Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/09

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ  даргалж,

Улсын яллагч Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч Ж.Ж,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овгийн Жын  Жд холбогдох 2028003000199 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, оршин суух  оршин суух, ял шийтгэлгүй, Б овгийн Жын  Ж, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Ж.Ж нь 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг Барс барилгын материалын дэлгүүрийн түрээсийн байранд хамтран амьдрагч Б.Оийг  зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Ж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

Хохирогч Б.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2020 оны 06 дугаар сард Ж.Жтай танилцаж улмаар дотносож хамтран амьдарч байгаа бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 11 цагийн үед Ж.Ж гаднаас орж ирээд гэрийн хойд тавиур дээр байсан гоёоны архийг задлаад ганцаараа уусан юм тэр архийг надад нэг хийж өгсөн би тэрийг нь уугаагүй тэгсэн өөртөө аягалаад уугаад байсан. Архи ууж байхдаа эхлээд гайгүй амьдрал ярьж байгаад сүүлдээ намайг хэл амаар доромжлоод эхэлсэн тэгж байгаад гэрээс гараад яваад өгсөн. Би тухайн үед хумсаа янзлуулах гээд цаг авчихсан байсан учраас цаг чинь болчихлоо гээд залгасан. Би гэрээс гараад гоо сайханч дээр очоод хумсаа янзлуулж байхад Ж.Ж над руу залгаад байсан 8-9 удаа залгасан би сүүлийн дуудлагыг нь авсан чинь би цагдаа дээр баригдсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаагийн жижүүр руу залгаад Ж.Ж гэж хүн байна уу гэсэн чинь тийм хүн байхгүй гэсэн. Тэгээд байж байтал дахиад залгахаар нь утсаа авсан чинь хаана байна гэхээр нь би төвд явж байна гэж хэлсэн би  төвд явж байна гэж хэлсэн чадна шүү пизда минь гэж хэлсэн. Би гэртээ харих гэж байна гэж хэлээд утсаа тасалсан. Замаараа нэг хоол аваад гэр рүүгээ очсон гэртээ очоод хоолоо идэх гээд байж байхад Ж.Ж манай халуун савыг болон шинжилгээнд орсон бичиг хоёрыг бариад ороод ирсэн. Орж ирээд над руу хандаад халуун савыг чинь аваад ирлээ гэж өгсөн Манай индүүдлэгний ширээн доогуур Ж.Ж өөрийнхөө авч ирсэн тос масло зэрэг өөрийн гэсэн эд зүйлийг гэрээс гаргахаар үүд рүү гулсуулсан. Тэгж байхдаа над руу ирээд чи надтай амьдрах юм уу үгүй юм уу гээд нүүрээ над руу тулгасан. Чи өөрөө надаас сална гэж хэлээ биздээ гэсэн чинь зүүн гараараа баруун хацар руу 1 удаа алгадаж авсан. Намайг заамдаад авсан. Би утсаа гаргаж ирээд өөрийн эгч Ө руу залгаад эгчээ хүрээд ир гэж хэлсэн. Тэгж байхад Жы гар сулраад заамдахаа больсон тэр үед нь би гэрээс гараад үүдэнд очсон тэр үед Ж цаад өрөөнд очоод тавиур дээр байсан лекорыг задлаад ганцаараа уух гэхээр нь би наадахыг нь чинь би хүнд өгнө гэж хэлсэн шүү дээ гэсэн чинь чи надаас ийм юм харамлаад байхдаа яадаг юм бэ гээд задлаад уусан би гэрийн гадаа гараад би мөн өөрийн төрсөн эгч Ө руу залгаад Ж авирлаад байна гээд дуудсан. Ж гэрээс нөгөө өөрийнхөө эд зүйлүүдийг машин руугаа зөөсөн. Зөөж байхад нь би хойноос харж байсан чинь Ж намайг харчихаад чи хүрээд ир би юм аа ачаад дуусчихлаа гэж хэлсэн. Би чамаас айж байна чи сая намайг алгадаа биздээ гэж хэлсэн чинь буцаад яваад өгсөн тэр үед Ө эгч цаанаас нь ирж таараад манай эгч та нар чинь хаашаа юм бэ болвол болоод болохгүй бол зүгээр сална биз юундаа ингэж булайгаа чирдэг юм бэ гэж хэлсэн чинь манай эгч рүү бэлэн гаргаад чи муу надад юм хэлдэг юу юм бэ чи муу өөрийнхөө нөхрийг л засвал барав гэх мэтээр хараагаад загнаад байсан. Тэгээд манай эгч рүү хандаад би наад янханыг чинь 2 сар шаасан төлбөрөө төлчихсөн шүү гэх мэтээр хараагаад доромжилоод байсан. Эгч рүү хэсэг дайрч байгаад дахин салаавч гаргахад нь би гарт нь өртөөд баруун хөмсгөндөө цохиулсан. Эгч бид хоёр цаашаа яваад Барс дэлгүүрийн баруун хойд өнцөгт зогсож байхад Ж гэр рүү ороод алга болсон тэр үед манай эгч Ө хүүхдийн хамтаар ирсэн араас нь М гээд манай үеэл бас ирсэн юм. Тэгээд би Жыг агсан тавиад болохгүй байна намайг сая алгадчихлаа гэж хэлсэн. Тэгсэн чинь Ө, М хоёр гэр рүү ороод уулзаатхая гээд явсан би араас нь орсон чинь Ж гэрт нөгөө ликороо уугаад сууж байсан Ө эгч гэрт ороод Жд хандаад чи ингэж болохгүй шүү дээ амьдарвал сайхан амьдрах хэрэгтэй шүү дээ гэх мэт зүйлүүдийг хэлсэн. Тэгэхэд Ж хэсэг сонсож байгаад түй май гээд бэлэн гаргаад эхэлсэн. Ө эгч чи эх шигээ хүн рүү бэлэн гаргаад байхдаа яадаг юм бэ гэж хэлсэн. Чи муу шавар зуурдаг гуйлгачин чиний хүүхдүүд сайн сайхан яваа чинь хаана байгаа юм муу арчаагүй гөлөг гэх мэтээр доромжилсон. Манай эгч би явлаа гээд яваад өгсөн юм. Тэр үед М чи согтуу байна гэртээ амарчих эрүүлдээ ярилцаад учраа ол гэж хэлсэн чинь бэлэн гаргаад Мг чи ийм сахалтай хүнд шаалгадаг биздээ гэх мэтээр хэл амаар доромжилоод байсан. Тэгээд за бүтэхгүй юм байна явъя гээд би нөгөө өрөөнд орсон. Би Мтай энийг гэрт оруулчихаад танайд очиж хэвтье толгой өвдөөд байна гээд ярилцаж байхад М дахин нөгөө өрөөнд ороод чи гэртээ ороод амарчихаа гээд нэг хэсэг гуйсан чинь Мг хэл амаар доромжилоод байсан. Тэгж байгаад буцаад ороод ирсэн чинь Ж бид нарын байсан өрөөнд ороод ирсэн. Бид нарыг буланд шахаад хаагаад гараараа хана руу наагаад гаргахгүй зогссон тэгж байхад нь М хажуугаар нь гарах гэсэн чинь Мгийн баруун хацар, зүүн шанаа хоёр руу цохиж авсан. Тэгэхээр нь би Жд хандаад чи болиоч чи эмэгтэй хүн цохиод ямар балиар юм бэ гээд би түлхсэн чинь дахин Мг цохих гэж байхдаа миний зүүн хавирганы доод хэсэгт 1 удаа цохиод авсан юм тэгж байхад гаднаас цагдаа ороод ирсэн тэгээд цагдаа аваад явсан юм... Би Жд нийт 3 удаа цохиулсан. Жд цохиулаад толгой доргисон баруун хөмсөгний зөөлөн эд гэмтэж хавдсан баруун талын хавирга хэсгээр хөндүүртэй байсан одоо эдгэсэн байна... Бариач дээр 1 удаа бариулахад 10.000 төгрөгөөр бариулсан, Бариулсан мөнгийг Ж өгсөн... гэжээ.../хх-20-21/,

Гэрч Д.Мгийн мэдүүлэгт: Би 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр би гэртээ байж байхад 17 цагийн үед байх манай үеэл О намайг гэрт хүрээд ир Ж агсан тавиад байна гэж хэлсэн. Би яваад очиход Барс барилгын материалын дэлгүүрийн хойд талд буюу Оийн гэрийн хойд талд О, Ө эгч хоёр байж байсан. Би очоод тэр хоёртой уулзаад байж байхад Ө гээд Оийн төрсөн эгч хүрээд ирсэн тэгээд Ө эгч бид хоёр Жтай уулзахаар гэр рүү нь орсон. Ж том Оийн амьдардаг өрөөнд нь лекор уугаад сууж байсан. Гэрт ороод Ө эгч юу Жд хандаад юу болоод байгаа юм бэ яагаад архи дарс уугаад байгаа юм бэ гэсэн чинь Ж эгч рүү салаач гаргаад арчаагүй, гуйлагчин гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан тэгж байхад гаднаас О ороод ирсэн чинь О рүү салаавч гаргаад хэл амаар доромжлоод би чамайг энэ орон дээр 2 сар шаасан гэх мэтээр доромжлоод байсан. Би тэр үед нь хажууд нь сууж байгаад чи ингэж болохгүй гэртээ орж сайхан амраад өглөө орж ирээд Отэй учраа ол гээд хэлсэн чинь над руу дайраад чи муу гуйлагчин, танайх удмаараа ядуу амьдардаг гэх мэтээр намайг доромжилсон. Тэгж байхад Ө эгч гэрээс гараад явлаа гээд яваад өгсөн зөрөөд Оийн төрсөн эгч Ө орж ирээд Оийн оёдлын өрөө буюу үүдний өрөөнд орж ирээд байж байхад нь О бид хоёр оёдлын өрөөнд орж ирээд Ө эгчтэй уулзаж байхад Ж цаад өрөөнөөс гараад ирсэн. Тэгсэн Ө эгч гэрээс гарах гэсэн чинь гаргахгүй гараа алдлаад зогсоод байсан. Би хажууд нь зогсож байсан чинь Ж пиздаануудаа гэж орилж байснаа миний баруун талын хацар руу гараараа цохиод авсан би зөрүүлээд түлхсэн чинь хөдлөхгүй байсан тэгж байхад О хажуугаар орж ирээд бид хоёр хамт түлхсэн чинь эргэж хараад миний зүүн талын шанаа руу мөн цохиж авсан тэгээд цохих гэхэд нь би ухарсан чинь. Оийн цээж хэсэг рүү нь цохьчих шиг болсон дуу алдаад явчихсан. Би цагдаад дуудлага өгсөн дээр юм байна гэж бодоод дуудлага өгсөн удалгүй цагдаа ирээд Жыг аваад явсан юм.” гэжээ. /хх-22-23/,

Гэрч Б.Өы мэдүүлэгт: Би 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ажил дээрээ буюу Орших дэлгүүртээ сууж байхад 17 цагийн үед миний төрсөн дүү Б.О 80540810 өөрийнхөө дугаараас залгасан би утсаа авсан чинь эгч гэрт хүрээд ир Ж авирлаад байна гэж хэлээд утсаа тасалсан юм. Тэгэхээр нь би дэлгүүрээ хаагаад Оийн амьдардаг “Барс” барилгын материалын дэлгүүрийн байр руу өөрийн охин Намуундарь гэдэг 10 настай хүүхдийн хамт алхаад хүрээд очиход Ж машины хаалгаа нээчихсэн машиндаа юм ачаад зогсож байсан. Тэгэхээр нь би Жд хандаад юу болоод байгаа юм бэ гэсэн чинь таньд хамаагүй гэж хэлсэн. Тэр үед миний дүү О Барс дэлгүүр буюу амьдардаг байрныхаа хойд талд нь зогсож байхаар нь очоод юу болсон бэ гэсэн чинь Ж архи уугаад маяглаад байна гэж хэлсэн. Би дүүтэйгээ уулзаж байгаад Жд хандаад чи ямар муухай зантай юм бэ гэж хэлсэн чинь Ж, Оийн гэр рүү ороод явчихсан. Тэгээд удалгүй хаалгаар шагайгаад намайг ороод ирээч юм яръя гэсэн тэгэхээр нь би ганцаараа гэр рүү орсон. Жд хандаад архи уусан хүн ямар олиг байх вэ чи яах гэж нэгнийгээ зовоогоод байгаа юм бэ гэсэн чинь чамд хамаагүй чи өөрийнхөө нөхрийг хүмүүжүүлж чадахгүй байж надад юу хэлдэг юм бэ гэхээр нь за за юм яриад ойлгохгүй юм байна гээд гарсан. Гадаа гараад Отэй уулзаад байж байхад манай төрсөн эгч Ө хүрээд ирсэн. Араас нь М гээд манай хамаатны эмэгтэй ирсэн. Ө, М, О гурав Жтай уулзахаар Оийн гэр рүү орсон би хүүхдийн багштай уулзахаар 1-р сургууль руу орсон сургууль орж хүүхдийнхээ багштай уулзачихаад эргээд ирэхэд манай төрсөн эгч Ө, Оийн гэрээс гараад явсан. Би Оийн гэр рүү ороход Ж хойд талд нь суучихсан лекор уугаад байгаа харагдсан гэрт О, М хоёр Оийн оёдлын өрөөнд сууж байсан. Би дүүдээ хандаад энэ Ж танайхаас явах нуу би явмаар байна гэсэн чинь О, Жд хандаад чи манайхаас яв бид нар явмаар байна гэж хэлсэн. Тэгсэн сонссон янзгүй суугаад байсан тэгж байгаад босч ирээд бид гурвын байж байсан өрөө буюу Оийн оёдлын өрөөнд ороод ирэхээр нь зөрөөд гарах гэсэн чинь бид гурвыг хорьж зогсоод гаргахгүй байсан. Тэгж байхад нь М гаръя гэсэн. Тэр хоёр муудалцсан. Ж Мг цохиод авсан. М зөрүүлээд цохиод авсан тэгж байхдаа М чамайг цагдаа дуудаж өгнө гээд цагдаад дуудлага өгсөн юм. Тэгээд удаагүй цагдаа ирээд цагдаа ирээд Жыг аваад явахаар нь би гэр рүүгээ явсан юм ийм зүйл болсон юм...гэжээ. /хх-24-25/,

Гэрч Б.Өын мэдүүлэгт: Би 2020 оны 11 дүгээр сарын 09-ний орой 18 цагийн үед би гэрт байж байхад миний төрсөн дүү Б.О намайг хүрээд ир Ж агсан тавиад байна гээд дуудсан юм. Би Оийн байдаг байр буюу Барс барилгын материалын дэлгүүрийн гадаа ирэхэд манай дүү О, миний үеэл М хоёр гадаа зогсож байсан. Тэгэхээр нь би Оээс юу болсон юм бэ гэсэн чинь Ж архи уучихаад намайг цохиж авлаа мөн хэл амаар доромжлоод байна гэхээр нь би Оийн гэр рүү яваад ороход миний араас М ороод ирсэн араас О мөн ороод ирсэн намайг гэрт ороход Ж ганцаараа архи бололтой зүйл уугаад сууж байсан. Би гэрт ороод Жд хандаад юу болоод байгаа юм бэ та нар чинь яагаад хэрүүл шуугиан хийгээд байгаа юм бэ гэсэн чинь миний өмнөөс агсраад чамайг мэдэхгүй хэн байгаа юм чи муу шавар зуурдаг гуйлгачин гэх мэтээр намайг доромжлоод над руу салаавч гараад тэгж байгаад надад ууж байсан архинаасаа хийж өгөхөөр нь би архи уудаггүй юм гэсэн чинь над руу дахин салаавч гаргаад байсан. Мөн М, О хоёр руу салаавч гаргаад байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө ээж шиг хүн рүү салаавч гаргаад чи яаж байгаа юм гэж хэлсэн. Тэгсэн намайг элдвээр хэлээд байсан тэгж байхад манай 2 зээгийн багш нь залгаад хүүхдээ ирж ав гээд байхаар нь би хүүхдүүдээ авах гээд гараад явсан юм тэгээд хоёр хүүхдээ авчихаад М руу юу болж байна гээд залгасан чинь таныг явсаны дараагаар намайг цохиж авсан, мөн Оийг цохиж авсан одоо цагдаа ирээд аваад явж байна. Та ирээд хэрэггүй гэж хэлсэн тэгээд би гэртээ харьсан юм. Энэ асуудал болсон дараагаар 5 хоногийн дараагаар Ж.Ж манайд нэг сүү бариад ирсэн. Надаас уучлалт гуйгаад явсан. Би Жд чамайг бүрэн уучилж чадахгүй гэж хэлээд явуулсан юм түүнээс хойш дахин уулзаагүй юм...Намайг очиход О толгойдоо цохиулсан гээд толгой өвдөөд байна гэж байсан...” гэжээ. /хх-27-28/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 624 дугаартай дүгнэлтэд: Б.Оийн биед тархины доргилт, баруун хөмсөгний нум, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-30-31/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 623 дугаартай дүгнэлтэд: Д.Мгийн биед баруун хацар шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр

тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-34-35/,

            Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-46/,

            Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-47/,

            Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-48/,

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах тухай хуудас /хх-49/,

            Банк түүний харилцагч нарын талаарх мэдээлэл /хх-51-55/,

            Үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-56/,

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргалд гаргасан “Яллагдагч Ж.Ж миний бие Отэй эвлэрсэн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-64/,

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид хуульд заасан үндэслэл журмыг танилцуулсан тэмдэглэл /хх-66-67/

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 47 дугаартай прокурорын тогтоол /хх-65/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ж.Жд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Ж.Жы гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.Жд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч Ж.Жы нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ж.Ж нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 47 дугаартай Прокурорын тогтоолоор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч Ж.Жд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Гэр бүлийн хүчирхийлэл гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүд хамтран амьдрагч этгээд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаад дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульд тодорхойлсон.

Шүүгдэгч Ж.Ж нь 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг Барс барилгын материалын дэлгүүрийн түрээсийн байранд хамтран амьдрагч Б.Оийг  зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Оийн “...Ж эгч рүү хэсэг дайрч байгаад дахин салаавч гаргахад нь би гарт нь өртөөд баруун хөмсөгөндөө цохиулсан...Тэгж байгаад буцаад ороод ирсэн чинь Ж бид нарын байсан өрөөнд ороод ирсэн. Бид нарыг буланд шахаад хаагаад гараараа хана руу наагаад гаргахгүй зогссон тэгж байхад нь М хажуугаар нь гарах гэсэн чинь Мгийн баруун хацар, зүүн шанаа хоёр руу цохиж авсан. Тэгэхээр нь би Жд хандаад чи болиоч чи эмэгтэй хүн цохиод ямар балиар юм бэ гээд би түлхсэн чинь дахин Мг цохих гэж байхдаа миний зүүн хавирганы доод хэсэгт 1 удаа цохиод авсан юм тэгж байхад гаднаас цагдаа ороод ирсэн тэгээд цагдаа аваад явсан юм... Би Жд нийт 3 удаа цохиулсан. Жд цохиулаад толгой доргисон баруун хөмсөгний зөөлөн эд гэмтэж хавдсан баруун талын хавирга хэсгээр хөндүүртэй байсан одоо эдгэсэн байна... Бариач дээр 1 удаа бариулахад 10.000 төгрөгөөр бариулсан, Бариулсан мөнгийг Ж өгсөн... гэх мэдүүлэг /хх-20-21/, гэрч Д.Мгийн “... миний баруун талын хацар руу гараараа цохиод авсан би зөрүүлээд түлхсэн чинь хөдлөхгүй байсан тэгж байхад О хажуугаар орж ирээд бид хоёр хамт түлхсэн чинь эргэж хараад миний зүүн талын шанаа руу мөн цохиж авсан. Тэгээд цохих гэхэд нь би ухарсан чинь. Оийн цээж хэсэг рүү нь цохьчих шиг болсон дуу алдаад явчихсан. Би цагдаад дуудлага өгсөн дээр юм байна гэж бодоод дуудлага өгсөн удалгүй цагдаа ирээд Жыг аваад явсан юм...” гэх мэдүүлэг /хх-22-23/, гэрч Б.Өын: ...Намайг очиход О толгойдоо цохиулсан гээд толгой өвдөөд байна гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-27-28/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 624 дугаартай дүгнэлтэд: Б.Оийн биед тархины доргилт, баруун хөмсөгний нум, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-30-31/, шүүгдэгч Ж.Жы үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Тус гэмт хэргийн улмаас Д.Мгийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй болох нь 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 623 дугаартай “Д.Мгийн биед баруун хацар шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” /хх-34-35/ гэх дүгнэлтээр тогтоогдож байна.

Мөрдөгч дээрх шинжээчийн дүгнэлтийг хэргийн оролцогч нарт танилцуулж, хэргийн оролцогч нар 623 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч “Санал хүсэлт байхгүй” гэсэн байх тул прокурор 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 31 дугаартай “Эрүүгийн хэргээс зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол /хх-61/-оор тус эрүүгийн хэргээс шүүгдэгч Ж.Ж нь Д.Мг зодсон гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, зөрчлийн тухай хуулиар шалгуулахаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэр бүлийн хүчирхийлэл нь бие махбодийн, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн гэсэн 4 хэлбэртэй байхаар хуульд заасан ба шүүгдэгч Ж.Ж нь  Б.Отэй согтууруулах ундааны зүйл хэрэглэн үедээ таарамжгүй харьцаа үүсгэн биед нь халдаж хохирогчийн биед тархины доргилт, баруун хөмсөгний нум, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол гэмтэл учруулсанг бие махбодийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Ж.Ж нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болох нь хохирогч Б.Оийн: “...Ж.Ж гаднаас орж ирээд гэрийн хойд тавиур дээр байсан гоёоны архийг задлаад ганцаараа уусан юм тэр архийг надад нэг хийж өгсөн би тэрийг нь уугаагүй тэгсэн өөртөө аягалаад уугаад байсан. ...Ж цаад өрөөнд очоод тавиур дээр байсан лекорыг задлаад ганцаараа уух гэхээр нь би наадахыг нь чинь би хүнд өгнө гэж хэлсэн шүү дээ гэсэн чинь чи надаас ийм юм харамлаад байхдаа яадаг юм бэ гээд задлаад уусан... гэх мэдүүлэг /хх-20-21/, гэрч Д.Мгийн: ...Ж том Оийн амьдардаг өрөөнд нь лекор уугаад сууж байсан... гэх мэдүүлэг /хх-22-23/, гэрч Б.Өы: Би Оийн гэр рүү ороход Ж хойд талд нь суучихсан лекор уугаад байгаа харагдсан гэрт О, М хоёр Оийн оёдлын өрөөнд сууж байсан...гэх мэдүүлэг /хх-24-25/, гэрч Б.Өын: ... гэрт ороход Ж ганцаараа архи бололтой зүйл уугаад сууж байсан...” гэжээ. /хх-27-28/, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-56/, манай найз агсам тавиад байна гэх зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-3/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ж.Жыг гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д “ гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг хамтран амьдрагч гэж тодорхойлсон.

Шүүгдэгч Ж.Ж нь эхнэр, хүүхдүүд Улаанбаатар хотод амьдардаг, хуулийн дагуу гэрлэлтээ цуцлуулаагүй талаараа шүүхэд тайлбар гаргасан, мөн оршин суух бүртгэлтэй хаяг нь Улаанбаатар хотод байх тул ам бүл 1 гэж үзэх боломжгүй юм.

Түүнчлэн шүүгдэгч Ж.Ж нь Б.Отэй 2020 оны 06 дугаар сараас хойш хамтран амьдарч байгаа болох нь хохирогч Б.Оийн “...Би 2020 оны 06 дугаар сард Ж.Жтай танилцаж улмаар дотносож хамтран амьдарч байгаа...” гэх мэдүүлэг /хх-20-21/, гэрч Б.Өы “...6-7 дугаар сарын үеэс л хамтран амьдарч байгаа юм” гэх мэдүүлэг /хх-24-25/, шүүгдэгч Ж.Жы “Би 2020 оны 06 дугаар сард Б.Отэй танилцаж улмаар дотносож хамтран амьдарч байгаа” гэх мэдүүлэг /хх-42-43/-ээр тогтоогдож байх тул хамтран амьдрагч гэж үзэх үндэслэл тогтоогдож  байна. Шүүгдэгч Ж.Жы үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Прокурорын газарт гаргасан “Яллагдагч Ж.Ж миний бие Отэй эвлэрсэн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-64/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Ж.Жы гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж үзлээ. 

Шүүгдэгч Ж.Жд нь Прокуророос санал болгосон 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын саналтай танилцан гарын үсэг зурж санал хүсэлт гаргаагүй байх тул  сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.О хохирол төлбөр нэхэмжлэхгүй талаараа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ж.Жыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж хуульд заасан үндэслэл журмыг  танилцуулсан тэмдэглэлээр шүүгдэгч Ж.Жыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч Ж.Ж нь хохирогч Б.Оийн бие эрх чөлөөнд халдаж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Ж.Ж нь 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, суух, ял шийтгэлгүй болох нь Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-46/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-47/, Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-48/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах тухай хуудас /хх-49/, Банк түүний харилцагч нарын талаарх мэдээлэл /хх-51-55/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Жы үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ж.Жыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Улсын яллагч шүүгдэгч Ж.Жд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын санал, дүгнэлт гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, прокурорын ялын саналын хүрээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Ж.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 зүйлд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод  тус тус нийцнэ гэж дүгнэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.Ж нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд шүүгдэгч Ж.Ж торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ж.Ж цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.Ж өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Жын  Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Жыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ж.Ж 600.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү  хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ж оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.О шүүгдэгч Ж.Жаас хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Ж.Ж цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд  зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14  хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Ж.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ОЮУН-ЭРДЭНЭ