Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 184/ШШ2017/00471

 

     2017 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 184/ШШ2017/00471

Улаанбаатар хот

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би,

 

Нэхэмжлэгч: “Хасбанк” ХХК /рд:2578697, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Хасбанкны төв албаны байр оршин байх хаягтай, утас: 99085824/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Жонон овогт Ичинноров Милхаа /рд: ИЙ85111307, Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 7-р хороо, Баянхошуу 33-4 тоот хаягт оршин суух/

Хариуцагч: Ихмонгол овогтой Гансүх Чинбаяр /рд:ЧБ82080476, Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 7-р хороо, Баянхошуу 33-4 тоот хаягт оршин суух/ нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 3,144,948 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Хасбанк” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Иргэн И.Милхаа, Г.Чинбаяр нар нь 2012 оны 3-р сарын 12-ны өдөр Хасбанктай 1720000091 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 9,000,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, 30 хоногт 2,5 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан.

1720000091 дүгээр зээлийн гэрээг тус гэрээний 5.1.1 дэх заалтын дагуу 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөр цуцалж зээлийн үндсэн төлбөр 1,581,532.36 төгрөг, хүү 1,351,174 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 203,212 төгрөг, нотариатын зардал 9,000 төгрөг, нийт төлбөл зохих төлбөр 3,144,948.36 төгрөгийг зээлдэгч И.Милхаа, хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Чинбаяр нараас гаргуулж банкинд төлүүлэх,

1720000091 дүгээр зээлийн гэрээний 5.2-д заасны дагуу барьцааны хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч И.Милхаа, Г.Чинбаяр хариу тайлбартаа:

“И.Милхаа, Т.Чинбаяр нар нь Хас банкнаас зээл авсан бөгөөд зээлийн дүн болон 3,144,948.36 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний дотор төлж барагдуулах болно. Хэрэв мөнгөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүрэг гүйцэтгүүлэхийг зөвшөөрч байна” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Оюунтунгалаг тайлбартаа:

“... Хариуцагч нарын тайлбартай танилцлаа. Тухайн тайлбарыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-наас хариуцагч И.Милхаа, Т.Чинбаяр нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,144,948.36 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн аваад, уг нэхэмжлэл нь хуульд заасан хэргийн болон шүүхийн харьяалал зөрчөөгүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзэн хэрэг үүсгэсэн.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрч хариуцагч И.Милхаа, Т.Чинбаяр нар нь 3,144,948.36 төгрөгийн хүлээн зөвшөөрч, 2017 оны 04 дүгээр сарын 01-ний дотор төлөхөөр тохиролцож эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

        

              Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар  гаргуулахаар шийдвэрлэлээ.

           Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн  шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

           

            1.Нэхэмжлэгч “Хасбанк” ХХК нь хариуцагч И.Милхаа, Т.Чинбаяр нарт холбогдуулан зээлийн төлбөрт 3,144,948.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч И.Милхаа, Т.Чинбаяр нар хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний дотор нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 65,270 төгрөгнөөс, 32,635 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 32,635 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч И.Милхаа, Т.Чинбаяр нараас  16,318 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Д.МӨНХБҮРЭН