| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2020/0339/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/352 |
| Огноо | 2020-11-19 |
| Зүйл хэсэг | 11.7.1., |
| Улсын яллагч | Д.Батзаяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 2020/ШЦТ/352
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш,
Улсын яллагч Д.Батзаяа,
Шүүгдэгч З.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зрын Бд холбогдох эрүүгийн 2038004490374 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч З.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2020 оны 7
дугаар сарын 25-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 4 дүгээр багийн
нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эх Цтай харгис
хэрцгий харьцаж, тарчлаасан гэмт хэргийг ахмад настай хүний эсрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч З.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2020 оны 7
дугаар сарын 25-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 4 дүгээр багийн
нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эх Ц.Втай харгис хэрцгий харьцаж, тарчлаасан гэмт хэргийг ахмад настай хүний эсрэг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2038004490374 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Ц.В-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний бага хүү Б нь 20 гаран жил архи ууж байна. Байнга архи ууж гэртээ ирээд тамхины мөнгө нэхээд хашхираад намайг унтаж байхад бос, юундаа унтаад байгаа юм гээд намайг босгодог. Зарим шөнө нойргүй суугаагаараа хонодог...2-3 жилийн өмнө намайг өргөөд орны урд руу шидсэн. Өөр цохиж зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/
Гэрч З.Нын: “...2020 оны 7 дугаар сарын 25-ны үед манай хамгийн бага дүү болох Б согтуу орж ирээд намайг чи зайл юунд манайд ирсэн юм гээд орилоод байсан. Ер нь Б архи ууж ирэх болгондоо агсам тавьдаг тэгэхдээ намайг үздэггүй байнга зайл гэдэг. Ээжийг байнга доромжилдог, ээж рүү салаавч өгөөд цохиод алчихна шүү гэдэг мөн хөгшин чавганц үхэхэд яадаг байна гэдэг. Заримдаа хашхирч гууглаад архи тамхины мөнгө нэхээд хоол хийж өг гээд шөнө унтуулж амраадаггүй маш хэцүү байдаг. Заримдаа шөнө орж ирээд унтуулахгүй орилоод байхаар нь айлд очиж хоноод өглөө ирэхэд гэрийн өнгөтэй өөдтэй юу л байна бүгдийг нь зараад архи аваад уучихсан байдаг... миний ээж Вь настай хүн үнэхээр ядарч байна...”гэх мэдүүлэг,/хх-ийн 23-р хуудас/
Гэрч Б.Уийн: “...Б манай багийн иргэн... байнга л архи уудаг архи уусан үедээ агсам согтуу тавьдаг 2020 он гарсаар 3 удаа шүүхээр баривчлагдсан. Гэр бүлийн гишүүддээ л агсам тавьдаг өөр хүнтэй маргалдаж агсам согтуу тавьдаггүй...гэр бүлийнхэндээ сэтгэл санааны дарамт учруулдаг архи тамхи нэхдэг гэр орноосоо хөөж гаргадаг. 2019 оны 11 дүгээр сарын дундуур орой Вь эгчтэй таарахад Б согтуу ирж хөөгөөд айлд хонох гээд явж байна гэж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 25-р хуудас/
Гэрч Н.Шын: “...Б ах миний ээжийн төрсөн дүү миний нагац ах байгаа юм. Б ах бараг архи уухгүй өдөр бараг үгүй байнга л архи ууж явдаг. Архи уулаа л бол гэр орондоо байнга хэрүүл маргаан өдөөж агсам тавьж архи, тамхи, хоол ундны мөнгө нэхээд байдаг. Гэртээ байгаа мөнгө болох эд зүйл, идэж уух бүх зүйлийг зараад архинаас өгч уудаг...манай эмээ бие нь муу тул эмээд үнэхээр хэцүү байдаг Б гэдэг хүнд хуульд заасан арга хэмжээг нь авч өгнө үү урьд өмнө нь архины эмчилгээнд явж байсан ч нэмэр болоогүй 2020 онд гэхэд 3 удаа шүүхээр баривчлагдаж...” гэх мэдүүлэг, /хх-ийн 29-р хуудас/
Шүүгдэгч З.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 25-нд би хүнд ажил хийж өгөөд 20.000 төгрөг авсан. Тэгээд мөнгөөрөө 2 шил архи аваад тэр хүнтэйгээ хувааж уугаад гэртээ харьсан байсан. Өглөө цагдаа ирээд намайг Мөрөн рүү аваад явсан. Ээж хэлэхдээ намайг өөрөөс нь тамхины мөнгө нэхээд орилоод гэж хэлсэн. Би тухайн үед тасарчихсан байсан. Юу ч санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9-р тал/
Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 11-13-р тал/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Баянхошуу багийн Засаг даргын тодорхойлолт, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 155 дугаартай шийтгэвэр, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 191 дугаартай шийтгэвэр, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 272 дугаартай шийтгэвэр, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40-41, 61-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч З.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эх Цтай харгис хэрцгий харьцаж, догшин авирласан гэм буруутай болох нь шүүгдэгч З.Бын шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хохирогч Цийн мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/, гэрч З.Нын мэдүүлэг,/хх-ийн 23-р хуудас/, гэрч Б.Уийн мэдүүлэг/хх-ийн 25-р хуудас/, гэрч Н.Шын мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9-р тал/, Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 11-13-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрх үйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Хэрэгт тусгагдсан бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг байдал, шүүгдэгчийн нийгэмд тогтсон хэв, журам, ёс суртахууны шаардлагыг үл хүндэтгэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ. Шүүгдэгч З.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхдээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу өөрийн төрсөн эх 88 настай Цтай байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирласан гэмт хэргийг ахмад настай хүний эсрэг үйлдсэн байна.
Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа “бие мах бодийн болон сэтгэл санааны хэлбэрээр” хохиролд зориуд хүргэхдээ байнгын давтамжтай үйлдэж Монгол Улсын Үндсэн хууль, Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, халдашгүй чөлөөтэй байх эрхүүдийг зөрчин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлах гэмт хэргийг ахмад настан хүний эсрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч З.Бын гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэмт хэргийг ахмад настан хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч З.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэмт хэргийг ахмад настан хүний эсрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч З.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийж, шүүгдэгч З.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5,6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд тооцоогүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Хохирогч Ц нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй гэж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч З.Б нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41-р тал/-аар тогтоогдож байна.
Эрүүгийн 2038002300347 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР