| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2021/0022/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/32 |
| Огноо | 2021-01-20 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2021/ШЦТ/32
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Ч.Мөнхзул
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М
Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт Б-дхолбогдох эрүүгийн ...дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1974 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 47 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, ******* сумын ******* ******* *******д ******* *******, дархлаажуулалтын бага эмч ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ...тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ... овогт ... Б /РД: .../
Шүүгдэгч ... овогт ... Б нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 16 цаг 20 минутын орчим “******* *******” маркийн ...ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон Дорнод аймгийн ...замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүл*******гүйгээр тохируулан сонгож явна...” г******* заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч А-гмөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах хөнгөрүүл******* талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ... Б шүүх хуралдаанд мэдүүл*******дээ: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өмнө ярьсан зүйл үнэн зөв учир нэмж мэдүүл******* зүйлгүй...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Мийн шүүхийн хэлэлцүүлгийн ажиллагаанд өгсөн: “...Тухай өдөр намайг дэлгүүрт сууж байхад Ө-ий ах ээжийн талаар хэлсэн. Намайг очиход ээж маань газар хэвтэж байсан бөгөөд 2 талаар нь хүмүүс зогссон байсан. Эхэндээ би Б эмчид гомдолтой гэж хэлсэн. Тэгээд эмээ болон гэрийхэнтэйгээ ярилцаад эмэгтэй хүн болохоор нь Б эмчид гомдолгүй гэдгээ хэлсэн. Оршуулгын зардлаа бүрэн авсан учир одоо Б эмчээс н*******эмжл******* зүйл байхгүй, гомдол саналгүй...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ажил дээрээ байж байхад манай сумын Өлзий ах 16 цаг өнгөрч байхад дэлгүүрт орж ирээд ээж чинь ухаан алдаад уначихлаа гэж хэлсэн. Улмаар нь би ээжийн байгаа газарт очиход баахан хүн тойроод зогсчихсон ээж маань газарт дээшээ харсан байдалтай толгойноос нь цус гарсан хөдлөхгүй хэвтэж байсан. ... би юу болсон талаар асуухад хажууд зогсож байсан ******* маркийн машинаас эмнэлэгт ажилладаг Б эгч бууж ирээд “эгч нь дайрчихлаа” гэж хэлсэн...” г******* мэдүүлэг /хх-ийн 15 дугаар тал/
Гэрч С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн орчим намайг ажил дээрээ байхад галч Б-т хүн машинд мөргүүлсэн дуудлага ирлээ гэж хэлсэн. Улмаар би дуулагын дагуу хүн мөргүүлсэн г******* газарт очсон ... А г******* эмэгтэйн тархинаас нь цус гарсан дээшээ харсан байдалтай байсан ба үзлэгээр ухаангүй амьсгалахгүй нас барсан байсан. ... тухайн хэргийн газарт ******* маркийн автомашин байсан ба дугаарыг нь санахгүй байна. ... жолооч нь эмнэлэгт ажилладаг Б эгч байсан...” г******* мэдүүлэг /хх-ийн 18 дугаар тал/
Гэрч Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 12 цагийн орчимд гэртээ байж байхад Б, Ж нар орж ирсэн. ... би Б эмчийг тухайн архийг ууж байхыг нүдээрээ хараагүй. ... уг архийг ууж дуусгалгүй манай гэрээс гараад явцгаасан ... 17 цаг өнгөрч байхад сумаас 10 гаруй км газарт хөдөө гэртээ байж байхад найз А ирээд Б хүн дайрсан байна, чамайг цагдаагаас дуудаж байна гэж хэлсэн...” /хх-ийн 21-22 дугаар тал/
Дорнод аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Даваахүүгийн 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн магадлагаа:
Жолооч ... Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулах, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлогт, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүл*******гүйгээр тохируулан сонгож явна г******* заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй гэжээ. /хх-ийн 36 дугаар тал/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 143 тоот дүгнэлтэд:
1. Талийгаач А-ийн цогцост гавлын орой болон суурь ясны бяцарсан хугарал, суурь ясны хөндлөн шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн зулай хэсгийн аалзан хальсан доорхи цус харвалт, дух ясны ир хугарал, зүүн чамархайн булчингийн цус хуралт, хуйхны дотор гадаргын дух, зүүн чамархай хэсгийн цус хуралт, зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, доод эрүү ясны хугарал, дунд чөмөгт ясны далд хугарал, хуйханд духны урагдаж хууларсан шарх, духны няцарсан шарх, дух, зүүн чамархайн зулгаралт, нүүрний зулгаралт, дээд уруулын няцарсан шарх, цус хуралт доод уруулын цус хуралт, бүсэлхийн зулгаралт, баруун сарвууны цус хуралт, зүүн гуя няцарсан шарх, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон г******* цаг хугацаанд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн г******* архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
5. Талийгаач А дээрх гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ.
6. Талийгаач А-ийн цусанд спиртын зүйл илрээгүй” г******* дүгнэлт /хх-ийн 48-51 дүгээр тал/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар тал/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-09 дүгээр тал/
Зам тээврийн ослын схем зураглал, зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-12 дугаар тал/
Иргэний үнэмл*******ийн лавлаагааны хуулбар /хх-ийн 74 дүгээр тал/
Б-ийн жолооны үнэмл*******ийн хуулбар /хх-ийн 76 дугаар тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эс*******ийг шалгах хуудас /хх-ийн 79 дүгээр тал/
Техникийн тодорхойлолтын хуулбар /хх-ийн 83 дугаар тал/
Хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 99-103 дугаар тал/
Б-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 71-72 дугаар тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, б*******жүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Хохирогч А-ийн биед гавлын орой болон суурь ясны бяцарсан хугарал, суурь ясны хөндлөн шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн зулай хэсгийн аалзан хальсан доорхи цус харвалт, дух ясны ир хугарал, зүүн чамархайн булчингийн цус хуралт, хуйхны дотор гадаргын дух, зүүн чамархай хэсгийн цус хуралт, зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, доод эрүү ясны хугарал, дунд чөмөгт ясны далд хугарал, хуйханд духны урагдаж хууларсан шарх, духны няцарсан шарх, дух, зүүн чамархайн зулгаралт, нүүрний зулгаралт, дээд уруулын няцарсан шарх, цус хуралт доод уруулын цус хуралт, бүсэлхийн зулгаралт, баруун сарвууны цус хуралт, зүүн гуя няцарсан шарх, цус хуралт гэмтэл учирсны улмаас нас барсан. Өөрөөр хэлбэл уг ослын үед авсан гэмтлээс болж хохирогч нас барсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээний 143 тоот дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч ... овогт ... Б нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 16 цаг 20 минутын орчим “******* *******” маркийн ...ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон Дорнод аймгийн ...замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүл*******гүйгээр тохируулан сонгож явна...” г******* заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч А-г мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” г******* мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М, гэрч С, Ө, Т нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 143 тоот дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын схем зураглал, зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Харин жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн эс*******ийг шалгасан тэмдэглэлд эрх бүхий албан тушаалтан шүүгдэгчийн амьсгал дахь спиртийн агууламжийг тандагч багжаар шалгахад шүүгдэгч Бгийн амьсгал дахь спиртын агууламж 1.25 %-ийн үзүүлэлт илэрсэн байна.
Гэвч ******* мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаар хамтарсан “Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн эс*******ийг шалгаж тогтоох журам”-ын 1.6 дахь хэсэгт “гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гарсан үед жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эс*******ийг зөвхөн цусан дахь агууламжаар тогтооно” гэж заажээ.
Хэрэгт 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 01:55 минутанд Б-ийн биеэс эмч С-г оролцуулан 5 мл цусыг /хх-40/ дээж болгон авч тэмдэглэл үйлдсэн байна. Уг дээжийг Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалан шинжилж 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 191 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргажээ. Уг дүгнэлтээр Бгийн биеэс авсан г******* цусанд спиртийн зүйл илрээгүй байна.
Шүүгдэгч Б-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүхээс дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрл******* тухай хуульд заасны дагуу цуглуулж, б*******жүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрл*******эд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлц*******эд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрл******* тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Шүүгдэгч Б нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлд*******дээ өөрийн үйлдэл, эс үйлд*******үйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэд******* ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний амь насыг хохироосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгджээ.
Иймд шүүгдэгч ... Бг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас А-ийн амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М мөрдөн шалгах ажиллагааны шатанд оршуулгын зардалд 12.100.000 төгрөгийг н*******эмжилсэн ба шүүгдэгч Б нь бусдад учруулсан гэм хорын хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэгээр нотлогдон тогтоогдож байх тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгч Б-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлг******* талаар:
Шүүгдэгч Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлг******* үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчлагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон” гэмт хэрэг байх тул хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна.
Шүүгдэгч Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 д******* хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүл******* нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүл******* нөхцөл тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 д******* хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ... Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгд******* үүрэг хүлээлг******* албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрл******* ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч Бг-йн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмл*******ний лавлагааг шийтг******* тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь шүүхий шийдвэр гүйцэтг******* газарт хүргүүл******* нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрл******* тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 д******* хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ... овогт ... Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 д******* хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ... Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б-д оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгд******* үүрэг хүлээлг******* албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б-д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтг******* газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрл******* ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б-ийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмл*******ний лавлагааг шийтг******* тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтг******* газарт хүргүүлсүгэй.
6. Шийтг******* тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийл******* арга хэмжээг шийтг******* тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрл******* тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 д******* хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтг******* тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрл******* тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлз*******ийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА