Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/10

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ  даргалж,

Улсын яллагч Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч Б.Б,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн Б-ы Б-т холбогдох 2028003080201 дугаартай нэг хавтас хэргийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, эрэгтэй, 24 настай, бүрэн бус дунд боловсролтой, барилгын шат угсрагч  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, урьд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн,  Т овгийн Б-ы Б, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тоотод Н.Б-г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн гэв.

Хохирогч Н.Бн өгсөн мэдүүлэгт: “...Би 2020.11.13-ны өдөр найзындаа байж байгаад гадагшаа гарчхаад 19 цагийн буцаж ирээд байж байсан. Би найз Ууганаагийн гэрт хотоос ирээд 2 өдөр хоносон. Манай найзынх Баруунсайхан 16-4 тоотод байдаг. Би найз охинтойгоо хамт Ууганаагийн гэрээс нь гарч яваад нэг ахындаа очоод архи уусан. Тэгээд буцаж Ууганаагийн гэрт очоод унтаж байгаад 23 цагийн үед сэрсэн. Тэгэхэд манай найзынд дүү нар нь гээд 3 залуу ирсэн байсан. Тэгээд бид нар юм ярьж суугаад тэд нарын авчирсан пивоноос хувааж уусан. Тэгээд миний нойр хүрээд байсан болохоор одоо амарцгаая гэсэн чинь Б гэдэг залуу чи ахынхаас намайг хөөдөг хэн бэ гээд хэрүүл хийсэн. Тэгээд намайг гараад үзчихье, халз үзье гээд байсан. Тэгээд чимээгүй тэвчээд байсан. Тэгсэн бүр сүүлдээ Б агсан тавиад дийлдэхгүй болсон. Би тэгээд Бтой муудалцаад байж байхад миний зүүн нүд уруу гараараа цохьсон. Тэгээд тэр айлын гэрт зодоон болоод Б намайг зодсон. Хамт ирсэн 2 залуу нь намайг хориод энэ үед Б ирж намайг цохиод байсан. Тэгээд хашаанд нь мөн зууралдаж зодоон болсон. Бүр сүүлдээ би дийлэхгүй болохоор гараад явлаа гээд хашааны гадна гараад цагдаад дуудлага өгсөн.” гэжээ. /хх-4-5/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Мөнхцолмон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2020 оны 11 дүгээр сарын 12-нд Уын гэрт хоночхоод өдөр 15 цагийн үед А над руу чат бичихээр нь би уулзъя гэж хэлсэн тэгсэн чинь А тэгье дүүгийнхээ гэрт байна гэхээр нь би өөрийн алпард машинтай очиж авъя гэсэн тэгээд Уын гэрээс гараад Аийг нисэхийн гэрээс нь очиж аваад бид 2 хамт миний машинд юм яриад байж байхад Даваа ах залгаад ойрхон явж байвал гэрт хүрээд ир гэхээр нь би Атэй хамт Солонго дэлгүүрийн урд талд байх Даваа ахын гэрт очсон чинь гэрт нь Даваа ах машиндаа тамхи татаад ганцаараа сууж байсан. тэгээд Даваа ах машины голын хайрцагнаас задлаад дээрээс нь 2 хуруутай уусан 0.5 грамм соёрхол архи гаргаж ирээд Даваа ах бид 2 хувааж ууж байгаад шилэнд нь 3 хуруу орчим архи үлдсэн чинь Даваа ах гэртээ орж унтлаа гэхээр нь би Атэй хамт явлаа гэсэн чинь машинаа үлдээчхээд явах уу гэхээр нь би хүн дуудаад авч явна гэж хэлээд 3 хуруу үлдсэн байсан архийг нь аваад өөрийн машиндаа суусан. Тэгээд Аээс машин барих уу гэсэн чинь жолооны үнэмлэх байхгүй гээд бариагүй. Тэгээд би фэйсбүүкээр үеэл ах Ариунбаяр луу залгаад Даваа ахынд байна ирээд аваач гэсэн чинь удалгүй ирээд намайг загнаад хаана хүргүүлэх вэ гэхээр нь би Уын гэрийг зааж өгсөн. Тэгээд баруун сайханд байх Уын гэрт А бид 2 миний машинтай хүргүүлээд очсон чинь У гэртээ байхгүй байсан. би Уыг ирэхгүй байхаар нь Даваа ахаас авсан 3 хуруу үлдсэн архиа ганцаараа уучихсан. тэгээд Ариунбаяр ах бид 2-ыг Уын гэрт хүргэж өгөөд буугаад алхаад явсан. Тэгээд тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй нэг сэрсэн чинь цаг 23 цаг болчихсон Уын гэрт сэрсэн. Б 2 найзтайгаа Уын гэрт ирчихсэн У, А, Б, Бын 2 найз нийлээд бүгдээрээ пиво ууж байхаар нь би очоод хамт пиво уусан. тэгээд намайг очиход 2 литрийн сэрүүн нэртэй пивоны тал байхаар нь хамт ууж дуусгаад одоо амаръя та 3 гэртээ харь гэсэн чинь Б надад чи намайг ахын гэрээс хөөлөө гээд уурлаад байсан. тэгээд би чимээгүй суугаад байсан чинь А рүү Б уурлахаар нь би Быг чи боль эмэгтэй хүн рүү уурлаад гэж хэлээд Б бид 2 муудалцаж нэг нэгнийгээ заамдалцсан чинь Бын 2 найз нь бид 2-ыг салгасан. тэгсэн чинь Б ирээд миний зүүн нүд рүү цохисон. Тэгээд бид 2 гэрээс нь гарахдаа би газар унасан чинь Б миний 2 гар руу гараараа цохиод байсан. тэгээд бид 2 салаад би Аийг явъя гээд гарах гэж байхдаа цагдаад би дуудлага өгсөн. Намайг цагдаад дуудлага өгч байхад А Уын хажуу айл руу орж А гэж хүүхдийг дуудаж миний машиныг бариулж хашаанаас гаргасан гэсэн. Тухайн үед би машиныхаа ар талд суусан А жолоочийн хажуу талд суусан байсан. тэгээд жолоогоо Ааар бариулж хашаанаас машинаа гаргасан. Тэгээд Уыг дуудаж машиндаа суулгасан чинь цагдаагийн машин ирсэн тэгэхээр нь би цагдаа нар дээр очсон чинь хориотой үед хаанаас архи уусан бэ гээд намайг Бтой хамт цагдаа руу авч явсан..” гэжээ. /хх-28-29/,

Гэрч Б.У мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 2020 оны 11-р сарын 13-ны орой намайг гэртээ байхад Б над руу залгаад Баруунсайханы 16 гудамд байх ахындаа 2 пиво авсан байна хүрээд ир гэхээр нь би такси аваад баруун сайханд очсон чинь Б баруун сайханд байх айлын гэрт ганцаараа сэрүүн байсан гэрт нь байсан 1 эмэгтэй гэрийн хойд талд газар унтаж байсан, гэрийн зүүн орон дээр Б хувцастай унтаж байсан, гэрийн баруун орон дээр У хувцастайгаа унтаж байсан тэгээд Б бид 2 юм яриад нэг пиво задалсан чинь Б, У, А 3 босож ирээд Бум-Эрдэнэ бид 2 той хамт пиво уусан. би баруун сайханд Б дээр очоод найз Баянмөнхийг дуудсан байсан чинь эхний пивыг задлах үед Баянмөнх такситай хүрээд ирсэн тэгээд бид нар нийлээд авсан 2 пивоо ууж дуусгасан чинь Б Б 2 муудалцаад барилцаад авахаар нь У, Баянмөнх би^.3 салгаад айлын гэрээс гаргасан чинь гадаа Б, Б 2 хоорондоо муудалцаад зодолдох гээд байхаар нь бид нар хориод ойртуулаагүй. Тэгсэн чинь гэрийн үүдэнд Б Б 2 хоорондоо барилцаад нэг нэгнийгээ татаж аваад нэг нэг цохисон байх. Тэгээд тэр 2 салаад Б цагдаа дуудна гээд машинаа өөрөө асаагаад Аийг машиндаа суулгаад хашаанаас гараад явсан. Быг ах Уын гэрт хононо гэхээр нь Баянмөнх бид 2 алхаад гэр рүүгээ явсан....” гэжээ. /хх-33-34/,

Гэрч Б.Түвшинтөгс мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 2020 оны 11-р сарын 13-ны өдөр Б 20 цагийн үед над руу залгаад пивоноосоо зарчих яаралтай хэрэг болоод байна гэж хэлэхээр нь би өөрөө хэрэглэнэ зарахгүй гэсэн чинь гуйгаад салахгүй байсан. тэгээд намайг баруун сайханд найзындаа байна хүргээд ирээч гэхээр нь би баруун сайханд байх найзынх нь гэрт хүргэж өгсөн. Намайг баруун сайханд очиход Б найзтайгаа гарч ирээд 2.5 литрийн Сэрүүн нэртэй пиво аваад надад 20000 төгрөг өгсөн. Тухайн мөнгийг Бын найз нь төлсөн байх. Дараа нь 23 цагийн үед Б над руу залгаад баруун сайханд сая ирсэн айлдаа 2 ширхэг пиво аваад ир гэхээр нь би байхгүй гэсэн чинь чамд пиво байгааг мэдэж байна хүргээд өгчих гэхээр нь би 2 ширхэг 2.5 литрийн пиво хүргэж өгөхөд Б найзтайгаа гарч ирээд 40000 төгрөг найз нь төлсөн. Тэгээд би 2 ширхэг пиво хүргэж өгөөд гэр рүүгээ явсан....” гэжээ /хх-22-23/

Гэрч Б.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: 2020 оны 11-р сарын 14-ны шөнө 02 цагийн үед намайг гэртээ унтаж байхад манай гэрийн үүдийг хүн нүдээд байсан тэгэхээр нь би босож үүд нээсэн чинь нэг танихгүй эмэгтэй намайг Уын дүү мөн үү, жолооны үнэмлэх байна уу? Гэж асуухаар нь мөн гэсэн чинь Б ах нь согтуу байна машин бариад өгөөч гэж хэлэхээр нь би за гэж хэлээд нүүрээ чийгтэй алчуураар арчаад хувцсаа өмсөөд гараад очсон чинь У ахын гэрийн үүдэнд хар өнгийн алпард машин зогсож байсан. дугаарыг нь санахгүй байна. Хажууд нь 2-3 хүн байсан. Тэгээд би машин хашаанаас гаргах юм чинь гэж бодоод хашааны хаалга нээчхээд машин дээр нь ирсэн чинь машин дотор ар талд нь Б ах, жолоочийн хажуу талд намайг дуудсан эмэгтэй суугаад би жолоо бариад хашаанаас машиныг нь гаргасан чинь намайг дуудсан эгч намайг түр зогсож бай гэхээр нь би зогссон чинь нөгөө эгч утсаа оролдоод байсан. тэгээд 10-15 минутын дараа би хүлээж байгаад даараад байхаар нь би орлоо шүү гэсэн чинь намайг нөгөө эгч орж бай гэж хэлээд хэрэг гарвал дуудна шүү гэж хэлсэн. Тэгээд би гэртээ ороод унтаж байсан чинь шөнө 04 цагийн үед байх намайг нөгөө эгч дахиж ирээд дуудсан. Тэгээд намайг гараад ирсэн чинь гадаа У ах, нөгөө эгчтэй хамт цагдаагийн газар луу Б машиныг бариад яваад өгөөч гээд бид 3 цагдаа руу явсан. Цагдаа дээр ирээд У ах, нөгөө эгч 2 цагдаа руу ороод гарч ирээд Өнөр бүлээс цаашаа нэг айлд очоод У ах ороод гарч ирээд бид 3 жаал уулд нэг айлд очоод У ах ороод гарч ирсэн тэгээд бид 3 хамт баруун сайханд байх 16-4 тоотод гэртээ ирээд би гэртээ орж унтсан. У ах гэртээ орсон. Нөгөө эгч машинаа паарыг нь тавиад асаагаад үлдээчих гэхээр нь би машин унтраагаагүй гарсан. У ах намайг гэрээсээ хөнжил оруулаад нөгөө эгчид өг гэхээр нь би хөнжил оруулж өгсөн. Тэгээд гэртээ орж унтсан. гэжээ. /хх-38-39/,

Гэрч Ц.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Би 2020 оны 11 сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байсан юм тэгсэн намайг Б уулзъя гэхээр нь уулзсан тэгээд уулзаад байж байхад Бг нэг ах нь дуудаад хүрээд ир гэсэн тэгэхээр нь бид хоёр тэр дуудсан айлд нь очсон юм тэгээд очсон чинь тэр ах нь гэртээ ганцаараа архи уучихсан сууж байсан тэгсэн талдаа орсон байсан архийг нь Б тэр ахтай хувааж уусан тэгээд архиа хувааж ууж дуусгачхаад явах гэхэд Б машин барих чадваргүй болсон байсан учираас Б нэг таньдаг ах руугаа яриад ирээд машин бариад өг гэхэд тэр ярьсан хүн нь удалгүй хүрээд ирсэн тэгэхэд Б У гэдэг найзынхаа гэрт хүргээд өг гэсэн юм тэгээд нөгөө машин барьж өгсөн ах Уын хашааны үүдэнд бид хоёрыг буулгачхаад яваад өгсөн тэгэхэд Б машинаас буухгүй машин дотроо унтаад байсан тэгэхээр нь би У руу залгаад гарж ирж машин хашаа руугаа оруулаад өг гэсэн тэгээд|У гарч ирээд бид хоёр Бг Уын гэр рүү нь оруулж унтуулсан тэгээд би Утай юм яриад байж байсан чинь Уын найзууд гэх 3 залуу гаднаас ороод ирсэн юм тэгсэн удалгүй Б сэрээд Уын гэрт нь ирсэн найзуудад би унтаж амармаар байна та нар яв гэсэн тэгсэн тэр ирсэн залуучуудын хамгийн өндөр залуу нь чи манай найзын гэрээс хөөлөө гэсэн чинь Б тэр залуутай хэрэлдэж байгаад гэрээс гараад зодолдоод эхэлсэн тэгэхээр нь би Утай болон найзуудтай нь тэр хоёрын зодооныг нь болиулаад хажуу айлын залуугаар нь машинаа бариулаад хашаанаас гарахад Б зогсож бай гэж хэлээд цагдаа дуудсан тэгээд удалгүй цагдаа нар ирсэн.. гэжээ. /хх-40-41/,

2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 630 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Бын биед баруун гар, баруун гуя, нуруу, ууцанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь цаашид биеийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Б.Бын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. гэжээ. /хх-44-45/,

2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 629 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Н.Бн биед Зүүн хацар, оочны төвгөрийн доод хэсэг, нурууны баруун хэсгээр, баруун гарт зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт уг хэсэгт зөөлөн эдийн няцрал, баруун чихэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь цаашид биеийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Н.Бн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. гэжээ. /хх-47-48/,

            Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-61/,

            Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр багийн засаг даргын  “.................” /хх-62/,

            Сурагчийн хувийн хэрэг /хх-63-64/,

            Суурь боловсролын гэрчилгээ /хх-65/,

Мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх-66/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-67/,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-69-76/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Бт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Бын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Бт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал болох шүүгдэгч Б.Бын хүний эрүүл мэндэд халдсан, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 1 дүгээр баг Баруунсайханы 16-4 тоотод Н.Бг зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Н.Бн “...миний нойр хүрээд байсан болохоор одоо амарцгаая гэсэн чинь Б гэдэг залуу чи ахынхаас намайг хөөдөг хэн бэ гээд хэрүүл хийсэн. Тэгээд надтай гараад үзчихье, халз үзье гээд байсан. Тэгээд чимээгүй тэвчээд байсан. Тэгсэн бүр сүүлдээ Б агсан тавиад дийлдэхгүй болсон. Би тэгээд Бтой муудалцаад байж байхад миний зүүн нүд рүү гараараа цохьсон. Тэгээд тэр айлын гэрт зодоон болоод Б намайг зодсон. Хамт ирсэн 2 залуу нь намайг хориод энэ үед Б ирж намайг цохиод байсан. Тэгээд хашаанд нь мөн зууралдаж зодоон болсон. Бүр сүүлдээ би дийлэхгүй болохоор гараад явлаа гээд хашааны гадна гараад цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх-4-5/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Бн  “...Б надад чи намайг ахын гэрээс хөөлөө гээд уурлаад байсан. Тэгээд би чимээгүй суугаад байсан чинь А рүү Б уурлахаар нь би Быг чи боль эмэгтэй хүн рүү уурлаад гэж хэлээд Б бид 2 муудалцаж нэг нэгнийгээ заамдалцсан чинь Бын 2 найз нь бид 2-ыг салгасан. Тэгсэн чинь Б ирээд миний зүүн нүд рүү цохисон. Тэгээд бид 2 гэрээс нь гарахдаа би газар унасан чинь Б миний 2 гар руу гараараа цохиод байсан. Бид 2 салаад би Аийг явъя гээд гарах гэж байхдаа цагдаад би дуудлага өгсөн. Намайг цагдаад дуудлага өгч байхад А Уын хажуу айл руу орж А гэж хүүхдийг дуудаж миний машиныг бариулж хашаанаас гаргасан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-28-29/, гэрч Б.Уын “...гэрийн үүдэнд Б Б 2 хоорондоо барилцаад нэг нэгнийгээ татаж аваад нэг нэг цохисон байх. Тэгээд тэр 2 салаад Б цагдаа дуудна гээд машинаа өөрөө асаагаад Аийг машиндаа суулгаад хашаанаас гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-33-34/, гэрч Ц.Аийн “...хамгийн өндөр залуу нь чи манай найзын гэрээс хөөлөө гэсэн чинь Б тэр залуутай хэрэлдэж байгаад гэрээс гараад зодолдоод эхэлсэн тэгэхээр нь би Утай болон найзуудтай нь тэр хоёрын зодооныг нь болиулаад хажуу айлын залуугаар нь машинаа бариулаад хашаанаас гарахад Б зогсож бай гэж хэлээд цагдаа дуудсан тэгээд удалгүй цагдаа нар ирсэн гэх мэдүүлэг  /хх-40-41/, 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 629 дугаартай шинжээчийн “ Н.Бн биед Зүүн хацар, оочны төвгөрийн доод хэсэг, нурууны баруун хэсгээр, баруун гарт зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт уг хэсэгт зөөлөн эдийн няцрал, баруун чихэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь цаашид биеийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Н.Бн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-47-48/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.

2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 630 дугаартай шинжээчийн “ Б.Бын биед баруун гар, баруун гуя, нуруу, ууцанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь цаашид биеийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Б.Бын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх дүгнэлтээр тус гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Бын эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй байна. /хх-44-45/,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэг байхаар хуульчилсан.

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Н.Бг айлын гэрээс хөөсөн гэх шалтгаанаар хохирогчийн бие эрх чөлөөнд нь халдан зодож байгаа үйлдлээ хууль бус болохыг ухамсарлах боломжтой байсан ч түүнийг хүсч үйлдсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байх тул согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь 24 настай, бүрэн бус дунд боловсролтой, барилгын шат угсрагч  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт оршин суух, урьд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн болох нь Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-61/, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр багийн засаг даргын  “.................” /хх-62/, Сурагчийн хувийн хэрэг /хх-63-64/, Суурь боловсролын гэрчилгээ /хх-65/, Мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх-66/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-67/, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-69-76/ зэргээр тогтоогдож байна. 

Шүүгдэгч Б.Бын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Улсын яллагч шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Бт оногдуулсан 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 40 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийтэд 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тогтоож оногдуулах ялын санал, дүгнэлт гаргасан.

Шүүгдэгч Б.Б нь урьд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, уг ялаас 40 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын үлдэгдэлтэй болох нь Ханбогд сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 41в/3171 дугаартай албан бичиг, Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын “Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолоор Тайж овогт Бы Б / / нь 400 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлснийг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Дээрх ялтан нь  2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар нийт 360 цагийн нийтэд тустай ажил хийх ялын цагийг хэсэгчлэн биелүүлж, 40 цагийн үлдэгдэлтэй байна.” гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүх шүүгдэгч Б.Бын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 40 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 зүйлд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Б оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж шийдвэрлэв.

Хохирогч Н.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр нэхэмжлээгүй болох нь хохирогчийн “ нэхэмжлэх зүйл, санал хүсэлт байхгүй.” гэх мэдүүлгээр /хх-30/ тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Быг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдоогүй тул нээлттэй явуулсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овгийн Б-ы Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т 260 /хоёр зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т энэ тогтоолоор оногдуулсан 260 /хоёр зуун жар/ цагийн  нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 40 /дөч/  цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.Б-ын нийт эдлэх ялыг 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Б шүүгдэгч Б.Боос  хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.     

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд  зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Э.ОЮУН-ЭРДЭНЭ