Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 184/ШШ2017/00366

 

 

2017 оны 02 сарын 15 өдөр

     Дугаар 184/ШШ2017/00366

            Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Онход овогт Шаравын Нарантуяа /рд: ХВ85061629, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 21 дүгээр хороо, Бага дарь эх, 1 дүгээр гудамж 1144б тоот хаягт оршин суух/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чонос овогт Чинбатын Ариунболд /рд: ЗЮ84111710, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хороо, Хангай 69б гудамж, 10 тоот хаягт оршин суух/-д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулж, асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Нарантуяа, хариуцагч Ч.Ариунболд, нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Миний бие 2008 оны 10-р сард Чинбат овогтой Ариунболдтой танилцаж, улмаар 2008 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2009 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүү Ариунболдын анхбаяр төрсөн. Амьдрах хугацаанд Ариунболд нь байнга архи ууж, хэрүүл салахаа больж бид 2 таарч тохирохоо больсон. 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Ч.Ариунболд нь гэрээсээ явсан. 1 сарын дараа уулзахад Ариунболд нь эхнэртэй болсон байсан. 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр би ажлаа тараад гэртээ ирэхэд Ариунболд өөрийнх нь ээж Сэлэнгэ нар хүн хөлсөлж авчраад амьдарч байсан байшинг нурааж, дотор нь байсан гэрийн эд хогшил болон хүү бид 2-ын хувцасыг гаргаад хаясан байсан. Байшингаа би авлаа, газраа чи ав гэж Ариунболд хэлсэн.

            Энэ байшинг барихад миний бие ч бас ээжийнхээ 3 үхрийг зарж хувь нэмэр оруулсан. Мөн Ариунболд нь намайг болон хүүгээ гэр орон ч үгүй болгож бөөн өр ширэнд оруулаад өөрөө өөр хүнтэй суугаад алга болсон. Цаашид Ч.Ариунболд нь гэр бүлтэй болсон бөгөөд хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж, хүү Анхбаярыг өөрийн асрамжидаа авах хүсэлтэй байна.

             Иймд бидний гэрлэлтийг цуцалж хүү Анхбаярыг миний асрамжид үлдээж, Ч.Ариунболдоос хүүхдийн тэтгэлэг гаргуулж авахыг хүсч байна” гэв.

 

Хариуцагч Ч.Ариунболд шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасантайлбартаа:

   Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Эвлэрэх боломжгүй.

Хүүхэд маань ээжтэйгээ хамт өссөн болохоор ээжийнх нь асрамжид үлдээгээд тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. Хашаа байшингаа үлдээхэд өөр хүнтэй хамт амьдарч байхаар нь байшингаа буулгачихсан. Хамтран амьдарч байх үедээ авсан ч миний хуваарьт эд хөрөнгө болох гэрлэхээсээ өмнө байсан машинаа зарж байж авсан Приус 20-ийг 4,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан. Машин өгөх ямар ч боломжгүй. Миний нэр дээр биш одоо болтол өрийг нь төлж дуусаагүй. Нэхэмжлэгчтэй хамт амьдарч байх хугацаанд хүүхдийн хадгаламжийг барьцаалаад зээл авсан. Би сард 600,000 төгрөгийн зээл төлж байгаа. Гэрлэлтийг цуцалж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Нарантуяа нь хариуцагч Ч.Ариунболдод холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийг тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Зохигчид 2008 онд танилцаж, 2008 оны 11 дугаар сарын 18-ны өдөр гэр бүл болсныг 2008 оны 12 дугаар сарын 16-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн 2071 дугаарт бүртгүүлж /№0117576 тоот гэрлэлтийн гэрчилгээ/, 2009 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүү А.Анхбаяр төрсөн /Г-2273 гэрчилгээ/ болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн болон төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Зохигчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцлын улмаас 2016 оны нэгдүгээр сараас тусдаа амьдарч байгаа. Ш.Нарантуяа, Ч.Ариунболд нар гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болж, шүүхээр гэрлэлтээ цуцлуулахаар тохирсон, талуудын хүсэл зориг зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.

Насанд хүрээгүй хүүхдийн асрамжийн талаар зохигчид маргаагүй бөгөөд хүү А.Анхбаярыг эхийн асрамжид өгөхийг нэхэмжлэгч хүсч, хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн, хүүхдийн өссөн болон дассан орчин, бусад нөхцөл байдал зэргийг харгалзан нэхэмжлэгч Ш.Нарантуяагийн асрамжид үлдээх үндлэлтэй байна.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс  нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, мөн зүйлийн 26.6 дахь хэсэгт “гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглоно” гэж заасан тул хүүхдийн эрхийг зөрчихгүй байхыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйд нийцнэ.

Ч.Ариунболд нь БЗД-ийн 21-р хороо, Бага Дарь эхийн 1144б тоот хаягт байрлах 6х11 хэмжээтэй байшин гараашийн хамт байсныг 2016 оны 5 дугаар сарын 31-нд Ч.Ариунболд нь буулгаж авсан бөгөөд газрыг Ш.Нарантуяад, шинээр авсан гэрээ Нарантуяагийн ээжид өгсөн талаар зохигчид маргаагүй.

Ч.Ариунболд нь өөрийн хуваарьт өмч болох Соната-3, өөрийн ээжийн микро машиныг зараад газар худалдан авч, байшин барьсан, нэмж зээл аваад Приус-2 маркийн 6553УНО улсын дугаартай мөнгөлөг саарал өнгөтэй автомашиныг худалдаж авсан учир миний хуваарьт эд хөрөнгө бөгөөд одоо Нет капитал банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр зээлийн барьцаанд байгаа, зээлийг хамтран амьдарч байхдаа авсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон бусад үйл баримтаар тогтоогдож байгаа хэдий ч, дундын өмчлөлийн эд хөрөнгө мөн эсэх, түүнийг бий болгоход зохигчдын оруулсан хөрөнгийн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй тул дундын өмчлөлийн эд хөрөнгө мөн болох нь нотлогдохгүй байна. Харин уг машин нь Нэт капитал банк бус санхүүгийн байгууллагын зээлийн барьцаанд байгаа, зээлийг сар бүр Ч.Ариунболд төлж байгаа нь нотлох баримтаар тогтоогдож байна.

Ч.Ариунболдоос хүү Анхбаяр нэр дээр Хас банкинд данс нээлгэсэн, түүнд хүүхдийн мөнгө болох сар бүр олгодог 20,000 төгрөгийг хадгалуулдаг, нийт 1,500,000 орчим төгрөгтэй хадгаламжийг эх Ш.Нарантуяагийн данс руу шилжүүлэхийг шаардаж, Ч.Ариунболд нь хадгаламж барьцаалсан зээлийг хамтран амьдарч байхдаа авсан, зээлээ төлж чадаагүйгээс банк зээлийн төлөлтийг суутгаж авсан, зээлийг хашаа байшин барихдаа хэрэглэсэн гэж маргаж байгаа ч банкинд хэний нэр дээр, хичнээн төгрөг хадгалагдаж байгаа, нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн эсэх талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Нэхэмжлэгч Ш.Нарантуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагынхаа дундын эд хөрөнгө, мөнгө гаргуулах хэсэгт нотлох үүргээ биелүүлээгүй, нотлох баримтыг ирүүлээгүй учир нэхэмжлэлийн шаардлагын эд хөрөнгө, мөнгө гаргуулах хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 120, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг үндэслэн иргэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Онход овогт Шаравын Нарантуяа, Чонос овогт Чинбатын Ариунболд нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2009 оны 7 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү А.Анхбаярыг эх Ш.Нарантуяагийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2009 оны 7 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү А.Анхбаярыг 11 нас хүртэл түүний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, түүнийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Ч.Ариунболдоор тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Нарантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Ариунболдоос 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар уг шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Амарзаяад даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.       

 

 

                           

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                         Д.МӨНХБҮРЭН