Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/01

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Намхайдагва Улсын яллагч Н.*******, Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн З.*******т холбогдох 2023001720142 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1982 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* овогт *******гийн *******, регистрийн дугаар .

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.*******аас шүүгдэгч З.*******ыг “алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч З.******* нь 2020 оны 05 дугаар сарын 20-ны үед Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг Баян-Улаан гэх газарт байх өөрийнх нь адуунд ирж нийлсэн даагатай гүүг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа алдуул мал гэдгийг мэдсээр байж бусдад зарж С.т 1.200.000 төгрөгийн хохирол учруулж “Алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл: Шүүхийн хэлэлцүүлэгт:

- Шүүгдэгч З.*******ын өгсөн: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Прокурорын сонсгосон 800,000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, Мөрдөн байцаалтад:

- Хохирогч С.ын “...2020 оны 05 дугаар сард даагатай гүү алдсан. Тэгсэн С.******* манай адуунд байна гээд би *******т захиж үлдээсэн байсан. Тэгсэн чинь 2020 оны 05 дугаар сарын 20-ны үед даагатай гүү чинь алга болсон гэж С.******* надад утсаар хэлсэн. Тэгээд би сураг тавиад байж байтал миний адууг А.т гэх хүнд очсон сураг гараад олдохоо байсан. ...Зөв ташаан дээрээ ширээтэй онгин тамгатай бидэртэй хул гүү, даага нь тамгагүй цагаан саарал бидэртэй даага байсан. ...Миний өөрийн унаган адуунууд байгаа юм. Хавар худгийн хажууд унагалаад ижлээсээ хоцроод С.*******ын адуу усанд ороод нийлсэн. Тэгээд С.*******ын азрага хураагаад адуунд нь явж байгаад ******* сумын ******* багийн нутаг Баян-Улаан орчмоос адуу нь байж байгаад алга болсон. ...Миний хохирлыг алдсан адуунуудыг тоогоор нь буцааж өгч бүрэн барагдуулж өгсөн...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,/хх-ийн 19-21-р хуудас/,

- Гэрч С.*******ын “...2020 оны 05 дугаар сард яг хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна. Би өөрөө *******ын худгийг ажиллуулдаг юм. Худаг ажиллуулж байхад С. ахын адуунууд усанд орж ирээд эргээд уснаас гарахад Хул гүү даагатайгаа худгийн хажууд үлдсэн. Удаагүй манай адуунууд усанд орж ирээд С. ахын гүү даагатайгаа манай адуунд нийлээд уснаас гарцгаасан. Тэгээд би ахын утас руу залгаад хул гүү чинь даагатайгаа манай адуунд нийллээ шүү гэж хэлсэн. Намайг харж байгаарай гээд захиад үлдээсэн. Тэгээд би бог малаа З.******* урт хөлийн бод малнуудаа нийлүүлж хардаг юм чинь З.*******т хэлэхээ мартчихаж гэтэл хэд хоногийн дараа 8 азарга 100 гараад адуу орж ирсэн усалж байхдаа харсан чинь С. ахын хул гүү даагатайгаа алга болсон байхаар нь орой гэртээ ирэхэд З.*******аас даагатай хул гүү хаашаа явчихав гэж асуусан чинь танихгүй хул гүү даагатайгаа адуу захлаад яваад байхаар нь хүнд өрөндөө өгчихсөн гэхээр нь С. ахын хул гүү даагатайгаа усанд ороод үлдчихээд манайхны адуутай нийлээд уснаас гарсан юм гэж хэлсэн чинь З.******* би хүнд өгчихсөн. 400.000 төгрөгийн өгцөө байж байгаад та адууг нь мэдэхгүй алга болчихсон гэж С. ахад хэлчих гэхээр нь би ах руу залгаад Даагатай гүү чинь алга болчихсон гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,

- Гэрч А.ийн “... 2020 оны 05 дугаар сард яг хэдний өдрийг сайн мэдэхгүй байна. ******* сумын ******* багийн иргэн З.*******т 400.000 төгрөг өгчихсөн байсан. Тэгээд би З.******* луу утсаар яриад адуугаа авъя гэсэн чинь Даагатай хул гүү хөтөлж ирж өгсөн. ...Зөв талын ташаан дээрээ ширээтэй онгин тамгатай, бидэртэй хул гүү байсан. Насыг нь бол сайн мэдэхгүй байна. Даага нь цагаан саарал зүсмийн им тамгагүй бидэртэй даага байсан. ...Говь-Алтайн жаргалан сумын Бүрэн багийн харьяат ийн гэх хүнд адууны өгцөөндөө өгсөн. ...Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,

- З.*******ын яллагдагчаар өгсөн: “...С.******* бид 2 малаа нийлж хардаг юм, би бод малаа хардаг. С.******* бог малаа хардаг юм. 2020 оны 05 дугаар сарын эхээр манай адуунд танихгүй даага, гүү 2 адуу нийлсэн байсан юм. Тэр үед эзэн нь сураглахгүй болохоор нь би 05 сарын 20-иор өдрийг сайн санахгүй байна манай адуу гэрийн гадаа хүрээд ирэхээр нь би ганцаараа явганаар хашаанд хашиж байгаад гүү даага 2-ыг барьж аваад гэрийн гадаа уяатай хэсэг байлгаж байгаад оройхон “Элсний өвөр” гэдэг газар т аваачиж өгсөн юм. Би т 400.000 төгрөгийн өртэй байсан тэр өрөндөө өгчихсөн юм. Тухайн үед би хэнийх гэдгийг мэдээгүй, дараа нь хүнд өгснийхөө дараа ахын адуунууд гэдгийг мэдсэн юм. Манай адуунд нийлсэн байхаар хүнд т өрөндөө өгчихсөн юм. Хул гүү зөв талын ташаан дээрээ ширээтэй онгин тамгатай, цагаан саарал зүсмийн даага им тамгагүй зэрэг 2 адуу байсан. ...Тухайн адуунуудыг хүнд өгснийхөө дараа С.******* надаас асуухаар нь би хүнд өрөндөө өгсөн гэж хэлж байсан. С.*******аас өөр хүн мэдэхгүй, т өөрийнхөө адуу гэж хэлж өгсөн. Хохирлоо бүрэн барагдуулсан өөрийнх нь даагатай гүүг зүсээр нь буцааж өгсөн юм. Би өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, гэм буруугаа ухамсарлаж байна хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн хэргийн үйл баримт нотолбол зохих байдлыг хангалттай тогтоосон байх тул дээрх нотлох баримтыг үндэслэн шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Иймд шүүгдэгч З.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд 1 дэх хэсэгт заасан “Алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. Хохирогч С. мөрдөн байцаалтын шатанд “Яллагдагч З.*******тай эвлэрсэн, гомдол саналгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн байх тул шүүгдэгч З.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч З.*******ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Шүүгдэгч З.******* урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 43 дугаар хуудас/ тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна.

Прокуророос шүүгдэгч З.*******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянахад бүрэн хангагдсан байна.

Мөн шүүгдэгчид хүлээлгэх прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзлээ. Иймд шүүгдэгч З.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын яллагчийн сонсгосон ялын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800,000 /найман зуун наян мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв. Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800,000 /найман зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дөрөв сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов. Харин шүүгдэгч З.******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч З.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.*******ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800,000 /найман зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.*******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дөрөв сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.*******т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7. 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч З.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч З.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ