Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 513

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн хүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар Ц.Б, Д.Г, Э.А, Х.У нарын нэхэмжлэлтэй, Сб д З д, Сб д Г анд тус тус холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

 

Нэхэмжлэгч:  Е овогт Ц-ийн Б, Таргуд овогт Д-ын Г, С овогт Э-ын А, Б овогт Х-ын У;

Хариуцагч:  Сб д З д, 

                     Сб д Г а;

  Гуравдагч этгээд: Д овогт Н-ы Б, Т овогт З-ийн Д, Ё овогт С-ын  Д, Е Ч овогт Г-ын З, Б овогт С-ын Э;         

Нэхэмжлэлийн үндсэн шаардлага: 

“1. Сб д З д-ын 2009 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 217 дугаар захирамжийн иргэн З.Д, Г.З, С.Э, Н.Б нарт холбогдох хэсгийг, 

2. Мөн дээрх 4 иргэнээс газар эзэмших эрхийг Сб д З д-ын 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 331 дугаар захирамжаар С.Дад шилжүүлсэнд хамаарах заалтыг тус тус хүчингүй болгох, 

3. Газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг Ц.Б, Д.Г, Э.А, Х.У нарын нэр дээр болгон өөрчлөн захирамж гаргахыг хариуцагчид даалгах”,

 Нэмэгдүүлсэн шаардлага:

“4. С.Э, Г.З, З.Д, Н.Б нараас 2009 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Сб д Г анд хандаж гаргасан өргөдөл, материал, тэдгээрийн бүртгэл хяналтын 2153, 2154, 2155, 2156 дугаарт бүртгэгдсэн материалаар Сб д З д-ын 217 дугаар захирамж гараагүй болохыг тогтоолгох, 

5. С.Э, Г.З, З.Д, Н.Б нараас газар эзэмших эрхээ Сб д З д-ын 331 дугаар захирамжаар С.Д шилжүүлэхдээ дээрх 4 иргэн дүүргийн Засаг даргын 217 дугаар захирамжаар олгосон газрын холбогдох бичиг баримтыг шилжүүлээгүй болохыг тогтоолгох,

6. С.Э, Г.З, З.Д, Н.Б нар нь Сб д З д-ын 217 дугаар захирамжаар олгогдсон газрыг, С.Д нь Сб д З д-ын 2012 оны 331 дугаар захирамжаар шилжүүлэн авсан газрыг зориулалтын дагуу ашиглаагүй нөхцөл байдлыг тогтоолгох,

7. Нэхэмжлэгч Ц.Б, Д.Г, Э.А, Х.У нараас газар эзэмших тухай хүсэлтийг нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зургийн хамт гаргасан болохыг тогтоолгох,

8. Дээрх хүсэлтүүдийг бүртгэлд тэмдэглээгүй эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох”;

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б-ийн өмгөөлөгч бөгөөд нэхэмжлэгч Ц.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагч Сб д З д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Сб д Г аны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, гуравдагч этгээд С.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б нарыг оролцуулан хийв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б-ийн өмгөөлөгч бөгөөд нэхэмжлэгч Ц.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгч нараас Сб д З д-ын 2009 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 217 дугаар захирамжийн иргэн Г.З, З.Д, С.Э, Н.Б нарт холбогдох хэсэг мөн дээрх иргэдээс газар эзэмших эрхийг Сб д З д-ын 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 331 дугаар захирамжаар С.Д шилжүүлсэн, хамаарах заалтыг тус тус хүчингүй болгож газар эзэмших эрхийг Ц.Б, Д.Г, Х.У нарын нэр дээр болгон өөрчилж өгөх захирамж гаргахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан. 

Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Сб д З д-ын 217 болон 331 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гурван үндэслэлээр нэмэгдүүлсэн.

Үүнд С.Дад маргаан бүхий газар шилжүүлсэн С.Э, Г.З, З.Д Н.Б нараас 2009 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Сб д Г анд хандаж гаргасан өргөдөл материал тэдгээрийг бүртгэл хяналтын 2153, 2154, 2155, 2156 дугаартай материалаар Сб д З д-ын 2008 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 217 дугаар захирамж гарсан эсэхийг тогтоож өгөхийг хүсч байна. Газар эзэмшигч С.Э, Г.З, З.Д Н.Б нараас 2009 оны  06 дугаар сарын 05-ны өдөр газрын албанд хандаж өгсөн өргөдөл материалуудыг үндэслэн Сб д З д-ын 217 болон 331 дугаар захирамж хууль дүрмийн дагуу гарсан эсэхийг тогтоолгох хүсэлттэй байна.

Г.З, С.Э, З.Д, Н.Б иргэд Сб д З д-ын 2009 оны 217 дугаар захирамжаар шилжүүлсэн эзэмшил газрыг мөн дүүргийн Засаг даргын 2012 оны 340 дугаар захирамжаар шилжүүлэн авсан зориулалтын дагуу ашигласан эсэхийг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. 

Шүүх хуралдаан 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр болоход  нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Ц.Б, Д.Г, Э.А, Х.У нараас газар эзэмших тухай хүсэлтийг нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээ, харьяалал, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зургийн хамт гаргасан болохыг тогтоолгож хүлээн зөвшөөрүүлэх. Тэдгээрийг газар эзэмшүүлэх хүсэлтийг бүртгэлд тэмдэглээгүй эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргаж, газрын албыг хамтран хариуцагчаар татсан. 

Нэхэмжлэлийн үндсэн шаардлагын хувьд нэхэмжлэл гаргаж байгаа Э.А, Х.У, Д.Г, Ц.Б гэх  хүмүүс 2008 онд кадастрын зураг  “Т С” гэх компаниар иргэн М.Батсүх  нарын 10 айлын газрын зургийг хийлгэж Сб д Г анд газар эзэмших хүсэлтээ гаргасан гэж тайлбарладаг. 

Хэрэгт авагдсан материалаас үзэхэд 10 айлын газрын зураг тухайн маргаан бүхий газрын байршилд хийгдсэн. Үүнээс 2008 онд 6 айлын газрыг шийдвэрлэсэн бөгөөд 4 айлын газар үлдсэн нь Ц.Б, Д.Г, Э.А, Х.Угэх нэр бүхий иргэд юм. Тухайн иргэд газар авах хүсэлтээ 2008 онд мөн 2012 онд өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл нийт 2 удаа Сб д Г а болон тус дүүргийн Засаг даргын Тамгын газарт өгсөн боловч уг газар эзэмших хүсэлт шийдэгдээгүй байж байгаад Сб д З д-ын 2009 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 217 дугаар захирамжаар Г.З, С.Э, З.Д, Н.Б гэх иргэдэд газар эзэмшүүлсэн байдаг. 

Сб д Г аны бүртгэл хяналтын картад 2009 онд З.Д нь 2153 дугаарт, Н.Б нь 2154 дугаарт, С.Э нь 2155 дугаарт, Г.З нь 2156 өргөдөл бүртгэлийн дугаарт бүртгэгдэж нэгж талбарын дугаар олгогдсон бөгөөд маргаан бүхий газрыг дээрх гуравдагч этгээд иргэд нь 2012 онд гуравдагч этгээд С.Дад газраа шилжүүлсэн. Анх өргөдөл гомдлоор гаргасан нэгж талбарын дугаар бүхий газар нь Сб д З д-ын 217 дугаар захирамж гарахад дээрх нэр бүхий иргэдийн олгосон кадастрын байршлын зурагт нэгж талбарын дугаар нь эхний удаад өргөдлөө бүртгэгдсэнээр нэг дугаар олгогдсон бөгөөд дараа нь жинхэнэ захирамж гарахад нэг дугаар олгогдсон. Ингээд тухайн маргаан бүхий газрын нэгж талбарын дугаарууд нь дахин өөрчлөгдөж улмаар Сб д З д-ын 2009 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 217 дугаар захирамж гарахаас нэг хоногийн өмнө дээрх нэгж талбарын дугаар дахин өөрчлөгдөж Г.З, С.Э, З.Д, Н.Б нарт газар олгогдсон байдаг. Үүний дараа дээрх иргэд нь С.Дад газар эзэмших эрхийг шилжүүлэхэд нэгж талбарын дугаар өөрчлөгдөх ёсгүй атал нэгж талбарын дугаар нь дахин өөрчлөгдсөн байдаг.

Гуравдагч этгээд Г.З, С.Э, З.Д, Н.Д нарын газрын гэрээ, гэрчилгээ, кадастрын дугаар дээрх нэгж талбарын дугаар өөр хоорондоо зөрүүтэй бөгөөд Сб д З д-ын 217 дугаар захирамж гарснаас хойш 4 жилийн дараа уг маргаан бүхий газрыг С.Дад шилжүүлэхэд газар эзэмших гэрээ, гэрчилгээ, кадастрын зургуудыг 2012 онд шилжүүлэх болоход энэ хоорондоо зөрүүтэй байсан. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”,  27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заажээ.

 Хэдийгээр газрын гэрчилгээ, нэгж талбарын дугаарууд нь өөр хоорондоо байнга өөрчлөгдөж байсан бөгөөд гуравдагч этгээд нь газрын албатай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй мөн газрын тухай хуулийн гэрээний нөхцөлийн дагуу газраа эзэмшээгүй гэрээний 3.2-т заасныг биелүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл Г.З, С.Э, З.Д, Н.Д нар газар эзэмших эрх авсан хэдий ч газрыг зориулалтын дагуу ашиглаагүй 4 жил өнгөрсөн бөгөөд С.Дад 2012 онд газар эзэмших эрхийг шилжүүлснээс хойш дахин 5 жилийн хугацаанд газрыг ашиглаагүй өнөөдрийг хүрсэн. Гэтэл нэхэмжлэгч нар 2008 оноос 2012 оныг хүртэлх хугацаанд 2 удаа Сб д Г а болон тус дүүргийн Засаг даргын Тамгын газарт газар эзэмших тухай хүсэлтээ гаргасан боловч уг хүсэлтийг бүртгэж аваагүй. 

Өөрсдөө газар эзэмших хүсэлтийн хамт нутаг дэвсгэрийнхээ харьяалал, хэмжээ, газрын зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зургаа өгсөн гээд байгаа боловч энэ нь бүртгэгдээгүй байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Дээрх хүсэлтийг бүртгэж тэмдэглээгүй байсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох мөн анх гаргасан шаардлага 2009 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 217 дугаар захирамжаар Г.З, С.Э, З.Д, Н.Д нарт холбогдох хэсэг 2012 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн  331 дугаар захирамжаар С.Дад газрыг шилжүүлсэн. 

Түүнчлэн Г.З, С.Э, З.Д, Н.Д гэх хүмүүс нэгж талбарын дугаараа өөрчлүүлэх хүсэлт гаргаагүй байхад нэгж талбарын дугаар өөрчлөгдсөн байдаг. ...Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв. 

Хариуцагч Сб д З д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Маргаан бүхий газрыг гуравдагч этгээд Г.З, С.Э, З.Д, Н.Д нарт тус бүр 700 м.кв газрыг Сб д З д-ын 2009 оны 217 дугаар захирамжаар эзэмшүүлсэн байсныг 2012 оны 331 дугаар захирамжаар гуравдагч этгээд С.Дад газар эзэмших гэрчилгээг Газрын тухай хуулийн дагуу өргөдөл болон холбогдох бусад бичиг баримт материалуудыг үндэслэж газар эзэмших эрхийг шилжүүлсэн. 

Нэхэмжлэгч Э.А болон Сб д Г анд газар эзэмших тухай өргөдөл өгсөн гэдэг. Үүнтэй холбогдуулан шүүх хангалттай ажиллагааг хийсэн бөгөөд тус дүүргийн газрын албаны архивт хэд хэдэн удаа хийсэн бичиг баримтын үзлэгээр нэхэмжлэгч нар газар эзэмших хүсэлт өгсөн  болох нь тогтоогдоогүй бөгөөд  Сб д З д-ын Тамгын газарт газар эзэмших өргөдлөө өгсөн гэсний дагуу миний бие архиваас шүүж үзсэн боловч мөн л нэхэмжлэгч нарын өргөдөл байхгүй байсан тул шүүхэд албан бичгээр хариу өгсөн байгаа. Нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлэхийг олгох хууль зүйн үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлага болох “...нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбар болон тойм зургийн хамт өргөдөл гаргасан болохыг тогтоож хүлээн зөвшөөрүүлэх, хүсэлтийг бүртгэж тэмдэглээгүйг хууль бус болохыг тогтоолгох гэсэн байгаа. Хэрэв өргөдөл өгсөн эсэхийг нь тогтоолгох хүсэлттэй байгаа бол захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх асуудал биш болов уу. 

Нэхэмжлэгч газар эзэмшихээр өгсөн хүсэлтийг бүртгэлд тэмдэглээгүй хууль бус болохыг тогтоолгоно гэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 37.3-т зааснаар өргөдөл хүлээж авсан бол түүнийг хуульд заасан хугацаанд хуульд заасан журмын дагуу хүлээн аваад шийдвэрлээгүй ямар нэгэн хариу өгөөгүй гэх эс үйлдэхүйг ойлгоно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

Хариуцагч Сб д Г аны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Өргөдлийн дугаар гэдэг маань иргэн хүсэлт гаргаж тухайн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж бичиг хэргийн ажилтан бүртгэж дугаар олгодог байгаа.  Харин нэгж талбарын дугаар гэдэг нь тухайн иргэний хүсэлтийг үндэслэн газар зохион байгуулагч хурлаар оруулан дүүргийн Засаг даргын захирамж гарсны дараа өргөдөлд хавсаргасан хувийн компанийн хийсэн кадастрын зургийг бүртгэлийн ажилтанд хүргүүлж мэдээллээсээ бүртгэж нэгж талбарын дугаар үүсдэг. Нэгж талбарын дугаарыг хэн нэгний дур зоргоор өөрчлөгдөж болохгүй дугаар бөгөөд анх өргөдөл өгөхөд нэгж талбарын дугаар гэж байдаггүй. 

Өөрчлөгдсөн гэх шалтгаан нь 2009 онд анх кадастрын зураг хийлгэж өгөхдөө гонзгой байрлалтай хийлгэж өгсөн байсан бөгөөд тухайн үед нэгж талбар нь өөрөөр үүсч сүүлд мэдээллийн санд орсон. Дараа нь дүүргийн газрын албаны дарга ийм диаметртэй буруу байрлалтай зураг байж болохгүй гэх шалтгаанаар кадастрын зургийг дахин өөрчлүүлэн дөрвөлжин болгосон. Энэ өөрчлөлтөөр нэгж талбар нь өөрчлөгдсөн. Учир нь координат нь өөрчлөгдөхөөр нэгж талбар нь өөрчлөгддөг.

Гуравдагч этгээд С.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Энэхүү хэрэг маргаан урьд нь шүүхээр шийдвэрлэгдсэн асуудал бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д заагдсанаар нэгэнт тогтоогдсон үйл баримтаар нэхэмжлэл гаргасан байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 903 дугаар  шүүхийн шийдвэр, тус шүүх хуралдааны тэмдэглэлийн 08 дугаар хуудаст нэхэмжлэгч М.Б нэхэмжлэлийн шаардлагын хүсэл зоригоо тайлбарлахдаа “2016 оны 02 дугаар сарын 23,26,29-ний өдрийн олгосон итгэмжлэлээр Ц.Б, Д.Г, Э.А, Х.У нарыг төлөөлж нэхэмжлэл гаргасан, газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэн М.Б-ийн нэр дээр болгон өөрчлөн захирамж гаргахыг даалгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин шүүх хуралдаанаар хэлэлцүүлснээр 903 дугаар шүүхийн шийдвэр гарсан, мөн давж заалдах шатны шүүхээс 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 57 дугаар магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 138 дугаар тогтоолоор хэрэг эцэслэгдэн шийдвэрлэгджээ.

Дээрх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоос үзвэл өнөөдрийн нэхэмжлэгч Ц.Б, Д.Г, Э.А, Х.У нар нь өөрсдийн газар эзэмших хүсэл зоригоо итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шилжүүлсэн, мөн М.Б газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг дэмжсэн болох нь харагдаж байна.

Нэхэмжлэгч Ц.Б, Д.Г, Э.А, Х.У нар нь Сб д Г анд газар эзэмших хүсэлтээ гаргаж байгаагүй гэдэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заагдсанаар нотлох баримт цуглуулах явцад тогтоогдсон.

Харин өмнө маргаан бүхий газрыг “Би эзэмших эрхтэй” хэмээн нэхэмжлэл гаргаж байсан М.Б нь Сб д З дд өргөдөл өгч байсан хэмээн шүүхээр нотлох баримт цуглуулах ажиллагааг хийлгэсэн боловч өргөдлөө өгч байгаагүй болох нь тогтоогдсон.

Ер нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн бүхий л хүсэлтийг хангаж, хангалттай нотлох баримт цуглуулсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой үйл баримт тогтоогдохгүй байгаа болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд Н.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Сб д З д-ын 2009 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 217 тоот захирамжийн иргэн З.Д, Г.З, С.Э, Н.Б нарт холбогдох хэсгийг мөн дээрх 4 иргэнээс газар эзэмших эрхийг Сб д З д-ын 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 331 тоот захирамжаар С.Д шилжүүлсэн хамаарах заалтыг тус тус хүчингүй болгож газар эзэмших эрхийг Ц.Б, Д.Г, Э.А, Х.У нарын нэр дээр болгож өөрчлөн захирамж гаргахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа.Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Бид хуульд нийцүүлж газар эзэмших эрхээ баталгаажуулж авсан.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн бидний эзгүйд шүүх хуралдаанаар маргааныг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Г.З, С.Э нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “С.Э болон Г.З нар нь газар эзэмших хүсэлтээ Сб д Г анд өгөөд  Бэлхийн аман дахь газрыг Сб д З д-ын захирамжаар З.Д, Н.Б нартай эзэмшсэн. 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 331 дугаар захирамжаар иргэн С.Д дээрх газрыг шилжүүлсэн. Иймд Ц.Б, Х.У, Э.А, Д.Г нарын нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй тул захирамжийг хэвээр үлдээнэ үү. Мөн цаашид шүүх хуралд оролцох боломжгүй тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд З.Д шүүхэд гаргасан тайлбартаа: “Анх газар эзэмших хүсэлтээ Сб д Г анд өгөөд Бэлхийн аман дахь газрыг Сб д З д-ын захирамжаар эзэмшсэн. З.Д, Г.З, С.Э, Н.Б нартай цуг уг газрыг авсан.Улмаар 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 331 дугаар захирамжаар С.Дад дээрх нэр бүхий иргэд хүсэлтээ гаргаж маргаан бүхий газрыг шилжүүлсэн.Иймд Ц.Б, Д.Г, Э.А, Х.У нарын нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй тул захирамжийг хэвээр үлдээнэ үү. Мөн цаашид шүүх хуралд оролцох боломжгүй тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б, Д.Г, Э.А, Х.У нараас Сб д З д, тус дүүргийн Газрын албанд холбогдуулан “Сб д З д-ын 2009 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 217 дугаар захирамжийн иргэн З.Д, Г.З, С.Э, Н.Б нарт холбогдох хэсгийг, мөн дээрх 4 иргэнээс газар эзэмших эрхийг Сб д З д-ын 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 331 дугаар захирамжаар С.Д шилжүүлсэнд хамаарах заалтыг тус тус хүчингүй болгох, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг Ц.Б, Д.Г, Э.А, Х.У нарын нэр дээр болгон өөрчлөн захирамж гаргахыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийг анх гаргасан байх бөгөөд 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр “С.Э, Г.З, З.Д, Н.Б нараас 2009 оны 06 дугаар сарын 05-ны өдөр дүүргийн Газрын албанд хандаж гаргасан өргөдөл, материал, тэдгээрийн бүртгэл хяналтын 2153, 2154, 2155, 2156 дугаарт бүртгэгдсэн материалаар Сб д З д-ын 217 тоот захирамж гараагүй болохыг тогтоолгох, С.Э, Г.З, З.Д, Н.Д нараас газар эзэмших эрхээ Сб д З д-ын 331 дугаар захирамжаар С.Дад шилжүүлэхдээ дээрх 4 иргэн Сб д З д-ын 217 дугаар захирамжаар олгосон газрын холбогдох бичиг баримтыг шилжүүлээгүй болохыг тогтоолгох, С.Э, Г.З, З.Д, Н.Д нар нь Сб д З д-ын 217 дугаар захирамжаар олгогдсон газрыг, С.Д нь Сб д З д-ын 2012 оны 331 дугаар захирамжаар шилжүүлэн авсан газрыг зориулалтын дагуу ашиглаагүй нөхцөл байдлыг тогтоолгох” гэж  , 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр “Нэхэмжлэгч Ц.Б, Д.Г, Э.А, Х.У нараас газар эзэмших тухай хүсэлтийг нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зургийн хамт гаргасан болохыг тогтоолгох, дээрх хүсэлтүүдийг бүртгэлд тэмдэглээгүй эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох”   гэж тус тус нэмэгдүүлжээ.

Шүүх нэхэмжлэгч нараас анх гаргасан болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагуудын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, хуульд заасан журмын дагуу цуглуулж хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нараас Сб д З д, тус дүүргийн Газрын албанд холбогдуулан гаргасан “Нэхэмжлэгч Ц.Б, Д.Г, Э.А, Х.У нараас газар эзэмших тухай хүсэлтийг нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зургийн хамт гаргасан болохыг тогтоолгох, дээрх хүсэлтүүдийг бүртгэлд тэмдэглээгүй эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 32 дугаар зүйлийн 32.1-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана”, 32.4-т “Энэ хуулийн 32.2, 32.3-т заасан баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэнэ. Бүртгэлд хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутаар тэмдэглэх бөгөөд энэ тухай тодорхойлолтыг хүсэлт гаргасан этгээдэд гаргаж өгнө”, 33 дугаар зүйлийн 33.1-т “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ:”, 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан ... газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг ... тухайн шатны Засаг дарга гаргана”, 38 дугаар зүйлийн 38.4-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж заажээ. 

Мөн хуулийн 40.1, 40.1.6-д заасны дагуу газар эзэмшигч нь “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” тохиолдолд газар эзэмших эрхийг цуцлахаар хуульчилсан байна. 

Сб д З д-ын 2009 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 217 дугаар захирамжаар тус дүүргийн 18 /хуучин дугаар/ дугаар хороо, Бэлхэд зуслангийн зориулалт бүхий тус бүр 700 м.кв газрыг иргэн З.Д, Г.З, С.Э, Н.Д нарт эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн  байх ба дээрх иргэдийн 2009 оны 06 дугаар сарын 05-ны өдөр газар эзэмших тухай бичгээр гаргасан хүсэлтүүд нь газар баталгаажилтын хувийн хэрэгт авагдсан, С.Э-ийн өргөдөл нь Сб д Г аны 2009 оны өргөдлийн бүртгэлийн 2153 дугаарт, Г.Зын өргөдөл 2154 дугаарт, З.Дгийн өргөдөл 2155 дугаарт, Н.Дын өргөдөл 2156 дугаарт тус тус бүртгэгдсэн байна. 

Улмаар тус дүүргийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 331 дугаар захирамжаар З.Д, Г.З, С.Э, Н.Д нарын эзэмшиж байсан газруудыг иргэн С.Дад шилжүүлэн эзэмшүүлжээ.  

Сб д Г анаас иргэн М.Б 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүргүүлсэн албан бичиг  болон тус дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд ирүүлсэн 3/1620 тоот албан бичигт “...Ц.Б, Д.Г, Э.А, Х.У нараас тус дүүргийн 18 дугаар хороонд зуслангийн зориулалтаар газар эзэмшихээр гаргасан хүсэлт бүртгэгдээгүй”  гэсэн болон Сб д Г аны архивын баримт бичигт хийсэн үзлэгээр тус албаны 2008-2018 оны өргөдлийн цахим бүртгэл болон 2008-2011 оны өргөдлийн бүртгэлийн дэвтэрт нэхэмжлэгч нэр бүхий иргэдийн гаргасан гэх өргөдөл бүртгэгдээгүй, 2008-2011 оны өргөдлүүдийн архивт эх хувиараа хадгалагдаагүй  зэргээс үзвэл нэхэмжлэгч нэр бүхий иргэд нь маргаан бүхий газарт газар эзэмших тухай хүсэлтээ З.Д, Г.З, С.Э, Н.Б нараас түрүүлж гаргаж байсан нь тогтоогдохгүй байна. 

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б-ээс “...Би 10 хүний газар эзэмших хүсэлтийг өгсөн, 6 хүний газрыг баталгаажуулж өгөөд 4 хүний газар эзэмших эрхийг баталгаажуулж өгөөгүй” гэж тайлбарлаж байх ба нэхэмжлэгч нартай хамт хүсэлтээ өгч, уг хүсэлтийн дагуу газар эзэмших эрх үүссэн Б.М, Б.О, Б.О, Д.О, Д.А нар нь 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдөр, М.Б нь 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдөр газар баталгаажуулах хүсэлт гаргаж байсан нь гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлж шийдвэрлэснээс цаг хугацааны хувьд хойш байна.

Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч нэр бүхий иргэд нь Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлхэд зуслангийн зориулалтаар газар эзэмших эрх үүсээгүй байхад 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасныг зөрчиж маргаан бүхий газрыг хашаалж, улмаар хүчин төгөлдөр шийдвэр, эрхийн гэрчилгээний үндсэн дээр газрыг эзэмшиж буй иргэдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар шаардах, газраа зориулалтын дагуу ашиглаагүй болохыг тогтоолгохоор шаардах эрхгүй юм.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “дээрх иргэдийн газрын кадастрын зургийг тус бүр 3 удаа өөрчилж нэгж талбарын дугаар олгосон болон анх хүсэлт гаргасан газарт нь бус бидний хүсэлт гаргасан газарт газар эзэмшүүлсэн нь хууль бус” гэж маргаж байх ба З.Д, Г.З, С.Э, Н.Д нар анх газар баталгаажуулахаар гаргасан хүсэлтдээ нэгж талбарын *******, *******, *******, ******* /гараар бичсэн/ дугаар бүхий 2009 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн огноотой “Х*******” ХХК-ийн хийсэн зургуудыг хавсаргаж өгсөн гэж үзэхээр байна. 

Учир нь дээрх нэгж талбарын дугаар бүхий газрууд нь нэхэмжлэгч нарын маргаж буй байршилтай давхцалгүй бөгөөд газрын кадастрын зурган мэдээллийн санд бүртгэгдэж байгаагүй болох нь Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас ирүүлсэн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1/906 тоот  албан бичгээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б-ийн “эдгээр хүмүүсийн хүсэлт гаргасан газар нь өөр байршилд байхад миний өгсөн зургаар газрын байршлыг өөрчилсөн” гэх тайлбарыг хүлээн авах боломжтой.

Гэвч хариуцагч Сб д Г аны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нэгж талбарын дугаар гэдэг нь гарын эргэлтийн цэгүүдийг оруулахад системээс автоматаар олгогддог дахин давтагдахгүй дугаар бөгөөд эргэлтийн цэгийн байршил өөрчлөгдөх бүрт шинэ нэгж талбарын дугаар олгогддог. Уг эргэлтийн цэг бусдын өмнө бүртгэгдсэн газартай давхцалтай тохиолдолд систем хүлээж авахгүй” гэж тайлбарлаж байх бөгөөд маргаан бүхий актуудаар иргэн З.Д, Г.З, С.Э, Н.Д болон иргэн эзэмшиж буй газруудад тус бүр 3 удаа кадастрын зураг хийгдэж, шинэ нэгж талбарын дугаар олгогдож байсан байх ба хамгийн сүүлийн зургаар С.Дад шилжсэн байна. 

Тодруулбал, 

З.Д

*******

Г.З

*******

С.Э

*******

Н.Д

*******

С.Д

, , , 2012 оны 10 дугаар 18-ны өдөр Сб д Г анаас баталгаажуулсан[1]

Зургийг үйлдсэн огноо, тайлбар

2009-06-06

“Х*******” ХХК

2009-08-07

“В*******” ХХК

2012-09-17

“Мэдээллийн санд оруулъя” цохолттой

“... нэгж талбарыг устгаад шинээр мэдээллийн санд оруулъя” гэсэн цохолттой

Сб д Г анаас үйлдсэн

 

Эдгээр зургууд нь Сб д З д-ын 2009 оны 217, 2012 оны 331 дугаар захирамжийн хувийн хэрэгт хадгалагдаагүй хэмээн хариуцагчаас шүүхэд ирүүлээгүй боловч М.Б-ийн нэхэмжлэлтэй, Сб д З дд холбогдох 128/2015/0825/3 индекстэй захиргааны хэрэгт тус албаны хуулбар үнэн тэмдэгтэйгээр авагдсан.

 

 


[1] 1 дүгээр хавтаст хэргийн 85, 98, 112, 126 дахь талд

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Мөн нэгж талбарын *******, *******, *******, ******* дугаар бүхий газрууд болон нэхэмжлэгч нараас маргаж буй газруудын координатыг нэг хавтгайд буулгасан зургууд  болон шүүхээс хийсэн газрын үзлэгийн фото зургуудыг харьцуулан авч үзвэл, гуравдагч этгээд З.Д, Г.З, С.Э, Н.Д нараас анх хүсэлтдээ хавсаргаж өгсөн 2009 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн огноотой, гараар бичсэн нэгж талбарын дугаар бүхий газрууд нь маргаж буй газраас урд зүгт ойд байрлалтай байсан гэж үзэхээр байна. 

Харин 2009 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн огноотой, гараар бичсэн нэгж талбарын , , , дугаартай кадастрын зураг бүхий газрууд нь нэхэмжлэгч нараас маргаж буй газартай давхцалтай  байх боловч З.Д, Г.З, С.Э, Н.Д нарын регистрийн дугаараар эзэмших эрхтэйгээр нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн зурган мэдээлэлд анх бүртгэгдсэн , 2009 оны 10 дугаар сарын байдлаар бусдын эзэмшил ашиглалтад олгогдоогүй байсан байх тул гуравдагч этгээдүүдийн газрын байршлыг шилжүүлсэнд хариуцагчийг буруутгах боломжгүй, газрын байршлыг шилжүүлэн зураг үйлдсэн явдал нь газар эзэмших эрхгүй этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна. 

Нэхэмжлэгч нараас 2011 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн огноотой кадастрын зургийг шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүхээс Сүхбаатар дүүргийн Гарын албаны архивт хийсэн бичиг баримтын үзлэгээр 2009 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс өмнөх огноотой нэхэмжлэгч нарын нэр дээр үйлдсэн кадастрын зураг олдоогүй, 128/2015/0828/3 индекстэй захиргааны хэрэгт авагдаагүй, мөн нэхэмжлэгч нараас газар эзэмших хүсэлтээ түрүүлж гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул “бидний хүсэлт гаргасан газарт шилжүүлсэн хууль бус” гэж тайлбарлан маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна. 

 

Нэгж талбарын , , , дугаартай бүхий иргэн  З.Д, Г.З, С.Э, Н.Д нарын эзэмшиж байсан газрууд нь хойноос урагш сунаж тогтсон зэргэлдээ байрлалтай байсан байх бөгөөд тухайн газарт гарц, орц гаргах шаардлагаар газрын хэмжээг өөрчлөөгүй боловч эргэлтийн цэгүүдийн өөрчилсөн болох нь гэрч Ж.А-ын “...би зөвхөн ажил үүргийнхээ хувиарын дагуу орц, гарц гаргах шаардлагатай байсан учир зургийг засч, хойд талын 2 айлыг гарцтай болгосон” гэх мэдүүлгээр  болон Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн давхцал тодорхойлсон зургуудаар тус тус нотлогдож байна. 

Дээрх байдлаар эргэлтийн цэгийн өөрчлөгдсөний улмаас З.Дгийн эзэмшиж буй газрын нэгж талбарын дугаар , Г.Зынх , С.Эгийнх , Н.Дынх  болж 3 дахь удаагаа өөрчлөгдсөн байх боловч энэ нь 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр буюу С.Дад газар эзэмших эрхийг шилжүүлэхээс өмнө хийгджээ. Иймд С.Дад Сб д З д-ын 2009 оны 217 дугаар захирамжийн дагуу гуравдагч этгээдүүдийн эзэмшиж байсан газрыг шилжүүлээгүй гэж үзэхгүй. 

Өөрөөр хэлбэл, Сб д З д-ын 2009 оны захирамжийн дагуу иргэн З.Д, Г.З, С.Э, Н.Д нар нь газар эзэмшиж байх хугацаанд газрын эзэмшил газрын хэмжээ өөрчлөгдөөгүй, зөвхөн газрын байршил, эргэлтийн цэг өөрчлдөгдсөн, үүнийг хариуцагч байгууллагаас зөвшөөрч хийсэн нь тухайн газарт газар эзэмших тухай хүсэлт гаргаж байгаагүй, газар эзэмших эрх үүсээгүй иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг мөн хөндөхгүй.

Иймд нэхэмжлэгч Ц.Б, Д.Г, Э.А, Х.У нараас гаргасан “Сб д З д-ын 2009 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 217 дугаар захирамжийн иргэн З.Д, Г.З, С.Э, Н.Б нарт холбогдох хэсгийг, мөн дээрх 4 иргэнээс газар эзэмших эрхийг Сб д З д-ын 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 331 дугаар захирамжаар С.Д шилжүүлсэнд хамаарах заалтыг тус тус хүчингүй болгох, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг Ц.Б, Д.Г, Э.А, Х.У нарын нэр дээр болгон өөрчлөн захирамж гаргахыг хариуцагчид даалгах”, С.Э, Г.З, З.Д, Н.Б нараас 2009 оны 06 дугаар сарын 05-ны өдөр дүүргийн Газрын албанд хандаж гаргасан өргөдөл, материал, тэдгээрийн бүртгэл хяналтын 2153, 2154, 2155, 2156 дугаарт бүртгэгдсэн материалаар Сб д З д-ын 217 тоот захирамж гараагүй болохыг тогтоолгох, С.Э, Г.З, З.Д, Н.Б нараас газар эзэмших эрхээ Сб д З д-ын 331 тоот захирамжаар С.Д шилжүүлэхдээ дээрх 4 иргэн дүүргийн Засаг даргын 217 тоот захирамжаар олгосон газрын холбогдох бичиг баримтыг шилжүүлээгүй болохыг тогтоолгох, С.Э, Г.З, З.Д, Н.Б нар нь Сб д З д-ын 217 тоот захирамжаар олгогдсон газрыг, С.Д нь Сб д З д-ын 2012 оны 331 тоот захирамжаар шилжүүлсэн авсан газрыг зориулалтын дагуу ашиглаагүй нөхцөл байдлыг тогтоолгох...” шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

Харин “Ц.Б, Д.Г, Э.А, Х.У нараас газар эзэмших тухай хүсэлтийг нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зургийн хамт гаргасан болохыг тогтоолгох, дээрх хүсэлтүүдийг бүртгэлд тэмдэглээгүй эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлага нь захиргааны байгууллага үйл ажиллагааны дотоод зохион байгуулалтад хамаарах, захирамжилсан шинжгүй үйл ажиллагаа байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.1-д “Захиргааны хэргийн шүүхийн харъяаллын бус”, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж тус тус заасны дагуу хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.  

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.5, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 32 дугаар зүйлийн 32.1, 32.4, 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.1, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Б, Д.Г, Э.А, Х.У нараас Сб д З д, тус дүүргийн Газрын албанд холбогдуулан гаргасан “Сб д З д-ын 2009 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 217 тоот захирамжийн иргэн З.Д, Г.З, С.Э, Н.Б нарт холбогдох хэсгийг, мөн дээрх 4 иргэнээс газар эзэмших эрхийг Сб д З д-ын 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 331 тоот захирамжаар С.Д шилжүүлсэнд хамаарах заалтыг тус тус хүчингүй болгох, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг Ц.Б, Д.Г, Э.А, Х.У нарын нэр дээр болгон өөрчлөн захирамж гаргахыг хариуцагчид даалгах”, С.Э, Г.З, З.Д, Н.Б нараас 2009 оны 06 дугаар сарын 05-ны өдөр дүүргийн Газрын албанд хандаж гаргасан өргөдөл, материал, тэдгээрийн бүртгэл хяналтын 2153, 2154, 2155, 2156 дугаарт бүртгэгдсэн материалаар Сб д З д-ын 217 дугаар захирамж гараагүй болохыг тогтоолгох, С.Э, Г.З, З.Д, Н.Б нараас газар эзэмших эрхээ Сб д З д-ын 331 дугаар захирамжаар С.Дад шилжүүлэхдээ дээрх 4 иргэн дүүргийн Засаг даргын 217 дугаар захирамжаар олгосон газрын холбогдох бичиг баримтыг шилжүүлээгүй болохыг тогтоолгох, С.Э, Г.З, З.Д, Н.Б нар нь Сб д З д-ын 217 дугаар захирамжаар олгогдсон газрыг, С.Д нь Сб д З д-ын 2012 оны 331 дугаар захирамжаар шилжүүлсэн авсан газрыг зориулалтын дагуу ашиглаагүй нөхцөл байдлыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.1, 54.2, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Б, Д.Г, Э.А, Х.У нараас Сб д З д, тус дүүргийн Газрын албанд холбогдуулан гаргасан “Ц.Б, Д.Г, Э.А, Х.У нараас газар эзэмших тухай хүсэлтийг нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зургийн хамт гаргасан болохыг тогтоолгох, дээрх 

хүсэлтүүдийг бүртгэлд тэмдэглээгүй эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ц.МӨНХЗУЛ