| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2020/0149/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/134 |
| Огноо | 2020-04-17 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.3.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 2020/ШЦТ/134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд,
улсын яллагч П.Даваасүрэн,
өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Тогмид,
өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Г.А,
өсвөр насны шүүгдэгч А.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Т-д холбогдох эрүүгийн 1934008490071 хэргийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт А Т, Монгол улсын иргэн, 2002 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Төв аймаг Лүн суманд хотод төрсөн, 17 нас 11 сартай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж дүү нарын хамт Төв аймаг Лүн сум 2 дугаар багт оршин суух хаягтай, хамт Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо Өлзийтийн 25-384А тоотод түр оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэв.
Хэргийн товч агуулга:
Шүүгдэгч А.Т нь үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Төв аймгийн Лүн сумын 3 дугаар баг Туулын 1 тоотод оршин суух Б.Нарангэрэлийн байнга амьдрах зориулалттай монгол гэрт хууль бусаар нэвтэрч, пүүз, оймс, бэлэн мөнгө зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 62500 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг 17 авто угаалгын газрын амралтын өрөөний сефь нь дотор байсан хохирогч С.Энхзаяагийн 1000000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авсан, мөн 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Төв аймгийн Лүн сумын 3 дугаар багийн нутагт Олимп зоогийн газарт ажиллаж байхдаа хохирогч Ц.Оюунцэцэгийн 1300000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Од” нэртэй авто машин угаалгын газар хохирогч Н.Рагчаасүрэнгийн гар утсаар чинь яриад өгье гэж хуурч урьдын харилцааны явцад би болсон итгэлийг урвуулан ашиглаж түүний Самсунг А-50 маркийн гар утас бэлэн 30000 төгрөгийг залилан авч 1080000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өсвөр насны шүүгдэгч А.Т-од шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-03-05 тал/, хохирогч Б.Нарангэрэлээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-07-08 тал/, гэрч С.Шагдараас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-10, 26-27 тал/, насанд хүрээгүй гэрч У.Азбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-12 тал/, эд зүйлийн үнэлгээ хийсэн тэмдэглэл/хх-15 тал/, А.Тэнгисбодлын дансны мэдээлэл/хх-18-20, 64-66 тал/, А.Тоос гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-28, 72, 140-142, 242-243 тал/, А.Тэнгисбодлын хууль ёсны төлөөлөгч Г.Аас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-39-41, 86-88 тал/, нас тоолсон тэмдэглэл/хх-42-43, 89-90 тал/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-48 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-49-51 тал/, камеранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-52 тал/, хохирогч Ц.Оюунцэцэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-55-56 тал/, гэрч Г.Оюунбатаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-59-60, 143-144 тал/, гэрч Г.Аас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-61-62 тал/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-18 тал/, С.Энхзаяагийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл/хх-166 тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-117-121 тал/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл/хх-128-133 тал/, хохирогч С.Энхзаяагаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-136-140 тал/, гэрч О.Гантулгаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-145 тал/, гэрч Г.Аас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-146 тал/, гэрч С.Ариунболдоос мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-147 тал/, насанд хүрээгүй гэрч Н.Жинжиймаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-148 тал/, гэрч Г.Оюунболдоос мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-149-150 тал/, иргэний хариуцагч Г.Аас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-153-154 тал/, А.Тын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-163-201 тал/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-224 тал/, Н.Рагчаасүрэнгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-225 тал/, хохирогч Н.Рагчаасүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-226-233 тал/, гэрч М.Батмөнхөөс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-239-241 тал/, хөрөнгийн үнэлгээний тайлан/хх-245-249 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хавтас хх-07 тал/ зэрэг болно.
Өсвөр насны шүүгдэгч А.Т нь үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Төв аймгийн Лүн сумын 3 дугаар баг Туулын 1 тоотод оршин суух Б.Нарангэрэлийн байнга амьдрах зориулалттай монгол гэрт хууль бусаар нэвтэрч, пүүз, оймс, бэлэн мөнгө зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 62500 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг 17 авто угаалгын газрын амралтын өрөөний сефь нь дотор байсан хохирогч С.Энхзаяагийн 1000000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авсан, мөн 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Төв аймгийн Лүн сумын 3 дугаар багийн нутагт Олимп зоогийн газарт ажиллаж байхдаа хохирогч Ц.Оюунцэцэгийн 1300000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Од” нэртэй авто машин угаалгын газар хохирогч Н.Рагчаасүрэнгийн гар утсаар чинь яриад өгье гэж хуурч урьдын харилцааны явцад би болсон итгэлийг урвуулан ашиглаж түүний Самсунг А-50 маркийн гар утас бэлэн 30000 төгрөгийг залилан авч 1080000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Б.Нарангэрэлийн: “Орой 19 цагийн үед гэртээ ирэхэд манай хашаанаас хадам аав Шагдар гарч ирээд надаас танай гэрт хүн байгаа юм уу гэж асуухаар нь би манайд хүн байхгүй гэсэн чинь танайхаас сая нэг хүн гараад гэрийн чинь баруун талаар тойроод явчихлаа, би араас нь хашгирахад тэр чигээрээ яваад өглөө, танай гэр чинь онгорхой байна гэсэн. Тэгээд би гэр лүүгээ ороод үзэхэд гэрийн цоож даруулга хоёр хаалганы доор хэвтэж байсан ба гэр онгорхой байсан. Гэр лүүгээ ороод үзэхэд алдагдсан зүйл мэдэгдэхгүй байсан. Манай банди Сүхбат надад миний пүүз, оймс алга болсон байна. Гэрийн хойморт бурхан дээр байсан 5000 төгрөг байхгүй байна гэсэн” гэх мэдүүлэг /хх-07-08 тал/,
Гэрч С.Шагдарын: “... 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр манай зээ охин Ариунзаяа хашаанд байхгүй болохоор нь хайгаад хойшоо Нараагийн хашаанд ороход гэр нь гэрэлтэй байхаар нь Ариунзаяа байна уу гээд орилоход тэдний гэрээс бараан хувцастай залуу гараад гэрийн баруун тийшээ гүйгээд явсан. Миний нүд тааруу болохоор хэн гэдгийг нь таниагүй, гэхдээ байгаа байдлыг нь харахад манай сумын Аюурзаны хүү Ттой ойролцоо бие хаатай хүн байсан. Тэгээд Нараагийнд ороход эзэнгүй байхаар нь гэрт нь хулгай орчихсон байна гэж бодоод охин Зогсоолдоо хэлэх гээд Нараагийнхаас гараад явж байхад хашааны үүдэнд Нараа хүүхдүүдтэйгээ автобуснаас бууж байсан. Тэгээд би Нараатай уулзаад танайхаас хүн гараад гүйлээ, хулгай орсон байх гэж хэлээд Нараатай хамт гэр лүү нь ороод үзэхэд бурхан дээр байсан 5000 төгрөг, шүүгээнд байсан пүүз алга болсон байна гэсэн. Тэр өдөр Т манай зээ хүү Азбаяртай Т таараад Нараа эгчийнд хүн байна уу гэж асуусан гэж байсан” гэх мэдүүлэг /хх-10 тал/,
Насанд хүрээгүй гэрч Ш.Зогсоолын: “ ... 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 17 цагийн үед би хашааныхаа гадаа тоглож байхад манай Лүнд байдаг Т гэдэг ах надтай таараад “хөөс Азаа хойд хашаанд чинь Панда байгаа юм уу” гэхэд би Панда ах байхгүй хөдөө морио унаад явцан гэсэн чинь “хойд хашаанд чинь хүн байгаа юм уу Нараа эгч байгаа юм уу “ гэхэд нь би “хойд хашаанд хүн байхгүй бүгд хот явцан” гэж хэлсэн чинь за за гээд хурдан хурдан алхаад яваад өгсөн. Цайвар өмдтэй, цагаан кеттэй байсан. Дээгүүрээ юу өмссөн байсныг би мэдэхгүй байна. Өмсөж явсан пүүз, оймс нь Нараа эгчийн хашааны хажууд байдаг эзэнгүй байшингийн хажууд хэвтэж байналээ” гэх мэдүүлэг/хх-12 тал/,
Хохирогч Ц.Оюунцэцэгийн: “ ... Би 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хот руу яаралтай ажилтай яваад өрөөнд байсан мөнгөний талаар сайн мэдэхгүй байна. Захирлын өрөөнд мөнгөний шүүгээнд нэг сая хоёр зуун мянган төгрөг байсан. Тэр мөнгө байхгүй болсон . Тэр мөнгө миний зоогийн газрын гурван өдрийн орлого байсан бай би сэйфэнд хийж амжаагүй байсан. Цайны газрын текенд байсан мөнгөнөөс 100000 төгрөг дутсан. Мөн манай цайны газар, байшингийн запас түлхүүрүүд олдоогүй, захирлын өрөөний түлхүүр, дэлгүүрийн түлхүүрүүд алга болсон” гэх мэдүүлэг /хх-55-56 тал/,
Хохирогч С.Энхзаяагийн: “ ... намайг гарчихаад ирэх хооронд амралтын өрөөнд хэн нэгэн орж мөнгөний гахайг хагалан цуглуулж байсан 1000 000 орчим төгрөгийг минь хулгайлсан байсан тул цагдаагийн байгууллагад хандсан. Надад сэжиглэж байгаа хүн байгаа манай угааллагад ажиллаж байсан Мишка гэх хүүхэд намайг гараад явсан хойгуур манай хүүхдийг тэвэрч байгаад амралтын өрөө рүү орж хэсэг байж байгаад гарч ирээд манай хүүхдийг манай дүүд өгчихөөд хувцас хунараа солиод гараад явж байгаа хяналтын камерын бичлэг байгаа тийм болохоор би тэр хүүхдийг мөнгө хулгайлчихаад гараад зугатаагаад явчихсан байх гэж бодож байна угаасаа хэрэг гарсан тэр өдрөөс хойш тэр Мишка гэх хүүхэд эргэж ирээгүй” гэх мэдүүлэг /хх-39-40 тал/,
Гэрч О.Гантулгын: “... 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өөрийнхөө ажилладаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас гараад гэр лүүгээ явж байхад манай эхнэр Энхзаяа над руу утсаар залгаад угаалгын газрын сэйфэнд байсан гахай хагалаад мөнгө алга болсон. Бид нарт өөрийгөө Мишка гэж танилцуулсан залуу ажил дээрээ байхгүй байна гэж хэлсэн юм. Тэгээд би эхнэрийн ажиллуулдаг авто угаалга дээр ирээд мөнгө байсан гэх өрөөний камер шүүж үзэхэд Мишка уг өрөө рүү ганцаараа ороод 2-3 минут болсон бөгөөд камертай өрөөнөөс гараад шууд угаалгын газраас гараад 32-ийн автобусны буудлын тийшээ гүйж байсан бичлэг байсан. Харин манай мөнгө байсан өрөөний сейфны хаалга онгорхой, дотор байсан гахайг хагалж мөнгийг нь аваад гахайг буцаагаад сейф рүү хийсэн байсан юм. Тэгээд би эхнэртэйгээ ярилцаж байгаад цагдаагийн байгууллагад энэ талаар дуудлага мэдээлэл өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-48 тал/,
Иргэний хариуцагч Г.Аюурзаны: “ ... 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ 17 “ нэртэй авто угаалгын газраас 1000 000 төгрөг хулгай хийж авсан хэрэгт иргэний хариуцагчаар орох болсон. Манай хүү сүүлийн үед болох болохгүй хүмүүстэй нийлж гадуур яваад гэртээ ирэхгүй байгаа. Гадуур тэнэж яваад ийм хэрэг үйлдсэн юм шиг байна. Би хүүгийнхээ үйлдсэн хэрэгт учирсан хохирлыг төлж өгнө” гэх мэдүүлэг /хх-57 тал/,
Хохирогч Н.Рагчаасүрэнгийн: “ ... Би Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Од авто угаалгын газарт ажиллаж байсан. 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр намайг ажил дээрээ байж байхад манайд угаагчаар ажиллаж байсан Панда гэдэг залуу миний утсаар яриад өгье гэж хэлэхээр нь өгсөн. Тэгсэн тэр залуу миний хажууд утсаар ярьж байснаа цаашаа хувцас сольдог өрөө рүү орсон. Панда өрөөнд орж ирээд гарч ирэхгүй болохоор нь би араас нь ортол тэр өрөөний цонхыг онгойлгоод зугатаад явчихсан байсан. Бас миний түрүүвчинд байсан бэлэн 30000 төгрөг алга болчихсон байсан. Тухайн үед миний утсыг авсан залууг Панда гэж дууддаг байсан боловч жинхэнэ нэрийг нь Т гэдэг” гэх мэдүүлэг /хх-231 тал/,
Гэрч М.Батмөнхийн: “ ... 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс манай угаалгын газарт Рагчаасүрэн гэдэг залуу утсаар ярьж байгаад манайд угаагчаар ажилд орохоор болсон. Би тухайн өдөр ажил дээрээ очоогүй, хөдөө ажилтай явж байсан. Тэр залуу манайд ажиллаж байхдаа манай угаалгын газрын угаагч Панда гэх залууд утсаа алдчихсан гэж надад хэлсэн. Тэрнээс хойш Панда гэх залуу угаалгын газар дахиж ирээгүй” гэх мэдүүлэг /хх-241 тал/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-03-05 тал/, эд зүйлийн үнэлгээ хийсэн тэмдэглэл/хх-15 тал/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-48 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-49-51 тал/, камеранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-52 тал/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-18 тал/, С.Энхзаяагийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл/хх-166 тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-117-121 тал/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл/хх-128-133 тал/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-224 тал/, Н.Рагчаасүрэнгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-225 тал/, хөрөнгийн үнэлгээний тайлан/хх-245-249 тал/ зэргээр нотлогдож тогтоогдож байна.
Үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:
Өсвөр насны шүүгдэгч А.Т нь үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Төв аймгийн Лүн сумын 3 дугаар баг Туулын 1 тоотод оршин суух Б.Нарангэрэлийн байнга амьдрах зориулалттай монгол гэрт хууль бусаар нэвтэрч, пүүз, оймс, бэлэн мөнгө зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 62500 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг 17 авто угаалгын газрын амралтын өрөөний сефь нь дотор байсан хохирогч С.Энхзаяагийн 1000000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авсан, мөн 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Төв аймгийн Лүн сумын 3 дугаар багийн нутагт Олимп зоогийн газарт ажиллаж байхдаа хохирогч Ц.Оюунцэцэгийн 1300000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.
Бусдыг хуурч, урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:
Өсвөр насны шүүгдэгч А.Т-ын 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Од” нэртэй авто машин угаалгын газар хохирогч Н.Рагчаасүрэнгийн гар утсаар чинь яриад өгье гэж хуурч урьдын харилцааны явцад би болсон итгэлийг урвуулан ашиглаж түүний Самсунг А-50 маркийн гар утас бэлэн 30000 төгрөгийг залилан авч 1080000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.
Уг гэмт хэргүүд нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг
Өсвөр насны шүүгдэгч А.Т нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, өсвөр насны шүүгдэгч А.Т-ын үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Төв аймгийн Лүн сумын 3 дугаар баг Туулын 1 тоотод оршин суух Б.Нарангэрэлийн байнга амьдрах зориулалттай монгол гэрт хууль бусаар нэвтэрч, пүүз, оймс, бэлэн мөнгө зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 62500 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг 17 авто угаалгын газрын амралтын өрөөний сефь нь дотор байсан хохирогч С.Энхзаяагийн 1000000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авсан, мөн 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Төв аймгийн Лүн сумын 3 дугаар багийн нутагт Олимп зоогийн газарт ажиллаж байхдаа хохирогч Ц.Оюунцэцэгийн 1300000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Од” нэртэй авто машин угаалгын газар хохирогч Н.Рагчаасүрэнгийн гар утсаар чинь яриад өгье гэж хуурч урьдын харилцааны явцад би болсон итгэлийг урвуулан ашиглаж түүний Самсунг А-50 маркийн гар утас бэлэн 30000 төгрөгийг залилан авч 1080000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Нарангэрэл, С.Энхзаяа, Ц.Оюунцэцэг нарт учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хохирогч Н.Рагчаасүрэнд учруулсан 1080000 төгрөгийн хохирлоос 500000 төгрөгийг төлж барагдуулсан үлдэгдэл хохирол болох 580000 төгрөгийг төлж барагдуулах болохоо илэрхийлсэн байна.
Шүүх өсвөр насны шүүгдэгч А.Т-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгон гэмшсэн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэм хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн шудрага ёсны зарчимд нийцүүлж, шүүгдэгч нарийн хувийн байдал буюу насанд хүрээгүй өсвөр насны хүн зэргийг харгалзан өсвөр насны шүүгдэгч А.Т-од хорих ял оногдуулан, тус хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэсэн болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгүй, өсвөр насны шүүгдэгч А.Т нь 76 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Өсвөр насны шүүгдэгч Б овогт А.Т-ыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлсан, бусдыг хуурч, урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Өсвөр насны шүүгдэгч А.Т-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Т-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр/450000/15000=30 хоног/ торгох ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Т-ын цагдан хоригдсон 76 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан өсвөр насны шүүгдэгч А.Т-од 2/хоёр/ жил 1/нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Т-ыг ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх /хойшлуулсан, тэнссэн хугацаанд/ албадлагын арга хэмжээ авсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Т нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулсугай.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар 1, 2,5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497. 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Т-оос 580000 төгрөг гаргуулан хохирогч Н.Рагчаасүрэнд олгосугай.
9. Хэрэгт өсвөр насны шүүгдэгч А.Т нь 76 хоног цагдан хоригдсон, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
10.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
11.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
12.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ