Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1058

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Ө хөтлөн

улсын яллагч Г.Онон

шүүгдэгч Ө.Ч

нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005033411702 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ...-нд .. аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..; эцэг, эх, дүүгийн хамт ..дүүргийн ... дүгээр хороо, .. гудамж, .. дугаар байрны ... тоотод оршин суух, ялгүй, .. дугаарын регистртэй, ... овогт Өр... Ч

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Ө.Ч 2020 оны .. дүгээр сарын ..-ний өдөр ... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын ...дугаар сургууль дотор хохирогч Б.П-г зодож, түүний биед зүүн хацар яс, хоншоорын хөндий, ухархай, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, алимны салстад цус харвалт гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Ө.Ч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би хүн зодсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Цагдаа дээр миний хэлж, ярьсан зүйл бүгд үнэн учир дахин ярихгүй. Хохирогчид эмчилгээний зардал гэж 40.000 төгрөг өгсөн. Дараа нь би хохирогч П уулзсан. Хэн хэн нь архи ууж согтуу байснаас боллоо гэдгээ ярилцаж ойлголцсон гэв.

 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ө.Ч-ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2005012380718 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Дээрх гэмт хэрэг үйлдэгдсэн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Б-ийн П “… би 2020 оны дүгээр сарын -ний өдөр дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг Ерөнхий боловсролын .. дугаар сургууль дээр орой 19 цагийн үед найз У., О. нарын хамт очсон. У. тус сургуулийн ... багш хийдэг. Бид 3 сургуулийн гадаа 2 шил 0.75-тай Экс архи хувааж уусан. У.. тухайн өдөр сургуулийн заал өгч байсан. Тэгээд бид 3 сургуулийн заал руу орсон Орой 20 цагийн үед гаднаас Ч..., Ц.. 2 ирсэн, тэр 2 нэг шил архи авчирсан, тэгээд бид нар У ийн ажлын өрөөнд Ч.ын авчирсан архийг хувааж уусан. Би нилээн согтсон байсан.

Ч. намайг их согтсон байна архи бага өг гэж хэлэхээр нь би чамаас архи гуйж уухгүй гэж хэлээд ууж байсан хундагатай архиа Ч. руу цацсан байсан. Харин Ч. уурлаж босож ирээд намайг зодсон. Ч. толгойгоороо миний нүүрэн тус газар 2 удаа мөргөж зодсон байсан. Би нэг сэрсэн чинь цагдаа нар ирсэн байсан. Миний зүүн нүд хөхөрсөн, миний хамрын яс хугарсан, зүүн хацрын яс цуурсан, гэж байсан. Одоо миний биеийн байдал зүгээр болсон. Чулуунбаатар надад эм тарианы 40.000 төгрөг өгсөн. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 7-8/ гэж,

гэрч Ш. У “... 2020 оны ... дүгээр сарын 09-ний өдрийн 19 цагийн үед .....дүүргийн ...дугаар хороо, ... дугаар сургууль дээр буюу манай ажил дээр манай найз П., О. нар байсан. Бид 3 сургуулийн гадаа машин дотор 2 шил архи хувааж уусан. Бид 3 архиа хувааж ууж дуусгаад манай ажил руу манай өрөөнд орсон юм. Орой 20 цагийн үед манай найз Ч. найз Ц.ын хамт ирсэн. Ч. ирэхдээ 0.5 литрийн нэг шил архи авчирсан. Бид 5 манай өрөөнд архи задалж уусан. Чулуунбаатар архиа задлаад! тойруулаад П-д архи өгсөн чинь П архиа урдаа ширээн дээр тавьчхаад босоод зогсоод байхаар нь согтсон байна гэж ойлгоод Ч наадахаа нэг алгасчих ууж чадахааргүй байна гэж хэлсэн чинь П тэрийг нь сонсоод Ч руу чамаас гуйж уухгүй шүү гэж хэлээд хундагатай архиа Чулуунбаатарын нүүр рүү цацсан. Харин Ч уурлаж босож ирээд хоёулаа гарья гэсэн чинь П байрандаа зогсоод байсан. Ч барьж аваад П нүүрэн тус газар 2 удаа мөргөсөн. Би очиж салгасан. Би Ч арай цохичихгүй байх гэж бодож байсан чинь Ч очоод П мөргөхөөр нь би очиж салгасан” /хх-н 13-14 гэж тус тус мэдүүлсэн байна.

 

Хохирогч Б.П гэмтэлтэй холбоотойгоор “Б.П биед зүүн хацар яс, хоншоорын хөндий, ухархай, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, алимны салстад цус харвалт гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг болон олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтойгэсэн 13114 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 16-17/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Ө.Чг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ө.Чт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлахаас гадна тохиолдлын шинжтэй нөхцөл байдал, хохирогчийн зүй бус үйлдэл энэ гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн гэж үзэв.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Б.П “... Ч миний хохирлыг төлж барагдуулсан тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ. /хх-н 47/

 

Шүүгдэгч Ө.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.

 

Шүүгдэгч Ө.Чулуунбаатар шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. .... овогт Ч “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Чг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Ө.Ч лийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Ө.Ч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Пүрэв-Эрдэнэ гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ө.Ч урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           О.ЖАНЧИВНЯМБУУ