| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 184/2017/00461/И |
| Дугаар | 184/ШШ2017/00406 |
| Огноо | 2016-02-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 184/ШШ2017/00406
| 2017 оны 02 сарын 16 өдөр | Дугаар 184/ШШ2017/00406 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Нилгэр овогт Онигодойгийн Баатарбилэг /рд: ШД62022774, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, Баруун баян уул 14 дүгээр гудамж, 11 тоот хаягт оршин суух/-т
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч О.Баатарбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч О.Баатарбилэг шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Тээврийн яамны харьяа хот хоорондын 27 дугаар баазад жолоочоор орж ажилласан. Энэ үеийн баазын даргын ажилд авсан 24 тоот тушаал байгаа. Харин 1993 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн баазын даргын 57 дугаар тушаалаар тус баазыг дотор нь зургаан компани болгон хуваасан. Миний бие тус тушаалын дагуу “Авто даац” ХХК-д өөрийн барьж байсан машинтайгаа хувиарлагдсан. Тус тушаал нь олдохгүй, тушаалын хавсралтад миний нэр, барьж байсан машины номер буюу нийт 60 жолоочийн нэр машины дугаар Улсын Архивт байна. 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр “Авто даац” ХХК-аас хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийн дуусгавар болгон Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын газарт шилжүүлсэн. “Авто даац” ХХК-аас халагдсан тушаал олдохгүй байгаа юм. Иймд миний 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Мөн дээрх хугацаанд хүнд нөхцөлд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
О.Баатарбилэг нь 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд дизель хөдөлгүүртэй их даацын автомашины жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ.
Иймд О.Баатарбилэг гаргасан хүсэлтэд иргэний хэрэг үүсгэж, уг хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэгдэх үндэслэлтэй байна.
О.Баатарбилэг нь 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Тээврийн яамны харьяа Хот хоорондын 27 дугаар авто баазад жолоочоор /27-р автобаазын даргын 1987 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 24 тоот тушаалаар/, 1993 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд “Авто даац” ХХК-д жолоочоор /”Автодаац” компанийн захирлын 1993 оны 04-р сарын 02-ны өдрийн 01 тоот тушаалаар/ ажиллаж байсан тухай хөдөлмөрийн дэвтэр дэх бичилт, Тээврийн яамны харьяа авто аж ахуйнуудад ашиглагдаж байгаа дизель хөдөлгүүртэй их даацын автомашиныг нэгтгэн төвлөрүүлж, хот хоорондын зориулалттай дизель хөдөлгүүртэй их даацын автомашины бааз байгуулсан БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1970 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 401 тоот тогтоолын хуулбар, мөн О.Баатарбилэгт олгосон 0511 дугаарын чиргүүлтэй, 3630 улсын дугаартай Камаз 54112 маркийн машины хот хоорондын тээврийн автомашины замын хуудсууд, тус дугаартай автомашиныг хариуцдаг тухай 27-р автобаазын даргын 1993 оны 57-р тушаалын хавсралтын хуулбар, гэрч Д.Зоригтбаатар /РД:ЧБ52123070/, Н.Пүрэвдорж /ЧБ50060175/-ийн О.Баатарбилэг нь 1982 оноос 1993 он хүртэл хүнд даацын 27-р автобаазад, 1993 онд автобааз хуваагдахад “Авто даац” ХХК-д хүнд даацын автомашинтайгаа хуваарилагдаж жолоочоор ажиллаж байсан гэх мэдүүлэг, тэдний хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 120, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Нилгэр овогт Онигодойгийн Баатарбилэг /рд: ШД62022774/-ийг 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Тээврийн яамны харьяа Хот хоорондын 27 дугаар авто баазад дизель хөдөлгүүртэй Камаз 54112 маркийн их даацын автомашины жолоочоор, 1993 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд “Авто даац” компанид мөн дизель хөдөлгүүртэй Камаз 54112 маркийн их даацын автомашины жолоочоор тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч О.Баатарбилэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН