Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2016/01145

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1-д зааснаар хариуцагч “Хьюндай моторс монгол” ХХК-иас /РД:5327547/ нийт 229.708 ам доллар буюу 458.809.571 /дөрвөн зуун тавин найман сая найман зуун есөн мянга таван зуун далан нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч /РД:110111-1161522/ “Сео жүүн ложистикс” ХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар “Сео жүүн ложистикс” ХК болон “Хьюндай моторс монгол” ХХК-ийн хооронд байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 13/29-13/42 дугаартай нийт 187.118 ам доллар буюу 377.869.832 төгрөгийн үнийн дүн бүхий тээвэрлэлтийн гэрээ тус бүрийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, гэрээгүй нийлүүлсэн ачааны төлбөр 42.590 ам доллар буюу 86.007.098 төгрөгийн үнийн дүнг хүчингүй болгох тухай хариуцагч “Хьюндай моторс монгол” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 2.452.050 төгрөг, хариуцагчаас төлсөн 2.548.030 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2.452.050 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.   

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                         Ж.ЭРДЭНЭЧИМЭГ