| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 184/2017/00332/И |
| Дугаар | 184/ШШ2017/00549 |
| Огноо | 2017-03-14 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 184/ШШ2017/00549
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би,
Нэхэмжлэгч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 421 дүгээр анги /Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалан өөрийн байранд, утас: 94737380, 89982808/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Буянтбаяр /рд: УД89092653, ”ММАЗМ” ХХК-ны менежер Сонгинохайрхан дүүрэг, 16-р хороо, 27 дугаар байр, 78 тоот, утас: 89892199/-т холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1,840,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 421 дүгээр анги нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Хорих 421 дүгээр анги “ММАЗМ” ХХК-ны менежер Б.Буянтбаяртай 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ялтныг ажиллуулахаар гэрээ байгуулсан. Ялтан ажиллуулсан ажлын хөлсний үлдэгдэл 1,200,000 төгрөг, 2 албан хаагчийн ажлын хөлс 640,000 төгрөг, нийт 1,840,000 төгрөгийг гаргуулж байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.Буянтбаяр хариу тайлбартаа:
“Хорих 421 дүгээр ангийн ялтны ажлын хөлс болох 1,840,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрлөө. Төлбөрийг 2017 оны 3 дугаар сарын 25-нд 100,000 төгрөг, 4 дүгээр сарын 15-нд 350,000 төгрөг, 4 дүгээр сарын 25-нд 390,000 төгрөг, 5 дугаар сарын 15-нд 500,000 төгрөг, 5 дугаар сарын 25-нд 500,000 төгрөг тус тус төлж барагдуулна” гэжээ.
Нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 421 дүгээр ангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Хоролмаа:
“Дээрх хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү хуваарийн дагуу хохирлыг барагдуулж авахаар эвлэрэн тохиролцов” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 421 дүгээр ангиас хариуцагч Б.Буянтбаярт холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1,840,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн аваад, уг нэхэмжлэл нь хуульд заасан хэргийн болон шүүхийн харьяалал зөрчөөгүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзэн хэрэг үүсгэсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрч хариуцагч Б.Буянтбаяр нь 1,840,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2017 оны 05 дугаар сарын 25-ны дотор графикийн дагуу төлөхөөр тохиролцож эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 421 дүгээр анги нь хариуцагч Б.Буянтбаярт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1,840,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Буянтбаяр хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 05 дугаар сарын 25-ны дотор нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 421 дүгээр ангидтөлөхөөр харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.Буянтбаяраас 12,298 төгрөгийг гаргуулан улсын орлогод нөхөн төлүүлж, хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 421 дүгээр анги нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН