Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1040

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Ц хөтлөн

улсын яллагч Т.Оюунжаргал

шүүгдэгч Б.Б

нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005009181590 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-нд ....аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “....” ХХК-д менежер ажилтай гэх, ам бүл ...; эхнэр, хүүхдүүдийн хамт .... дүүргийн .. дүгээр хороо, ..., .. дугаар гудамж .. тоотод оршин суух, ялгүй, ... дугаарын регистртэй, Б овогт Бн Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Б.Б Б дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... дугаар байрны ... тоот байрыг 20.. оны ... дугаар сарын .-ний өдрөөс эхлэн иргэн Т.. нэрээр түрээслэн авч биеэ үнэлэх газар зохион байгуулж, улмаар 2020 оны .. дугаар сарын ...-ны өдөр бусдыг биеэ үнэлэхэд татан оролцуулсан, орон байраар хангасан, биеэ үнэлэхийг зохион байгуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийн талаар надад маргах зүйлгүй. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү. Би эхнэр, 2 хүүхэдтэйгээ хадмындаа амьдардаг. Бага охин маань тархины усжилт гэсэн оноштойгоор өвчтэй байдаг. Ийм хэцүү байдалд эхнэр, хүүхдээ үлдээмээргүй байна гэв.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

гэрч Төмөрсүхийн С “... 2020 оны 1 дүгээр сарын сүүлчээр Б манай ажил дээр найзтайгаа уулзах гэж ирсэн. Би тухайн үед яриан дундаа зээл авах гэж хөөцөлдөж байгаагаа хэлсэн. Би үсчин гоо сайхан ажиллуулах гэж байгаа, чи тэрэн дээр гэрээг нь хийгээд тэр гэрээгээр нь зээл хөөцөлдөх үү, би бас зээл хөөцөлдөж байгаа гээд би зөвшөөрсөн. Нотариат дээр гээд байраа түрээслэгч эгч бид хоёр орж гэрээ байгуулсан. Ингээд би гэрээ хийсний маргааш гараа хугалаад зээл хөөцөлдөж чадаагүй, гараа эдгэсний дараа зээл хөөцөлдсөн боловч зээл гараагүй. Гэрээ хийснээс хойш Бтай огт холбогдоогүй. Тухайн байрыг Б түрээслэсэн би зөвхөн гэрээг ашиглан зээл авах шаардлагатай байсан тул А гэгчтэй гэрээ хийсэн” /хх-н 31/ гэж,

гэрч Төмөртогоогийн А... 2020 оны 1 дүгээр сарын 10-нд ...... гэсэн дугаараас миний .... дугаарт нэг залуу яриад миний эзэмшлийн байрыг нэг эмэгтэйн хамт үзэж сонирхоод түрээслэхээр болж тухайн өдрөө түлхүүрээ  авч түрээсийн мөнгө болох 1.500.000 төгрөгийг миний ... гэсэн данс руу шинжүүлсэн. Тухайн өдөр би завгүй байсан тул 2020 оны ..дугаар сарын ..-ний өдөр гэрээ хийсэн. Ингэж түрээсийн гэрээ хийх өдөр надтай ярьж манай байрыг түрээслэхээр болсон залуу нь  С гэгч эмэгтэйг дагуулж ирээд энэ эмэгтэй цаашид тухайн газрыг ажиллуулах тул энэ эмэгтэйтэй гэрээ хийчих гэснээр С гэгчтэй түрээсийн гэрээ хийсэн. Би 2020 оны .. дугаар сарын ..-ний өдөр ... аймаг руу явсан. Сүлжээгүй газар байж байгаад 2020 оны . дугаар сарын ..-ний өдөр уулан дээр гарч нөгөө залуу руу түрээсийн мөнгөө нэхэмжилж мессеж явуулсан. Үүнээс 3 хоногийн дараа мөн уулан дээр гарч өөрийн утсаа шалгахад нөгөө залуугаас гэрээгээ цуцалмаар байна гэсэн утгатай мессеж ирсэний дагуу залгахад короно вирусны үеэр үйлчлүүлэх хүн алга, түрээсийн мөнгөө өгч чадахгүй нь гэж гэрээгээ цуцлах тухай хэлсэн. Тэгээд би хот руу орж чадалгүй байсаар 2020 оны ..дугаар сарын ..нд хотод ирээд 2020 оны . дугаар сарын ..-ны өдөр түлхүүрээ авсан” /хх-н 46-47/ гэж,

гэрч С ийн О “... 2020 оны .. дугаар сарын ..-ны өдөр би ....дүүргийн нутагт байрлах эгчийндээ байж байтал миний утас руу ........ гэх дугаараас өөрийгөө М байна гэж хэлээд намайг нэг газар очоод ажиллаад өгөөч гэж хэлсэн. Тэр саналыг хүлээж аваад хаана очих вэ гэдийг асуухад хорооллын Ахуйн үйлчилгээний буудал дээр ирээд залга гэсэн. Би тухайн газар нь ирээд залгахад ..... дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Эл хаусын хажуугийн үсчин гоо сайхан гэсэн хаягтай байрыг зааж, тэр байрны орцоор ороод зүүн гар тал руугаа иргээд хамгийн эхний хаалгыг нүдсэн. Нэг залуу хаалга онгойлгож өгсөн. Тэгээд ороод байж байтал гаднаас нэг том нүдтэй залуу орж ирсэн. Тэгээд би тэр залуутай нэг их ярилгүй тухайн байрны 2 ортой өрөөнд утсаараа оролдоод байж байтал байрны хаалга нүдэж хоёр хүн орж ирсэн. Тэгээд нэг залуу нь миний байсан өрөөнд орж ирээд тухайн хүнтэй бэлгийн харьцаанд орсон” /хх-н 72-73/ гэж,

гэрч З ийн Б “... 2020 оны ... дугаар сарын ..-ны орой гэртээ харих санаатай .. дүүргийн нутагт байрлах ..-р хороололлын Эл хаус зочид буудлын хавьд явж байгаад хуучны танил М гэдэг залуутай тааралдахад ойрхон нэг газар байгаа, тэр газрын хүүхэн массаж хийнгээ үйлчилгээ үзүүлдэг гэхээр нь бид хоёр тэр газрыг сонирхохоор болж, М өөрийнхөө утсаар нэг хүүхэнтэй яриад байх шиг байснаа намайг дагуулаад Эл хаус зочид буудлын хойд талд цэнхэр өнгийн 9 давхар орон сууцны зүүн талаас нь ордог нэг давхрын полконыг хаалга болгож янзалсан үсчин гоо сайхан гэсэн хаягтай шилэн хаалгатай газрын гаднаас тогшоод орсон. Нэг залуу намайг угтаж аваад надад хандаж нэг хүүхэн байгаа, массаж хийлгэх үү, үйлчилгээ авах уу гэхээр нь би зүгээр үйлчилгээ авъя гэж хэлсэн. Нөгөө залуу 20 минутаар нэг удаа хийхэд 60.000 төгрөг гэсэн.

Би өөрт байгаа 60.000 төгрөгөө нөгөө залууд өгсөн. Тэгсэн нөгөө өрөөнөөс нэг хүүхэн гарч ирээд буцаж орсон. Тэр хүүхний араас би нөгөө өрөөнд яваад орсон. Тэр өрөөнд хоёр ор зассан байгаа харагдсан. Нөгөө эмэгтэй надад үйлчилгээ үзүүлэх гээд байж байтал цагдаа орж ирсэн” /хх-н 75-76/ гэж,

гэрч Бын Э “... 2020 оны .. дугаар сарын ..-ны өдөр ажилд орохоор зар харж байтал цагийн ажилтан авна, ресепшин авна гэсэн байхаар нь чатаар холбогдоход ирээд уулз гээд .... баруун талд байрлах цэнхэр өнгийн тоотыг нь мэдэхгүй 9 давхарын 1 давхарт саун гэсэн хаягтай газар руу ороход Бошигтхаан байсан ба чи үүдэнд ресепшин хийнэ. Орж ирсэн хүнийг хойд талын өрөө рүү оруулаарай гэж надад хэлсэн. Би хоёр хоног ажилласан ба эхний өдөр ямар ч хүн орж ирээгүй. Гэтэл тухайн газар нь гадны хүмүүст биеэ үнэлэгч гаргаж өгдөг юм шиг байдал ажиглагдсан. 2 дахь өдөр нь ажиллаж байхад 2, 3 эрэгтэй хүн хүүхэн байна уу гэж асууж орж ирсэн бөгөөд нэрийг нь мэдэхгүй нэг охин 2 эрэгтэй хүн дагуулж орж ирээд хойно байрлах өрөө рүү орсон. Энэ үед Б.... байсан. Би энэ бүтэхгүй газар байна гэж бодоод байж байсан. 2 хоног ажиллаад цалин аваагүй” /хх-н 102-103/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн үйл баримтад /бодит байдалд/ нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Б.Б.ыг “бусдыг биеэ үнэлэхэд татан оролцуулж, орон байраар хангаж, биеэ үнэлэлэхийг зохион байгуулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Б.д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн заалтыг баримтлав.

Тухайбал, биеэ үнэлэхэд бусдыг татан оруулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах нь нийгмийн хор хохирлын хувьд өргөн хүрээг хамрахаас гадна гэм буруутайд этгээд биеэ үнэлэхийг зохион байгуулаад зогсохгүй бусдын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах эрсдэлийг бий болгодог.

 

Гэвч шүүгдэгч Б.Б.нд шүүхээс ял оногдуулахдаа түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн нэг удаагийн үйлдэлд буруутгаж байгаа, тэрээр өмнө нь энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байгаагүй болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх ямар нэгэн төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг харгалзсан болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн ялын санкцыг “... нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан байх ба тухайн зүйл хэсгийн гэмт хэрэг нь гэмт хэргийн ангилалаараа хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

 

Эрүүгийн хуульд заасан хөнгөн ангилалын гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн зохицуулалтаар шийдвэрлэх боломжтой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч Б.Б.нд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Б. цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Б. шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан бөгөөд энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.Б. нэрийг “Б.н Б.” гэж бичсэн боловч Иргэний үнэмлэхийн лавлагаанд “Б.д овогт Б. Б.” гэж бичсэн байх тул нэрийг нь зөвтгөсөн болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Б. овогт Б. Б.бусдыг биеэ үнэлэхэд татан оролцуулж, орон байраар хангаж, биеэ үнэлэлэхийг зохион байгуулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч Б.Б.ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,

мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Б шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд мэдэгдсүгэй.

4. Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх шүүгдэгч Б.Б авсан албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Б.Б цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Бд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

                         ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ