| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 184/2017/00329/И |
| Дугаар | 184/ШШ2017/00308 |
| Огноо | 2017-02-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 184/ШШ2017/00308
| 2017 оны 02 сарын 06 өдөр | Дугаар 184/ШШ2017/00307 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Сартуул овогт Батжаргалын Бадамцэцэг /рд:МБ83120301, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуут, 10 дугаар гудамж, 3 тоот хаягт оршин суух/-ийн хүсэлттэй
Замбуу овогт Улаанхүүгийн Өлзийсайхан /РД:ЗЛ81101913/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нандинцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нандинцэцэг нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.Бадамцэцэг нь У.Өлзийсайханы хүсэлтээр 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөгийг 1 сарын хугацаатайгаар сарын 7 хувийн хүүтэй, өдөр бүр 53,500 төгрөгийг 30 хоногт төлөхөөр хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож зээлийн гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулсан. Энэ хугацаанд У.Өлзийсайхан нь 1,337,500 төгрөгийн төлөлт хийгдсэн. Зээлийн гэрээний хугацаа дуусахад гэрээний үүргийг шаардахад өнөө маргаашгүй өгнө гэж хэлдэг байсан. Иймд зээлдэгч У.Өлзийсайхан зээл болон барьцаагүй гэрээний дагуу 0,5 хувийн алданги тооцсон нийт 494,790 төгрөгийг төлж барагдуулаагүй болно. Гэрээний үүргээ биелүүлээгүй учир Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл өгсөн ч 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд У.Өлзийсайханыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт, тайлбар, тэдгээрт холбогдох хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг хянан хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ НЬ:
Б.Бадамцэцэг нь У.Өлзийсайханыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Б.Бадамцэцэгийн хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч нь У.Өлзийсайханыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг тодруулснаарзээлийн гэрээний үүргийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх үүснэ гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.
У.Өлзийсайханыг нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Замбуу овогт Улаанхүүгийн Өлзийсайханыгэрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст үүрэг болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар У.Өлзийсайханыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст үүрэг болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Б.Бадамцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. У.Өлзийсайханыг хаана байгааг тодруулсны эцэст хүсэлт гаргагч Б.Бадамцэцэг /утас:88008702, 88002844/-т мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ