| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 184/2017/00100/И |
| Дугаар | 184/ШШ2017/00470 |
| Огноо | 2017-03-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 184/ШШ2017/00470
| 2017 оны 03 сарын 03 өдөр | Дугаар 184/ШШ2017/00470 | Улаанбаатар хот |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би,
Нэхэмжлэгч: “Худалдаа, хөгжлийн банк” ХХК /РД:2635534, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 14210, Энхтайваны өргөн чөлөө 19-т оршин байх хаягтай/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Боржигон овогт Намжилмаагийн Батсуурь /РД:МЮ75020571, Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо, Мандал овоо, 22-16 тоот хаягт оришн суух/-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 809,120 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,970 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Худалдаа, хөгжлийн банк” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Зээлдэгч Н.Батсуурьтай байгуулсан 2013/000382/0295-н тоот “Цалингийн зээлийн гэрээ”-ний хугацаа дууссан тул үндсэн зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардалд нийт 809,120 төгрөгийг зээлдэгч Н.Батсууриас гаргуулж, Худалдаа, хөгжлийн банкинд олгож өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,970 төгрөгийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч “Худалдаа, хөгжлийн банк” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяр-Эрдэнээс тус шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
“Худалдаа, хөгжлийн банкны нэхэмжлэлтэй иргэн Н.Батсууриас 809,120 төгрөг гаргуулах иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа бөгөөд Худалдаа, хөгжлийн банкны зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Худалдаа, хөгжлийн банк” ХХК-наас хариуцагч Н.Батсуурьт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 809,120 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн аваад, уг нэхэмжлэл нь хуульд заасан хэргийн болон шүүхийн харьяалал зөрчөөгүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзэн хэрэг үүсгэсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Худалдаа, хөгжлийн банк” ХХК нь хариуцагч Н.Батсуурьт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 809,120 төгрөг гаргуулах тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, тайлбараа бичгээр гаргасан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Худалдаа, хөгжлийн банк” ХХК нь хариуцагч Н.Батсуурьт холбогдох зээлийн төлбөрт809,120 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,970 төгрөгнөөс, 11,985 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 11,985 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч “Худалдаа, хөгжлийн банк” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН