Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2020/ШЦТ/221 

 

   
Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дауренбек даргалж, шүүгч Б.Болормаа, Х.Талгат нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А,
орчуулагч, хэлмэрч А, 
улсын яллагч Т , Ф ,
иргэдийн төлөөлөгч Х.Оразхан, 
хохирогч А, Б , Ө , Х , А  /цахимаар/, Б  /цахимаар/, С , М , Б , Ж , Х , Х , Б , Ө , Д , А , М , Г , К.М , Н , 
хохирогч Г , С , Д , Х  нарын өмгөөлөгч Н , 
шүүгдэгч Ж ийн өмгөөлөгч А , З ,
шүүгдэгч Г гийн өмгөөлөгч Т , 
шүүгдэгч Ж , Г  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар 
Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ж д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт; шүүгдэгч Г д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1813*********** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1971 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Б аймгийн Ө суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, сэтгэл зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Б аймгийн Ө сумын 4 дүгээр багт  оршин суух хаягтай, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагнал үгүй, уХ мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ж , регистрийн дугаар Х071******,
2. Монгол Улсын иргэн, 1965 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Б аймгийн Бугат суманд төрсөн, 54 настай, эмэгтэй, яс үндэс казах, тусгай дунд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Б аймгийн Ө сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагнал үгүй, уХ мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Г , регистрийн дугаар БД65******.
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
1. Шүүгдэгч Ж  нь гадаад улсаас бага хэмжээний хүүтэй их хэмжээний зээл олгох эрх олгож 100 сая төгрөг хүртэл тараах болно гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2017 оны 3 дугаар сард иргэн Г аас 4.000.000 төгрөгийг бэлнээр, 
тус аймгийн Ө сумын 1 дүгээр багийн иргэн Х ээс 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 4.500.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сард 182.000 төгрөг,
2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Дсумын 9 дүгээр багийн иргэн Н аас 500.000 төгрөг,
2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр иргэн И аас 3.604.000 төгрөгийг бэлнээр,
2017 оны 7 дугаар сард иргэн Д гээс 1.300.000 төгрөгийг бэлнээр,
2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр иргэн А ээс 2.150.000 төгрөгийг бэлнээр,
2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр иргэн Ж ээс Х банкны ********** дугаартай дансаар дамжуулж 4.500.000 төгрөг,
2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Х банкны ******** дугаартай дансаар дамжуулан иргэн Г агаас 13.046.000 төгрөг,
2017 оны 11 дүгээр сард иргэн Х аас 2.250.000 төгрөг, 
2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Х банкны *******дугаартай дансаар дамжуулан иргэн М ээс 2.280.000 төгрөг,
2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Х гаас 980.000 төгрөгийг бэлнээр,
2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Ж аас Х банкны ************** дугаартай дансаар дамжуулан 980.000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 03-ны өдөр 980.000 төгрөг,
2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Х банкны ******** дугаартай дансаар дамжуулан иргэн А гаас 980.000 төгрөг,
2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Х аас 980.000 төгрөг,
2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Х банкны ******** дугаартай дансаар дамжуулан иргэн Б аас 980.000 төгрөг,
2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Х банкны ******** дугаартай дансаар дамжуулан иргэн Е ээс 980.000 төгрөг,
2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Х банкны ******** дугаартай дансаар дамжуулан иргэн Б ээс 980.000 төгрөг,
2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Х банкны ******** дугаартай дансаар дамжуулан иргэн Г гаас 8.450 000 төгрөг,
2018 оны 1 дүгээр сарын сүүлээр иргэн А ээс 980.000 төгрөгийг бэлнээр,
2018 оны 2 дугаар сард иргэн Е ээс 980.000 төгрөг,
2018 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Х банкны ******** дугаартай дансаар дамжуулан иргэн Ш аас 980.000 төгрөг,
2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Х банкны ******** дугаартай дансаар дамжуулан иргэн Т гаас 980.000 төгрөг,
2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Х банкны ******** дугаартай дансаар дамжуулан иргэн Е гаас 980.000 төгрөг,
2018 оны 2 дугаар сард Х банкны ******** дугаартай дансаар дамжуулан иргэн Б гаас 7.074.000 төгрөг,
2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Х банкны ************** дугаартай дансаар дамжуулан иргэн Ө аас 980.000 төгрөг,
2018 оны 4 дүгээр сард иргэн Д аас 13.130.000, иргэн С аас 1.750.000 төгрөг, иргэн Ө ээс 6.795.000 төгрөгийг,
2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөрУБ хотын, ХУ дүүргийн 15 дугаар хорооны иргэн Б аас Х банкны ************** дугаартай дансаар дамжуулан 1.178.000 төгрөг,
2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаандУБ хот, Б дүүргийн оршин суугч иргэн А гаас 6.304.000 төгрөг,
2018 оны 7 дугаар сарын 24-ныУБ хот, Б дүүргийн иргэн Э ээс Х банкны ************** дугаартай дансаар дамжуулан 2.803.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 500.000 төгрөг,
2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр О аймгийн Б сумын У багт оршин суух иргэн Р гаас Х банкны *********дугаартай дансаар дамжуулан 7.276.000 төгрөг,
2018 оны 8 дугаар сарын 01-ны өдөр дансаар дамжуулан О аймгийн БӨ сумын 6 дугаар багийн иргэн М ээс 1.426.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 19-ны өдөр 200.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр 2.600.000 төгрөг, 
2018 оны 8 дугаар сарын 01-ны өдөрУБ хотын Б дүүргийн иргэн Д гаас дансаар дамжуулан 1.426.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 3.250.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 500.000 төгрөг,
2018 оны 8 дугаар сарын 04-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн хооронд Ховд аймгийн иргэн Н ээс Х банкны ******дугаартай дансаар дамжуулан 7.926.000 төгрөг,
2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Х банкны ******дугаартай дансаар дамжууланУБ хот, Б дүүргийн оршин суугч иргэн Г ээс 9.700.000 төгрөг,
2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Х банкны ******дугаартай дансаар дамжууланУБ хотын Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд оршин суух иргэн Э аас 4.814.000 төгрөг,
2018 оны 10 дугаар С с 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Б аас Х банкны дансаар дамжуулан 15.132.000 төгрөг,
2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр тус аймгийн Ө сумын иргэн М аас 2.000.000 төгрөг,
2018 оны 10 дугаар сарын 13-наас 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хооронд ДарХУ аймгийн Дархан сумын иргэн Б гээс 6.545.500 төгрөг,
2018 оны 5 дугаар сарын 20-ноос 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд Б аймгийн Ногооннуур сумын иргэн Х аас 6.530.000 төгрөг,
2019 оны 5 дугаар сарын 03-наас 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хооронд ДарХУ аймгийн Дархан сумын иргэн А ээс 7.776.000 төгрөг,
2018 оны 3 дугаар сарын 27-ноос 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Б аймгийн Цагааннуур тосгоны иргэн А ээс 3.905.500 төгрөг нийт 45 хүнээс бүгд 186 583 400 төгрөгийг,
Шүүгдэгч Г  нь гадаад улсаас бага хэмжээний хүүтэй их хэмжээний зээл олгох эрх олгож 100 сая төгрөг хүртэл тараах болно гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Х банкны ************** дугаартай дансаар дамжуулан иргэн А ээс 980.000 төгрөгийг залилсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг.
1. Шүүгдэгч Ж  мэдүүлэхдээ: Олон удаа гэж хэлж байгаа нь зөв. Анх таслан зогсоо гэх үед нь таслан зогсоосон байсан. Зарим нэг хохирогч нар бид нар энэ зээлийг авмаар байна гэхээр нь цааш нь үргэлжлүүлж явсан нь үнэн. Гэхдээ мөнгийг би өөрийнхөө амьдралдаа хэрэглээгүй. Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогч гээд сууж байгаа хүмүүс өөрсдөө мөнгөө барьж ирээд, миний хажууд, миний нэрийг ашиглаж шилжүүлж байсан болохоос биш би энэ хүмүүсээс нэг ч төгрөг авч өөртөө хэрэглэсэн юм байхгүй. Хэрэв би өөртөө хэрэглэсэн бол өөрөө гэр оронгүй, бие муутай явахгүй байх байсан. 
Анх зээл авна гээд зээлийн гэрээ, эрсдэлийн даатгал гэж авч байсан. Дараагийн шатанд наашаа мөнгө авах зөвшөөрөл, Европ, Ази улсын хамтын гэрээний зөвшөөрлүүд, барьцаа хөрөнгөгүй зээл олгож байгаа учир зээлдэгч нарын нэрсийг олон улсын сүлжээнд оруулах, зээлээ төлөөгүй тохиолдолд интерполоор хайж олно гэсэн нөхцөлөөр авч байсан. Тухайн үед ирсэн бүх бичиг баримтыг хэрэгт гаргаж өгсөн байгаа. 
Би анх манай аймгийн хараагүй иргэдийн байгууллагын Хадгаламж зээлийн хоршоонд ажиллаж байсан. Удирдах зөвлөлийн гишүүдийн захирамжаар гадаадаас хөрөнгө оруулалт татахаар хувиараа бичиг баримт бүрдүүлээд явж байсан. Ийнхүү хөөцөлдөж явж байхад хоршооны зарим нэг гишүүд нь миний хамаатан садан хүмүүсийг уг зээлд хамруулж өгөөч гэсэн санал тавьсан. Түүнээс биш  энд сууж байгаа хохирогч болгон дээр очиж мөнгө өг гэж гуйж аваагүй. Анхны алхмаа хийгээд, мөнгө өгөөд Хадгаламж зээлийн хоршооны гишүүнээр элссэн хүмүүс ч энэ дотор сууж байгаа. Юмаа хийчхээд эргээд нөгөө мөнгөө авмаар байна, ингэмээр байна, тэгмээр байна гээд байнга гэр орноос гарахгүй “чи чадахгүй бол бид нар мөнгийг нь олж хийе, эд хөрөнгөө барьцаанд тавья” гэж явж байсан. Тэрийгээ шүүх хуралдаанд өөрсдөө хэлэх байх гэж бодож байна гэв.  
Франц улсын Мишел Матей гэх иргэн. Өнгөрсөн шүүх хуралдааны дараа хотоос хүмүүс ирсэн. Улсын яллагч Т тэй уулзсан. Өнөөдөр шүүх хуралд оролцох хүсэлт байгаа талаар манай өмгөөлөгч нарт хэлсэн боловч оролцох боломжгүй гэдгийг хэлсэн. Тухайн хүмүүс нь Франц руу 2 удаа холбогдож “өнөөдөр  энэ хүн өөртөө нэг ч төгрөг авч идээгүй гэдэг нь бүх нотлох баримтаар харагдаж байгаа. Зээлийн асуудлаас болж энэ хүн ял аваад явж байна. Тиймээс зээл гэж байгаа юмаа түр зогсоож, үндсэн мөнгийг нь буцааж өг” гэсэн санал тавьсан байгаа. Тэр талаар өчигдөр зарим нэг хохирогч нарт уулзаж хэлсэн.  Тэр хүмүүс хоорондоо муудалцаж, тохиролцож чадахгүй байгаа учир үндсэн мөнгийг буцаана гэсэн хариулт өгсөн байгаа. 
Дараагийн асуудал нь анх яаж холбогдсон талаар ярихад Австралид амьдарч байгаа  Ц  гэх эмэгтэйгээр  дамжуулж холбогдож байсан. Хэнтий аймгаас Ганзориг гэх хүн зээл авсан гэдгийг сонсоод 2 удаа хайж очоод уулзаж чадаагүй. Нэг удаа утсаар холбогдоход зээл авсан гэдгээ хэлсэн. Дараа нь битүүмжилсэн гэх утас маань алга болоод, тэр хүний дугаарыг хайж олж чадаагүй. Анх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөө, тэр хүмүүсийн амьжиргааг нь дээшлүүлнэ гэж явж байгаад өөрөө ийм хэрэгт унасан. Түүнээс биш хүнийг залилах, хохироох гэсэн санаа байгаагүй. Хоёрдугаарт хохирогч нар өөрсдөө сайн дураараа  мөнгөө өгсөн. Д ы өмгөөлөгч нь шүүх хуралдаанд нотлох баримт гаргаж өгч байна. Д  надаас 13.130.000 төгрөгийг хохирол нэхэмжилсэн байгаа. Гэхдээ 24.000.000 хэдэн зуу мянган төгрөгийн хохирол гэж явж байгаа. Яг нарийн задлаад шалгах юм бол Д ы өөрийнх нь шилжүүлсэн мөнгө нь  бас байгаа. Мөн хүмүүсээс дансандаа мөнгө авч байсан.Тийм байтал яагаад өнөөдөр над руу тохож байгаа юм гэв. 
2. Шүүгдэгч Г  мэдүүлэхдээ:  Миний бие анх  2.000.000 төгрөг хэрэгтэй болоод Ж д очсон. Тэгээд “Арвин мэлмий” хоршооны гишүүнээр элсэж, тэгж явж байгаад сүүлд ийм хэрэгт холбогдсон. Өмгөөлөгч авах хүртэл яагаад энэ хэрэгт холбогдож байгаагаа ойлгоогүй явсан. Миний бие өөрөө 2.040.000 төгрөгийг хувьдаа ашигласан гэх хэргээр яллагдагчаар татагдаж байгаа байх гэж бодож явсан. Гэтэл төрсөн дүү гэх А ийн 980.000 төгрөгөөр яллагдагч болоод хэрэгт татагдаж байгаа юм байна. Тухайн үед 2.040.000 төгрөг нь миний Ж ээс авах мөнгөнөөс хасагдах юм болов уу гэж бодсон байсан. А д зээлийн талаар танилцуулж, оролцуулсан нь үнэн гэв. 
3. Хохирогч Б  мэдүүлэхдээ: Ж  нь Францын хөрөнгө оруулалтаар 5-8 жилийн хугацаатай зээл олгож байгаа гэдгийг танил эмэгтэйгээрээ дамжуулж сонссон. Зээлийн хүү нь бага байсан учир уг зээлд хамрагдахыг хүссэн. Эхний ээлжид 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 4.400.000 төгрөгийг Ж ийн дансанд шилжүүлсэн, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 1.168.500 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 790.000 төгрөг,  2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 300.000 төгрөг, нийт 6.545.000 төгрөгийг Х банкан дахь Ж  болон Ж ийн  хүүхдийн данс хуу шилжүүлсэн. Сүүлд нь мөнгө нь орж ирэхгүй, мөнгө нь саатаж байна гээд шүүх хуралдааны шатанд хэлсэн зүйлээ л хэлж байсан. 2020 оноос хойш Ш..Ж тэй огт холбоо бариагүй. Миний бие нийт ...6.545.500 төгрөгийг хохирол нэхэмжилж байна гэв. 
    4. Хохирогч А  мэдүүлэхдээ: 8 жилийн хугацаатай жилийн 3 хувийн хүүтэй зээл олгож байгаа гээд ярьж байсан. Гэхдээ би тухай үед Ж тэй холбогдоогүй Б  гэх хүнтэй холбогдож байсан. Худлаа байвал яах юм гэхэд, худлаа биш би барьцаа болъё гээд хэлж байсан. Гэтэл сүүлд нь ийм юм болж байна. Миний бие ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. Нөхөр маань тахир дутуугийн тэтгэмж авдаг. Өгсөн мөнгөө дандаа хүмүүсээс авч өгсөн. Миний бие нийт 7.776.000 төгрөг нэхэмжилж байгаа. Одоогийн байдлаар миний дансыг хүртэл битүүмжилсэн хэцүү байдалтай байна гэв.   
    5. Хохирогч А  мэдүүлэхдээ: Миний эгч болох Г  980.000 төгрөгийг буцааж өгвөл боллоо гэв. 
    6. Хохирогч М  мэдүүлэхдээ: 980.000 төгрөгийг Ж ийн дансанд шилжүүлж, 1.280.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Нийт 2.280.000 төгрөгийг нэхэмжилж байна. 
Анх Франц улсаас бага хүүтэй зээл ирнэ, мөнгө өгөөрэй гэж хэлэхээр нь анх 980.000 төгрөгийг өгсөн. Дараа нь шимтгэл хэрэгтэй байна гэхээр нь 1.280.000 төгрөгийг өгсөн гэв. 
7. Хохирогч Ж  мэдүүлэхдээ: Миний  бие хохирлыг бүрэн барагдуулж авсан. Дансаар шилжүүлсэн 1.600.000 төгрөгөө авсан. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Би Д  гэдэг хүний дансанд 4.000.000 төгрөг шилжүүлсэн байсан. Түүнийг хэнээс гаргаж авах ёстойгоо мэдэхгүй байна. Ийм төгрөг хэрэгтэй байна. Франц улс руу шилжүүлэх гэж байна гэхээр нь шилжүүлсэн байсан гэв. 
8. Хохирогч Б  мэдүүлэхдээ: Дансаар шилжүүлсэн 980.000 төгрөгөө нэхэмжилж байна гэв. 
9. Хохирогч Г  мэдүүлэхдээ: Нийт 7.400.000 төгрөгийн хохиролтой. Ж д дансаар болон бэлнээр өгч байсан. Таньдаг хүнээс мөнгө авч өгсөн. З  гэх хүнээс Ж д 4.500.000 төгрөгийг авч өгсөн. Би зүгээр л гарын үсэг зурж өгсөн болохоос нэг ч төгрөг аваагүй. Тухайн үед тэр хүний хажууд Ж  шууд гадаад улс руу шилжүүлсэн. Нийт 8.400.000 төгрөг өгсөн байсан. Үүнээс 1.000.000 төгрөгийг төлүүлж авсан ба үлдэгдэл 7.450.000 төгрөг нэхэмжилж байна гэв. 
    10. Хохирогч Б  мэдүүлэхдээ: Нийт 7.250.000 төгрөгийг  нэхэмжилж байгаа. Анх Франц улсаас хүү багатай мөнгө ирэх гэж байна гэхээр нь итгээд өгсөн. 980.000 төгрөгөөс эхлээд дараа нь тийм мөнгө хэрэгтэй байна, ийм мөнгө хэрэгтэй байна гэхээр нь өгсөөр байгаад сүүлд ийм зүйл болсон. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн. Хохирлоо барагдуулж авбал болно. 
Энэ мөнгөУБ хотоос ирэх юм байна. Мөнгөө очиж авъя. Би ганцаараа явахгүй гэхэд нь Д аас эхлүүлээд хохирогч нар намайг хамт яваад ир гэсэн.  Би Казахстанаас зочид ирээд гэртээ байж байхад Ж  Асет гэх жолоочтой ирээд хамт яваад ирье гэхээр нь мөнгөө авах байх гэж бодоод хамт очсон. Очиход мөнгө нь ирээгүй байсан. Ж  хүмүүсийг хулхидаж Б гаас авах 60.000.000 төгрөг байна. Тэр мөнгийг аваад та нарын мөнгийг тараана гэж хэлсэн байна. Намайг цагдаагийн байгууллагаас шалгасан байгаа. Хэрэв би 60.000.000 төгрөгийг авсан бол би ингэж явахгүй шүү дээ. Д ы нэр дээр банкнаас зээл авхуулж, шүүхээр төлүүлж байсан удаа байгаа. Бэлнээр өгсөн мөнгөө тооцоолоогүй. Дансаар шилжүүлсэн мөнгөө л гаргуулж авахыг хүсэж байна гэв.  
    11. Хохирогч Ө  мэдүүлэхдээ: Ж  мөнгө тараах гэж байна, Францаас мөнгө оруулж ирэх гэж байна гээд хурал хийхэд нь очиж байсан. 980.000 төгрөгийг данс руу нь шилжүүлсэн. 980.000 төгрөгөө төлүүлж аваагүй гэв. 
12. Хохирогч Б  мэдүүлэхдээ: Миний бие 980.000 төгрөгийг өгсөн. Тэрийг л төлүүлж авахыг хүсэж байна гэв. 
13. Хохирогч Г  мэдүүлэхдээ: 9.970.000 төгрөгийг Ж д өгсөн байсан. Мөн М аас 13.000.000 төгрөг авч өгсөн байгаа. Бүгд миний өөрийн мөнгө. Тухайн үед захад жимс, ногооны наймаа хийж байсан. Удаа дараа мөнгө хэрэгтэй болсон гэхээр нь шилжүүлж өгсөн гэв. 
    14. Хохирогч Д  мэдүүлэхдээ: Ж   анх гадаадаас их хэмжээний мөнгө оруулж ирэх гэж байгаа. Та нар орно, мөнгө өгнө гэхээр нь анх би ороогүй байсан. Цагааннуурт байдаг А  гэх ах маань орсон.  Энэ хүн Цагааннуур тосгонд А  гэх хүний гэрт нь очиж хурал хийсэн. Тухайн үед Цагааннуур тосгоны хэдэн хүн орж, дараа нь нэрээ татаж авсан. Би мөнгөө авна гэхэд  мөнгө 3 өдрийн дотор орно гэж хэлсэн. 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатараас  виза карт ирнэ. Тэрийг авахын тулд 11.400.000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь гүүрний цаана байдаг Н  гэх хүнээс авч өгөөд дараа нь өөрөө төлсөн. 10 хүний нэрээр авна гэхэд нь иргэн Н   би 10 хүнтэй гэрээ хийхгүй нэг л хүнтэй гэрээ хий гэхэд нь би гэрээ хийсэн. Ж , Г  нар бид нар мөнгөний хүүгийн хамт төлж өгнө, мөнгө ирэх гэж байгаа битгий ай гэж хэлсэн. Хохирогч Ж  надад 4.000.000 төгрөг шилжүүлсэн гэж байна. Би Ж ыг танихгүй. Танихгүй хүн яах гэж миний данс руу мөнгө шилжүүлдэг юм. Өнгөрсөн жилийн 10 дугаар сарын 01-ний өдөр адуугаа барьцаалж 3.000.000 төгрөг Ж д авч өгсөн. Тэгж ярих юм бол надад баримт нь байгаа. Надаар мөнгө авхуулж Ж  Франц улс руу явуулдаг. Дараа нь эд нар надаас мөнгө нэхэмжилдэг. Би хашаа, хороогоо алдаж, 18.000.000 төгрөгөөр авч байсан жийп машинаа хүртэл зарсан. Хэрэв би хүний мөнгийг идсэн бол энд ирэхгүй байх байсан. 20 хэдэн сая төгрөгийн хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй гэж байна. Хүлээн зөвшөөрүүлэх хүн байгаа. Шүүхээс шударгаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. 
...Нийтдээ 37.800.000 төгрөг болсон. Үүнээс 15.154.000 төгрөгийг авсан. Үлдэгдэл 22.646.000 төгрөгт сүүлд өгсөн 930.000 төгрөг нэмж өгсөн. Өнөөдрийн байдлаар 23.576.000 төгрөг байна гэв. 
    15. Хохирогч С  мэдүүлэхдээ: Цагааннуур тосгонд хурал хуралдуулаад гадаадаас ийм мөнгө ирэх гэж байна мөнгө хийгээрэй гэхээр нь эхлээд 980.000 төгрөг, дараа нь 750.000 төгрөг өгсөн, нийт 1.730.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв. 
    16. Хохирогч Ө  мэдүүлэхдээ:  Би анх Ж д 2.595.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тухайн үед эхний ээлжийн 13 хүн мөнгөө авсан. Хоёр дахь ээлжийн 13 хүнд нэг л хүн дутаж байна. Чи орох юм бол мөнгө ирнэ гэхээр нь тухай үед хуримд явж байсан ба 2.595.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тухайн үед надаас 2.700.000 төгрөг асуусан ба 100.000 төгрөг дутчихаар нь 100.000 төгрөгийг мөнгө ирэхээр нь өгч болох  уу гэхэд, болно гэсэн. Гэртээ ирээд хэлэхэд гэрийнхэн маань наад мөнгө чинь салхинд хийссэн байх, өөрийн гэсэн эрүүл уХ тай юм уу гээд загнасан. Тэгэхээр нь мөнгө хэзээ ирэх талаар асуухад 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр мөнгө бэлнээр ирнэ гэсэн. 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр “Даян” руу нүүх гээд энд явж байхад гэрээ ирчихлээ, ирж гарын үсэг зураарай гэхээр нь үнэн юм байна гэж бодоод 100.000 төгрөгөөс болоод ирэхгүй байх вий гэж бодоод 100.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Одоо би хэзээ ирэх ёстой юм бэ гэхэд 7 дугаар сарын 09-ний өдөр ирээрэй гэж хэлсэн. Би 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр гэхэд аймагт ирсэн байсан.  Тэгэхэд Ж  мөнгийг авахын тулдУБ хот руу явах шаардлагатай байна 3.000.000 төгрөг өгч байгаарай гэхээр нь 3.000.000 төгрөгийг өгсөн. Мөнгө юу болсон бэ гэхэд орох гэж байна, биУБ хот руу явах гэж байна, 2 цагийн дараа буцааж өгнө гээд 1.200.000 төгрөгийг төв талбайгаас ирээд авсан. Ингээд дахиад 4.200.000 төгрөг өгсөн. Дараа нь мөнгө ирэхгүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Харин 700.000 төгрөгийн хувьд 3 дугаар сарын дундуур Ж  надтай холбогдож 3 сарын дараа мөнгө чинь ирэх гэж байна Д ы машиныг барьцаалж 3.500.000 төгрөгийг авахаар болсон. 700.000 төгрөг явуулаарай гэсэн. Мөнгө чинь баталгаатай орох юм уу гэхэд Д  би Францтай ярьсан Ж ийн нэр байгаа юм байна орж ирэх гэж байгаа юм байна гэхээр нь 700.000 төгрөгийг Төрийн банкан дахь Д ы эхнэрийнх нь данс руу явуулсан. Түрүүн шүүх хуралдааны танхимд сууж байхад Айбек өмгөөлөгч намайг дарамтлаад “та нар мөнгийг өөрийнхөө дураар өгсөн. Та нараас хүчээр аваагүй. Би юу ярихаа өөрөө мэднэ” гэж миний эрхийг зөрчсөн. Өмгөөлөгч байлаа гээд ард иргэдийг дарамталж болохгүй. Хууль бүх хүнд адил, тэгш үйлчилнэ. Франц улс руу явуулсан гээд бид нарыг хулхидаж байгаа. Бид мөнгийг Ж д л өгсөн.
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийн дагуу мөнгө нэхэмжилж байна. Д аас 700.000 төгрөгийг нэхэмжлэхгүй. Д  энэ хэргийн улмаас машин, хашаа, хороогоо алдаж маш их хэмжээгээр хохирсон байна. Д  Францтай ярьсан мөнгө ирэх нь үнэн юм байна гэсэнд нь гомдож байсан. Одоо Д д ямар ч гомдол санал байхгүй. 
...Нийт нэхэмжилсэн 6.795.000 төгрөгөөс 860.000 төгрөгийг төлүүлж авсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. 5.935.000 төгрөгөөр тооцож болно гэв. 
    17. Хохирогч Х  мэдүүлэхдээ: Мэдүүлгээ цагдаагийн байгууллага болон прокурорын шатанд өгсөн. Ж  нь 2016 онд Ш , С  гэх нягтлан бодогчтой хамт ирээд гадаадаас зээл ирэхээр болсон. Урьдчилгаа мөнгө шаардлагатай байна. Танаас мөнгө авах гэж ирлээ гэсэн. Тэгэхээр би гэрээ хийж, баталгаа харж байж л өгнө гэж хэлсэн. Тэгэхэд гадаад улстай хийсэн гэрээ гэх юм өгсөн. Тэрийг хожим англи хэл мэддэг улсуудаас асууж үзэхэд энэ нь жинхэнэ гэрээ биш байх шиг байна. Интернэт ашиглан хуурамчаар үйлдсэн гэрээ байна гэсэн. Хоёрдугаарт энэ хэргийн ард хэд хэдэн хүн хамтарсан бүлэг байж магадгүй. Ж  эрүүл мэндийн болон эд хөрөнгийн хувьд хариуцлага хүлээх чадваргүй, өөрийн гэсэн өмч хөрөнгө байхгүй.  Тэрийг нь мэддэг хүмүүс Ж ийг ийм хэрэг хийхэд түлхэж ийм олон хүн хохироож байгаа байж болох юм.  Манайд 2017 оны 9 дүгээр сарын сүүлчээр улс хооронд мөнгө хүүлж, олон улсад залилан хийдэг гэмт хэрэгтэй тэмцэх тухай зөвлөгөөн болсон. 10 дугаар сарын 01-ний өдөр манай цагдаагийн байгууллага эдгээр хүмүүстэй тэмцэх тухай  5 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг байгуулж ажиллаж байгаа. Энэ асуудлын талаар манай улсад суугаа Франц улсын элчин болон Франц улсад суугаа манай улсын элчинд энэ асуудлыг талаар иргэд болон цагдаагийн байгууллагаас хандаж болно шүү дээ. 3 жил учир нь олдохгүй явж байна. Энэ хэргийн талаар нарийн судалгаа, шинжилгээ хийгдсэн зүйл байгаа эсэхийг тодруулмаар байна. Миний бие 6.000.000 төгрөг өгсөн. Би 6.000.000 төгрөгийн зээл аваад өгсөн байсан. Өнөөдрийн байдлаар 42 сарын хүү төлсөн байна. Гэхдээ би хүүг нэхэмжлэхгүй. 
...Ж д 4.500.000 төгрөг, 782.000 төгрөгийг  тус тус бэлнээр өгсөн ба нийт  5.282.000 төгрөг болж байгаа. Үүнээс 100.000 төгрөг төлүүлж авсан үлдэгдэл 5.182.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв. 
    18. Хохирогч К.М  мэдүүлэхдээ: Миний бие Г д 13.000.000 төгрөг өгсөн. Шүүхээс Г гаас 13.000.000 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэр гарсан байгаа. Дараа нь Ж д манай эхнэр Н  4.500.000 төгрөг өгсөн байгаа. Х банкны дансаар шилжүүлсэн баримт нь хэрэг дотор байгаа. Нийт 17.500.000 төгрөгөөр хохирч байгаа. Түүний 13.000.000 төгрөгийг Г  төлөхөө шүүхийн шийдвэр гарсан. Эхнэр Н гаас авсан 4.500.000 төгрөгт нь ямар нэгэн шийдвэр гараагүй.  Ж ээс 4.350.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв. 
19. Хохирогч М  мэдүүлэхдээ: Ж  гадаадын хөрөнгө оруулалтаар хүү багатай их хэмжээний зээл оруулж ирнэ гэхээр нь гэр бүлийн эдийн засагт нэмэр болог гээд 980.000 төгрөгийг өгсөн. Зээлийн шимтгэл өөр бусад мөнгө нийлээд 7.000.000 төгрөг өгсөн. Үүнээс 2.000.000 төгрөгийг буцааж өгсөн. Үлдэгдэл 3.500.000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэв. 
    20. Хохирогч Х  мэдүүлэхдээ: Ж  нь Б  болон 3, 4 хүнтэй хамт 2018 оны 3 дугаар сарын сүүлчээр Ногооннуур сумд очиж байсан. Тэнд Тайлах гэх хүний хүүхдийн гэрт хурал хийсэн. Нийт 40 хэдэн хүн цугларсан. Тэгээд бид нарыг гишүүнээр элсүүлж “Арвин мэлмий” гэх хадгаламж зээлийн хоршоо байгуулж гишүүний дэвтэр өгсөн.  Уг дэвтрийг 1.000.000 төгрөгөөр авна. “Арвин мэлмий” гэх хадгаламж зээлийн хоршоо ашиг олох юм бол уг 1.000.000 төгрөгт нэмэгдэж байж байх болно гэж хэлсэн. Тэгэхээр нь би банканд зээлтэй хүнд зээл өгч чадах юм уу гэхэд, бусад зээл эд хөрөнгө ямар ч хамаарахгүй. Барьцаагүй, 10.000.000-100.000.000 төгрөг хүртэл, 5-8 жил хүртэл хугацаагаар олгоно гэж хэлсэн. Эхнэр бид хоёр хэлсэнд нь итгээд 980.000 төгрөгөөр дэвтрийг нь авсан. Дараа нь даатгал төлөхгүй бол мөнгө ирэхгүй юм байна гэсэн. Би 60.000.000 төгрөг авахаар хүсэлт гаргасан байсан ба 1.800.000 төгрөгийг Х банкны дансаар Ж ийн дансанд шилжүүлсэн. Хотоос карт ирсэн байна. Тэрийг  авахыг тулд мөнгө хэрэг болоод байна гэсэн. Эрсдэлийн даатгал гэж  1.800.000 төгрөг төлсөн. Миний данс хаагдсан байгаа миний хүүхэд болох Ш  А гийн дансанд мөнгө хий гэхээр нь 1.400.000 төгрөгийг хийсэн. Өгсөөр байгаад нийт 6.530.000 төгрөг өгсөн байна. Хохирогч Д  нэг хүнээс 10.000.000 хэдэн зуу төгрөг авсан. Үүнийг 10 хүн  1.300.000  төгрөгөөр хувааж төлөхөөр болсон байсан ба  би 1.300.000 төгрөгийг нь өгсөн байгаа. Тухайн 10.000.000 төгрөгийн хүү болох 3.000.000 төгрөгийг Ж  бид төлнө гэж хэлсэн. Д  байшин, машинаа алдсан болохоор би мөнгийг төлж өгсөн байсан. Тэр мөнгөө Ж ээс авна. Хамгийн сүүлд 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 6 хүнд зээл олгох зөвшөөрөл ирсэн. Чи газар болон, үл хөдлөхийн гэрчилгээгээ надад аваад ир. Тэрийг чинь барьцаалаад мөнгө олгохоор болсон гэж хэлсэн. Миний үл хөдлөх хөрөнгө, газрын гэрчилгээ “Х ” хадгаламж зээлийн хоршооны барьцаанд байсныг хуулбарлаад өгсөн. Тэгэхэд чи мөнгө авахын тулд 100 доллар төлнө гэхээр нь би одоо мөнгө төлж чадахгүй. Хангалттай мөнгө өгсөн. Өгсөн мөнгөө буцаагаад авъя гэж хэлсэн. Би Ж д нийт 6.530.000 төгрөг өгсөн. Үүнээс 100.000 төгрөг өгсөн. Өөрөө 50.000 төгрөгийг хасаж тооцож болно. ...нийт 6.430.000 төгрөгийг л өгвөл болно гэв. 
21. Хохирогч А  мэдүүлэхдээ: 2018 онд миний бие ажилгүй дүүдээ нэмэр болох гээд энэ хүнтэй уулзаж байсан. 3.905.000 төгрөгийн хохирол нэхэмжилж  байна. 
Би нөхөртөө “дүүдээ тусалмаар байна” гэхэд нөхөр маань зөвшөөрөөд Ж ийг дуудаад “Ах дам” захын хажууд нөхөртэйгөө хамт очиж уулзсан. Тэгэхэд  “Арвин мэлмий” гэх хоршоо нээж үйл ажиллагаа явуулж байгаа тэрнээс хөнгөлөлттэй зээл гаргана гэхээр нь өөрөө худал хэлдэггүй хүн болохоор тэрэнд нь итгээд 980.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Карт ирж байна, түүний шимтгэл 2.755.000 төгрөг өг гэсэн. Би өгөхгүй гэхэд нөхөр маань нэгэнт эхлүүлсэн юм чинь өгсөн нь дээр юм биш үү гэхээр нь нэгэнт нөхөр маань зөвшөөрч байгаа юм чинь гээд өгсөн. Дараа нь ээжтэйгээ хамт явж байхдаа 170.000 төгрөгийг талбайд хүргэж өгсөн гэв. 
    22. Хохирогч Х  мэдүүлэхдээ: Гадаадын зээлд хамрагдана гэж мөнгө өгөөгүй. Ж  эгч биУБ хотод байгаа. Нэг ажил эхлүүлэх гэж байна. Мөнгөний хэрэг гараад байна хэдэн төгрөг зээлээч гэхээр нь анх дансаар 500.000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь Ө д ирээд дахиад мөнгө хэрэгтэй байна гэхээр нь Төрийн банканд байсан хүүхдийн хадгаламжид байсан мөнгөнөөс авч өгсөн. 
...Нийт  2.300.000 төгрөг өгсөн. Үүнээс 50.000 төгрөг төлүүлж авсан. Одоо 2.250.000 төгрөг нэхэмжилж байна гэв. 
Хоёр. Эрүүгийн 1813*********** дугаартай хэргээс:
1. “Арвин - мэлмий” Хадгаламж зээлийн хоршооны Тэргүүлэгчдийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн тогтоол, тус хоршоонд шинээр элссэн гишүүдийн мэдээлэл /1 дүгээр хавтасны 19-20 дугаар хуудас/, 
2. Хохирогч А ээс яллагдагч Г д 980.000 төгрөгийг бэлэн өгсөн ба уг мөнгөнөөс яллагдагч Ж  880.000 төгрөгийг авсан талаар бичсэн мөрдөгчийн тэмдэглэл /1 дүгээр хавтасны 49 дүгээр хуудас/,
3. Х банкны данс эзэмшигчдийн дансны жагсаалт /1 дүгээр хавтасны 75 дугаар хуудас/,   
4. Хохирогч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 129-130 дугаар хуудас/,
5. Хохирогч М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 133-134, 2 дугаар хавтасны 166-167, 172 дугаар хуудас/,
6. Хохирогч Х н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 137-138, 2 дугаар хавтасны 170-171 дүгээр хуудас/,
7. Хохирогч Е ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 141-142 дугаар хуудас/,
8. Хохирогч Ж ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 145-146 дугаар хуудас/,
9. Хохирогч А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 149-150 дугаар хуудас/,
10. Хохирогч Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 153-154 дүгээр хуудас/,
11. Хохирогч Е ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 157-158 дугаар хуудас/,
12. Хохирогч Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 161-162 дугаар хуудас/,
13. Хохирогч Г гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 165-166, 2 дугаар хавтасны 168-169, 173-174, 8 дугаар хавтасны 65 дугаар хуудас/,
14. Хохирогч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 169-170 дугаар хуудас/,
15. Хохирогч Ш ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 173-174 дүгээр хуудас/,
16. Хохирогч Т гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 177-178 дугаар хуудас/,
17. Хохирогч Е гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 180-181 дүгээр хуудас/,
18. Хохирогч Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 184-185 дугаар хуудас, 10 дугаар хавтасны 80-81 дүгээр хуудас/,
19. Хохирогч Ө ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 188-189 дүгээр хуудас/,
20. Хохирогч Б ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 192-196 дугаар хуудас/,
21. Гэрч Г гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 223-226 дугаар хуудас/,
22. Яллагдагч Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 227-228 дугаар хуудас/, 
23. Яллагдагч Г гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 229-230 дугаар хуудас/,  
24. Б аймгийн Ө сумын 11 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 11/45 дугаартай тодорхойлолт /1 дүгээр хавтасны 235 дугаар хуудас/, 
25. 2018 оны 1 дүгээр сарын 15, 18, 25, 2018 оны 2 дугаар сарын 02, 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдрүүдэд тус тус яллагдагч Ж ээс гадаад улсын этгээдэд америк долларын дүнгээр мөнгөн шилжүүлсэн тухай баримтын орчуулагч /2 дугаар хавтасны 60-64 дүгээр хуудас/, 
26. Яллагдагч Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 65 дугаар хуудас/,
27. Иргэн Г гийн иргэн К.М тай 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хуулбар, эвлэрлийн гэрээний хуулбар, Г гийн гарын баримт /2 дугаар хавтасны 130-138 дугаар хуудас/, 
28. Франц улсын Хууль зүйн яамнаас 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Б аймгийн Прокурорын газарт хандсан гэх нээлттэй захидал /2 дугаар хавтасны 159-160 дугаар хуудас/, 
29. Хохирогч Г гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 177-181, 3 дугаар хавтасны 248-249, 4 дүгээр хавтасны 201 дүгээр хуудас/,
30. Хохирогч И ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 184-185, 8 дугаар хавтасны 66-67 дугаар хуудас/,
31. Хохирогч Д  болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М  нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 188-189, 8 дугаар хавтасны 63-64 дүгээр хуудас/,
32. Хохирогч Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 192-193, 8 дугаар хавтасны 60-61 дүгээр хуудас/,
33. Хохирогч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 196-197 дугаар хуудас/,
34. Хохирогч Г ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 200-201 дүгээр хуудас/,
35. Хохирогч Д ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 204-208 дугаар хуудас/,
36. Хохирогч С ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 211-213 дугаар хуудас/,
37. Хохирогч Ө ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 216-219 дүгээр хуудас/,
38. Хохирогч Х ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 221-222 дугаар хуудас/,
39. Хохирогч Х ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтасны 246-247 дугаар хуудас/,
40. Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын яллагдагч Ж ийн эрүүл мэндэд үзлэг хийсэн тухай дүгнэлт /3 дугаар хавтасны 178-179 дүгээр хуудас/, 
41. Яллагдагч Ж ээс гадаад улсад америк долларын мөнгөн дүнгээр мөнгө шилжүүлсэн тухай баримтын орчуулга /4 дүгээр хавтасны 40-51 дүгээр хуудас/, 
42. Хохирогч Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 111-112 дугаар хуудас/,
43. Хохирогч Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 157-162 дугаар хуудас/, 
44. Хохирогч Э ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /5 дугаар хавтасны 94-95 дугаар хуудас/,
45. Хохирогч А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /5 дугаар хавтасны 218-219 дүгээр хуудас/,
46. Хохирогч Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /5 дугаар хавтасны 248-249 дүгээр хуудас/,
47. Хохирогч Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /6 дугаар хавтасны 35-36 дугаар хуудас/,
48. Хохирогч Р гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /6 дугаар хавтасны 108-109 дүгээр хуудас/,
49. Хохирогч Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /6 дугаар хавтасны 112-113 дугаар хуудас/,
50. Хохирогч М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /6 дугаар хавтасны 116-117 дугаар хуудас/,
51. Хохирогч Э ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /6 дугаар хавтасны 121-123 дугаар хуудас/, 
52. Хохирогч М ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /7 дугаар хавтасны 9-10 дугаар хуудас/,
53. Хохирогч Д гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /7 дугаар хавтасны 37-38 дугаар хуудас/,
54. Яллагдагч Ж ээс гадаад улсад америк долларын мөнгөн дүнгээр мөнгө шилжүүлсэн тухай Х банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд /7 дугаар хавтасны 138-171 дүгээр хуудас/, 
55. Хохирогч Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /8 дугаар хавтасны 45-48 дугаар хуудас/,
56. Хохирогч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /8 дугаар хавтасны 50-51 дүгээр хуудас/,
57. Хохирогч Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /8 дугаар хавтасны 52-55 дугаар хуудас/,
58. Хохирогч Н гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /8 дугаар хавтасны 58-59 дүгээр хуудас/, 
59. Хохирогч Б гийн Х банкан дахь *********дугаартай төгрөгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /8 дугаар хавтасны 102 дугаар хуудас/, 
60. Хохирогч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /9 дүгээр хавтасны 169 дүгээр хуудас/, 
61. “Эйр транс” ХХК-ийн орлогын баримт, “Уранган” ХХК-ийн тодорхойлолт, тийз, такси дуудлагын төвийн баримт, “Дипломат” зочид буудлын тооцооны хуудас, Ж ийн Х банкан дахь ******дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /9 дүгээр хавтасны 190-201 дүгээр хуудас/  
62. Хохирогч Б гийн Х банкан дахь *********дугаартай төгрөгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /10 дугаар хавтасны 35-79 дүгээр хуудас/, 
63. Гэрч К ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 200 дугаар хуудас/,
64. Гэрч М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 202 дугаар хуудас/,
65. Гэрч Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 204 дүгээр хуудас/,
66. Гэрч Х ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 205 дугаар хуудас/,
67. Гэрч Д ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 206 дугаар хуудас/,
68. Гэрч М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 208 дугаар хуудас/,
69. Гэрч М  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 223-224 дүгээр хуудас/,
70. Гэрч Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 239-240 дүгээр хуудас/,
71. Гэрч Е ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 241-242 дугаар хуудас/,
72. Гэрч С гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 119 дүгээр хуудас/
73. Гэрч Г гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /5 дугаар хавтасны 210 дугаар хуудас/,
74. Гэрч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /6 дугаар хавтасны 124-125 дугаар хуудас/,
75. Гэрч С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /6 дугаар хавтасны 127 дугаар хуудас/,
76. Гэрч М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /10 дугаар хавтасны 85-86 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн нарын цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, мөнгө шилжүүлсэн тухай дансны хуулга, хохирогч, гэрч, яллагдагч нарын удаа дараа өгсөн мэдүүлэг, бусад бичмэл нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.  
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Ж , Г  нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд 
1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар. 
(1.) Шүүгдэгч Ж ийн гэм буруугийн тухайд
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ж ийн үйлдлээс “шүүгдэгч Ж  хохирогч Н тай биечлэн уулзаж, урьдчилан амлаж, залилан мэхэлсэн үйлдэл тогтоогдохгүй байна. Тэрнээс гадна Н  нь учирсан хохирлоо төлүүлж авсан учир энэ үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох саналтай байна. Мөн М аас  2.000.000 залилан мэхэлж авсан үйлдэлд хохирогчоос өгсөн мэдүүлгээр гадаад улсаас их хэмжээний зээл оруулж ирнэ гээд аваагүй бөгөөд хоорондоо өгч авалцсан асуудал байгаа. М  нь 2.000.000 төгрөгийн хохирлоо төлүүлж авсан” гэж хохирогч Н , М  нарын холбогдох хэсэгт яллахаас татгалзаж, шүүгдэгч Ж ийн гэм буруутай үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дэх хэсгийн 3.1 дэх заалтад заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тухай дүгнэлтийг, 
шүүх хуралдаанд оролцсон хохирогч, хохирогч нарын өмгөөлөгч нараас гэм буруугийн талаар улсын яллагчтай санал нэг байгаа, гомдолтой байна, хохирлыг бүрэн төлүүлж, хэргийг хурдан хугацаанд шийдвэрлэж өгнө үү хэмээн, 
шүүгдэгч Ж ээс “хүмүүсийг гомдоохгүй гээд явсныхаа төлөө яллагдагчаар татагдаад зогсож байна. Ядаж хэдэн төгрөг аваад идсэн бол харамсахгүй байх байсан, хохирогч нараас авсан мөнгийг гадаад улс руу зээл оруулж ирэхээр шилжүүлсэн” хэмээн,
 шүүгдэгчийн өмгөөлөгч А ээс “Миний үйлчлүүлэгч хохирогч нараас нийт 175.021.140 төгрөгийг авч  Франц улсын LCL  банканд шилжүүлсэн гэдэг нь тогтоогдсон. Үүнээс 36.770.000 төгрөгийг хохирогч нарт төлж өгсөн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Төлөгдөөгүй үлдсэн 153.000.000 төгрөг байгаа. Гэхдээ нотлох баримтыг шинжлэн судлах үед Б гийн 60.000.000 төгрөг хасагдаж байгаа бөгөөд Д д 4.000.000 төгрөг шилжүүлсэн асуудал байгаа. Үүнээс харахад хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзэж байна. Ийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар мөрдөн байцаалтад буцааж өгөхийг хүсэж байна” хэмээн, 
шүүгдэгчийн өмгөөлөгч З аас “Өөрийнхөө байр суурийг илэрхийлэхэд өмгөөлөгч А тэй санал нэгтэй байгаа.  Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдааны явцыг хараад байхад шүүх хуралдааны шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй заавал мөрдөн байцаалтын шатанд буцаах нөхцөл байдлууд харагдаж байгаа. Тухайлбал хохирогч нарын хохирлын асуудал маргаан дагуулж байгаа. Хохирлыг хоёр өнцгөөс нь харж дүгнэмээр байна. Нэгдүгээрт зарим хохирогч нарын хохирол нь шүүгдэгч Ж ээс нэхэмжлэх үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байна. Хохирогч Ж , Өмирбек нар нь бид нар Д ы дансанд нэхэмжилж байгаа хохирлын мөнгийг шилжүүлсэн. Д  нь би Франц улстай харьцаж байгаа, мөнгө ирэх нь нь үнэн юм байна гэж итгүүлж байсан гэж мэдүүлсэн. Д ы дансанд орсон мөнгө нь Ж ийн дансанд шилжиж орсон эсэх асуудал нь тогтоогдоогүй. Тэгэхээр Д аас нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байна. Хэнд мөнгөө шилжүүлсэн бол тэр хүнээс нэхэмжлэх нь зүйтэй байх. Тиймээс энэ асуудлыг дахин шалган тогтоох, яллах дүгнэлтэд Ж ээс гаргуулахаар хохирлоос хасах шаардлагатай байна. 
ХоёрдугаартУБ хотод байхад Б  гэх хүний дансанд өнөөдрийн Ж д холбогдох хэргийн хохирогч болох 5 хүний мөнгө шилжиж орсон. Б гийн данснаас Ж ийн дансанд шилжиж орсон гэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Үүнээс гадна 40.000.000-өөд сая төгрөгийг Ж  өөрийн данснаас Б гийн данс руу доллароор болон, төгрөгөөр шилжүүлсэн гэдэг нь нотлогдсон. Үүнээс гадна Р  тэргүүтэй 5 хүний мөнгө нь Б гийн дансанд орсон гэдэг нь тогтоогдсон. Улсын яллагчийн зүгээс Б гийн хамгийн сүүлд өгсөн мэдүүлгээр няцаалт хийсэн боловч энэ нь хохирлыг бүхэлдээ Ж ээр төлүүлэх үндэслэл болохгүй юм. Тийм учраас хохирлын асуудлыг шийдвэрлэхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. 
Дараагийн асуудал зарим хохирогч нар шүүх хуралдааны шатанд мэдүүлэхдээ бид нарт гадаад улсаас бага хүүтэй зээл ирнэ гэж энд, тэнд цуглуулаад хуралдаан зохион байгуулж байхад Ж  нь ганцаараа байгаагүй ба хажууд Б   гэрээ хийгдсэн байгаа гээд гэрээний эх хувь гэж үзүүлээд санал болгоод явж байсан гэж мэдүүлсэн. Тэгэхээр энэ хэрэгт Ж  л гэм буруутай юу үгүй юу гэдэг асуудлыг шалган тогтоох шаардлагатай байгаа. Дагаж явсан хүмүүс үйлдлээрээ нэгдсэн өөр хүмүүс байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Мөн хохирогч Х  мэдүүлэхдээ манай гэрт С , Ш  гэх хүмүүс хамт ирж, өөрсдийнхөө үйл ажиллагааг танилцуулж, намайг элсэхийг уриалсан гэж мэдүүлсэн. Тэгэхээр энэ хэрэгт бүлэглэн гүйцэтгэгч байна уу, үгүй юу гэдгийг тогтоох ёстой. Мөн нийт хохирогч нараас авсан мөнгийг Ж  хувьдаа ашигласан гэх асуудал нь нотлогдон тогтоогдоогүй. Франц улсын үл мэдэгдэх банканд шилжсэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Байдал ийм байхад  Ж ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 зугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох боломжгүй гэж үзэж байна” хэмээн, 
Иргэдийн төлөөлөгчөөс “энэ хэрэг бол залилангийн хэрэг гэж үзлээ” хэмээн тус тус дүгнэлтээ гаргаж мэтгэлцсэн болно. 
1.1. Шүүгдэгч Ж  нь хохирогч А д “би гадаад руу олон жил зүтгэж байж гадаад иргэнтэй гэрээ хийж их хэмжээний зээл авсан, чи манай “Арвин мэлмий” хадгаламж зээлийн хоршоонд элсэж бага хүүтэй зээл авах боломжтой” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Г гаар дамжуулан 980.000 төгрөгийг бэлнээр авсан болох нь
- Хохирогч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би Ж ийг сайн танихгүй, 2018 оны 3 дугаар сарын 10-нд Г  танилцуулсан. Иргэн Ж ийг миний эгч болох Г  сайн таньдаг байсан ба Г  “Арвин мэлмий” хадгаламж зээлийн хоршоонд элсэж орвол их хэмжээний бага хүүтэй зээл авах болно гэж хэлсэн тэгээд аймгийн төвд Ж тэй уулзахад “би гадаад руу олон жил зүтгэж байж гадаад иргэнтэй гэрээ хийж их хэмжээний зээл авсан, чи манай хоршоонд элсэж бага хүүтэй зээл авах боломжтой” гэж хэлсэн. Тэгээд би материалаа бүрдүүлж Г д материалын хамт 980.000 төгрөг өгсөн. Би Ө  гэж хүний мөнгийг өөрийн 5184102007 тоот данснаас ************** гэсэн тоот данс руу 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 980.000 төгрөгийг шилжүүлсэн.
...980.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 129-130 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлд/,  
1.2. Шүүгдэгч Ж  нь хохирогч М д “манай хоршоонд гишүүн болж их хэмжээний зээлийг бага хүүтэй авах боломжтой, чиний өгсөн мөнгө хоршооны дансанд байх ба гадаадаас зээл гаргах иргэн ирэх үед чиний мөнгийг зарцуулах болно” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Х банкан дахь *******дансаар дамжуулан 980.000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 20-ны үед 1.300.000 төгрөгийг бэлнээр авсан болох нь
- Хохирогч М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надад манай хөрш болох Х  гэгч иргэн Ж  гэх хүний “Арвин мэлмий" гэх хоршоонд элсэж их хэмжээний зээлийг бага хүүтэй авах боломжтой байгаа гэж хэлсэн юм. Тэгээд би Х ын байгаа гэх газар болох аймгийн төв талбайд ирэх үед иргэн Х ын хажууд иргэн Ж  зогсож байсан ба надад “манай хоршоод гишүүн болж их хэмжээний зээл авах боломжтой гэж хэлсэн тул би тэр өдөр 980.000 төгрөгийг иргэн Ж ийн надад өгсөн дансанд тушаасан юм. Тэр үеэс Ж ийг таньдаг болсон юм. 
Иргэн Ж ийн надад өгсөн *******тоот дансанд 980.000 төгрөгийг 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр тушааж өгсөн юм. Иргэн Ж  надтай ямар нэгэн гэрээ хийгээгүй ба миний өгсөн мөнгийг Арвин мэлмий хоршооны дансанд байх болно. Чиний өгсөн мөнгө хоршооны дансанд байх ба гадаадаас зээл гаргах иргэн ирэх үед чиний мөнгийг зарцуулах болно. Бусад хэрэгтэй материалыг гадаадаас зээл гаргагч ирэх үед өгөх болно гэж хэлсэн. Надад хоршооны гишүүнд элсүүлсэн талаар ямар нэгэн баримт өгөөгүй болно. Би Ж ийн өгсөн анкетыг бөглөн өгч цахим үнэмлэхийг хуулбарлан өгсөн.
...дараа нь 2018 оны 7 дугаар сарын 20-ны үед Ж  нь гадаад улсаас мөнгө ороод ирчихсэн байна. одоо эрсдэлийн даатгалд болон гаалийн татварын мөнгө төлөх шаардлагатай гэж хэлээд надаас 1.300.000 төгрөг нэмж авсан. Иймд Ж ээс 2.280.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 133-134, 2 дугаар хавтасны 166-167, 172 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлд/,
- Хохирогч М ээс 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр яллагдагч Ж ийн зааж өгсөн *******дугаартай “Арвин мэлмий” хадгаламж зээлийн хоршооны дансанд 980.000 төгрөг шилжүүлсэн тухай Х банкны орлогын мэдүүлэг /1 дүгээр хавтасны 55 дугаар хуудас/,  
1.3. Шүүгдэгч Ж  нь хохирогч Х д “бага хүүтэй их хэмжээний зээл олгох гэж байна, одоо өгөх хүний нэрийг авч дууссан байгаа, харин 9 С с зээл авах бол маргааш гэхэд 980.000 төгрөгийг миний дансанд тушаах хэрэгтэй” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 980.000 төгрөгийг бэлнээр авсан болох нь 
- Хохирогч Х н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хадам дүү иргэн Ж д орчуулагч хийж өгдөг байсан ба иргэн Ж  зээл гаргах гэж байгаа юм байна гэж хэлсэн тул би дүүг дагуулан Ж тэй аймгийн Х банкны төвд очиж уулзах үед иргэн Ж  надад бага хүүтэй их хэмжээний зээл олгох гэж байна одоо өгөх хүний нэрийг авч дууссан байгаа, харин 9 С с зээл авах бол маргааш гэхэд 980.000 төгрөгийг миний дансанд тушаах хэрэгтэй гэж хэлсэн юм. Тэгээд би иргэн Ж д би зээл авах өдөр мөнгийг тушааж болох уу гэхэд чи маргааш гэхэд мөнгө тушааж зээл авах эрх авах хэрэгтэй мөнгө тушаахгүй бол зээл олгох эрх үүсэхгүй гэж хэлсэн. Би Ж ийн үгэнд итгэж 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Ж д 980.000 төгрөгийг бэлэн өгсөн юм. Дараан иргэн Ж тэй уулзаж миний мөнгийг Х а тушаасан талаар баримт өг гэж хэлэх үед надад банканд 980.000 төгрөг тушаасан баримтыг өгсөн юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 137-138, 2 дугаар хавтасны 170-171 дүгээр хуудас/,
1.4. Шүүгдэгч Ж  нь хохирогч Е т “бага хүүтэй их хэмжээний зээл олгоно” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 980.000 төгрөгийг иргэн М ы дансаар дамжуулан Х банкан дахь ************** дугаартай дансаар авсан болох нь
- Хохирогч Е ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие иргэн Ж  гэгчийг танихгүй юм. 2018 оны 01 дүгээр сарын сүүлээр байх миний дүү болох М  надтай утсаар холбогдож иргэн Ж  гэгч бага хүүтэй их хэмжээний зээл олгох гэж байна гэж хэлсэн юм. Уг мөнгийг гадаадаас Франц улсаас тараах юм байна гэж хэлсэн тул 2018 оны 2 дугаар сарын эхэнд эх болох М  дансанд хийж дүү М т иргэн Ж д өгч гэрээ хий гэж хэлсэн юм. Иргэн Ж  надтай утсаар ярьж надад данс явуулсан юм. Би иргэн Ж ийн дансанд мөнгө тушаах гэж байгаад гэрээ хийх боломжгүй тул дүү М т гэрээ хийж мөнгө өг гэж 980.000 төгрөгийг ээжийн /М ы/ данс руу шилжүүлсэн болно. Би тэр үед Толбо суманд байсан юм. Тэрнээс хойш би иргэн Ж тэй уулзаж хуралд орох үед зээл олгогч маань Ховд аймагт ирсэн байна, одоо Увс аймаг ороод манай аймагт ирэх болно. Ховд аймагт зээлийг тарааж дууссан байна гэж хэлсэн. Харин өнөөдөр очиж Ж тэй уулзах үед маргааш олгох болно, миний дансыг цагдаагаас Д  гэгч хаасан байгаа, Д д дансаа нээлгэж байгаад маргааш мөнгийг чинь өгөх болно гэж хэлсэн.
...980.000 төгрөгийг төлүүлж авсан, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 141-142 дугаар хуудас, шүүх хуралдаанд дуудсан мэдэгдэх хуудас/, 
- Иргэн М ы Х банкан дахь ******** дугаартай дансаар яллагдагч Ж ийн ************** данс руу 980.000 төгрөгийг 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр шилжүүлсэн байдал /1 дүгээр хавтасны 57 дугаар хуудас/, 
1.5. Шүүгдэгч Ж  нь хохирогч Ж д “их хэмжээний мөнгийг бага хүүгээр олгоно, зээл гаргахад ямар ч асуудалгүй, шууд авах боломжтой” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 980.000 төгрөгийг ************** дугаартай дансаар, 2018 оны 2 дугаар сарын 04-ний өдөр 980.000 төгрөгийг иргэн М ийн дансаар дамжуулан нийт 1.960.000 төгрөгийг авсан болох нь
- Хохирогч Ж ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие эхэнд өөрөө зээл авахаар болж 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 980.000 төгрөгийг иргэн Ж ийн ************** тоот дансанд өөрийн ***** тоот данснаас шилжүүлсэн ба 2018 оны 2 дугаар сарын 03-ны өдөр байх өөрийн эхнэр Г ыг мөн зээлд хамруулахаар болж эхнэрийн нэрээр өөрийн Т банкны ****** тоот данснаас 1.960.000 төгрөгийг иргэн М т шилжүүлэн өгсөн юм. Иргэн М т 1.960.000 төгрөг шилжүүлсэн шалтгаан бол эхнэр Г гийн 980.000 төгрөг мөн иргэн М т 980.000 төгрөгийг зээлж шилжүүлсэн болно. Харин 2018 оны 3 дугаар сарын 18-ны үед байх иргэн Ж д ирж уулзаж иргэн М  надаас 980.000 төгрөг зээлж авсан харин би өөрийн болон эхнэрийн нэр дээр өгсөн мөнгийг авахгүй зөвхөн М т зээлсэн 980.000 төгрөгийг авах хэрэгтэй байна гэж хэлэх үед иргэн Ж  надад 980.000 төгрөгийг бэлэн өгсөн юм. Мөн дараа нь иргэн Ж д надад мөнгө төгрөг хэрэгтэй байна өгсөн мөнгөнөөс 200.000 төгрөг авах шаардлагатай байна гэхэд иргэн Ж  2018 оны 03 дугаар сарын 14-ны өдөр 200.000 төгрөгийг Ж  өөрийн ************** тоот данснаас миний ***** тоот дансанд шилжүүлэн өгсөн юм. Одоо би иргэн Ж ээс 1.660.000 төгрөг авах ёстой байгаа юм. Харин мөнгө өгсөн зорилго маань бол эхнэрийн нэр дээр 50 сая, өөрийн нэр дээр 50 сая төгрөгийн зээл авахаар болж Ж тэй тохиролцож мөнгийг шилжүүлсэн юм. Иргэн М  надад гадаадаас ирэх хүн нь 100 гишүүн болсон үед ирэхээр болсон байна. Чи надад мөнгө олж өгөх бол одоо 2 хүн дутуу байгаа би нэг нь болох хэрэгтэй байна. Надад тус болж 980.000 төгрөг өг гэж гуйсан юм. Тэгээд би 2 хүн дутуу гэхээр нь миний эхнэрийг мөн хамруулж өг гэж хэлээд эхнэрийн болон иргэн М ийн мөнгийг М ийн дансанд шилжүүлсэн юм.
... 1.660.000 төгрөгийг бүрэн төлүүлж авсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 145-146 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлд/, 
- Гэрч М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Иргэн Ж ийг гаднаас нь таних ба ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй юм. Иргэн Ж  гэгч бага хүүтэй их хэмжээний мөнгө зээлээр олгох гэж байна гэж сонсож 2017 оны сүүлээр Ж тэй очиж уулзаж байсан ба тэр үеэс эхлэн таньдаг болсон юм. 2018 оны 02 дугаар сарын 04-ны өдөр иргэн Ж аас 980.000 төгрөг зээлж авч иргэн Ж ийн дансанд тушааж Ж ийн олгох зээлд хамрагдахаар болж байсан ба дараан Ж  надаас мөнгөө нэхэж байсан тул Ж д Ж д миний мөнгийг өгч миний нэрийг хасаж өг гэж өөрийн нэрийг хасуулсан иргэн Ж ээс 980.000 төгрөгийг Ж д өгүүлсэн юм. Ж  надад мөнгө зээлэх өдөр миний дансанд 1.960.000 төгрөг шилжүүлсэн ба 980.000 төгрөг нь иргэн Ж  өөрийн эхнэрийн нэрийг оруулан гэсэн мөнгө байсан тул би Ж ийн дансанд шилжүүлсэн юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 208 дугаар хуудас/, 
1.6. Шүүгдэгч Ж  нь хохирогч А д “7 хоногийн дотор 50.000 долларын зээл олгоно” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 980.000 төгрөгийг иргэн Ж ы Төрийн банкан дахь ****** дугаартай дансаар дамжуулан Х банкан дахь ******** дансаар авсан болох нь
- Хохирогч А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би иргэн Ж  гэгчийг таних юм. 2018 оны эхэнд миний хадам ах болох М  гэгч иргэн Ж  гэгч бага хүүтэй олон жилийн хугацаатай зээл тараах гэж байна гэж хэлсэн тул Ж тэй уулзахад иргэн Ж  надад 7 хоног дотор 50.000 доллар зээл олгохоор болсон юм. Тэгээд иргэн Ж ийн өгсөн ******** дансанд иргэн Ж ы данснаас 980.000 төгрөгийг зээл урьдчилгаа гэж бичиж 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шилжүүлсэн болно. Гэхдээ Ж  намайг залилж байгааг би мэдээгүй ба одоо хүртэл зээл ч аваагүй өгсөн мөнгийг буцааж авч чадалгүй явж байна. Цагдаад ирэхээс өмнө иргэн Ш Ж тэй уулзах үед надад зээлийг дараа долоо хоногт тараах болно тэр үед зээл олгохгүй бол надаас мөнгө авч болно гэж хэлсэн. Одоо бүр миний мөнгийг өгөх гэсэн бодол байхгүй юм байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 149-150 дугаар хуудас/,
- Хохирогч Х.Ж ы нэр дээрх ****** дугаартай Төрийн банкан дахь дансны хуулга /1 дүгээр хавтасны 61 дүгээр хуудас/,
1.7.  Шүүгдэгч Ж  нь хохирогч Х ад “одоо 2 хүн дутуу байна, 3 хоногт мөнгө тараах болно. Манай зээл олгогч 3 хоногийн дарааУБ хотоос ирэх болно” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар  төөрөгдөлд оруулж 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 980.000 төгрөгийг Х банкан дахь ******** дансаар авсан болох нь
- Хохирогч Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 1 дүгээр сард Ө сумын төвд байдаг иргэн Д  гэх ахын гэрт ирэх үед Д ийн хүү М  надад иргэн Ж  гэгч бага хүүтэй их хэмжээний зээл өгөх гэж байна гэж хэлсэн тул би Ж ийн утасны дугаарыг нь авч холбогдоход иргэн Ж  одоо 2 хүн дутуу байна, 3 хоногт мөнгө тараах болно гэж хэлсэн юм. Манай зээл олгогч 3 хоногийн дарааУБ хотоос ирэх болно гэж хэлсэн тул би иргэн Ж тэй итгэж 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр байх М ийн дансанд 980.000 төгрөг шилжүүлэн М т уг мөнгийг өөрийн гараар Ж д хүргэж өг гэж хэлсэн. Одоо би иргэн Ж ээс 980.000 төгрөгийг авч чадахгүй байна.
...Хохирол 980.000 төгрөгийг төлүүлж авсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 153-154 дүгээр хуудас, шүүх хуралдаанд дуудсан мэдэгдэх хуудас/,
1.8. Шүүгдэгч Ж  нь хохирогч Е т “980.000 төгрөг тушаах бол зээл авах эрх үүсэх болно. Одоо над руу гадаадаас зээл олгогч ирж байгаа зээл олгогч ирэх үед шууд зээл авах боломжтой” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 980.000 төгрөгийг Х банкан дахь ******** дансаар авсан болох нь
- Хохирогч Е ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “Арвин мэлмий” хадгаламж зээлийн хоршооны гишүүнээр элсэж байгаагүй болно. Иргэн Ж  гэгч бага хүүтэй зээл гаргаж байгаа гэж иргэн Наташа гэгч надад хэлсэн юм. Тэгээд би иргэн Ж тэй утсаар холбогдох үед иргэн Ж  надад аймгийн төв талбайд дуудаж уулзсан юм. Тэр үед иргэн Ж  надад 980.000 төгрөг тушаах бол зээл авах эрх үүсэх болно. Одоо над руу гадаадаас зээл олгогч ирж байгаа зээл олгогч ирэх үед шууд зээл авах боломжтой гэж хэлсэн тэгээд би 50.0 сая төгрөг авахаар болж тохиролцож 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Ж ийн ************** тоот дансанд 980.000 төгрөг тушаасан юм. Надад иргэн Наташа бид Ж ээс зээл авсан. Ж  найдвартай хүн гэж хэлсэн тул итгэж мөнгө тушаасан юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 157-158 дугаар хуудас/,
1.9. Шүүгдэгч Ж  нь хохирогч Б эд “Одоо над руу гадаадаас зээл олгогч ирж байгаа, зээл олгогч ирэх үед шууд зээл авах боломжтой, 50.000 долларын зээлийг олгоно” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 980.000 төгрөгийг Х банкан дахь ******** дансаар авсан болох нь
- Хохирогч Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Иргэн Ж тэй ямар нэгэн холбоо байхгүй иргэн Ж ийг сайн танихгүй юм. Харин иргэн Ж  гэгч хараагүй иргэдтэй холбоотой хоршоогоор бага хүүтэй их хэмжээний зээл тараах гэж байна. Мөн олон жилийн хугацаагаар зээл олгох юм байна гэж сонсож иргэн Ж ийн утас руу залгаж холбогдох үед иргэн Ж  надад аймгийн төв талбайд хүрээд ир гэж хэлсэн тул би 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Ж тэй аймгийн төв талбайд ирж уулзаж иргэн Ж ээс 50.000 долларын зээлийг авахаар болж иргэн Ж ээс данс авч 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн ****** тоот данснаас иргэн Ж ийн ************** тоот данс руу 980.000 төгрөгийг шилжүүлсэн юм. Тэрнээс хойш иргэн Ж  одоо болтол зээл өгөөгүй намайг залилсаар байна. Анх надад мөнгө тушаах бол 14 хоног дотор гадаадаас хүн ирж зээл гаргах болно гэж хэлсэн тэрнээс хойш удаа дараа холбогдох үед зээл олгогч Хо аймагт байна УБт байна гэсээр явж байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 161-162 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлд/, 
- Яллагдагч Ж ийн Х банкан дахь ******** дугаартай дансны хуулга /1 дүгээр хавтасны 106 дугаар хуудас/, 
1.10. Шүүгдэгч Ж  нь хохирогч Г д “гадаад руу олон жил зүтгэж байж гадаад иргэнтэй гэрээ хийж их хэмжээний зээл авсан юм. Чи манай хоршоод элсэж гишүүн болж зээл авах боломжтой” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн нийт дүнгээр 7.450.000 төгрөгийг дансаар болон бэлнээр авсан болох нь
- Хохирогч Г гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Иргэн Ж  миний эх болох Г ыг сайн таньдаг байсан ба миний эх болох Г д манай “Арвин мэлмий” хадгаламж зээлийн хоршоонд элсэж, их хэмжээний бага хүүтэй зээл авах боломжтой гэж хэлсэн байсан. Тэгээд би Ж тэй аймгийн төв талбайд очиж уулзахад иргэн Ж  би гадаад руу олон жил зүтгэж байж гадаад иргэнтэй гэрээ хийж их хэмжээний зээл авсан юм. Чи манай хоршоод элсэж гишүүн болж зээл авах боломжтой гэж хэлсэн тул гишүүнд элсэхээр тохирч цахим үнэмлэхийн хуулбарыг өгч иргэн Ш. Ж ийн надад өгсөн дансанд 980.000 төгрөг шилжүүлсэн юм. Уг мөнгийг Ж  30.000 төгрөгийг бичиг цаасны зардал 950.000 төгрөг гишүүний хоршоонд хийсэн хадгаламж гэж хэлсэн юм.
... 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн эхлээд 980.000 төгрөг, дараа нь эрсдэлийн даатгал хэмээн 2.755.000 төгрөг, дараа нь гаалийн татварт 800.000 төгрөг, дараа нь 2019 оны зуны улиралд сар, өдрийг мэдэхгүй байна бэлнээр 500.000 төгрөг, 245.000 төгрөг, 300.000 төгрөг, 100.000 төгрөг, 220.000 төгрөг, мөн 2.000.000 төгрөг, 550.000 төгрөгийг тус тус өгсөн. Үүнээс би 1.000.000 төгрөгийг авсан ба одоо үлдэгдэл 7.450.000 төгрөгийг Ж ээс нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 165-166, 8 дугаар хавтасны 65 дугаар хуудас/,
“...Нийт өгсөн нь 7.450.000 төгрөг байгаа. Үүнээс 220.000, 550000, 300000, 245000, 100000, 500000, 646000 төгрөгийг бэлнээр, дансаар 980.000, 2.550.000, 500.000, 100.000, 66000,1.500.000 төгрөгийг өгсөн. Миний өөрийн данс 5030300036, мөн 5180576751 гэх ээж болох Г  данснаас шилжүүлсэн.
...Ж ээс 7.450.000 төгрөг нэхэмжилж байна гэв. /шүүх хуралдааны тэмдэглэлд/
- Яллагдагч Ж ийн Х банкан дахь ******** дугаартай дансны хуулга /1 дүгээр хавтасны 108, 118, 10 дугаар хавтасны 26 дугаар хуудас/,
1.11. Шүүгдэгч Ж  нь хохирогч А д “одоо 4 хоногийн дотор нэг гадаад иргэн ирж зээл тараах болно зээл авах бол миний дансанд 980.000 төгрөг тушаах хэрэгтэй” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2018 оны 1 дүгээр сарын дунд үед 980.000 төгрөгийг бэлнээр авсан болох нь
- Хохирогч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б аймгийн Ө суманд оршин суух иргэн М  гэгч миний нөхөр болох Ж т хараагүй иргэдийн тэргүүн Ж  их хэмжээний зээлийг бага хүүтэй тараах гэж байна гэж хэлсэн байсан юм. Тэгээд миний нөхөр тэр талаар надад хэлсэн тул би иргэн Ж  гэгчид нөхөр Ж ийн хамт 2018 оны 1 дүгээр сарын дунд үед байх нэг өдөр очиж уулзахаар болж утсаар холбогдох үед аймгийн төвд “Болор" зоогийн газрын урьд дуудсан тэгээд бид тэнд орж уулзах үед Ж  иргэн М  болон хэдэн эмэгтэй хүний хамт байсан. Иргэн Ж  бидэнд одоо 4 хоногийн дотор нэг гадаад иргэн ирж зээл тараах болно зээл авах бол миний дансанд 980.000 төгрөг тушаах хэрэгтэй тэр мөнгө зээлийн урьдчилсан төлбөр болох юм гэж хэлсэн тул би 980.000 төгрөгийг иргэн Ж д бэлнээр өгч явсан юм. Тэр үед 4 хоногт ирж зээл гаргах ёстой хүн нь 4 сарын хугацаанд одоо хүртэл ирээгүй юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 169-170 дүгээр хуудас/,
1.12. Шүүгдэгч Ж  нь хохирогч Ш т “бага хүүтэй их хэмжээний зээл олгох гэж байгаа” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Х банкан дахь ************** тоот дансаар 980.000 төгрөгийг авсан болох нь
- Хохирогч Ш ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...Иргэн Ж тэй ямар нэгэн холбоо байхгүй иргэн Ж ийг сайн танихгүй. Харин иргэн Ж  гэгч хараагүй иргэдтэй холбоотой хоршоогоор бага хүүтэй их хэмжээний зээл тараах гэж байгаа талаар хадам эцгээс сонсож иргэн Ж тэй уулзах үед иргэн Ж  бага хүүтэй их хэмжээний зээл олгох гэж байгаа талаар ярьсан юм. Тэгээд би уг зээлд хамрагдахаар болж 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өөрийн 5******** тоот данснаас иргэн Ж ийн өгсөн ************** тоот дансанд 980.000 төгрөг шилжүүлсэн ба одоо болтол зээл болон өгсөн мөнгийг буцааж авч чадахгүй байна. Би энэ талаар анх гомдлыг шалгаж байх үед гэрчээр мэдүүлэг өгч болсон зүйлийг хэлж байсан.
...980.000 төгрөгийг төлүүлж авсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 173-174 дүгээр хуудас, шүүх хуралдаанд дуудсан мэдэгдэх хуудас/, 
- Яллагдагч Ж ийн Х банкан дахь ******** дугаартай дансны хуулга /1 дүгээр хавтасны 110 дугаар хуудас/,
1.13. Шүүгдэгч Ж  нь хохирогч Т д “би зээл гаргах гэж байна та 980 000 төгрөг өгч 100 сая төгрөгийн зээл авах боломжтой” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Х банкан дахь ************** тоот дансаар 980.000 төгрөгийг авсан болох нь
- Хохирогч Т гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 2 дугаар сард иргэн К  гэгч надад иргэн Ж  их хэмжээний мөнгийг бага хүүтэй зээлээр олгох гэж байна гэж хэлсэн юм. Тэгээд би тэдэнд уулзах гэж тэдний хэлсэн газар болох Болор зоогийн газарт дуудсан, тэгээд би Болор зоогийн газарт очих үед иргэн Ж , К  нар байсан ба иргэн Ж  надад би зээл гаргах гэж байна та 980 000 төгрөг өгч 100 сая төгрөгийн зээл авах боломжтой гэж хэлсэн юм. Надад та мөнгө төгрөг өгөх бол 7 хоногт зээлээ авах боломжтой гэж хэлсэн тул би Ж ийн хэлсэн үгэнд итгэж 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр иргэн Ж ийн өгсөн ******** тоот дансанд өөрийн Х банкны данснаас 980,000 төгрөгийг шилжүүлсэн юм. Гэхдээ уг зээлийг одоо хүртэл егөөгүй явж байна. /1 дүгээр хавтасны 177-178 дугаар хуудас/,  
- Яллагдагч Ж ийн Х банкан дахь ******** дугаартай дансны хуулга /1 дүгээр хавтасны 114 дүгээр хуудас/,
1.14. Шүүгдэгч Ж  нь хохирогч Е д “...гадаад иргэнтэй гэрээ хийсэн одоо 7 хоногийн дотор зээл гаргах гэж байна. Миний гаргах зээл бага хүүтэй, их хэмжээгээр авч болох зээл байгаа ба хамгийн гол нь өнөөдөр, маргааш дотор 980.000 төгрөгийг миний дансанд тушааж зээлд хамрагдах боломжтой” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Х банкан дахь ************** тоот дансаар 980.000 төгрөгийг авсан болох нь
- Хохирогч Е гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...иргэн Ж  би хараагүй иргэдийн тэргүүн, би өөрийн хоршоотой, гадаад иргэнтэй гэрээ хийсэн одоо 7 хоногийн дотор зээл гаргах гэж байна. Миний гаргах зээл бага хүүтэй, их хэмжээгээр авч болох зээл байгаа ба хамгийн гол нь өнөөдөр, маргааш дотор 980.000 төгрөгийг миний дансанд тушааж зээлд хамрагдах боломжтой таны өгсөн мөнийг гадаадаас ирсэн иргэн авч зээл гаргах болно. Танай өгсөн мөнгө миний дансанд байх болно. Одоо хэн нэгэн хүн уг мөнгийг зарцуулахгүй гэж хэлсэн тул миний бие Ж д итгэж 980.000 төгрөгийг 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Ж ийн өөрийн хувийн данс болох ************** дугаартай дансанд тушаасан юм. Би Ж тэй уулзаж Цагдаагийн байгууллагад гомдол гаргах болно гэж хэлэхэд надад 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 980.000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 180-181 дүгээр хуудас/, 
- Яллагдагч Ж ийн Х банкан дахь ******** дугаартай дансны хуулга /1 дүгээр хавтасны 114 дүгээр хуудас/,
1.15. Шүүгдэгч Ж  нь хохирогч Б д “...гадаад улсаас бага хүүтэй их хэмжээгээр зээл оруулж ирнэ” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Х банкан дахь ************** тоот дансаар 980.000 төгрөг, мөн дансаар 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1.800.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 350.000 төрөг, 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 992.000 төгрөг, 2.332.000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 450.000 төгрөг, нийт 6.904.000 төгрөг авсан болох нь
-  Хохирогч Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 3 дугаар С с эхлэн Ж тэй танилцаж байна. Ж  нь гадаад улсаас бага хүүтэй их хэмжээгээр зээл оруулж ирнэ гэж 2018 оноос эхлэн ард иргэдийн дунд яриа хийж, элсүүлж эхэлсэн. Ингээд би Ж тэй танилцаж, бага хүүтэй их хэмжээний зээл авахаар тохиролцож 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 980.000 төгрөгийг Ж ийн ************** тоот данс руу шилжүүлсэн. Дараа нь 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр эрсдэлийн даатгалын үнэ гэж 1.800.000 төгрөг шилжүүлсэн. Энэ хугацаанд Ж ээс зээлийн талаар асуухад удахгүй ирэх гэж байгаа гэж, зээл хурдан ирэхийн тулд дахиж мөнгө хэрэгтэй байна гэхээр нь мөн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 350.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь гаалийн татвар гэж 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 992.000 төгрөг шилжүүлсэн. Мөн тус өдөр 2.332.000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь би түүний дээрх данс руу шилжүүлсэн. Мөн 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 450.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд энэ хугацаанд нийт 6.904.000 төгрөг шилжүүлсэн байна. 
Ингээд Ж  нь 2018 оны 7 дугаар сарын эхээр мөнгө ирэхээр болсон.УБ хотоос очиж авахаар болсон. Надтай хамт та яваад ирэх үү, би ирж очсон зардал болон тэнд байхдаа гарсан зардлыг өөрөө гаргах болно гэхээр түүнийг дагажУБ хот руу очсон. Тэнд очоод нэлээн хэдэн хоног Ж тэй хамт буудалд байсан. Мөн Ж  нь өөрийн танил болох хүмүүстэй ярьж тэдний ажлын газар луу очиж яриа хийж, гадаад улсаас бага хүүтэй их хэмжээний зээл гаргана гэдгийг хэлсэн. Тухайн үед Ж ийн иргэний үнэмлэх байхгүй байсан ба аймагт шалгаж байгаа мөрдөгч маань хурааж авсан гэж хэлж байсан. Тухайн үед хүмүүсээс нэлээн мөнгө төгрөг аваад байсан ба өөрөө иргэний үнэмлэхгүй байсан тул миний иргэний цахим үнэмлэхийг ашиглаж гадаад руу хэд хэдэн удаа мөнгө шилжүүлсэн. Үүнтэй холбоотой баримтыг би урьд нь мэдүүлэг өгөхдөө гаргаж өгсөн. Жич нь: Ж  нь миний *********тоот дансыг ашиглан 2018 оны 07-р сарын 19-ний өдөр 2.575.925 төгрөг, мөн тус өдөр 5.178.965 төгрөг, мөн тус өдөр 4.747.590 төгрөгийг тус тус гадаад улс руу шилжүүлсэн.
Мөн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Ж  нь өөрийн ************** тоот данснаас миний данс руу 2.500.000 төгрөг, мөн тус өдөр 2.078.000 төгрөгийг тус тус шилжүүлээд, буцаад тус өдөр 4.578.140 төгрөгийг гадаад руу шилжүүлсэн.
Мөн Ж  нь миний дансыг ашиглаж доор хүмүүсээс мөнгө авсан. Үүнд: 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр иргэн Болороогоос 1.425.000 төгрөг, мөн тус өдөр Д гаас 1.426.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Р гаас 3.250.000 төгрөг, мөн тус өдөр иргэн М ээс 1.426.000 төгрөг, мөн тус өдөр 3.598.480 төгрөг нийт 11.125.400 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Үүнээс тус өдөр 10.000.000 төгрөгийг Ж  нь 5184060337 тоот данс руу Ж , Г  нараас гэж бичиж шилжсэн. Үлдсэн 1.100.000 төгрөгийг Ж  өөрөө АТМ-ээс гаргаж авсан. Мөн тус өдөр иргэн Д гаас дахиж 1.426.000 төгрөг шилжиж ирсэн бөгөөд 2018 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 1.420.000 төгрөгийг Ж  нь миний данснаас АТМ-зэр гаргаж авсан. 
Дараа нь 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Ж ээс би 490.000 төгрөгийг зээлийн төлөлтөнд хийх гэж авсан. Уг мөнгийг би өөрөө ашигласан гэж ойлгож болно.
Ингээд дараа нь 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Ж ийн данснаас 6.000.000 төгрөг шилжиж ирсэн ба буцаад 5.000.000 төгрөгийг Ж  өөрөө АТМ-ээс гаргаж авч гадаад руу шилжүүлсэн. Үлдэгдэл 1.000.000 төгрөг үлдсэн байсан.
Дараа нь 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 3.300.000 төгрөгийг над руу шилжүүлээд, тус өдөр буцаад 3.300.000 төгрөг болгож гаргаж авсан. Би Ж ээс 1 удаа 490.000 төгрөг зээлж авсан. Өөр ямар нэгэн мөнгө аваагүй. Ж тэй биУБ хотод хамт явах хугацаанд Ж  нь өөрийнхөө охидуудад гар утас, хувцас хунар авч өгч, буудалд байрлаж, дараа нь байр хөлсөл өчнөөн зарлага гаргасан. Мөн миний ирж очсон зардал, хоолны мөнгийг, байрны мөнгийг өөрөө төлнө гэж төлсөн. Чухам хэдэн төгрөг гарсан эсэхийг би мэдэхгүй. Хэрэв тухайн үед Ж  нь миний зардлыг гаргахгүй гэсэн бол би очих шаардлага байхгүй байсан. Худлаа хэлж намайгУБ хот руу дагуулж очсон бөгөөд гадаад улсаас ирэх мөнгө нь ирээгүй. Өнөө маргааш ирнэ гэж хэлсээр байгаад, 2018 оны 8 дугаар сарын сүүлчээр 461-р ангид өөрөө хоригдсон. Одоо хүртэл ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй.
Би өөрөө хувиараа наймаа хийж, хөдөлмөрлөж мөнгө олдог юм. Ж тэй байх хугацаанд хэдэн хоног бараа, материал авахаар Эрээн хот руу яваад ирсэн, би Ж ээс их мөнгө аваад өгөхгүй байгаа асуудал байхгүй.
Түүний виза карт нь охин А д байсан. Би түүний виза картыг авч ашиглаагүй. Нэг ч мөнгө төгрөг аваагүй. М , У  гэх хүнийг зүс танина. Дотно харилцаа байхгүй. Ж  нь тэд нарыг таньдаг байсан ба тэд компанитай бөгөөд Ж ээс бага хүүтэй зээл авахаар хоорондоо гэр хийж, Ж д мөнгө өгсөн. Чухам хэдэн төгрөг өгсөн эсэхийг мэдэхгүй байна. Ж  хоригдсон өдөр, би Ж ийн хөлсөлж авсан, миний санаж байгаагаар 4-н замд байрлах байранд байсан ба намайг М  дуудаж, Ж тэй уулзуулж, түүнийг хоригдох болсон гэдгийг хэлсэн. Ингээд М  намайг буцаж гэр лүүгээ хүргэж ирээд, гэрт байсан А г дагуулж гаргаж ирээд, Ж ийн данснаас мөнгө гаргаж авсан. Миний санаж байгаагаар 5.000.000 төгрөг гаргаж авсан байсан. М , А  хоёр АТМ-ээс мөнгө гаргаж авах үед би М ын машин дотор сууж байсан. Тэд нартай хамт яваагүй. Ингээд А  бид хоёрыг М  машинаараа хүргэж өгөөд явсан.Дараа нь би хэдэн хоног А гын хажууд байж байгаад аймаг руу явсан. Тэгээд би аймагт ирээд байж байх хугацаанд М  над руу залгаж, Ж ийн өмгөөлөгчид 3.000.000 төгрөг хэрэгтэй байна. Та мөнгө олоод шилжүүлээд өгөөрэй гэхээр нь би өөрийн охин болох Ш гын ******* тоот данснаас М ын дүү гэх О гийн Х банкны данс руу 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр шилжүүлсэн. Ингээд М той дахиж харьцаагүй. Энэ асуудлын хүрээнд миний охин болох Ш н 3.000.000 төгрөг залилуулсан гэж Сүхбаатар дүүрэгт гомдол гаргаж, уг асуудлыг иргэний журмаар шийдвэрлүүлэхээр хэрэг нээхээс татгалзсан байсан. Би тухайн үед Ж ийг эмэгтэй хүний хувьд, хамт байсны хувьд тус болох талаас нь охиноос авч өгсөн. Дараа нь Ж ийн мөнгө орж ирэхээр нь авна гэж бодсон юм.
Би зээлээ төлж чадахгүй болоод 490.000 төгрөгийг Ж ээс зээлж авсан. Өөр ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй. Хүмүүсээс орж ирсэн мөнгөнөөс ашиглаагүй. Тухайн бүр орж ирсэн мөнгийг миний бичиг баримтыг ашиглан Ж  нь гадаад улс руу шилжүүлсэн. Харин Ж д би эхлээд 980.000 төгрөг, дараа нь 1.800.000 төгрөг шилжүүлсэн. Энэ хугацаанд Ж ээс зээлийн талаар асуухад удахгүй ирэх гэж байгаа гэж, зээл хурдан ирэхийн тулд дахиж мөнгө хэрэгтэй байна гэхээр нь мөн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 350.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь гаалийн татвар гэж 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 992.000 төгрөг шилжүүлсэн. Мөн тус өдөр 2.332.000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь би түүний дээрх данс руу шилжүүлсэн. Мөн 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 450.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд энэ хугацаанд нийт 6.904.000 төгрөг шилжүүлсэн байна. Мөн дараа нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дахиж нэмж мөнгө шилжүүлбэл мөнгө орж ирэх гээд байна гэхээр нь Д  гэх хүнээр Х аас 1.500.000 төгрөгийн зээл авхуулж Ж д бэлнээр өгсөн. Дараа нь Ж  нь төв халуун усны хашаан дотор 250.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Ингээд би Ж д нийт 7.750.000 төгрөгийг өгсөн байна. Би энэ асуудлын талаар урьд нь хэлээгүй байсан.
Ж  нь харин надаас ямар учраас 56 сая төгрөг нэхэж байгаа асуудлыг ойлгохгүй байна. Ж  нь намайг худлаа гүтгэж байна. Би Ж д өгөх өглөгөө байхгүй. Намайг гүтгэж байна. Би холбогдох баримтуудыг гаргаж өгсөн. Харин Ж  нь миний дансыг ашиглаж, бусдаас мөнгө шилжүүлж авч байсан. Миний данс руу шилжүүлсэн мөнгийг би Ж д гаргаж өгч байсан.
Ж  нь дандаа худлаа хэлж, бид нарыг хуурч ирсэн. Би Ж  хоригдох хүртэл түүнтэй хамтУБ хотод очсон маань үнэн. Тухайн үед намайг өөрөө хань болж хамт яваад өгөөч, гадаад улсаас ирэх мөнгийгУБ хотоос очиж авчрах гэсэн юм. Та надтай хамт яваад өгөөч гэж гуйгаад байхаар нь би өөрөө Ж д мөнгө өгч хохирсон болохоор гадаадаас мөнгө нь ирсэн байна гэж ойлгож очсон. Тэгэхэд худлаа байсан. Бид нарУБ хотод хэдэн хоног хамт байсан. Ж  худлаа хэлж надаас мөнгө нэхэж байна.Мөн би Ж ийн виза картыг ашиглаагүй. Харин Ж  нь миний дансыг нэг хэсэг ашиглаж хүмүүсээс мөнгө шилжүүлж авсан. Би тухайн үед Ж  нь миний дансыг ашиглаж байгаа гэж мэдээгүй. Дараа нь мэдсэн. Ж  нь намайг хот руу дагуулж явах үед миний зардал тооцоог өөрөө төлнө гэж хэлсэн. Түүнээс биш би очихгүй байсан. Надаас 60.179.000 төгрөг авна гэж худлаа гүтгэж байна. Одоо хүртэл Ж  нь бид нарыг залилж, худлаа хэлж өдий хүрч байна. Би харин Ж ээс 7.750.000 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнээс өөрийн зээлж авсан 490.000 төгрөгийг хасахад 7.300.000 төгрөгийг нэхэмжлэх болно.
... Бэлнээр өгсөн мөнгөө тооцоолоогүй. Дансаар шилжүүлсэн мөнгөө л гаргуулж авахыг хүсэж байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 184-185, 10 дугаар хавтасны 80-81 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлд/,
- Яллагдагч Ж ийн Х банкан дахь ******** дугаартай дансны хуулга /3 дугаар хавтасны 97, 103, 104, 107 дугаар хуудас дүгээр хавтасны  дүгээр хуудас/,
1.16. Шүүгдэгч Ж  нь хохирогч Ө д “...Франц улсаас зээл олгогч өнөө орой ирэх гэж байна. тэгээд одоо 2 өдрийн дотор мөнгөө тушаах шаардлагатай” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар  төөрөгдөлд оруулж 2018 оны 3 дугаар сарын 12-ны Х банкан дахь ************** тоот дансанд иргэн А ийн мөн банкан дахь 5184102007 дугаартай дансаар дамжуулан 980.000 төгрөгийг авсан болох нь
- Хохирогч Ө ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тус аймгийн Булган суманд байдаг иргэн А  гэх манай төрлийн эгч надад иргэн Ж  гэгч бага хүүтэй их хэмжээний зээл олгож байна гэж хэлсэн ба надад 980.000 төгрөг өгч зээл авах уу гэсэн тул би А ийн хамт 2018 оны 3 дугаар сарын 11-ны өдөр 15 цагт Ө сумын Засаг даргын тамгын газрын иргэний хурлын зааланд хурал хийж сургалт явуулан, Франц улсаас зээл олгогч өнөө орой ирэх гэж байна гэж хэлсэн, тэгээд одоо 2 өдрийн дотор мөнгө тушаах шаардлагатай байна гэсэн тул би 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр ажилтай байсан тул иргэн А д 980.000 төгрөгийг Ж д өг гэж өгч явуулсан юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 188-189 дүгээр хуудас/
- Яллагдагч Ж ийн Х банкан дахь ******** дугаартай дансны хуулга /1 дүгээр хавтасны 116 дугаар хуудас/,
1.17. Шүүгдэгч Ж  нь хохирогч Б д “...энэ зээл бол гадаад улсаас өгч байгаа хөнгөлөлттэй зээл юм та энэ зээлд хамрагдвал танд ашигтай хүний тоо хязгаартай тул та эхний ээлжинд хурдан мөнгөө байршуулчих” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 980.000 төгрөгийг Х банкан дахь ************** тоот дансаар авсан болох нь
- Хохирогч Б ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017оны 12 дугаар сард миний эхнэрийн бэр дүү болох М  Улаанбаатар хотод ирж, манай гэрт байрлаж байсан юм. Тухайн үед М  надад нэг зээлийн тухай ярьж байсан ба түүний танил хүүхэн Ж  гэгч нь М д хэлэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүнд хөнгөлөлттэй зээл олгох төсөл хөтөлбөр удахгүй хэрэгжиж эхэлнэ, чамд найдвартай хүн байна уу гэж асууж байна гэж надад хэлсэн. Мөн М  надад хэлэхдээ та энэ зээлд хамрагдаж болох юм байна, энэ зээлд хамрагдах уу, хамрагдахаар бол 980.000 төгрөгийг эхний ээлжинд Х банкны ************** дансанд байршуул гэж байна гэсэн. 
Энэ талаар би Ж ийн ***** утсаар холбогдож зээлийн талаар асууж тодруулахад Ж  надад энэ зээл бол гадаад улсаас өгч байгаа хөнгөлөлттэй зээл юм та энэ зээлд хамрагдвал танд ашигтай хүний тоо хязгаартай тул та эхний ээлжинд хурдан мөнгөө байршуулчих дараагаар нь иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн чадвар алдалтын магадалгаа зэрэг баримтаа явуулахыг зөвлөсөн. Тэгээд би 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Х банкны ************** данс руу 980.000 төгрөгийг шилжүүлээд 10 хоногийн дараагаар Ж ийн фейсбүүк хаяг руу нь иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн чадвар алдалтын магадлагаа зэрэг бичиг баримтын зургийг авч явуулсан. 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр М  Б аймаг руу буцаж очоод миний зээлийн талаар тодруултал Ж  нь олон хүн залилан мэхэлж цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа талаар надад хэлсэн тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 192-196 дугаар хуудас/,
- Яллагдагч Ж ийн Х банкан дахь ******** дугаартай дансны хуулга /1 дүгээр хавтасны 106 дугаар хуудас/,
1.18. Шүүгдэгч Ж  нь хохирогч Г д “...эхлээд “Арвин мэлмий” хоршооны дансанд 120.000 төгрөг тушааж байж 2-3 хоногийн дараа хүссэн зээлийг чин олгож өгөх болно гэж хэлсэн. Би үүний дагуу Ж ийн “Арвин мэлмий” хоршооны Х банкан дахь дансанд 120.000 төгрөг тушаасан. Тэрнээс хойш хэд хоногийн дараа Ж ээс зээл юу болж байгаа талаар асуухад тэр надад гадаад улсаас бага хүүтэй, их хэмжээний зээл оруулж ирэх гэж байгаа, уг гадаад улсын зээлийн мөнгө орж ирсэн үед чиний хүссэн хэмжээгээр зээл олгож өгөх болно” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2017 оны 8 дугаар сарын  06-ны өдөр 530.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 670.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 2.970.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 250.000 төгрөгийг Х банкан дахь ************** тоот дансаар авсан, мөн бэлнээр  2017, 2018 онуудад өгсөн, нийт 9.970.00 төгрөг авсан болох нь 
- Хохирогч Г гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Он, сар, өдрийг санахгүй байна анх 2017 оны 1-2 дугаар сарын үед байсан байх миний бие “Тирлик” зах дээр жимс, ногооны лангуунд байж байхад Ж  ирж уулзан надад “Арвин мэлмий” гэж хоршоо байдаг. Би иргэдэд бага хүүтэй, бага хэмжээгээр зээл олгодог, чамд мөнгө төгрөг хэрэгтэй болбол миний хоршоонд элсэж бага хэмжээгээр зээл авч болно гэж хэлж байсан. 
...Тэгээд Ж тэй анх тааралдсаны дараа нэг их удалгүй 7 хоногийн дараа байх Ж тэй утсаар холбогдож түүнд яваад очсон. Ж тэй уулзаж зээл гаргуулж авах талаар хүсэлт тавихад тэр надад эхлээд “Арвин мэлмий” хоршооны дансанд 120.000 төгрөг тушааж байж 2-3 хоногийн дараа хүссэн зээлийг чин олгож өгөх болно гэж хэлсэн. Би үүний дагуу Ж ийн “Арвин мэлмий” хоршооны Х банкан дахь дансанд 120.000 төгрөг тушаасан. Тэрнээс хойш хэд хоногийн дараа Ж ээс зээл юу болж байгаа талаар асуухад тэр надад гадаад улсаас бага хүүтэй, их хэмжээний зээл оруулж ирэх гэж байгаа, уг гадаад улсын зээлийн мөнгө орж ирсэн үед чиний хүссэн хэмжээгээр зээл олгож өгөх болно гэж надад гадаад улсаас и мэйл хаягаар ирсэн гэх захидлыг уншуулж, баахан бичиг баримт үзүүлсэн. Би тухайн үед Ж  гадаад улс орноос их хэмжээгээр зээл оруулж ирэх гэж байгаа нь үнэн юм байна гэж түүнд итгэсэн. 
...Миний бие Ж д өөрийн наймаа хийж эргэлтэд оруулж байсан мөнгөнөөс болон бусад хүмүүсээс авч өгсөн мөнгийг тооцож үзэхэд 13.046.000 төгрөг болж байна. Ж  бид хоёр 2018 оны 3-4 дүгээр сарын үед хоорондын тооцоог хийх үед би түүнд бэлнээр өгсөн мөнгөн дүн 13 сая төгрөг болсон. 
...Би Ж ээс 9.921.700 төгрөг нэхэмжилж байгаа, яагаад гэвэл зах дээр жимс, ногооны наймаа 7-8 жилийн турш хийж олж авсан бүх орлогын мөнгөө Ж д өгсөн юм. Би Ж д 9.921.700 төгрөгийг 2017 онд 5-6 удаа хувааж өгсөн юм. Гэхдээ хэдэн сарын хэдэнд өгсөн гэдгээ одоо сайн санахгүй байна. Надаас Ж  нь тухайн үед Франц улсаас бага хүүтэй зээлийн их хэмжээний мөнгө орж ирнэ гэж хэлсэн болохоор итгэж өгсөн юм.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 177-181, 3 дугаар хавтасны 248-249, 4 дүгээр хавтасны 201 дүгээр хуудас/,
- Хохирогч Г гийн шүүх хуралдаан өгсөн: “...М аас авч өгсөн 13.000.000 төгрөг, өөрийн өгсөн 9.970.000 төгрөг нийлээд нийт 23.901.000 төгрөг гарч байгаа” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,
- Яллагдагч Ж ийн Х банкан дахь ******** дугаартай дансны хуулга /1 дүгээр хавтасны 86, 94, 96 дугаар хуудас/,
- Яллагдагч Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г  бид хоёр сүүлд хоорондоо тооцоо хийхэд би түүнд өгөх 9.921.700 төгрөгийн үлдэгдэл тооцоо гарсан” гэх мэдүүлэг /3 дугаар хавтасны 56-57 дугаар хуудас/,    
1.19. Шүүгдэгч Ж  нь хохирогч И ад “...чамаас зээлж авсан 3.500.000 төгрөгийг 2 хоногийн дотор дээр нь 600.000 төгрөг нэмж найдвартай буцааж өгөх болно” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2017 оны 4 дүгээр сарын дунд үед 3.500.000 төгрөг, хохирогч Г гаар дамжуулан 104.000 төгрөг, нийт 3.604.000 төгрөгийг бэлэн авсан болох нь
- Хохирогч И ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын үед хамаатан болох Г  надтай утсаар холбогдож 2 хоногийн хугацаатай 3.500.000 төгрөг зээлж байгаач, 2 хоногийн дараа 600.000 төгрөг нэмж өгөх болно гэж удаа дараа залгаж гуйсан. Тухайн үед манайх байшин барьж байсан бөгөөд Г  та нар байшин барьж байгаа юм чинь та нарт тус болох гэсэн үүднээс л ярьж байна 3.500.000 төгрөг зээлээд 2 хоногийн дотор 600.000 төгрөг нэмж авахад та нарт ашигтай шүү дээ гэж хэлсэн. Тэгээд Г  надтай утсаар удаа дараа ярьж мөнгө зээлэхийг хүссэн учир би 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр “Тирлик" зах дээр очиж Г тай уулзсан. Тухайн үед Г  надад хэлэхдээ Ж  гэгч хүнтэй хамтарч Франц улсаас бага хүүтэй зээл оруулж ирэх гэж байгаа ба уг зээлийг бүтээхийн тулд мөнгө шаардлагатай байна гэж хэлсэн. Намайг Хараагүйчүүдийн холбоо гэх хаягтай Ж  гэх эмэгтэйн ажлын газарт дагуулж очсон. Уг Хараагүйчүүдийн холбоо гэх хаягтай өрөөнд Ж  болон түүний хажууд “Арвин" рестораны эзэн гэх эмэгтэй хүн байсан. Ж  нь Г бид хоёрт хандаж мөнгө аваад ирсэн үү гэхээр нь би түүнд таныг бол би танихгүй Г г таньдаг болохоор энэ хүнд итгээд 3.500.000 төгрөг зээлдэхээр авч ирсэн гэдгээ хэлсэн. Тэгэхэд Ж  нь надад чамаас зээлж авсан 3.500.000 төгрөгийг 2 хоногийн дотор дээр нь 600.000 төгрөг нэмж найдвартай буцааж өгөх болно гэж хэлсэн. Би Ж ийн гарт нь 3.500.000 төгрөгийг тоолж өгсөн. Ж  нь надаас 3.500.000 төгрөгийг авсны дараа Ж , Г  болон тэнд байсан “Арвин” рестораны эзэн гэх эмэгтэй гурав хоорондоо ярилцаж байгаад одоо 104.000 төгрөг дутаж байна, чи бид нарт одоо 104.000 төгрөг олоод өгөөч, өнөөдрийн дотор Франц улс руу энэ мөнгийг олж хийхгүй бол зээлийн мөнгө орж ирэхгүй гэж гуйхаар нь биУБ хотод явж байсан найз болох Ж тай ярьж мөнгө зээлэхийг хүссэн. Ж  миний Х банкны ******1 тоот дансанд сайн санахгүй байна 110.000 төгрөг байсан уу ямар ч байсан 100 хэдэн мянган төгрөгийг мобайл банкаар шилжүүлсэн. 
...Ж  нь Г гаар дамжуулан надаас авсан 3.604.000 төгрөгийг Г гаас шаардахад 604.000 төгрөгийг буцааж өгсөн” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 184-185 дугаар хуудас/,
1.20. Шүүгдэгч Ж  нь хохирогч Д д “...гадаад улсаас мөнгө орж ирэх үед би таньд энэхүү мөнгөнд 500.000 төгрөг нэмж өсгөж өгөх болно” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2017 оны 4 дүгээр сарын дунд үед 1.300.000 төгрөгийг хохирогч Г гаар дамжуулан бэлнээр авсан болох нь
- Хохирогч Д н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хэзээ гэдгийг он, сар, өдрийг тодорхой санахгүй байна 2017 онд байсан юм. Тирлик захын урд талд байдаг миний эзэмшлийн газраас лангуу түрээсэлдэг байсан иргэн Г  нь надад Франц улсын гэсэн үү, ямар ч байсан гадаад улсын хөнгөлөлттэй зээлд хамрагдаж мөнгө тушаах юм бол их хэмжээгээр мөнгө орж ирэх юм байна, би уг гадаад улсаас орж зээлэнд хамрагдах гэж байна, та надад 1.300.000 төгрөг зээлж байгаач, гадаад улсаас мөнгө орж ирэх үед би таньд энэхүү мөнгөнд 500.000 төгрөг нэмж өсгөж өгөх болно гэхээр нь би түүнд 1.300.000 төгрөг зээлсэн. Тухайн үед Г гийн надад бичиж өгсөн баримт нь надад байгаа. Г  нь надаас зээлж авсан мөнгөө тохирсон хугацаандаа өгч чадаагүй ба мөн дээрээс нь манайхаас түрээсэлж байсан лангууны түрээсийн сүүлийн хэдэн сарын мөнгө буюу 800.000 төгрөгийн түрээсийн мөнгийг өгч чадаагүй юм. Миний тооцоогоор Г  надад 2.600.000 төгрөгийн зээлтэй болно.
...Харин сүүлд Г  нь хувиараа хийж байсан жимс, ногооны бизнесээ алдаж гудамжинд нөгөө Ж  гэгчтэй хамт явж байдаг байсан ба хүмүүсийн яриагаар Г  хүмүүсээс зээлж авсан мөнгөө Ж  гэдэг эмэгтэйд өгч, түүний үгэнд итгэж, хууртагдаад явж байгаа гэж сонссон. Ж  нь миний хохирлыг барагдуулж өгөөгүй байгаа. Ж ээс 1.300.000 төгрөгийг нэхэмжлэх болно” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 188-189 дүгээр хуудас/, 
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М аас мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Манайх Ө сумын 11 дүгээр багт оршин суудаг. Нөхөр болох Д  2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр өвчний улмаас нас барсан. Нөхөр Д гээс Г  гэх эмэгтэй 1.300.000 төгрөгийг өсгөж өгнө гэж хуурч мэхлэн аваад буцааж өгөөгүй байсан. Харин хэзээ авсныг мэдэхгүй, санахгүй байна. Учирсан хохирлыг төлүүлж өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг /8 дугаар хавтасны 63-64 дүгээр хуудас/, 
- Яллагдагч Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д д ... учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй байгаа” гэх мэдүүлэг /3 дугаар хавтасны 56-57 дугаар хуудас/,  
- Хохирогч Г гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Иргэн ...Д гээс 1.300.000 төгрөгийг бэлнээр авч Ж тэй уулзуулан тэр хүмүүст харуулж байгаад Ж д өгсөн болно” гэх мэдүүлэг /3 дугаар хавтасны 249 дүгээр хуудас/, 
1.21. Шүүгдэгч Ж  нь хохирогч Ж т “...гадаад улсаас бага хүүтэй, их хэмжээний зээл оруулж ирнэ, надаас зээлж авсан мөнгийг хүүгийн хамт өгөх болно, гадаад улсаас орж ирэх зээлийн мөнгөний код тайлагдахгүй байна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2017 оны 7 дугаар сарын үед 3.500.000 төгрөг, 2017 оны сүүлээр 1.000.000 төгрөг, нийт 4.500.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн авсан болох нь 
- Хохирогч Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Г  надад ирж уулзаад 3.500.000 төгрөг зээлж байгаач, би 3 хоногийн дотор 7.000.000 төгрөг болгон өсгөж өгнө гэхээр нь би түүнд найдаж 3.500.000 төгрөг зээлж баримт бичүүлж авсан. Тухайн үед Г  надад хэлэхдээ нэг хүмүүстэй хамтарч гадаад улсаас их хэмжээний, бага хүүтэй хөнгөлөлттэй зээл авах гэж байгаа, үүний тулд эхлээд гадаад улс руу мөнгө шилжүүлэх шаардлагатай байна гэж хэлээд надаас 3.500.000 төгрөг зээлж авч байсан юм. Г  нь надаас зээлж авсан 3.500.000 төгрөгийгУБ хотод явж байгаа гэж Ж  гэгч эмэгтэйн Х банкны данс руу нь шилжүүлээд өгөөч гэсний дагуу би өөрийн Х банкны картын данснаас 3.500.000 төгрөгийг Г гийн хэлж өгсөн дансанд АТМ-ээр шилжүүлж өгсөн. Г  надаас зээлж авсан 3.500.000 төгрөгийг тохирсон хугацаандаа өгөөгүй. Би Г гаас зээлсэн мөнгөө нэхэж асуух болгонд нэг дэх өдөр өгнө, тавь дахь өдөр өгнө гэж, тавь дахь өдөр нь болж асуух үед ирэх нэг дэх өдөр өгнө гэх мэтээр худал ярьдаг байсан. Би Г д надаас зээлж авсан мөнгөө өгөхгүй бол шүүхэд өгнө гэхэд тэр надаас зээлж авсан мөнгөө Ж  гэдэг эмэгтэйд өгсөн талаар хэлж надад түүний гар утасны дугаарыг нь өгсөн. Би Ж  гэгч эмэгтэйтэй утсаар холбогдож Г д зээлсэн 3.500.000 төгрөгний талаар асуухад Ж  нь надаас Г гийн зээлж авсан мөнгийг хүүгийн хамт өгөх болно, гадаад улсаас орж ирэх зээлийн мөнгөний код тайлагдахгүй байна гэж худал ярьж итгүүлдэг байсан. Г , Ж  нарын үгэнд итгэж хууртагдаж явсаар 2017 оны 12 сарын үед байсан уу, 2018 оны 1 дүгээр сарын үед байсан уу он, сар, өдрийг тодорхой санахгүй байна Г  надад чамаас зээлж авсан мөнгийг энэ хүнд өгсөн гэж Ж ийг надтай уулзуулсан. Тэр үед Ш Ж  надад хэлэхдээ нөгөө л урьд ярьдаг байсан зүйлээ ярьж зээлийн код тайлагдахгүй байна. код тайлагдсан үед зээлж авсан 3.500.000 төгрөгт 5.000.000 төгрөг нэмж өгнө гэж хэлж байсан. Мөн Ж  нь гадаад улсаас мөнгө орж ирэх үед 50-100 сая хүртэл зээл гаргуулж авч болно гэж итгүүлж надаас 1.000.000 төгрөг нэмж авч байсан. 
Ж  надаас авсан 4.500.000 төгрөгөөс 1.000.000 төгрөгийг буцааж өгсөн. Одоо 3.500.000 төгрөгийг нэхэмжлэх болно” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 192-193, 8 дугаар хавтасны 60-61 дүгээр хуудас/,
- Яллагдагч Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хохирогч Ж ээс авсан 3.500.000 төгрөгөөс 1.000.000 төгрөгийг түүний дансанд шилжүүлж өгсөн ба заримдаа бага багаар мөнгө өгч байсан.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтасны 56-57 дугаар хуудас/,  
- Хохирогч Г гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Иргэн ...Ж ийг мөн уулзуулахад Ж  нь 3.500.000 төгрөгийг Ж ийн дансанд өөрөө хийж өгсөн” гэх мэдүүлэг /3 дугаар хавтасны 249 дүгээр хуудас/, 
1.22. Шүүгдэгч Ж  нь хохирогч А д “...гадаад улсаас бага хүүтэй, их хэмжээний зээл оруулж ирнэ” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2017 оны 5 дугаар сарын үед 2.150.000 төгрөгийг хохрогч Г гаар дамжуулан авсан болох нь 
- Хохирогч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие “Тирлик” захад барилгын материалын худалдаа наймаа эрхэлдэг бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр танил болох Г  надтай ирж уулзаж мөнгөний хэрэгцээ гараад байна, 2.500:000 төгрөг зээлж байгаач 3 хоногийн дараа 3 сая төгрөг болгож өгөх болно гэхээр нь эхэндээ бол бэлэн мөнгө байхгүй байна гэж хэлээд өгөөгүй дараа нь дахин дахин хоёр удаа ирж мөнгө зээлэхийг хүсээд болохгүй байгаа болохоор нь Г д 2.150.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Г  надаас 2.150.000 төгрөг аваад 7 дугаар сарын 05-ны өдөр 2.500.000 төгрөг болгож өсгөж буцааж егнө гэхээр нь Г д өөрийн тэмдэглэлийн дэвтэрт нь 2.500.000 төгрөг зээлж авсан гэж баримт бичүүлж авсан. Г  нь надаас зээлж авсан мөнгөө өгөх хугацаа болох үед түүнээс мөнгөө шаардах үед тэр надад таниас зээлж авсан мөнгийг Ж  гэгчид өгсөн байгаа, Ж  нь гадаад улсаас мөнгө оруулж ирээд зээл тараах гэж байгаа юм. Ж  нь гадаад улсаас мөнгө орж ирэх үед танаас зээлж авсан мөнгөнд дахиж 200.000 төгрөг нэмж өгье гэж байна, та мөнгөө шаардахгүй байж байгаач гэж хэлээд урьд нь миний тэмдэглэлийн дэвтэрт бичиж өгсөн баримтын доор 200.000 төгрөг нэмж өгнө гэж бичиж өгсөн» гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 196-197 дугаар хуудас/,
- Яллагдагч Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хохирогч А д учруулсан хохирлыг барагдуулж өгөөгүй байгаа” гэх мэдүүлэг /3 дугаар хавтасны 56-57 дугаар хуудас/,  
Хохирогч Г гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Иргэн ...А ээс 2.150.000 төгрөгийг бэлнээр авч Ж тэй уулзуулан тэр хүмүүст харуулж байгаад Ж д өгсөн болно” гэх мэдүүлэг /3 дугаар хавтасны 249 дүгээр хуудас/, 
 1.23. Шүүгдэгч Ж  нь хохирогч Г д “...гадаад улсаас бага хүүтэй, их хэмжээний зээл оруулж ирнэ” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2017 оны 3 дугаар сарын үед 4.000.000 төгрөгийг хохирогч Г гаар дамжуулан авсан болох нь 
- Хохирогч Г ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын дундуур байсан юм, яг хэдний өдөр гэдгийг тодорхой санахгүй байна худ болох Г  надтай утсаар холбогдож та 3 хоногийн хугацаагаар 4.000.000 төгрөг өгч байгаач, 3 хоногийн 15 хувиар хүү тооцож өгөх болно гэж хэлсэн. Мөн тухайн үед Г  хэлэхдээ  миний танил болох нэг хүн их хэмжээний 400 сая төгрөгийн зээл авах гэж байгаа бөгөөд уг зээлийг бүтээхийн тулд 4.000.000 төгрөг хэрэгтэй болж байна гэж байна. Та надад 4.000.000 төгрөг зээлэх юм бол би тэр хүнд өгөөд хэд хоногийн дараа мөнгө орж ирэх үед тав дахь өдөр гэхэд таны мөнгийг хүү нэмж буцааж өгөх болно гэж хэлсэн. Тухайн үед надад бэлэн 3 сая гаруй төгрөг байсан учир би Г д таны наад хэлж байгаа чинь үнэн юм уу, би итгэхгүй байна. Тэгээд ч надад 3 сая төгрөг л байна гэхэд Г  нь найдвартай надад итгэж болно, би таньд болж бүтээсэй гэсэн дээ хэлж байна шүү дээ, та өөрт байгаа мөнгөндөө мөнгө нэмж олоод надад 4.000.000 төгрөг өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд би маргааш өдөр нь өөрт байсан 3.4 сая төгрөгөнд нэг хүмүүсээс 600.000 гаруй төгрөг нэмж зээлж аваад нийт 4.000.000 төгрөгийг худ болох Г гийн гарт бэлнээр өгсөн. Тэгээд Г гийн хэлсэн тав дахь өдөр нь болсон ба түүнтэй холбогдож мөнгөө авъя гэхэд энэ долоо хоногт зээлийн мөнгө бүтсэнгүй, дараагийн долоо хоногт бүтэх болно гэж хэлсэн. Дараагийн долоо хоногт болон дараа нь холбогдож ярих болгонд зээлийн мөнгө орж ирээгүй байна маргааш, нөгөө өдөр, дараагийн долоо хоногт мөнгө орж ирэх гэж байна гэх мэтээр хугацааг сунгаж явсаар байгаад өнөөдрийг хүртэл өгөөгүй болно.
Худ болох Г  надаас мөнгө зээлж аваад 3-4 сар өнгөрсний дараа би Г тай холбогдож мөнгөө нэхэж, шаардах үед Г  надад та миний ногооны лангууд ирээд уулзаач гэж хэлсэн. Тухайн үед Г  “Тирлик" захын урд талд жимс, ногоо зардаг байсан юм. Би Г гийн лангуунд очиход түүний хажууд үл таних нэг эмэгтэй зогсож байсан ба Г  надад энэ эмэгтэй Ж  гэдэг хүн байгаа юм, би таниас авсан 4.000.000 төгрөгийг энэ хүнд зээлж авч өгсөн юм, би өөрөө ч гэсэн худалдаа наймаа хийж байгаа мөнгөө энэ хүнд өгсөн байгаа. Би таньд худалч болж дууслаа та энэ хүнтэй ярьж ойлгуулаад надад өгсөн мөнгөө шаардаж үзээч гэж хэлхээр нь би уг Ж  гэх эмэгтэйд миний мөнгө яасан юм бэ, чи хэд хоногийн дараа буцааж өгөх болно гэж яагаад худал ярьж хүнийг хуурч мөнгө авч байгаа юм, надаас авсан 4 сая төгрөгийг буцааж өг гэхэд тэр надад таныг хохироохгүй миний оруулж ирэх гэж байгаа зээлийн мөнгө бол гадаад улсаас орж ирэх зээлийн мөнгө байгаа юм, гадаад улсаас ирж байгаа баримт бичгүүд нь гадаад хэл дээр ирдэг болохоор одоо ийм юмны мөнгө, тийм юмны мөнгө шилжүүл гэж шаардлага тавиад мөнгө орж ирэхгүй байна, би гадаад улсаас тавьсан шаардлагын дагуу шилжүүл гэсэн мөнгө болгоныг нь шилжүүлж байгаа мөнгө удахгүй орж ирэх байх тэр үед би таны мөнгийг хүү нэмж тооцох өгөх болно гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 200-201 дүгээр хуудас/,
- Яллагдагч Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хохирогч Г д учруулсан хохирлыг барагдуулж өгөөгүй байгаа” гэх мэдүүлэг /3 дугаар хавтасны 56-57 дугаар хуудас/,  
- Хохирогч Г гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Иргэн ...Г аас 4.000.000 төгрөгийг бэлнээр авч Ж тэй уулзуулан тэр хүмүүст харуулж байгаад Ж д өгсөн болно” гэх мэдүүлэг /3 дугаар хавтасны 249 дүгээр хуудас/, 
1.24. Шүүгдэгч Ж  нь хохирогч Д д “...гадаад улсаас бага хүүтэй, их хэмжээний зээл оруулж ирнэ, 50 сая төгрөгийн зээл олгоно” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2018 оны 4 дүгээр сард 980.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 5 дугаар сард 750.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 6 дугаар сард 11.400.000 төгрөгийг бэлнээр, мөн 2020 оны 7 сар хүртэл хугацаанд нийтдээ 37.800.000 төгрөгийг авсан болох нь 
- Хохирогч Д ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж д анх 980.000 төгрөг, дараа нь 750.000 төгрөг, хамгийн сүүлд Н аас зээлж аваад 11.400.000 төгрөг тус тус өгсөн. Ж  нь надад нийт 13.130.000 төгрөгийн хохирол учруулж, үүнээс 2018 оны 10 дугаар сарын үед 500.000 төгрөг, 11 дүгээр сард 700.000 төгрөг, нийт 1.200.000 төгрөг өгсөн. Одоо Ж ээс 11.930.000 төгрөг нэхэмжлэх болно” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 204-208 дугаар хуудас/,
- Хохирогч Д  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг: Мөрдөн байцаалтын шатанд хэлсэн мөнгийг 2018 онд Ж д өгсөн байсан. Анх нийт 37.800.000 төгрөг болсон. Үүнээс 15.154.000 төгрөгийг авсан. Үлдэгдэл 22.646.000 төгрөг дээр 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр өгсөн 930.000 төгрөг нэмэгдээд өнөөдрийн байдлаар 23.576.000 төгрөг нэхэмжилж байна.
...Ж  өөрөө гарын баримт бичиж өгсөн. Уг баримтад бичигдсэнээр нийт 37.800.000 төгрөг авсан. Үүнээс 15.154.000 төгрөгийг буцааж өгсөн. Үлдэгдэл 22.646.000 төгрөг гэж бичсэн гэв. /шүүх хуралдаан тэмдэглэлд/,
- Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгч Ж ээс хохирогч Д д төлөх 22.646.000 төгрөгийн үлдэгдэлтэй болох”-ыг баталсан гарын баримт,  
1.25. Шүүгдэгч Ж  нь хохирогч С д “...гадаад улсаас бага хүүтэй, их хэмжээний зээл оруулж ирнэ” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2018 оны 4 дүгээр сард 980.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 750.000 төгрөгийг бэлнээр авсан болох нь 
- Хохирогч С ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...1.700.000 төгрөгийг Ж ийн гарт бэлнээр өгч байсан” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 211-213-р хуудас/,
- Хохирогч С ы шүүх хуралдаанд өгсөн: “...эхлээд Ж д 980.000 төгрөг, дараа нь 750.000 төгрөгийг тус тус бэлнээр өгсөн. Түүнээс нийт 1.730.000 төгрөгийг нэхэмжилж байгаа” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэлд/, 
1.26. Шүүгдэгч Ж  нь хохирогч Ө т “...би 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүртэл гадаад улсаас бага хүүтэй, их хэмжээний зээл орж ирэхийн тулд уг зээлд хамрагдах 2 хүн хэрэгтэй байна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 2.595.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 1.200.000 төгрөг дүү болох Б ийн 2******** дугаартай дансаар, 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 1.000.000 төгрөгийг, мөн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 2.000.000 төгрөгийг Х банкан дахь **************4 дугаартай дансаар, нийт 6.795.000 төгрөгийг авсан болох нь 
- Хохирогч Ө ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж  нь Франц улсаас бага хүүтэй, их хэмжээний зээл оруулж ирж таарах болно гэж төөрөгдөлд оруулж хуурч мэхэлж залилсан үйлдэлд гомдолтой байна. Надаас залилж авсан 6.795.000 төгрөгийг нэхэмжлэх болно” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 216-219 дүгээр хуудас/,
-  Хохирогч Х.ӨмирБ йн шүүх хуралдаанд өгсөн: Бэлнээр болон дансаар 6.795.000 төгрөг өгсөн. Өнгөрсөн жил Ж  надад 860.000 төгрөгийг буцааж өгсөн. Одоо 5.935.000 төгрөгөөр тооцож нэхэмжилнэ гэв. /шүүх хуралдааны тэмдэглэлд/, 
- Яллагдагч Ж ийн Х банкан дахь ******** дугаартай дансны хуулга /10 дугаар хавтасны 28 дугаар хуудас/,
1.27. Шүүгдэгч Ж  нь хохирогч Х эд “...Франц улсаас 90.000 ам.долларын тусламж буюу хөнгөлөлттэй зээл орж ирэх гэж байгаа” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 4.500.000 төгрөгийг бэлнээр, 2017 оны 9 дүгээр сард 782.000 төгрөгийг бэлнээр авсан болох нь 
- Хохирогч Х ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 20-ны үед Ш  овогтой Ж , С , танил болох Ш  нар манай гэрт ирж надад хараагүйчүүдийн холбоонд Франц улсаас бага хүүтэй, их хэмжээний хөнгөлөлттэй зээл орж ирэх гэж байгаа гэж Франц улстай байгуулсан гэрээ гэж гадаад хэл дээр бичигдсэн бичгийг үзүүлж хуулбарыг нь өгсөн. Тэд нар надад хэлэхдээ Франц улсаас 90.000 ам.долларын тусламж буюу хөнгөлөлттэй зээл орж ирэх гэж байгаа бөгөөд түүний баталгаа төлбөр гэсэн үү, урьдчилгаа төлбөрийг төлөхөд мөнгө шаардлагатай байна. Та бид нарт 4.500.000 төгрөг түр хугацаагаар өгч байгаач, Франц улсаас зээлийн мөнгө орж ирэх үед таниас зээлж авсан мөнгийг хүүгийн хамт өсгөж өгөх болно гэхээр нь би тэдний үгэнд итгэж 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 4.500.000 төгрөг буюу 10 сарын тэтгэврийнхээ мөнгийг банкнаас зээлж аваад Ж , Г.С  нарт зээлж сарын хугацаанд үнэгүй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.1 хувиар тооцож алданги төлөхөөр нотариатаар зээлийн гэрээ байгуулсан. Би 4.500.000 төгрөгийг Ж ийн гарт бэлнээр өгсөн. 2017 оны 09 дүгээр сард Ж  хажуудаа Г , К  гэдэг хүмүүсийн хамт дахин надтай ирж уулзаж Франц улсаас ирэх зээлийн мөнгө орж ирэхийн тулд дахин хэдэн төгрөг дутаж байна, та одоо 782.000 зээлж байгаач гэхээр нь мөн адил Ж ийн үгэнд итгэж 2 сарынхаа тэтгэврийн мөнгийг зээлж аваад өгсөн. Хэзээ гэдгийг хугацаагийн сайн санахгүй байна надад мөнгө хэрэгтэй болох үед Ж д өгсөн мөнгөнөөсөө шаардаж байгаад 100.000 төгрөг авсан. Тэрнээс хойш өнөөдрийг хүртэл Ж  нь Франц улсаас мөнгө орж ирээгүй байна, Монгол банк, татварын байгууллага, авлигатай тэмцэх газар гэх мэт улсын байгууллагууд Франц улсаас орж ирэх зээлийн мөнгийг шалгаж байгаа гэх мэт янз бүрийн шалтаг шалтгаан хэлж, хуурч мэхлэн надаас зээлж авсан нийт 5.182.000 төгрөгийг өгөхгүй залилан мэхэлсээр ирж байна” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 221-222 дугаар хуудас/, 
1.28. Шүүгдэгч Ж  нь хохирогч Х т “...гадаадаас зээл авах гэж байгаа, одоо татвар, даатгалын мөнгө хүрэхгүй байгаа, 2.300.000 төгрөгийг түр зээлд” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2017 оны 11 дүгээр сард 2.300.000 төгрөгийг бэлнээр авсан болох нь
- Хохирогч Х ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж  нь 2017 оны 11 дүгээр сард надаас 2.300.000 төгрөгийг зээлээр гуйж авсан юм. Надад хандаж Ж  би гадаадаас зээл авах гэж байгаа, одоо татвар, даатгалын мөнгө хүрэхгүй байгаа 2.300.000 төгрөгийг түр зээлээч би мөнгө төгрөгөө авах үед чамаас, зээлж авсан мөнгөө хүүтэй бодож өгье гэхээр нь Ж  итгэж 2.300.000 төгрөгийг бэлнээр өгсөн юм. 2018 оны 2 дугаар сард 50.000 төгрөг буцаан авсан, өөр ямар нэгэн буцааж авсан мөнгө байхгүй одоо 2.250.000 төгрөг авах ёстой байгаа” гэх мэдүүлэг /3 дугаар хавтасны 247 дугаар хуудас/,
1.29. Шүүгдэгч Ж  нь хохирогч Б д “...Франц улсаас хөрөнгө оруулалт авах гэж байгаа, 70 сая төгрөгийн хөрөнгө авч өгье” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 1.178.000 төгрөгийг Х банкан дахь ************** дугаартай дансаар авсан болох нь
- Хохирогч Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай манай ээж Энхтуяа над руу 2018 оны 07 дугаар сарын эхээр залгаад манай найз Ж  Францаас хөрөнгө оруулалт авах гэж байгаа юм байна. Тэгээд тэмдэгтийн хураамжийн мөнгө хэрэг байна чи уулзаадах гэж хэлсэн. Тэгээд би 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр ХУ дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наадам центрийн 1 давхарт ээж Энхтуяагийн хамт Ж  гэх эмэгтэйтэй анх удаа уулзсан. Ж  надад хэлэхдээ Франц улсаас хөрөнгө оруулалт авах гэж байгаа юмаа ээж чинь чамайг уурхай ажиллуулдаг гэсэн уурхайд чинь эхний ээлжинд 70 сая төгрөгийн хөрөнгө авч өгье харин намайг зээлийн хураамж гэж 1,178,000 төгрөгийг миний данс руу хийчих 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гэхэд мөнгө чинь орж ирнэ гэж хэлэхээр нь итгээд би Наадам центрийн Х банкнаас дансаараа уг мөнгийг нь Ж ийн ************** гэсэн данс руу 1.178.000 төгрөгийг шилжүүлсэн. үүнээс хойш 2018 оны 8 дугаар сарын 05-ны өдөр болж асуухад удахгүй хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна гэсэн сүүлдээ утсаа авахгүй алга болсон. Би Ж  гэх эмэгтэйгээс 1.178.000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтасны 111-112 дугаар хуудас/, 
- Яллагдагч Ж ийн Х банкан дахь ******** дугаартай дансны хуулга /10 дугаар хавтасны 28 дугаар хуудас/,
1.30. Шүүгдэгч Ж  нь хохирогч Э д “...Франц улсын санхүүгийн байгууллага бага хүүтэй зээл олгоно, тэгээд зээлийн урьдчилсан даатгал төлнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 2.803.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 500.000 төгрөгийг тус тус Х банкан дахь **************, 5******** дугаартай дансаар авсан болох нь
- Хохирогч Э ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хувиараа техникийн захад машин зардаг ажил эрхэлдэг бөгөөд 2018 оны 7 дугаар сард зээл авъя гэж байсан юм. Тэгэхэд хадам ээж надад хэлэхдээ миний таньдаг С  гэх хүн надад хэлсэн, Франц улсын санхүүгийн байгууллага байдаг гэнэ, хүмүүст бага хүүтэй зээлийг олгодог гэнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь Хүнсний-4-н тэнд байх ажил дээр нь очиж С  гэх хүнтэй уулзахад Франц улсын санхүүгийн байгууллага байдаг, тэр байгууллага нь бага хүүтэй| зээлийг олгодог гэнэ гэж хэлсэн. Тэгээд зээлийн урьдчилсан даатгал төлдөг гэнэ, хорооны тодорхойлолт, сүүлийн 6 сарын дансны хуулгаа авчир гэхээр нь тэдгээрийг нь би бүрдүүлээд аваачиж өгсөн, тэгэхэд зээлийн урьдчилсан даатгалын 2.803.000 төгрөг төлөх хэрэгтэй гэхээр нь би 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 2.803.000 төгрөгийг хадам ээж Ю гийн Х банкны ******** тоот данснаас Ж  гэх хүний ************** тоот данс руу шилжүүлсэн. 
Тухайн үед С  гэх тэр хүн надад хэлэхдээ Ж  гэх хүн байгаа, Б аймагт хэд хэдэн хүнд зээлийнх нь материалыг бүрдүүлсэн гэсэн, тэгээд хүрээгээ өргөжүүлж хотод зээл олгох гэж байгаа юм байна, ямар ч 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө зээл олгогдчихно гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 8 сар гарахаар нь би Ж  гэх тэр хүний *******4 гэх дугаар руу ярихад Францаас мөнгө орж ирэх ёстой хүлээгдээд байна, удахгүй орж ирнэ гэж хэлсэн. Тэгээд бүр 11 сар гарахаар нь Ж  гэх тэр хүнтэй ярихад их хэмжээний валют авахад улсад татвар төлөх ёстой, нэмээд 500.000 төгрөг төлчих гээд байхаар нь 2018 оны 12 сарын 17-ны өдөр ********** тоот данс руу 500.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд тэрнээс хойш Ж  гэх хүнтэй ярихад удахгүй болно гэсээр байгаад өдийг хүрсэн” гэх мэдүүлэг /5 дугаар хавтасны 94-95 дугаар хуудас/, 
- Яллагдагч Ж ийн Х банкан дахь ******** дугаартай дансны хуулга /5 дугаар хавтасны 88, 90 дүгээр хуудас/,
1.31. Шүүгдэгч Ж  нь хохирогч А д “...гадаад улсаас зээл оруулж ирдэг ба би төсөл бичиж зээл, хөрөнгө оруулалт авах чиглэлээр мэргэшсэн. Саяхан би наадмын өмнө зээл оруулж ирж хүмүүст тараасан” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Х банкан дахь **************24 дугаартай дансаар 1.178.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Х банкан дахь ******дугаартай дансаар 1.426.000 төгрөг, мөн дансаар 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөг, мөн өдөр 2.700.000 төгрөгийг бэлнээр авсан болох нь
- Хохирогч А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сард миний найз Г  нь өөрийнхөө ээж болох С  нар нь надтай хамт Ж  гэх эмэгтэйтэй очиж уулзсан. Х а уулзсанаа санахгүй байна. Ж ийн байрлаж байсан гэх буудлын өрөөнд ороход олон хүмүүс байсан ба Ж  нь өөрийгөө “гадаад улсаас зээл оруулж ирдэг ба би төсөл бичиж зээл хөрөнгө оруулалт авах чиглэлээр мэргэшсэн. Саяхан би наадмын өмнө зээл оруулж ирж хүмүүст тараасан" гэж хэлээд бичиг баримт хүмүүст үзүүлээд байсан. Тэгээд миний найз Г  нь Ж тэй ярилцаж тохирон зээл авахаар болсон. Тэгэхэд Ж  нь зээл авахын тулд гэрээний мөнгө өгөх хэрэгтэй гээд байсан. Тэр үед Г  мөнгөгүй байсан тул би өөрөөсөө 1.178.000 төгрөгийг Ж ийн данс руу “Г  гэрээний мөнгө” гэсэн утгатайгаар хийсэн. Тэр өдрөөс хойш 20 орчим хоногийн дараа Г  над руу яриад “Ж  эгч чамд тусалмаар байна гэнээ' гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд Ж ийн данс руу 1.426.000 төгрөг хийсэн. Тэр өдрөөс 12 хоногийн дараа Ж  нь над руу залгасан. Тэгээд би Ж ийн байгаа газар руу очиход Ж  нь би болон миний найз Г , Г гийн ээж С  эгч нарыг дуудсан байсан. Тэгээд бид хоол идэцгээж юм ярьсан. Тэр үед Ж  нь “ирэх 7 хоногоос зээлийн мөнгө орж ирнэ, тэр болтол нэг юмны мөнгө хэрэгтэй байна” гэсэн. Бид хэд нийлээд 4.000.000 сая өгөхөөр болсон. Би өөрөөсөө 3.700.000 төгрөг гаргаж тус мөнгөнөөс 1.000.000 төгрөгийгУБ их дэлгүүрт байх АТМ төхөөрөмжөөс Ж ийн данс руу шилжүүлж, дараа нь 2.700.000 төгрөгийн нь бэлнээр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Голомт банканд очиж Ж тэй уулзаж өгсөн. 
Тэр өдрөөс хойш Ж  нь биднээс зугтаагаад олдохгүй байсан. Сүүлд сураглахад цагдаад баригдаад Б аймаг руу явсан гэж дуулдсан. Ж  нь одоо Х а байгааг мэдэхгүй байна ***** гэдэг дугаар хэрэглэж байсан. Би гомдолтой байна. Би Ж д өгсөн 6.304.000 төгрөгөө эрүүлж авмаар байна” гэх мэдүүлэг /5 дугаар хавтасны 218-219 дүгээр хуудас/,
- Яллагдагч Ж ийн Х банкан дахь ********, ******дугаартай дансны хуулга /5 дугаар хавтасны 204-207 дугаар хуудас/,
1.32. Шүүгдэгч Ж  нь хохирогч Г т “...гадаад улсын банкнаас тэрбум төгрөг олж байсан, зээл олгоно” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Х банкан дахь ******дугаартай дансаар 9.700.000 төгрөг авсан болох нь
- Хохирогч Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2018 оны 8 дугаар сарын 27-ны үед Төв аймгийн Заамаар сум руу явах гээд 10 дугаар хорооллын тэнд явж байхад С  /99182516/ эгч залгаад чамд мөнгөний хэрэг байгаа юу гэж асуусан гэхээр би сүлжээний юм бол би орохгүй гэж хэлэхэд “LLС” гэх банкны төлөөлөгч гэх хүн энд байгаа чи ирээд уулзаадах би дүүдээ мөнгө авч өгөх гээд урьдчилгаагийн өгөх гээд хүлээлгэсэн хэд хоносон юмаа манай дүүгийн мөнгө өгсөнгүй чи энэ хүнтэй ирээд уулзаадах гэсэн тэгээд би орой 05 цагийн үед Голомт хотхонд ирээд банкны ажилтан гэх Ж  гэх хүнтэй уулзсан тэр хүн нь надад би энэ зээлийг 2 жил хөөцөлдөөд урьд нь Ж  нь тэр банкнаас тэрбум төгрөг олж байсан гэж хэлсэн тэгээд хажууд нь Б гэх хүн урьд нь Ж тэй хамтарч ажиллаад 100.000.000 төгрөг авч байсан гэж хэлсэн тэгээд би бичиг баримтуудын үзье гэж хэлэхэд зээлийн холбоотой бичиг баримт үзүүлсэн. Би энийг чинь ойлгохгүйн байна гэж хэлэхэд С  эгч тэгүүл би энэ бичиг баримтуудыг чам руу чатаар явуулъя гэж хэлээд явуулсан тэгээд маргааш нь С  эгч над руу утасдаад намайг 15.000.000 төгрөгийг хийчих гэж хэлсэн надад 15.000.000 төгрөг байхгүй гэж хэлээд дүү Ц аас 4.800.000 төгрөгийг зээлээд өөрт байсан 5.000.000 төгрөгийг нийлүүлээд Ж ийн ******дугаарын Х банкны данс нь долларын данс байсан учраас 9.700.000 төгрөг нь 3.912.52 доллар болж шилжигдсэн байсан тэгээд орой нь Ж ь нь 05 цаг гээд хүрээд ирээрэй гэсэн тэгээд С  эгчийн хамт очсон Ж ийн 2 охин нь Б  эгч ээжийн цүнхийг аваад ирсэн байна ээж болохоор амралтанд явсан гээд байхымаа гэж хэлсэн Б  нь байхгүй байсан тэгсэн чинь хайчив гээд С  эгч хүмүүс рүү залгахад А  гэх хүн ирсэн тэр эмэгтэй бас С  эгчээр дамжуулан 43.000.000 төгрөгийг өгсөн гэж С  эгч бодуул Б тай ярьсан юм шиг байна лээ тэгсэн чинь Ж ийг 3 дугаар эмнэлэг дээрээс цагдаа аваад явсан гэсэн сураг гараад тэгээд А  гэх эмэгтэй Нано ХХК-ийн М  гэх залуутай ярихад бас цагдаа аваад явсан гэж хэлсэн тэгээд бид хэд Ж ийнхаас гараад М  гэх залуу захирал У  гэх хүнтэй ирсэн гадаа машинтай зогсож байсан тэгээд уулзахад энэ бол залилан бид бас Ж д залилуулаад одоо буцаагаад мөнгөө аваад дуусаж байгаа гэж хэлсэн тэгээд хэд хоногийн дараа М той уулзахад М  нь өөр бусад хохирогч нарт нь битгий хэлээрэй би мэдсэнээр нь Ж ээс А  та хоёрт мөнгийг чинь гаргуулаад өгий гээд надаас 1.000.000 төгрөгийг нэхсэн тэгээд би боломжгүй 300.000 төгрөг байна гэж хэлээд М ын 410057502 дугаарын Худалдаа хөгжлийн данс руу нь шилжүүлсэн. 
Тэгээд М той хэд уулзаад утсаар ярьдаг байж байгаад 2019 оны 1 сарын үед 100 айлын Хийморь хотхоны оффис дээр нь очиход нүүгээд явсан дахин холбоо барих гэхэд утсаа авахаа байсан тэгээд би Ж ийн 2 хүүхэдтэй уулзаад М ын талаар ярихад таныг мөнгө хийсэн орой М  ирээд таны шилжүүлсэн мөнгийг М  би хадгалж байя гээд аваад явсан гэж хэлсэн тэгээд би мэдчихээд М  руу чи миний мөнгийг авсан гэсэн гэж би мессеж бичихэд миний данс руу 150.000 төгрөгийг хийсэн тэр өдрөөс хойш холбоогүй болсон учраас би цагдаагийн байгууллагад хандаж байна. /5 дугаар хавтасны 248-249 дүгээр хуудас/,
- Яллагдагч Ж ийн Х банкан дахь ******дугаартай дансны хуулга /10 дугаар хавтасны 25 дугаар хуудас/,
1.33. Шүүгдэгч Ж  нь хохирогч Н д “...Франц улс яваад ирсэн, тус улсын ЛСЛ нэртэй банктай хамтран ажиллах, хүү багатай зээл авах гэрээ хийгээд ирсэн, эхний зээлийн гэрээ явуулсан хүмүүсийн зээл нь өнөө маргаашгүй орж ирэх гэж байгаа” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2018 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 3.826.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 1.700.500 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 1.900.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 500.000 төгрөгийг тус тус Х банкан дахь ******дугаартай дансаар авсан болох нь
- Хохирогч Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2018 оны 8 дугаар сарын эхээр манай ээж А ийн найз Р тай холбогдоход Франц улсаас бага хүүтэй мөнгө зээлж авах боломж байна, Б аймгийн Ж  гэх хүн ийм боломж оруулж ирсэн байна гэсэн. Тэгээд Ж  гэх хүнийг судалж үзэхэд манай ээж А ийн Ховдод байрлах эмнэлэгт үйлчлүүлж байхдаа манай ээжтэй танилцсан байсан. 
Тухайн үед манай ээж А т өөрийгөө Баян- Ө аймгийн Хараагүйчүүдийн холбооны дарга гэж танилцуулаад Б аймгийн хараагүй иргэдийг Ховд аймагт Франц улсын эмч нар ирэх үед авчран эмчлүүлдэг байсан гэсэн. Тэгээд манай ээж 2018 оны 8 дугаар сарын үед Ж тэй холбогдоход Франц улс яваад ирсэн, тус улсын ЛСЛ нэртэй банктай хамтран ажиллах, хүү багатай зээл авах гэрээ хийгээд ирсэн, эхний зээлийн гэрээ явуулсан хүмүүсийн зээл нь өнөө маргаашгүй орж ирэх гэж байгаа, одоо дараагийн хэдэн хүмүүсийн материалыг бүрдүүлж байна, энэ хүмүүсийн зээл нь 9 дүгээр сарын эхээр орж ирнэ гэсэн. Тэгээд Хувь хүнтэй хамтран ажиллах гэрээ буюу Франц улсын LCL нэртэй банк Ж тэй хамтран ажиллах гэрээ, Монгол улсын ерөнхий прокурорын газарт гэсэн хоёр бичгийг Фейсбүүк мессенжерээр явуулсан. Тухайн үед Ж  нь маш их итгэл үнэмшилтэй ярьж байсан ба албан ёсны юм шиг бичиг үзүүлээд байхаар нь би 2018 оны 8 дугаар сарын 04-ны өдөр 3.826.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 1.700.500 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 1.900.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 500.000 төгрөгийг тус тус Ж ийн хэлсний дагуу өөрийнх нь данс буюу ******дугаарын данс руу Нямгэрэл зээлийн эрсдэлийн төлбөр гэж шилжүүлдэг байсан. 
Тухайн үед би Ж тэй байнгын холбоотой байсан ба мөнгө өгснөөс хойш 1 сарын дараа буюу 9 сард зээл гарна гэж хэлсэн ба би тухайн үед Ховд аймагт байж байгаад 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөрУБ хотод ирээд Ж тэй уулзах гэхэд ***** гэсэн дугаар нь холбогдохгүй байсан. Тэгээд ерөнхийдөө 1 сар бүтэн холбогдож чадаагүй ба анх мэдээлэл авсан Р  гэх хүнээс асуухад энэ хүн бас сайн мэдэхгүй байсан. Тэгээд Р  гэх хүнд зуучилсан С  гэх хүнээс сураг сонсоход том компани хүмүүс мөнгө авах гээд хөөцөлдөж байгаа, олон хүмүүс зээл авах гээд ажлыг нь хийлгэхгүй байгаа учраас амралтанд явуулж тайван ажлыг нь хийлгэж байгаа гэсэн. Тэгээд 1 сарын дараа манай ээжийг Ховдод очиход Ж  нь өөрөө холбогдож том компани хүмүүс намайг хилс хэргээр цагдаад мэдэгдэж хорих ангид хориуллаа, одоо миний ажил саадгүй явна, ЛСЛ гэсэн нэртэй банкийг Монгол банк судалж байгаа гэж гээд англи хэл дээрх бичиг явуулаад бас 1 сар болсон. Тэгээд 1 сарын дараа дахин холбогдоход ЛСЛ банкны төлөөлөгч нар Монгол улсад ирээд ажиллаж байна, та нарын мөнгийг удахгүй гаргаж өгнө гэж хэлээд дахин 1 сар болсон. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын үед манай ээж аав хоёр худлаа яриад байхаар нь гэрт очиж 14 хоног байрлахад гадаадаас ирсэн гэж олон төрлийн бичиг үзүүлсэн. Тэгээд ЛСЛ нэртэй банкнаас Монголд мөнгө оруулж ирэхэд БНП Парибас нэртэй банкаар дамжиж Монголд мөнгө орж ирнэ гэж хэлээд манай ээж, аав хоёроос мөнгө авсан байсан. Тэгээд ерөнхийдөө алга болсон ба дахин холбогдож чадаагүй” гэх мэдүүлэг /6 дугаар хавтасны 35-36 дугаар хуудас/,
- Яллагдагч Ж ийн Х банкан дахь ******дугаартай дансны хуулга /10 дугаар хавтасны 24, 25 дугаар хуудас/,
1.34. Шүүгдэгч Ж  нь хохирогч Р д “...3 жилийн хугацаанд уг зээлийг хөөцөлдөж орж ирсэн. Эхний удаа Б аймгаас зээл авахаар болсон хүмүүст тарааж өгсөн. Одоо дахиж орж ирэх болно. Та 100 сая төгрөгөөс дээш авбал 8-10 жилийн хугацаатайгаар жилийн 3 хувийн хүүтэй авна. Эхний 5 сард төлөхгүй, 6 дахь С с эхэлж зээлээ төлөх болно” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 1.426.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 3.250.000 төгрөгийг тус тус хохирогч Б гийн Х банкан дахь *********дугаартай дансаар дамжуулан, 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 500.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөгийг дүү болох Ш.А гийн Х банкан дахь 5041460293 дугаартай дансаар дамжуулан, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өөрийн Х банкан дахь ******дугаартай дансаар тус тус авсан болох нь
- Хохирогч Р гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би О аймгийн Баян-Өндөр сумын 5 дугаар багт оршин суудаг. 2018 оны 07 дугаар сард миний танил болохУБ хотод оршин суух хаягтай С  нь над руу холбогдож, Б аймагт оршин суудаг Хараагүйчүүдийн төрийн бус байгууллагын захирал Ж  гэх эмэгтэй Франц улсын “LCL” ХХК-наас 3 хувийн урт хугацааны зээл оруулж ирэхээр болсон байна лээ. Та зээл авах уу, боломжийн зээл байна гэхээр нь би Ж ийн гэр утасны дугаарыг асууж аваад Ж тэй утсаар ярихад, 3 жилийн хугацаанд уг зээлийг хөөцөлдөж орж ирсэн. Эхний удаа Б аймгаас зээл авахаар болсон хүмүүст тарааж өгсөн Одоо дахиж орж ирэх болно. Та 100 000.000 төгрөгөөс дээш зээл авбал 8-10 жилийн хугацаатайгаар жилийн 3 хувийн хүүтэй авна. Эхний 5 сард зээл төлөхгүй, 6 дахь С с эхэлж зээлээ төлөх болно. Та зээл авна гэвэл хичнээн төгрөгийн зээл авсан ч гэсэн тэмдэгтийн хураамж 1.426.000 төгрөг төлнө. 30.0 саяаас дээш төгрөгийн зээл авбал эрсдэлийн даатгалын мөнгө нэмж төлнө. Харин ямар нэгэн барьцаа хөрөнгө шаардахгүй гэж хэлсэн. Тэгээд би 100.000.000 төгрөгийн зээл авбал эрсдэлийн даатгалд хэдэн төгрөг төлөх үү, гэхэд 3.250.000 төгрөг төлнө гэж хэлсэн. Ингээд би зээл авахаар шийдэж, 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 1.426.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 3.250.000 төгрөгийг тус тус Ж ийн хэлснээр Тахар овогтой Б  гэх хүний *********тоот данс руу шилжүүлсэн. Дараа нь Ж  нь 2018 оны 08 дугаар сардУБ хотод ирж, бид нартай хэд хэдэн удаа уулзаж 2018 оны 08 дугаар сарын сүүлчээр мөнгө орж ирнэ гэж итгүүлсэн. 
Ингээд үүнээс хойш Ж ээс удаа дараа зээлээ нэхэж асуусан боловч маргааш нөгөө өдөр хүлээж байгаарай гэсээр байгаад 2018 оны 10 дугаар сар болсон. Тэгсэн Ж  нь зээл орж ирэхэд бага зэрэг саад гарсан. Та нар туслаач дундын банкны хураамж төлөх юм байна, хураамж өгвөл нэмж зээл гэхээр нь түүний охин болох А гын данс руу 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 500.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн. Үүнээс хойш байнга Ж тэй холбоотой байдаг байсан ба зээлээ нэхэж шаардахад, оноос өмнө Б аймгийн хүмүүсийн зээлийг өгч дуусгана Дараа нь хотын хүмүүсийн зээлийг өгнө. Франц улсаас 5 хүний бүрэлдэхүүнтэй хүмүүс ирж ажиллах гэж байна, Б аймагт LCL банкны салбар, нээхээр болсон гэж ярьдаг байсан. Ингээд явсаар байгаад 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Ж  нь над руу яриад Б аймгийн хүмүүсийн мөнгө орж ирэх гэж байна, уг зээлнээс бага зэргийн мөнгө буюу 20.000.000 төгрөгийг өгье, та өөрөө авч болохгүй, охиныхоо нэр дээр авчих, одоо надад 1.750.000 төгрөгийг шилжүүлээд өгөөрэй гэхээр нь би 1.100.000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдсэн 350.000 төгрөгийг миний найз болох Б, А  нараас Ж  авсан байсан ба үлдсэн мөнгийг би өөрөө гаргаад явуулсан гэж хэлсэн боловч явуулаагүй, худлаа хуурч мэхлээд надаас 1.100 000 төгрөг авсан байсан. Ингээд би нийт 7.276.000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд Ж , Б  нарыг хуулийн дагуу шалгаж, хохирлыг гаргуулж өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг /6 дугаар хавтасны 108-109 дүгээр хуудас/,
- Хохирогч Б , иргэн  Ш.А , яллагдагч Ж  нарын Х банкан дахь 5*********, ********, ******дугаартай дансны хуулга /10 дугаар хавтасны 131-134 дүгээр хуудас/,
1.35. Шүүгдэгч Ж  нь хохирогч Б т “...Франц улсын “LCL” ХХК-наас 3 хувийн урт хугацааны зээл оруулж ирэхээр болсон. Өнөө маргааш бүтнэ. Зээл авна гэвэл эрсдэлийн мөнгө өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 1.562.400 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 1.058.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 2.500.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1.400.000 төгрөг, 512.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 100.000 төгрөг, 300.000 төгрөгийг тус тус дүү Ш.А гийн Х банкан дахь 5******* дугаартай дансаар дамжуулан, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 148.000 төгрөг, 47.376 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 47.376 төгрөг, 200.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 4.000.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 2.500.000 төгрөгийг өөрийн Х банкан дахь ******дугаартай дансаар тус тус авсан болох нь
- Хохирогч Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт оршин суудаг юм 2018 оны 8 дугаар сард, Эрдэнэт хотод оршин суудаг. Миний эхнэр болох А ийн найз Р  нь холбогдож, Б аймагт оршин суудаг Хараагүйчүүдийн төрийн бус байгууллагын захирал Ж  гэх эмэгтэй Франц улсын "LCL" ХХК-наас 3 хувийн урт хугацааны зээл оруулж ирэхээр болсон байна. 100.000.000 төгрөг хүртэлх хэмжээний зээл гарна гэж байна гэхээр нь А  бид хоёр Б аймагт ирж Ж тэй уулзаж ярилцаад, зээл авахаар шийдсэн. 
Учир нь миний эхнэр болох А  нь хувийн эмнэлэг ажиллуулдаг бөгөөд Ж  нь тус аймгийн нэгдсэн эмнэлгийн нүдний эмч К ай хамт А ийн эмнэлэгт ирж эмчилгээ хийлгэж байсан байна лээ. Ингээд Ж ийг таньдаг байсан ба А  бид хоёр Ж тэй уулзаж ярилцахад Франц улсын “LCL” ХХК-наас 3 хувийн урт хугацааны зээл оруулж ирэхээр болсон. Өнөө маргааш бүтнэ. Зээл авна гэвэл эрсдэлийн мөнгө өгнө гэхээр нь эхнэр бид хоёр зөвшөөрөөд 2018 оны 10 дугаар С с 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хооронд түүний данс руу хэд хэдэн удаа нийт 15.400.000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд энэ хооронд Ж тэй байнга холбогдож зээлээ асууж, шаардаж ярихад маргааш нөгөө өдөр гэж явсаар байгаад өдий хүрч байна. Эхнэр бид хоёрыг төөрөгдөлд оруулж, хуурч мэхлэн итгүүлж залилсан асуудалд маш их гомдолтой байна. Иймд Ж ийг хуулийн дагуу шалгаж, хохирлыг гаргуулж өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг /6 дугаар хавтасны 112-113 дугаар хуудас/, 
- Иргэн  Ш.А , яллагдагч Ж  нарын Х банкан дахь 5041460293, ******дугаартай дансны хуулга /6 дугаар хавтасны 138-143, 10 дугаар хавтасны 24-26 дугаар хуудас/,
1.36. Шүүгдэгч Ж  нь хохирогч М т “...гадаадын хөрөнгө оруулалттай компани, жилийн 0.3 хувийн хүүтэй мөнгө зээлдэг, эхний ээлжинд 2018 оны 7 дугаар сард өгсөн хүмүүсийн мөнгийг өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2018 оны 8 дугаар сарын 01-ны өдөр 1.426.000 төгрөгийг хохирогч Б гийн *********дугаартай дансаар дамжуулан, 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 200.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 2.600.000 төгрөгийг тус тус иргэн Ш.А гийн Х банкан дахь 5041460293 дугаартай дансаар дамжуулан авсан болох нь
- Хохирогч М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 сарын 31-ны өдөр манай найз Р  гадаадын хөрөнгө оруулалттай компани байна, жилийн 0.3 хувийн хүүтэй мөнгө зээлдэг юм байна. Уг компани нь жишээ 30 сая төгрөг авахад шимтгэл гэж 1.426.000 төгрөгийг өгөөд 30 сая төгрөгөө авдаг юм байна, хэрвээ 50 сая төгрөг авбал 3.250.000 төгрөгийн шимтгэл төлх авдаг юм байна гэхээр нь ямар хүнээс мэдээлэл аваад байгаа талаар асуухад Р  Ж  гэдэг эмэгтэй тухайн компанийг Монгол улсад төлөөлж байгаа юм байна лээ тэгээд надад мэдээллийг нь өгсөн юм гэхээр нь би боломжийн санагдаад өөрийн эзэмшлийн Согоот баг 6-13-16 тоотод байх байраа “Андын сороо" хадгаламж зээлийн хоршоонд 5.000.000 төгрөгийн барьцаанд 1 жилийн хугацаатай тавьсан. Тэгээд Р д 3.250.000 төгрөгийг өгөөд өөрөө 1.426.000 төгрөгийг Р д Ж ийн өгсөн Бекет гэсэн нэртэй хүний данс руу мөнгөө 2018 оны 8 дугаар сарын 01-ны өдөр шилжүүлсэн. Тухайн үед Ж  Р д 2018 оны 8 сарын 10-ны өдөр гэхэд мөнгө чинь бэлэн болоод гарчихна гэж хэлсэн байсан. Тэрнээс хойш мөнгөө хүлээгээд 2018 оны 8 сарын 10-ны үед би өөрөөУБ хотод очиж Ж тэй очиж уулзахад эхний ээлжинд 2018 оны 7 дугаар сард егсөн хүмүүсийн мөнгийг өгнө, та нарын мөнгө арай орж ирэх болоогүй байна Тэгэхээр нь би итгээд буцаад О аймагтаа ирсэн. 
Тэрнээс хойш Ж  нь таг чи 14 хоног алга болчихсон. Тэгээд 2018 оны 10 сарын 19-ны өдөр мөнгө орж ирэх гэж байна та яаралтай 800.000 төгрөгийг шилжүүлээч гэхээр нь би надад байгаа нь 200,000 төгрөг байна гэсэн чинь болно гээд Ш.А  /5041460293/ гэдэг хүний дансанд явуулсан бөгөөд би өөрийнхөө охин Ундрахын данснаас өөрийнхөө нэрийг бичээд 200.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэрнээс хойш Ж  мөнгө нь орох гэж байнга удахгүй мөнгийг чинь хийлээ гэдэг байсан. Тэгээд байж байгаад 2018 оны 11 сарын 14 ны өдөр залгаад Б аймгийн орсон 13 хүнээс зарим нь мөнгөө авахгүй гэнэ тэгэхээр таны мөнгийг 50 сая болгоод нэмээд өгөх боломжтой болж байна, та тэгэхээр нь 2.600.000 төгрөгийг нэмээд шилжүүл удахгүй компаниас 500.000 доллар шилжиж орж ирнэ гэхээр нь би бас л итгээд бас Ш.А гийн 5041460293 дугаарын данс руу 2.600.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэрнээс хойш 2019 оны 03 сарын 29-ны өдрийг хүртэл та хүлээж бай удахгүй мөнгө бүтнэ гээд холбоотой байж байгаад тэрнээс хойш холбоогүй болсон. Хамгийн сүүлд 2019 оны 5 сарын 02-ны өдөр та хэдэн төгрөг шилжүүлсэн билээ гэж мессеж бичсэн байсан, тэрнээс хойш дахиж холбогдоогүй. Ж д шилжүүлсэн 4.226.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэх мэдүүлэг /6 дугаар хавтасны 116-117 дугаар хуудас/,
- Хохирогч Б гийн Х банкан дахь *********дугаартай дансанд мөнгө шилжүүлсэн баримт, хохирогч М ийн өргөдөл /6 дугаар хавтасны 130, 135 дугаар хуудас/,
1.37. Шүүгдэгч Ж  нь хохирогч Э д “...Франц улсын ЛСЛ банкны хөнгөлөлттэй зээлэнд хамруулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 4.814.000 төргийг гурав тасалж Х банкан дахь ******дугаартай дансаар дамжуулан авсан болох нь
- Хохирогч Э ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 18-нд “Гранд плаза” дээр найз Б той явж байтал, найз С  дуудаад хүрээд ир нарны хорооллын хараагүйчүүдийн төвийн хажууд байрлах буудалд найз нь байна. Хоёр казах эмэгтэй зээл олгоно гэж байна гэтэл яваад очтол Ж  найз Б тэй хамт буудлын өөр нэг өрөөнд олон хүмүүстэй зээлийн талаар яриад байж байсан. Франц улсын "ЛСЛ” банкнаас хөнгөлөлттэй зээлэнд хамруулж өгнө гээд бодит ажил эрхэлдэг хүмүүст яаралтай шуурхай шийдвэрлэж өгнө манай найз Б  100.000.000 төгрөгийн зээл аваадУБ хотод 2 өрөө байр авсан гэж ярьж бодиттойгоор ярьж байсан. Би 2019 оны 8 дугаар сарын 28-ний өдөр 4.814.000 төгрөгийг 3 тасалж Ж ийн “5197037029” тоот Х банкны долларын данс руу шилжүүлсэн. Удалгүй залгаад юу болж байна зээл гээд асуутал ШШГЕГ-ийн харьяа хорих 461-р ангид хоригдож байгаа гэж 7 хоногийн сураг сонссон. 1 сарын дараа хорих ангиас Б аймгаас хүн ирээд аваад явсан гэж байсан. Миний явуулсан 4.814.000 төгрөгийг Франц улсын “ЛСЛ” банкны данс руу хийгээгүй Ж ийн том охин А , Ж ийн найз Б  нар Ж ийг хорих ангид хоригдож байх хойгуур данснаас нь аваад Б  ямар нэгэн компани дансанд хийсэн сураг байсан” гэх мэдүүлэг /6 дугаар хавтасны 121-123 дугаар хуудас/,
Хохирогч Э г шүүх хуралдаанд дуудахад мэдүүлсэн “...Ж д 4.814.000 төгрөг өгсөн ба 2.814.000 төгрөгийг буцаж авсан. 2.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү, шүүх хуралдаанд оролцохгүй” гэх хүсэлт /шүүх хуралдааны мэдэгдэх хуудас/,  
- Яллагдагч Ж ийн Х банкан дахь ******дугаартай дансны хуулга /10 дугаар хавтасны 25 дугаар хуудас/,
1.38. Шүүгдэгч Ж  нь хохирогч Д д “...3 хувийн хүүтэй зээл гадаад улсаас оруулж ирж байна. Франц улсын ЛСЛ банкны хөнгөлөлттэй зээлэнд хамруулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 1.426.000 төгрөгийг хохирогчийн Б гийн Х банкан дахь *********дугаартай дансаар дамжуулан, 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 3.250.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 500.000 төгрөгийг Х банкан дахь ******дугаартай дансаар авсан болох 
- Хохирогч Д гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 7 дугаар сарын сүүл үеэр миний найз ИР  гэх эмэгтэй Ж  гэдэг эмэгтэй нэг жилийн 3 хувийн хүүтэй зээл гадаад улсаас оруулж ирж байна гэсэн. Би тэр үгэнд нь итгээд 30,000,000 төгрөгийн эрсдэлийн даатгал гэж 1.426.000 төгрөгийг Ж тэй хамт байсан Б  гэх эмэгтэйн данс руу шилжүүлсэн. Дараа нь 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Ж тэй уулзсан. Ж  надад хэлэхдээ “Би Б аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмлэгийн тэргүүн. Би энэ шугамаараа 5-6 жил хөөцөлдсөний эцэст 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр зээл авахаар болсон. Би өөрөөсөө гадна хүмүүст тусалмаар байна” гэсэн. Тэгэхээр нь би 100,000,000 төгрөгийн зээл авахаар шийдэж нэмж Ж ийн данс руу 3.250.000 төгрөг нэмж шилжүүлсэн. Тэр өдрөөс хойш надад ямар нэгэн байдлаар зээл авсан гэж хэлээгүй ба надад нэг ч төгрөг өгөөгүй. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Ж  надтай холбогдож “Зээлийн мөнгө орох гэтэл олон улсын банкны код авах хэрэгтэй болсон. Надад одоо мөнгө хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би 500.000 төгрөгийг Улсын их дэлгүүрийн замын эсрэг талд байдаг Х бууз гэдэг цайны газрын хажууд явж байхдаа гар утаснаасаа шилжүүлсэн. Тэр өдрөөс хойш Ж , Б  нар надад нэг ч төгрөг өгөөгүй. Би мөнгөө нэхэж Б  руу залгахад таны мөнгийг Ж ийн данс руу шилжүүлсэн гээд байсан. Ж  рүү залгахад та жоохон хүлээж бай, удахгүй зээл бүтнэ. Би таны 5,176,000 төгрөгийг өгнө гэсэн” гэх мэдүүлэг /7 дугаар хавтасны 37-38 дугаар хуудас/,
- Хохирогчийн Б , яллагдагч Ж  нарын Х банкан дахь 5180296651, ******дугаартай дансны хуулга /7 дугаар хавтасны 31, 10 дугаар хавтасны 23-25, 36, дугаар хуудас/,
1.39. Шүүгдэгч Ж  нь хохирогч Б д “...Францын хөрөнгө оруулалттай жилийн 3 хувийн хүүтэй 5-8 жилийн хугацаатай төсөл хөтөлбөрт хамруулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 4.400.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 1.160.500 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 685.000 төгрөгийг дүү Ш.А гийн Х банкан дахь 5041460293 дугаартай дансаар, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 300.000 төгрөгийг Х банкан дахь ******дугаартай дансаар авсан болох 
- Хохирогч Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 онд Ж  нь надад хэлэхдээ Францын хөрөнгө оруулалттай жилийн 3 хувийн хүүтэй 5-8 жилийн хугацаатай төсөл хөтөлбөрт хамруулж өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ төсөлд хамрагдахаар болсон бөгөөд би төслийг бичье гэхэд Ж  би өөрөө бичнэ энэ төсөл англи хэлээр бичигддэг гэж надад хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд Ж ээр өөрөөр нь төсөл бичүүлэхээр болсон. Тэгээд төсөлд хамрагдахын тулд урьдчилгаа мөнгө хэрэгтэй гээж хэлээд би эхлээд 2018 оны 10 дугаар сарын 13-нд 4.400.000 төгрөг, дараа нь 2018 оны 10 дугаар сарын 17-нд 1.160.500 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 17-нд 685.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 17-нд 300.000 шилжүүлсэн. Нийт 6.545.500 төгрөгийг Ж ийн ******дугаарын данс болон мөн түүний охин А гийн 5041460293 дугаарын данс руу шилжүүлсэн. Үүнээс буцааж авсан мөнгө байхгүй байна.
...Би Бямбахишигт мөнгө өгөх ёстой. Гэхдээ Ж  рүү шилжүүлсэн мөнгөнөөс би Бямбахишигт өгөх ёстой мөнгийг суутгаагүй ээ. Анх мөнгө шилжүүлэх мөнгөнөөс би Бямбахишигт өгөх ёстой мөнгийг суутгаад өгнө гэж ярилцаж тохироогүй юм. Би Бямбахишигт өгөх ёстой мөнгийг өөрөө өгнө” гэх мэдүүлэг /8 дугаар хавтасны 45-48 дугаар хуудас/,
- Хохирогч Б гийн шүүх хуралдаанд өгсөн “...Миний бие нийт 6.650.500 төгрөгийг хохирол нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,  
- Иргэн Ш.А , яллагдагч Ж  нарын Х банкан дахь 5041460293  ******дугаартай дансны хуулга /8 дугаар хавтасны 7-9 дүгээр хуудас/,
1.40. Шүүгдэгч Ж  нь хохирогч А т Б  гэгчээр дамжуулан “...Францын хөрөнгө оруулалттай банкнаас мөнгө нь орж байгаа” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 1.500.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 3.000.000 төгрөг, 276.000 төгрөгийг Х банкан дахь 5194010419 /яллагдагч Ж ийн данс/ дугаартай дансаар дамжуулан, 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 3.000.000 төгрөгийг Х банкан дахь 5000972694 дугаартай дансаар авсан болох 
- Хохирогч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний танил Б  гэх хүний жилийн 3 хувийн хүүтэй 40.000.000 төгрөгийн зээл олгодог хүн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би 2018 оны 5 дугаар сард Б  нь дахиж ирээд Ж д франц хөрөнгө оруулалттай банкнаас мөнгө нь орж байгаа гэж хэлээд 3 сая төгрөг шилжүүлээч гэж хэлэхээр нь 5000972694 дугаарын данс руу шилжүүлсэн. Дараа нь 2019 оны 8 дугаар сард Ж  нь өөрөө утсаар одоо удахгүй очно, тэгээд мөнгийг чинь өгнө гэж хэлсэн ба дахиж урьдчилгаа мөнгө гэж 4.777.000 төгрөгийг 5194010419 дугаарын дансыг авсан” гэх мэдүүлэг /8 дугаар хавтасны 50-51 дүгээр хуудас/, 
- Хохирогч А ийн шүүх хуралдаанд өгсөн “...Миний бие нийт 7.776.000 төгрөг нэхэмжилж байгаа.Одоогийн байдлаар миний дансыг  хүртэл битүүмжилсэн хэцүү байдалтай байна” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,  
- Яллагдагч Ж ийн Х банкан дахь 5000972694 дугаартай дансны хуулга /8 дугаар хавтасны 7-9 дүгээр хуудас/,
1.41. Шүүгдэгч Ж  нь хохирогч Х т “...“Арвин мэлмий” хоршоо байгуулж байна. Уг хоршоонд гишүүнээр элсүүлнэ. Франц улсаас 0.75 хувиар зээл авахаар тохирсон, 100 сая хүртэлх хөнгөлөлттэй зээл олгоно” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 онд хэд хэдэн удаагийн үйлдлээр нийтдээ 6.530.000 төгрөгийг бэлнээр болон Х банкан дахь ************** дугаартай дансаар, Ш.А гийн Х банкан дахь 5180954769 дугаартай дансаар дамжуулан, иргэн Ж ын Х банкан дахь 5189089884 дугаартай дансаар дамжуулан тус тус авсан болох нь 
- Хохирогч Х ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн “...Ж  нь Б  болон 3, 4 хүнтэй хамт 2018 оны 3 дугаар сарын сүүлчээр Ногооннуур сумд очиж байсан. Тэнд Тайлах гэх хүний хүүхдийн гэрт хурал хийсэн. Нийт 40 хэдэн хүн цугларсан. Тэгээд бид нарыг гишүүнээр элсүүлж “Арвин мэлмий” гэх хадгаламж зээлийн хоршоо байгуулж гишүүний дэвтэр өгсөн. Уг дэврийг 1.000.000 төгрөгөөр авна. “Арвин мэлмий” гэх хоршоо ашиг олох юм бол уг 1.000.000 төгрөгт нэмэгдэж байж байх болно гэж хэлсэн. Тэгэхээр нь би банканд зээлтэй хүнд зээл өгч чадах юм уу гэхэд бусад зээл эд хөрөнгө ямар ч хамаарахгүй. Барьцаагүй, 10.000.000-100.000.000 төгрөг хүртэл, 5-8 жил хүртэл хугацаагаар олгоно гэж хэлсэн. 
Эхнэр бид хоёр хэлсэнд нь итгээд 980.000 төгрөгөөр дэвтрийг нь авсан. Дараа нь даатгал төлөхгүй бол мөнгө ирэхгүй юм байна гэсэн. Би 60.000.000 төгрөг авахаар хүсэлт гаргасан байсан ба 1.800.000 төгрөгийг Х банкны дансаар Ж ийн дансанд шилжүүлсэн. Хотоос карт ирсэн байна. Тэрийг  авахын тулд мөнгө хэрэг болоод байна гэсэн. Эрсдэлийн даатгал гэж 1.800.000 төгрөг төлсөн. Миний данс хаагдсан байгаа миний хүүхэд болох Ш  А гийн дансанд мөнгө хий гэхээр нь 1.400.000 төгрөгийг хийсэн. Өгсөөр байгаад нийт 6.530.000 төгрөг өгсөн байна. Хохирогч Д  нэг хүнээс 10.000.000 гаруй төгрөг авсан. Үүнийг 10 хүн  1.300.000  төгрөгөөр хувааж төлөхөөр болсон байсан ба  би 1.300.000 төгрөгийг нь өгсөн байгаа. Тухайн 10.000.000 төгрөгийн хүү болох 3.000.000 төгрөгийг Ж  бид төлнө гэж хэлсэн. Д  байшин, машинаа алдсан болохоор би мөнгийг төлж өгсөн байсан. Тэр мөнгөө Ж ээс авна. Хамгийн сүүлд 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 6 хүнд зээл олгох зөвшөөрөл ирсэн. Чи газар болон, үл хөдлөхийн гэрчилгээгээ надад аваад ир. Тэрийг чинь барьцаалаад мөнгө олгохоор болсон гэж хэлсэн. Миний үл хөдлөх хөрөнгө, газрын гэрчилгээ “Х ” хадгаламж зээлийн хоршооны барьцаанд байсныг хуулбарлаад өгсөн. Тэгэхэд чи мөнгө авахын тулд 100 доллар төлнө гэхээр нь би одоо мөнгө төлж чадахгүй. Хангалттай мөнгө өгсөн. Өгсөн мөнгөө буцаагаад авъя гэж хэлсэн. Би Ж д нийт 6.530.000 төгрөг өгсөн. Үүнээс 100.000 төгрөг авсан. Өөрөө 50.000 төгрөгийг хасаж тооцож болно гэж хэлсэн. Миний өгсөн мөнгийг л өгвөл болно. 6.430.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.” /шүүх хуралдааны тэмдэглэл, 8 дугаар хавтасны 52-55 дугаар хуудас/,  
- Мөнгө тушааж байсан тухай Х банкны орлогын баримтууд, дансны хуулга /8 дугаар хавтасны 31-43 дугаар хуудас/,  
1.42. Шүүгдэгч Ж  нь хохирогч Н д хохирогч Г гаар дамжуулан “...гадаад улсаас бага хүүтэй их хэмжээний зээл оруулж ирнэ, мөнгийг тань өсгөж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 3.000.000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 300.000 төгрөгийг Х банкан дахь ************** дугаартай дансаар, 2017 оны 11 дүгээр сарын үед 1.000.000 төгрөгийг бэлнээр авсан болох нь 
- Хохирогч Н гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хөрш болох Г  нь жимс, ногооны наймаа хийдэг байсан ба 2017 оны 7 дугаар сарын 27-ны үед нөхөр болох К.М тай ирж уулзаад жимс, ногоо авах гэсэн чинь хэдэн төгрөг мөнгө хүрэхгүй байна, та нар түр хугацаагаар мөнгө зээлж байгаач гэж хэлээд манай нөхрөөс 5 хоногийн хугацаатай 13.000.000 төгрөг зээлж авсан юм. Г  нь хилээр жимс, ногоо оруулж ирэхэд мөнгө хүрэхгүй байна гээд мөнгө зээлж аваад хугацаандаа хэдэн төгрөг нэмж өгдөг байсан үнэн. Бид нарын дунд тухайн үед хийсэн ямар нэгэн гэрээ байгаагүй. Тэр үед Г  хэдэн төгрөг зээлж аваад хэдэн төгрөг нэмж өгсөн үнэн гэхдээ урд хэдэн төгрөг зээлж аваад хэдэн төгрөг нэмж өгсөн талаар санахгүй байна. Юу ч гэсэн сүүлд манай нөхрөөс 13.000.000 төгрөг зээлээр авч нотариатаар батлуулан гэрээ байгуулсны дараа мөнгө шилжүүлж өгсөн. Г гаас 5 хоногийн дараа түүнээс зээлж авсан мөнгөө өгөхгүй юм уу гэж нөхөр маань асуухад эхэндээ наймаа сайн болохгүй байна, түр хүлээж байгаач гэж шалтаг, шалтгаан хэлдэг байсанд итгэж байсан юм. Харин сүүлдээ манай нөхрөөс зээлж авсан 13.000.000 төгрөгийг Ж  гэгч эмэгтэйд шилжүүлсэн талаар хэлсэн учир 2017 оны 11 дүгээр сард байх анх уулзахад манай нөхрөөс зээлж авсан мөнгийг удахгүй өгнө гадаад улсаас их хэмжээний мөнгө ирэх гэж байгаа гэсэн юм. 
2017 оны 08 дугаар сарын үе байсан байх он, сар, өдрийг тодорхой санахгүй байна анх удаа С Г гаас нөхрийн зээлсэн мөнгө яасан гэхэд Ш Ж  гэгч ойрын хугацаанд гадаад улсаас хөнгөлөлттэй зээл оруулж ирэх гэж байгаа, уг мөнгөнөөс та нараас зээлж аваад түүнд өгсөн 13 сая төгрөгийг авч өгөх болно гэж хэлсэн байна. Тэгээд Г  надаас нэмж 3.000.000 төгрөг өгвөл их хэмжээний хүүтэй мөнгө нэмж өгнө гэхээр нь Ж тэй уулзалгүй шууд итгээд 3.000.000 төгрөгийг Ж ийн дансанд шилжүүлсэн юм. 2018 оны 9 дүгээр сар байсан Г  утсаар яриад Ж  Улаанбаатар хотод байгаа, удахгүй гадаад улсаас мөнгө ирэх гэж байгаа нэмээд яаралтай 350.000 төгрөг хийгээрэй, энэ мөнгө чинь 500.000 төгрөг болно гэхээр нь Ж иЙн дансанд уг мөнгийг хийж өгсөн юм. Дараа нь 2017 оны 11 дүгээр байх хамгийн сүүлд буюу гурав дахь удаа Г , Ж  нар таараад одоо яг удахгүй гадаадаас мөнгө ирэх гэж байна 1.000.000 төгрөг хэрэгтэй байна гэхээр өгсөн юм. Тухайн үед Г , Ж  нар надад хандаж анх авсан 3.000.000 төгрөгийг 6.000.000 төгрөг болгож, 350.000 төгрөгийг 500.000 төгрөг болгож, одоо авч байгаа 1.000.000 төгрөгийг 1.500.000 төгрөг болгож өгнө гэхээр нь итгэж өгсөн юм. Нийт 4.350.000 төгрөг зээлж өгсөн бөгөөд одоо болтол эргүүлж авсан мөнгө байхгүй тухайн үед итгээд өгсөн юм” гэх мэдүүлэг /8 дугаар хавтасны 58-59 дүгээр хуудас/,
- Яллагдагч Ж ийн Х банкан дахь ************** дугаартай дансны хуулга /1 дүгээр хавтасны 86, 108 дугаар хуудас/,
1.43. Шүүгдэгч Ж  нь хохирогч А д “...“Арвин мэлмий” хоршоо байгуулж байна. Уг хоршоонд гишүүнээр элсүүлнэ, Франц улсаас 0.75 хувиар зээл авахаар тохирсон. 100.000.000 сая хүртэлх хөнгөлөлттэй зээл олгоно, чамд 80.000.000 төгрөгийн төсөл өгч зээл гаргана” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж  2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 980.000 төгрөгийг орлогын ордер бичиж бэлнээр, 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 170.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 2.755.500 төгрөгийг Х банкан дахь ************** дугаартай дансаар авсан болох нь 
- Хохирогч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр зүс таних Ж  гэгч өөрийгөө “Арвин мэлмий” хоршоо байгуулж байна. Уг хоршоонд гишүүнээр элсүүлнэ, Франц улсаас 0.75 хувиар зээл авахаар тохирсон. 100.000.000 сая хүртэлх хөнгөлөлттэй зээл олгоно, чамд 80.000.000 төгрөгийн төсөл өгч зээл гаргана гэж хуурч мэхлэн эхлээд 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 980.000 төгрөг авсан. Дараа нь 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 80.000.000 төгрөгийн даатгалын шимтгэлд 2.755.500 төгрөг хэрэгтэй байна. Удахгүй төсөл ирэх болно гэж хуурч уг мөнгийг өөрийнх нь нэр лүү шилжүүлж авсан. Мөн Ж  нь 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гаалийн татварт өгнө гэж 170.000 төгрөгийг бэлнээр авсан. Иймд би нийт 3.905.500 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /9 дүгээр хавтасны 169 дүгээр хуудас/,
- Яллагдагч Ж ийн Х банкан дахь ************** дугаартай дансны хуулга /9 дүгээр хавтасны 164, 166 дугаар хуудас/, 
- Гэрч К ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нэг иргэдээс 980.000 төгрөг авч байгаа ба иргэн Ж ийн дансанд хийлгэж байгаа юм. Уг мөнгө Ж ийн дансанд байгаа гэж бодож байна. Иргэдийн ирүүлсэн хувь нь ямар нэгэн зүйлд зарцуулагдаагүй иргэн Ж ийн дансанд байгаа болно. Хоршооны тэргүүлэгч болох иргэн Х, С, М, М бид 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хуралдаж 32 тоот тогтоолыг гаргасан юм. Уг тогтоолд дурьдагдсан 13.720.000 төгрөг нийт 14 хүний нийлүүлсэн хувийн Ж ийн дансанд байрлуулахаар болсон юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны хэргийн 200 дугаар хуудас/,
- Гэрч М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж ийг би танихгүй юм. Би аймгийн төвд машинаар такси хийдэг ба нэг орой Ж  намайг таксинд авч явж байгаад утсаар зээлтэй холбоотой зүйлийг бусдад хэлж байсан юм. Тэгээд би иргэн Ж ээс ямар зээл болох талаар асуухад гадаадаас их хэмжээний мөнгө ирж байгаа манай зээл олгогч одоо Увс аймагт байгаа манай аймагт ирэх гэж байна гэж хэлсэн тул би уг зээлэнд хамрагдахаар болсон тэгээд би иргэн Ж ийн надад өгсөн ************** тоот дансанд өөрийн 000000 тоот данснаас 980.000 төгрөгийг 2018 оны 3 сарын 09-ны өдөр тушаасан ба дараанУБ хотод байдаг дүүдээ болсон зүйлийг хэлэхэд гэрээ хийгээгүй бол таныг залилж байна гэсэн үг гэж хэлсэн юм. Тэгээд би тэр өдөр иргэн Ж д очиж мөнгө буцааж авах хэрэгтэй байна гэж хэлсээр байгаад мөнгө буцааж авсан юм. Би мөнгийг шилжүүлсний дараа 1 цагийн дотор буцааж авсан юм. Би ямар нэгэн хохиролгүй болно. Надтай танилцсаны дараа Ж  надаас салахгүй өдөр болгон залгаж одоо 3 хүн үлдээд байна гэж хэлсээр байгаад надаас 980.000 төгрөг авсан ба би тэр өдөр надад доллар хэрэггүй би мөнгийг авах хэрэгтэй байна гэсээр байгаад мөнгийг буцааж авсан болно” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 202 дугаар хуудас/
- Гэрч Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний 000005 тоот данстай картыг нөхөр болох Дамысын М  ашиглаж байгаа юм. 2018 оны 02 дугаар сарын 04-ны өдөр иргэн Ш. Ж ийн дансанд мөнгө шилжүүлсэн асуудлыг миний нөхөр сайн мэдэж байгаа надад тэр талаар мэдэх зүйл байхгүй болно” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 204 дүгээр хуудас/
- Гэрч Х ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр талаар би сайн мэдэхгүй юм. Би 2017 онд Казакстан улсад байсан ба 2017 оны сүүлээр аймагт ирсэн. Иргэн Ж  2018 оны 02 дугаар сарын сүүлээр намайг дуудаж одоо Франц улсаас их хэмжээний мөнгө ирэх гэж байна. Би гишүүдтэй хурал хийх болно тэр үед ирэх хэрэгтэй гэсэн тул иргэн Ж ийн 2018 оны 5 дугаар сард хийсэн хуралд очиж оролцож байсан юм. Гэхдээ иргэн Ж ийн бусдаас зээл олгох нэрээр мөнгө төгрөг авсан асуудалд миний ямар нэгэн оролцоо байхгүй болно” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны хэргийн 205 дугаар хуудас/, 
- Гэрч Д ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... “WESTERN UNION” үйлчилгээгээр мөнгө төгрөг шилжүүлэх үед зөвхөн 10 орон тоотой кодоор шилжүүлдэг эхэнд 5 орон тоотой код явуулан сүүлд 10 орон тоотой кодоор мөнгө авах боломж байхгүй юм. Манай байгууллагаас “...WESTERN UNION” үйлчилгээгээр гадаад руу мөнгө төгрөг шилжүүлэх үед бид мөнгө шилжүүлсэн иргэнд 10 орон тоотой кодыг өгч явуулдаг юм. Гадаадаас мөнгө шилжүүлсэн хүнд тухайн газраас 10 орон тоотой код ирдэг ба уг кодыг авсан иргэн банканд авсан кодыг үзүүлэн шалгуулах үед ирсэн мөнгө төгрөг болон хүлээн авагчийн овог, нэр, мөнгөний хэмжээ зэрэг харагддаг юм. Код авсан иргэн “...WESTERN UNION” үйлчилгээтэй аль ч банкнаас авах боломжтой юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны хэргийн 206 дугаар хуудас/,
- Гэрч М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Иргэн Ж ийг гаднаас нь таних ба ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй юм. Иргэн Ж  гэгч бага хүүтэй их хэмжээний мөнгө зээлээр олгох гэж байна гэж сонсож 2017 оны сүүлээр Ж тэй очиж уулзаж байсан ба тэр үеэс эхлэн таньдаг болсон юм. 2018 оны 2 дугаар сарын 04-ны өдөр иргэн Ж аас 980.000 төгрөг зээлж авч иргэн Ж ийн дансанд тушааж Ж ийн олгох зээлд хамрагдахаар болж байсан ба дараан Ж  надаас мөнгөө нэхэж байсан тул Ж д Ж д миний мөнгийн өгч миний нэрийг хасаж өг гэж өөрийн нэрийг хасуулсан иргэн Ж ээс 980.000 төгрөгийг Ж д өгүүлсэн юм. Ж  надад мөнгө зээлэх өдөр миний дансанд 1.960.000 төгрөг шилжүүлсэн ба 980.000 төгрөг нь иргэн Ж  өөрийн эхнэрийн нэрийг оруулан гэсэн мөнгө байсан тул би Ж ийн дансанд шилжүүлсэн юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны хэргийн 208 дугаар хуудас/,
- Гэрч М  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хариуцсан Ө сумын 11 дүгээр багийн иргэн Ш  овогтой Ж  нь тус багийн 12 дугаар гудамжны, 4 тоотод бүртгэлтэй боловч тухайн хаяган дээр амьдардаггүй бөгөөд Ө сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт түрээсийн байшинд амьдардаг байсан юм.Ж  нь хоёр хүүхдийн хамт амьдардаг гэж явдаг ба том охин болох А  1999 онд төрсөн, Ж ийн эцэг болох Ш ийн нэрээр овоглож явдаг, бага охин нь болохоор Ж ийн Назылы 2003 онд төрсөн өөрийнхөө нэрээр овоглож явдаг юм. Мөн Ж  нь манай багийн өрх толгойлсон эмэгтэйчүүдийн нэг нь болдог юм. Ж  нь 2018 оны 05 дугаар сард надтай ирж уулзан цагдаагийн байгууллагад гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа гэж хэлээд багын засаг даргын тодорхойлолт авч явсан. Тэр үед Ж  хэлэхдээ Ө сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт түрээсэлж амьдарч байгаа байшингаасаа удахгүй гарах гэж байгаа гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 223-224 дүгээр хуудас/,
- Гэрч Т.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн 11 цагийн үед миний найз болох Е  надтай утсаар ярьж “чамд мөнгө байна уу, мөнгө байвал 1.700.000 төгрөг зээлж байгаач” гэж асуусан. Найз болох Е  нь хүнсний дэлгүүр ажиллуулдаг учир би түүнийг дэлгүүртээ бараа авах гэж байгаа юм болов уу гэж ойлгосон. Түүнд мөнгөөр яах гэж байгаа юм, мөнгө бол байгаа, бараа авах гэж байгаа юм уу гэхэд. Е  нь надад үгүй бараа авахгүй, манай нэг худ хүнд мөнгө хэрэгтэй болоод байна гэхээр нь би түүнд мөнгө зээлэх юм бол худыг чинь танихгүй юм чинь чамд зээлж болж байна, дансны дугаараа явуулчих гэж хэлсэн ба хэсэг хугацааны дараа найз болох Е  надтай дахиж утсаар ярьж чамд их хэмжээний зээлэх мөнгө байгаа юу гэж асуухаар нь би түүнд яасан юм, яах гэсэн юм бэ гэхэд тэр надад чи манай дэлгүүрт хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгээд би найз Е ын дэлгүүрт очсон. Найз Е ын дэлгүүрт Д  түүний хажууд хүргэн ах нь гэж нэг хүн түүнээс гадна 3-4 хүн байсан. Найз болох Е надад чамд их хэмжээний зээлдэх мөнгө байна уу, би сая худ болох Д д 1.700.000 төгрөг зээлсэн юм. Одоо худ Д тай хамт явж байгаа энэ хүмүүст мөнгө хэрэгтэй байгаа юм байна гэхээр нь би Е д хэрэв мөнгө зээлдэх юм бол чамд л зээлэх болно, наад хүмүүсийг чинь танихгүй, хэдэн төгрөг хэрэгтэй гэж байна гэхэд Е хэлэхдээ энд байгаа 4-5 хүнд 11,400,000 төгрөг хэрэгтэй болоод байна гэж байна. Эдгээр хүмүүст хоёулаа нийлж 11.400.000 төгрөг зээлэх юм бол 1 хоногийн дотор 13.000.000 төгрөг болгож өгье гэнэ, би сая худ болох Д д 1.700.000 төгрөгийг бэлнээр өгсөн, одоо чамд мөнгө байвал 9.700.000 төгрөг зээлэх боломж байна уу гэж хэлсэн. Тэгээд тэнд байсан Д  болон түүнтэй хамт явж байсан хүмүүс надад та бид нарт 9.700.000 төгрөг зээлчих, орой гэхэд Е та хоёрын мөнгийг 13.000.000 төгрөг болгож өгнө гэхээр нь би тэр хүмүүст та нарт зүгээр байж байгаад 9.700.000 төгрөг зээлж чадахгүй гэхэд тэр хүмүүс тэгвэл та бид нартай нотариат орж гэрээ байгуулж байгаад мөнгө зээлээч гэж хэлсэн. Тухайн үед үдийн цайны цаг болж байсан учир үдээс хойш нотариат орж гэрээ байгуулахаар болсон. Тэгээд үдээс хойш нотариат ороход надаас болон Е бид хоёроос нийт 11.400.000 төгрөг зээлж авах гээд явж байсан 9 хүн байгаа гэсэн ба тэр хүмүүс тус тусдаа гэрээ байгуулъя гэж хэлхээр нь би тэр хүмүүст та нартай тус тусдаа гэрээ байгуулж мөнгө зээлж чадахгүй, хэрэв мөнгө зээлж авна гэх юм бол найз Е ын худ болох ганц Д тай гэрээ хийж байж мөнгө зээлэх болно гэдгээ хэлсэн. Тэгээд Д  болон мөнгө зээлж авах гээд явж байгаа хүмүүс хоорондоо ярилцаж ирээд Д  надаас 13.000.000 төгрөг зээлж авснаар нотариатаар гэрээ байгуулсан. Нотариатаас гарсны дараа би Д д дансны дугаараа өгчих 980,000 төгрөгийг шилжүүлж өгье гэж хэлсэн. Тэр үед Д  нэг хүнтэй утсаар ярьсанаа надад ************** гэсэн дансны дугаар өгч энэ данс руу шилжүүлээд өгчих гэхээр нь би түүнд чиний өөрийн дансанд шилжүүлбэл зүгээр байсан юм нэгэнт гэрээ байгуулсан болохоор шилжүүлээд өгчихье гэж хэлээд түүний надад өгсөн ************** тоот дансанд 3.000.000 төгрөгийг 3 удаа 700.000 төгрөгийг нэг удаа нийт 9.700.000 төгрөг шилжүүлсэн.Би Д  нарт мөнгө зээлсний дараа хүн л юм чинь 2-3 хоногийн дараа өгөх байлгүй гэж бодоод тэд нартай 2-3 хоног холбоо бариагүй Харин тэр үед найз болох Е Д тай утсаар холбогдож зээлсэн мөнгийг хэзээ өгөх гэж байгаа талаар асуухад одоогоор мөнгө орж ирээгүй байна, удахгүй орж ирэх болно тэр үед өгөх болно гэж байна гэж надад хэлсэн. Тэгээд 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр найз Е бид хоёр түүний дэлгүүрт байж байхад Д хажуудаа үл таних хоёр эмэгтэйг дагуулж ирсэн Д  хамт ирсэн харааны нүдний шилтэй эмэгтэйг Ж  гэдэг хүн гэж танилцуулсан. Е бид хоёрт та мар надад итгэхгүй байх би Е та хоёроос зээлж авсан 11.400 000 төгрөгийг энэ Ж  гэдэг хүний дансанд шилжүүлж өгсөн байгаа юм, энэ хүн бид нарын зээл авах гээд яаж байгаа хоршооны захирал байгаа юм, зээлийн гэрээнд тусгасан хугацаанд зээлж авсан мөнгөө өгч чадаагүй учир энэ хунийг дагуулж ирлээ гэж хэлсэн Ш Ж  гэгч хэлэхдээ гадаад улсаас зээлийн мөнгө орж ирсэн байгаа гэж хэлээд шуудангийн дугтуйг гаргаж ирж энэ дотор гадаад улсаас ирсэн зээлийн мөнгөтэй виза карт байгаа бөгөөд мөнгө гаргаж авах гэхээр нууц кодыг буруу оруулсан учир гаргаж авах боломжгүй болоод байна. Одоо удахгүй гадаад улстай холбогдож байгаад картны нууц үгийг дахиж авах болно, манай оронд өдөр болж байхад тухай гадаад улсад шөнө болж байдаг учир холбогдож чадахгүй байна. Тийм учраа та нар одоо 3 хоног хүлээж байгаач, 3 хоногийн дараа та нарт өгөх 13.000.000 төгрөгөн дээр 3.000.000 төгрөг нэмж 16.000.000 төгрөг болгож өгөх болно гэж хэлээд миний Д тай байгуулсан зээлийн гэрээний доод талд энэ тухай бичиж өгсөн. Тэгэхэд би уг Ж  гэх эмэгтэйд тэгвэл 16.000.000 төгрөг өгнө гэж яах юм, 3 хоногийн дараа 13.000.000 төгрөгөө авч ирээд өгчих гэж хэлээд явуулсан. Тэрнээс хойш 3 хоног өнгөрсний дараа би Ж , Д  нартай утсаар холбогдож мөнгө юу болсон эсэхийг асуухад Ж  нь гадаад улсаас мөнгө маргааш орж ирэх гэж байна, нөгөө өдөр орж ирэх гэж байна гэж худал хэлж, хууран мэхэлсээр өнөөдрийг хүрсэн. Би анх мөнгө зээлэхдээ иргэн Д тай зээлийн гэрээ байгуулж зээлсэн болохоор иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүхээс Д  нь төлж өгөхөөр шийдвэр гарсан байгаа” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 239-240 дүгээр хуудас/,
- Гэрч Е ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Д  нь хүргэн ах нь гэх хүн, мөн тэдний хажууд үл таних 2-3 хүнтэй хамт миний “Кыран” дэлгүүрт ирж надтай уулзаж хадгаламж зээлийн хоршооноос зээл авах гэж байна 1.700.000 төгрөг өгч байгаач орой 17-18 цагийн үед 300.000 төгрөг нэмж 2.000.000 төгрөг болгож өгье гэж мөнгө зээлэхийг хүссэн. Би Д ы үгэнд итгэж 1.700.000 төгрөг өгсөн. Тэгэхэд Д тай хамт явж байсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүн надад бид нарт ч гэсэн 1.700.000 төгрөг зээлээч гэж хэлхээр нь би найз болох Т.Н тай утсаар ярьж чамд бэлэн мөнгө байвал надад 1.700.000 төгрөг зээлж байгаач гэж асуухад найз болох Т.Н  тэг тэг ав гэхээр нь би түүнд тэгвэл миний хөгшин мөнгөө манай дэлгүүрт аваад хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгж байхад Д  бид нартай хамт зээл авах гээд явж байгаа хүмүүст мөн адил мөнгө хэрэгтэй байгаа найзад чинь мөнгө байгаа бол зээлээд аваад өгөөч, өнөөдөр орой гэхэд буцаагаад өгчихнө гэхээр нь би найз Т.Н тай дахиж утсаар ярьж энд нэг хүмүүс хүүтэй мөнгө зээлж авъя гээд байна хүрээд ирээч гэхэд тэр надад чамд бол мөнгө өгч болно, танихгүй хүмүүст мөнгө зээлэхгүй гэхээр нь би найз Т.Н ад чи юу ч гэсэн манай дэлгүүрт хурдан хүрээд ирээч гэж дуудсан.Тэгээд Т.Н  манай дэлгүүрт ирж Д тай хамт явж байсан хүмүүст мөнгө зээлэхээр болсон. Т.Н  уг хүмүүст хэрэв би мөнгө зээлэх юм бол нотариатаар гэрээ хийж байж өгөх болно, мөн та нарын хүн тус бүртэй гэрээ байгуулахгүй, ганц хүнтэй л гэрээ байгуулж байж мөнгө зээлэх болно гэж хэлсэн. Тэгээд мөнгө зээлж авах гэж байсан бүх хүмүүс зөвшөөрч, хоорондоо ярилцаж байгаад Д  зээлийн гэрээ хийхээр болж шийдсэн.Тухайн үед мөнгө зээлж авах гэж байгаа хүмүүс хэлэхдээ Д ы надаас авсан 1.700.000 төгрөг миний найз Т.Н аас авах 9.700.000 төгрөг, нийт 11.400.000 төгрөг аваад 1 хоногийн дараа 13.000.000 төгрөг болгож өгнө гэж тохиролцсон. Түүний дагуу бүгдээрээ нотариат орж Т.Н  нь Д д 13.000.000 төгрөг зээлсэн гэж зээлийн гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсны дараа Д  Т.Н ад дансны дугаар өгсөн ба уг дансны 9.700.000 төгрөгийг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 241-242 дүгээр хуудас/,
- Гэрч С гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Ж  гэх эмэгтэйтэй одоогоос 3-4 жилийн өмнө Б аймагт ажлаар явж байгаад танилцаж байсан. Ж  нь тэр үөд Б аймгийн хараагүйчүүдийн нийгэмлэгийн салбар зөвлөлийн дарга гэж байсан, тухайн үед Ж  надад гадаадын хөрөнгө оруулалтай банк бус санхүүгийн байгууллага оруулж ирэх гээд судалж байгаа гэж ярьж байсан. мөн Ж  хараагүй иргэдтэй гэр бүлийг дэмжсэн хадгаламж, зээлийн хоршоо байгуулж ажиллахаар явж байна гэж ярьж байсан. тэрнээс хойш Ж тай уулзахгүй явж байгаад 2018 оны 107 дугаар сард наадмын өмнө Ж  Улаанбаатар хотод ирчихсэн миний гар утсыг сураглаж байгаад олж над руу яриад Ж  бидУБ хотод ирсэн байна уулзах ажил байна гэсэн. тэгээд Ж д өөрийн ажлын хаягаа зааж өгсөн. Ж  манай ажил дээр ирээд надтай уулзахдаа 3 жилийн өмнө ярьж байсан гадаадын хөрөнгө оруулалтай банкны зээл олгодог ажлаа бүтээсэн гэж хэлж байсан. Тэгээд Ж  Б аймгаас 14 хүнийг бичиг баримт бүрдсэн эрсдэлийн даатгал болон, зээлийн гэрээний хураамжаа төлж бүх юм бэлэн болсон байгаа гэж ярьж байсан. тэгээд надад зээл авах хүн байвал авч болно ш дээ гэж хэлж байсан Тэгээд би өөрийн ойр дотно байдаг Энхтуяад хэлсэн. Тэгээд Ж  тухайн үед ихэл гоё яриад найдвартай эрсдэл байхгүй та нарыг авч байгаа зээлд барьцаа хөрөнгө шаардахгүй, тухайн улс даатгалыг хариуцаж байгаа гэж ярьж байсан. тэгээд Энхтуяа зээл авахаар болсон, би зээл авах гээд чадаагүй юм. Ж  үүнээс хойш мөнгө орж ирэх гэж байна удахгүй гэсээр байгаад өнөөдрийг хүрсэн байна” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтасны 119 дүгээр хуудас/,
- Гэрч Г.С гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байсан байх санагдаж байна, Ж  миний гар утас лүү залгаж хүрээд ирээч, чамтай уулзах ажил гарсан, машинтай явж байгаа бол хурдан хүрээд ир гэсэн. Тэгээд Ж тэй уулзахад гадаад улсаас бага хүүтэй их хэмжээний мөнгө орж ирэх гэж байна, гадаад улсаас мөнгө орж ирэхэд баталгаанд мөнгө дутаад байна, нэг хүн аваад нэг айлд очоод ирье, тэр хүн мөнгө зээлээр өгөхөөр болсон гээд ...нэг хүнтэй гэрт ороод уулзсан юм. Тэр хүн нь одоо Х  гэдгийг нь мэдэж байна. Ж  нь “гадаад улсаас одоо удахгүй бага хүүтэй мөнгө орж ирнэ, баталгаанд мөнгө хэрэгтэй байна, Та мөнгө зээлэх үү гэхэд Х  нь 4.000.000 төгрөгийг нэг сарын хугацаатай зээлээр авахаар болж сарын дараа 500.000 төгрөг нэмж өсгөж өгөхөөр тохиролцсон. 
...Маргааш өдөр мөн Ж  нөгөө хүнээс зээл авахаар болсон, мөнгөө авах гэж байна, тэр хүн хөл муутай явж чадахгүй хүрээд ирээрэй гэхээр нь очсон юм. Х ийг гэрээс нь аваад Төрийн банканд хүргэж өгсөн, тэр хүн Ж д 4 сая төгрөг өгсөн гэсэн. Энэ авсан мөнгийг яаж өсгөж өгөхөөр болсон эсэхийг би мэдэхгүй. 
...Тэр үед Х  зээлээр мөнгө авч байгаа болохоор барьцаанд эд хөрөнгө хэрэгтэй гэсэн, тэр үед Ж  надад ямар нэгэн барьцаанд тавих эд хөрөнгө байхгүй, чи машинаа тавиад өгөөч, удахгүй гадаад улсаас мөнгө орж ирнэ гэхээр нь Ж д итгээд барьцаанд тавьсан юм. Ж ийн мөнгө нь орж ирэхгүй, надад мөнгөний шаардлага гарсан тул машинаа худалдсан болно. Тэгээд ч Ж  нь Х ээс мөнгө зээлж авсны дараа удахгүй мөнгө орж ирнэ, чи 500.000 төгрөг зээлээр өгөөч, Франц улсаас 90 мянган ам.доллар ирнэ гэхээр нь машинаа худалдаад 500.000 төгрөг өгсөн юм. Одоо тэр 500.000 төгрөгийг нэхэмжлэхгүй, тухайн үед ямар ч баримт аваагүй болно гэх” мэдүүлэг /4 дүгээр хавтасны 202-203 дугаар хуудас/,
- Гэрч Д.Ш н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байх Ж  надад хандаж одоо удахгүй гадаад улсаас бага хүүтэй, их хэмжээний мөнгө орж ирэх гэж байна, гадаад улсаас мөнгө орж ирэхэд одоо хэрэглэх мөнгөний хэрэгцээ гарч байна, Таны танил Х  мөнгө зээлээр өгөх үү, асуугаад өгөөч гэхээр нь би Ж  болон Г.С  нарыг дагуулж, Х ийн гэрт очсон. Тэгээд Ж  Х тэй уулзаж мөн гадаад улсаас бага хүүтэй мөнгө ирэх гэж байна, Та надад мөнгө зээлдүүлээч, мөнгө ирэх үед өсгөж өгнө гээд ярилцаад тохиролцсон. ...би тэр үед Х эд Та мөнгө зээлэх гэж байгаа юм бол барьцаанд эд зүйл аваарай, би сайн мэдэхгүй, Та мөнгө зээлээр өгөх эсэхээ өөрөө шийдээрэй, надад ямар ч хамаагүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтасны 204-205 дугаар хуудас/, 
- Гэрч Г гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 7 дугаар сард зүс таних ах болох Цэвэгсүрэн гэх хүнтэй хамт Метро моллын ойролцоо байдаг Утга зохиолын ордон билүү холбоо гэх байрны 302 тоотод очиж С  гэх хүний өрөөнд Ж  гэдэг хүнтэй уулзсан. Ж  нь хэлэхдээ “Франц улсын Эс Си Эл гэх банкнаас жилийн 3%-н хүүтэй төслийн зээл гаргаж өгч чадна” гэж хэлж байсан. Дараа нь би тэр асуудлын талаар би хүмүүсээс асуухад дэмий гэж байсан ба тэр өдрийн орой Ж  нь надруу залгаад “Би чамаас эрсдэлийн даатгалын мөнгө авахгүйгээр гэрээний мөнгө болох 1.178.000 төгрөг өгчих” гэж хэлсэн. Би маргааш нь өөрийн найз болох А тай хамт ‘Дипломат" гэх зочид буудалд очиж Ж тэй уулзсан. А  нь миний өмнөөс 1.178.000 төгрөг өгсөн ба дараа нь Ж  нь А д зээл гаргаж өгнө гэж хэлээд дахин 1.426.000 төгрөг гаргаж өгсөн байсан. Тэгээд суулд 2018 оны 8 сарын 20-ны өдөр Ж  нь биднийг дуудаад “Терроризмтой тэмцэх чиглэлээр шалгалт хийгдэж байна надад 4.000.000 төгрөг шаардлагатай байна” гэсэн. Тэр мөнгийг би өгөхийн тулд А  өөрөөсөө 3.700.000 төгрөг босгоод 1.000.000 төгрөгийг нь дансаар 2.700.000 төгрөгийг нь бэлнээр аваачиж өгсөн. Тэр өдрөөс хойш Ж  нь зээл ирэх гэж байгаа гээд цаг аваад байсан ба нэг орой байсан газар нь очсон чинь байхгүй байсан. Дараа нь сонсоход Ж  нь цагдаад баригдсан гэж дуулдсан” гэх мэдүүлэг /5 дугаар хавтасны 210 дугаар хуудас/,
- Гэрч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хамгийн анх 2018 оны 08 дугаар сарын эхээр Д. Р  гэх найзУБ хотоос утсаар яриад надад мөнгө зээлээр өгөөч гэсэн юм. Тэгээд яах гэж байгаа юм вэ гэхэд нэг хүнээс 3 хувийн хүүтэй удаан хугацааны 100.000.000 төгрөгийн зээлээр авахаар болсон 5.000.000 төгрөг зээлээр өгөөч гэж гуйсан юм. Тэгэхээр нь барьцаагүй нэг жилийн 3 хувийн хүүтэй удааны хугацааны зээлийг хэн Х аас олгох гэж байгаа гээд тодруулан асуусан юм. Арван жилийн найз болох Р  надад Б аймгийн иргэн Ж  нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагын дарга гэсэн тэр хүн Франц улсаас бага хүүтэй зээлээр олгох гэж байгаа гэсэн. Тэгэхээр нь би миний таньдаг Ж  байж магадгүй гэж утасны дугаарын аваад холбогдоход танил Ж  мөн байсан юм. Ж ийг урд яаж таньдаг гэхээр Францын нүдний эмч нарыг баг Ховд аймагт ирж нүдний хагалгаа хийдэг, тэр үед Б аймгийн нүдний эмч К ай хамт Ж  хараагүйчүүдийн нийгэмлэгийн дарга гээд 2016, 2017 онуудад ирэхэд нь танилцсан байсан юм. Ж ээс Х аас ямар зээл олгох гэж байгаа талаар асуухад Франц улсаас нэг жилийн хугацаатай 3 хувийн хүүтэй урт хугацааны зээлийг хараагүйчүүдийн төрийн бус байгууллагын шугамаар оруулж ирэх гэж байгаа гэж тайлбарлаж, та авах юм бол таньд тус хүргэж мөнгө авч өгнө, та надад урд нь зөндөө тус болж байсан гэсэн. 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 1.562.400 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 1.058.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөгийг, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 2.500.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1.400.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 512.000 төгрөг, 2018    оны 11 дүгээр сарын 16-ний өдөр 100.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 16-ний өдөр 300.000 төгрөгийг 5041460293 дугаартай Ш.А гийн дансанд шилжүүлсэн. 2018 оны 12    дугаар сарын 07-ны өдөр 200.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 4.000.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 2.500.000 төгрөгийг ******дугаартай Ж ийн данс руу шилжүүлсэн юм.Нийт 15.132.400 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд ямар нэгэн мөнгө Ж ээс аваагүй байгаа тул бид нарыг хохиролгүй болгож өгнө үү. Дээрх мөнгийг Ж  болон охин нь болох А гийн данс руу нөхөр болох Б ийн ********** дугаартай, охин Б гийн ******* дугаартай данснаас тус тус шилжүүлсэн юм. Урд нь би ажилтай байсан тул нөхөр болох Б  хохирогчоор мэдүүлэг өгсөн байгаа” гэх мэдүүлэг /6 дугаар хавтасны 124-125 дугаар хуудас/,
- Гэрч С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өмнө нь ерөөсөө таньж мэдэхгүй. Харин 2018 оны 7 дугаар сард гэртээ байж байтал манай охин Г г Ж  гэж хүн утсаар “Чи яагаад зээл авч болохгүй гэж, чам шиг залуу хүн хэрэгтэй, чамд яг тохирно” гэж дуудаад тэгээд маргааш өглөө нь 12 цагийн үед Хараагүйчүүдийн байрны тэнд байдаг "Уран ган" зочид буудалд очиход 2 казах эмэгтэй сууж байсан. Тэгээд нэг нь болох Б  гэдэг эмэгтэй нь “300 сая төгрөг авсан, тэр мөнгөөрөө ойрхон нэг байр аваад, тэр байрандаа засвар хийж байгаа, одоо ахиад нэг тэрбум төгрөг авах гэж байгаа” гэж хэлсэн. Та 2-оос 1.178.000 төгрөгийг аваад эрсдэлийн даатгалыг нь би өөрөө хариуцаад Францын ЛСЛ банкнаас мөнгө авч өгий гэж ярьсан. Тэгээд би гэртээ ирээд Дархан байдаг Н  гэж хүнээс энэ тухайгаа хэлээд та судлаад өгөөч гээд холбогдох материалуудыг нь явуулаад шалгуулахад Н  эргүүлээд над руу утсыг нь өгчих энэ бол найдвартай юм байна гэж хэлсэн. Тэгээд тэр орой нь охины найз А г дагуулаад очсон. Энэ асуудлын дараа 1 сарын дараа миний төрсөн дүү О  нь надтай хамт явж байгаад 1.170.000 төгрөгийг Ж ийн дансанд, бэлнээр Ж ийн гэрт нь 3.700.000 төгрөгийг оруулж өгөхөд Б  цэнхэр гялгар уутанд ороогоод авсан. Маргааш нь Э гаас 4.800.000 төгрөгийг Ж  данс руугаа хийлгэж авсан. Мөн тэр өдөр хуурай дүү Г  нь 9.700.000 хавьцаа төгрөгийг Ж ийн данс руу хийсэн. Данс руу нь мөнгө хийх үед Ж тэй мессежээр харьцаж байсан. Тэр өдөр Ж  нь 461 дүгээр ангид хоригдсон байсан байна лээ. Тэгээд тухайн өдөр Г  нөхрийн хамт, миний охин Г  бид 4 Ж ийг гэрт хүлээгээд сууж байтал Б  цүнхийг нь бариад орж ирсэн. Тэгээд бид хэд юу болсон бэ гэхэд Ж ийг компани захирал М , У  нар нь амралтанд амраасан гэсэн. Тэгээд л алга болсон. Сүүлийн О , Э , Г  нарын 3 хүний мөнгийг компани хүмүүс болох У , М , Б  нар л авсан. Тухайн үед Ж  хоригдож байсан болохоор аваагүй гэж бодож байна. Тэгээд дараа нь У , М  нар нь Ж  хоригдсон байгаа бид нар гаргаж авах гээд мөнгө хэрэгтэй байна гэхэд нь Г  300.000 төгрөг, би нотебүүкээ барьцаанд тавиад 500.000 төгрөгийг авч өгсөн” гэх мэдүүлэг /6 дугаар хавтасны 127 дугаар хуудас/,
- Гэрч Н.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны хавар А  бид хоёр уулзаад байж байхад би “манай нэг таньдаг эгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог нэг хөнгөлөлттэй зээл хөөцөлдөж байгаа юм байна лээ. Тэр зээл нь гадаадаас орж ирдэг юм гэсэн” гэж хэлсэн юм. Тэгсэн А  “Наад зээл чин зүгээр зээл юм байна ш дээ. Та надад тэр хүнийхээ дугаарыг олоод өгөөч” гэж хэлсэн. ...Тэгээд би Баасансүрэн эгчээс ***** гэсэн дугаарыг аваад А т өгсөн. Би А т “Би наад зээлийн чин талаар сайн мэдэхгүй шүү, чи өөрөө сайн асуугаарай” гэж хэлсэн байсан” гэх мэдүүлэг /8 дугаар хавтасны 79 дүгээр хуудас/,  
- Гэрч М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Ж  нь хэрэгт холбогдон шалгагдаж байхад тухайн үед Б  нь өмгөөлөгч олоод өгөөч гээд 3.000.000 төгрөгийг манай төрсөн дүү Б.О гийн дансыг ашиглаж байгаад авсан. Энэ 3.000.000 төгрөгийг ерөнхий захирал У д өгсөн, У  захирал цаашаа Б гэх өмгөөлөгчид өгсөн юм” гэх мэдүүлэг /10 дугаар хавтасны 85-86 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж хууль үйлчлэх цаг хугацааг тогтоосон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж хуульчилсан тул Ж ийн үйлдсэн гэмт хэрэгт хууль буцаан хэрэглэх асуудал яригдахгүй. 
Шүүгдэгч Ж  нь 2017 оны 1 дүгээр С с 2019 оны 8 дугаар сар хүртэл хугацаанд олон нийтэд “гадаад улсаас бага хүүтэй, их хэмжээний зээл олгох эрх олгож, 100 сая төгрөг хүртэл зээл олгох болно”, “зээл өгөх гадаадын иргэн ирж зээл тарааж байгаа”, “зээлийн урьдчилгаа төлбөр, баталгааны төлбөр, гаалийн татварт мөнгө төлөх шаардлагатай байгаа”, “гадаад улсаас мөнгө орж ирсэн ба нууц кодны сүүлийн гурван тоог мөнгө шилжүүлэх юм бол өгнө гэж байна” хэмээн тус тус хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр бүхий 43 хохирогчийн эд хөрөнгийг авч, залилах гэмт хэргийг удаан хугацаанд 130 гаруй удаагийн үйлдлээр үйлдэж, нийт 200.626.700 төгрөгийн хохирол учруулсан байна.
Энэ хугацаанд Ж  нь өөрөө эрхэлсэн тодорхой ажилгүй, хөрөнгийн эх үүсвэргүй мөөртлөө залилах гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж, нийт 43 хүнээс 130 гаруй удаагийн үйлдлээр 2017 оны 1 дүгээр С с 2019 оны 8 дугаар сарын хооронд үйлдсэн, гэмт хэргийн давтамжийн хувьд “байнга” гэх шинжийг бүрэн хангасан, цаг хугацааны хувьд 2 жил 7 сар орчим хугацаанд тогтвортой үйлдсэн, бусдаас авсан мөнгөө хувийн хэрэгцээндээ зарцуулж, мөн тодорхой хэсгийг гадаад улсын этгээд рүү банкаар дамжуулан шилжүүлсэн, хувь хүний зан төлөвийн хувьд бусдыг худал үгээр хуурч мэхлэх хэвшмэл шинжтэй зэргээс үзэхэд улсын яллагчаас шүүгдэгч Ж ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлснийг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.
 Шүүгдэгч Ж  нь хохирогч нараас залилж авсан мөнгөний зарим хэсгийг Х банкан дахь өөрийн болон бусдын дансаар гадаад улс руу шилжүүлсэн нь нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд хохирогч нараас залилж авсан мөнгөний зарим хэсгийг гадаад улс руу шилжүүлсэн нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, нэр бүхий 43 хохирогч нараас эд хөрөнгийг нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөртөө шилжүүлэн авснаар уг гэмт хэрэг төгссөн байна. 
Мөн шүүгдэгч Ж  нь залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгох шунахайн сэдэлт, санаа зорилгоор олон нийтийн дунд худал цуурхал тараах, нэр бүхий хохирогч, гэрч нарыг дагуулж явах, “гадаад улсаас орж ирсэн” зээлийн мөнгийг зарим хохирогч нар нь авсан мэтээр дүр үзүүлэх, банкан дахь дансаар нь дамжуулан мөнгө шилжүүлэн авч байсан нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Г , Г , Б , гэрч нарын удаа дараа өгсөн мэдүүлэг, Х банкан дахь шүүгдэгч Ж ийн өөрийн болон хохирогч Б , Ш.А  нарын нэр дээр нээгдсэн дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогджээ. 
Хохирогч Г , Г , Б  нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээс үзэхэд “Ж д өгсөн мөнгөө авахын тулд хамт явсан, Ж ийн хэлсэн үгэнд хууртагдсан” хэмээн мэдүүлсэн байх ба шүүгдэгч Ж ийн дээрх хугацаанд залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдэхэд хэрэгт мэдүүлэг өгсөн хохирогч, гэрч нараас гэмт хэрэгт хамтран оролцсон нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ж ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Ж ийн гэм буруугийн шууд санаа, шунахайн сэдэлт нөлөөлсөн байна. 
(2.) Шүүгдэгч Г гийн гэм буруугийн тухайд. 
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г г “гадаад улсаас бага хэмжээний хүүтэй их хэмжээний зээл олгох эрх олгож 100 сая төгрөг хүртэл тараах болно гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Х банкны ************** дугаартай дансаар дамжуулан иргэн А ээс 980.000 төгрөгийг залилан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тухай дүгнэлтийг, хохирогч А ээс хохирлыг төлүүлж авмаар байна,
 шүүгдэгч Г гаас А ээс мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна, шүүгдэгчийн өмгөөлөгч Т  “шүүгдэгч Г  нь мөнгөө олж авах гээд өөрийнхөө хамаатнуудаасаа зээл авдаг. Ямар учраас авсан бэ гэхээр шүүгдэгч Ж ээс “одоо тийм төгрөг аваад ирэх юм бол Францаас мөнгө чинь ирэх гээд байна” гэхээр нь хүмүүсээс зээлээд аваад байсан. Шүүгдэгч Г  хохирогч А ээс мөнгө авахдаа бодит байдлыг нуух замаар залилангийн гэмт хэргийн шинжийг агуулж аваагүй. А д зүгээр л санал болгоход өөрөө Ө д ирээд хуралд оролцоод, мөнгөө өгдөг. Иймд миний үйлчлүүлэгч буруугүй гэж үзэж байгаа” хэмээн, иргэдийн төлөөлөгчөөс “энэ хэрэг бол залилангийн хэрэг гэж үзлээ” хэмээн тус тус дүгнэлтээ гаргаж мэтгэлцсэн болно. 
Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Г гийн хохирогч А ийг “гадаад улсаас бага хэмжээний хүүтэй их хэмжээний зээл олгох эрх олгож 100 сая төгрөг хүртэл тараах болно гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 980.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр үйлдлийг нь хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ. 
 Шүүгдэгч Г г гэм буруугүй хэмээн үзэж, цагаатгаж шийдвэрлэсэн үндэслэл нь хохирогч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт “Иргэн Ж ийг миний эгч болох Г  сайн таньдаг байсан ба Г д “Арвин мэлмий” хадгаламж зээлийн хоршоо элсэж орвол их хэмжээний бага хүүтэй зээл авах болно гэж хэлсэн, тэгээд аймгийн төвд Ж тэй уулзахад “би гадаад руу олон жил зүтгэж байж гадаад иргэнтэй гэрээ хийж их хэмжээний зээл авсан, чи манай хоршоонд элсэж бага хүүтэй зээл авах боломжтой” хэлсэн. Тэгээд би материалаа бүрдүүлж, Г д материалын хамт 980.000 төгрөг өгсөн. Би Ө  гэдэг хүний мөнгийг өөрийн 5184102007 тоот данснаас ************** тоот данс руу 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 980.000 төгрөг шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 129-130 дугаар хуудас/, хохирогч Ө ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тус аймгийн Булган суманд байдаг иргэн А  гэх манай төрлийн эгч надад иргэн Ж  гэгч бага хүүтэй их хэмжээний зээл олгож байна гэж хэлсэн ба надад 980.000 төгрөг өгч зээл авах уу гэсэн тул би А ийн хамт 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 15 цагт Ө сумын Засаг даргын тамгын газрын иргэний хурлын зааланд хурал хийж  “Франц улсаас зээл олгогч өнөө орой ирэх гэж байна” гэж хэлсэн, тэгээд “одоо 2 өдрийн дотор мөнгө тушаах шаардлагатай байна” гэсэн тул би 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр ажилтай байсан тул иргэн А д 980.000 төгрөгийг Ж д өг гэж өгч явуулсан юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 188-189 дүгээр хуудас/, яллагдагч Г гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А ээс авсан 980.000 төгрөгийг бэлнээр Ж д өгсөн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 229 дүгээр хуудас/, яллагдагч Ж ийн мөрдөн шалгах ажилагаанд өгсөн: “...одоо А .. нарт учруулсан хохирлыг барагдуулж өгөөгүй байгаа” гэх мэдүүлэг /3 дугаар хавтасны 56 дугаар хуудас/, А ээс Х банкан дахь 5***********7 дугаартай данснаас шүүгдэгч Ж ийн Х банкан дахь ************** дугаартай дансанд 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 980.000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга /1 дүгээр хавтасны 116 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаас үзэхэд хохирогч А  нь шүүгдэгч Г д 980.000 төгрөгийг өгөхөөс өмнө зээл тараах тухай сонсоод Ж тэй уулзан “би гадаад руу олон жил зүтгэж байж гадаад иргэнтэй гэрээ хийж их хэмжээний зээл авсан, чи манай хоршоонд элсэж бага хүүтэй зээл авах боломжтой” гэснээр материалаа бүрдүүлж 980.000 төгрөгийг Г д өгсөн ба шүүгдэгч Г  уг мөнгийг шүүгдэгч Ж д өгсөн нөхцөл байдал тогтоогдсон байна. 
Яллах дүгнэлтэд Г  нь хохирогч А ийн 980.000 төгрөгийг Х банкны ************** дугаартай дансаар дамжуулан залилж авсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд Х банкан дахь ************** дугаартай данс шүүгдэгч Ж ийн нэр дээр бүртгэлтэй, хохирогч А  нь хохирогч Ө ын “980.000 төгрөгийг Ж д өг” гэсэн хүсэлтийн дагуу уг мөнгийг шүүгдэгч Ж ийн Х банкан дахь ************** дугаартай дансанд 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр шилжүүлсэн байна. 
Дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Г  хохирогч А д “гадаад улсаас бага хэмжээний хүүтэй, их хэмжээний зээл олгох эрх олгож, 100 сая төгрөг хүртэл тараах болно” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 980.000 төгрөгийг Х банкан дахь ************** дансаар шилжүүлж авсан гэх гэм буруутай үйлдэл нь няцаагдаж байх тул шүүгдэгч Г г залилах гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэх үндэслэлтэй.                 
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
“Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг хохирогч шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан буюу шүүгдэгч нь учруулсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байна. 
Тус гэмт хэргийн улмаас хохирогч А д 980.000 төгрөг, хохирогч М д 2.280.000 төгрөг, хохирогч Х д 980.000 төгрөг, хохирогч Е т 980.000 төгрөг, хохирогч Ж д 1.960.000 төгрөг, хохирогч А д 980.000 төгрөг, хохирогч Х ад 980.000 төгрөг, хохирогч Е т 980.000 төгрөг, хохирогч Б эд 980.000 төгрөг, хохирогч Г д 2.950.000 төгрөг, хохирогч А д 980.000 төгрөг, хохирогч Ш т 980.000 төгрөг, хохирогч Т д 980.000 төгрөг, хохирогч Е д 980.000 төгрөг, хохирогч Б д 6.904.000 төгрөг, хохирогч Ө д 980.000 төгрөг, хохирогч Б д 980.000 төгрөг, хохирогч Г д 9.921.700 төгрөг, хохирогч И ад 3.604.000 төгрөг, хохирогч Д д 1.300.000 төгрөг, хохирогч Ж т 4.500.000 төгрөг, хохирогч А д 2.150.000 төгрөг, хохирогч Г д 4.000.000 төгрөг, хохирогч Д д 37.800.000 төгрөг, хохирогч С д 1.730.000 төгрөг, хохирогч Ө т 6.795.000 төгрөг, хохирогч Х эд 5.282.000 төгрөг, хохирогч Х т 2.300.000 төгрөг, хохирогч Б д 1.178.000 төгрөг, хохирогч Э д 3.303.000 төгрөг, хохирогч А д 6.304.000 төгрөг, хохирогч Г т 9.700.000 төгрөг, хохирогч Н д 7.926.500 төгрөг, хохирогч Р д 7.276.000 төгрөг, хохирогч Б т 15.400.000 төгрөг, хохирогч М т 4.226.000 төгрөг, хохирогч Э д 4.814.000 төгрөг, хохирогч Д д 5.176.000 төгрөг, хохирогч Б д 6.545.000 төгрөг, хохирогч А т 7.776.000 төгрөг, хохирогч Х т 6.530.000 төгрөг, хохирогч Н д 4.350.000 төгрөг, хохирогч А д 3.905.500 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалж, шүүгдэгч Ж ийг гэм буруутайд тооцсон нотлох баримтуудын хүрээнд тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд шүүгдэгч Ж ээр төлүүлж авсан  хохирогч Е ийн 980.000 төгрөг, хохирогч Ж ы 1.960.000 төгрөг, хохирогч Х  980.000 төгрөг, хохирогч Ш ын 980.000 төгрөг, хохирогч Е д 980.000 төгрөг, хохирогч Ж ийн 1.000.000 төгрөг, хохирогч Д  15.154.000 төгрөг, хохирогч Ө ийн 860.000 төгрөг, хохирогч Х ын 100.000 төгрөг, хохирогч Х ийн 50.000 төгрөг, хохирогч Э ы 2.184.000 төгрөг, хохирогч Х  100.000 төгрөгийг тус тус хасаж, дээр дурдсан нэр бүхий хохирогч нарын хохирлыг Ж ээр төлүүлэхээр шийдвэрлэв. 
Хохирогч Г  нь шүүгдэгч Ж ээс хохиролд 7.450.000 төгрөг нэхэмжилсэн боловч Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2020/00288 дугаартай шийдвэрээр /10 дугаар хавтасны 94-99 дүгээр хуудас/ Г , Ж  нараас 4.500.000 төгрөгийг гаргуулан М.З , Г  нарт олгохоор шийдвэрлэсэн тул хохирогч Г гийн шүүгдэгч Ж ээс нэхэмжилсэн хохирлоос 4.500.000 төгрөгийг гаргуулахыг хүссэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 
Хохирогч И  нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 604.000 төгрөгийг хохирогч Г гаар төлүүлж авсан нь тогтоогдсон хохирогч Г гийн зүгээс 604.000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд нэхэмжлээгүй болохыг дурдаж байна. 
Хохирогч Д аас шүүгдэгч Ж ээс 2020 оны 8 дугаар сарын үед дахиж 930.000 төгрөг өгсөн гэх боловч нотлох баримтгүй тул иргэний нэхэмжлэлийн энэхүү хэсгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 
Шүүгдэгч Ж ийн үйлдэл холбогдлоос энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон К.М , М.З  нарын хохирол төлбөрийн асуудалд иргэний хэргийн анхан шатны шүүхээс холбогдох этгээдээс төлбөр төлүүлэхээр шийдвэр гарсан тул прокурорын шатанд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, мөн гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас Ж ийн үйлдлээс хохирогч Н  /500.000 төгрөгийг төлүүлж авсан/, М  нарт холбогдох хэсэгт яллахаас татгалзсан тул шүүгдэгч Ж ээс хохирогч М ы нэхэмжилсэн 3.500.000 төгрөгийн хэсгийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй. 
Хохирогч Д , М  нар нь энэ шийтгэх тогтоолоор тогтоогдоогүй хохирлын хэсэгт эрх бүхий байгууллагад гомдол, нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байна.
Гэм буруугийн талаарх шүүхийн шийдвэрийг шүүхээс уншин сонсгосны дараа шүүгдэгч Ж , шүүгдэгчийн өмгөөлөгч А , З  нараас шүүхээс шүүгдэгч Ж ээс гаргуулахаар тогтоосон хохирлыг төлөхөөр завсарлага авах тухай хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн боловч шүүгдэгч Ж ээс шүүхээс завсарлага авсан хугацаанд хохирлыг төлөөгүй болно.   
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүхээс гаргуулахаар тогтоосон хохирлыг шүүгдэгч Ж  нь төлөхөөр завсарлага авсан боловч хохирлыг төлөөгүй, мөн эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд ирээгүй, эмчилгээ хийлгэж байгаа эмнэлгийн байгууллагаас цахим хэлбэрээр оролцуулах нөхцөлийг хангаж өгсөн боловч өөрөө санаачилгаа гаргаагүй, татгалзсан тул хэргийн оролцогч нарын эрх ашгийг харгалзсаны үндсэн дээр шүүх бүрэлдэхүүнээс эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг үргэлжлүүлэх нь зүйтэй тогтоосон болно.   
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ж ийн хувийн байдал, учруулан хохирлын хэмжээ зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх гэсэн дүгнэлтийг,
хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нараас шүүгдэгчид оногдуулах ялын хувьд улсын яллагчийн саналыг дэмжиж байгаа, 
шүүгдэгчийн өмгөөлөгч З , А  нараас шүүгдэгч Ж ийн хувийн байдал, хөдөлмөрийн чадвараа алдсан байдал, эрүүл мэндийн байдлыг тус тус харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулах 
Шүүхээс шүүгдэгч Ж д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ж  нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар урьд нь ял шийтгүүлж байгаагүй байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       
Шүүхээс шүүгдэгч Ж д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ. 
Иймд шүүгдэгч Ж  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх, түүний эдлэх хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж д урьд авсан хувийн баталгаа гаргах, “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Б аймгийн Ө сумын нутаг дэвсгэрээс гарч явахгүй байх” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй. 
4.Бусад асуудлаар.
Шүүгдэгч Ж  нь 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн яллагдагчаар цагдан хоригдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Ж ийн цагдан хоригдсон 31 хоногийг түүний эдлэх хорих ялаас хасаж тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч Ж ээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж ийн Самсунг G570F/PS загварын гар утсыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, Г гийн Самсунг G570F/PS загварын гар утсыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв. 
Мөн шүүгдэгч Ж ийн эрүүл мэндийн байдалтай холбогдуулан эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэх асуудлыг холбогдох хууль журмын дагуу зохион байгуулахыг Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г д Б аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.1 дэх заалтад зааснаар улсын яллагчаас шүүгдэгч Ж ийн үйлдлээс хохирогч М , Н  нарын холбогдох хэсэгт яллахаас татгалзсаныг дурдсугай.
3. Шүүгдэгч Ж ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж ийг 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж д оногдуулсан 7 жилийн хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж ийн цагдан хоригдсон 31 /гучин нэг/ хоногийг түүний эдлэх хорих ялаас хасаж тооцсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж ээс 980.000 төгрөг гаргуулан хохирогч А д, 2.280.000 төгрөг гаргуулан хохирогч М д, 980.000 төгрөг гаргуулан хохирогч Х д, 980.000 төгрөг гаргуулан хохирогч А д, 980.000 төгрөг гаргуулан хохирогч Е т, 980.000 төгрөг гаргуулан хохирогч Б эд, 2.950.000 төгрөг гаргуулан хохирогч Г д, 980.000 төгрөг гаргуулан хохирогч А д, 980.000 төгрөг гаргуулан хохирогч Т д, 6.904.000 төгрөг гаргуулан хохирогч Б д, 980.000 төгрөг гаргуулан хохирогч Ө д, 980.000 төгрөг гаргуулан хохирогч Б д, 9.921.700 төгрөг гаргуулан хохирогч Г д, 3.000.000 төгрөг гаргуулан хохирогч И ад, 1.300.000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М д, 3.500.000 төгрөг гаргуулан хохирогч Ж т, 2.150.000 төгрөг гаргуулан хохирогч А д, 4.000.000 төгрөг гаргуулан хохирогч Г д, 22.646.000 төгрөг гаргуулан хохирогч Д д, 1.730.000 төгрөг гаргуулан хохирогч С д, 5.935.000 төгрөг гаргуулан Ө т, 5.182.000 төгрөг хохирогч Х эд, 2.250.000 төгрөг гаргуулан хохирогч Х т, 1.178.000 төгрөг гаргуулан хохирогч Б д, 3.303.000 төгрөг гаргуулан хохирогч Э д, 6.304.000 төгрөг гаргуулан хохирогч А д, 9.700.000 төгрөг гаргуулан хохирогч Г т, 7.926.500 төгрөг гаргуулан хохирогч Н д, 7.276.000 төгрөг гаргуулан хохирогч Р д, 15.400.000 төгрөг гаргуулан хохирогч Б т, 4.226.000 төгрөг гаргуулан хохирогч М т, 2.000.000 төгрөг гаргуулан хохирогч Э д, 5.176.000 төгрөг гаргуулан хохирогч Д д, 6.545.000 төгрөг гаргуулан хохирогч Б д, 7.776.000 төгрөг гаргуулан хохирогч А т, 6.430.000 төгрөг гаргуулан хохирогч Х т, 4.350.000 төгрөг гаргуулан хохирогч Н д, 3.905.500 төгрөг гаргуулан хохирогч А  нарт тус тус олгож, хохирогч Г гийн нэхэмжилсэн хохирол 4.500.000 төгрөгийг гаргуулахыг хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Д ы нэхэмжилсэн 930.000 төгрөг, хохирогч М ы нэхэмжилсэн 3.500.000 төгрөгийг тус тус хэлэлцэхгүй орхисугай. 
8. Г  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж ийн Самсунг G570F/PS загварын гар утсыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, Г гийн Самсунг G570F/PS загварын гар утсыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, өөрт нь олгосугай. 
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, Г д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Ж д авсан хувийн баталгаа гаргах, “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Б аймгийн Ө сумын нутаг дэвсгэрээс гарч явахгүй байх” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай. 
11. Шүүгдэгч Ж ийн эрүүл мэндийн байдалтай холбогдуулан эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэх асуудлыг холбогдох хууль журмын дагуу зохион байгуулахыг Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.   
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар цагаатгагдсан этгээд Г  нь өөрт хохирол учирсан гэж үзвэл Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг тайлбарласугай. 
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
14. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 


                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        А.ДАУРЕНБЕК
                                                  ШҮҮГЧ                                        Б.БОЛОРМАА
                                                  ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ