Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 184/2017/00450

 

 

 

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2017/00450

      Улаанбаатар хот

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Өөлд Дагдан бэйс овогт Очирын Дэлгэрмаа /рд:, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, 6-р хороолол, 7-р байрны 68 тоотод оршин суух/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өөлд овогт Галбадрахын Батбаатар /рд: ЦВ78072173/, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар Тоосгоны 13 дугаар гудамж 254 тоот хаягт оршин суух/-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.         

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Хишигдэлгэр /рд: ЧЛ62102906/, хариуцагч Г.Батбаатар, нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Дэлгэрмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Хишигдэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            “Миний бие нь Өөлд Дагдан бэйс овогт Очирын Дэлгэрмаагийн төрсөн эгч бөгөөд бид нэг нь ээжээрээ, нөгөө нь ааваараа овоглосон юм. Гэтэл миний төрсөн дүү О.Дэлгэрмаа нь 1997 онд Г.Батбаатартай танилцаж, дотносоод хоёр биенийхээ эцэг эхийн гэрт очин амьдарч байгаад 1998 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Тэдний дундаас охин Дэлгэрмаагийн Эрхсаран 2009 оны 8 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, одоо 7 настай. Охин нь миний дүү О.Дэлгэрмаагийн асрамжид байдаг. О.Дэлгэрмаа, Г.Батбаатар хоёр нь 2014 онд хоорондын зан харьцааны таарамжгүй байдлаас болж хоёр талд амьдарч эхлээд өнөөг хүртэл тусдаа амьдарч байна. Одоо Г.Батбаатар нь өөр хүнтэй сууж, үр хүүхэдтэй болж гэр бүлээс гадуур харилцаатай болсон тул миний дүү О.Дэлгэрмаа нь гэрлэлтээ цуцлуулан, охин Д.Эрхсаранг өөрийн асрамжид авч үлдэх хүсэлттэй байгаагаа надад олгосон итгэмжлэлдээ илэрхийлсэн тул дүү О.Дэлгэрмаагийн өмнөөс нэхэмжлэл гарган шүүхэд хандаж байна. О.Дэлгэрмаа, Г.Батбаатар нар нь эвлэрүүлэн зуучлалд хандаж эвлэрэх боломжгүй нь тогтоогдсон, тэдний хооронд эд хөрөнгийн аливаа маргаан байхгүй, охин Г.Батбаатарыг эх О.Дэлгэрмаагийн асрамжид үлдээх талаар маргаангүй байгаа тул О.Дэлгэрмаа, Г.Батбаатар нарын гэрлэлтийг цуцалж өгнө үү. Г.Батбаатар нь охин Д.Эрхсаранг өөрийнхөө боломжоор харж хандах тухайгаа бид харилцан тохиролцсон болно.

            Мөн бид аливаа маргаан байхгүй, хүүхдийн асрамжийн талаар болон гэр бүлийн талаар маргаан гаргахгүй тул бидний асуудлыг хугацаа алдалгүй шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Г.Батбаатар шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

            “1997 онд гэр бүл болоод 1998 онд анхны хүүхэд эндсэн. 1999 онд Солонгос явсан. Тэгээд таарч тохирохгүй болоод салсан. Дараа нь 2008 онд уулзаад 1 охинтой болсон. Санаа сэтгэл таарахгүйн улмаас 2016 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Энэ асуудлыг хурдан шийдвэрлэж, гэрлэлтийг цуцлахыг зөвшөөрч байна. Бидний дундын өмч хөрөнгө гэж байхгүй” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Дэлгэрмаа нь хариуцагч Г.Батбаатарт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Зохигчид 1997 онд танилцаж, 1997 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болсон учир 1998 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ПА№389 тоот батламжаар иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн, 2009 оны 08 дугаар сарын 14-ний өдөр охин Дэлгэрмаагийн Эрхсаран төрснийг 2009 оны 09 дугаар сарын 24-ны өдөр бүртгэсэн Г-2475 гэрчилгээг олгосон болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн болон төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Зохигчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын таарамжгүй харьцаа, үзэл бодол таарахгүй, үл ойлголцлын улмаас 2000 онд салж тусдаа амьдарсан. О.Дэлгэрмаа, Г.Батбаатар нар гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болж, шүүхээр гэрлэлтээ цуцлуулахаар тохирсон, талуудын хүсэл зориг зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.

Харин насанд хүрээгүй хүүхдийн асрамжийн талаар зохигчид маргаагүй бөгөөд эхийн асрамжид өгөхийг нэхэмжлэгч хүсч, хариуцагч охин Эрхсаранг нэхэмжлэгч талын асрамжид өгөхийг зөвшөөрсөн, мөн охин Эрхсаран нь эх Дэлгэрмаагаар овоглож төрсний бүртгэлд бүртгэгдсэн, хүүхдийн өссөн болон дассан орчин, бусад нөхцөл байдал зэргийг харгалзан нэхэмжлэгч О.Дэлгэрмаагийн асрамжид үлдээв.

Зохигчид дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаагүй болно. 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс  нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг болохыг сануулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Өөлд овогт Галбадрахын Батбаатар /рд:ЦВ78072173/, Өөлд Дагдан бэйс овогт Очирын Дэлгэрмаа /рд:ЧЛ77100707/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 8 дугаар сарын 14-ны өдөр төрсөн охин Д.Эрхсаранг эх О.Дэлгэрмаагийн асрамжид үлдээсүгэй.

3. Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгч О.Дэлгэрмаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Батбаатараас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар уг шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.МӨНХБҮРЭН