Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/31

 

 

 

 

 

 

 

 

 

2021        01         20                                              2021/ШЦТ/31

                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгч Д-ын өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч С, У-нарын өмгөөлөгч Т.Энхболд  

Шүүгдэгч Д, С, У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .............. овогт С, ............ овогт Д, .................. овогт У нарт холбогдох эрүүгийн 2021006070006 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 15ы өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ....................... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ............. овогт Д  /РД: ......................./.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний нөөцийн менежер мэргэжилтэй, “Дорнод Нийтийн аж ахуй” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт ....................... ажилтай, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт .................................................. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ........... овогт С /РД: ..................../.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дорнод аймгийн Политехникийн коллежид нягтлан бодох бүртгэлийн 2 дугаар курсын оюутан, “............................ ажилтай, ам бүл 6, эцэг, эх, дүү, охин нарын хамт ....................................... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ................. овогт У /РД: ....................../.

Шүүгдэгч С нь 2020 оны 08 сард, мөн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, Дорнод аймгийн Хэрлэн суманд Toyota Prius-30 маркийн 73-02 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хадгалсан,

шүүгдэгч Д 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Халхгол сумын 2 дугаар багт “Их бурхант” гэх газраас сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, ................................тоотод 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хадгалж бусдад өгсөн,

шүүгдэгч У нь 2016 оны 08 дугаар сарын орчимд Дархан-Уул аймгаас сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, ....................................... тоотод 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хадгалж бусдад өгсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би дахин ийм хэрэг хийхгүй” гэв.

Шүүгдэгч Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:Надад хэлэх зүйл байхгүй. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч У шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:Ээж маань элэгний хавдраар өвдөөд олон жил болж байгаа. Амай гэх хүний “facebook лайваар тухайн ургамлыг элэгний өвчинд сайн гэдгийг үзсэн. Манай ээжид илэрдэг шинж тэмдгийг бүгдийг хэлсэн учраас хэрэгтэй ургамал байна гэж бодож байсан. Тэгээд амралтын газрын хашаан дотор ургаж байхаар нь түүсэн. Түүсэн ургамлаа найзууддаа өгсөн нь миний буруу” гэв.

Гэрч Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэрээр надад хэлэхдээ 2020 оны 08 дугаар сарын сүүлээр Халхгол сумын нутгаас тухайн өвсийг түүсэн гэсэн. Гэхдээ хаана хадгалж байсан талаараа тодорхой хэлээгүй. Ингээд тухайн өвсийг С гэх хүнд өгсөн гэж байсан. ...Гэхдээ юу болсон талаар сүүлд асуухад С гэх НАА-д ажилладаг залуугийн фэйсбүүк хаягийг нь харуулаад хамт каннабис хэрэглэж байгаад баригдсан гэж надад хэлж байсан...” гэжээ. /хх-ийн 68/

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ингээд тухайн цогцолбороос явах гэж байхад Д халаасандаа ногоон өнгийн ургамал хийчихсэн байсан бөгөөд тухайн ургамлыг надад харуулсан. ...Үүнээс хойш миний санаж байгаагаар 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Д бид 2 түүний гэрт уулзсан. ...Тэгтэл Д надад хандаж нөгөө Их бурхантаас түүсэн ургамал надад байгаа, тухайн ургамлыг хэрэглэж үзэх үү гэж асууж байсан. ...Их бурхант цогцолбор дээр анх харахад навчтай, ногоон өнгийн ургамал байсан. Харин 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр харахад нунтагласан ногоон өнгийн ургамал байсан...” гэжээ. /хх-ийн 70-71/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 6101 тоот дүгнэлтэд:

1. Шинжилгээнд “Д-ийн Д 2020.10.29 Т1” гэж хаягласан хуванцар савтай 75 мл орчим шээсийг битүүмжлэн ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн “Д-ийн Д 2020.10.29 Т1” гэж хаягласан хуванцар савтай шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Хэрэглэсэн хэмжээг нарийвчлан тогтоох боломжгүй байна.

3. Тетрагидроканнабинол /ТНС/ НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно гэжээ. /хх-ийн 74-75/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 6100 тоот дүгнэлтэд:

1. Шинжилгээнд “Т3 Э-ийн У” гэж хаягласан хуванцар савтай 40 мл орчим шээсийг битүүмжлэн ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн “Т3 Э-ийн У” гэж хаягласан хуванцар савтай шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Хэрэглэсэн хэмжээг нарийвчлан тогтоох боломжгүй байна.

3.Тетрагидроканнабинол /ТНС/ НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно гэжээ. /хх-ийн 78-79/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 6105 тоот дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай 13 ширхэг хуванцар савны 12 ширхэг хуванцар савыг цоолсон, 1 ширхэг хуванцар савыг цоолоогүй, 7 ширхэг мөнгөлөг цаас бараан өнгийн зүйлээр бохирлогдсон, 1 ширхэг мөнгөлөг цаас нь дутуу шатсан ногоон өнгийн ургамал мэт зүйлийн үлдэгдэлтэй, NJ1634920, AL3217836, NZ2806198 серийн дугаартай Монгол Улсын 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүд нь бараан өнгийн зүйлээр бохирлогдсон, AU3589867, AU5364560 серийн дугаартай Монгол Улсын 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт нь бараан өнгийн зүйлээр бохирлогдсон, серийн дугаар тодорхойгүй Монгол Улсын 20 төгрөгийн дэвсгэрт нь бараан өнгийн зүйлээр бохирлогдсон байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн RIZZA гэх бичиглэл бүхий тамхи ороодог цаас, цагаан өнгийн асаагуурт ямар нэгэн бодисын үлдэгдэл байхгүй тул шинжилгээнд тэнцэхгүй.

3. Шинжилгээнд ирүүлсэн 12 ширхэг цоолсон хуванцар сав, бараан өнгийн зүйлээр бохирлогдсон 4 ширхэг мөнгөлөг цаас, дутуу шатсан ногоон өнгийн ургамал мэт зүйлийн үлдэгдэлтэй мөнгөлөг цаас, бараан өнгийн зүйлээр бохирлогдсон NJ1634920, AL3217836, NZ2806198 серийн дугаартай Монгол Улсын 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүд, бараан өнгийн зүйлээр бохирлогдсон AU3589867, AU5364560 серийн дугаартай Монгол Улсын 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүд, бараан өнгийн зүйлээр бохирлогдсон серийн дугаар тодорхойгүй Монгол Улсын 20 төгрөгийн дэвсгэртэд тус тус делта-9 тетрагидроканнабинолын агууламж илэрсэн.

4. Делта-9 тетрагидроканнабинол НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно.

5. Шинжилгээгээр илэрсэн делта-9 тетрагидроканнабинол хүний сэтгэцэд нөлөө үзүүлдэг. Цаашид нарийвчлан энэ талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нарт хандана уу.

6. Шинжилгээнд ирүүлсэн цоолоогүй 1 ширхэг хуванцар сав, бараан өнгийн зүйлээр бохирлогдсон 3 ширхэг мөнгөлөг цаасанд НҮБ-ын мансууруулах эмийн тухай болон сэтгэцэд нөлөөлөх бодисын конвенцийн жагсаалтад багтсан бодис илрээгүй гэжээ. /хх-ийн 86-92/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 6104 тоот дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн цаасанд боосон ногоон өнгийн ургамал мэт зүйл нь 6 грамм, бор өнгийн цаасанд боосон ногоон өнгийн ургамал мэт зүйл нь 36 грамм, гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл нь 0,2394 грамм тус тус байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн цаасанд боосон ногоон өнгийн ургамал мэт зүйл, бор өнгийн цаасанд боосон ногоон өнгийн ургамал мэт зүйл, гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлд делта-9 тетрагидроканнабинол илэрсэн.

3. Делта-9 тетрагидроканнабинол НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно.

4. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн цаасанд боосон ногоон өнгийн ургамал мэт зүйл, бор өнгийн цаасанд боосон ногоон өнгийн ургамал мэт зүйл, гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол хүний сэтгэцэд нөлөө үзүүлдэг. Цаашид нарийвчлан энэ талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нарт хандана уу гэжээ. /хх-ийн 94-97/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 6102 тоот дүгнэлтэд:

1. Шинжилгээнд “А-ын С 2020.10.29 Т2” гэж хаягласан хуванцар савтай 100 мл орчим шээсийг битүүмжлэн ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн “А-ын С 2020.10.29 Т2” гэж хаягласан хуванцар савтай шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Хэрэглэсэн хэмжээг нарийвчлан тогтоох боломжгүй байна.

3. Тетрагидроканнабинол /ТНС/ НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно гэжээ. /хх-ийн 99-101/

 

С мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ажил дээрээ байх үед дүү Д нь над руу фэйсбүүк мессенжирээр холбогдоод ахаа юм хэрэглэх үү гэж асуусан. Тэгэхээр нь би ажилтай байна, ажлаа дуусгаад залгая гэж хэлсэн. ...Ингээд тэрээр хашаа руугаа ороод гарч ирэхдээ бор өнгийн цаасан ууттай каннабис өвс /хэмжээг нь сайн мэдэхгүй байна/ надад авчирч өгсөн. Тэгэхээр нь би тухайн хороололд байрлах Зочид буудлын зүүн талд хашаа налуулж машинаа цоожилж орхиод нурсан барилга руу орж бид 2 цэвэр усны сав ашиглаж байгаад тухайн каннабисаа сорж хэрэглэсэн. Ингээд тухайн өвсийг машиныхаа жолоочийн эсрэг талын суудалны хөлний гишгүүр дор хадгалсан. Харин найз У-тай 2020 оны 10 дугаар сарын эхээр видео каллаар холбоо барихад хуучин өмсөж байсан хувцаснаас Дарханд байхдаа түүж байсан каннабис өвч гарч ирлээ гэж байсан. ...Ингээд тэрээр гялгар ууттай жижиг хэмжээний хэд хэдэн ширхэг каннабис өвсийг надад өгсөн бөгөөд би тухайн өвсийг ээжийн эзэмшлийн 73-02 ДОА улсын дугаартай пруис-30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч талын суудалны хөлний гишгүүр доор хадгалсан байсан...” гэжээ. /хх-ийн 108-109/

 

У мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2017 оны 08 дугаар сард гэр бүлээрээ Сэлэнгэ аймаг руу зугаалгаар явсан. ...Дархан хотын нутагт байрлах ... амралтан дээр каннабис өвс ургасан байсан. ...Ингээд анх тухайн шалтгаанаар каннабис өвсийг зулгааж авч байсан бөгөөд гарын атга хэмжээгээр түүсэн шиг санаж байна. Ингээд гэрийнхэндээ мэдэгдэлгүй тухайн өвсийг Хэрлэн суманд авчирсан. ...Улмаар 2020 оны 10 дугаар сарын эхээр тухайн өвсөө олоод С  найздаа өөрийн хувцсанд хадгалсан байсан каннабис өвсийг оллоо гэсэн. Ингээд тэрээр надаас тухайн өвсийг өгчих гээд гуйсан бөгөөд өөртөө жижиг хэмжээний цаасанд авч үлдээд үлдсэнийг нь С-т өгсөн. Харин өөрт үлдсэн өвсийг 2020 оны 10 дугаар сарын дундуур Rizza гэх бичигтэй цаасанд ороогоод өөрийн оршин суух Хэрлэн сумын 1 дүгээр баг Дүнзэнгийн 1-1 тоотод байрлах гэрийнхээ ойролцоо татаж хэрэглэсэн...” гэжээ. /хх-ийн 112-113/

 

Д мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...би 2020 оны 08 дугаар сарын сүүлээр ...Халхгол сумын нутгаар аяллаар явсан юмаа. ...Их бурхант цогцолбор дээр зургаа даруулж амарцгаасан. Тэгэхэд тухайн цогцолборын ойролцоо каннабис өвс ургасан байсан. Ингээд би тухайн өвсийг гарын атга хэмжээтэйг түүж халаасандаа хийсэн ... 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр С ах надтай видео каллаар холбоо барьж уулзахаар болсон. Би өмнө нь тухайн өвсийг Халхгол сумаас түүж авчирсан талаараа С ахад хэлж байсан бөгөөд тухайн өвсийг С ах бид хоёр хэрэглэхээр тохиролцсон. ...эзэнгүй байшингийн таамбарт нуусан байсан бор өнгийн цаастай каннабис өвсийг гаргаж ирсэн. Ингээд тухайн өвсийг С-т өгсөн бөгөөд тэрээр машиныхаа шалавчин доор тухайн өвсийг нуусан. Ингээд бид хоёр Силикатын хорооллын нурсан барилга руу орж хуванцар сав ашиглан тухайн өвснөөс бага хэмжээгээр сорж хэрэглэсэн...” гэжээ. /хх-ийн 116-117/

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 14/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-18/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-25/

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-35/

Хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 36-47/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 48-49/

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 50-51/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 52/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 124, 147, 153/

Тээврийн хэрэгслийн үнэлгээ /хх-ийн 154/

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 156/

Сэтгэцэд нөлөөт бодисын тухай 1971 оны конвенцийн хуулбар /хх-ийн 166-188/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

                                                                                               

Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн цаасанд ороосон ногоон өнгийн нунтаг бодис, цагаан өнгийн цаасанд ороосон ногоон өнгийн нунтаг бодис, жижиг хэмжээний гялгар ууттай ногоон өнгийн нунтаг бодисууд, 8 ширхэг мөнгөлөг өнгийн цаас, 13 ширхэг хуванцар цэвэр ус, ундааны сав, NJ1634920, AL3217836, NZ2806198 серийн дугаартай Монгол Улсын 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүд, AU3589867, AU5364560 серийн дугаартай Монгол Улсын 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүд, бараан өнгийн зүйлээр бохирлогдсон серийн дугаар тодорхойгүй Монгол Улсын 20 төгрөгийн дэвсгэрт, RIZZA гэх бичигтэй тамхи ороодог цаас зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч .................. овогт С нь 2020 оны 08 дугаар сар болон  10 дугаар сарын 29-ний өдөр сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт Toyota Prius-30 маркийн 73-02 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хадгалсан, шүүгдэгч ............. овогт Д  нь 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Халхгол сумын 2 дугаар багт “Их бурхант” гэх газраас сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, .............................. тоотод 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хадгалж, бусдад өгсөн, шүүгдэгч .............. овогт У нь 2016 оны 08 дугаар сарын орчимд Дархан-Уул аймгаас сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, .............................. тоотод 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хадгалж, бусдад өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч С, Д, У нарын мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, сэтгэцэд нөлөөт бодисын тухай 1971 оны конвенцийн хуулбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 6100, 6101, 6102 тоот дүгнэлтүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 6104 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 6105 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.         

Шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан өөрөөр хэлбэл хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болохыг мэдсээр байж зориуд хууль бусаар нууцаар олж авч, бэлтгэж хадгалсан, бусдад өгсөн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч С, Д, У нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, шүүгдэгч Д, У нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч нарт тус бүр хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С, Д, У нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад  урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

 

Шүүгдэгч С, Д, У нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

  Мөн түүнчлэн шүүгдэгч С-ийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 5.000.000 төгрөгийн үнэлгээтэй, 73-02 ДОА улсын дугаартай Toyota prius-30 маркийн тээврийн хэрэгсэл нь ”Транс Капитал ББСБ” ХХК-ийн өмчлөлийнх болох нь эд зүйлийн үнэлгээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, шүүгдэгч С-ийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн үнэ 5.000.000 төгрөгийг шүүгдэгч С-ээс гаргуулж, улсын орлогод оруулах албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн цаасанд ороосон ногоон өнгийн нунтаг бодис, цагаан өнгийн цаасанд ороосон ногоон өнгийн нунтаг бодис, жижиг хэмжээний гялгар ууттай ногоон өнгийн нунтаг бодисууд, 8 ширхэг мөнгөлөг өнгийн цаас, 13 ширхэг хуванцар цэвэр ус, ундааны сав, RIZZA гэх бичигтэй тамхи ороодог цаас зэргийг устгахыг Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, NJ1634920, AL3217836, NZ2806198 серийн дугаартай Монгол Улсын 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүд, AU3589867, AU5364560 серийн дугаартай Монгол Улсын 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүд, бараан өнгийн зүйлээр бохирлогдсон серийн дугаар тодорхойгүй Монгол Улсын 20 төгрөгийн дэвсгэртийг устгуулахаар Монгол банкны Дорнод аймаг дахь салбарт шилжүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .............. овогт С-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг, шүүгдэгч ............. овогт Д, .................. овогт У нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С, Д, У нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч С, Д, У нарыг тэнссэн 2 жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч С, Д, У нарт мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан этгээдүүдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С-ээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 5,000,000 /таван сая/ төгрөгийг гаргуулж, улсын орлого болгох албадлагын арга хэмжээ авсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн цаасанд ороосон ногоон өнгийн нунтаг бодис, цагаан өнгийн цаасанд ороосон ногоон өнгийн нунтаг бодис, жижиг хэмжээний гялгар ууттай ногоон өнгийн нунтаг бодисууд, 8 ширхэг мөнгөлөг өнгийн цаас, 13 ширхэг хуванцар цэвэр ус, ундааны сав, RIZZA гэх бичигтэй тамхи ороодог цаас зэргийг устгахыг Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, NJ1634920, AL3217836, NZ2806198 серийн дугаартай Монгол Улсын 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүд, AU3589867, AU5364560 серийн дугаартай Монгол Улсын 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүд, бараан өнгийн зүйлээр бохирлогдсон серийн дугаар тодорхойгүй Монгол Улсын 20 төгрөгийн дэвсгэртийг устгуулахаар Монгол банкны Дорнод аймаг дахь салбарт шилжүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч С, Д, У нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ПАГМА