| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 183/2016/01303/И |
| Дугаар | 183/ШШ2016/00982 |
| Огноо | 2016-10-20 |
| Маргааны төрөл | Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, компаний хувьцаа, бусад үнэт цаасны маргаан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 183/ШШ2016/00982
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.6 дахь хэсэгт зааснаар “Т ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хуралдуулахыг Гүйцэтгэх захирал м-д даалгасугай.
2. Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62,1-д зааснаар хурлаар компанийн дүрмийг өөрчлөн батлах, хөрөнгө оруулалт, хийгдсэн ажлуудтай танилцах, төлөвлөгөө батлах, их хэмжээний хэлцлүүдийг батлах, компанийн цаашдын үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд 40 хувийн хувьцаа эзэмшигчийн оруулах ёстой 2.400.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг 2016 оны 11 дүгээр сард оруулах асуудлыг шийдвэрлэх, хөрөнгийг гаргаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг толгой компанид шилжүүлэх, өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэх, хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулж байх тогтмол өдөр болон тухайн хуралд ирж оролцоогүй бол хурлаар хэлэлцсэн асуудлыг шийдвэрлэж байх журмыг тогтоох, Гүйцэтгэх захирал томилох, түүнд их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй хэлцлийг баталж байх эрх хэмжээг олгох асуудлыг хэлэлцэхийг даалгуулах тухай Ва компанийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ