| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 183/2016/01070/И |
| Дугаар | 183/ШШ2016/01175 |
| Огноо | 2016-11-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 183/ШШ2016/01175
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.6, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь хариуцагч Ц.Эрдэнэчимэгээс үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний төлбөр мөн гар утас, төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 1,325,981 төгрөг нэхэмжилснийг хариуцагч 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хугацаанд буюу сар бүр 165,780 төгрөг \7*165,780=1,160,460, 1*165,521=165,521 буюу нийт 1,325,981\-ийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 36,166 төгрөгийн 18,083 төгрөгийг улсын орлогод үлдээж, 18,083 төгрөгийг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 данснаас, 18,083 төгрөгийг хариуцагч Ц.Эрдэнэчимэгээс гаргуулж, нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ