Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/09

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ,

Улсын яллагч  Д.Батзаяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Доржханд, Л.Цогтбаяр,

Шүүгдэгч А.Г, Д.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Аын Г, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Аын Г, Дийн М нарт холбогдох эрүүгийн 2038000710028 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Шүүгдэгч А.Г нь ганцаараа 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч З.Оын эзэмшлийн Эко Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг хулгайлж 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 9 дүгээр сарын 24-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Дэлэнгийн гол гэх газраас хохирогч Аын Мустанг-5 маркийн мотоцикль, гар утас, монгол дээл, бүс зэргийг хулгайлж, 1.977.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.М, А.Г нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн Их модот гэх газраас хохирогч О.Гийн 2 тооны адууг хулгайлж 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 31-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн нутаг дэвсгэрээс П.Бы 1 тооны хээр адууг хулгайлж, 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Тариалан сумын  5 дугаар багийн Зүлэгтийн гүүр гэх газраас хохирогч О.Бы 5 тооны адууг хулгайлж, 8.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.М нь ганцаараа 2020 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын Хар толгой гэх газарт Н.Дийн өмчлөлийн зөв талын гуяндаа арвай тамгатай хээр зүсмийн нас нийлсэн 2 тооны адууг хулгайлж, 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Г нь ганцаараа 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч З.Оын эзэмшлийн Эко Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг хулгайлж 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 9 дүгээр сарын 24-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Дэлэнгийн гол гэх газраас хохирогч Аын Мустанг-5 маркийн мотоцикль, гар утас, монгол дээл, бүс зэргийг хулгайлж, 1.977.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.М, А.Г нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн Их модот гэх газраас хохирогч О.Гийн 2 тооны адууг хулгайлж 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 31-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн нутаг дэвсгэрээс П.Бы 1 тооны хээр адууг хулгайлж, 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Тариалан сумын  5 дугаар багийн Зүлэгтийн гүүр гэх газраас хохирогч О.Бы 5 тооны адууг хулгайлж, 8.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.М нь ганцаараа 2020 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын Хар толгой гэх газарт Н.Дийн өмчлөлийн зөв талын гуяндаа арвай тамгатай хээр зүсмийн нас нийлсэн 2 тооны адууг хулгайлж, 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч А.Г, Д.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2038000710028 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

              Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч З.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр нэг дор нутаглаж байсан С гэдэг айлд 14 цагийн үед өөрийн эзэмшлийн мотоциклиор очсон юм. Намайг тэднийд очиход С гэртээ байхгүй эхнэр нь хүүхэдтэйгээ байсан. Тэднийд цай уугаад сууж байтал гаднаас Сийн малчин Г гэх залуу орж ирээд гутлаа сольж өмсөөд гарсан. Гадаа байсан мотоцикль дээр минь суугаад уулын уруу руу өнхрүүлээд яваад өгсөн. Би хэсэг байж байгаад гараад хартал нөгөө залуу миний мотоциклийг жалгын үзүүр тойроод тэр чигтээ аваад яваад өгсөн. Би тухайн үед тэр малчин залууг миний мотоциклиор хонио эргээх гээд явсан байх гэж бодоод тайвшраад буцаад гэрт ороод хүлээсэн. Удаад байхаар нь хүргэн Баас утсаар асуусан чинь манай хойгуур нэг улаан мотоцикльтой хүн их хурдтай Мөрөн сумын чиглэл рүү хойшоогоо явлаа гэж хэлэхээр нь би тэр залууг миний мотоциклийг аваад тэр чигтээ явлаа гэж бодсон. Би хулгайд алдсан өөрийн эзэмшлийн Эко даюун маркийн мотоцикпийг бүрэн бүтэн хүлээж авсан учир ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 14-16, 130-131-р хуудас/

              Хохирогч Э.Аын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 23-ны шөнө 22 цагийн орчим Арбулаг сумын 1 дүгээр багийн нутаг “Дэлэнгийн гол”гэх газарт манай аав Эынд Г гэх залуу ирээд танайх малчин авна гэсэн юм уу, би мал хөлсөөр хардаг Г гэх хүн байна гэж манай аавд хэлээд тэр шөнө тэндээ хоносон байсан. Маргааш өглөө нь манай аав Г гэх залууг надтай холбогдож асуу гэж хэлээд өөрийнхөө барьж байсан Жи-мобайлын гар утсаа өгсөн гэсэн. Тэгээд аав малаа хужирлах гээд “Тагийн нуур Тэх газар луу явсан гэсэн. Энэ үед Г гэх залуу миний шинэ мотоциклийг унаад шууд зугтаад явсан гэж аав надад хэлсэн. Миний мотоцикль шинэ унаа байсан. Би 2019 оны 07 дугаар сард Мөрөн сумын захад байрлах Мустанг дэлгүүрээс 1.850.000 мянган төгрөгөөр худалдаж авсан. Жи-мобайлын гар утас бол 100.000 төгрөгөөр авсан гар утас байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 20-21, 132-133-р хуудас/

              Хохирогч О.Гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Өнгөрсөн бүтэн сайнаас нэг өдөр шилжих шөнө буюу 2020.01.12-оос 13-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн Их модот гэдэг газарт байсан манай хүрэн халзан гүүтэй, хөх бор морьтой, хас тамгатай бараан голдуу манай 11 тооны адуу, мөн айлын 3 тооны үрээ нийлсэн нийт 14 тооны адуу байсан. Тэр адуунаас хөх бор морь, хас тамгатай хар морь хоёр алга болсон байсан. Манайх адуугаа өдөр бүр дурандаад харж бүртгэдэг бөгөөд 2020.01.12-ны өдөр бүрэн байсан адуу маань маргааш нь хоёр морь дутсан байсан. Манай нөхөр адуундаа яваад мөрийг нь хөөж үзэхэд Бөөрөлжийн нуурын урд талын зуслан дээр хашаад хоёр тооны адууг барьж аваад хөтөлж явсан бололтой мөр үүссэн байсан. Тэр мөрөөр нь дагаж явахад хоёр адууны мөр нь талын толгой уруудаад үхэр малын зам руу ороод мэдэгдэхээ байчихсан гэж байсан. Манай алдагдсан хоёр морьд хоёулаа зөв талын гуян дээрээ хас тамгатай байсан. Би хоёр морио тус бүрийг нь сая таван зуун мянган төгрөгөөр үнэлнэ. Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 161-р хуудас/

              Хохирогч П.Бы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр адуугаа бүртгэхэд манай хар халтар азаргатай, гурван шийр алагтай, нэг хүрэн халзан морьтой дан бараан голдуу хорин долоон тооны адуу Баянхошуу багийн Цагаан гозгор гэх газарт бэлчээртээ бүрэн байсан. 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө адуу маань гэрийн гадна ороод ирчихсэн байхаар нь хүүхдээ явуулаад үзүүлэхэд манай адуунаас нэг тооны том шар хээр морь алга болсон байсан. Тэгээд би адууныхаа бэлчээр дээрх мөрийг хөөж явж үзэхэд манай адууг бэлчээр дээрээс нь зүүн урд зүгт мотоциклоор туугаад Ө гэх залуугийн хаваржааны хашаан дээр хашсан бололтой мөр байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 166-р хуудас/

              Хохирогч О.Бы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн халтар азаргатай 30 гаран тооны адуугаа бүртгэж үзтэл бүрэн байсан. Түүнээс хойш 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр адуу хайж байгаад Тариалан сумын Баянхошуу 5-р баг асгатын ам гэх газар адуугаа олтол адуун дундаас 1 тооны жороо хээр морь, 1 тооны хур дэлтэй хээр морь, 1 тооны туранхай хээр үрээ, 1 тооны халтар үрээ, 1 тооны хар зүсмийн даага нийт 5 тооны морь алга болсон байсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 171,201-р хуудас/,

              Хохирогч Н.Дийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Хөвсгөл аймгийн Тариалан сумын Хар-толгой гэх газарт манай өвөлжөө байдаг юм. Өвөлжөөний хашаан дээр манай өөрийн эзэмшлийн 7 тооны морьд тусдаа явдаг байсан...2020 оны 08 дугаар сарын 02-нд адуугаа бүртгэж үзэхэд адуунаас...зөв талын гуяндаа арвай тамгатай хээр зүсмийн нас нийлсэн морь мөн арвай тамгатай хойд хоёр өсгий цагаан духан дээрээ зурвас халзан үстэй хүрэн зүсмийн нас нийлсэн...2 морь алга болсон байсан. Тэгээд би ойр хавийн газруудаар эрэл сурал тавиад олоогүй цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн. Харин Булган аймгийн Хутаг-Өндөр сум руу таньдаг Лүн рүүгээ утсаар яриад махны үйлдвэрт өөрийн алдсан адууныхаа зүсийг хэлээд тушаагдсан эсэхийг мэдээд өгөөч гэхэд нөгөө хүн за тэгье гэж хэлсэн. Тэгээд хэсэг байж байгаад над руу нөгөө хүн залгаад чиний хэлсэн нэг адууны зүстэй ижил адуу махны үйлдвэрт тушаагдсан байна. Харин чи ирэхдээ адууны тамгаа аваад ирээрэй гэж хэлсэн. Би тэгээд Хутаг-Өдөр сум руу явахдаа адууны тамгаа аваад явсан. Махны үйлдвэрт очоод адууны ширийг үзэхэд миний алдсан адууны шир мөн байсан мөн тамгаа үзүүлээд ширэн дээр байгаа тамгатай тулгаж харуулахад махны үйлдвэрийн хүн хараад таны адууны шир мөн байна гэж хэлсэн...Мийг манай морийг авсан гэдгийг мэдсэний дараа М дугаараа нууцалсан утсаар над руу залгаад наад өргөдөл гомдлоо буцааж аваарай, гол үерлэчихсэн байгаа шүү манайхан цуглачихсан байгаа шүү гэх зэргээр сүрдүүлэх аястай юм ярьж байсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 07-09-р хуудас/,

              Гэрч Х.Сийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай малчин Г нь намайг Түнэл сум руу хадлангаа авахаар явсан хойгуур доод хотонд байдаг О гэдэг хүний мотоциклийг аваад явсан байна гэж эхнэр маань над руу утасдаж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22-23-р хуудас/

              Гэрч П.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2019 оны 09 сарын 14-ний өдөр манай малчин Г хониндоо яваад ирж байх үед саахалт айлын О гэх ах манайд ирээд цай уугаад ярьж хөөрөөд сууж байхад Г гэрт гутлаа сольж өмсөөд ямар нэгэн зүйл хэлэлгүй шууд гараад яваад өгсөн. Г явахдаа О ахын унаж ирсэн мотоциклийг унаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 24-25-р хуудас/

              Гэрч Ч.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манайх мал маллуулахаар зар тавьсан чинь малчнаар ирлээ гээд Г гэж залуу улаан өнгийн мотоцикльтой ирсэн. Тэгээд манай малыг харахаар болоод нэг хоноод маргааш нь алга болчихсон. Тэгсэн чинь манай гэрээс миний хүү Аын авсан байсан соронзон жигийн гар утас, мөн хүүгийн маань унаж байсан Мустанг 5 маркийн мотоциклыг унаад явсан байсан. Өөрийнхөө унаж ирсэн улаан мотоциклийг хаяад явсан байсан. Миний хүү Аын авсан байсан шинэ мотоциклийг унаж яваад эвдээд хаясанд гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 30-31-р хуудас/

              Гэрч Д.Нийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Шөнө зурагт үзээд сууж байтал Г гэрт орж ирээд адуу алалцаад өгөөч гэж хэлэхээр нь за гэж хэлээд араас нь гарч Мийн хашаа руу ортол гэрийнх нь ар талд хоёр тооны морь байсан. Нэг тооны морийг нь алж унагасан байхаар нь би цусалж өгсөн. Тэгээд Г, М бид гурав хамтдаа нийлж арьс ширийг нь хуулж махыг янзалсан. Тухайн адуу бор зүстэй адуу байсан. Тухайн адууны махыг зургаан хөл болгон хэсэгчилж хуваасан. Би адуу алж нугасалж чаддаггүй болохоор дараагийн 2 дахь адууг алж унагах хооронд ээж Дгийн гэрт очоод тамхи татаад ирсэн. Тухайн адууг унагасан байхаар нь мөн цусалж өгсөн. Тэгээд М, Г бид гурав арьсыг нь өвчилж, махыг нь зургаан хөл болгон хуваасан. Гэдсийг нь яасныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 177, 200, 205-р хуудас/,

              Гэрч Д.Шын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Мийн хүргэн ах юм...М бид хоёр тийм ч сайн харилцаатай биш. Ер нь таарамж муутай байдаг. Хааяа зодолдож байсан удаа байгаа...Манай эхнэр гэртээ хүүхдээ  хараад байж байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 193-р хуудас/,

              Гэрч Н.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манайх 8 хүүхэдтэй, М долоо дахь хүүхэд байгаа юм. М бид хоёр тусдаа амьдарч байсан. Хамар хашаанд М эхнэр Мтай хамтран амьдарч байсан...Мийг авч ирсэн малын гэдэс дотрыг цэвэрлэж байгаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 194-р хуудас/

              Гэрч Д.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Бид хоёр хамтран амьдраад нэг жил болж байна...Намайг байхад гэртээ мал авч ирж янзалж байгаагүй. Би хааяа хөдөө явдаг болохоор сайн мэдэхгүй байна. Би малын гэдэс дотор цэвэрлэж байгаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 197-р хуудас/ 

              Гэрч А.Тын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2020.01.11-ний өдөр адуугаа бүртгэхэд бүрэн байсан. Маргааш нь буюу 2020.01,12-ны өдөр бол дурандаж бүртгэхэд зарим нь харагдаад зарим нь хонхор луу орчихсон харагдахгүй байсан. 2020.01.13-ны өдөр дурандахад манай адуу хоносон бэлчээртээ байхгүй байсан. Би адуугаа хайгаад 2020.01.15-ны өдөр Баянхошуу багийн нутаг Энгэрийн ар гэдэг газраас олоход манай адуунд байсан хөх бор морь, хар морь алга болсон байсан. Тэр хоёр морь алдагдсан адуу нь манай 11 тооны адуу, мөн айлын гурван үрээ нийлсэн нийт 14 тооны адуу явсан юм. Манайхаас алдагдсан хоёр морь нь хоёулаа зөв талын гуян дээрээ хас тамгатай нас бие гүйцсэн морьд байсан. Адуугаа олоход айлын гурван үрээ манай адуунд байсан, тэр хоёр морь л байхгүй байсан. Би адуугаа хайж байхдаа бэлчээр дээрээс нь эхлээд мөрийг нь хөөж явахад Баянхошуу багийн иргэн ганган Пүрвээ гэдэг айлын зуслангийн хашаан дээр тууж аваачиж хашсан байсан. Тэр хашаан дээрээс урд зүгт хоёр адуу хөтөлж явсан бололтой мөр үүссэн байсныг дагаж явахад Талын толгой гэх газарт зам руу ороод үхэр малын мөртэй нийлээд мэдэгдэхээ байсан. Тухайн зуслангийн хашааны гадна мотоциклийн хоёр мөр байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 173-174-р хуудас/

              Гэрч Ж.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Дараа нь М надаас миний мотоциклийг гуйгаад аваад явсан. Удах юмуу гэхэд удахгүй гээд байсан. Би Тариалан суманд ирсэн цагаас хойш 2 удаа 2 удаа мотоцикль авч явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 181, 183-184, 198, 206-р хуудас/,

              Гэрч Ц.Уийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Тариалан сумын Баянхошуу багийн Хар толгой гэх газраас хоёр тооны адуу алдсан...Тухайн үед манай нөхөр хайсан боловч олоогүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 233, 235-р хуудас/,

              Гэрч Д.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр тус сумын Хар толгой гэх газраас  хоёр тооны адуу алдсан гэдгийг мэдсэн...Тухайн үед дүү бид хоёр хайсан боловч олоогүй...Алдсан гэх адууны тамга нь зүүн талын гуя дээр арвай тамгатай байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 237-р хуудас/,

              Гэрч Г.Аын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай нөхөр А 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ямар зүсмийн хэдэн тооны адуу өгсөн эсэхийг мэдэж чадаагүй. Харин 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хээр зүсмийн адууг Булган Мах-Маркет ХХК-нд амьдаар нь өгсөн. Тэгээд уг адууг 900.000 гаран төгрөгөөр өгсөн гэсэн...Дээрх адууг хэний адуу байсан талаар мэдээгүй. Уг адууг Аийн төрсөн ах Б нь дүүдээ зараад өгөөч гэж хэлээд заруулсан...Манай нөхөр Б ах заруулж байгаа юм гэж хэлсэн. Тэгээд өөр юм яриагүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 239-р хуудас/

              Гэрч Х.Агийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 04-05-нд Бэд эхлээд цавьдар морь зарсан. Нас нийлсэн байсан. Уг адууны зөв талын гуяндаа 8 тооны тамгатай байсан. Тэрнээс өөр ямар нэгэн адуу мал зараагүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 15-р хуудас/,

              Гэрч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”...Би 2020 оны 05 дугаар сарын эхээр намайг гэртээ байхад Тариалан сумын иргэн М буюу Мөөл гэх залуу ирээд улсын дугааргүй цагаан өнгийн Супер-Даюн загварын мотоциклыг зарчих гэхээр нь би тэг тэг гэж хэлээд уг мотоциклыг 1 сая төгрөгөөр үнэлээд зарсан. Тухайн үед мотоцикл авахдаа надад үнэ ханш өгөөгүй дараа нь нэг адуу өгнө гэж хэлсэн. Тэгээд 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр М над руу залгаад хөгшин чинь мотоциклын чинь морийг оруулаад ирлээ ирээд ав гэж хэлэхээр нь би маргааш нь буюу 2020 оны 08 дугаар сарын 03-нд Тариалан сумын төв рүү машинтай орж уг морийг ачиж авсан...нас нийлсэн хээр зүсмийн зөв талын гуяндаа дээшээ харсан бундан гэж хэлмээр тамгатай уг тамганы дотор тал нь битүү халцархай үсгүй байсан ямар нэртэй тамга гэдгийг би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, /3-р хх-ийн 17-р хуудас/,

              Гэрч Ш.Нийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай хөгшин ярихдаа Б адуу алаад махыг нь үйлдвэрт зарсан гэж ярьсан. Гэрийн ойролцоо хул хонгор адууны шир, байсан. Ширэн дээрээ зөв талын гуядаа 8 тоо тамгатай харагдсан. Би Бээс юун  адууны шир юм гэж асуухад би хүнээс наймаанд авсан юм гэж хэлсэн. Өөр зүйл яриагүй. Тэрнээс өөр надад мэдэх юм алга...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 19-р хуудас/

              Гэрч Ч.Аийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 05-ы өдөр би Булган аймгийн Хутаг-Өндөр сумын мах комбинатад хээр зүсмийн адуу тушаасан. Би Б ахад хэлэхдээ энэ хээр зүсмийн морь чинь өөр тийшээ алга болчих гээд байна гэсэн чинь Б ах намайг наад адуугаа тушаачих гэхээр нь би хээр адууг үйлдвэрт тушаасан. Тооцоо хийдэг хүнээс нь би 900.000 төгрөг авсан. 500.000 төгрөгийг нь Б ахад өгсөн 300.000 төгрөгийг нь аавдаа өгсөн. Үлдсэн 100.000 мянган төгрөгийг нь би өөртөө авсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 241, 3-р хх-ийн 20-р хуудас/,   

              Гэрч Д.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр манай үйлдвэрийн харуул ажилтай хүн надад хэлэхдээ нэг хүн морь тушаах гэж ирлээ гэж хэлэхэд гарал үүслийн бичиг байгаа юу гэж асуухад байхгүй гэнэ гэхэд би тэгвэл авахгүй гэж хэлсэн. Тэгээд намайг үйлдвэрийн хашааны гадаа сууж байхад А надтай уулзахдаа мал эмнэлгийн ажилтан байхгүй Дархан хот руу ажилтай явсан байна гэсэн. Мөн манай үйлдвэрийн мал эмнэлгийн ажилтан ар гэрийн гачигдлаар байхгүй байхад нь би хүлээж авсан. Тэгээд би Аээс хээр морийг нь хүлээж авахдаа мал эмнэлгийн гарал үүслийн бичиг баримт байгаа талаар асуухад мал эмнэлгийн ажилтан байхгүй байна. Энэ хүнийг ирэхээр нь би танд гарал үүслийн бичиг баримтыг нь нөхөөд өгье гэхээр нь за тэгээрэй гэж хэлээд 16 цаг 30 минутад хүлээж аваад Аэд 937080 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд орой 19 цагийн үед нядлагааны цехийн мастер М гэдэг хүн надад хэлэхдээ ах аа Тариалан сумаас 2 тооны адуу алга болсон байна гэж хүнээр дамжуулж асуулгаж байна гэхэд нь ямар зүсмийн адуу байна гэхэд нэг нь мэдэхгүй нэг нь хээр зүсмийн адуу гэсэн. Би Аийг тухайн үед ямар зүсмийн адуу тушаасныг өөрийн нүдээр хараагүй байсан юм. Тэгээд А ямар зүсмийн тушаасан юм бэ гэхэд хээр адуу тушаасан гэж М хэлэхээр нь адууны ширийг нь битгий хөлдөө дэлгэж байгаад адууны ширний тамга тэмдгийн зургийг нь ав мөн адуу алдсан гэх эзнийг яаралтай олоод манай үйлдвэрт тушаасан адууны зүсийг хэлээд фейсбүүк хаяг байдаг бол зургийг нь явуулаад орох гэж үүрэг өгсөн. Адууны эзэн ирээд арьс болон тамгаа хараад мөн байна гэж. Арьсан дээрх тамга болон эзнийх нь авчирсан тамгыг нь тулгаж харахад усны дусал шиг хэлбэртэй тамга байсан уг тамга нь арилсан дээрх тамгатай таарч байсан. Би захирлыгаа цагдаад дуудлага өг гэж хэлсэн. Тэгээд орой нь 17 цагийн үед А манай үйлдвэрт дахиж 2 тооны адуу тушаах гэж ирэхэд нь бид нар уг хүнийг хашаа руугаа оруулаад гаргахгүй байлгаж байтал манай сумын цагдаа нар дуудлагын дагуу ирэхэд нь хүлээлгэж өгсөн. 2020 оны 08 сарын 04-нд нэг адууны гулууз мах авчрахаар нь манай нягтлан хүлээж авсан байх сайн санахгүй байна. Уг махыг авах уу гээд надаас асуухаар нь би гарал үүслийн бичиг байгаа эсэх талаар Аээс өөр нь асуухад махны гарал үүслийн бичиг байхгүй мал эмнэлгийн ажилтан нь дархан луу ажлаар явсан байна ирэхээр нь ,би танд аваад өгье гэхээр нь за тэгээрэй гэж хэлээд нягтлангаа энэ хүний авчирсан адууны махыг авчих гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 22-р тал/,

              Гэрч Б.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би Хутаг-Өндөр сумын Мах-маркет-д махны нярав ажилтай. 2020 оны 08 дугаар сарын 06-нд ажилдаа ирээд урд өдөр хэчнээн адуу авсан талаар нягтлан Агаас асууж лавлахад 5 тооны адуу авсан байсан. Тэдгээр адууны хамгийн сүүлд авсан...хээр зүсмийн гөхөл дэлтэй зөв талын гуяндаа жижигхэн бөөрөнхий хэлбэртэй тамгатай адууг А гэдэг хүн өгсөн байсан...” гэх мэдүүлэг, /3-р хх-ийн 25-р хуудас/

              Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Д.М, Н нарыг бол сайн танина. Харин тэр Д гэх хүнийг сайн танихгүй. Сайн дотно харилцаа холбоотой байдаггүй. Нутгийн хүмүүс болохоор хааяа тааруул мэнд мэдээ л явж байдаг. Харвал зүс л танина өөр уулзаад байдаг харилцаа байхгүй. Мөөлтэй бол нэг удаа адуу өгнө гэж 2019 оны 7 дугаар сарын үед манайд ирж байсан. Өөр бид нарын хооронд харилцаа холбоо байхгүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 27-р хуудас/,

              Шүүгдэгч А.Гын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 09 дүгээр сард би Арбулаг сум руу мал маллахаар зарын дагуу Мөрөн сумаас Шинэ-Идэр сумаас унаж ирсэн мотоцикльтой очсон юм.Тэгээд тэр айлд очоод үнэ хөлсөө ярьсан чинь нэг л доогуур хөлс хэлээд байсан.Тэгэхээр нь би тэр айлд нэг хоноод маргааш нь өөрийнхөө унаж явсан мотоциклийг үлдээгээд мал харуулна гэсэн Адъяагийн Мустанг 5 маркийн мотоциклыг нь унаад Жи мобайлын гар утсыг нь аваад Мөрөн лүү орж ирсэн юм. Мөрөн сумаас би Тариалан сум руу яваад цагдаад баригдсан.Тэгээд мотоциклыг нь Ат хүлээлгэж өгсөн.Гар утсыг нь би хаячихсан юм... Би 2019 оны 09 дүүгээр сард Шинэ-Идэр сум руу айлын мал харж байсан юм.С гэдэг айлын малыг харж байгаад Мөрөн рүү явмаар санагдаад байхаар нь О гэж хүний унаж ирсэн Эко Даюун маркийн мотоциклыг шууд унаад гэртээ Мөрөн сум руу гарч давхиад зах дээр ирээд зар сонсож байсан чинь Арбулаг суманд нэг айл малчин авна гэхээр нь тэр зарын дагуу би Арбулаг суманд А гэж айлынд очоод малыг нь харьяа гэсэн чинь үнэ хөлс нь жаахан тааруу юм шиг санагдаад Оын мотоциклыг тэнд хаяад үүрээр Аын гэрээс жи мобайлын гар утсыг нь нууцаар аваад, мустанг 5 маркийн мотоциклыг нь унаад явсан. Тэр хойгуур О намайг хайж явсаар Арбулаг суманд ирж мотоциклоо авсан байсан. Тэгээд би Тариалан сум орсон чинь цагдаа зогсоож намайг баривчилсан.Тэгсэн чинь А араас ирж мотоциклоо авсан байсан...Би дээл бүс хоёрыг нь хулгайлсан. Дээл бүсийг нь өмсөж хэрэглээд хөдөө гадаа яваад элэгдээд дуусгачихсан. Одоо надад дээл бүс нь байхгүй...2020 оны 1 дүгээр сарын 12-ны шөнө Д.М бид хоёр Тариалан сумын нутагт арав гаран тооны адуу байхаар нь явган явж очиж, хөөж хашаанд 2 морь барьж аваад тэр хоёр морийг Тариалан суманд оруулж нь Д.Мийн хашаанд янзлаад арьс гэдсийг нь шуудайлж очиж хогийн жалга руу хаясан. Махыг нь яасан талаар М мэднэ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52, 54, 2-р хх-ийн 15-р тал/

              Шүүгдэгч Д.Мийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 1 дүгээр сарын 12-ны шөнө А.Г бид хоёр Тариалан сумын нутга Сантын овооны араас арав гаран тооны адуу байхаар нь явган очоод хашаанд 2 тооны морь барьж аваад тэр хоёр морийг Тариалан суманд оруулж хоёуланг нь янзлаад арьс гэдсийг нь шуудайлж авч хогийн жалга руу хаясан. Тэгээд дараа нь явуулын танихгүй ченжид бор морины махыг өгөөд, нөгөө морины махыг би гэртээ эвдэж идсэн... Би Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багт амьдардаг юм. 2020 оны 08 сарын эхээр байх сар өдрийг нь сайн мэдэхгүй байна. Тариалан сумын Баянхошуу багийн Хар толгой өвөр гэх газар 6 тооны морьд байсан. Тэгээд би уг моринуудыг ойгүй Ц гэдэг хүний хашаанд хашиж байгаад хээр морь зөв талын гуяндаа жижиг хэмжээтэй чандмань тамгатай байсан. Тэгээд би уг морийг Тариалан сумын иргэн Б гэдэг хүнд наймааны өрөнд өгсөн. Би 2020 оны 04 сарын үед Б гэдэг хүнээс мотоцикль худалдаж аваад оронд нь өөрийнхөө зүстэй морийг өгнө гэж авсан. Миний зүстэй морь Д гэдэг хүний адуунд байсан. Уг хээр морийг би өдрийн цагаар Тариалан сумын төвд Бы машинд ачуулсан...Миний өөрийн эзэмшлийн морь байгаа юм. Одоогоос 6 жилийн өмнө шүдлэн үрээ байхад нь Д гэдэг хүний аав Ням гэдэг хүнийг амьд сэрүүн байхад нь худалдаж авсан. Тэгээд би мал махны Б гэдэг хүнээс мөнгө авах гэсэн юм тийм учир би өөрийнхөө зүстэй адуугаа авах гэсэн юм гэхэд Д нь Б луу утсаар яриад та хэсэг байж бай би Мт морь өгөх ёстой байгаа юм манай аавын хоног ном дуусаагүй байгаа гэж миний хажууд ярьсан. Тэгээд би Б гэдэг хүнээс 300.000 мянган төгрөг зээлж авсан. Ням гэдэг хүнийг амьд сэрүүн байхад нь би энэ хүний адуунаас хээр үрээг авсан. Тэгээд хээр морьтой хамт би өөрийнхөө эзэмшлийн бидэртэй хул зүсмийн зөв талын гуяндаа чандмань тамгатай 2019 онд 2 морио авах гээд очиход өгөөгүй. Энэ жил би мөн морио авах гээд очиход миний бидэртэй хул морь алга байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 20, 3-р хх-ийн 29-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9-10, 147-148, 2-р хх-ийн 224, 228-р тал/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 153-155, 2-р хх-ийн 188-189-р тал/

Хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт /1-р хх-ийн 34, 35, 135, 211, 217, 223-р тал/, Ашид билгүүн” ХХК үнэлгээний тайлан /3-р хх-ийн 32-36-р тал/

Шүүгдэгч А.Гын хувийн байдлыг тогтоосон Цагдаагийн газрын иргэний мэдээллийн баримт, Хөвсгөл аймгийн Ханх сумын Турт багийн Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 55-56, 64-р тал/,

Шүүгдэгч Д.Мийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /2-р хх-ийн 42, 152, 50-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.         

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

    Шүүгдэгч нарын  гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Г шүүхийн хэлэлцүүлэгт “Би Бы адуунаас байдастай 4 адуу л авсан. 5 адуу авсан гээд байгаа нь 18 адуу хашаад байж байтал нэг морь харайгаад гараад явчихсан юм. Би 4 адуу л авсан”,

 Шүүгдэгч А.Гын өмгөөлөгч “ хохирогч О.Бы 5 тооны адуу хулгайлсан үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь авсан адууны тоон дээр маргаантай байгаа. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл гэмт хэрэг гарсан цаг хугацаа болон үйл баримтыг нарийн шалгаж тогтоогоогүй. Өмнөх шүүх хуралдаан дээр энэ үйл баримтыг тогтоохоор хэргийг прокурорт буцаасан боловч тогтоож чадаагүй. А.Гын үйлдсэн хэргийн зүйлчлэлийн хувьд үндэслэлгүй байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэх нь зүйтэй”,

Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт “Бы адуунаас 4 адуу л авсан. Дийн 5 адуунаас өөрийн халтар морийг авсан”,

         Шүүгдэгч Д.Мийн өмгөөлөгч  “Н.Дийн 5 тооны адуу авсан   үйлдлээ мөрдөн байцаалтын шатнаас хүлээн зөвшөөрөөгүй. Өмнөх шүүх хуралдаанд хохирогч О.Бы 4 тооны адуугаа төлүүлэх талаар ярьж байсан. Шүүгдэгч нар төлөх боломжтой гэдгээ илэрхийлсэн. А.Г, Д.М нарын хулгайлж авсан адуунууд нь хохирогч О.Бы 4 тооны адуутай зүс, насны хувьд зөрүүтэй байдаг. Үүнээс үзвэл О.Бы 4 тооны адууг А.Г, Д.М нар хулгайлсан гэдэг нь тогтоогдоогүй. Тиймээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг өмнө үйлчилж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэх боломжтой юм. Харин хохирогч Н.Дийн 2 морийг хулгайлсан гэдэг боловч өөрийн авах ёстой халтар морийг авсан гэж мэдүүлсэн. Энэ морийг нь авсан хүн нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын махны үйлдвэрт аваачиж зарсан байдаг. Энэ талаар гэрчүүд болон шүүгдэгч Д.М тодорхой мэдүүлсэн байгаа. Хохирогч Н.Дийн жороо халзан морийг авсан гэх үйлдэл нь тогтоогдоогүй” гэх боловч хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх, мэдүүлгийг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлээс цагаатгах үндэслэлгүй байна.

Тухайлбал шүүгдэгч А.Гын ганцаараа 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч З.Оын эзэмшлийн Эко Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 9 дүгээр сарын 24-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Дэлэнгийн гол гэх газраас хохирогч Аын Мустанг-5 маркийн мотоцикль, гар утас, монгол дээл, бүс зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 1.977.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл нь:

Хохирогч З.Оын мэдүүлэг /1-р хх-ийн 14-16, 130-131-р хуудас/, хохирогч Э.Аын мэдүүлэг /1-р хх-ийн 20-21, 132-133-р хуудас/, гэрч Х.Сийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай малчин Г нь намайг Түнэл сум руу хадлангаа авахаар явсан хойгуур доод хотонд байдаг О гэдэг хүний мотоциклийг аваад явсан байна гэж эхнэр маань над руу утасдаж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22-23-р хуудас/, гэрч П.Бын мэдүүлэг /1-р хх-ийн 24-25-р хуудас/, гэрч Ч.Эын мэдүүлэг /1-р хх-ийн 30-31-р хуудас/, хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт /1-р хх-ийн 34, 35, 135 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Д.М, А.Г нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн Их модот гэх газраас хохирогч О.Гийн 2 тооны адууг хулгайлж 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 31-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн нутаг дэвсгэрээс П.Бы 1 тооны хээр адууг хулгайлж, 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Тариалан сумын  5 дугаар багийн Зүлэгтийн гүүр гэх газраас хохирогч О.Бы 5 тооны адууг хулгайлж, 8.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл нь: Хохирогч О.Бы мэдүүлэг /1-р хх-ийн 171-р хуудас/, гэрч А.Тын мэдүүлэг /1-р хх-ийн 173-174-р хуудас/, Д.Нийн мэдүүлэг /1-р хх-ийн 176-179, 200, 205-р хуудас/, гэрч Ж.Оын мэдүүлэг /1-р хх-ийн 181-184-р хуудас/, гэрч Д.Шын мэдүүлэг /1-р хх-ийн 193-р хуудас/, гэрч Н.Дгийн мэдүүлэг /1-р хх-ийн 185-р хуудас/, гэрч Д.Мын мэдүүлэг /1-р хх-ийн 197-р хуудас/, гэрч Ж.Оын мэдүүлэг /1-р хх-ийн 198-р хуудас/,  мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 153-155, 2-р хх-ийн 188-189-р тал/, хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт /1-р хх-ийн 211, 217, 223-р тал/ дээрх нотлох баримтуудаар,

              Шүүгдэгч Д.М нь ганцаараа 2020 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын Хар толгой гэх газарт Н.Дийн өмчлөлийн зөв талын гуяндаа арвай тамгатай хээр зүсмийн нас нийлсэн 2 тооны адууг хулгайлж, 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл нь: Хохирогч Н.Дийн мэдүүлэг /3-р хх-ийн 6-9, 11-13-р хуудас/,  гэрч Х.Агийн мэдүүлэг /3-р хх-ийн 14-15-р хуудас/, гэрч Н.Бийн мэдүүлэг /3-р хх-ийн 17-18-р хуудас/, гэрч Н.Аийн мэдүүлэг /3-р хх-ийн 20-р хуудас/, гэрч Д.Эын мэдүүлэг /3-р хх-ийн 22-р тал/, гэрч Б.Мын мэдүүлэг, /3-р хх-ийн 25-р хуудас/, гэрч Б.Бын мэдүүлэг /3-р хх-ийн 27-р хуудас/, “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлан /3-р хх-ийн 32-36-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрх үйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн  байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

              Шүүгдэгч А.Г, Д.М нарын ганцаараа болон бүлэглэн бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж,  эд хөрөнгө, мал хулгайлсан гэмт үйлдэл нь хууль бус, гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах, мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

              Шүүгдэгч нарын хохирогч нарын өмчлөх эрхэд халдсан гэмт үйлдэл нь  шунахайн сэдэлтээр ашиг хонжоо олох зорилгоор нууц, далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн үнэ төлбөргүй өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлж, үргэлжилсэн үйлдлээр олон тооны мал хулгайлж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн байна.

              Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт бусдын олон тооны малыг хулгайлсан гэх шинжийн тайлбарт - энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгоно гэх бөгөөд,

              Шүүгдэгч А.Г, Д.М нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн Их модот гэх газраас хохирогч О.Гийн 2 тооны адуу,  2019 оны 12 дугаар сарын 31-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн нутаг дэвсгэрээс П.Бы 1 тооны хээр адуу, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Тариалан сумын  5 дугаар багийн Зүлэгтийн гүүр гэх газраас хохирогч О.Бы 5 тооны адууг хулгайлж, нийт 8 тооны адууг буюу шүүгдэгч А.Гын  үйлдэл нь  бусдын олон тооны малыг хулгайлсан гэх хуулийн үйлчлэлд хамаарч байна.

              Шүүгдэгч  Д.М нь ганцаараа  үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 8 дугаар сарын 02-ны өдөр /2020.01.16-ны өдрийн хуулиар өөрчлөлтөд хамраагдах/ Хөвсгөл аймгийн Тариалан сумын Хар толгой гэх газарт Н.Дийн өмчлөлийн зөв талын гуяндаа арвай тамгатай хээр зүсмийн нас нийлсэн 2 тооны адууг хулгайлсан үйлдэлд нь прокуророос шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэнг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэргэт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасныг баримтлан шүүгдэгч А.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлах, шүүгдэгч Д.Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар олон тооны мал хулгайлах гэж өөрчлөх нь зүйтэй байна.

              Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч А.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан, шүүгдэгч Д.Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар олон тооны мал хулгайлах гэм хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.  

              Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, хууль бус, амар хялбар аргаар эд хөрөнгө, ашиг хонжоо олох гэсэн шунахай сэдэл, эд хөрөнгө, малаа хайхрамжгүй орхих зэрэг нөхцөл байдал нь нөлөөлсөн гэж үзлээ.

              Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:  Шүүгдэгч А.Г нь хохирогч Э.Ат 1.977.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд 1.450.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн. Үлдэгдэл хохирол болох  527.000 төгрөг, замын зардал 169.098 төгрөг бүгд 696.098 төгрөгийг шүүгдэгч А.Гаас гаргуулж хохирогч Э.Ат олгох,

              Шүүгдэгч Д.М, А.Г нь нар нь  хохиогч О.Гийн 2 тооны адуу буюу 2.400.00 төгрөгийн хохирол учруулснаас шүүгдэгч Л.М 800.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн ба  шүүгдэгч Д.Мээс 400.000 төгрөг,  шүүгдэгч А.Гаас 1.200.000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Гт олгох, шүүгдэгч А.Гаас 4.300.000 төгрөг, шүүгдэгч Д.Мээс 4.300.000 төгрөг гаргуулж хохирогч О.Бд олгох, шүүгдэгч А.Гаас 600,000 төгрөг, шүүгдэгч Д.Мээс 600,000 төгрөг гаргуулж хохирогч П.Бд олгох, шүүгдэгч Д.Мээс 2.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Дид тус тус олгох нь зүйтэй байна.

              Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

   Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан, шүүгдэгч Д.Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар олон тооны мал хулгайлах гэм хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг тус тус баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч А.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Д.Мт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч нарын хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2.2-т заасныг журамлан шүүгдэгч А.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун наян /480/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногийн хугацаагаар хорих ялаар тооцож 2 /хоёр/ сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоов.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан зарим хохирлыг төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч А.Г нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.М нь урьд ял шийтгэл эдэлж байсан нь ял шалгах хуудас /2-р хх-ийн 154/, шийтгэх тогтоол /2-р хх-ийн 156-157, 158-176, 177-179, 180-183/-оор тогтоогдож байх боловч 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Эрүүгийн 2038000710028 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Гын цагдан хоригдсон  345 хоног,  шүүгдэгч Д.Мийн цагдан хоригдсон 177 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохыг дурдах нь зүйтэй байна

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.Г, Д.М нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг И овогт Аын Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Хд овогт Дийн Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч И овогт Аын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнд,

 Хд овогт Дийн Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар олон тооны мал хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

3. Шүүгдэгч И овогт Аын Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун наян /480/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Хд овогт Дийн Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2.2-т заасныг журамлан шүүгдэгч А.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун наян /480/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногийн хугацаагаар хорих ялаар тооцож 2 /хоёр/ сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гт оногдуулсан 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Д.Мт оногдуулсан 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гын цагдан хоригдсон 345 хоногийг, шүүгдэгч Д.Мийн цагдан хоригдсон 177 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн  497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан шүүгдэгч А.Гаас 696.098 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Ат, 1.200.000 төгрөг гаргуулж хохирогч О.Гт, 600.000 төгрөгийг гаргуулж хохирогч  П.Бд, 4.300.000 төгрөгийг  гаргуулж хохирогч О.Бд, шүүгдэгч Д.Мээс 400.000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Гт, 600.000 төгрөгийг гаргуулж хохирогч П.Бд, 4.300.000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Бд, 2.000.000 төгрөгийг гаргуулж Н.Дид тус тус олгосугай.

8. Эрүүгийн 2038000710028 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Г, Д.М нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         М.ЭРДЭНЭ-ОЧИР