Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 184/ШШ2017/00472

 

     2017 оны 03 сарын 03 өдөр

         Дугаар 184/ШШ2017/00472

       ы  Улаанбаатар хот

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би,

 

Нэхэмжлэгч: “Хасбанк” ХХК /рд:2578697, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Хасбанкны төв албаны байр оршин байх хаягтай, утас: 99084739, 99003072/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Бурмаагийн Мөнх-Од /рд:РХ85022702, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 31-р хороо, Алтай 5 гудамжны 508 тоот хаягт оршин суух/

Хариуцагч: Пүрэвийн Баянбилэг /рд:РП83112913, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 31-р хороо, Алтай 5 гудамжны 508 тоот хаягт оршин суух/ нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 42,017,471 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Хасбанк” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Б.Мөнх-Од нь 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Хасбанктай 1700003974 тоот зээлийн гэрээ, 1700003974-01 ба 1700003974-02 тоот баталгаат ипотекийн гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн болон үндсэн хөрөнгийн зориулалтаар авсан. Энэ гэрээнд зээлдэгчийн нөхөр болох П.Баянбилэг нь хамтран буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй, хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон.

2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар Б.Мөнх-Од, П.Баянбилэг нарын төлбөл зохих үндсэн зээл 21,084,786 төгрөг, зээлийн хүү 19,614,319 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,305,366 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 13,000 төгрөг, нийт төлбөл зохих төлбөр 42,017,471 төгрөгийг зээлдэгч Б.Мөнх-Од, П.Баянбилэг нараас гаргуулах, сайн дураар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд дээр дурдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах талаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Б.Мөнх-Од, П.Баянбилэг хариу тайлбартаа:

“Хасбанкны нэхэмжлэлтэй хариуцагч Б.Мөнх-Од, П.Баянбилэг нар нь тус банкны нэхэмжилсэн төлбөр болох 42,017,471 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд дээрх төлбөрийг 2017 оны 3 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулах ба зээлийн төлбөрийг тогтсон хугацаанд төлөөгүй тохиодолд Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 31-р хороо, Алтай 5-508 тоот хаягт байрлалтай хашаа байшингаар буюу зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг зөвшөөрч байна” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одбаатар тайлбартаа:

“... Хариуцагч нарын зөвшөөрлийг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-наас хариуцагч Б.Мөнх-Од, П.Баянбилэг нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 42,017,471 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн аваад, уг нэхэмжлэл нь хуульд заасан хэргийн болон шүүхийн харьяалал зөрчөөгүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзэн хэрэг үүсгэсэн.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрч хариуцагч Б.Мөнх-Од, П.Баянбилэг нар нь 42,017,471 төгрөгийн хүлээн зөвшөөрч, 2017 оны 03 дугаар сарын 15-ны дотор төлөхөөр тохиролцож эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

           Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар  гаргуулахаар шийдвэрлэлээ.

           Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн  шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

           

            1.Нэхэмжлэгч “Хасбанк” ХХК нь хариуцагч Б.Мөнх-Од, П.Баянбилэг нарт холбогдуулан зээлийн төлбөрт 42,017,471 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Мөнх-Од, П.Баянбилэг нар хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 03 дугаар сарын 15-ны дотор нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг, 31-р хороо, Алтай 5-508 тоот хаягт байрлалтай барьцаа хөрөнгөөр Иргэний хуулийн 175 дугаар зүйлд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.          

            3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 368,038 төгрөгнөөс, 184,019 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 184,019 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч Б.Мөнх-Од, П.Баянбилэг нараас  92,010 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Д.МӨНХБҮРЭН