Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1026

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа хөтлөн

улсын яллагч Б.Дэлгэрмаа

шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч  Р.Пүрэвлхам

хохирогч С.Т, Ж.Б,

иргэний нэхэмжлэгч Б.Б, С.Х, Д.Ж, Г.Б, тэдгээрийн өмгөөлөгч Б.Туул

иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Г Ж Х, түүний өмгөөлөгч Г.Баярсайхан

иргэний нэхэмжлэгч Б.Т

нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2019001600212 дугаартай, 2 хавтас хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-нд ... хотод төрсөн, ... настай, ..., бүрэн дунд боловсролтой..... мэргэжилтэй, “.....” ХХК-д .... ажилтай байсан гэх, ам бүл ...; эхнэр, ... хүүхдийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, .. дугаар гудамж, ... тоотод оршин суух, ялгүй, ..... дугаарын регистртэй, ... овогт Ч.ын Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Ч.Б 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 12:00 цагийн үед ....... сумын төвөөс урагш 60 км орчим зайд сайжруулсан шороон замд “Lexus RX 400” маркийн, ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-т заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөпгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх. Мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино.”, мөн дүрмийн 13.4-т заасан “Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: ... ж/ ...үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас С.Тжолоочтой “М” маркийн, ......улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч Ж.Бийн эрүүл мэндэд хүнд, жолооч С.Т-ийн эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч С.Х, Г.Б, Д.Ж, Г Ж Х, Б.Тнарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Ч.Бшүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлын хувьд иргэний нэхэмжлэгч Бд 500.000 төгрөг, бусад хүмүүст нийт 900.000 төгрөгийг хувааж өгсөн. Тухайн үед би “.............” ХХК-д а хийж байсан. Энэ компанитай байгуулсан ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ байхгүй. Ажилд ороод 1.5 сая төгрөгийн цалин авсан. 2020 оны 4 дүгээр сарын 10-даар анх ажилд ороод 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ажилласан. Тэгээд Г Ж Х машинаа жолоодоод яваач гэхээр нь Ц сум руу явсан. Буцаад урагшаа ........... сумаас цааших кемпүүдийг эргэхээр компаний ажлаар явж байгаад осолд орсон. Компаний зүгээс хохирлыг төлөхгүй гэсэн байна лээ. Миний жолоодож явсан машин Г Ж Х-гийн нэр дээр байдаг хувийнх нь машин гэж надад хэлсэн. Би тээврийн хэрэгсэл жолоодоод 15-16 жил болж байгаа. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Хохирогч С.Тшүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би “.................” ХХК-д ажилладаг бөгөөд тухай үед “М” маркийн, ......улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Миний хажуугийн суудалд Ж, арын суудалд Б, Б, Х, С нар сууж явсан. Миний биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан. Эмчилгээнд нийт 1.490.234 төгрөгийн зардал гарснаас Б 200.000 төгрөг л өгсөн. Үлдэгдэл 1.290.234 төгрөгийг нэхэмжилж байна, гомдолтой гэв.

 

Хохирогч Ж.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Энэ ослоос миний биед хүнд зэргийн гэмтэл учирсан. 4.275.265 төгрөгийн зардал гарснаас 200.000 төгрөгийг авсан. Үлдэгдэл 4.075.265 төгрөгийг нэхэмжилж байна. Гомдолтой байна гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Д.Ж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Миний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсаныг хүлээн зөвшөөрч байгаа. Эмчилгээний зардал 1.091.660 төгрөг болсон. Үүнээс 200.000 төгрөг авсан. Одоо 891.660 төгрөгийг гаргуулж авмаар байна гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Г.Б  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Яагаад иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсоноо ойлгож байгаа. Надад 34 оёдол тавьсан. Гэмтлийн зэрэг хөнгөн гэж гарсан. 1.860.611 төгрөгөөс 200.000 төгрөгийг авч, одоо 1.660.611 төгрөгийн авлагатай гэв.

 

Иргэний нэхэмжлэгч С.Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Надад хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Эмчилгээ болон бусад 2.126.437 төгрөгийн зардал гарсан. Б—өөс 100.000 төгрөг авсан. Үлдэгдэл 2.026.437 төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй байна гэв.

Иргэний нэхэмжлэгч Б.Бшүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Манай “..........” ХХК нь “Ммаркийн машиныг 16 сая төгрөгөөр 2020 оны 5 дугаар сарын 13-нд шинээр худалдаж аваад “......” ХХК-д өдрийн 100.000 төгрөгийн түрээсийн гэрээтэй түрээслүүлж байсан.

Гэтэл энэ осол 13 хоногийн дараа буюу 2020 оны 5 дугаар сарын 26-нд болж уг автомашиныг цаашид ашиглах ямар ч боломжгүй болсон. Үнэлгээ нь 11.900.000 төгрөг гэж гарсан бөгөөд шүүгдэгч Б 500.000 төгрөгийг дансаар авсан. Үлдэгдэл 11.400.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Би Бөд хэлэхдээ тэр эвдэрсэн машиныг сэлбэг болгоод ч гэсэн ав, тэгээд хохирол төлбөрөөсөө барагдуул гэж хэлсэн. Манай компаний хувьд эвдэрсэн машиныг авахгүй, үнэлгээний дагуу 11.400.000 төгрөгийг нэхэмжилнэ гэв.

 

Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Г Ж Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би БНХАУ-ын иргэн боловч Монгол улсад төрсөн, хятадын цагаач. Тиймээс монгол хэлээр чөлөөтэй ярьж, ойлгоно. Надад орчуулагч хэрэггүй.

Тэр өдөр Б машин жолоодоод компаний ажлаар явж байсан. Тэгээд би Тэй юм яриад явж байтал гэнэт осол болсон. Энэ ослоос болж би нүдэндээ 56 оёдол тавиулсан. Миний эмчилгээнд 450.000 төгрөгийн зардал гарсан. Харин “...........” маркийн, ...... улсын дугаартай машины хохирол үнэлгээгээр 8.780.000 төгрөг гэж тогтоогдсон байгаа. Гэхдээ би эмчилгээний зардал болон машины хохирлыг шүүгдэгч Б нэхэмжлэхгүй, гомдолгүй.

Бусад хүмүүсийн хохирлыг бол манай компани хариуцах ёсгүй гэж үзэж байгаа. Манай компаний удирдлагууд Хятадад байгаа. Тэд нар тэгж хэлүүлсэн. Б хувьд манайд арматурчин гэсэн ажил хийж байсан. Жолоочоор ажилд авсан тушаал, хөдөлмөрийн гэрээ байхгүй. ..... улсын дугаартай автомашин бол миний нэр дээр байдаг, миний эзэмшлийн машин. Гэхдээ компаний үйл ажиллагаанд хэрэглэдэг гэж үзэж болно. Тухайн үед би Б-г машин жолоод гэж хэлсэн. Б ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр машин жолоодоогүй, би зөвшөөрч машинаа бариулсан гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Б.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Надад хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Гэхдээ ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэв.

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Бат-Өлзийг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсангэж түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар ялласан бөгөөд гэмт хэрэг хэрхэн үйлдэгдсэн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад дараах баримтуудыг шүүгдэгчийн гэм буруутайг тогтоолгох нотлох баримтаар үнэлж, цуглуулж бэхжүүлсэн байна. Үүнд:

хохирогч Сын Тү “… 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр өөрийн ажил дээрээ байж байгаад 12 цагийн үед үдийн хоолоо идчихээд манай компаниас 15 км-ын зайд байх “....” компаний ажилтай танилцахаар Х, Б, Ж, С, Ба гэх инженерүүдээ дагуулаад компанийхаа ......улсын дугаартай “Ммаркийн тээврийн хэрэгслийг би өөрөө жолоодоод явцгаасан. Тэгээд компаниасаа гараад 7 орчим км зайтай явж байтал өөдөөс том оврын улаан толгойтой, урт шалаанз ирж яваа харагдсан. Тэр шалаанзны явдлаас үүссэн шороо хойд талыг нь харагдуулахгүйгээр их босчихсон байсан. Тэр шалаанзтай зөрөөд тоосон дунд нь явж байтал гэнэт өөдөөс нэг машин орж ирээд маш хүчтэй мөргөсөн. Түүнээс болж миний зүүн тавхайн дээд талын 2 савхан яс хугарсан, доод уруулын дотор талд язралт үүссэн, цээж хэвлийн хэсэгт хөндүүрлэж өвчтэй болсон.

Уг тээврийн хэрэгсэл нь .......... ХХК-ийн эзэмшлийнх бөгөөд манай ...... ХХК уг компаниас гэрээний дагуу авч ашиглаж байсан. Би гомдолтой байна” /1 хх-ийн 16-19, 2 хх-ийн 25-26/ гэсэн мэдүүлэг,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн С.Т. биед зүүн шагай ясны хугарал, доод уруулын дотор салстны шарх, цээжний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Урчирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэсэн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 02/0131 дугаартай дүгнэлт /1 хх-н 79-80/,

хохирогч Жа Бийн ... би уг компанид инженерээр ажилладаг. 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ажил дээрээ ажлаа хийж байгаад цайнд ороод хамт ажилладаг Т, Х, Ж, Б, Сү нарын хамт ойролцоох компани руу туршлага судлахаар компаний Мицүбүшү эл 200 маркийн тээврийн хэрэгслийг Т жолоодоод Ж хажууд нь суугаад, арын суудлын зүүн талаас Б, би, Х, Сү бид 4 хойно суугаад явсан. Манай машин өөрийн урсгалаар явж байхад хажуугаар том машин өнгөрөөд нилээд их хэмжээний тоос шороо босож үзэгдэх орчин муу байхад гэнэт урдаас Лексус маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж орж ирээд манай машины халз өөдөөс мөргөсөн. Тэгээд би бүгдээрээ буугаарай гэж орилоход Сүт, Б, Т нар буусан байсан. Араас нь Х бид хоёр буугаад харахад Жамъян ах ослын дэрэндээ хавчуулагдаад бууж чадахгүй байхад нь Түвшинбилэг очиж буулгасан. Нөгөө мөргөсөн машин руу харахад жолооч Бат-Өлзий гэх хүн бууж чадахгүй бас ослын дэрэндээ хавчуулагдсан байсан. Мөн хажууд нь сууж явсан Хятад улсын иргэн бас машинаасаа бууж чадахгүй сууж байсан. Ар талд сууж явсан Тэлмэн гэх залуу бууж ирсэн байсан.

Миний духны яс цөмөрсөн, хамар яс хугарсан, нүдний ухархай яс хугарсан, далны яс битүү хугаралтай, цээжний хөдийгөөр нэвчисттэй, ар дагзны хэсэг цусны бөөгнөрөлтэй. Би гомдолтой байна” /2 хх-ийн 29-30/ гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Ж.Бийн биед гавлын дух ясны хугарал, тархины баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн хэсэг дэх няцрал, зүүн дал яс, хоёр нүдний ухархайн хана, хамар ясны хугарал, духны хэсэг дэх зөөлөн эдийн няцрал, шарх, хамарт шарх, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох жүрмын 3.1.2-д заасанаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн еренхий чадварыг алдагдуулах эсэх нь эдгэрлээс хамаарна.” гэсэн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 8634 дугаартай дүгнэлт /2 хх-н 128-129/,

иргэний нэхэмжлэгч Дуламдоржийн Ж “... би зам тээврийн осол гарсны дараа Улаанбаатар хотод хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Эмчилгээний төлбөр болон ажилгүй байсан үеийн цалин бусад зардлыг баримтаар гарган өгсөн” /2 хх-н 35/ гэсэн мэдүүлэг,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийнЖ биед зүүн шилбэний цууралт, хамрын үзүүр, баруун хөмсөг, зүүн хөмсөг дух хамарсан, дээд уруулын шарх, тархи доргилт гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь хатуу, мохоо болон ир үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтлүүд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 02/0132 дугаартай дүгнэлт /1 хх-н 99-100/,

иргэний нэхэмжлэгч Сийн Хын “... би ... аймгийн ... сумын нутагт орших төмөр замын гүүрийн барилгын
ажил дээр ажиллаж байгаа юм. 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 12 цагийн орчим
ажлынхаа Тг, Ж, Б, Б, С нарын хамт “....”
ХХК руу ажлын туршлага судлах журмаар компаний эзэмшлийн Мицүбүши Эл 200
загварын тээврийн хэрэгсэлд суугаад Т жолоодоод, хажууд нь Ж
суугаад, миний баруун гар талд миний зүүн талд Б, Б нар сууж явсан. Ингээд явж байтал шалаанз маркийн автомашин их хэмжээний тоос босгоод манай машины зүүн талаар гарах үед Т хурдаа хасаад өнгөрөх гэтэл гэнэт урдаас нэг машин урсгал сөрж орж ирээд манай машины урдаас мөргөсөн. Түүнээс хойш би ухаан алдсан байж байгаад сэрсэн. Мөрдөгчийн гаргасан хохирлын тооцоотой танилцсан. Хүлээн зөвшөөрч байна” /2 хх-н 32-33/ гэсэн мэдүүлэг,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн С.Хын биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, зүүн алганы ар хэсгийн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 02/0130 дугаартай дүгнэлт /1 хх-н 68-69/,

иргэний нэхэмжлэгч Гын Бын “... эмчилгээндээ 726.723 төгрөг зарцуулаад байна. Хохирол төлөгдөөгүй. Эмчилгээний зардлаа төлүүлмээр байна. Ослын улмаас зүүн нүдний дээр, доорх шарханд 34 оёдол тавиулсан байгаа. Гоо сайхнаа алдсан. Цаашид сорви арилгуулах эмчилгээ хийлгэвэл зардлаа нэхэмжилнэ” /2 хх-н 43/ гэсэн мэдүүлэг,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн Г.Бн биед зүүн хөмсөг, дух хамарсан, зүүн нүдний доод зовхины шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь хатуу, мохоо болон ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 02/0133 дугаартай дүгнэлт /1 хх-н 89-90/,

иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Г Ж Х-гийн “... 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр кемп дээрээ байж байгаад өглөө 08 цагийн үед 268 дугаартай км-ын заалт дээр байсан манай өрмийн машин эвдэрчихсэн болохоор нь жолооч Б хамт миний хувийн эзэмшлийн ......... улсын дугаартай Лексус маркийн тээврийн хэрэгсэлтэй бид хоёр явсан. Явсан ажлаа амжуулчхаад буцаад кемп рүүгээ явахдаа орчуулагч Т гэх залууг тэндээс аваад гурвуулаа явсан. Замаараа дахин нэг газраар орж өрмөө шалгачхаад цааш явж байтал манай машины урд том оврын шалаанз маркийн ачааны автомашин шороо татуулаад явж байсан. Би тэр үед Т гэх залуутай ажил яриад зарим зүйлүүдийг анзаараагүй. Тэгсэн нэг мэдсэн Б нөгөө шалаанзыг гүйцэт түрүүлэх үйлдэл хийгээд хажууд нь орчихсон явж байсан. Тэгэхээр нь би амжаад гарчих байлгүй дээ гэж бодтол гэнэт урдаас машин гарч ирээд мөргөлдсөн. Нэг хэсэг юу болоод байгааг мэдэлгүй ухаан санаа балартсан. Уг ослоос болж миний 2 нүдний дээд доод зовхи сэтэрч оёдол тавиулсан. Хамрын ясны зөөлөн эд гэмтэж хугарсан, зүүн хөлийн өвдөгний зөөлөн эд, шөрмөс зэрэг нь гэмтсэн, зүүн хөхний орчим хатгуулж өвдөх зэрэг гэмтлүүд учирсан. Миний хувьд ямар нэгэн гомдол санал байхгүй. Учир нь санаатай биш, болгоомжгүй байдлаар осол болсон. Харин машинаа янзлуулж авмаар байна.

Би хохирол төлж барагдуулахгүй, Б өөрөө бусдад учруулсан хохирлыг хариуцна. Харин надад Б нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” /1 хх-ийн 48-49, 242, 2 хх-ийн 22-23,/ гэсэн мэдүүлэг,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн Г  Ж Х-н биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний доод зовхи, хамрын нуруу, хамрын үзүүрийн шарх гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь хатуу, мохоо болон ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтлүүд нь тус бүрдээ болон нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 02/0134 дугаартай дүгнэлт /1 хх-н 110-111/,

иргэний нэхэмжлэгч Бын Тн “... энэ хэрэгтээ холбоотой гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хөнгөнөөр шийдэж өгнө үү” /1 хх-н 241/ гэсэн мэдүүлэг,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн Б.Т биед зүүн нүдний дээд зовхины шарх, тархи доргилт, зүүн бугалганы цус хуралт, зүүн шилбэний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь хатуу, мохоо болон ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан зүүн нүдний дээд зовхины шарх, тархи доргилт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн бугалганы цус хуралт, зуүн шилбэний зулгаралт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 02/0135 дугаартай дүгнэлт /1 хх-н 117-118/,

гэрч Мандаагийн Сүын ... гар утсаараа оролдоод доошоо хараад явж байтал гэнэт тас түс хийх чимээ гараад нил шороо харагдаж байхаар нь би өөрийн талын хаалгыг онгойлгоод гадаа гарахад миний сууж явсан машины урдаас Лексус маркийн цагаан өнгийн машин мөргөөд зогссон байсан. Би өөрийн сууж явсан машины жолооч талын хаалгыг онгойлгоод Т гарч ирээд хөл нь доголж байгаа харагдсан. Миний сууж явсан хаалгаар Б, Б, Х нар буугаад Т Ж ахын талын хаалгыг онгойлгоод түүнийг буулгаж ирсэн. Намайг харахад Б, Б нарын дух хэсгийн арьс салсан харагдаж байсан. Нөгөө машинд очиход жолоочийн суудал дээр 40 орчим насны эрэгтэй хүн байсан бөгөөд хажуу талын суудал дээр дарга нь гэх Хятад улсын иргэн байсан. Хойд талын суудал дээр орчуулагч нь гэх залуу сууж байхаар нь би ус өгсөн. Миний биед гэмтэл учраагүй” /2 хх-н 86-87/ гэсэн мэдүүлэг,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 4-10/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “С.Т биеэс авсан цусанд хийсэн” шинжээчийн дүгнэлт, гэрэл зургууд /2 хх-н 96-98/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Ч. биеэс авсан цусанд хийсэн” шинжээчийн дүгнэлт, гэрэл зургууд /2 хх-н 92-94/ зэрэг бичгийн баримтууд авагдсан байх ба эдгээр баримтууд нь нотолгооны шаардлагыг хангасан бөгөөд шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих энэ гэмт хэргийн улмаас иргэн Г Ж Х-гийн эзэмшлийн “Lexus RX 400” маркийн, ......... улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “........” ХХК-ны эзэмшлийн “М” маркийн, ......улсын дугаартай тээврийн хэрэгсэл тус тус эвдэрсэн байх бөгөөд тээврийн хэрэгслийн эвдрэлтэй холбоотойгоор

Ашид Билгүүн ХХКомпани “... Lexus RX 400” маркийн, ........ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Автомашины техникийн үнэлгээний тайлан хийсэн, гэрэл зургийн үзүүлэлт” /2 х-ийн хх-н 121-124/,

Мастер Үнэлгээ ХХКомпани “... М” маркийн, ......улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Автомашины техникийн үнэлгээний тайлан хийсэн, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2 х-ийн 105-110/ гэсэн баримтууд авагдаж

иргэний нэхэмжлэгч Бын Б “... “М” маркийн, ......улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай компаний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Уг тээврийн хэрэгслийг 2020 оны 4 дүгээр сард 16.000.000 төгрөгөөр худалдаж аваад ...... ХХК-тай түрээсийн гэрээ байгуулан ажиллуулж байсан. Мөн манай компаний ажилтан Б, Х нар гэрээгээр уг компанид ажиллаж байсан. Уг ослын улмаас манай компаний тээврийн хэрэгсэлд эвдрэл учирч, хоёр ажилтан маань гэмтэл авсан. М” маркийн, ......улсын дугаартай тээврийн хэрэгсэл хийсэн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна” /2 хх-н 07-08/ гэж мэдүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “..........” ХХКомпаний захирал Б.Б, “Lexus RX 400” маркийн, ..... УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Г Ж Х нарыг тус тус иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул

шүүгдэгч Ч.Б г “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч. үйлдсэн Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Бийн биед хүнд зэргийн гэмтэл /хохирол/, хохирогч С.Тийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл /хохирол/ учирсныг прокурор зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэг дэх хүндрүүлэх шинжээр нь зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.

 

Нэр бүхий бусад иргэд болох С.Х, Г.Б, Д., Г Ж Х, Б.Т нарын эрүүл мэндэд учирсан гэмтлүүд /хохирлууд/ нь шинжээчийн дүгнэлтээр “... хөнгөн зэргийн гэмтэл” гэж дүгнэгдсэн тул тэдгээрийг иргэний нэхэмжлэгч гэж үзэх үндэслэлтэй.

 

Энэ гэмт хэрэг нь гэмт хэргийн ангиллаараа хөнгөн ангилалд хамаарахаас гадна, гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэртэй гэмт хэрэгт тооцогдоно.

 

Шүүгдэгч Ч.Б анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа зэрэг нь түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөлүүд мөн боловч энэ гэмт хэргийн улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, таван хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байдал, эрүүгийн хариуцлага, ял шийтгэл гарцаагүй байх гэсэн зарчим зэргээс үүдэлтэйгээр шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн заалтыг баримтлах боломжгүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Ч.Б хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх-ийн 167/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /2 хх-ийн 161/, Оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт /2 хх-ийн 104/, Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /2 хх-ийн 162/ Цагдаагийн Ерөнхий газрын Жолоочийн лавлагаа, мэдээлэл /2 хх-н 159/,

гэрч Баттулгын Гйн “... миний нөхөр 1.. оны 11 дүгээр сарын 02-нд ... хотод төрсөн. Бага балчир насаа эцэг эхийн гар дээр өсөж ... оны хооронд 40 дүгээр сургуулийг бүрэн дунд боловсролтой төгсөөд, хувийн байгууллагад ажиллаж байсан. ... онд бид хоёр ... үйлдвэрт ажиллаж байхдаа танилцаад 19... онд хуримаа хийж 19... онд анхны хүүхэд маань төрөөд 2010 онд бага хүүхэд маань төрсөн. Зан байдлын хувьд манай нөхөр зөөлөн, үг дуу цөөнтэй, гэр бүлдээ анхаарал тавьдаг, эхнэр хүүхдэдээ хайр халамжтай, амьдралын төлөө зүтгэдэг. Сая манай охин 4 дүгээр курсээ төгссөн. Суралцаж байх хугацаанд нь төлбөр мөнгийг нь таслахгүй төлж төгсгөсөн. Гэртээ ямар нэгэн хэрүүл уруул хийдэггүй, хүнтэй эв зүйтэй харьцдаг, архи хэрэглэдэггүй, тамхи татдаг” /2 хх-ийн 83-84/ гэсэн мэдүүлэг,

гэрч Цын Зийн “... зан байдлын хувьд манай ах төлөв даруу, үг дуу цөөнтэй, гэр бүлдээ анхаарал халамж сайн, амьдралын төлөө зүтгэдэг. Хамаатан садан, ах дүүгийнхээ дунд нэр хүнд сайн” /2 хх-ийн 80-81/ гэсэн мэдүүлэг тус тус авагджээ.

 

Хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч Ч.Б нь хохирогч С.Тт 200.000 төгрөг, хохирогч Ж.Бт 200.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Ж 200.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Б 200.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Хт 100.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Б 500.000 төгрөг бусдад нийт 1.400.000 төгрөг төлсөн байна.

 

Харин иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Г Ж Х нь эрүүл мэнддээ учирсан 450.000 төгрөгийн зардлыг, “Lexus RX 400” маркийн, ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлийн 8.780.000 төгрөгийн зардлыг, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Б.Тнь эрүүл мэнддээ учирсан хохирлын зардлыг тус тус шүүгдэгч Ч. өөс нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

Нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан эрүүл мэндийн, эд хөрөнгийн хохирлыг иргэний хариуцагч Г Ж Х-гаас гаргуулахаар шүүх шийдвэрлэлээ.

Учир нь, Гэм хор учруулснаас хүлээлгэх хариуцлагыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлээр нийтлэг зохицуулж, Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгахыг мөн хуулийн 499 дүгээр зүйлээр, Бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахыг мөн хуулийн 505 дугаар зүйлээр тус тус хуульчилсан.

Тухайлбал: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж, 499.3-т “Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй” гэж, 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан бөгөөд

шүүгдэгч Ч.Б холбогдох хэргийн “... “Lexus RX 400” маркийн, .... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Г Ж Х-гийн эзэмшлийнх гэж Улсын бүртгэлд бүртгэгдсэн, тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч Г Ж Хн зөвшөөрснөөр шүүгдэгч Ч.Б жолоодон явж байгаа зам тээврийн осол гаргасан” гэсэн үйл баримтууд хуулийн дээрх заалтуудад бүрэн нийцнэ.

 

Түүнчлэн иргэний хариуцагч Г Ж Х-д хамааралтай “.......” ХХКомпанид шүүгдэгч Ч.Б нь ажилладаг гэх хөдөлмөрийн, эсхүл хөлсөөр ажиллах гэрээ, ямар нэгэн ажилд авсан ажил олгогчийн тушаал, шийдвэр, нийгмийн даатгал төлсөн талаарх баримт хавтаст хэрэгт огт байхгүй болно.

 

Иймд иргэний хариуцагч Г Ж Х-гаас нийт 21.344.207 төгрөг гаргуулж, хохирогч С.Т 1.290.234 төгрөг, хохирогч Ж.Бт 4.075.265 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Жд 891.660 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Бд 1.660.611 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Хт 2.026.437 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Бд 11.400.000 төгрөг тус тус олгох нь зүйтэй.

 

Мөн энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон С.Тг, Ж.Б нар “... гомдолтой, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ ...” гэсэн тул тэдгээрийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгч Ч.Б цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ч.Б гэх “Жолоочийн үнэмлэх”-ийг Тээврийн прокурорын газраас хэргийн хамт шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, хэргийн хамт ирүүлсэн 6 ширхэг CD-ийг хэрэгт хавсаргав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

             ТОГТООХ нь:

 

1. .. овогт Чын БгАвто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ч.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ч.Б оногдуулсан 1 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Ч.Б цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж,

түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Шүүгдэгч Б оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хассан нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ялыг эдэлж дууссаны дараагаас тоолсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Г Ж Х-аас нийт 21.344.207 төгрөг гаргуулж, хохирогч С.Т 1.290.234 төгрөг, хохирогч Ж.Бт 4.075.265 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Ж 891.660 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Б 1.660.611 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Х 2.026.437 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Б 11.400.000 төгрөг тус тус олгосугай.

 

7. Хохирогч Ж.Б, С.Тнар гомдолтой гэснийг дурдаж, тэдгээрийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

8. Шүүгдэгч Ч.Б хохирогч С.Т 200.000 төгрөг, хохирогч Ж.Бт 200.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Ж 200.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Б 200.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Х 100.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Б 500.000 төгрөг буюу бусдад нийт 1.400.000 төгрөг төлсөн болохыг,

иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Г Ж Х нь эрүүл мэнддээ учирсан 450.000 төгрөгийн зардлыг, “Lexus RX 400” маркийн, .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлийн 8.780.000 төгрөгийн зардлыг, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Б.Т нь эрүүл мэнддээ учирсан хохирлын зардлыг шүүгдэгч Ч.Б нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдсугай.

 

9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ч.Б гэх “Жолоочийн үнэмлэх”-ийг Тээврийн прокурорын газраас хэргийн хамт шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, хэргийн хамт ирүүлсэн 6 ширхэг CD-ийг хэрэгт хавсаргасугай.

 

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ч.Б “цагдан хорьсонг” хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.ЖАНЧИВНЯМБУУ