Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2020/ШЦТ/11

 

 

 

 

 

 

2020           12          25                                     2020/ШЦТ/11

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Н.Гэрэлмаа,

Шүүгдэгч С.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн С.Сд холбогдох 2006 03933 2989 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1990 оны 05 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нарийн бичиг мэргэжилтэй гэх, “Бурхан буудай” ХХК-д борлуулалтын менежер ажилтай, Налайх дүүргийн 8 дугаар хороо, 57 дугаар байрны 7 тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 3, эх, хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Сын С /РД:/,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

С.С нь 2016 оны 03 дугаараас 2019 оны 09 дүгээр cap хүртэлх хугацаанд “Тэгш чанар” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөнөөс нийт 11.570.761 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Сгийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Иргэн Э.Одончимэгээс цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх.5/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Одончимэгийн өгсөн: “... С.С 2016 оны 03-р сараас эхлэн жижиг дэлгүүрийн салбарт худалдааны төлөөлөгчийн албан тушаалд ажилд орсон. Тэгээд ажиллаж байх хугацаандаа харилцагч компаниудаас удаа дараа “Тэгш чанар” ХХК-й дансанд орох ёстой орлогын мөнгийг дундаас нь авч байсан. Мөн бараа материалыг дутааж, хувьдаа авсан байсан. Манай “Тэгш чанар” ХХК-ийн санхүүгийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогч С.Мөнгөнбаатарын удирдлагын дагуу 2019 оны 06 дугаар сард хийсэн санхүүгийн шалгалтаар С.С нь “Тэгш чанар” ХХК-ийн жижиг дэлгүүрийн салбаруудаас 11.570.761 төгрөг завшиж хохирол учруулсан байсан... манай компанийн гүйцэтгэх захирал О.Мөнхбаттай ярилцаад хүлээн зөвшөөрөөд “Цалин дээрээсээ 11.570.761 төгрөгийг төлж барагдуулна” гэж хэлээд өргөдөл, хүсэлт бичиж өгсөн... хамгийн сүүлийн байдлаар буюу 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 7.525.000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. С.С нь үлдэгдэл 7.525.000 төгрөгөө 2020 оны 11-р сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцоод С.С нь өөрийн эзэмшлийн Тоёота Пруис-20 маркийн 29-33 УБД улсын дугаартай автомашинаа манай байгууллагын ерөнхий менежер Д.Батжанхийн нэр дээр шилжүүлсэн. Энэ болохоор 5,000,000 төгрөгтөө үлдээж байгаа юм. Тэгээд үлдэгдэл 2.525.000 төгрөгийг 2020 оны 11-р сарын 10-ны өдрийн дотор манайд шилжүүлэхээр тохирсон байгаа. С.Стай холбоотой ямар нэгэн санал, гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх.7-14/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мөнх-Эрдэнийн өгсөн “... би 2018 оны 07-р сард “Тэгш чанар” ХХК-д түгээгчээр ажилд орсон. Тэгээд би С.Сгийн хариуцсан захиалгын барааг түгээдэг болсон цагаас хойш таньдаг болсон. Хамт ажиллаж байх хугацаанд С.С нь надаас байгууллагын борлуулалтын мөнгөнөөс хэд хэдэн удаа авч байсан. Би он сарыг нь тодорхой хэлж чадахгүй байна. Харин дэлгүүрүүдийн байршлаар хэлбэл Толгойтын “Сэлэнгэ” зах, Их наранд байрлах өөд өөдөөсөө харсан 2 дэлгүүрээс борлуулалтын мөнгийг С.С надаас “Хэрэг болоод байна” гэж хэлээд “Хэд хоногоос өгье” гээд авч байсан. Хамгийн сүүлд 2019 оны яг хэдэн сард гэдгийг санахгүй байна. Би Налайх дүүрэгт байрлах 2 дэлгүүрт бараа материал борлуулчхаад буцаад Улаанбаатар хотод орж ирээд явж байхад С.С над руу залгаад “Налайх дүүргийн дэлгүүр мөнгөө бэлнээр өгсөн үү?” гэж асуухаар нь би “Бэлнээр өгсөн” гэж хэлсэн. Тэгээд надтай утсаар ярьж байхдаа “Наад хоёр дэлгүүрийн мөнгийг надад өгчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “За за” гээд Налайх дүүргийн 2 дэлгүүрийн борлуулалтын мөнгө гэж 5,000,000 төгрөгийг би С.Сд өгсөн. Тэрнээс хойш нягтлан надаас мөнгө төгрөг яасан талаар асуухгүй байхаар нь би С.Сг хийсэн юм байна гэж бодож байсан чинь С.С ажилдаа ирэхгүй алга болсон. Тэгээд удаагүй байж байхад захирал “Чи яахаараа Налайхын дэлгүүрийн мөнгийг дур мэдэж өгсөн юм бэ?” гэж асуухаар нь би захиралд “С.С надаас хэд хоногоос хийнэ” гэж хэлээд авсан гэж хэлсэн... С.С над руу залгаад “Чи яахаараа манай гэрийнхэнд хэлж байгаа юм” гээд намайг загнасан. Тэгээд “Би наад мөнгийг чинь өөрөө хийнэ” гэж уурлаж байгаад утсаа тасалсан...” гэх мэдүүлэг /хх.17-20/,

“Тэгш чанар” ХХК-й 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 504 дугаартай тушаал /хх.45-46/,

“Тэгш чанар” ХХК болон С.Сгийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн санхүүгийн тооцоо нийлсэн акт /хх-44/,

“Тэгш чанар” ХХК-й 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн санхүүгийн дотоод хяналт шалгалтын акт /хх.39/,

Харицагчийн авалгын дэлгэрэнгүй /хх.48/,

Иргэн С.Сгийн “Тэгш чанар” ХХК-д болон Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтэст бичгээр гаргасан өргөдөл /хх.49/,

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Сгийн яллагдагчаар өгсөн: “... миний учруулсан хохирол бүрэн барагдсан. Үлдэгдэл 4 сая төгрөгийг тус байгууллагад ажиллаж байх хугацаанд бий болсон хуримтлал, урамшууллын мөнгө зэргээр дарсан. Мөн би 1.400.000 төгрөгийг ажлаасаа гарсны дараа cap бүр дансанд нь бага багаар хийж байсан. Одоо “Тэгш чанар” ХХК-д ямар нэгэн тооцоо байхгүй. Би тухайн үед байгууллагын мөнгийг өөртөө авч, ашиглаж байхдаа миний хийж байгаа үйлдэл буруу гэдгийг мэдэж байсан. Сүүлд нь нөхөөд хийнэ гэж бодож байгаад ийм байдалд орсон. Би өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх.35-36/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

С.С нь 2016 оны 03 дугаараас 2019 оны 09 дүгээр cap хүртэлх хугацаанд “Тэгш чанар” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөнөөс нийт 11.570.761 төгрөгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Иргэн Э.Одончимэгээс цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх.5/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Одончимэгийн өгсөн: “... С.С 2016 оны 03-р сараас эхлэн жижиг дэлгүүрийн салбарт худалдааны төлөөлөгчийн албан тушаалд ажилд орсон. Тэгээд ажиллаж байх хугацаандаа харилцагч компаниудаас удаа дараа “Тэгш чанар” ХХК-й дансанд орох ёстой орлогын мөнгийг дундаас нь авч байсан. Мөн бараа материалыг дутааж, хувьдаа авсан байсан. Манай “Тэгш чанар” ХХК-ийн санхүүгийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогч С.Мөнгөнбаатарын удирдлагын дагуу 2019 оны 06 дугаар сард хийсэн санхүүгийн шалгалтаар С.С нь “Тэгш чанар” ХХК-й жижиг дэлгүүрийн салбаруудаас 11.570.761 төгрөг завшиж хохирол учруулсан байсан...” гэх мэдүүлэг /хх.7-14/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мөнх-Эрдэнийн өгсөн “... С.С нь надаас байгууллагын борлуулалтын мөнгөнөөс хэд хэдэн удаа авч байсан... Толгойтын “Сэлэнгэ” зах, Их наранд байрлах өөд өөдөөсөө харсан 2 дэлгүүрээс борлуулалтын мөнгийг С.С надаас “Хэрэг болоод байна” гэж хэлээд “Хэд хоногоос өгье” гээд авч байсан... С.С над руу залгаад “Налайх дүүргийн дэлгүүр мөнгөө бэлнээр өгсөн үү?” гэж асуухаар нь би “Бэлнээр өгсөн” гэж хэлсэн. Тэгээд надтай утсаар ярьж байхдаа “Наад хоёр дэлгүүрийн мөнгийг надад өгчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “За за” гээд Налайх дүүргийн 2 дэлгүүрийн борлуулалтын мөнгө гэж 5.000.000 төгрөгийг би С.Сд өгсөн...” гэх мэдүүлэг /хх.17-20/,

“Тэгш чанар” ХХК-й 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 504 дугаартай тушаал /хх.45-46/,

“Тэгш чанар” ХХК болон С.Сгийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн санхүүгийн тооцоо нийлсэн акт /хх-44/,

“Тэгш чанар” ХХК-й 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн санхүүгийн дотоод хяналт шалгалтын акт /хх.39/,

Харицагчийн авалгын дэлгэрэнгүй /хх.48/,

Иргэн С.Сгийн “Тэгш чанар” ХХК-д болон Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтэст бичгээр гаргасан өргөдөл /хх.49/,

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Сгийн яллагдагчаар өгсөн: “... Би тухайн үед байгууллагын мөнгийг өөртөө авч, ашиглаж байхдаа миний хийж байгаа үйлдэл буруу гэдгийг мэдэж байсан. Сүүлд нь нөхөөд хийнэ гэж бодож байгаад ийм байдалд орсон...” гэх мэдүүлэг /хх.35-36/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Сгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Сг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар С.Сгийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Э.Одончимэг нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

          Иймд С.СгБусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч С.Сгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

С.С нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч Э.Одончимэг нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

С.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ С.Сгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгчид ял оногдуулахыг тодорхой хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын зарим арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

          С.Сд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

          Шүүгдэгч хорих С.Сд ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

   С.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийг тус тус удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Б овогт Сын СгБусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтыг баримтлан, С.Сд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар, С.Сд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулсугай.

          5. Э.С нь цагдан хоригдсон хоноггүй, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч Э.Одончимэг нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР