Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 131

 

Зохигчдын эвлэрлийг баталж, 

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэл би, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2-р баг Хайлаастын 1-1 тоотод оршин суух Дэмбэрэлийн Цогдэлгэрийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2-р баг баг, сумын төвд урд байранд оршин суух ЖЯ80011600 регистртэй, Гүр овогт Гансүхийн Болорсолонгод холбогдох “зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 5.070.000 / таван сая далан мянга / төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2017 оны 02-р сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Цогдэлгэр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Болорсолонго нь 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр банкны зээл хаагаад буцаагаад зээл аваад өгнө гэж 3.570.000 төгрөгийг хоногийн 1 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ хийж зээлж авсан.  Тус мөнгийг удаа дараа нэхсэн боловч одоог хүртэл өгөөгүй. Иймд Г.Болорсолонгоос үндсэн зээл 3.570.000 төгрөг, хүү, алданги 1.500.000 төгрөг, нийт 5.070.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч 5.070.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 1.470.000 төгрөгөөр багасгаж, үлдэгдэл 3.600.000 / гурван сая зургаан зуун мянга / төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч Г.Болорсолонго нь 3.600.000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 30-аас эхлэн сар бүр 150.000 төгрөгийг төлж байхаар эвлэрэн хэлэлцсэн тул гэрээний дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

 

Хариуцагч Г.Болорсолонго шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нь нэхэмжлэгч Д.Цогдэлгэрийн нэхэмжилсэн 3.600.000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн сар бүр 150.000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Цогдэлгэрт төлөхөөр, нэхэмжлэгч Д.Цогдэлгэр нь нэхэмжлэлийн шаардлагаасаа 1.470.000 төгрөгийг хасч, 3.600.000 төгрөгийг авахаар эвлэрэн хэлэлцсэн тул эвлэрлийн гэрээний дагуу асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Цогдэлгэр нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 5.070.000 төгрөгийг хариуцагч Г.Болорсолонгоос гаргуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч Д.Цогдэлгэр нь нэхэмжлэлийн шаардлагаа 1.470.000 төгрөгөөр багасгаж, 3.600.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч Г.Болорсолонго нь төлөхөөр зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулж, зохигчид эвлэрэн хэлэлцэж, тайлбараа бичгээр ирүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуулинд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 96.070 төгрөгийн 50 хувь болох 48.035 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 48.035 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагын эвлэрсэн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 72.550 төгрөгийн 50 хувь болох 36.275 төгрөгийг хариуцагч Г.Болорсолонгоос гаргуулж нэхэмжлэгч Д.Цогдэлгэрт тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

        Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Цогдлэгэр нь 5.070.000 / таван сая далан мянга / төгрөг

гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа 1.470.000 төгрөгийг хасч, 3.600.000 / гурван сая зургаан зуун мянга / төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Г.Болорсолонго 2017.05.30-аас эхлэн сар бүр 150.000 төгрөг төлж барагдуулахаар болж эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн

59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 96.070 төгрөгийн 50 хувь болох 48.035 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 48.035 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагын эвлэрсэн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 72.550 төгрөгийн 50 хувь болох 36.275 төгрөгийг хариуцагч Г.Болорсолонгоос гаргуулж нэхэмжлэгч Д.Цогдэлгэрт тус тус олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ШҮҮГЧ                                Ш.ОЮУНГЭРЭЛ