Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/08

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ  даргалж,

Улсын яллагч Л.Солонго,

Шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч  П.Г, Э.П,

Шүүгдэгч нарын  өмгөөлөгч Э.Наранцацрал, И.Олонмөнх,

Нарийн бичгийн дарга М.Хүрэлбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Удамж овогт Пийн Г, Тайж овгийн Эгийн П нарт холбогдох 2028000000178 дугаартай нэг хавтас хэргийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, эмэгтэй, 36 настай, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг, суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, Т овогтой Эгийн П, регистрийн

Монгол Улсын иргэн, эмэгтэй, 39 настай, бүрэн бус дунд боловсролтой, худалдагч, касс, нярав мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг, оршин суудаг, 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 21 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7.160.400 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж, 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн 275 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар цагаатгагдсан, Удамж овогт Пийн Г, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч П.Г нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймаг, Даланзадгад сум 7 дугаар баг Оюутын 9-30 тоот хашааны гадна Э.Птэй маргалдан улмаар харилцан зодолдож, Э.Пгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Э.П нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймаг, Даланзадгад сум  7 дугаар баг Оюутын 9-30 тоот хашааны гадна П.Гтэй маргалдан улмаар харилцан зодолдож, П.Гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр очиж зодоон болсон асуудал байгаа. Түүнээс өмнө нь Г намайг нөхөртэйгөө хардаж, фэйсбүүк дээр миний талаар бичиж, намайг хүнээр зодуулсан. Тэр асуудлыг шийдэж учраа олгох гэж очсон тэгээд зодоон болсон байгаа. Хамгийн гол нь миний нэр төрийг унагааж хүмүүсийн дунд худлаа ярьж яваад байгаа учраас очиж нэг мөр учраа олъё гээд очсон. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн гэв.

Шүүгдэгч П.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 10 дугаар сарын 05-ны орой П нь манай нөхөр рүү залгаад Г байна уу гээд асуугаад байсан. Тэгж асууж байхдаа Г, А хоёрыг шүүхдэнэ гэж хэлсэн байсан. 10 дугаар сарын 06-ны орой гэр рүүгээ харьж байхад П хашааны гадаа хар маск, хар нүдний шилтэй зогсож байсан. Тэгээд намайг чи яасан овоо юм бэ, машинд суу гээд байсан. Би суухгүй гэсэн чинь чи яасан овоо юм, чи над руу хүн явуулж зодуулсан, чи Баас мөнгө салгасан гээд намайг хашаа руу шахсан.  Сүүлдээ над руу өшиглөөд байхаар нь би өөрийгөө хамгаалаад Пг арагш нь түлхээд гэр рүүгээ гүйгээд гар утсаа авч цагдаагийн байгууллагад хандсан. Би цагдаа дуудахад машинаа унаад маш хурдтай явсан. П нь намайг хардлаа гэж байна. Тийм зүйл бол байхгүй. Пгийн нөхөр болох Бын 68 зээлийн төвд тавьж архи уусан мөнгөн аягыг намайг хулгайлсан гэж гүтгэж цагдаад өгч байсан. Үүний дараа байн байн ирж намайг ингэж дарамталж байгаа гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Болсон асуудлыг талаар түрүүнд ярьсан. Г миний нүүр хэсэгт самардсанд гомдолтой байна. Нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй гэжээ.  

Мөрдөн байцаалтад хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.П мэдүүлэхдээ: “...2020 оны цагаан сараас хойш Г миний нэр сүрийг унагааж янз бүрээр ярьж байгааг би олон хүнээс сонсож байсан. 2020 оны 10 сарын 06-ны өглөө 07 цагт танихгүй дугаараас Г залгаад “чи намайг нөхөр юу гэж хэлсэн юм гэхээр нь би юу гэж хэлсэн гэсэн чинь Г намайг Цагдаад өгнө гэсэн. Тэгээд би утсаа тасалчихсан чинь Г над руу танихгүй дугаараас олон залгасан. Тэгээд би хүүхдээ хүргэчхээд очиж нөхөртэй нь Гтэй 3-уулаа уулзъя гэж бодоод гэрт нь очсон чинь нөхөр нь гэртээ хүүхэдтэйгээ 2-уулаа хэвтэж байсан. Г байхгүй байсан. тэгээд би нөхрөөс нь “Чи Гт юу гэж хэлсэн юм. Цагдаа шүүхэд хэлнэ” гээд байна гэсэн чинь нөхөр нь та 2-ын хов жив надад
хамаагүй та 2 хоорондоо учраа ол гэж хэлсэн. тэгээд би гэрээс нь гараад хашааны
гадаа машиндаа сууж байсан чинь Г хашааны зүүн айлаас алхаад ирж
байсан. тэгээд би хашааныхаа гадаа ирэхээр нь машинаасаа буугаад Гтэй
уулзаад ямар учиртай юм намайг нэр сүрийг минь унагаж дууслаа гэсэн чинь^
Г би яасан юм гээд согтуу хүнээс дор аашилж хашхираад би юм яриагүй гээд
миний нүүр буюу баруун шанаа руу цохисон чинь миний нүдний шил газар
уначихсан, тэгээд үснээс зулгаагаад нүүр ам самардаад байхаар нь би Гийг
цааш нь түлхчхээд машиндаа суухад Г цагдаа дуудаж байсан. тэгээд би
гэртээ ирээд машинаа тавьчхаад буцаж Гийн гэр рүү алхаж байсан чинь
цагдаа Гийн гэрээс гараад манай гэр рүү ирж байгаа харагдсан. Тэгээд би
эргэж гэртээ ирээд нүүрээ угаагаад цагдаагийн машинтай цагдаа дээр ирсэн...” гэжээ. /хх-14-17/,

Мөрдөн байцаалтад хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Г мэдүүлэгтээ: “...2020 оны 10 сарын 05-ны орой манай нөхөр рүү залгаад намайг сурсан гэсэн. тэгээд би маргааш өглөө нь 09 цагийн үед гэртээ орох гээд айлаас алхаад очсон чинь П гэрийн гадаа хар машинтай ирчихсэн байснаа гарч ирээд машинд суу явъя гэхээр нь би машинд чинь сууж яахын гэсэн чинь намайг чи муу Бажгайгаас мөнгө авдаг хэн юм гэсэн. амандаа зөндөө юм хэлээд байсан, тэгээд би гэртээ орох гэсэн чинь биеэрээ хориод оруулахгүй байсан. тэгээд хашааны үүдэнд байсан чинь Пгийн гар нүүр рүү 2-3 удаа хүрээд авсан. Юу болсныг би мэдээгүй. Тэгээд хашааны хаалгаар орох гэсэн чинь хаалга руу түлхээд үснээс зулгаагаад хашаа руу түлхсэн. Тэгэхээр нь би Пг түлхээд хашаандаа байх гэртээ ороод цагдаа дуудсан чинь П машинаа унаад зугтаачихсан. Зугтаахдаа их хүчтэй явсан...” гэжээ. /хх-8-11-12/,

Гэрч М.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 10 сарын 06-ны өглөө 09 цагийн үед би Г рүү залгаад гэрт ирээд хоол хийгээд өгөөч гэсэн чинь Г манайд ирээд мах хэрчээд сууж байснаа гэнэт чи бид 2 Пд хэлтэс цагдаа дээр очихоор ямар гэм хийлээ гэхээр нь би яасан гэсэн чинь Г надад “өчигдөр С руу П залгаад Г байна уу гэж асуугаад, А, Г 2-ыг шүүхэд өгнө гэхээр нь С утсаа тасалсан гэсэн” гэж хэлсэн. Тэгээд би П рүү залгасан чинь утсаа аваагүй. Тэгээд 5 минутын дараа П над руу залгахаар нь би юу болоод байгаа юм гэж асуусан чинь П намайг “Хүний сэг оргиж байхаар үхэж далд орооч, ингэж явах чамд сайхан байна уу гэж хэлээд инээгээд байсан”, тэгэхээр нь би чи яагаад намайг ингэж хэлж байгаа юм. Би чамд ямар гэм хийсэн юм гэсэн чинь утсаа тасалчихсан. Тэгээд ахиж над руу залгаад Г байна уу гэхээр нь байхгүй гэсэн. Тэгсэн чинь дахин дахин залгаад Г байна уу гээд байхаар нь би байхгүй гэж хэлсэн. Тэгээд Г хоол хийж өгчихөөд гэр рүүгээ манайхаас 10 цагийн үед гарсан. Тэгээд 10-15 минутын дараа над руу Г залгаад намайг сая П отож хүлээж байгаад хашааны үүдэн дээр зодчихоод зугатаачихлаа гэж хэлээд намайг гэрийнхээ ар талд гараад ир гэсэн. Тэгээд гараад очсон чинь Гийн нүүрийг нь самардаад урчихсан цус гарч байсан. Тэгээд араас нь цагаагийн машин ирээд цагдаа дээр ирээрэй гэж хэлээд Пг олох гээд цагдаагийн машин яваад өгсөн. Харин Г цагдаа руу алхаад явсан...Цагаан сарын үеэр мөнгөн аяганаас болж тэр хоёр муудалцсан...өмнө нь Г, П хоёр найзууд байсан... гэжээ. /хх-18-19/,

Гэрч Б.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 10 сарын 06-ны өглөө 08 цагийн үед П манай гэрт намайг унтаж байсан чинь орж ирээд үүдэнд зогсоод манай эхнэр Гийг сурсан. Тэгээд би Г байхгүй айл руу явсан гэж хэлсэн. Тэгээд П манай гэрээс гараад явсан. Би гэртээ унтаад үлдсэн... 2020 оны 02 сард цагаан сарын үеэр манай эхнэрийг П нөхөртэйгөө нийлж гэрээс нь мөнгөн аяга хулгайлсан гэж гүтгээд муудалцаж байсан. Тэгсэн чинь тэр аягыг Пгийн нөхөр нь ламборданд тавиад мөнгөөр нь архи аваад уучихсан байсан... Би гэртээ унтаж байсан чинь манай эхнэр Г гаднаас П намайг зодчихлоо гэж орж ирээд өөрийнхөө утсыг гэрээс авч гараад цагдаад дуудлага өгсөн... гэжээ. /хх-18-19/,

Гэрч Ц.Ч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би Пгийд очоогүй хамгийн сүүлд 08 дугаар сард гэрт нь очиж угаалгын машиныг нь засаж өгсөн тэрнээс хойш уулзаагүй...машинтай очоогүй... гэжээ. /хх-74-75/,

Гэрч Э.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 10 дугаар сарын 04-нөөс 06-ны хооронд ажил дээрээ байсан. 2020 оны 10 дугаар сарын 12-нд би ажлаасаа бууж гэртээ ирсэн...Гтэй муудалцсаныхаа дараа цусаа гоожуулаад надтай дүрсээ харж ярьсан...Чинзоо 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр манай гэрт манай угаалгын машиныг засах гэж явган ирсэн байсан. Би орой машинаараа хүргэж өгсөн. Гэжээ /хх-76-77/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 542 дугаартай дүгнэлтэд:  Э.Пгийн биед хуйхны зөөлөн эдийн няцрал, хамар, баруун хацар, шанаа, завж, сарвууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ /хх-35-36/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 543 дугаартай дүгнэлтэд:  П.Гийн биед дух, хамар, баруун хацар, эрүүний зулгаралт, доод уруулын салстын язрал, зүүн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ /хх-39-40/,

            Номгон сумын Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт /хх-44/,

            Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-45/,

            Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-46/,

            Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-50/,

            Мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх-51/,

            Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-52/,

            Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-53/,

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-55/,

            Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-56-58/,

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-59/,

            Фэйсбүүк чатын хуулбар /хх-64/,

            Төрсний гэрчилгээний хуулбар /хх-65/,

            Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-66-68/,

            Фэйсбүүк чатын хуулбар /хх-79/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.П, П.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Э.П, П.Г нарын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.П, П.Г нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч Э.П, П.Г нарын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.   

Шүүгдэгч П.Г нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 7 дугаар баг, Оюутын 9-30 тоот хашааны гадна Э.Птэй маргалдан улмаар харилцан зодолдож, Э.Пгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Э.П нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 7 дугаар баг, Оюутын 9-30 тоот хашааны гадна П.Гтэй маргалдан улмаар харилцан зодолдож, П.Гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Пгийн мэдүүлэг /хх-14-15/, хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Гийн мэдүүлэг /хх-11-12/, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 542 дугаартай шинжээчийн  “ Э.Пгийн биед хуйхны зөөлөн эдийн няцрал, хамар, баруун хацар, шанаа, завж, сарвууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-35-36/,  2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 543 дугаартай шинжээчийн “ П.Гийн биед дух, хамар, баруун хацар, эрүүний зулгаралт, доод уруулын салстын язрал, зүүн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй “ гэх дүгнэлт /хх-39-40/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэг байхаар хуульчилсан.

Шүүгдэгч Э.П, П.Г  нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас бие биенийхээ бие эрх чөлөөнд нь халдаж байгаа үйлдлээ хууль бус болохыг ухамсарлах боломжтой байсан ч түүнийг хүсч үйлдсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.П, П.Г нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.  

Шүүгдэгч Э.П нь хувийн байдлын хувьд 36 настай, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг, оршин суух, ял шийтгэлгүй болох нь Номгон сумын Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт /хх-44/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-45/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-46/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-59/ зэргээр,

Шүүгдэгч П.Г нь хувийн байдлын хувьд 39 настай, бүрэн бус дунд боловсролтой, худалдагч, касс, нярав мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг, оршин суудаг, урьд 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 21 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7.160.400 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж, 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн 275 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар цагаатгагдсан болох нь Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-50/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-55/, Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-56-58/, Мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх-51/, Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-52/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-53/ зэргээр тус тус тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана гэж заасан.

Шүүгдэгч П.Г шүүхийн хэлэлцүүлэгт  “Би Пг цохиж зодоогүй. Айсандаа түлхсэн. П намайг болон манай гэрийнхнийг байнга айлгаж, дарамталдаг ” гэх тайлбар,

Шүүгдэгч Э.П нь “П.Г намайг нөхөртэйгөө хардаж, миний нэр хүндийг гутааж  худлаа ярьж яваад байсан. Тухайн өдөр бид 2 харилцан зууралцаж, маажилцсан...” гэх мэдүүлэг тайлбар гарган мэтгэлцэх боловч шүүгдэгч нарын гаргасан тайлбар, мэдүүлэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдөлбөргүй байдлаар тогтоогдохгүй ба эдгээр байдал нь шүүгдэгч нарын хэн нэгнийг зөвтгөх, буруутгах үндэслэл болохгүй гэж үзсэн болно.

Мөн хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн хэлбэрт нөлөөлөх шалтгаан болохгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал шүүх хуралдаанд “Миний үйлчлүүлэгч П.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх үндэслэлтэй. Шүүгдэгч Э.П эхлээд дайраад хашаа руу шахаад, цохиод байхаар нь айсандаа түлхсэн үйлдэл хийсэн. Энэ үйлдлийн тухайд аргагүй хамгаалалт хийсний улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж тайлбарладаг. Иймд Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг  гэмт хэрэгт тооцохгүй байхаар хуульчилсан байдаг тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэх санал дүгнэлт гаргасан. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заажээ.

Хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.Г, Э.П нар нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 7 дугаар баг, Оюутын 9-30 тоот хашааны гадаа хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж харилцан бие биенийхээ эрх чөлөөнд халдаж хохирол учруулсан үйл баримт тогтоогдох ба шүүгдэгч П.Г  нь аргагүй хамгаалалтыг хүч хэрэглэсэн довтолгоо бүхий үйлдлийн эсрэг хийсэн, халдлага эхэлсэн тухайн цаг үед өөрийн амьд явах, халдашгүй чөлөөтэй байх, эрх чөлөөгөө хамгаалахын тулд хариу арга хэмжээ авсан үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн тус гэмт хэргийн улмаас шүүгдэгч П.Г, Э.П нарын эрүүл мэндэд тус тус хөнгөн гэмтэл учирсан болох нь  2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 542 дугаартай шинжээчийн  дүгнэлт /хх-35-36/,  2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 543 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-39-40/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.

Иймд өмгөөлөгч Э.Наранцацралтын шүүгдэгч П.Гийг аргагүй хамгаалалт хийсний улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.П нь”  П.Гийн хөл, шилбэ рүү нь өшиглөсөн зүйл байхгүй шилбэнд учруулсан гэмтлийг би учруулаагүй гэх,

Шүүгдэгч П.Г нь “ Э.Пд учруулсан гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй, нөхөр нь тухайн үед ирсэн байсан тул гэмтэл авсан байх боломжтой. Манай гэрт хар нүдний шил масктай орж ирсэн байсан” гэх  тайлбарыг тус тус гаргасан.

2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр  буюу гэмт хэрэг гарснаас хойш нэг хоногийн дараагаар шүүгдэгч Э.П, П.Г нарыг шинжээч эмч үзэж нэг өдөр дүгнэлт гаргасан байх тул шинжээчийн дүгнэлтээр гаргасан гэмтлийг шүүгдэгч нар бие биедээ учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

   Шүүх шүүгдэгч Э.П, П.Г нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

  Улсын яллагч Л.Солонго шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: шүүгдэгч Э.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч П.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын дүгнэлт гаргасан.

Шүүгдэгч П.Гийн өмгөөлөгч Э.Наранцацрал шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч П.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж өгнө үү гэх санал,  

Шүүгдэгч Э.Пгийн өмгөөлөгч И.Олонмөнх шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч  Э.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж өгнө үү гэх санал дүгнэлт тус тус гаргасан байна.

  Шүүх шүүгдэгч Э.П, П.Г нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол хор уршгийн хэр хэмжээг харгалзан шүүгдэгч Э.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч П.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

Шүүгдэгч Э.П, П.Г нар  тус бүр оногдуулсан  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдэж шийдвэрлэв.

          Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.П, П.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.П нь шүүгдэгч П.Гээс, хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Г нь шүүгдэгч Э.Пгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр нэхэмжлээгүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын тайлбар, мэдүүлгээр тогтоогдож байх тул бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

            Шүүгдэгч Э.П, П.Г нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдоогүй тул нээлттэй явуулсан болно.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Удамж овогт Пийн Г, Тайж овгийн Эгийн П нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Пд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч П.Гт 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Э.П, П.Г  нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.П, П.Г  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Э.П 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг, шүүгдэгч П.Г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр тус бүр төлж барагдуулахаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П, П.Г  нар оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.

7. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.П нь шүүгдэгч П.Гээс, хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Г нь шүүгдэгч Э.Пгээс хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.     

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд  зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Э.П, П.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Э.ОЮУН-ЭРДЭНЭ