| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2020/0274/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/353 |
| Огноо | 2020-11-19 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 2020/ШЦТ/353
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш,
Улсын яллагч Ч.Батзориг,
Хохирогч Ц.О,
Шүүгдэгч С.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 2038000000304 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч С.М нь 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Жаргалант багт 2020 оны 6 дугар сарын 12-ны өдөр төрсөн 1 сар 5 хоногтой О.Дг өвөртлөн унтаж байхдаа биеэрээ дарж амьсгал бүтэлтэд оруулан болгоомжгүй амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.М нь 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Жаргалант багт 2020 оны 6 дугар сарын 12-ны өдөр төрсөн 1 сар 5 хоногтой О.Дг өвөртлөн унтаж байхдаа биеэрээ дарж амьсгал бүтэлтэд оруулан болгоомжгүй амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2038000000304 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ц.Оийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 08 цагийн орчим модонд яваад тэр шөнийнхөө 03 цагийн орчим гэртээ ирсэн. Намай гэртээ ирэхэд эхнэр маань хоёр хүүхдийнхээ хамт гэрийнхээ зүүн талын төмөр орон дээр унтаж байсан. Тэгээд хоол халааж идчихээд гэрийнхээ хойморт газраар ор засаад том охиноо аваад охиныхоо хамт газарт унтсан. Унтаад удаагүй байхад хүүхэд уйлах чимээ гараад сэрэхэд эхнэр маань хүүхдээ хуурайлсан бололтой хөхүүлээд сууж байсан. Тэгээд өглөө 07 цагийн орчим эхнэр маань намайг дуудаад сэрэхэд хүүхэд маань сонин болчихсон байна гэхээр нь юу яриад байгаа юм бэ гээд босоод хартал ам, хамраас нь бага хэмжээтэй бор хүрэн өнгийн зүйл гарчихсан байсан. Тэгээд айж сандраад Б ахыг дуудсан чинь Б ах ирээд нас барчихсан байна гэсэн. Надад гомдол, санал гэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 10-р хуудас/
Гэрч М.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Өнөөдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 07 цаг 35 минутын орчим намайг гэртээ байхад манай хамаатны хүн болох М орж ирээд “М эгч хүүхэд амьсгалахгүй байна" гэж хэлээд гүйгээд явчихлаа, та ороод ирээч гэсэн. Тэгэхээр нь би хувцсаа өмсөөд араас нь Оийнд очсон. Намайг Оийнд очиход талийгч зүүн талын орон дээр хагас өлгийдсөн байдалтай, цээж хэсэг нь ил гарсан байсан. Нүүр лүү нь харахад цонхийж цайсан, баруун талын хамраас хөөсөрхөг, цусархаг ялгадас гарч урсаж хатсан байсан. Тэгээд өлгийг задлахад хөшсөн байсан учир би Сумын Эрүүл мэндийн төвийн дарга Бат-Эрдэнийг дуудсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 15-р хуудас/
Гэрч П.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...өнөөдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 07 цаг 20 минутын орчим намайг гэртээ байж байхад М манайд гүйж ирээд уйлсан байдалтай, хүүхэд янзын болоод байна” гэж хэлчхээд гүйгээд явчихсан. Тэгэхээр нь араас нь яваад очиход талийгч өлгийтэй, дээшээ харсан байдалтай нас барсан бололтой байсан. Намайг очиход талийгчийн аав, ээж хоёр болон Б ах нар байсан. Аав, ээж хоёр нь ярихдаа шөнийн 04 цагт босож хуурайлсан тэгэхэд зүгээр байсан л гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/
Гэрч П.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...намайг айлд байшингийн ажил хийж байхад О над руу залгаад утсаа авахад “ах миний хүү нас барчихлаа” гээд уйлаад байсан. Тэгээд намайг яваад очиход О ганцаараа талийгчийн хажууд сууж байсан. Талийгаачийг харахад дээшээ харсан, хамраас нь жаахан шүүс гэмээр зүйл гарсан байсан. Ээж нь болохоор манайх руу намайг дуудахаар явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/
Шүүгдэгч С.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2020 оны 06 дугаар сарын 11-ний шөнийн 00 цагийн үед хүү маань сэрээд уйлагнаад байхаар нь хөхүүлж, хуурайлаад унтуулсан. Ингээд унтаж байтал шөнийн 3 цагийн үед манай нөхөр О хүний модонд яваад ирсэн. Тухайн үед талийгаач миний ард талд унтаж байсан. Тэгээд нөхөр маань гэртээ орж ирээд том охиноо үнсээд газарт ор засаж охинтойгоо хамт унтсан. Унтаж байхад шөнийн 4 цагийн үед хүү маань уйлахаар нь би босож хуурайлаад сууж байгаад хөхүүлээд унтахаар нь өөрийн урд унтуулсан. Тэгээд өглөө 7 цагийн үед сэрэхэд хүүгийн маань хамраас бага хэмжээний цус гарсан, нүүр хүйт даасан байдалтай амьсгалахгүй нас барсан байдалтай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-р тал/
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 92 дугаартай: “...Амь хохирогч О.Д нь цээж, хэвлий, толгойн дарагдалтын улмаас амьсгал бүтэлтэд орж нас баржээ. О.Дгийн цогцост цээж, хэвлий, толгойн дарагдал бүхий гэмтэл тогтоогдлоо. Энэ нь мохоо зүйлийн удаан хугацааны дарагдлаас үүссэн ба нас барахад шууд нөлөөлсөн...” гэх дүгнэлт /хх-ийн 25-26-р хуудас/ гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх- ийн 27-28-р тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-р тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-8-р тал/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, нөхөр Ц.Оийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, талийгаач хүү О.Дгийн нас барсны гэрчилгээний хуулбар, эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40-48-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг
шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Хэргээс үзэхэд шүүгдэгч С.М нь 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Жаргалант багт 2020 оны 6 дугар сарын 12-ны өдөр төрсөн 1 сар 5 хоногтой О.Дг өвөртлөн унтаж байхдаа цээж, хэвлий, толгойн дарагдалтын улмаас амьсгал бүтэлтэд оруулан болгоомжгүй амь насыг хохироосон гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, тогтоогдсон үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүйгээр нотлон мэдүүлсэн хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүдээр давхар батлагдсан. Хүний амь нас хохирсон хохирлын шинж байдлыг тогтоосон тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан атал хохирогчийн амь насыг болгоомжгүйгээр хохироож, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч С.Мгийн гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн хэт хайхрамжгүй нөхцөл байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Хохирогч Ц.О нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэж
мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч С.М нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мгийн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна Эрүүгийн 2038000000304 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР