Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/154

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ  даргалж,

Улсын яллагч Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч Д.О,

Нарийн бичгийн дарга М.Хүрэлбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С овгийн Дийн От холбогдох 2028001800186 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 07-нд Өмнөговь аймгийн Манлай суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, цэргийн алба хаасан, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суух, ял шийтгэлгүй, С овгийн Дийн О, регистрийн дугаар Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Д.О нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг Дундсайханы 1-6 тоотод эхнэр Э.Мийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт  холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Э.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Отай 2015 оноос хойш гэр бүл болж хамт амьдарч байна. Энэ хугацаандаа, би өмнөх нөхрийн 1 хүүхэд, Оын 2 хүүхдийг төрүүлж өсгөсөн. О ер нь их түргэн ууртай, уурлахаараа л надад их бага хэмжээгээр гар хүрч байсан. Урьд нь 2015 онд гэр бүл болсны дараа Оюу толгойд ажилладаг байхдаа ажлаасаа амарч ирээд их архи уудаг архи уухаараа л надад гар хүрч зоддог байсан, харин сүүлийн жилүүдэд зодох нь гайгүй болсон ер нь зодохгүй байж байгаад 2020 оны 07 дугаар сарын 01-ний өглөө О босчихоод гадуур хашаандаа хог цэвэрлээд яваад байсан тэгж байгаад гэрт орж ирсэн тэгэхээр нь би хүүхдээ авч бай би цай ууя гэсэн чинь О уурлаад пизда чинь дандаа хүүдээр шалтаглаад ажил хийхгүй байна гээд миний баруун хацар руу алгадаад авсан тэгэхээр нь би гэрээс гарч яваад хашааны гадаа гарчихаад эргэж хүүхдээ уйлж байгаа байх гэж санаа зовоод буцаж гэрт ороод гар утсаа авах гэсэн чинь О миний утсыг авчихаад өгөхгүй байсан тэгж байгаад намайг арагш нь ор руу түлхэж унагасан тэгээд би өндийгөөд босох гэмтэл нүүр рүү өвдөглөж цохисон тэгээд дахиад миний хацар руу 2 удаа алгадсан тэгж байсан чинь манай ээж гаднаас хаалгаар шагайгаад юу болоод байна чи болиоч яагаад хүүхэд зодоод байгаа юм чиний 2 хүүхдийг төрүүлж өгч байхад гэж хэлсэн чинь О танд хамаагүй гэж хэлсэн тэгж байгаад муудалцахаа больсон... Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, би нөхөртэйгөө эвлэрсэн... гэжээ.../хх-8-9/,

Хохирогч Э.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэртээ нөхөр О 3 хүүхэдтэйгээ байж байсан бөгөөд өглөөнөөс эхлүүлээд манай нөхөр гэр орон хашаагаа цэвэрлэхгүй хачин царайтай юм гээд над руу уурлаад байхаар нь би “аяга цай ч уулгачихгүй юм, хүүхэд хөхүүлээд байж байхад чинь” гээд хэлсэн чинь нөхөр О уурлаад “пизда чинь юун даа уурлаад байгаа юм” гээд намайг сууж байхад ирээд миний баруун хацар луу нэг удаа алгадсан. Тэгэхээр нь би айгаад гэрээс гараад гадаа жаахан байж байгаад хүүхэд уйлж байгаа байх гэж буцаад гэр рүү орж ирээд утсаа авах гэтэл утсыг чинь өгөхгүй пизда минь намайг дахиад баруун хацар луу нэг удаа алгадаад гэрийн зүүн ор руу түлхэж унагаагаад дахин алгадаад, нүүр лүү өвдөглөөд, нуруу руу өшиглөсөн бөгөөд би босоод иртэл миний сав руу өшиглөөд намайг унагаагаад дахиад миний чих рүү алгадсан чинь манай ээж Б орж ирээд болиоч гээд хэлсэн чинь О “таньд ямар хамаатай юм” гээд хэлсэн ээж гараад явчихаар нь би араас зугтаагаад гарсан. Тэгээд би гадаа хашаан дотроо сууж байтал О араас гарж ирээд хүүхэд уйлаад байна орж ирж хүүхдээ хөхүүл гэхээр нь би гэр рүү орохоор зодох байх гэж бодоод ээжийн хажууд буюу амбаарны хажууд сууж байгаад би О луу “чи гэрээ аваад манайхаас яв, би гурван хүүхэдтэй амьдарна” гээд хэлсэн чинь О уурлаад намайг ирээд гарнаас татсан чинь ээж уурлаад бид хоёрын голоор “одоо болно миний охин зөндөө зодууллаа, одоо чамаар охиноо зодуулахгүй, намайг зодчих” гээд хэлсэн чинь ээжийг түлхчихээд цаашаагаа яваад гэр рүү орсон. Тэгээд манай хамгийн бага 3 сартай хүүхэд маань уйлаад байхаар нь би ороод хүүхдээ авах гэтэл миний хүүхдийг өгөхгүй гээд намайг ойртуулахгүй байхаар нь би буцаад гараад байж байгаад буцаж ороод хүүхдээ авчихаад толгой өвдөөд байхаар нь эм уучихаад хүүхэдтэйгээ хашаан дотроо уйлаад сууж байтал манай эгч Мөнхжаргал ирээд цагдаад дуудлага өгсөн юм...” гэжээ. /хх-11-12/,

Гэрч Ц.Бы мэдүүлэгт: “2020 оны 07 сарын 01-ний өдөр 10-11 цагийн орчимд намайг гэртээ байж байхад зүүн гэрт манай охин хашгирах шиг болсон. Тэгээд юу болж байгаа юм бол гэж бодоод Оын гэр рүү ороод очиход О нилээн ууртай байдалтай зогсож байсан. Охин М гэрийнхээ баруун талын орон дээр уйлаад сууж байсан. За та нар юу болж байна гэж асуухад М хэлэхдээ О намайг зодоод байна гэж хэлсэн. О би ганц удаа алгадсан шүү дээ сүртэй юм гээд хэлж байсан. Тэгээд би за яахав дээ бас хэрүүл шуугианд нь оролцоод яахав гэж бодоод гараад яваад өгсөн. Тэгсэн орой М бие өвдөөд толгой эргээд байна гээд над руу утсаар ярихаар нь гэрт нь ороод очсон чинь Мийн дух хавьд улайгаад бага зэргийн хавдсан байсан. Яасан юм бэ наад толгой чинь гэхэд О өдөр түлхэж унагаагаад духан дээр өвдөглөөд хоёр удаа алгадсан. Тэгээд толгой өвдөөд байна гэж хэлсэн. Тэгтэл охин Мөнхжаргал удалгүй ажлаа тарж ирэхээр нь охин Мөнхжаргалдаа дүүгийн чинь О зодчихлоо гэсэн. Манай охин Оын гэр рүү ороод От чи яахаараа манай дүүг зоддог юм бэ? Чамайг цагдаад өгнө гэж хэлсэн чинь цагдаагаа дуудахгүй юу гээд байсан гэсэн. Тэгсэн удалгүй цагдаа нар ирээд Оыг аваад явсан.” гэжээ. /хх-15-16/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 397 дугаартай дүгнэлтэд: Э.Мийн биед тархины доргилт, баруун бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-22-23/,

            Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-45/,

            Төрсний гэрчилгээний хуулбар /хх-46/,

            Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-47/,

            Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр багийн засаг даргын “...” гэх тодорхойлолт /хх-48/,

            Мэргэжлийн үнэмлэхийн хавсралт /хх-51/,

            Цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар /хх-52-53/,

            Аюулын зэргийн үнэлгээ /хх-57-58/,

            Банк түүний харилцагч нарын талаарх мэдээлэл /хх-36-41/,

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргалд гаргасан “Яллагдагч Д.О миний бие эхнэр Э.Мийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох оо сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Эхнэр Э.Мтэй эвлэрсэн тул хохирол төлбөр нэхэмжлээгүй. Иймд надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-73/,

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид хуульд заасан үндэслэл журмыг танилцуулсан тэмдэглэл /хх-74-75/

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 45 дугаартай прокурорын тогтоол /хх-76/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.От холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Оын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.От холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч Д.Оын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.О нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 45 дугаартай Прокурорын тогтоолоор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч Д.От холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.О нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг Дундсайханы 1-6 тоотод эхнэр Э.Мийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Э.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Отай 2015 оноос хойш гэр бүл болж хамт амьдарч байна. Энэ хугацаандаа, би өмнөх нөхрийн 1 хүүхэд, Оын 2 хүүхдийг төрүүлж өсгөсөн. О ер нь их түргэн ууртай, уурлахаараа л надад их бага хэмжээгээр гар хүрч байсан. Урьд нь 2015 онд гэр бүл болсны дараа Оюу толгойд ажилладаг байхдаа ажлаасаа амарч ирээд их архи уудаг архи уухаараа л надад гар хүрч зоддог байсан, харин сүүлийн жилүүдэд зодох нь гайгүй болсон ер нь зодохгүй байж байгаад 2020 оны 07 дугаар сарын 01-ний өглөө О босчихоод гадуур хашаандаа хог цэвэрлээд яваад байсан тэгж байгаад гэрт орж ирсэн тэгэхээр нь би хүүхдээ авч бай би цай ууя гэсэн чинь О уурлаад пизда чинь дандаа хүүдээр шалтаглаад ажил хийхгүй байна гээд миний баруун хацар руу алгадаад авсан тэгэхээр нь би гэрээс гарч яваад хашааны гадаа гарчихаад эргэж хүүхдээ уйлж байгаа байх гэж санаа зовоод буцаж гэрт ороод гар утсаа авах гэсэн чинь О миний утсыг авчихаад өгөхгүй байсан тэгж байгаад намайг арагш нь ор руу түлхэж унагасан тэгээд би өндийгөөд босох гэмтэл нүүр рүү өвдөглөж цохисон тэгээд дахиад миний хацар руу 2 удаа алгадсан тэгж байсан чинь манай ээж гаднаас хаалгаар шагайгаад юу болоод байна чи болиоч яагаад хүүхэд зодоод байгаа юм чиний 2 хүүхдийг төрүүлж өгч байхад гэж хэлсэн чинь О танд хамаагүй гэж хэлсэн тэгж байгаад муудалцахаа больсон... Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, би нөхөртэйгөө эвлэрсэн... гэх мэдүүлэг /хх-8-9/, хохирогч Э.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэртээ нөхөр О 3 хүүхэдтэйгээ байж байсан бөгөөд өглөөнөөс эхлүүлээд манай нөхөр гэр орон хашаагаа цэвэрлэхгүй хачин царайтай юм гээд над руу уурлаад байхаар нь би “аяга цай ч уулгачихгүй юм, хүүхэд хөхүүлээд байж байхад чинь” гээд хэлсэн чинь нөхөр О уурлаад “пизда чинь юун даа уурлаад байгаа юм” гээд намайг сууж байхад ирээд миний баруун хацар луу нэг удаа алгадсан. Тэгэхээр нь би айгаад гэрээс гараад гадаа жаахан байж байгаад хүүхэд уйлж байгаа байх гэж буцаад гэр рүү орж ирээд утсаа авах гэтэл утсыг чинь өгөхгүй пизда минь намайг дахиад баруун хацар луу нэг удаа алгадаад гэрийн зүүн ор руу түлхэж унагаагаад дахин алгадаад, нүүр лүү өвдөглөөд, нуруу руу өшиглөсөн бөгөөд би босоод иртэл миний сав руу өшиглөөд намайг унагаагаад дахиад миний чих рүү алгадсан чинь манай ээж Б орж ирээд болиоч гээд хэлсэн чинь О “таньд ямар хамаатай юм” гээд хэлсэн ээж гараад явчихаар нь би араас зугтаагаад гарсан. Тэгээд би гадаа хашаан дотроо сууж байтал О араас гарж ирээд хүүхэд уйлаад байна орж ирж хүүхдээ хөхүүл гэхээр нь би гэр рүү орохоор зодох байх гэж бодоод ээжийн хажууд буюу амбаарны хажууд сууж байгаад би О луу “чи гэрээ аваад манайхаас яв, би гурван хүүхэдтэй амьдарна” гээд хэлсэн чинь О уурлаад намайг ирээд гарнаас татсан чинь ээж уурлаад бид хоёрын голоор “одоо болно миний охин зөндөө зодууллаа, одоо чамаар охиноо зодуулахгүй, намайг зодчих” гээд хэлсэн чинь ээжийг түлхчихээд цаашаагаа яваад гэр рүү орсон. Тэгээд манай хамгийн бага 3 сартай хүүхэд маань уйлаад байхаар нь би ороод хүүхдээ авах гэтэл миний хүүхдийг өгөхгүй гээд намайг ойртуулахгүй байхаар нь би буцаад гараад байж байгаад буцаж ороод хүүхдээ авчихаад толгой өвдөөд байхаар нь эм уучихаад хүүхэдтэйгээ хашаан дотроо уйлаад сууж байтал манай эгч Мөнхжаргал ирээд цагдаад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-11-12/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 397 дугаартай: Э.Мийн биед тархины доргилт, баруун бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-22-23/, шүүгдэгч Д.Оын үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд хэн нэгнийхээ сэтгэл санаа, бие махбодь, эдийн засаг, бэлгийн эрх чөлөөнд халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульд тодорхойлсон.

Шүүгдэгч Д.О нь Э.Мтэй 2015  оноос хамт амьдарч дундаасаа 2 хүүхэдтэй  болох нь хохирогч Э.Мийн “Би Отай 2015 оноос хойш гэр бүл болж хамт амьдарч байна. Амьдрах хугацаандаа би өмнөх нөхрийн 1 хүүхэд, Оын 2 хүүхдийг төрүүлж өсгөсөн” гэх мэдүүлэг /хх-8-9/, гэрч Д.Оын “Би Мтэй амьдраад 5 жил болж байна. Дундаасаа 2 хүүхэдтэй, өмнөх нөхрийн 1 хүүхэдтэй...бид 2 гэрлэлтийн баталгаатай гэр бүл байгаа юм” гэх мэдүүлэг /хх-13-14/ зэргээр тогтоогдож байх тул гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэр бүлийн хүчирхийлэл нь бие махбодийн, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн гэсэн 4 хэлбэртэй байхаар хуульд тодорхойлсон ба шүүгдэгч Д.О нь эхнэр Э.Мийг үл ялих зүйлээр шалтаглан уурлаж, хэрүүл маргаан үүсгэсэн асуудлаас болж бие эрх чөлөөнд нь халдаж хохирогч Э.Мийн биед тархины доргилт, баруун бугалганы цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдлийг бие махбодийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Д.Оын үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Прокурорын газарт гаргасан “Яллагдагч Д.О миний бие эхнэр Э.Мийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох оо сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Эхнэр Э.Мтэй эвлэрсэн тул хохирол төлбөр нэхэмжлээгүй. Иймд надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-73/  зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Д.Оыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж үзэв. 

Шүүгдэгч Д.О нь прокуророос санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын саналтай танилцан гарын үсэг зурж санал хүсэлт гаргаагүй байх тул  сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.М шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлэхгүй талаараа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.Оыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж хуульд заасан үндэслэл журмыг танилцуулсан тэмдэглэлээр шүүгдэгч Д.О гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч Д.О нь хохирогч Э.Мийн бие эрх чөлөөнд халдаж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Д.О нь 30 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, цэргийн алба хаасан, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суух, ял шийтгэлгүй болох нь иргэний үнэмлэхийн хуулбар /хх-45/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-46/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-47/, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр багийн засаг даргын “..........” гэх тодорхойлолт /хх-48/, мэргэжлийн үнэмлэхийн хавсралт /хх-51/, цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар /хх-52-53/, Банк түүний харилцагч нарын талаарх мэдээлэл /хх-36-41/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Оын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Д.Оыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 Улсын яллагч шүүгдэгч Д.От 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын санал, дүгнэлт гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, прокурорын ялын саналын хүрээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Д.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 зүйлд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод  тус тус нийцнэ гэж дүгнэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.О нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд шүүгдэгч Д.О торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Д.О цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.О өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овгийн Д-ийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.От 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Д.О 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-т оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.М нь шүүгдэгч Д.О-аас хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Д.О цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд  зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14  хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Д.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ОЮУН-ЭРДЭНЭ