| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2020/0335/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/07 |
| Огноо | 2020-12-28 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/07
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Ээ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Болд-Ээ,
Улсын яллагч М.Берикбол,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бийн Бд холбогдох эрүүгийн 1938000180318 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 28-30-нд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 07-01 тоотод байрлах гражид нэвтэрч хохирогч Ц.Хын эзэмшлийн багажийг хулгайлж, 605.000 төгрөгийн хохирол,
2020 оны 6 дугаар сарын 09-10-нд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 07-17 тоотод байрлах байшинд нэвтэрч хохирогч Р.Бын Самсунг маркийн 32 инчийн зурагтыг хулгайлж, 230.000 төгрөгийн хохирол,
2020 оны 7 дугаар сарын 18-19-нд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 17-20 тоотод байрлах байшинд нэвтэрч хохирогч Н.Эгийн эд зүйлийг хулгайлж, 1.008.000 төгрөгийн хохирол,
2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 48-09 тоотоос хохирогч Д.Мийн өмчлөлийн байшинд нэвтрэн орж эд зүйл хулгайлж, 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 28-30-нд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 07-01 тоотод байрлах гражид нэвтэрч хохирогч Ц.Хын эзэмшлийн багажийг хулгайлж, 605.000 төгрөгийн хохирол,
2020 оны 6 дугаар сарын 09-10-нд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 07-17 тоотод байрлах байшинд нэвтэрч хохирогч Р.Бын Самсунг маркийн 32 инчийн зурагтыг хулгайлж, 230.000 төгрөгийн хохирол,
2020 оны 7 дугаар сарын 18-19-нд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 17-20 тоотод байрлах байшинд нэвтэрч хохирогч Н.Эгийн эд зүйлийг хулгайлж, 1.008.000 төгрөгийн хохирол,
2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 48-09 тоотоос хохирогч Д.Мийн өмчлөлийн байшинд нэвтрэн орж эд зүйл хулгайлж, 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1938000180318 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Ц.Хын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд цахилгааны багажуудаа алдсан юм. Жижиг тайрагч, лантуу зэрэг эд зүйлийг Цахир дэлгүүрээс 18.000 төгрөг төлж авсан. Одоо хоёр том тайрагч, давхар дугуйны хос гинж, домкрат, паялник зэрэг эд зүйл алдсан. Тэрийг олж авч чадаагүй байгаа... миний алдсан багаж хэрэгсэл граж дотор байсан. Манай граж гадна тал нь хаалттай түгжээтэй...Би хулгайд эд зүйлсээ алдсандаа гомдолтой байна. Миний алдсан эд зүйлсийг олоод буцаагаад өгчих юм бол би мөнгө төгрөг нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 24-26, 27-29-р хуудас/
Хохирогч Р.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Мөрөн сумын 12 дугаар багийн 7-17 тоотод хашаа байшинтай юм. Би 2020 оны 06 дугаар сарын 10-ны өглөө 10 цагийн үед хашаа байшин дээрээ ирэх үед хулгай орсон байдалтай хаалга цоожийг эвдсэн байсан. Тэгээд тухайн үед байшиндаа ороод эд зүйлээ бүртгэж үзэхэд дээд өрөөнд байсан Самсунг маркийн 32 инчийн зурагт маань алга болсон байсан. Тэр даруй би аймгийн цагдаагийн газарт дуудлага өгсөн. Би бүртгэж үзсэн ганц зурагт маань алга болсон байсан...Цагдаагийн байгууллагаас хулгайд зурагтаа алдсан өдөр үдээс хойш 16:00 цагийн орчимд залгаад миний зурагтыг хүлээлгэж өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хавтас 83-84, 90-р хуудас/,
Хохирогч Н.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 09 цаг енгөрч байхад аав Н, ээж А нарын хамт Мөрөн сумын 10-17-20 тоотод байх байшингаасаа гарч яваад 19-ний өдрийн 17 цаг 40 минутын үед гэртээ ирэхэд байшингийн хаалганы цүү эвдэрчихсэн харагдахаар нь байшинд ороход... манайхаас булгаарин гөлөмтэй 1 жил хэрэглэж байгаа монгол модон эмээл 1 ширхэг /600.000 төгрөг/, Хятад моторт хөрөө 1 ширхэг /200,000 төгрөг/, том халуун тогоо 1 ширхэг /85,000 төгрөг/, орчин үеийн цагаан хөөргө 1 ширхэг /40,000 төгрөг/, шүдлэн хонины хаа мах 2 ширхэг, шинэ суран хазаар 1 ширхэг /25,000 төгрөг/, эмээлийн шинэ суран даруулга 1 ширхэг /15,000 төгрөг/, цахилгаан сахлын машин 1 ширхэг /20,000 төгрөг/ зэрэг эд зүйл хулгайд алдсан. Алдсан эд зүйлсийнхээ хохирлыг барагдуулж авмаар байна” гэх мэдүүлэг /хх-н 128-129-р хуудас,/
Хохирогч Д.Мийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 10 дугаар багийн 48 дугаар гудамжны 9 тоотод хашаан дотор сур утаж байгаад 17 цагийн үед гадаа бороо орох гэхээр нь байшингаа түгжсэн. Гэртээ байж байтал захирал 19 цагийн үед ус авчирч өгсөн. Тэгээд элдүүлж утуулсан сураа авч явна гэж хэлэхээр нь байшингаас утсан сурнуудаа авч өгөх гэтэл байшингийн цоож байхгүй хаалга нь онгорхой дотор нь байсан утаж элдсэн 4 ширхэг сур байхгүй болсон байсан...” гэх мэдүүлэг,/хх-н 14-15-р хуудас/,
Гэрч Г.Аийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "...2018 оны 12 дугаар сарын сүүлчээр / өдрийг нь сайн санахгүй байна / нэг өдөр би өөрийн Цахир дэлгүүртээ зогсож байхад 11 цагийн үед 35-40 орчим насны нэг залуу орж ирээд, нэг жижиг тайрагч гаргаж ирээд барьцаанд тавих гэсэн юм. Би өөрөө зуух хийдэг хүн юм гэсэн. Гэртээ хэвтэж байхад эхнэр орж ирээд хэрүүл хийгээд байх юм гэж ярьж байсан. Тэгэхээр нь би итгээд хэдэн төгрөг өгөөд тэр багажийг нь авсан. Дараа нь нэг лантуу гаргаж ирээд, нийлүүлээд надаас 10.000 төгрөг аваад, нэг хайрцаг тамхи, нэг шил 0,75 литрийн архи аваад гарсан. Тэр хүний нэрийг нь мэдэхгүй. Өдөр нь нэг хүн ирээд багаж худалдсан уу гэж асууж сураад байсан. Тэгээд тэр багажийг хулгай хийгээд авч ирээд өгсөн юм болов уу гээд тэр багаж өгсөн хүнийг гадуур хайгаад олдохгүй байсан. Орой нь тэр залуу буцаад ороод ирэхээр нь энэ багаж чинь чиний өөрийнх чинь биш юм биш үү гэж асуугаад, тэр багаж сураад байсан хүний гэрт очсон. Тэгээд би энэ хүн надад багаж зарсан юм гэж өгөөд гэртээ харьсан. Тэгэхэд тэр багажаа алдсан гэх хүн миний хуурай дүү байна. Өөрөө учраа олно гээд үлдсэн. Дахиад өөр багаж алдсан тухай яриад байсан. Маргааш нь тэр хүн өөрөө хүрч ирээд 18.000 төгрөг өгөөд багажаа аваад явсан. Одоо тэр залууг харвал танина...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/,
Гэрч Н.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2020 оны 06 дугаар сарын 09-ний орой 23 цагийн үед Мөрөн сумын 12 дугаар багийн 10 дугаар гудамжны үзүүрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж явах үед нэг хүн сэжигтэй байдлаар зурагт тэвэрсэн байдалтай явж байсан. Тэгэхээр нь цагдаагийн газарт авч ирж шалгуулсан согтуу байсан тул эрүүлжүүлсэн. Хэн болох талаар асуусан тэхэд өөрийгөө Б овогтой Б гэж хэлсэн. Би өөрийнхөө гэрийн зурагтаа авч явна гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-н 78-р хуудас/,
Гэрч Б.Нын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би өчигдөр буюу 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр өглөөний 10 цаг болж байх үед Мөрөн сумын 10-17-20 тоотод байх хашаанаас эхнэр А, Хүү Э нарын хамт хөдөө Тосонцэнгэл сум руу яваад өнөөдөр буюу 17 цагийн үед буцаад гэртээ 10-17-20 тоот хашаанд ирэхэд, манай хашааны хаалга онгорхой, байшингийн хаалга онгорхой байсан. Би тэгээд гэрт хулгай орсон байна гэж бодоод цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хх-н 130-131-р хуудас /,
Гэрч Б.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Бтай хамтран гэмт хэрэг үйлдсэн асуудал байхгүй. Хамт архи ууж байгаад сураа зарна гэхээр нь дагалдаад явж байсан нь үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 201-р хуудас/,
Гэрч В.Сын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын сүүлээр хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна манай гудамжны зүүн талаас Б шар шуудайтай зүйл барьчихсан ганцаараа ирж яваа харагдсан. Би манайд орж ирэх байх гэж бодсон орж ирээгүй тэгэхээр нь гараад хартал манай гудамжны баруун үзүүрт явж байсан. Дараа нь Эаас асуухад Б сур барьчихсан явж байсан зах оруулж зарсан гэсэн утгатай юм ярьж байсан...” гэх мэдүүлэг, / 203-р хуудас/ ”
Гэрч Т.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Мийн очиход сураа алдсан гэж байсан. Би М гэдэг хүнээр сур элдүүлж аваад гэртээ аваачиж хураадаг юм. Би тэр өдөр элдээд бэлэн болчихсон 4 сур авах гээд очтол алдчихлаа гэж байсан. Тэр сур тус бүр нь 150.000 төгрөгийн үнэтэй 9 алд бугуйлын сур байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 210-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч Ц.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би тэр эмээл, хөрөө зэргийг 150.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр мөнгөө нэхэмжилнэ. Миний нэхэмжилсэн мөнгийг төлчих юм бол өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 225-р хуудас/
Шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би хэргээ хүлээн зөвшөөрч байна...Надад хохирол төлөх эд зүйл мөнгө байхгүй. Би хэрэг үйлдэх үедээ ганцаараа явсан. Надтай хамтран хэрэг үйлдсэн хүн байхгүй...Би 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн орой 23 цагийн орчимд Мөрөн сумын 12-07-17 тоотод байх байшингийн хаалгыг хөшиж орж 32 инчийн хар зурагт хулгайлж авсан...Мөрөн сумын 10 дугаар багт ганцаараа согтуу архи ууж яваад хамаатны Н гэдэг айлынд очсон. Н ах манай хүргэн ах байгаа юм. Н ахын байшингийн цоожийг нь эвдэж ороод байшинд байсан модон эмээл, хөрөө /моторт/ хонины хаа мах халуун тогоо зэрэг жижиг сажиг эд зүйл авч гудманд явсан эрэгтэй, эмэгтэй хүнд хөрөөг зарсан. Эмээлийг мөн тэр хоёр хүнд зарсан. Бусад жижиг сажиг эд зүйлсийг архи ууж яваад гээсэн. Хүнд өгсөн эсэхээ санахгүй байна. Архи ууж яваад согтсон байсан...” гэх мэдүүлэг /хх-н 50, 100-101, 151-152-р хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12, 119, 187-р тал/
Хөрөнгө үнэлсэн тайлан, дүгнэлт /хх-ийн 37, 94, 144, 213-р тал/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53-54, 57-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 28-30-нд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 07-01 тоотод байрлах гражид нэвтэрч хохирогч Ц.Хын эзэмшлийн багажийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 605.000 төгрөгийн хохирол,
2020 оны 6 дугаар сарын 09-10-нд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 07-17 тоотод байрлах байшинд нэвтэрч хохирогч Р.Бын Самсунг маркийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 230.000 төгрөгийн хохирол,
2020 оны 7 дугаар сарын 18-19-нд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 17-20 тоотод байрлах байшинд нэвтэрч хохирогч Н.Эгийн гэр ахуйн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.008.000 төгрөгийн хохирол,
2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 48-09 тоотоос хохирогч Д.Мийн өмчлөлийн байшинд нэвтрэн орж дөрвөн ширхэг сурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь хохирогч Ц.Хын мэдүүлэг /хх-н 24-26, 27-29-р хуудас/, хохирогч Р.Бын мэдүүлэг /хх-ийн 83-84, 90-р хуудас/, хохирогч Н.Эгийн мэдүүлэг /хх-н 128-129-р хуудас/, хохирогч Д.Мийн мэдүүлэг,/хх-н 14-15-р хуудас/, гэрч Г.Аийн мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/, гэрч Н.Эийн мэдүүлэг /хх-н 78-р хуудас/, гэрч Б.Нын мэдүүлэг /хх-н 130-131-р хуудас/, гэрч Б.Эын мэдүүлэг /хх-ийн 201-р хуудас/, гэрч В.Сын мэдүүлэг / 203-р хуудас/, гэрч Т.Э мэдүүлэг /хх-ийн 210-р хуудас/, иргэний нэхэмжлэгч Ц.Мгийн мэдүүлэг /хх-ийн 225-р хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ.
Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрх үйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Шүүгдэгч Б.Бын хохирогч нарын өмчлөх эд хөрөнгөд халдсан дээрх гэмт үйлдэл нь хууль бус, шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийн хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Б.Бын гэмт үйлдлээс хохирогч Ц.Хт 605.000 төгрөгийн, хохирогч Р.Бад 230.000 төгрөгийн, хохирогч Н.Эд 1.008.000 төгрөгийн, хохирогч Д.Мт 600.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирогч Р.Бын “Цагдаагийн байгууллагаас хулгайд алдсан зурагтаа өдөр үдээс хойш 16:00 цагийн орчимд залгаад миний зурагтыг хүлээлгэж өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, хохирогч Ц.Хын “миний хохирлыг барагдуулсан тул гомдол санал байхгүй” гэх хүсэлт /хх-ийн 173-р тал/, хохирогч Д.Мийн “хохирлыг иргэн Б.Бас бүрэн барагдуулсан авсан. Цаашид нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /хх-ийн 173-р тал/, хохирогч Н.Эд эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, /хх-ийн 227-р тал/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Б.Быг гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлыг төлсөн гэж үзэв. Харин гэрч Ц.Мгийн мэдүүлэг, эд зүйл хураан авч, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэлгэл зэргийг үндэслэн шүүгдэгч Б.Бас 150.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ц.Мд олгох нь зүйтэй байна./хх-ийн 226-228-р тал/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн хувийн байдалд гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг шүүх харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлыг төлсөнг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Эрүүгийн 1938000180318 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 хэсэг элдсэн сурыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралгүй байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгох,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон 157 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн 1938000180318 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч нарт төлөх хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36. 3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭЭ-ОЧИР