| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2021/0005/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/19 |
| Огноо | 2021-01-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.1.1., |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,
Улсын яллагч Ч.Батзориг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,
Шүүгдэгч В.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Вын Бд холбогдох эрүүгийн 2038003170462 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч В.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 12-05 тоотод хохирогч Б.Бын толгой руу цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 38-10 тоотод хохирогч Б.Бийн эзэмшлийн Вени маркийн цагаан өнгийн мотоциклийг нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч В.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 12-05 тоотод хохирогч Б.Бын толгой руу цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 38-10 тоотод хохирогч Б.Бийн эзэмшлийн Вени маркийн цагаан өнгийн мотоциклийг нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2038003170462 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...хагас сайн өдөр би хөдөөнөөс ах Дийнд Мөрөн суманд өөрийн мотоциклоор ирсэн юм. Тэгээд тэднийд ирээд мотоциклоо хашаанд нь үлдээсэн юм. Тэгээд гадуур явж ус цасанд орж үсээ засуулаад, бэр эгчийн ах Туухай гэх айлд очиж хэсэг байгаад буцаж ирэхэд хашаанаас мотоцикль байхгүй байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Цагаан өнгийн Бени загварын тээврийн хэрэгсэл байсан. Хоёр толь байхгүй. Зүүн талын аккумляторын талын багаж нь таггүй байсан юм. Хашааны завсраар нэг хүн хараад зогсож байхад Д ах Б зогсож байна, хоёулаа явъя, архи уух гэж байгаа байх гээд хажуугаар нь шууд зөрөөд өнгөрсөн... би мотоциклио 9 дүгээр хорооноос очиж айлаас авсан нэг хүн унаж явж байхад нь тааралдаад тухайн айлд байсныг мэдээд очиж айлын хүнтэй уулзаад мотоциклоо авсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 125-126, 128-р хуудас/
Гэрч С.Оийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Мөрөн сумын 11 дүгээр багийн 12-09 тоотод ББ гэгчийнд авгайтайгаа хоёулаа очсон. Тэгтэл тэдний хашааны гадаа танил Т гэх нөхөр 3 залуутай 1 шил архи задалсан ууж байсан. Тэгэхээр нь би Тгээс бензин байна уу гэж асуутал байвал хийгээд авахгүй юу гэж хэлсэн. Тэгэхээр нь үзтэл банканд нь бензин байхгүй байсан. Тэгээд бид хоёр яваад өгсөн. Тэгээд колонк орж бензин авчхаад буцаад засмал замаар гэр рүүгээ өгстөл харагдахгүй байсан. Тэгэхээр нь явсан юм байна гэж бодсон. Маргааш нь зодоон болсон талаар сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/
Гэрч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Орой би орондоо хэвтэж байтал арын гудамжинд хүмүүс зодолдоод чимээ гаргасан. Тэгэхээр нь би гутлаа өмсөөд цээж нүцгэн гүйгээд гартал манай гэрийн ар тушаа хашааны ёроолд манай хамаатны Быг газар унагасан, цус нөжтэй нь хольсон 2 нөхөр алаад хаячихъя гээд хоёр талаас өшиглөж байсан. Тэгэхээр нь би очоод та нар яасан их хүн зоддог хүмүүс бэ аллаа наадахаа гээд шар ноосон цамцтай шардуу царайтай нөхрийг татаж унагаасан. Тэгээд байж байтал манай арын гудамжны хүмүүс гарч ирж цагдаад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/
Гэрч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэдний гадаа залуутай 1 шил архи задалсан ууж байсан. Тэгээд нөхөр бензин байна уу гэж асуухад жаахан бензин байгаа байх авахгүй юу гэхээр нь үзтэл байхгүй байсан. Тэгэхээр нь бид хоёр колонк орж бензин авчхаад буцаад засмал замаар гэр рүүгээ өгстөл байхгүй байсан. Тэгээд маргааш ажил дээрээ байж байхад бид хоёрын очсон айлын хүн зодоон болсон талаар ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ин 13-р хуудас/
Гэрч Я.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай 4 дэх хүү байгаа юм. Ажил төрөл хийгээд явахдаа дажгүй зан ааштай хүнд тусархуу зодоон нүдээн хийж байгаагүй архинаас л болж энэ хэрэгт орчихсон юм болов уу гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/
Ц.Мийн яллагдагчаар өгсөн: “...Би нэг цохих нь бол цохисон. Тэгэхдээ тэр толгойг нь хагалаагүй. Хагалсан хүн нь бол Б, гартай юм барьж байгаад цохисон гэж өөрөө хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч С.Уын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр намайг хашааны гадаа хүмүүстэй байж байхад Б хүрч ирээд надтай уулзсан. Ирэхдээ архи уусан байдалтай ганцаараа нэг шил архи, ундаатай, цагаан өнгийн Вени маркийн мотоциклтой ирсэн. Тэгээд манайд мотоциклоо үлдээгээд хальт айлд очоод ирье гэж хэлээд явсан. Тэгээд буцаж ирээд хоёр дугаар хороонд надаар хүргүүлж гудамжны үзүүрт буусан. Тэгэхдээ намайг тэр мотоциклийг худалдаж аваач гэж гуйгаад байсан. Тэгээд миний Ж-Мобайлын утсыг аваад явсан...Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 131-132, 137-р хуудас/
Гэрч Т.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Б, нөхөр, хүүхдийн хамт бид хэд машинтай гараад явж байхад над руу нэг дугаараас залгаад Б байна. Та хаана байгаа юм бэ? Танай нөхөр ирээ юу гэж асуухаар нь би гэрээс гараад зах руу явж байна нөхөр ирээгүй гэж хэлсэн юм. Тэр үед манайд очоод мотоциклийг авсан байх гэж бодож байна. Тэгээд бид хэд удалгүй буцаж ирэхэд хашааны хаалга онгорхой, мотоцикль байхгүй байсан. Өдөр нь хоёр гурван удаа ирж нөхрийг асууж, миний дугаарыг асууж байсан Бы мөр мотоцикль түрээд явсан хүний мөр мөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 134-135-р хуудас/,
Шүүгдэгч В.Бы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би архи уусан байсан Бын толгойд 2-3 удаа цохисон нь үнэн...Би Мөрөн сумын 5 дугаар хороонд Д гэж айлын гэрт очих үед Дийн эхнэр Болороо байсан. Тэгээд Даашка ах байхгүй гэхээр нь гарч яваад буцаад тэднийд очих үед гэрт нь хүн байгаагүй. Хашаанд нь мотоцикль байхаар нь унаад гарсан. Асууж байгаад авах гэтэл хүн байгаагүй болохоор шууд аваад гарсан. Тэгээд айлд Ууганаагийнд аваачиж тавиад буцаж очиж авах гэж байгаад архи их уусан байсан болохоор тасраад айлын эзгүй хашаанд тасарсан байсан. Нэлээн муу мотоцикль байсан...Навсайсан салж унах гэж байсан мотоцикль байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49, 153-р хуудас/
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 198 дугаартай: “...Б.Бын биед тархи доргилт, зулай хуйх, духанд шарх, баруун шанаа, зүүн шанаа, дух, зүүн доод зовхинд зулгаралт, зүүн тохой, зүүн шуунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. Б.Бын биед үүссэн шарх болон тархи доргилт нь тус тусдаа, зулгаралт цус хуралт нь нийт хэмжээгээрээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 32-р хуудас/,
Зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хх-ийн 5-р тал/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р тал/
Хөвсгөл аймгийн прокурорын газрын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 81 дугаартай эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 111-р тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 119-121-р тал/
Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 140-141-р тал/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 14/60 дугаартай: “...В.Б нь Мөрөн сумын 8-09-09 тоотод ам бүл , оршин суудаг нь бүртгэлтэй боловч тухайн хаягт амьдардаггүй болно...” гэх тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51-53-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч В.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 12-05 тоотод хохирогч Б.Бын толгой руу цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 38-10 тоотод хохирогч Б.Бийн эзэмшлийн Вени маркийн цагаан өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн үйлдэл нь хохирогч Хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэгсэн мотоциклоо өгчих би архинд яваад ирье гэж Б хэлсэн тэгэхэд нь би унаагаа харамлаад би хөдөө гарах гэж байна өгөхгүй гэсэн тэгтэл намайг үгийн зөрүүгүй гартаа чулуу юм уу нэг зүйл барьж намайг духанд, ар дагзанд, толгойн орой тус тус газар 3 удаа цохисон тэгээд би мэдэхгүй байна ухаан алдсан нэг мэдэхэд эмнэлэг дээр ирсэн байсан санахгүй байна. Эмчилгээ хийлгэсэн зардлаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,
Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...хагас сайн өдөр би хөдөөнөөс ах Дийнд Мөрөн суманд өөрийн мотоциклоор ирсэн юм. Тэгээд тэднийд ирээд мотоциклоо хашаанд нь үлдээсэн юм. Тэгээд гадуур явж ус цасанд орж үсээ засуулаад, бэр эгчийн ах Туухай гэх айлд очиж хэсэг байгаад буцаж ирэхэд хашаанаас мотоцикль байхгүй байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Цагаан өнгийн Бени загварын тээврийн хэрэгсэл байсан. Хоёр толь байхгүй. Зүүн талын аккумляторын талын багаж нь таггүй байсан юм. Хашааны завсраар нэг хүн хараад зогсож байхад Д ах Б зогсож байна, хоёулаа явъя, архи уух гэж байгаа байх гээд хажуугаар нь шууд зөрөөд өнгөрсөн... би мотоциклио 9 дүгээр хорооноос очиж айлаас авсан нэг хүн унаж явж байхад нь тааралдаад тухайн айлд байсныг мэдээд очиж айлын хүнтэй уулзаад мотоциклоо авсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 125-126, 128-р хуудас/, гэрч С.Оийн мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/, гэрч Д.Бын мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/, гэрч Б.Оийн мэдүүлэг /хх-ин 13-р хуудас/, гэрч Я.Дгийн мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/, Ц.Мийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 44-р хуудас/, иргэний нэхэмжлэгч С.Уын мэдүүлэг /хх-ийн 131-132, 137-р хуудас/, гэрч Т.Бгийн мэдүүлэг /хх-ийн 134-135-р хуудас/, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 198 дугаартай дүгнэлт /хх-ийн 32-р хуудас/, зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хх-ийн 5-р тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р тал/, Хөвсгөл аймгийн прокурорын газрын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 81 дугаартай эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 111-р тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 119-121-р тал/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 140-141-р тал/, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ.
Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрх үйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хохирлын шинж байдал, хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Шүүгдэгч нь хохирогч Б.Бийн өмчлөх эрхэд халдсан гэмт үйлдэл нь хууль бус, шунахайн сэдэлттэй, хохирогч Б.Бын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдэл нь хууль бус шинжтэй, гэмт үйлдлүүдээрээ хохирол, хор уршиг үүсэхийг зориуд хүсэж үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг хангасан төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч В.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн нийгэмд тогтсон хэв, журам, ёс суртахууны шаардлагыг үл хүндэтгэсэн байдал, амар хялбар аргаар эд хөрөнгө, ашиг хонжоо олох гэсэн шунахай сэдэл, эд хөрөнгөө хайхрамжгүй орхих зэрэг нөхцөл байдал нь нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч В.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг тус тус харгалзан үзэж шүүгдэгч В.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг, хэсэгт зааснаар шүүгдэгч В.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ялын найман цагийг нэг хоногийн хугацаагаар хорих ялаар тооцож 50 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгт,
Тус шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны 119 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 448 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож, 56 хоногийг нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх хорих ялыг 11 сар 16 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5,6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд байдалд тооцоогүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгчийн гэмт үйлдлээр хохирогч Б.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 505 дугаар зүйлд заасныг баримтлан эмчилгээний зардал, хохирлыг шүүгдэгч В.Баас хохирогч нь нэхэмжлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч В.Б нь хохирогч Б.Бт 360.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирогч Б.Б нь надад нэхэмжлэх зүйл байхгүй. Мотоциклио буцааж авсан гэх мэдүүлэг /хх-ийн 128/ хэрэгт авагдсан тул шүүгдэгч В.Б хохирогч Б.Бт төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч В.Б нь хохирогч Б.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогч нь хохирлын талаар нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна. Иймд хохирогч Б.Б нь Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 505 дугаар зүйлд заасныг баримтлан хохирлоо шүүгдэгч В.Баас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Мөн шүүгдэгч В.Б нь иргэний нэхэмжлэгч С.Ут 100.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд иргэний нэхэмжлэгч нь ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 132/ хэрэгт авагдсан тул шүүгдэгч В.Быг иргэний нэхэмжлэгч С.Ут төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч В.Б нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 162-р тал/, Хөвсгөл аймгаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 164-170/, Хөвсгөл аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 171-174/ зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн 2038003170462 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч нарт төлөх төлбөргүй, шүүгдэгч В.Бы цагдан хоригдсон 77 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 30,000 төгрөгийг шүүгдэгч В.Баас гаргуулж шинжээч Б.Мядагмаад олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Вын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А овогт Вын Быг дөрвөн зуун /400/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг, хэсэгт зааснаар шүүгдэгч В.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ялын найман цагийг нэг хоногийн хугацаагаар хорих ялаар тооцож 50 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн,
Тус шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны 119 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 448 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож, 56 хоногийг нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх хорих ялыг 11 сар 16 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Бд оногдуулсан 11 /арван нэг/ сар 16 /арван зургаа/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Бы цагдан хоригдсон 77 /далан долоо/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
6. Эрүүгийн 2038003170462 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, хохирогч Б.Б хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч В.Баас нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Баас 30.000 төгрөгийг гаргуулж хэрэг шинжээч Б.Мядагмаад олгосугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР