Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 77

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч А.Нарантуяа би,

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 0-р баг, Гавшгай, Дөмбөн гудамж, 0а-0 тоотод оршин суух Ар тогоруут ******* /РД: МЙ-/,

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 0-р баг, Гавшгай, Дөмбөн гудамж, 0а-0 тоотод оршин суух  Боржигон ******* /РД: МЙ-/ нарт холбогдох үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох нийт 3 541 060,9 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03-р сарын 06-ны өдөр хүлээн авч,  2017 оны 03-р сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Батчулуун овогтой Оюунтунгалаг нь тус банкнаас 2015 оны 11-р сарын 19-ний өдөр 1340006953, 1340008493 тоот гэрээний нөхцөлийг өөрчилж 1340009755 тоот зээлийн гэрээгээр 6 100 000 /Зургаан сая нэг зуун/ төгрөгийн зээлийг эргэлтйн хөрөнгийн зориулалтаар 36 сарын хугацаатай сарын 2.3 хувийн хүүтэй зээлэн авсан. Зээлдэгч ******* нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчин зээлийн төлөх хугацааг хэтрүүлэн 2016 оны 12-р сарын 20-ны өдрөөс хойш эргэн төлөлт хийгээгүй хугацаа хэтрэн зээл хэвийн бус ангилалд шилжсэн байна. Банкны зүгээс зээлдэгчийг зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, зээлдэгчид утсаар мэдэгдэж, биеэр  уулзаж, зээл төлөх боломжийг удаа дараа өгч байсан боловч зээлдэгч банкны шаардлагыг биелүүлээгүй, зээлийг төлөх санаачлага гаргахгүй байна. Иймд зээлдэгч *******ийн 1340009755 тоот зээлийн гэрээний төлвөл зохих зээлийн төлбөр нь нэхэмжлэл гаргах өдрийн буюу 2017 оны 02-р сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл нь 3 267 968,1 төгрөг, хүү 269 395,1 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 697,79 төгрөг нийт 3 541 060,9 төгрөг нэхэмжилж байна...” гэжээ.   

Хариуцагч *******, ******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...******* миний бие нь Сайхан сумд үсчин хийдэг. Нөхөр ******* нь одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа билээ. Бид өөрийн хашаа байшингаа зарах гэж зар өгчихсөн байгаа, хашаа байшингаа зарагдсан үед өр төлбөрөө барагдуулна. Иймээс хашаа байшин зарах хүртэл хугацааг харгалзан үзэж 2017 оны 07-р сарын 01-ний өдөр хүртэл хугацааг олгож өгнө үү...” гэжээ.

           

Зохигчид 2017 оны 03-р сарын 21-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

“...Нэг талаас нэхэмжлэгч *******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Отгонтуяа нөгөө талаас хариуцагч *******, ******* нар харилцан тохиролцож нэхэмжлэлийн анхны шаардлага болох 3 541 060,9 төгрөг төлөхийг хариуцагч *******, ******* нар хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2017 оны 06-р сарын 15-ны дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг бичгээр байгуулав...” гэжээ.

                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох нийт 3 541 060,9 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. 

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн анхны шаардлага болох 3 541 060,9 төгрөгийг 2017 оны 06-р сарын 15-ны дотор бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэгч *******тэй харилцан тохиролцож эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан 2017 оны 03-р сарын 21-ний өдрийн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.  

Зохигч талууд эвлэрсэн нь гуравдагч этгээд болон нийтийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 71 607 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, уг мөнгийг тал хувиар бууруулж төрийн сангийн орлогоос 35 803.5 төгрөгийг, хариуцагч нараас 35 803.5 төгрөгийг тус тус гаргуулж, бүгд 71 607 төгрөгийг нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. *******ийн нэхэмжлэлтэй, *******, ******* нарт холбогдох үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох нийт 3 541 060,9 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 71 607 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос 35 803.5 төгрөгийг, хариуцагч *******, ******* нараас 35 803.5 төгрөгийг тус тус  гаргуулж, бүгд 71 607 төгрөгийг нэхэмжлэгч *******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.  

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                    А.НАРАНТУЯА