Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 318

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н З д, Бз д З д нарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

Нэхэмжлэгч: “А” ХХК ............../,

Хариуцагч: Н З д, Бз д З д,

Гуравдагч этгээд: “Б э С Э Ө” ХХК ............

Нэхэмжлэлийн шаардлага: “…Н З д-ын 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 88 дугаар захирамжийн “Б э С Э Ө” ХХК-д холбогдох хэсгийг хууль байсныг тогтоолгох, Н З д-ын 2014 оны 06 дугаар 20-ны өдрийн а/527 дугаар захирамжийн давхцал бүхий хэсгийг хүчингүй болгуулах, Бз д З д газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахаас татгалзсан нь хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А, хариуцагч Н З д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Бз д З д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, гуравдагч этгээд “Б э С Э Ө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нарыг оролцуулан хийв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн захирал С.О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Манай компани нь Бз д З д-ын 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/301 дугаар захирамжаар тус дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 20000 м.кв газрыг эзэмшиж, гэрээ гэрчилгээний дагуу зохих төлбөрөө төлж ирсэн. 

Гэвч гэрээний хугацаагаа сунгуулах хүсэлтийг Бз д З дд гаргасан боловч Н З дас олгосон “Б э С Э Ө” ХХК-ийн эзэмшил газартай давхцаж байгаа тул сунгах хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй боллоо” гэсэн хариу өглөө.

Энэ талаар Н З дд хандан 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гомдол гаргахад 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 03/5192 дугаар албан бичгээр “...давхцалтай байгаа тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн хариу өгсөн тул ийнхүү шүүхэд хандаж байна. 

 

Маргаан бүхий газрын эрх нь анх Бз д З д-ын 2007 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 299 дугаар захирамж, 0000595 дугаар гэрчилгээтэй үүсч байсан ба уг газартай холбогдуулан Бз д З д, дүүргийн газрын алба, Н З д, Нийслэлийн өмч харилцааны газар болон Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх зэрэг байгууллагуудаар удаа дараа хянагдаж байсан байхад Н З д-ын 2010 оны 88 дугаар захирамжийн тухай одоо мэдэгдэж, мэдээллийн санд давхцаж байна гэсэн нь төрийн захиргааны үйл ажиллагаа хуульд нийцсэн байх, тасралтгүй байх, ил тод нээлттэй байх, бодит нөхцөл байдалд тохирсон байх, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим хэрэгжихгүй байгааг харуулж байна. 

 

Ийнхүү зохих журмын дагуу уялдаа холбоотой, үйл ажиллагаа явуулахгүй байгаагаас манай компанийн газар эзэмших эрхэд сөрөг үр дагаврыг бий болгон хохирол учруулж байх тул газар эзэмших эрхээ сэргээлгэхийг хүсч нэхэмжлэл гаргаж байна. 

 

Тухайлбал, Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн албан бичгээр Н З д-ын Тамгын газарт манай газрын эрхийн талаар дүгнэлт өгөхдөө газрын давхцалын талаар дурдаж байгаагүй. 

-Бз д З д-ын 2013 оны А/200 дугаар захирамж, 2015 оны а/114 дүгээр захирамжууд гарч байх үед мэдээллийн санд ямар нэг давхцал байгаагүй, 

-Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 451 дүгээр шийдвэрээр хэрэг хянагдаж байхад ямар нэг давхцалын талаар тайлбар, баримт, мэдээлэл гарч байгаагүй юм. 

Манай компани эзэмшил газар нь эргэлтийн цэгийн дагуу хашаатай, барилгатай байхад манай хашаанд Н З д-ын 2010 оны 88 дугаар захирамжаар газар эзэмших боломжгүй бөгөөд өдийг хүртэлх хугацаанд хэн нэгэн этгээд газар давхацсан талаар бидэнд шаардлага тавьж байгаагүй. 

Энэ олон жилийн турш бид газраа ашиглаж, газрын төлбөрөө төлж, шүүхээр хянуулж, газрын эрхээ сэргээлгэж байсан байхад 2010 оноос хойш газраа зориулалтын дагуу эзэмшээгүй ашиглаагүй этгээдийн эрхийг манайхаас илүүд үзэж, манай газрын эзэмших ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг баримтална гэж заасантай нийцэхгүй байна. 

Иймд Н З д-ын 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 88 дугаар захирамжийн “Б э С Э Ө” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Бз д З д газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахаас татгалзсан үндэслэл, үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахыг даалгаж өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Н З д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анх 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Б э С Э Ө” ХХК нь нийслэлийн газрын албанд 5 тоот албан бичгээр газар хүсэх тухай хүсэлт гаргасан байна. Улмаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 80.0 га газар эзэмших эрхийг олгох тухай Н З д-ын 2010 оны 88 тоот захирамжаар эрх олгосон байна. 

Мөн 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/527 тоот захирамжаар “Б э С Э Ө” ХХК-д газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай захирамж гарсан байх бөгөөд тус захирамжид Н З д-ын 2013 оны А/915 дугаар захирамжийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлал”-аар тогтоосон төлбөрийн 30-аас багагүй хувийг нийслэлийн төсөвт төлснийг үндэслэн баталгаажуулсан байна. 

Маргаан бүхий газарт эзэмших эрх олгоход нэхэмжлэгч “А” ХХК-д олгосон гэх мэдээллийн нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй байх бөгөөд тус газарт дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх олгосон, мэдэх боломжгүй байсан болно. 

Иймд “А” ХХК-ийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

Хариуцагч Бз д З д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүхэд ирүүлсэн тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бз д З д-ын 2007 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 299 дүгээр захирамжаар “А” ХХК-д тус дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын хойд талд байрлах нэгж талбарын 133028/0136 дугаартай 20000 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмших эрх олгож, улмаар дүүргийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/301 дүгээр захирамжаар маргаан бүхий газрыг эзэмших эрхийг сунгасан байна. 

 

Тухайн асуудлыг дүүргийн Засаг даргын Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т “...21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж заасны дагуу өөрийн бүрэн эрхийн хүрээнд дээрх асуудлыг шийдвэрлэсэн байдаг.

Гэтэл Н З д-ын 2010 оны 88 дугаар захирамжаар “Б э С Э Ө” ХХК-д 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 80.0 га газрыг олгож шийдвэрлэжээ. 

Н З д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн тайлбараас үзэхэд тухайн үед “Б э С Э Ө” ХХК-д газар эзэмших эрх олгоход мэдээллийн санд нэхэмжлэгчийн газрын мэдээлэл бүртгэгдээгүй байсан тул түүнийг маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй байгаа болохыг мэдэх боломжгүй байсан талаар дурджээ. 

 

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалын 9.6-д “...иргэн, хуулийн этгээд нь энэ журмын 9.4-т дурдсан баримтыг тухайн мэдэгдэл өгсөн албан тушаалтанд хүлээлгэн өгнө ...” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь газар эзэмших  эрх үүссэний дараа тухайн газрынхаа нэгж талбарын газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг тогтоосон акт, эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлсэн нэгж талбарын зураг зэргийг дүүргийн Газрын албаны холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгч,  газрын мэдээллийн санд бүртгүүлэх ёстой байтал энэ үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Хэрэв нэхэмжлэгч дээрх журмаар тогтоосон үүргээ биелүүлсэн бол газрын мэдээллийн санд нэхэмжлэгчийн эзэмшил газрын мэдээлэл бүртгэгдэж, улмаар Н З д “Б э С Э Ө” ХХК-д маргаан бүхий газрын давхцуулан эзэмшүүлэхгүй байх боломжтой байсан. 

Нэхэмжлэгч “А” ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр дүүргийн газрын албанд газар эзэмших эрхийн хугацаа сунгуулахаар хүсэлт гаргасан бөгөөд дүүргийн Газрын албанаас тухайн хүсэлтийг шийдвэрлэхээр судалж үзэхэд мэдээллийн санд Н З д-ын давхцуулан 2010 оны 88 дугаар захирамжаар “Б э С Э Ө” ХХК-д маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн болох нь тогтоогдсон газраас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацааг сунгах боломжгүй гэсэн хариу өгсөн байна. 

Нэхэмжлэгч “А” ХХК болон гуравдагч этгээдээр оролцвол зохих этгээд “Б э С Э Ө” ХХК-иудын эзэмшил газар нь 6500 м.кв хэмжээгээр давхацсан болохыг шүүх анхаарч үзнэ үү.

Дүүргийн Газрын албанаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлтэд өгсөн хариу нь Газрын тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй, газрын мэдээллийн нэгдсэн санд “Б э С Э Ө” ХХК-ийн мэдээлэл нэгэнт бүртгэгдсэн байгаа тул дүүргийн Засаг даргын газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахаас татгалзсан үйлдлийг хууль бус гэж тогтоох хууль зүйн үндэслэлгүй байна. 

Иймд хариуцагч Бз д З д-ын зүгээс Газрын тухай хууль, захирамжид заасны дагуу нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацааг сунгах асуудлыг шийдвэрлэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв. 

Гуравдагч этгээд “Б э С Э Ө” ХХК-иас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Н З д-ын 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 88 дугаар захирамжийн “Б э С Э Ө” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Бз д З д газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахаас татгалзсан үндэслэл, үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахыг даалгуулах”.

Нэхэмжлэлийн шаардлагад заасан газрыг эзэмшүүлэх тухай Н З д-ын 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 88 дугаар захирамжийн “Б э С Э Ө” ХХК-д холбогдох хэсгийг, Н З д-ын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/527 тоот захирамжаар хүчингүй болсонд тооцсон байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч “А” ХХК нь шүүхэд хандаж анх “Н З д-ын 2010 оны 88 дугаар захирамжийн “Б э С Э Ө” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Бз д З д газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахаас татгалзсан үндэслэл, үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахыг даалгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, 2018 оны 02 дугаар сарын 14-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Н З д-ын 2010 оны 88 дугаар захирамжийн “Б э С Э Ө” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсныг тогтоолгох, Н З д-ын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн а/527 дугаар захирамжийн давхцал бүхий хэсгийг хүчингүй болгуулах, Бз д З д газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахаас татгалзсан нь хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахыг даалгуулах”  гэж нэмэгдүүлж тодруулсан тул энэхүү шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв. 

 

Н З д-ын 2008 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 88 дугаар захирамжийн 4 дэх заалтаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг үндэслэн “Б э С Э Ө” ХХК-д орон сууцны цогцолборын зориулалтаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 80га газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлж , улмаар н З д-ын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/527 дугаар захирамжаар “... дуудлага худалдааны анхны үнийн 30-аас багагүй хувийг төсөвт төлсөн” гэсэн үндэслэлээр “Б э С Э Ө” ХХК-ийн газар эзэмших эрхийг 40 жилийн хугацаагаар баталгаажуулсан байна.  

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс гуравдагч этгээд “Б э С Э Ө” ХХК-ийн газар эзэмших эрхтэй тухай маргахгүй байх ба харин давхцал бүхий газрын тухайд “Маргаан бүхий актуудаар гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ өмнө үүссэн эзэмшил бүхий газартай давхцалтай эсэхийг шалгаагүй нь хууль бус” гэж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “нэхэмжлэгч байгууллага нь эзэмшил газраа газрын кадастрын зургийн мэдээллийн санд бүртгүүлээгүй байснаас давхцал үүссэн бөгөөд маргаан бүхий актууд нь жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилго бүхий хариуцагч байгууллагад Газрын тухай хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гарсан акт юм” гэж тайлбарлан маргажээ. 

1/ “Н З д-ын 2008 оны 88 дугаар захирамжийн “Б э С Э Ө” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсныг тогтоолгох...” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын хойд талд байрлах газарт гадаадын хөрөнгө оруулалттай “А”  ХХК-д Бз д З д-ын 2007 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 299 дүгээр захирамжаар 20000 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар ашиглах  эрх олгосон байна.

Хариуцагч Н З дас 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 88 дугаар захирамжаар “Б э С Э Ө” ХХК-д 80 га газар эзэмших эрх олгож шийдвэрлэхдээ өмнө нь өөр хуулийн этгээдийн ашиглалтад олгогдсон байсан газартай давхцалтай эсэхийг шалгаж тогтоолгүйгээр “А” ХХК-ийн ашиглаж байсан газартай 6465,5 м.кв талбайгаар давхцуулан эзэмшүүлсэн  нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”, 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчсөн байна. 

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий байршилд газар ашиглах эрх нь анх 2007 онд гадаадын хөрөнгө оруулалттай “А” ХХК-д үүссэн, уг хугацаа дуусгавар болоогүй, газар ашиглах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон талаарх шийдвэр гараагүй байхад уг газартай давхцуулан н З дас 2010 онд 88 дугаар захирамжийг гаргаж гуравдагч этгээд “Б э С Э Ө” ХХК-д газар эзэмших эрх олгосон нь нэхэмжлэгч байгууллагад Газрын тухай хуулиар олгогдсон газар ашиглах эрхийг зөрчжээ. 

 

Тодруулбал, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн 2/350 тоот лавлагаанд “Нэгж талбарын ******* дугаар бүхий газар нь 2006 оны 10 дугаар сарын архивын зурган мэдээлэлд ...бүртгэгдсэн, ... 2009 оны 10 дугаар сараас 2011 оны 02 дугаар сарын архивын зурган мэдээлэлд нэгж талбарын дугаар болон газрын хэмжээ өөрчлөгдөөгүй бөгөөд регистрийн ******* дугаартай хуулийн этгээдийн нэр дээр ... бүртгэгдсэн, ... 2012 оны 02 дугаар сарын архивын зурган мэдээлэлд дээрх нэгж талбар устгагдсан... ”  гэснээс үзвэл хариуцагч Н З дас маргаан бүхий актыг гаргах үед давхцал үүсэх эсэхийг шалган тогтоох боломжтой байсан байх ба хариуцагч нь энэхүү үүргээ хэрэгжүүлэлгүйгээр газрын давхцал үүсгэж өөр этгээдэд газар эзэмших эрх олгосон нь буруу юм. 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 4/31 тоот тогтоолоор батлагдсан нийслэлийн 2010 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 4.5 “Хямд өртөгтэй орон сууцны шинэ хорооллын ХЕТ боловсруулж хэрэгжүүлэх” гэсэн хэсэгт “Баянзүрх 11-р хороо, Улаанбаатар хотын “Орон сууцны шинэ хороолол” Налайхын зам дагуу, 2630.0, ХЕТ боловсруулах”  гэж тусгагдсан байх боловч энэ нь цаг хугацааны хувьд нэхэмжлэгч хуулийн этгээдэд анх 2007 онд газар ашиглах эрх үүссэнээс хойш бий болсон үйл баримт байх бөгөөд “газрын кадастрын зураглал, түүний бүртгэл” нь газар зохион байгуулалтын үндсэн баримт бичгийн нэг хэсэг тул газар зохион байгуулалт, төлөвлөлт хийхдээ хүчин төгөлдөр газар эзэмших, ашиглах эрх байгаа эсэхийг шалгах, түүнийг хэрхэх асуудлыг хариуцагч нь урьдчилан шийдвэрлэх шаардлагатай байсан байна. 

Өөрөөр хэлбэл, хариуцагч н З д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Нийслэлийн 2010 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд “Хямд өртөгтэй орон сууцны шинэ хороолол” гэж төлөвлөгдсөний дагуу гуравдагч этгээд зургаа боловсруулж батлуулаад явж байгаа...” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч байгууллагын хууль тогтоомжийн дагуу ашиглаж буй газар дээр шинэ төлөвлөлт хийгдсэн нь нэхэмжлэгчийн өмнө үүссэн газар ашиглах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Хариуцагч Н З д нь маргаан бүхий актыг гаргахдаа дүүргийн Засаг даргаас санал авсан эсэх, дүүргийн Засаг дарга санал өгсөн эсэхийг шүүхээс удаа дараа асуусан бөгөөд н З д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “2010 оны нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлахдаа холбогдох дүүргийн Засаг даргаас нэгдсэн санал авсан байх ёстой. Захирамж гарах үед дахин санал авдаггүй” гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлж, Бз д З дас хариу ирүүлээгүйг тэмдэглэх нь зүйтэй. 

Мөн санал авсан, санал өгсөн аль тохиолдолд газрыг давхцуулан эзэмшүүлсэн явдал нь нэхэмжлэгч байгууллагын үйл ажиллагаанаас үл хамаарсан, хариуцагч захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоогүй байдлаас үүдэлтэй байх тул нэхэмжлэлийн “...Н З д-ын 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 88 дугаар захирамжийн “Б э С Э Ө” ХХК-д холбогдох хэсгийг хууль байсныг тогтоолгох” тухай шаардлага үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. 

Н З д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...гуравдагч этгээд нь газрын дуудлага худалдааны анхны үнийг төлсөн, газар эзэмшүүлэх гэрээний дагуу багагүй хэмжээний газрын төлбөрийг төсөвт төвлөрүүлдэг” гэж тайлбарлан маргаж байх боловч газрын дуудлага худалдааны анхны үнийг мөн газар эзэмших гэрээний дагуу газрын төлбөр төлсөн байдал нь гуравдагч этгээдтэй эрх зүйн байдлын хувьд ижил хуулийн этгээдийн “газар ашиглах, эзэмших эрх”-ийг үгүйсгэх, газар эзэмших, ашиглах харилцаанд тэгш байдлыг хангах зарчмыг хэрэгжүүлэхгүй байх үндэслэл болохгүй юм. 

 

2/ “...Н З д-ын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн а/527 дугаар захирамжийн давхцал бүхий хэсгийг хүчингүй болгуулах...” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Н З д-ын 2013 оны А/309 дүгээр захирамжаар “... нийслэлийн нутаг дэвсгэрт дуудлага худалдаа, ... дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх”-ээр  шийдвэрлэсний дагуу гуравдагч этгээд “Б э С Э Ө” ХХК нь 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр дуудлага худалдааны анхны үнийн 30 хувьтай тэнцэх төлбөрийг төлсөн, үлдэгдэл төлбөрийг 2015-2016 онд төлөх хуваарь гаргажээ.  

Мөн н З д-ын 2013 оны А/307 дугаар захирамжийн 1 дүгээр заалтад “Төрийн байгууллагад иргэн, хуулийн этгээдтэй хамтруулан газар олгож байсан буруу практикийг таслан зогсоох зорилгоор төрийн байгууллагатай хамтран газрын эрх авсан этгээдэд газар эзэмших эрхийг хуульд нийцүүлэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болгож”  шийдвэрлэсэн байх ба н З д-ын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн а/527 дугаар захирамжийн 1 дэх заалтаар ... тогтоосон төлбөрийн 30-аас багагүй хувийг нийслэлийн төсөвт төлсөн гэсэн үндэслэлээр “Б э С Э Ө” ХХК-ийн газар эзэмших эрхийг баталгаажуулж , 4 дэх заалтаар тул ““...Н З д-ын 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 88 дугаар захирамжийн ... “Б э С Э Ө” ХХК-д хамаарах заалтыг хүчингүй болсонд тооцож” шийдвэрлэсэн байна. 

Дээрхээс үзвэл, маргааны бүхий А/527 дугаар захирамж нь хууль бус 88 дугаар захирамжид үндэслэж, алдаатай захиргааны актуудыг зөвтгөх агуулгаар гарсан гэж үзэхээр байх тул ...“Н З д-ын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн а/527 дугаар захирамжийн давхцал бүхий хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна. 

 

3/ “...Бз д З д газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахаас татгалзсан нь хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Гадаадын хөрөнгө оруулалттай “А” ХХК-ийн эрх зүйн байдал өөрчлөгдөж Монгол Улсын хөрөнгө оруулалттай компани болсонтой  холбоотойгоор нь тус дүүргийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/301 дүгээр захирамжаар маргаан бүхий газрыг 5 жилийн хугацаагаар “А” ХХК-д эзэмшүүлжээ.  

Хариуцагч Бз д З дас нэхэмжлэгч “А” ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгахгүй байгаа үндэслэлээ “...газар эзэмшигч нь газрын кадастрын зургаа мэдээллийн санд бүртгэлтэй байлгах үүргээ хэрэгжүүлээгүйгээс давхцал үүссэн тул сунгах боломжгүй” хэмээн тайлбарлан маргаж байх боловч Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14-т зааснаар “улсын хэмжээнд газрын кадастрын бодлогыг хэрэгжүүлэх, улсын газрын мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх” эрх хэмжээ нь дүүргийн Засаг даргад хадгалагдаж байх тул нэхэмжлэгч байгууллагын газрын кадастрын зураг мэдээллийн сангаас устгагдсанд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байна. 

Мөн Бз д З д-ын 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/200 дугаар захирамжаар “А” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн 451 дүгээр шийдвэрээр “... илт хүчин төгөлдөр бус акт болохыг хүлээн зөвшөөрч” шийдвэрлэсэн, улмаар тус Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/114 дүгээр захирамжаар “...А/200 дугаар захирамжийн нэхэмжлэгч байгууллагад холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэсэн байна.

 

 Нэхэмжлэгч “А”  ХХК-аас газар эзэмших эрхийн хугацааг сунгах тухай хүсэлтэд Баянзүрх дүүргийн Газрын албанаас 2017 оны 11 дүгээр сарын 01-нд “... 18662301658491 тоот нэгж талбартай давхцалтай тул хугацаа сунгах хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг өгчээ. 

Дээрхээс дүгнэн үзвэл, хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагын газрын кадастрын бүртгэлийг хөтлөх үүргээ хэрэгжүүлээгүй атлаа газар эзэмших эрхийн хугацааг “давхцалтай” гэсэн үндэслэлээр сунгахаас татгалзсан нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ” гэж заасныг хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. 

Иймд нэхэмжлэгч “А” ХХК-ийн “…Н З д-ын 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 88 дугаар захирамжийн “Б э С Э Ө” ХХК-д холбогдох хэсгийг хууль байсныг тогтоолгох, Н З д-ын 2014 оны 06 дугаар 20-ны өдрийн а/527 дугаар захирамжийн давхцал бүхий хэсгийг хүчингүй болгуулах, Бз д З д газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахаас татгалзсан нь хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3, 106.3.1, 106.3.3, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн Н З д, Бз д З д нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Н З д-ын 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 88 дугаар захирамжийн “Б э С Э Ө” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, мөн Засаг даргын 2014 оны 06 дугаар 20-ны өдрийн а/527 дугаар захирамжийн “А” ХХК-ийн эзэмшил газартай давхцал бүхий хэсгийг хүчингүй болгосугай. 

2. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасныг баримтлан хариуцагч Бз д З дас “А” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахаас татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг Бз д З дд даалгасугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н З д болон Бз д З дас тус бүр 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ          Ц.МӨНХЗУЛ