| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2020/0330/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/336 |
| Огноо | 2020-11-04 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.Батзаяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 2020/ШЦТ/336
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш,
Улсын яллагч Д.Батзаяа,
Хохирогч Л.Г,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл,
Шүүгдэгч А.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Аын Гт холбогдох эрүүгийн 2038004600358 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч А.Г нь 2020 оны 7 дугаар сарын 12-ны орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ус суваг ХХК-ны баруун хойд талын явган хүний гарцан дээр приус-20 маркийн 92-65 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хохирогч Д.Гыг мөргөж, эрүүл мэндэд нь зулайд шарх, сээрний 12 дугаар нугалмайд хугарал, зүүн тохой, баруун ташаанд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Г нь 2020 оны 7 дугаар сарын 12-ны орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ус суваг ХХК-ны баруун хойд талын явган хүний гарцан дээр приус-20 маркийн 92-65 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хохирогч Д.Гыг мөргөж, эрүүл мэндэд нь зулайд шарх, сээрний 12 дугаар нугалмайд хугарал, зүүн тохой, баруун ташаанд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2038004600358 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Л.Гын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр би найз Э, надтай хамт амьдардаг Ү...Бид гурав голын эрэг дээр наадмын хуушуур идэцгээгээд 0.33 литрийн Хараа нэртэй архи задалж нэг, нэг тойруулж байтал тэнгэр дуугараад бороо орохоор нь тэндээсээ хөдөлцгөөсөн. Тэгээд 21 цагийн орчим 8 дугаар багийн Ус суваг ХХК-ийн хажууд буюу талбайн урд талын засмал замын явган хүний гарцаар би түрүүлээд гарч явахад нэг приус машин хурдтай давхиж ирээд намайг мөргөсөн. Би түүнээс хойш яасан гэдгээ сайн мэдэхгүй байна...Зам тээврийн осолд ороод эмнэлэгт хэвтэн 10 хоногийн эмчилгээ хийлгэсэн. Эмнэлгээс гарахад Улаанбаатар хот руу явж нарийн шинжилгээнд хамрагд гэсэн бичиг хийж өгсөн. Г 2 удаа ирж уулзсан...100.000 төгрөг болон 2 ширхэг тариа авч өгсөн. Шүүгдэгч Гаас 12.887.225 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 30, 34-р хуудас/
Гэрч Л.Сийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр миний төрсөн ах Л.Г нь машинд мөргүүлж гэмтсэн. Би тухайн үед ажил явдалтай байсан учраас 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 17-н цагийн үед том ах Чулуунтулга над руу утсаар залгаад Г машинд мөргүүлж гэмтсэн байна гэхээр нь Г ах руу юу болсон талаар утсаар асуухад найз хүүхэнтэйгээ хамт явж байгаад машинд мөргүүлсэн. Толгойдоо 8 оёдол тавиулсан. Мөн нуруу өвдөөд байнга хэвтрийн дэглэмд бай гэж эмч нар хэлсэн гээд эмнэлэгт 10 хоног хэвтсэн. Тэгээд эмнэлэг дээр очиход манай ах толгойдоо оёдол тавиулсан гишгэж болохгүй байна тавхай бяцарсан юм шиг байна гэж хэлсэн. Манай ахыг мөргөсөн Г гээд залуутай уулзахад би ямар буруутай биш би яахаараа та нартай уулздаг юм гээд байхаар нь гуйж байж нэг уулзаад манай ах зүгээр байсан хүн, одоо ямар байдалтай байгааг харалдаа хот руу явж эмчид үзүүлье эхний ээлжид 1.000.000 төгрөг гаргаад өг гэсэн чинь за ярья гээд тэр чигтээ алга болсон. Үүнээс хойш бид нартай холбоо барилгүй 2 сар боллоо. Одоо манай ах хэвтэрт байдаг, би асарч харж байгаа. Манай ах оюутан хүүхэдтэй учир зундаа хүүхдийнхээ сургуулийн төлбөрийг гагнуур сантехникч хийж олдог юм. Тиймээс энэ хэргийг хуулийн дагуу шийдэж ахыг маань хохиролгүй болгож өгнө үү гэж хүсмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/
Гэрч Г.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 12-ны өдөр би өөрийн найз Л.Гыг голын эрэг дээр байна гэхээр нь 5 хуушуур аваад очсон. Намайг очиход Л.Г хамтран амьдрагч Үгийн хамт 0.33 литрийн Хараа нэртэй архи уугаад архи нь талаасаа доогуур болсон байсан. Тэгээд миний авчирсан хуушуурыг идээд сууж байтал тэнгэр муудаад цахилгаан цахиад байхаар нь гэртээ харъя гээд “Өргөө" зоогийн газрын урдуур гараад явж байтал Г такси барина гээд түрүүлээд явсан. Харин би хамтран амьдрагчийнх нь хамт араас нь юм яриад явж байтал уулзвар дээр Г машинд маш хүчтэй мөргүүлсэн. Миний хувьд Гыг үхчихлээ л гэж бодсон...Машин их л хурдтай явж байх шиг харагдсан Гын хувьд мөргүүлээд маш их нисэлттэй унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/
Шүүгдэгч А.Гын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр би 92-65 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр 2-р хороонд аавын дүү А ахыг хүргэж өгөөд 21-н цагийн үед гэр рүүгээ буцаад явж байсан юм. Тэгээд талбайн урдуур явж байтал нэг хүн урдуур гараад ирсэн. Тухайн үед бол гадаа их ширүүн бороо орж байсан болохоор би хурдаа хасаад явж байсан юм. Тэгтэл гэнэт урдуур хүн гараад ирэхээр нь тоормозоо гишгээд тойрч гарах гэтэл тухайн хүн гүйгээд мөргүүлчихсэн юм. Машины урд хэсгээр мөргөсөн. Тухайн хүн газарт унахаар нь эмнэлэгт хүргэж өгсөн юм. Тэр хүн толгойдоо оёдол тавиулсан. Би эмнэлгийн зардал болон эмчилгээний мөнгө болон эмнэлэгт хэвтүүлээд хувцас авч өгөөд нийт 400.000 төгрөг зарцуулсан. Тухайн үед тэр хүн надаар архи авахуулж уугаад одоо гомдолгүй гээд гэртээ хүргүүлсэн. Тэр хүн тухайн үед эмэгтэй, эрэгтэй хүнтэй хамт явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р тал/
Эрх бүхий албан тушаалтны 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 30 дугаартай: “...2020 оны 7 дугаар сарын 12-ны орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ус суваг ХХК-ны баруун хойд талын явган хүний гарцан дээр приус-20 маркийн 92-65 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч А.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”. Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна...” гэх магадалгаа /хх-ийн 53-р хуудас/
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 70 дугаартай: “...Л.Гын биеэс авсан цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Л.Гын биеэс авсан гэх цусанд 2.1 хувь промилли спиртийн агууламж илэрсэн. Цусанд илэрсэн 2.1 хувь промилли нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 45-р хуудас/
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 387 дугаартай: “...Л.Гын биед зулайд шарх, сээрний 1М-12 нугалмайд хугарал, зүүн тохой, баруун ташаанд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Л.Гын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт, /хх-ийн 48-р хуудас/,
Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ий 7-р хуудас/,
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-р хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13-р тал/
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-р тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 16-19-р тал/
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 21-р тал/
Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал /хх-ийн 22-23-р тал/
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 23-р тал/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар, жолоочийн үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77-79-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хэргээс үзэхэд шүүгдэгч А.Г нь 2020 оны 7 дугаар сарын 12-ны орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт приус-20 маркийн 92-65 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч Д.Гын эрүүл мэндэд нь зулайд шарх, сээрний 12 дугаар нугалмайд хугарал, зүүн тохой, баруун ташаанд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, тогтоогдсон үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүйгээр нотлон мэдүүлсэн хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүдээр батлагдсан. Зам тээврийн ослын талаарх мөрдөгчийн магадлагаа, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.
Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч А.Гын гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн замын хөдөлгөөний дүрэм баримтлаагүй, өөрийн анхаарал болгоомжгүй нөхцөл байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгчийн гэмт үйлдлээр хохирогч Л.Гын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 505 дугаар зүйлд заасныг баримтлан эмчилгээний болон цаашид гарах хохирлыг шүүгдэгч А.Гаас хохирогч Л.Г нь нэхэмжлэх үндэслэлтэй байна.
Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс эмчилгээний зардал 12.887.225 төгрөгийн зардлыг нэхэмжилж байх ба шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид 168.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн талаар хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. /хх-н 80-р хуудас/
Хэрэгт тусгагдсан нотлох баримтын хэмжээнд хохирогч Л.Гас гаргаж өгсөн хохирлын баримтаас Тунамал эмийн сангийн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 17.000 төгрөгийн НӨАТ-ын баримт, Төрийн банкны 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 88.800 төгрөгийн мөнгөн шилжүүлгийн баримт, Тунамал эмийн сангийн 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 12.200 төгрөгийн НӨАТ-ын баримт, Тунамал эмийн сангийн 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 31.200 төгрөгийн НӨАТ-ын баримт, Тунамал эмийн сангийн 2020 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 17.000 төгрөгийн НӨАТ-ын баримт, 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 49.000 төгрөгийн НӨАТ-ын баримт, Төрийн банкны 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 8.000 төгрөгийн мөнгөн шилжүүлгийн баримт, Тунамал эмийн сангийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 10.000 төгрөгийн НӨАТ-ын баримт, Бат шүүдэргэнэ эмийн сангийн 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 35.850 төгрөгийн НӨАТ-ын баримт, Монос Мөрөн эмийн сангийн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 32.000 төгрөгийн НӨАТ-ын баримт, Монос Мөрөн эмийн сангийн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 32.000 төгрөгийн НӨАТ-ын баримт, Монос Мөрөн эмийн сангийн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2.200 төгрөгийн НӨАТ-ын баримт, Лидэр эмийн сангийн 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 14.000 төгрөгийн НӨАТ-ын баримт, Марал од гариг ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 71.500 төгрөгийн НӨАТ-ын баримт, Бат шүүдэргэнэ эмийн сангийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 1.900 төгрөгийн НӨАТ-ын баримт, Монос Хөвсгөл эмийн сангийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 500 төгрөгийн НӨАТ-ын баримт, Монос Хөвсгөл эмийн сангийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 16.600 төгрөгийн НӨАТ-ын баримт, Монос Хөвсгөл эмийн сангийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 25.700 төгрөгийн НӨАТ-ын баримт, Сонгдо эмнэлгийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 71.885 төгрөгийн НӨАТ-ын баримт, Эмийн сан /99145299/-н 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 19.750 төгрөгийн НӨАТ-ын баримт, Саба трейд эмийн сангийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 4.500 төгрөгийн НӨАТ-ын баримт, Хулст толгой экофарм-5 эмийн сангийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 5.200 төгрөгийн НӨАТ-ын баримт, Тун эрдэнэ фарма трейд ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 78.840 төгрөгийн НӨАТ-ын баримт, Фамили колиник-н 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 110.000 төгрөгийн НӨАТ-ын баримт зэрэг нийт 755.625 төгрөгийн баримтыг үнэлж, шүүгдэгч А.Гын төлсөн 168.000 төгрөгийг хасаж, 587.625 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Гд олгож шийдвэрлэв.
Хохирогч Л.Гын нэхэмжлэлээс өмгөөлөгчийн зардал 800.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Учир нь хохирогчийн өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй байх тул хохирол, хор уршигт тооцоогүй болно.
Мөн нэхэмжлэлээс Т.Энхжаргал гэх 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн зарлагын баримт, Т.Энхжаргалын гэх 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн зарлагын баримт, Т.Энхжаргалын гэх 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн зарлагын баримт, Т.Энхжаргалын гэх 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн зарлагын баримт, 210.000 төгрөг, Мөнхтулгуур эмнэлгийн тодорхойлолт нь тэмдэг, төлбөрийн баримтгүй, Сод монгол ШТС-ын 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн НӨАТ-ын баримт, Ник ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн НӨАТ-ын баримт, Шунхлай ШТС-ын 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн НӨАТ-ын баримт, Шунхлай петролиум ШТС-ын 2020 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн баримт, МТ ШТС-ын 2020 оны 8 дугаар сарын 24-ны өдрийн НӨАТ-ын баримт, Ник ХХК-ийн НӨАТ-ын баримт, Ник ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн НӨАТ-ын баримт, Ник ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн НӨАТ-ын баримт, Ник ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн НӨАТ-ын баримт, Ник ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн НӨАТ-ын баримт, Ник ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн НӨАТ-ын баримт, Ник ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн НӨАТ-ын баримт болох шатахууны зардал нь хохирол, хор уршигт хэрхэн тооцож зарцуулсан нь тодорхойгүй, мөн Далай ээж хүнсний захтай 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, Ертөнцийн хурд ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хөлсөөр ажил гүйцэтгэх гэрээгээр 10.100.000 төгрөгийн, 37.400 төгрөгийн Нөхөрлөл зам хоршооны захиалгын мэдээлэл нь нотлох баримтын шаардлага хангахгүй, тодорхой тооцоо хийх бололцоогүй байх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд дээрх хэсгийг хангаж шийдвэрлээгүй болно.
Харин хохирогч Л.Г нь нэхэмжлэлээс үлдэх 11.499.600 төгрөгийн хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч А.Гаас нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдлаа.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан шүүгдэгч А.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун хорин /320/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав
Шүүгдэгч А.Г нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн 2038004600358 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн тээврийн хэрэгслийг хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлгүй байх тул 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 52 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн 92-65 ХӨА улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчид буцаан олгож, эд мөрийн баримтаар хураагдсан Дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавтаст хэрэгт үлдээж, №749260 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн 2038004600358 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Аын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Аын Гыг гурван зуун хорин /320/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч А.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан шүүгдэгч А.Гаас 587.625 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Гд олгож, хохирогч Л.Гын нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс 800.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 52 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн 92-65 ХӨА улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь буцаан олгосугай.
6. Эрүүгийн 2038004600358 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавтаст хэрэгт үлдээхийг, №749260 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг шүүгдэгчид буцаан олгохыг шүүгчийн туслах П.Ханбүргэдэд даалгасугай.
7. Эрүүгийн 2038004600358 дугаар хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Л.Г нь 11.499.600 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч А.Гаас нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР