Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/35

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат

Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт ... Бд холбогдох эрүүгийн ...дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн ...тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ... дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ... дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар,

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, ... овогт ... Б. /РД: .../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны орой 23 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багт байрлах Итгэл-Ивээлт эмнэлгийн зүүн талд сууж байсан хохирогч Х-ын эзэмшлийн “Huawei-Y-6” загварын гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэн авч бусдад 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2020 оны 10 дугаар сарын 23-ны орой 23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Парис” бааранд хохирогч Н-тай маргалдан улмаар нуруун тус газарт нь архины шилээр зүсч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Б-ний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Бааранд байхад тэр залуу өөрөө намайг болон манай эхнэрийг хэл амаар доромжлоод байсан. Н хотод байдаг гэсэн. Утсаар ярихад ирж байгаад уулзана гэж хэлсэн.  Х-т утсаар чинь яриад өгье гэхэд нэгжгүй гээд утсаа халаасандаа хийсэн. Тэгэхээр нь би халаасыг нь ухаад гар утсыг нь авсан. Төрбаяжихийн 40.000 төгрөгийг нь өгсөн...” гэх мэдүүлэг

 

            Эрүүгийн ...дугаартай хэргээс:

            Нэг: Хохирогч Х-ын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

            1.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01 дүгээр тал/

1.2. Хохирогч Х-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 16-ны орой Итгэл-Ивээлт эмнэлгийн зүүн талд гар утсаараа яриад замын хашлага дээр сууж байтал ертөнцийн зүгээр хойд талаас 20-25 орчим насны 2 залуу алхаж ирээд шар үстэй залуу утсаа өгөөдөх гэж хэлэхээр нь би өгөхгүй гэж хэлээд савхин хүрэмнийхээ дотор талын халаасанд хийхэд шар үстэй залуу надад ойртож ирээд утсаар чинь ярьмаар байна өгөхгүй бол ална шүү гэж хэлсэн. Энэ үед шар үстэй залуутай хамт ирсэн залуу цаана зогсож байсан. Ингээд шар үстэй залуу миний хүрэмний цахилгааныг тайлаад дотор талын халааснаас гар утсыг маань авах гэхэд нь би гар утсаа гартаа барихад миний гараас булааж авсан. ...тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 04-05 дугаар/

1.3. Иргэний нэхэмжлэгч Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би хувиараа “Шүр” зах дээр гар утас засварладаг юм. Тэгээд 2020 оны 10 сарын 17-ны өдөр ажил дээрээ байж байхад Шоборо буюу Б ирээд шар өнгийн Хувай Ю-6 загварын гар утас барьж ирээд үүнийг зарах гэсэн юм яаралтай мөнгөний хэрэг гараад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би үзэж харж байгаад дэлгэц нь хагархай кодтой байхаар нь 40.000 төгрөгөөр худалдаж авъя гэхэд зөвшөөрөхөд нь мөнгийг нь өгөөд гар утсыг нь авсан. Гэтэл маргааш нь цагдаа нар залгахад нь би гар утсыг нь цагдаад аваачиж өгсөн. ...Б надад хэлэхдээ манай найзын гар утас байгаа юмаа гэж хэлээд авахгүй гээд байхад гуйсаар байгаад зарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 дугаар тал/

1.4. Гэрч Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би 2020 оны 10 дугаар сарын 16-ны орой цагийг нь санахгүй байна.  Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалт хороолол руу Б-ий хамт Т-тай уулзахаар очиход гэрт нь хүн байхгүй болохоор нь буцаад Хэрлэн сумын 10 дугаар баг “Итгэл-Ивээлт” эмнэлгийн зүүн талаар урагшаа алхаж байхад Б надад “утастай хүн байна” гэж хэлээд тэр хүний гар утсыг авсан. Би тухайн үед хажууд нь байсан гэхдээ би согтуу байсан учраас яг болсон зүйлийг тодорхой сайн санахгүй байна. Ямар ч  байсан Б тэр залуугийн утсыг авчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/

1.5. Шүүгдэгч Б-ний мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 16-ны орой 23 цагийн орчим 24 дүгээр байрны гадна сууж байхад урдуур согтуу 25 орчим настай хар савхин хүрэмтэй залуу “Итгэл-Ивээлт” эмнэлэг рүү чиглээд замын хашлага дээр суугаад утсаараа ярьсан. Тэгэхээр нь араас нь очоод утсаараа нэг яриулаач гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө залуу нэгж байхгүй гээд утсаа хүрэмнийхээ энгэрийн халаасанд хийхээр нь утсаа өгч бай гээд хүрэмнийх нь цахилгааныг доош нь буулгаж байгаад гар утсыг нь авсан. Ингээд маргааш нь ... гар утас зардаг Баяжих гэх хүнд 40.000 төгрөгөөр зараад архи уусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р тал/,

1.6. Эд хөрөнгө хураан авсан тэмдэглэл /хх-ийн 19 дүгээр тал/

1.7. Эд хөрөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 20 дугаар тал/

1.8. Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх-ийн 21-22 дугаар тал

1.9. Мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 23 дугаар тал/

1.10. Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 24 дүгээр тал/

 

            Хоёр: Хохирогч Н-гийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:     

            2.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 61 дүгээр тал/

2.2. Хохирогч Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 23-ны орой ... 23 цаг өнгөрч байхад буцаад “Парис” бааранд орсон. Тухайн бааранд 1 шил пиво авч уугаад бүжиглэж байтал нэг танихгүй намхан залуу намайг мөрлөөд байхаар нь чи яагаад байгаа юм бэ? гэж асуутал тэр залуу уурлаад “гараад ир чамайг ална” гээд байсан. Улмаар би гараад баарны коридорт зогсож байтал тэр залуу 2 гартаа  пивоны шил хагалаад барьсан байсан. Тэгээд би тэр залуутай муудалцаж байгаад баар руу орох үед араас нэг юмаар хатгах шиг болохоор нь эргээд хартал нөгөө шил барьсан залуу зугтаасан. Би эргээд баар руу ороод хувцсаа авах үед өмд нойтон болоод байхаар нь хартал нуруу дагаад  цус гоожсон байсан. Тэнд байсан хүмүүс цус алдаж байна хурдан эмнэлэг яв гэхээр нь би такси бариад 103 дээр өөрөө очсон. Эмч үзээд гүн шарх байна гээд оёдол тавьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 дүгээр тал/

2.3. Гэрч Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...намайг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ажил дээрээ байж байхад Н 19 цагийн үед ирээд 3 шил шар айраг уугаад гарч яваад 21 цагийн үед буцаж ирээд 3 шил сэнгүр нэртэй шар айраг уусан. Удалгүй нэг залуу эхнэрийн хамт орж ирээд нэг пиво, ундаа уусан. Тэгээд байж байгаад орой баар хаах үед Н тэр залуу 2 муудсан...тэр намхан залуу гартаа 2 пивоны шил хагалаад барьсан байсан. Намхан залуу Н-гийн нуруун тус газарт нь шилээр хатгаад өөрөө баруун тийшээ зугтсан. Н араас нь хөөсөн боловч гүйцээгүй буцаж орж ирэхэд нь нуруу хэсэг, нүүр ам нь цус болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 дугаар тал/  

2.4. Шүүгдэгч Б-ний мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр эхнэр О-ын хамт ...Парис бааранд орж үйлчлүүлсэн ...пиво уугаад сууж байхад нэг танихгүй залуу зөөгчид хандаж орцны жижүүрүүд пиво уудаг болсон юм уу гэж хэлж байхыг сонссон. Тэгээд баарнаас гарах гэж байтал нөгөө залуу хөөе орцны жижүүрүүдээ пивоныхоо үлдэгдлийг уугаач гэхэд нь чи өөрөө уухгүй юу гэж хэлсэн чинь намайг баруун гараараа нэг цохисон. Тэгээд дахиад цохихоор нь би гадаа гараад “Парис” баарны буланд пивоны шил харагдахаар нь аваад хагалаад нөгөө залуугийн араас очоод дал хэсэгт нь нэг удаа зоосон. Тэгсэн тэр залуу намайг хөөхөөр нь би зугтаад гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-84-р тал/ 

2.5.  Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 71-72 дугаар тал/

2.6. Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалангын 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 818 дугаар:

     - Н-ийн биед зүүн далны доод хэсгийн зүсэгдсэн шарх, зүүн тохойн зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

     - Дээрх гэмтэл нь хурц ир бүхий зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна. 

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 75-76 дугаар тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний мэдээллийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 86 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 дугаар тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 35-54, 90-94 дүгээр тал/ зэрэг болно. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч гаргасан байх тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б-нийгэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

 

Шүүгдэгч Б нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны орой 23 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багт байрлах Итгэл-Ивээлт эмнэлгийн зүүн талд сууж байсан хохирогч Х-ын эзэмшлийн “Huawei-Y-6” загварын гар утсыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлон дээрэмдэж 450.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2020 оны 10 дугаар сарын 23-ны орой 23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Парис” бааранд хохирогч Н-тай маргалдан улмаар нуруун тус газарт нь архины шилээр зүсч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээр дурдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Иймд Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ч.Мөнхзулаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Х-т гар утсыг нь хүлээлгэн өгсөн бөгөөд хохирогч Н нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд эмчилгээний зардал нэхэмжилсэн баримт ирүүлээгүй байх тул шүүгдэгч Б-ийг хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин иргэний нэхэмжлэгч Т-ийн гар утас худалдан авсан 40.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл Б нь төлж барагдуулаагүй байна. Иймд  шүүгдэгч Б-эс 40.000 төгрөгийг гаргуулан Дорнод аймгийн Хэрлэн сумын ... оршин суух ... Б /...-д олгох нь зүйтэй байна.

                                                                                                                

Шүүхээс шүүгдэгч Б-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгөтэй болох санаа зорилго, архидан согтуурсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршиг зориуд хүргэж үйлдсэн, мөн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ хүний эрүүл мэндэд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж  үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б-ний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлжээ.

Шүүгдэгч нь уг ялаас 116 цагийн хугацаагаар  нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэн бөгөөд 124 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын үлдэгдэлтэй байгаа болох нь Дорнод аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, дэд хурандаа Л.Эрдэнэбатын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1/52 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.

 Ийм шүүгдэгч Б-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 124 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож /15 хоног/ ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй байна.  

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож /30 хоног/, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 124 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож /15 хоног/ нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жил 45 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Б-ний... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд даруй хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч ... овогт ... Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, мөн хуулийн тусгай ангийн  17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж “дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

          2. Шүүгдэгч ... Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор /30 хоног/ тооцож,  өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 124 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор /15 хоног/ тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 45 /дөчин тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-д оногдуулсан 2 /хоёр/ жил 45 /дөчин тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

          5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогч нарт төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б-ний... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б-с гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 40.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар ... тоотод оршин суух ... Т /.../-д олгосугай. 

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА