| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2021/0005/э |
| Дугаар | 2021/ШЦТ/12 |
| Огноо | 2021-02-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Ж.Д, түүний өмгөөлөгч Б.Лхагважав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц ургийн овогт Ж-гийн Д-д холбогдох эрүүгийн 2035000000179 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн Ц ургийн овогт Ж-гийн Д, 1997 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл гурав, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Зүүнговь сумын 3 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: ...............
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Ж.Д нь Увс аймгийн Наранбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Жарын точка гэх нэртэй газарт байрлах гуанзанд 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө иргэн Р.Т-тай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар эрүүгийн 2035000000179 дугаартай хэрэгт авагдсан бичгийн болон эд мөрийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Р.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би Увс аймгийн Зүүнговь суманд эмнэлгийн барилгын засвар дуусгаад 2020 оны 10 дугаар сарын 31-ний орой 19 цагийн үед Тэс сум руу явах гээд эхнэр Э.Г, хүү Т.Т, инженер н.Б нарын хамт өөрийн машинтай явж шөнө 22 цаг өнгөрч байхад Наранбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр 60-н точка нэртэй гуанзанд очсон. ...уг гуанзанд амарч байсан үл таних шатахуун тээврийн жолоочоос Тэс сум руу явах зам асуухад уг залуу бид нарт хандаж та нар шөнө явах хэрэггүй, замаа олохгүй гэж хэлэхээр нь бид нар унтаж амраад өглөө явахаар шийдэж уг гуанзны өрөөнд зассан нааран дээр унтаж амарсан. Тэгээд шөнө 00 цагийн үед бид нар унтаж байтал уг гуанз дотор хүмүүс хэрэлдэж, маргалдаад байхаар нь сэрэхэд бид нарын унтаж байсан өрөөнд согтуу үл таних гурван залуу шатахуун тээврийн жолоочтой хэрэлдэж, маргалдаж байсан. Тэр үед үл таних гурван залуу шатахуун тээврийн жолоочид хандаж чамайг яасан ч яах юм, чамайг алсан ч яах юм гэх мэтээр хэлээд орилж, хашхираад чимээ гаргаад байхаар нь би үл таних гурван залууд хандаж бид нар холоос явж байгаа ядарч байна, өглөө эрт явах ёстой, унтаж амармаар байна гэж хэлэхэд тэр залуус над руу идэж байсан бэлэн гоймонгийн шавхрыг шидэж, тэр залуус надад хандаж чи хэн бэ унтаж амардаг, та нар Зүүнговь суманд моорог янзалсан шдээ, тэр чинь удахгүй нурж унан шдээ гэх мэтээр доромжлоод байхаар нь би орон дээрээс босох үед үл таних гурван залуу чамайг ална пизда гэж хэлээд над руу дайрч ирээд намайг хаалга руу чирэх үед миний уруул, амны хэсэгт нэг удаа хүчтэй цохисон. Тэр үед би юугаар хэн цохисныг хараагүй маш хүчтэй цохилт ирсэн. Миний уруул, амны хэсгээс цус гоожихоор нь би буцаад нааран дээр суухад миний эхнэр Э.Г, хүү Т.Т нар та нар яаж байгаа юм бэ хэлэхэд тэд нар гараад явчихсан. ...бид нар машинаа асаагаад Улаангом руу явж цагдаа дээр ирчхээд нэгдсэн эмнэлэгт ирээд дээд уруулд 4, доод уруулд 2, уруулын дотор 1 оёдол тавиулж, мэс заслын жижүүр эмчид үзүүлж надад эм бичиж өгч боолт хийсэн...” гэх мэдүүлэг[1],
2. Гэрч Э.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Тэр үед үл таних гурван залууд хандаж бид нар холоос явж байгаа, ядарч байна, өглөө эрт явах ёстой, унтаж амармаар байна гэж хэлэхэд тэр залуус миний нөхөр Р.Т руу идэж байсан бэлэн гоймонгийн шавхрууг шидэж, тэр залуус надад хандаж чи хэн бэ унтаж амардаг, та нар Зүүнговь суманд моорог янзалсан ш дээ, тэр чинь удахгүй нурж унана ш дээ гэх мэтээр доромжлоод байсан. Тэр үед миний нөхөр Р.Т орон дээрээс босох үед үл таних гурван залуу ирээд тар нарыг ална шүү пизда минь, хаа газрын пиздаанууд бэ гэх мэтээр хэлээд миний нөхөр Р.Т руу дайрч хаалга руу чирээд миний нөхөр Р.Тулгыг тэр залуус зодсон...” гэх мэдүүлэг[2],
3. Гэрч Т.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Тэр үед үл таних гурван залуу шатахуун тээврийн жолоочид хандаж чамайг яасан ч яах юм, чамайг алсан ч яадаг юм гэх мэтээр хэлээд орилж хашхираад чимээ гаргаад байхаар нь аав Р.Т үл таних гурван залууд хандаж бид нар холоос явж байгаа ядарч байна, өглөө эрт явах ёстой унтаж амармаар байна гэж хэлэхэд тэр залуус аав Р.Т руу идэж байсан бэлэн гоймонгийн шавхрууг шидэж, тэр залуус аав Р.Т-д хандаж чи хэн бэ унтаж амардаг пизда минь, та нар Зүүнговь суманд моорог янзалсан ш дээ, тэр чинь удахгүй нурж унан ш дээ гэх мэтээр доромжлоод байсан. Тэр үед аав Р.Т орон дээрээс босох үед үл таних гурван залуу та нарын ална шүү пизда минь, хаа газрын пиздаанууд вэ гэх мэтээр хэлээд аав Р.Т руу дайрч хаалга руу чирээд аав Р.Тулгыг тэр залуус зодсон. ...Тэгээд бид нар аав Р.Т-ын уруул амнаас цус гараад гоожоод тогтохгүй болохоор нь салфетка болон бусад зүйлээр арчиж байгаад бид нар машинаа асаагаад Улаангом руу явж цагдаа дээр ирчхээд нэгдсэн эмнэлэгт очиж аав Р.Т-ын дээд уруулд 4, доод уруулд 2, уруулын дотор 1 оёдол тавиулж, мэс заслын жижүүр эмчид үзүүлж, эм бичүүлж, боолт хийсэн....” гэх мэдүүлэг[3],
4. Гэрч Б.Эрдэнэцогтын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн ... “Тэр өдөр би өөрийн машинаар ганцаараа Тэс сумын 5 улиас багийн шатахуун түгээх станцад ачаа өгчхөөд буцаж яваад 21 цагийн үед Наранбулаг сумын 3-р багийн нутаг дэвсгэр 60-н точка гэх гуанзанд очиход миний автомашины дугуй хагарчихсан байхаар нь өглөө босож сольё гэж бодоод тэнд хоносон. ...Тэр үед би гуанзанд байтал гаднаас үл таних хоёр залуу Зүүнговь сумын Ч гэх залуугийн хамт орж ирсэн. Тэгээд би тэр залууст хандаж та нар хаанаас ямар ажилтай явж байгаа юм гэж асуухад тэд нар машин эвдэрсэн урд байна гэж хэлсэн. ...Тэгээд би унтаж байтал хүмүүс зодоод байна гэх чимээгээр босоод урд өрөө лүү ороход Ч сандал дээр суусан байсан бөгөөд Зүүнговь сумаас явж байна гэх хүмүүсийн үл таних эрэгтэй хүн нь зодуулчихлаа гэсэн дээд, доод уруул нь сэтэрчихсэн, хамар амнаас нь цус гараагүй байсан. Тэр үед гаднаас Ч-тэй хамт явсан үл таних хоёр залуу орж ирэх үед Зүүнговь сумаас явж байсан үл таних Р.Т гэх хүн өндөр залууг нь чи намайг зодлоо гэж хэлээд нүүр хэсэг рүү нь нэг удаа алгадсан. Тэр үед тэр хоёр барьцалдаж байтал Р.Т Д.М-ийг газар унагаж байтал би очиж тэд нарыг салгаад та нар холбогдох байгууллагаар нь шалгуул гэж хэлэхэд тэд нар бүгд явчихсан...” гэх мэдүүлэг[4],
5. Гэрч Д.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Тэр үед гуанз дотор үл таних шатахуун тээврийн жолооч байсан бөгөөд бид нар уг хүнээс мэнд асууж байтал хамт явсан Б.Ч-тэй уг жолооч хэрэлдэж, маргалдсан. ...Тэгээд бид нар дэлгүүрээс 3 бэлэн гоймон авч идээд сууж байхад уг гуанзны эзэн гэх н.Б эхнэрийн хамт хөдөөнөөс ирж шатахуун тээврийн жолооч болон бусад хүмүүсийн хамт дэлгүүрийн хойд өрөөндөө шуугилдаж байтал нааран дээр хэвтэж байсан үл таних эрэгтэй хүн босож та нар ямар ядаргаатай, хаанаас ирсэн газрын гайнууд вэ бид унтаж амармаар байна гэх мэтээр хэлэхэд бид нартай хамт явсан Ж.Д идэж байсан гоймонгийнхоо савыг уг хүн рүү чиглүүлээд шидсэн. Тэгээд тэр хүн орноос босох хооронд Ж.Д гүйж очоод уг үл таних хүнийг бариад авахаар нь би гүйгээд очих үед Ж.Д уг хүний нүүр хэсэгт нь нэг удаа гараараа цохисон. Тэгээд уг хүний хүү гэх хамт хэвтэж байсан залуу нь босож ирээд Ж.Д-тай барьцалдаад тэр хоёр түлхэлцээд хаалгаар гарсан. Би гадна гараад Ж.Д болон үл таних залуу нарыг салгахад уг үл таних залуу буцаж гуанз руу орсон, араас нь орох үед хэн цохисныг мэдэхгүй миний урдаас нүүр хэсэгт нэг удаа цохиход би доош тонгойж газар унах үед /хэн цохисныг мэдэхгүй/ миний урдаас нүүр хэсэгт 3-4 удаа цохиж, өшиглөсөн...” гэх мэдүүлэг[5],
6. Гэрч Б.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Тэгтэл унтаж байсан хүмүүс уурлаж хүн амраалдаа гэж хэлэхэд гуанзны эгч та нарыг хонуулах албатай юм уу гэж хэлээд нөгөө н.Баттөмөр тэр хоёр цаашаа гэр лүүгээ орсны дараа нөгөө нааран дээр унтаж байгаад сэрсэн ах бид нар луу уурлаж бид нарыг гүйж ирсэн гуйлгачин хүн амраалдаа гэхээр нь найз Ж.Д уурлаж идэж байсан бэлэн хоолны савыг уг хүн рүү шидтэл уг хүмүүс босож ирээд Ж.Д руу дайрч хоорондоо маргалдаж барьцалдаж байсан, би хэн хэнийг яаж цохисон гэдгийг хараагүй...” гэх мэдүүлэг[6],
7. Гэрч Р.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Тэгээд бид хоёр гэрт ороод н.Б, н.Э, н.Д, н.Э нарт нэг шил архи задалж өгөөд сууж байтал амрах өрөөнд хэвтэж байсан хүмүүс та нар чимээгүй байцгаа, бид унтаж амармаар байна, ёрын газар вэ гэх мэтээр хэлээд байхаар нь эхнэр н.Э гүйж ороод та нарыг хонуулах шаардлага алга, явцгаа гэж хэлэхэд тэд нар уг өрөөнд гоймон идэж байсан гурван залуутай зодолдож манай дэлгүүрээс гарч явсан...” гэх мэдүүлэг[7]
8. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “...Үзүүлэгч Р.Т-н биед гэмтэл учирсан байна. Дээд, доод уруулд язарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн дээд баруун 1 дүгээр шүд, баруун доод 1, 2 дугаар шүд, зүүн доод 1 дүгээр шүдний сулрал, зүүн бугалга, зүүн мөрний үений урд хэсэгт, баруун тавхайд цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн 1 хувиас бага талбайг хамарч байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Дээд, доод уруулд язарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн баруун дээд 1 дүгээр шүд, баруун доод 1, 2 дугаар шүд, зүүн доод 1 дүгээр шүдний сулрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх шинжээчийн 686 дугаартай дүгнэлт [8],
9. Шүүгдэгч Ж.Д-гийн яллагдагчаар өгсөн “...тэр хоёр маргалдаад байхаар нь ах та юу яриад байгаа юм бэ машин саатаад хүн зовж зүдэрч явахад гэж хэлэхэд уг эрэгтэй хүн босоод ирэхээр нь өөрийн идэж байсан бэлэн гоймонгийн савыг уг хүн рүү чиглүүлээд шидэхэд оноогүй. Тэр үед чи яаж байгаа юм гээд над руу ирж намайг цохих гэхэд би хойш болоод зөрүүлчхээд гараараа уг эрэгтэй хүний нүүр хэсэгт нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг[9] зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Ж.Д нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Увс аймгийн Наранбулаг сумын 3 дугаар багийн нутагт хохирогч Р.Т-тай үл ялих зүйлийн улмаас маргалдаж, улмаар хохирогчийн нүүрэн тус газар цохиж, хохирогчийн биед “дээд, доод уруулд язарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн дээд баруун 1 дүгээр шүд, баруун доод 1, 2 дугаар шүд, зүүн доод 1 дүгээр шүдний сулрал, зүүн бугалга, зүүн мөрний үений урд хэсэгт, баруун тавхайд цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтлүүд” учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Д нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Шүүгдэгч Ж.Д-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Хохирогч Р.Т нь өөрт учирсан хохирлын талаар баримтаа гаргаж өгөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Р.Т-ын эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Ж.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон гэрч Л.Б-ийн “...Ж.Д нь эхнэр нэг хүүхдийн хамт амьдардаг бөгөөд төлөв даруу, хорт зуршилгүй, найз нөхдийнхөө дунд нээлттэй, нийтэч байдаг. Мөн Ж.Д нь бусад хүнд тусч байнга хүний төлөө байдаг. Олон нийтийн ажил идэвхтэй оролцдог, соёлтой боловсон...” гэх мэдүүлэг[10], гэрч С.Б-ын “...Ж.Д нь 2019 онд гэр бүл болж манай багт оршин суудаг болсон. Эхнэр, нэг хүүхдийн хамтаар манай багт мал маллаж амьдардаг. Ж.Д нь төлөв даруу, аав, ээжийн үгээр байдаг. Гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй хүн юм...” гэх мэдүүлэг[11] Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[12] зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Д нь бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл гурав, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Зүүнговь сумын Суврага багт оршин суудаг, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Д-д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжтой гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан компьютер томографын бичлэг бүхий хоёр ширхэг сиди-г шийтгэх тогтоол хүчин Т болмогц хохирогч Р.Т-д буцаан олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин Т болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц ургийн овогт Ж-гийн Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-г 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ж.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Р.Т-ын өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
5. Шүүгдэгч Ж.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан компьютер томографын бичлэг бүхий хоёр ширхэг сиди-г шийтгэх тогтоол хүчин Т болмогц хохирогч Р.Т-д буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин Т болтол хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА
[1] хх-ийн 10-11 дүгээр хуудас
[2] хх-ийн 12-13 дугаар хуудас
[3] хх-ийн 14-15 дугаар хуудас
[4] хх-ийн 16-18 дугаар хуудас
[5] хх-ийн 19-20 дугаар хуудас
[6] хх-ийн 21 дүгээр хуудас
[7] хх-ийн 22-23 дугаар хуудас
[8] хх-ийн 41-43 дугаар хуудас
[9] хх-ийн 57-58 дугаар хуудас
[10] хх-ийн 29 дүгээр хуудас
[11] хх-ийн 62 дугаар хуудас
[12] хх-ийн 142 дугаар хуудас