Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/18

 

 

 

 

 

 

 

 

2021       01          11                                2021/ШЦТ/18

                                               

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Урансувд

Шүүгдэгч Б, А, Анх, Г, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ................. овогт *******, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...............овогт Б, ................ овогт Анх, ..................... овогт Г, Хэрээд овогт А нарт холбогдох 2021005200417 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 04 дүгээр сарын 06ы өдөр Дорнод аймгийн Булган суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ..........................тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ................г овогт Б /РД: ................./.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 04 дүгээр сарын 07ы өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт ...........................тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ..................... овогт А /РД: .................../.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 19ий өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт .................................. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ..................... овогт Анх /РД: ....................../.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ..................................тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ........................ овогт Г /РД: ............................./.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 24ий өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ...................................тоотод оршин суух, гавьяа шагналгүй,  урьд Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2000 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 165 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж хянан харгалзсан, мөн шүүхийн 2001 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 40 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123  дугаар зүйлийн 3-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан ..................... овогт ******* /РД: ...................../.

 

Шүүгдэгч *******, Б, Анх, Г, А нар нь бүлэглэн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын 3 дугаар баг “Зүүн гол” гэх газраас Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад оруулсан 13 килограмм дэрэвгэр жиргэрүү” гэх ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор түүж, Toyota prius-20 маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, мөн шүүгдэгч ******* нь ганцаараа 2020 оны 09 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд зохих зөвшөөрөлгүйгээр Дорнод аймгийн Булган сумын нутаг дэвсгэрээс 256.7 килограмм байгалийн ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамлыг түүж Toyota prius-20 маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн, Дорнод аймгийн ................................ тоотод хадгалсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүх хуралдаанд дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүгдэгч А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би өөрөө ажилгүй, хүүхдийн сургууль цэцэрлэг орох гээд мөнгөний хэрэг гарсан болохоор л түүсэн” гэв.

         Шүүгдэгч Анх шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би ажил хөдөлмөр эрхлээгүй, мөнгөний хэрэг гарсан учраас үндэс түүхээр явсан” гэв.

Шүүгдэгч Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би өөрөө ажилгүй, эхнэр нялх хүүхэдтэй, мөнгөний хэрэг гарсан учраас түүсэн” гэв.

Иргэний нэхэмжлэгч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би Чойбалсан сумын байгаль хамгаалагчаар ажилладаг. ...Экологи эдийн засгийн үнэлгээний дагуу гарсан 3250.000 төгрөгийг уг үндэс бэлтгэж, тээвэрлэсэн хүмүүсээс нэхэмжилж байна...” гэжээ. /хх-ийн 27/

Иргэний нэхэмжлэгч А.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Toyota prius-20 маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “Дорнод Бичил Глобус Финанс ББСБ” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл бөгөөд ******* гэх иргэнтэй 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээ болон барьцааны 10.465.200 төгрөгийн гэрээ хийсэн юм. Нийт 36 сарын хугацаатайгаар гэрээ байгуулсан. ******* нь манай байгууллагад сар бүр 468.044 төгрөг төлдөг бөгөөд одоогийн байдлаар 13 сарын төлбөр төлөгдсөн байна. Өнөөдрийн байдлаар 8112.751 төгрөгийн үлдэгдэлтэй байна...” гэжээ. /хх-ийн 31/

Монгол Улсын Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 12-04-325-33 тоот дүгнэлтэд:

1.Шинжилгээнд ирүүлсэн хэрэг бүртгэлтийн 202100520 хэрэгт шалгагдаж байгаа уг ургамал нь бүтэц шинжийн байдлаар манай оронд тархсан Майлцтан овгийн Дэрэвгэр жиргэрүү /Saposhnikovia divaricate /Turz./ Schischk/ ургамал байна.

2.Монгол Улсын Засгийн газрын Тогтоолд нэмэлт оруулах тухай /ЗГ-ын 1995 оны 153-р тогтоолд/ 2004 оны 165 дугаар тогтоолын нэмэлт жагсаалтаар батлагдсан Монгол орны ховор ургамлын жагсаалтад Дэрэвгэр жиргэрүү ургамал нь орсон.

3.Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-282 дугаар тушаалаар Экологи эдийн засгийн үнэлгээг баталсан бөгөөд 1 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэсний үнэлгээг 50.000 төгрөгөөр тогтоосон. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 57 дугаар зүйлд “иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хууль бус үйл ажиллагаагаараа байгаль орчин, түүний баялагт учруулсан шууд хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй”, 49 дүгээр зүйлийн 49.4.3-д “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцох” гэж тус тус заасан. Иймд ургамлын аймагт учирсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3-д заасны дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-282 дугаар тушаалаар батлагдсан экологи эдийн засгийн үнэлгээний дагуу Дэрэвгэр жиргэрүү ургамлын 1 кг тутамд 50.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр шууд хохирлыг тооцно.

4.Хэрлэн сумын захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг “Үнэлэх, худалдан борлуулах, устгах” комиссын гишүүд тухайн хэргийг хариуцсан Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Зоригтын хамт дээрх хураагдсан Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг шалгахад нийт 13 кг байснаас ашиглах боломжтой нь 13 кг байна гэжээ. /хх-ийн 44/

Иргэний нэхэмжлэгч Ц.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би Булган сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажилладаг. ...Экологи эдийн засгийн үнэлгээний дагуу гарсан 64.175.000 төгрөгийг уг үндэс бэлтгэж, тээвэрлэсэн хүмүүсээс нэхэмжилж байна...” гэжээ. /хх-ийн 150/

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №12-04-029-002 тоот дүгнэлтэд:

1.Мэдэрхүйн анхан шатны үзлэгээр үнэртэх үнэр, хаталт өгсөн байдал, хэлбэр дүрс, харааны харьцуулалтаар Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэстэй адил байна.

2.Монгол Улсын Засгийн газар Дэрэвгэр жиргэрүү байгалийн ургамлыг 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын ангилалд хамааруулж, улмаар байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/43 тоот тушаалаар 5 жилийн хугацаатай 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл судалгаа шинжилгээний зориулалтаас бусад зориулалтаар түүж бэлтгэхийг хориглосон. Үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар түүж бэлтгэхийг хориглосон.

3.Хаталтын жинг тодорхойлох нь нотлогдоогүй тул хариулах боломжгүй байна. Хаталт улирлаас хамаараад янз бүр явагддаг.

4. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-282 дугаар тушаалын хавсралтад 1 кг дэрэвгэр жиргэрүү Saposhnikovia divaricate Schischk ургамлын экологи эдийн засгийн үнэлгээ нь 50.000 төгрөгөөр тогтоогдсон байдаг. Тэгэхээр 256,7 кг-ыг үржих нь 50.000 төгрөг нийт экологид учирсан шууд хохирол нь 12.835.000 төгрөг болж байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.3 /ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр/ нөхөн төлүүлнэ гэсэн заалтын дагуу ургамалд учирсан хохирлын нөхөн төлбөр нь 50000 үржих нь 5 буюу 1 кг ургамлын үндэс 250.000 төгрөгөөр тооцогдож үүнийг 256,7  кг үржүүлбэл 64.175.000 төгрөгийн нөхөн төлбөр байна. Иймд 64.175.000 төгрөгийг нэхэмжлэх нь зүйтэй гэжээ. /хх-ийн 161-162/

 

Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 66-67/

Аын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 65-66/

Анхын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 68-69/

Гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 71-72/

*******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 73-74/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 15-20, 133-145/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 21, 22, 146/

Гэрч Д.Н-ийн мэдүүлэг /хх-ийн 153-155/

Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153-р тогтоолын хавсралт /хх-ийн 177-181/

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 114/

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 115/

Жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 116/

“Бичил Глобус финанс ББСБ” ХХК-ийн салбарын гэрчилгээний хуулбар /хх-ийн 117/

Зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 118-121/

Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн автомашин техникийн үнэлгээний 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №P20/1 тоот тайлан /хх-ийн 124-125/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83, 85, 89, 104, 111/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр лоом 6 /зургаа/ ширхэг, шүүгдэгч нарын хууль бусаар тээвэрлэсэн 5.2 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүрээлэн байгаа орчинд хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч .................. овогт ******* нь ганцаараа 2020 оны 09 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд зохих зөвшөөрөлгүйгээр Дорнод аймгийн Булган сумын нутаг дэвсгэрээс 256.7 килограмм байгалийн ховор ургамал болох “дэрэвгэр жиргэрүү”-г түүж Toyota prius-20 маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн, Дорнод аймгийн .............................. тоотод хадгалсан, мөн шүүгдэгч .................. овогт *******, ........................ овогт Б, ................. овогт Анх, ..................... овогт Г, ..................... овогт А нар нь бүлэглэн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын 3 дугаар баг “Зүүн гол” гэх газраас Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад оруулсан 13 килограмм дэрэвгэр жиргэрүү ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор түүж, Toyota prius-20 маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлгийг давхар нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Г.Г, Ц.М, гэрч Д.Н нарын мэдүүлэг, Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №12-04-029-002 тоот дүгнэлт, Монгол Улсын Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 12-04-325-33 тоот дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ, тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, жолоочийн үнэмлэхийн хуулбар, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан байх тул Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлснийг өөрчилж түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор байгалийн ховор ургамлыг ... түүх тээвэрлэх хадгалах” гэдэгт эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор байгалийн ховор ургамлыг өөрийн эзэмшилд авахад чиглэсэн хувь хүний хийсэн аливаа идэвхтэй үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч ******* нь ганцаараа эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор байгалийн ховор ургамал болох 256,7 килограмм дэрэвгэр жиргэрүүг түүсэн, тээвэрлэсэн, хадгалсан, шүүгдэгч Б, А, Анх, Г, ******* нар нь бүлэглэн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор 13 килограмм байгалийн ховор ургамал дэрэвгэр жиргэрүүг түүсэн, тээвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан өөрөөр хэлбэл эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүй байж зориуд ховор ургамлыг түүж, тээвэрлэж хадгалсан нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүгдэгч Б, А, Анх, Г, ******* нарт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ............... овогт Б, ............... овогт Анх, ......................овогт Г, ................... овогт А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгалийн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаар өөр зорилгоор түүсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, шүүгдэгч ................... овогт *******ийг байгалийн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаар өөр зорилгоор түүсэн, тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл  нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчлагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон” гэмт хэрэг байх тул хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгч нарын анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, учруулсан хор уршиг, нөхөн төлбөрийг төлөхөө илэрхийлсэн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******, Б, Анх, Г, А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч *******ийг 3 жилийн хугацаагаар, шүүгдэгч Б, Анх, Г, А нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч нарт тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Шүүгдэгч Б, А, Анх, Г нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд шүүгдэгч нар нь гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч *******-ийн ганцаараа хууль бусаар түүж, тээвэрлэж, хадгалсан дэрэвгэр жиргэрүү ургамлыг хураан авах үед 256,7 килограмм байсан нь, мөн шүүгдэгч нарын бүлэглэн хууль бусаар түүж, тээвэрлэсэн дэрэвгэр жиргэрүү ургамлыг хураан авах үед 13 килограмм байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нар нь уг ургамлыг байгалиас нь түүж бэлтгэн ургамлын аймагт хохирол учруулсан учир ургамлын аймагт учруулсан хохиролд дэрэвгэр жиргэрүү ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлэн шүүгдэгч *******-оос 64.825.000 төгрөгийг, шүүгдэгч Б, А, Анх, Г нараас тус бүр 650.000 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

 

Мөн түүнчлэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 12.000.000 төгрөгийн үнэлгээтэй, ******* ******* улсын дугаартай Toyota prius-20 маркийн тээврийн хэрэгсэл Бичил Глобус Финанс ББСБ ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл болох нь эд зүйлийн үнэлгээ, тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, шүүгдэгч *******ийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-т тус тус зааснаар тээврийн хэрэгслийн үнэ 12.000.000 төгрөгийг шүүгдэгч *******, Б, А, Анх, Г нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 2.400.000 төгрөгийг гаргуулж, гэмт хэргийн улмаас ургамлын аймагт учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсан тохиолдолд Байгаль орчин уур амьсгалын сангийн орлогод оруулах албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

Шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр лоом 6 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, мөн шүүхэд ирэх үедээ хөнгөрч 5.2 килограмм болсон дэрэвгэр жиргэрүү ургамал, мөн Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй 244.7 килограмм дэрэвгэр жиргэрүү ургамлыг тус тус худалдан борлуулж, гэмт хэргийн улмаас ургамлын аймагт учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Бичил Глобус Финанс ББСБ ХХК-ийн өмчлөлийн ******* ******* улсын дугаартай Toyota prius-20 маркийн тээврийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 4/88 тоот тогтоолыг хүчингүй болгож, хадгалах хамгаалах үүрэг хүлээсэн *******т буцаан олгож, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ..................... овогт *******-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлснийг өөрчлөн түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч ................. овогт Б, ................. овогт Анх, .................. овогт Г,  ................... овогт А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгалийн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаар өөр зорилгоор түүсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, шүүгдэгч ................ овогт *******-ийг байгалийн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаар өөр зорилгоор түүсэн, тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******, Б, Анх, Г, А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч *******ийг 3 /гурав/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Б, Анх, Г, А нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******-т тэнссэн 3 жилийн, шүүгдэгч Б, Анх, Г, А нарт тус бүр тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, Б, Анх, Г, А нарт тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан этгээдүүдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3, 57 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас ургамлын аймагт учруулсан хохиролд шүүгдэгч Б, Анх, Г, А нараас тус бүр 650,000 төгрөгийг, шүүгдэгч *******-оос 64,825,000 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 67,425,000 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-т зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгийг шүүгдэгч *******, Б, Анх, Г, А нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 2,400,000 төгрөгийг гаргуулж, гэмт хэргийн улмаас ургамлын аймагт учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсан тохиолдолд Байгаль орчин уур амьсгалын сангийн орлого болгохоор тогтоож, уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 4/88 тоот тогтоолыг хүчингүй болгож, хадгалах хамгаалах үүрэг хүлээсэн *******т буцаан олгосугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5-д тус тус зааснаар шүүгдэгч нарын хууль бусаар түүж тээвэрлэсэн 5,2 кг дэрэвгэр жиргэрүү ургамлыг, шүүгдэгч *******-ийн ганцаараа түүж тээвэрлэж хадгалсэн 244,7 кг /нийт 31 шуудай 2 уут/ дэрэвгэр жиргэрүү ургамлыг тус тус худалдан борлуулж олсон орлогыг гэмт хэргийн улмаас ургамлын аймагт учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулсугай.

 

9.  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр лоом 6 /зургаа/ ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, 244,7 кг /нийт 31 шуудай 2 уут/ дэрэвгэр жиргэрүү ургамал нь Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******, Б, Анх, Г, А нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

 

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, Б, Анх, Г, А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үлдээсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.          

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         П.ПАГМА