| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2020/0408/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/06 |
| Огноо | 2020-12-28 |
| Зүйл хэсэг | 11.1, 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Батзаяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/06
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ,
Улсын яллагч Д.Батзаяа,
Хохирогч Т.М,
Хохирогч Б.Б,
Шүүгдэгчийн Б.Бгийн өмгөөлөгч Д.Буяндалай,
Шүүгдэгч Б.Б, Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цгийн Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бы Б нарт холбогдох эрүүгийн 2038000000447 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр Бн 39-01 тоотод хохирогч Т.Мий толгой хэсэгт модоор цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр Бн 39-01 тоотод хохирогч Б.Бийн толгой хэсэгт модоор цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр Бн 39-01 тоотод хохирогч Т.Мий толгой хэсэгт модоор цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр Бн 39-01 тоотод хохирогч Б.Бийн толгой хэсэгт модоор цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цгийн Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бы Б нарт холбогдох эрүүгийн 2038000000447 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Т.Мий мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 21-ний орой найз Бийнд тавуулаа байж байхад хуурай дүү Бхүү хаана байна гэхээр нь Бнд байна гэсэн чинь удалгүй Бхүү, Баа, 1950-ын таксины жолооч гэсэн туранхай өндөр залуу цагдаагийн хувцастай залуу гээд дөрвүүлээ орж ирсэн. Би Бхүүтэй уулзаад олон таньж мэдэхгүй хүмүүс байна яв гэсэн чинь за за хашааны гадаа машиндаа ууж байгаад явлаа гэж хэлээд гарсан... нэлээн удсаны дараа таксины жолооч Баа хоёр орж ирээд байж байтал Аагий гэдэг хүүхэн явлаа гээд гарах гэтэл Баа цүнх гар утсыг нь аваад буйдан доогуур шидсэн, куртикийг нь урсан...Тэгээд Б манай гэрт ирчхээд манай найзуудыг доромжлох эрх байхгүй шүү та нар зайлцгаа гэж хэлсэн. Б Баа хоёр нэг нэгнийгээ цохиод салсан. Тэгээд Бхүү манай найз Б бид хоёроос уучлалт гуйгаад одоо найзуудыгаа аваад явлаа гэж хэлээд удалгүй араас Баа нь миний толгой руу модоор цохиод мод нь хугарсан чинь таксины жолооч хугарсан модыг нь аваад Бийг цохисон. Мөн миний хөл рүү цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 дүгээр тал/,
Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай эмэгтэй найзуудыг янхан гичий гэх мэт үгээр доромжлоод байхаар нь би Бхүүд чи одоо найзуудыг маань доромжлуулах гэж хүн авчирсан юм уу одоо аваад яв гэсэн чинь Бхүү миний зүүн шанаа хэсэгт гараараа нэг удаа цохисон. Би зөрүүлээд зүүн шанаа хэсэгт нь цохисон. Тэгээд бид 2 салаад Бхүүгийн жижиг биетэй буржгар үстэй залуу манай найз Мийг толгойн тус газарт нь модоор цохисон. Тэр үед цохисон мод нь хугараад тухайн модны хугархай хэсгээр намайг өндөр биетэй хар бараан хувцастай туранхай залуу миний толгойн зүүн шанаа хэсгээс хөмсөг хацар нүд дагуулж хүчтэй 1 цохисон. Тэр үед М салгасан чинь тухайн өндөр залуу Мийн хөл хэсэгт нэг цохисон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 96-97 дугаар тал/,
Гэрч П.Бхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн өдөр 22 цагийн үед...би Б ах Б гээд найзын хамт 1 дүгээр хороонд Б гэдэг айлд очих үед тэднийд М, Б хоёр 3 хүүхэнтэй хамт тавуулаа байсан... хэсэг хугацааны дараа би буцаад орох гэж байхад Б, Б, Б, М ах нар зөрөөд гарч ирээд Б намайг цохихоор нь би зөрүүлээд цохисон. Тэгтэл М ах бид хоёрыг салгаад би Б ахтай эвлэрээд тэврэлдээд зогсож байхад манай найз Баа мод авч ирээд М ахыг цохисон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 16-18 дугаар тал/,
Гэрч Х.Тын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр М, Ба, Ээгий, Аагий бид тав Бнд нэг шил архи уугаад талдаа ороод сууж байхад Мгийн найз гээд 3 залуу ирээд 1 шил бүтэн 1 шил тал архитай орж ирээд буцаад гараад явсан... Ээгий, Аагий хоёртой явлаа гээд такси дуудчихаад хүлээж байтал Ба, М, хоёрыг өндөр залуу нь дуудаад гараад явсан. Хоёр найз нь үлдчихээд бид гурвыг гаргахгүй миний куртикийг урсан... намхан залуу нь “янхан минь чамайг аваад явна, мөнгийг чинь төлөөд аваад явна 300.000 мянгын үнэтэй янхан минь гэх мэт үгээр доромжлоод байсан чинь Ба ирээд чи миний найзыг 300.000 мянгын янхан гэж хэллээ гээд уурласан... хашааны гадаа гарах үед өндөр залуу нь урт мод барьж явж байхаар нь хүүе чи яах гэж байгаа юм болиоч гэж хэлсэн чинь намайг түлхээд цаашаагаа яваад намхан залуу нь Ба, М, бас нэг өндөр залуу руу модоо чирч очоод орилолдоод унасан. Гадаа харанхуй байсан. Ээгий бид хоёр очоод болиоч нэгнийгээ аллаа гэж хэлээд салгасан. Тэгээд Ба, М хоёрын толгойноос цус гарч байхаар нь гэр рүү авч ороод эмийн сан дотроос хөвөн авч тавьж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 дугаар тал/,
Гэрч С.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр М, Ба, Тодоо, Аагий бид тав Бнд нэг шил 0.7 литрийн “Eden” нэртэй архи уугаад талдаа ороод сууж байхад Мн найз гээд гурван залуу ирээд гарсан. Тэгээд буцаж орж ирэхдээ бас нэг өндөр залуутай дөрвүүлээ болж орж ирээд нэг залуу нь яваад бусад гурван залуу нь үлдсэн. Ба, Мн хоёрыг нөгөө өндөр залуу дуудаад аваад гарсан... тэгээд нөгөө үлдсэн хоёр залуу нь бид гурвыг гаргахгүй Тодоогийн куртикийг урсан... би “00” ороод гараад ирэхэд Тодоо урдаас явъя гээд гараад ирсэн. Би цүнх утсаа авсан уу гэхэд аваагүй гэхээр нь би буцаж ороод хайгаад олдохгүй болохоор нь гараад иртэл гадаа зодоон болж байсан. Өндөр залуу нь мод барьчихсан эргүүлээд тааралдсанаа цохиод байсан. Гэрт ороод М, Ба хоёрын толгой руу цохисныг мэдсэн...” гэх мэдүүлэг,/хх-ийн 28-30 дугаар тал/,
Шүүгдэгч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би яг хэдний өдөр гэдгийг сайн мэдэхгүй байна.Ажлаа тараад 10 дугаар хороонд ахындаа байсан. Бхүү яриад өдөр авсан байсан 2 шилтэй архийг авъя гэхээр нь тэг тэг гээд удалгүй Б, Бхүү хоёр ирээд цуг гараад Мгийн /М/ байгаа газар очсон. Тэгээд тэнд авч очоод уугаад байж байсан чинь Мий найз Б нь бид нар руу томроод бас 3 эмэгтэй нь явах гэж байхад нь би “хувцсаа тавиад суугаач” гэсэн чинь “үнэтэй куртик шүү, урав” гээд тэгэхээр нь “300.000 төгрөгийн куртик юм байгаа биз” гээд хэлсэн чинь Б нь “чи миний найзыг 300.000 төгрөгийн янхан гэж хэллээ” гээд намайг цохихоор нь би цохиулчхаад юм яриагүй гэрээс нь гарч байхад зөрөөд Бхүү орох үед нь Б андуураад цохисон юм шиг байна лээ. Тэгээд яаж байгаа юм гээд гадаа байж байхад М нь ирээд намайг өшиглөсөн. Бхүү, Б, М 3 хашааны гадаа буланд зогсож байхаар нь би зодолдож байна гэж бодоод очоод харанхуйд хэн гэдгийг нь мэдэхгүй нэгийг нь цохисон. Тэгээд тухайн үед тэр 3 хүүхэн хажууд байж байгаад Б, М хоёрыг аваад байшин руу орсон. Би гайгүй юу гэж асуух гээд очих үед М нь “маргааш өглөө уулзъя” гээд хэлэхээр нь бид нар яваад өгсөн. Өглөө нь уулзаад тархи хагарсан байна гэхээр нь Жаргалан эмнэлэг рүү авч очоод үзүүлээд оёдол тавиулсан. Маргааш нь уулзах үед Мг гайгүй юу яаж байна гэсэн чинь толгойны зураг авахуулах юм байна гэхээр нь толгойны зургийг нь авхуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/
Шүүгдэгч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би яг хэдний өдөр гэдгийг сайн мэдэхгүй байна. Би ажлаасаа буугаад Бхүү гээд дүүгээ ажлаас нь аваад дараа нь Быг очиж аваад Бнх гэсэн айлд очих үед 3 охин, М, Ба гэдэг хоёр ах тавуулаа ууж байсан. Нэг бүтэн 0,7 литрийн “Eden” нэртэй архи, нэг тал “Еden” нэртэй архи авч очоод тэнд уухаар болоод машинаа хашаанд нь оруулж тавьсан. Жолоо барихгүй гээд машинаа оруулсан юм. Тэгээд байж байгаад гадаа гараад Б Б хоёр маргалдаад байж байхад манай дүү Бхүүг найз Бааска нь авах гэж ирээд хашааны гадаа байж байсан. Мгийн найз Б нь манай дүү Бхүүг цохиод хашааны буланд ноцолдож байсан. Намайг хашааны үүдэнд гарч ирэх үед М нь Быг хөөсөн гүйж явсан. Б надад хэлэхдээ “Баг хамжаад байна” гэж хэлэхээр нь би харах үед Бхүү, Б хоёр дээр доороо ороод ноцолдож байх үед 2 охин хажууд нь зогсож байсан. Тэгээд манай дүүг зодож байна гэж бодоод очоод хугарсан 2 жижиг мод байхаар нь нэгийг нь аваад Бийг цохих гэж байгаад андуураад дүү Бн тохой руу цохиод эргээд харсан чинь М гүйж ирээд боль хөгшөөн гээд гараа өргөөд гүйж ирж байхад нь модоо шидсэн чинь Мгийн хөл рүү оносон. М найзыгаа цааш нь авч яваад намайг Бхүү “Б ах боль” гэж хэлээд намайг цааш нь аваад явсан. Тэгээд тэр хоёр хоёр охинтойгоо цаашаа гэр рүүгээ ороод бид гурав гадаа үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 540 дугаартай: “...Т.Мийн биед зүүн чамархай ясны хугарал, зүүн чамархайн дэлбэнд хатуу хальсан дээрх цусан хураа, зулайн зүүн хэсгийн хуйханд шарх, зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтлүүд бөгөөд цохилтоос үүссэн гэмтэл байх боломжтой. Т.Мийн биед үүссэн гавал тархины гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 45--р тал/
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 541 дугаартай: “...Б.Бийн биед дагз хэсгийн хуйханд няцарсан шарх, зүүн чамархайн хуйх.баруун гуянд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтлүүд бөгөөд цохилтоос үүссэн гэмтэл байх боломжтой. Б.Бийн биед үүссэн шарх бүхий гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад хэсгийн зулгаралт бүхий гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид-ерөнхий-хөдөлмөрийн-чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 37-р тал/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 571 дугаартай: “...Б.Бийн биед нэмэлтээр зүүн ухархайн ханын хугарал, хамар ясны хугарал, таславчын муруйлт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтлүүд бөгөөд цохилтоос үүссэн гэмтэл байх боломжтой. Б.Бийн биед үүссэн хамар ясны хугарал, таславчын муруйлт зүүн ухархайн ханын хугарал бүхий гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 50-52-р хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р тал/
Эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-06-р тал/,
Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /хх-ийн 8-р тал/
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 4-р тал/
Шүүгдэгч Ц.Бын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суух хаягийн тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Бадрах Бн Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81-84-р тал/,
Шүүгдэгч Б.Бгийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Тээл Бн Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89-91-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр Бн 39-01 тоотод хохирогч Т.Мий толгой хэсэгт модоор цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр Бн 39-01 тоотод хохирогч Б.Бийн толгой хэсэгт модоор цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.
Энэ үйлдэл нь хохирогч Т.Мий мэдүүлэг /хх-ийн 9-11 дүгээр тал/, хохирогч Б.Бийн мэдүүлэг /хх-ийн 96-97 дугаар тал/, гэрч П.Бхүүгийн мэдүүлэг, /хх-ийн 16-18 дугаар тал/, гэрч Х.Тын мэдүүлэг /хх-ийн 25-27 дугаар тал/, гэрч С.Эийн мэдүүлэг /хх-ийн 28-30 дугаар тал/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 540 дугаартай дүгнэлт /хх-ийн 41-45-р тал/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 541 дугаартай дүгнэлт /хх-ийн 37-р тал/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 571 дугаартай дүгнэлт /хх-ийн 50-52-р хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р тал/, эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-06-р тал/, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /хх-ийн 8-р тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 4-р тал/ зэргээр нотлогдож байна.
Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрх үйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн шүүгдэгч Б.Б нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Ц.Б нь хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Шүүгдэгч нар нь хохирогч нарын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдэл нь хууль бус шинжтэй, уг ухамсарлагдсан идэвхтэй үйлдлээрээ хохирол, хор уршиг үүсгэхийг зориуд хүсэж үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг,
Шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд тус тус гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нарын согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал, нийгэмд тогтсон хэв, журам, ёс суртахууны шаардлагыг үл хүндэтгэсэн байдал, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан үзэж шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч Ц.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Бгийн хөрөнгө, цалин, хөлс, бусад орлогын баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүхээс торгох ялын хугацааг тогтоох боломжгүй байна. Харин шүүгдэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай туулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэг хүлээх ба энэ үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.Б, Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Ц.Бын гэмт үйлдлээр хохирогч Т.Мий эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, шүүгдэгч Б.Бгийн үйлдлээр хохирогч Б.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 505 дугаар зүйлд заасныг баримтлан эмчилгээний болон цаашид гарах хохирлыг шүүгдэгч нараас хохирогч Т.М, Б.Б нь нэхэмжлэх үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Боос 2.546.390 төгрөгийг нэхэмжилж байх бөгөөд хэрэгт тусгагдсан нотлох баримтын хэмжээнд хохирогч Б.Боос гаргаж өгсөн хохирлын баримтаас Ази фарма сүлжээ эмийн сангийн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 17.850 төгрөгийн баримт, Улсын нэгдсэн нэгдүгээр нэгдсэн эмнэлгийн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 301.840 төгрөгийн баримт, Өлзийдэн ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 15.700 төгрөгийн баримт, Ариунчиг ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 5.000 төгрөгийн баримт, Мөнхийн тун ХХК-ийн 6.000 төгрөгийн баримт, Ази фарма сүлжээ эмийн сангийн 2020 оны 11 дүгэр сарын 22-ны өдрийн 10.500 төгрөгийн баримт, 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 81.500 төгрөгийн лабораторийн шинжилгээнд илгээх хуудас, Ай ти оношилгооны төвийн 15.800 төгрөгийн тооцооны хуудас, Тэд эмнэлгийн эмийн сангийн 2020 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 1.667.500 төгрөгийн зарлагын баримт, Эн ар би-гийн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 111.500 төгрөгийн баримт, 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 30.000 төгрөгийн, 53,041 төгрөгийн баримт, 21.690 төгрөгийн баримт баримт зэрэг нийт 2.337.921 төгрөгийн баримтыг үнэлж, шүүгдэгч Б.Бгээс 2.337.921 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бид олгож шийдвэрлэв.
Харин үлдэх 208.469 төгрөгийн баримт, шатахууны тооцоо зэрэг нь тодорхой тооцоо хийх боломжгүй байх тул хохирогч Б.Б нь 208.469 төгрөгийн хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Бгээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Хохирогч Т.М нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Баас 152.574 төгрөгийг нэхэмжилж байх бөгөөд хэрэгт тусгагдсан нотлох баримтын хэмжээнд хохирогч Т.Мэс гаргаж өгсөн хохирлын баримтаас Мандах шим ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 51.050 төгрөгийн баримт /хх-ийн 113/, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 53.100 төгрөгийн баримт /хх-ийн 114/, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 48.424 төгрөгийн баримт /хх-ийн 116/ зэрэг нийт 152.574 төгрөгийн баримтыг үнэлж, шүүгдэгч Ц.Баас 152.574 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бид олгож шийдвэрлэв.
Хохирогч Б.Бийн нь нэхэмжлэлээс үлдэх 208.469 төгрөгийн хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа, хохирогч Т.Мий цаашид гаргах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч нараас нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдлаа.
Шүүгдэгч Ц.Б нь шүүхэд "….Шүүх хуралд өмгөөлөгчгүйгээр орох хүсэлттэй…." гэх хүсэлт гаргасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Шүүгдэгч Б.Б нь нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91-р тал/-аар,
Шүүгдэгч Ц.Б нь нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84-р тал/, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 00149 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 85-86-р тал/ зэргээр тогтоогдож байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2038000000447 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
Шүүгдэгч Х овогт Бы Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч И овогт Цгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч Х овогт Бы Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Бт оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Б.Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т заасныг баримтлан шүүгдэгч Ц.Баас 152.574 /нэг зуун тавин хоёр мянга таван зуун далин дөрвөн/ төгрөгийг гаргуулж хохирогч Т.Мд,
Шүүгдэгч Б.Бгээс 2.337.921 /хоёр сая гурван зуун гучин долоо мянга есөн зуун хорин нэг / төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бид тус тус олгосугай.
6. Эрүүгийн 2038000000447 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Эрүүгийн 2038000000447 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Б нь 208.469 /хоёр зуун найман мянга дөрвөн зуун жаран ес/ төгрөгийг хохирол болон цаашид гаргах эмчилгээний зардлаа, хохирогч Т.М цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч нараас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ц.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР