Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/06

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,

Шүүгдэгч: Т.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ èð¿¿ëñэн Ш овогт Тгийн Дд холбогдох 2035000000192 äóãààðòàé эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны р сарын -нд Увс аймгийн суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Увс аймгийн багт оршин суух, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй, төрөөс авсан гавьяа шагналгүй  Ш овогт Тгийн Д /РД:/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Т.Д нь Увс аймгийн Түргэн сумын 01 дүгээр багийн нутаг Хоо толгой гэх газрын ойгоос 2020 оны 11 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд зохих зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар 2.1593 метр куб хэрэгцээний шинэс мод бэлтгэж, ойн экологи-эдийн засагт 1.435.901 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Т.Д зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Увс аймгийн Түргэн сумын 01 дүгээр багийн нутаг Хоо толгой гэх газрын ойгоос 2020 оны 11 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд зохих зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар 2.1593 метр куб хэрэгцээний шинэс мод бэлтгэсэн болох нь:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-8-р тал тал/,

-  Модыг хураан авч, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-10, 11-13-р тал/,

- Эд мөрийн баримтаар хөрөө 1 ширхэг, төмөр сүх 1 ширхгийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-16-р тал/,

-  Мод бэлтгэх эрхийн бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /19-28-р тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Увс аймгийн Түргэн сумын засаг дарга Л.Б, хэсгийн төлөөлөгч А.А, сум дундын ойн ангийн инженер Б.Ц, жолооч З нарын хамтаар Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багийн нутгаар ойн хяналтаар явсан юм. Хяналт шалгалтаар явж байгаад Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг Мудгүйн чулуун хороо гэх газарт өвөлжөөндөө байх Д-гийн гэрт очиход тэднийх гэрийнхээ баруун талд шинэ тайрсан нойтон нарийн модоор үхрийн амбаар шинээр барьсан байсан. Тэгээд бид нар хүү Баас нь тухайн амбаарыг хэзээ барьсан, мод бэлтгэх эрхийн бичиг авсан уу гэж асуухад мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй, Хоо толгой гэх газраас манай ээж Т.Д бэлтгэж авч ирсэн, мод бэлтгэхдээ ямар нэгэн бичиг аваагүй гэж хэлсэн бөгөөд Т.Д эгч гэрээсээ гарч ирээд “би энэ модыг тайрсан, 11 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд Хоо толгой гэх газарт байхдаа өвөлжөөндөө буухаасаа өмнө бэлтгэсэн, ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй мод бэлтгэчихээд манай хүү өөрийнхөө УАЗ маркийн автомашинаар ачиж авсан гэж хэлсэн. Тухайн амбаар нь 3 тал амбаар байсан ба амбаарын дээврийг мөн нойтон шинэс модоор барьсан барьсан байсан. Бид нар шинээр тайрсан нойтон модыг тоолж үзэхэд 110 орчим ширхэг нойтон шинэс мод байсан. ...2020 онд Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг Хоо толгой гэх газраас иргэд болохгүй бөгөөд уг газарт ямар нэгэн талбай тусгаарлалт хийгдээгүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р тал/,

гэрч Б.Цийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Увс аймгийн Түргэн сумын засаг дарга Л.Б, ЗДТГ-ын байгаль орчин бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Б, хэсгийн төлөөлөгч А.А, жолооч Зоригтбаатар нарын хамтаар Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багийн нутгаар ойн хяналтаар явсан юм. Хяналт шалгалтаар явж байгаад Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг Мудгүйн чулуун хороо гэх газарт өвөлжөөндөө байх Дгийн гэрт очиход тэднийх гэрийнхээ баруун талд шинэ тайрсан нойтон нарийн модоор үхрийн амбаар шинээр барьсан байсан. Тэгээд бид нар хүү Баас нь тухайн амбаарыг хэзээ барьсан, мод бэлтгэх эрхийн бичиг авсан уу гэж асуухад мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй, Хоо толгой гэх газраас манай ээж Т.Д бэлтгэж авч ирсэн, мод бэлтгэхдээ ямар нэгэн бичиг аваагүй гэж хэлсэн бөгөөд Т.Д эгч гэрээсээ гарч ирээд “би энэ модыг тайрсан, 11 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд Хоо толгой гэх газарт байхдаа өвөлжөөндөө буухаасаа өмнө бэлтгэсэн, ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй мод бэлтгэчихээд манай хүү өөрийнхөө УАЗ маркийн автомашинаар ачиж авсан гэж хэлсэн. Тухайн амбаар нь 3 тал амбаар байсан ба амбаарын дээврийг мөн нойтон шинэс модоор барьсан барьсан байсан. Бид нар шинээр тайрсан нойтон модыг тоолж үзэхэд 110 орчим ширхэг нойтон шинэс мод байсан. ...2020 онд Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг Хоо толгой гэх газраас иргэд болохгүй бөгөөд уг газарт ямар нэгэн талбай тусгаарлалт хийгдээгүй юм. .... Т.Д нь Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг Хоо толгой гэх газраас мод бэлтгэхдээ өөрийн гэрт байх жижиг хөрөөгөөр тайрсан, мөн сүх ашигласан гэж хэлсэн ба мод бэлдсэний дараа Баар түүний УАЗ машинаар ачуулж, гэр дээрээ авч ирсэн гэж хэлж байсан юм гэх мэдүүлэг/хх-ийн 35-36-р тал/,

Гэрч Л.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хоо толгой гэх газраас манай ээж Т.Д бэлтгэж авч ирсэн, мод бэлтгэхдээ ямар нэгэн бичиг аваагүй гэж хэлсэн бөгөөд Т.Д эгч гэрээсээ гарч ирээд “би энэ модыг тайрсан, 11 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд Хоо толгой гэх газарт байхдаа өвөлжөөндөө буухаасаа өмнө бэлтгэсэн, ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй мод бэлтгэчихээд манай хүү өөрийнхөө УАЗ маркийн автомашинаар ачиж авсан гэж хэлсэн. Тухайн амбаар нь 3 тал амбаар байсан ба амбаарын дээврийг мөн нойтон шинэс модоор барьсан барьсан байсан. Бид нар шинээр тайрсан нойтон модыг тоолж үзэхэд 110 орчим ширхэг нойтон шинэс мод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р тал/,

Гэрч Ж.Х /Түргэн сумын байгаль хамгаалагч/-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг Зүрхэн гэх газраас түлээний мод бэлтгэх зориулалтаар 10 га газарт талбай тусгаарлалт хийгдсэн, мөн 1-р багийн нутаг Олзод гэх газраас хэрэглээний мод бэлтгэх зориулалтаар 10 га газарт талбай тусгаарлалт хийгдсэн, мөн Түргэн сумын 2-р багийн нутаг Овоон булан гэх газарт 5 га газарт хэрэглээний болон түлээний бургас мод бэлтгэхээр талбай тусгаарлалт хийгдсэн юм. 2020 онд иргэд, аж ахуй нэгжүүд нь талбай тусгаарлалт хийгдсэн дээрх газруудаас мод бэлтгэх эрхийн бичиг авч байж мод бэлтгэж болох юм. ...Түргэн сумын 1 дүгээр багийн иргэн Т.Д 2020 онд Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг Зүрхэн гэх газраас 3 метр куб түлшний хуурай шинэс мод бэлтгэх эрхийн бичигтэй байсан бөгөөд Т.Д нь энэ бичгээрээ түлээний модоо бэлдсэн. Харин хэрэглээний нойтон мод бэлтгэх ямар нэгэн зөвшөөрөл аваагүй. Мөн Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг Хоо толгой гэх газарт талбай тусгаарлалт хийгдээгүй учир тухайн газраас хэрэглээний нойтон шинэс мод бэлтгэж болохгүй. Т.Д нь Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг Хоо толгой гэх газраас нойтон хэрэглээний нойтон мод шинэс мод бэлтгэсэн үйлдэл нь хууль бус бөгөөд нойтон шинэс мод бэлтгэхдээ хууль бусаар зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэж үзнэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 41, 42-43-р тал/,

Гэрч Ж.Р-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би Хоо толгой гэх газарт явж очиход Т.Д нь “би Хоо толгойгоос малын амбаар барих мод бэлтгэмээр байна, хамт бэлдэлцээд өгөөг, би мод бэлтгэх эрхийн бичгийг нь авчихсан байгаа” гэж хэлсэн юм. Тэгээд Д бид хоёр 2020 оны 11 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд Увс аймгийн Түргэн сумын 01 дүгээр багийн нутаг Хоо толгой гэх газраас малын хашаа барих зорилгоор 40-50 орчим нойтон нарийн шинэс модыг тайрч бэлтгэсэн юм. Т.Д бид хоёр мод бэлтгэхдээ тэдний жижиг төмөр хөрөө болон төмөр сүх зэргээр мод тайрч,  модны мөчрийг унагаж мод бэлтгэсэн юм. Тухайн үед тэдний гэрт Т.Д болон түүний хүү Б бид гурав байсан ба Б нь өдөрт малаа туугаад бэлчээртээ явчихдаг байсан учраас мод бэлдэлцээгүй юм. Т.Д бид хоёр Хоо толгой гэх газраас модоо бэлдчихээд бэлдсэн моднуудаа тухайн газарт цуглуулж байгаад 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Ц.Бын тухайн үед хүнээс худалдаж авсан гэх саарал өнгийн УАЗ маркийн машинаар ойгоос мод ачиж Хоо толгой гэх газраас Чулуун хороо гэх газарт байх Т.Дгийн өвөлжөөнд зөөж буулгасан юм. ...би Т.Дг мод бэлтгэх зөвшөөрлийн бичигтэй гэж хэлсэн болохоор нь түүнтэй хамт нойтон шинэс мод тайрч бэлтгэсэн. Тухайн үед би Т.Дг мод бэлтгэх эрхийн бичиггүй, аваагүй гэдгийг мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-р тал/,

Шүүгдэгч Т.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай өвөлжөө нь Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг Мудгүйн аманд байх Чулуун хороо гэх газарт байдаг ба манай өвөлжөөнд үхэр, тугалын пүнз буюу саравч байдаггүй учраас би энэ жил өвөлжөөндөө жижиг хэмжээний үхэр, тугалын амбаар барих зорилгоор 2020 оны 11 дүгээр сарын 14- 15-ны өдрүүдэд Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг Хоо толгой гэх газраас Ж.Р-ийн хамт 50 орчим ширхэг нойтон нарийн шинэс мод тайрч бэлдсэн юм. Уг модыг тайрч бэлдэхдээ өөрийн төмөр хөрөө, төмөр сүх ашиглаж бэлдсэн ба мод бэлдсэн газар нь манай гэрээс 2-3 орчим километр зайтай ойрхон учраас Ж.Р бид хоёр хамт мод бэлдэхээр явахдаа алхаж очсон юм. Би тухайн үед мод бэлдэхдээ Ж.Р болон өөрийн хүү Ц.Б нарт мод бэлдэх эрхийн бичгийг нь авчихсан, сумын төвд байгаа гэж худал хэлсэн юм. Уг модыг би Ж.Р-ийн хамт бэлдсэн бөгөөд тухайн үед манай хүү Ц.Б өглөөнөөс орой хүртэл малаа хариулаад бэлчээрт гарчихдаг байсан учраас надтай хамт ойгоос мод бэлдэлцээгүй юм. Ж.Р бид хоёр ойгоос мод бэлдчихээд 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүү Ц.Б-ын эзэмшлийн 74-10 УВА дугаартай ачааны УАЗ маркийн автомашинд ачаад Хоо толгойгоос өөрийн өвөлжөө болох Чулуун хороонд уг моднуудыг буулгасан юм. Тэр өдрөөс хойш 3 хоногийн дараа 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр манайх Хоо толгой гэх газраас нүүж, Чулуун хороо гэх газарт буусан юм. Тухайн газарт очоод Ж.Р бид хоёр ойгоос бэлдсэн нойтон шинэс модыг зарим хэсгийг голоор нь хоёр хувааж, зарим хэсгийг нь 3 хуваагаад үхэр тугалын амбаар барьсан юм. Тэгээд маргааш нь Ж.Р аймаг руу явсан юм. Би Хоо толгой гэх газраас нойтон шинэс мод бэлтгэхдээ ямар нэгэн зөвшөөрөл аваагүй. ...Би хууль бусаар бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг төлж барагдуулна. Одоогоор би хохирлыг төлж барагдуулаагүй байгаа бөгөөд хэргийг хянан шийдвэрлэсний дараа хохирлыг бүрэн төлж барагдуулна” гэх мэдүүлэг /хх-ийн 98-99-р тал/ -үүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Экологи эдийн засгийн шинжээчийн “Уг мод бэлтгэсэн N 49°  56°  08,9, Е 091°  17°  43,3 солбицолд орших Хоо толгой гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газарт хамаарагдахгүй байна. 2020 онд Увс аймгийн Түргэн сумын Хоо толгой гэх газарт ойгоос мод бэлтгэх талбай тусгаарлах ажил хийгдээгүй тул мод бэлтгэж болохгүй. Зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн мод нь шинэс мод байна. Мод нийтдээ 2.1593 метр куб хэмжээтэй болж байна. Дээрх мод нь хэрэглээний мод байна. Модыг 2020 оны 11 дүгээр сард бэлтгэсэн гэж үзэж байна. Уг мод нь нойтон, амьдрах чадвартай мод байжээ. Уг 2.1593 метр куб шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ, ойн санд учруулсан хохирлын хэмжээ нийтдээ 1.435.901 /нэг сая дөрвөн зуун гучин таван мянга есөн зуун нэг/ төгрөг болж байна” гэх 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13 дугаартай дүгнэлт /хх-ийн 56-58-р тал/-ээр шүүгдэгч Т.Д нь хууль бусаар 2.1593 метр куб шинэс мод бэлтгэж, ойн санд 1.435.901 төгрөгийн бодит хохирол учруулсан болох нь тогтоогджээ.

Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг хуулиар мод бэлтгэх гэж байгаа иргэн, хуулийн этгээдэд үүрэг болгосон байна.

Шүүгдэгч Т.Д нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг Хоо толгой гэх газраас 2.1593 метр куб хэрэглээний нойтон шинэс мод бэлтгэсэн болох нь тогтоогдсон бөгөөд тэрээр хэрэглээний зориулалтаар мод бэлтгэх эрхийн бичгийг эрх бүхий албан тушаалтнаас аваагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилгүй байх тул шүүгдэгч Т.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.1.2-д: “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага хууль бусаар мод бэлтгэсэн үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан шууд хохирлыг нөхөн төлнө”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 3-д “Энэ хуулийн 42.1.3-д ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно” гэж заасан ба шүүгдэгчийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13 дугаартай дүгнэлтээр 1.435.901 төгрөгөөр тогтоосон байх тул уг гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хохирол нь 1.435.901 төгрөг байна.

Харин Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна”, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “Ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус заасан тул ойн санд учирсан хохирол, хор уршгийг экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 4.307.703 төгрөгөөр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт хохирол тодорхойлох зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нь модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлж 4.307.703 төгрөгөөр тогтоогдсон бөгөөд үүнээс шүүгдэгч Т.Д нь байгаль экологид учруулсан бодит хохирол 1.435.901 төгрөгийг төлж барагдуулсан болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс 2.871.802 төгрөг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Д гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Т.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Т.Д нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Д нь 2 охины хамт Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багт оршин  суудаг өрх толгойлсон ганц бие эх болох нь Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 170 дугаартай тодорхойлолт /хх-ий. 120-р тал/ болон  түүний хувийн зан байдлын талаар гэрч Т.Э-ын өгсөн: “Т.Д нь 1969 онд Увс аймгийн Түргэн суманд төрсөн бөгөөд эхээс наймуулаа юм. Т.Д нь бага насаа Увс аймгийн Улаангом суманд 8-р анги төгссөн. Т.Д нь 8-р ангиа төгсөөд ээжтэй хамт Увс аймгийн Түргэн суманд хөдөө мал маллаж амьдарч байгаад 1992 онд Хөхөө овогтой Цэдэндамба гэгчтэй гэр бүл болж хөдөө мал дээр мал маллаж амьдарч байсан юм. Т.Д нь 4 хүүхэд төрүүлсэн бөгөөд том охин Ариунтуяа нь тусдаа гарч, хүнтэй гэр бүл болсон. Дараагийн хүүхэд буюу Дашаа буюу Б нь ээжийнхээ хамтаар хөдөө мал маллаж амьдардаг ба эхнэр 4 хүүхэдтэй, гэр нь Улаангом суманд байдаг. ...Т.Д нь одоогоор ам бүл 3, 2 охины хамт амьдардаг бөгөөд түүний нөхөр Цэдэндамба нь одоогоос 15 орчим жилийн өмнө моринд чирэгдэж золгүй байдлаар нас барсан юм. Д нь нөхрийгөө нас барах үед нялх, бага насны 4 хүүхэдтэйгээ үлдсэн бөгөөд тэрнээсээ хойш хүнтэй дахин суугаагүй хөдөө мал маллаж, хүүхдүүдээ өсгөж, сургууль соёлд сургаж, ар гэрээ авч яваа эмэгтэй юм. Т.Д нь зан аашийн хувьд даруу төлөв зантай, бор зүрхээрээ үр хүүхдээ тэжээдэг, хөдөлмөрч зантай, хөдөө мал маллаж амьдардаг, амьдралын нөхцөл байдлын хувьд дундаж амьдралтай, эд хөрөнгийн хувьд 400 орчим бог малтай 10 гаруй үхэртэй хөдөө гэртээ амьдардаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51-р тал/, гэрч Ц.А-ын өгсөн: “Манай ээж Т.Д нь хөдөө ах Ц.Бын хамтаар мал маллаж амьдардаг юм. Т.Д нь зан аашийн хувьд жирийн нэг сайхан харилцаатай, элдэв хорт муу зуршилгүй хүн бөгөөд ямар нэгэн илүү дутуу зангүй, хөдөлмөрч, насаараа мал дагаж амьдарч байгаа малчин хүн юм. Манай аав бид нарыг бага байхад нас барсан бөгөөд миний ээж Т.Д нь аавыг нас барснаас хойш 4 хүүхдээ өдий зэрэгт хүргэх гэж хичээж яваа хүн бөгөөд маш их сэтгэлийн хадтай, хүн юм.  6 настайгаасаа хойш найзалж нөхөрлөж байна. Т.Д нь зан авирын хувьд сайхан дөлгөөн зантай, нэг их илүү дутуу зангүй, даруу төлөв зантай хүн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-р тал/-үүдээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Д нь урьд өмнө нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь хавтаст хэргийн 118-р талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Шүүхээс шүүгдэгч Т.Дд ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугаа ойлгож гэмшсэн, ойн санд учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт үйлдсэн болон хувийн байдлыг нь харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг албадан гаргуулна”, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 3-д “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно, хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө буюу хууль бусаар бэлтгэсэн 1.435.901 төгрөгийн үнэ бүхий 2.1593 метр куб шинэс модыг улсын орлого болгох ёстой боловч, шүүгдэгч уг модоор малын хашаа барьсан, модыг машинаар очиж авах боломжгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд  уг модны үнэ, гэмт хэрэг үйлдэхдээ  ашигласан 10.000 төгрөгийн үнэ бүхий хуучин хөрөө, 5.000 төгрөгийн үнэ бүхий төмөр иштэй сүхийг тус тус хурааж, ойн санд учруулсан 2.871.802 төгрөгийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах үндэслэлтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр хөрөө, модон иштэй төмөр сүхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Т-ийн Д-г Эрүүгийн хуулийн тусгай 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд хууль бусаар мод бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д-д хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Албадлагын арга хэмжээ авагдсан хүнд хяналт тавих үүргийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Т.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Т.Д нь хохиролд 1.435.901 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд төлснийг дурдаж, Байгаль орчныг хамгаалах тухай хулийн 49 дүгээр зүйлийн 1, 4.1-д зааснаар ойн санд учруулсан хохиролд 2.871.802 төгрөг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Т.Д гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болох 2.1593 метр куб шинэс модны үнэ 1.435.901 төгрөг, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 10.000 төгрөгийн үнэ бүхий хөрөө, 5000 төгрөгийн үнэ бүхий сүхийг тус тус хурааж, ойн санд учруулсан хохиролд 2.871.802 төгрөгийг хохирлыг Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахад зарцуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын ялллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ