| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 184/2017/00363/И |
| Дугаар | 184/ШШ2017/00473 |
| Огноо | 2017-03-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 184/ШШ2017/00473
| 2017 оны 03 сарын 03 өдөр | Дугаар 184/ШШ2017/00473 | Улаанбаатар хот |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би,
Нэхэмжлэгч: “Хасбанк” ХХК /рд:2578697, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Хасбанкны төв албаны байр оршин байх хаягтай, утас: 99084739, 99003072/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Цэрэндожийн Эрдэнэцэцэг /рд:ФБ77071701, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 1-р хороо, Толгойт 107-р гудамж, 11 тоот, утас: 96351661/-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 17,923,976 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Хасбанк” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Зээлдэгч У.Эрдэнэцэцэг нь 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хасбанктай 1700005049 дугаартай зээлийн гэрээ, 1700005049-01 тоот барьцааны гэрээ, 1700000281-01 тоот баталгаат ипотекийн гэрээг тус тус байгуулан 15,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 26,4 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Үүний дараа 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зээлдэгчийн хүсэлтийн дагуу тус зээлийн гэрээнд өөрчлөлт оруулсан.
2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар Ц.Эрдэнэцэцэгийн төлбөл зохих төлбөр нь үндсэн төлбөр 13,702,196 төгрөг, хүү 4,130,111 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 73,669 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 18,000 төгрөг, нийт 17,923,976 төгрөгийг гаргуулах, сайн дураар дээрх төлбөрийг төлөөгүй нөхцөлд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ц.Эрдэнэцэцэг хариу тайлбартаа:
“Хас банкны нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Эрдэнэцэцэг миний бие нэхэмжлэлийн төлбөр болох 17,923,976 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд эвлэрлийн гэрээний дагуу төлбөрөө төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 1-р хороо, Т-107-11 тоот байрлалтай Ү-2201023119,
Г-2201010313 тоот улсын бүртгэлийн дугаартай хашаа байшингаар үүргийн гүйцэтгэл хангуулахыг зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-наас хариуцагч Ц.Эрдэнэцэцэгт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 17,923,976 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн аваад, уг нэхэмжлэл нь хуульд заасан хэргийн болон шүүхийн харьяалал зөрчөөгүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзэн хэрэг үүсгэсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрч хариуцагч Ц.Эрдэнэцэцэг нь 17,923,976 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2017 оны 08 дугаар сарын 15-ны дотор графикийн дагуу төлөхөөр тохиролцож эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Хасбанк” ХХК нь хариуцагч Ц.Эрдэнэцэцэгт холбогдуулан зээлийн төлбөрт17,923,976 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Эрдэнэцэцэг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 08 дугаар сарын 15-ны дотор нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Сонгинохайрхан дүүрэг, 1-р хороо, Т-107-11 тоот байрлалтай Ү-2201023119, Г-2201010313 тоот улсын бүртгэлийн дугаартай газар, үл хөдлөх хөрөнгийг Иргэний хуулийн 175 дугаар зүйлд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247,570 төгрөгнөөс 123,785 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 123,785 төгрөг, хариуцагч Ц.Эрдэнэцэцэгээс 61,892.50 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН