Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 744

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “5” танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Б овогт А-ийн П/РД:......................../,

Хариуцагч: Н З д, Н г х-ыг х с, у х

Нэхэмжлэлийн шаардлага: 

“Орон сууцны урьдчилгаа төлбөр болох 19,500,000.00 төгрөгийг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 19,500,000.00 төгрөг олгохыг даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О, нэхэмжлэгч А.П, түүний өмгөөлөгч Д.О, хариуцагч Н З д, Н г х-ыг х с, у х итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, гэрч Г.М нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Паас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Алгаа овогтой П миний бие Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд 2017 оны 07 дугаар сард н З д-ын Тамгын газрын харьяа Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газартай байрны урьдчилгаа 30 хувиа төлүүлээд байранд орох болзолтойгоор өөрийн эзэмшил газраа чөлөөлж өгөхөөр тохиролцсон. Энэ тохиролцооны дагуу 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр газраа чөлөөлөн өгсөн.

/Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил нь сүүлийн 2-3 жил яригдаж манай газар нь байрны хөнгөлөлтөд хамрагдах нь тодорхой байсан тул 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр н З д-ын Тамгын газрын харьяа Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газраас орж ирэх байрны урьдчилгаа 30 хувийг шууд “Юу Ти Си” ХХК-ийн дансруу хийнэ гэсэн тохиролцоотойгоор гэрээ байгуулан уг байгууллагаар байрны 30 хувийг төлүүлэн байрны лизингт хамрагдан орсон/.

Гэтэл Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар тухайн үед газрыг маань авч байрны урьдчилгаа 30 хувийг минь төлж өгнө гэсэн захирамж гаргачхаад өнөөдрийг хүртэл байрны урьдчилгаа 30 хувийг маань шийдвэрлэж өгөхгүй байна. Үүний улмаас “Ю Т С” ХХК-ийн зүгээс байгуулсан гэрээгээ хүчингүй болгон миний орсон байрыг буцаан хураах асуудал үүсгэж байна.

Тухайлбал, н З д-ын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/664 дугаартай “Хөрөнгө гаргах тухай” захирамжаар А.П надад орон сууцны урьдчилгаа төлбөр болох 19,500,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл энэ өдрөөс хойш төлбөрийг олгоогүй, яагаад олгохгүй байгаа тухай ямар ч хариу, тайлбар өгөөгүй.

Тиймээс миний бие 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр н З дд хандаж гомдол гаргасан боловч мөн оны 06 дугаар сарын 14-ний өдөр “орон сууцны урьдчилгаа төлбөр болох 30 хувийн санхүүжилтээ хувиасаа шийдсэн тул хөтөлбөрт хамрагдахгүй" гэсэн хариуг өгсөн.

Түүнчлэн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Гэр хорооллын дэд бүтцийн газар нь “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г надтай байгуулж, С******* дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 44-56 дугаар хаягт орших 537 м.кв хэмжээтэй миний газрыг авсан.

Иймд “Орон сууцны ипотекийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох журам”-д заасны дагуу орон сууцны урьдчилгаа төлбөр болох 19,500,000 төгрөгийг олгохгүй байгаа Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 19,500,000 төгрөг олгохыг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү” гэв. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гэр хорооллыг хөгжүүлэх сангийн удирдах хорооны хурал болж А.Пад санхүүжилт олгох шийдвэр гарсны дагуу н З д-ын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/664 дүгээр  “Хөрөнгө гаргах тухай” захирамж батлагдсан байдаг. 

2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх  хугацаанд өргөдлөөс гадна  шаардлагатай баримтуудыг гаргуулж авсан байдаг. Хавсаргаж өгсөн баримтуудаас хамгийн чухал баримт бол 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Зээл олгох нь үнэн болно” гэсэн утгатай “Х*******” ХХК-ийн тодорхойлолт юм. Үүнийг үндэслэж орон сууцны төлбөрийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийг олгох нь зүйтэй гэсэн шийдвэр гарч 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр газар шилжүүлэх гэрээгээ байгуулж, 09 дүгээр сарын 05-ны өдөр  “Хөрөнгө гаргах тухай” захирамж гарсан байна. Гэвч үүнээс хойш тус захирамж биелэгдээгүй бөгөөд шалтгаан нь тавигдаагүй шаардлагыг буюу “дундын дансанд мөнгө байршуулах” гэснийг үндэслэж улмаар А.П зээл авсан байсан гэж тайлбарладаг.

... Хариуцагчаас гаргаж байгаа тайлбар, бичигтээ нэхэмжлэгч рүү чиглэсэн та зээлээ авсан байсан гэж тайлбарлаж тухайн хаягт оршин сууж байгаагүй гэдэг шаардлагыг тавиагүй байдаг. Түүнчлэн оршин сууж байгаа хорооны  тодорхойлолтыг төрийн албан хаагч хорооны Засаг дарга гаргаж өгсөн бөгөөд үүнд нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь ойлгомжгүй юм.

Хорооны Засаг дарга иргэнийг тухайн хороонд оршин суудаг гэсэн тодорхойлолт гаргаж өгсөн нь бодит байдалтай нийцэж байгаа бөгөөд Засаг даргын тодорхойлолтод нэхэмжлэгчийг буруутгах нь үндэслэлгүй юм.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад захиргааны байгууллагаас “урьдчилгаа 30 хувийн санхүүжилтийг олгох”-оор шийдвэрлэсэн ч үндэслэлгүйгээр уг шийдвэрээ цуцалсан. Ингэж шийдвэрээ цуцлахдаа захиргааны ямар нэг ажиллагаа хийгээгүй байж байгаад 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр албан бичиг шуудангаар явуулсан гэх боловч нэхэмжлэгчид гардуулж өгсөн баримт байхгүй ... Гэр хорооллын дэд бүтцийн газрын хоёр дахь удаагийн хуралдааны шийдвэрийг хүргүүлсэн гэж тайлбар гаргаж байгаа боловч мөн л нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааны явцад олж харсан байдаг. Тэгэхээр захиргааны байгууллага гаргасан шийдвэрээ танилцуулах, үндэслэлийг нь тайлбарлаж өгөх, гаргах гэж байгаа шийдвэрийн талаар мэдэгдэж, сонсох ажиллагаа хийж, тодорхой тайлбар мэдүүлэг авах ажиллагаа огт явуулаагүй  байж бид 2017 оны 09 дүгээр сард шийдвэрээ гаргасан  байсан гэж байгаа нь зүйд нийцэхгүй байна.

2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын хоёр дахь удаагийн хурлаас гарсан албан ёсны шийдвэр байхгүй, хурлын тэмдэглэлээр шийдвэрлэсэн гэх боловч А.Птай холбоотой шийдвэр гараагүй юм.

... Бусад этгээдүүдийн бүрдүүлж өгсөн материалыг харахад адилхан журмаар явсан байдаг. Тухайн хүмүүсийн ихэнх нь 2017 оны 07 дугаар сард зээлээ судлуулж 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Гэр хорооллыг хөгжүүлэх сангийн удирдах хорооны анхны хурлаас өмнө зээл олгох шийдвэр гарсан байсан юм. Зээлийн олгох асуудал шийдэгдсэн гэдэг нь тухайн иргэд урьдчилгаа 30 хувийн олгох асуудалд шийдэгдсэн бөгөөд зээл нь олгогдоогүй байсан.

Урьдчилгаа 30 хувиа төлсний үндсэн дээр банкнаас зээлийг нь олгож байгаа юм.

А.П-ын хувьд урьдчилгаа 30 хувийг хэлцэл маягаар н З дд газраа өгч оронд нь урьдчилгаа 30 хувийн төлбөрийг гаргуулна гэж гэрээ байгуулсан нь буруу байна. Хамгийн гол нь түүнийг мэдэгдсэн бөгөөд энэ бүх нөхцөл байдлыг мэдээгүй байсан гэх тайлбар нь үндэслэлгүй гэдэг нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хурлын шийдвэр гаргах үед зээлийн асуудал шийдэгдсэн байсан гэдэг нь харагдаж байсан.

2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Гэр хорооллыг хөгжүүлэх сангийн удирдах хорооны анхны хурлаар зөвшөөрөгдөж, 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Сангийн удирдах хорооны хурлаар дахин хэлэлцэгдэж, цуцлагдсан нь тухай ойрын хугацаанд мэдэгдэнэ гэж байгаа нь хэнд мэдэгдэх гэж байгаа нь ойлгомжгүй байна.

Процесс журмын дагуу яваагүй бөгөөд нэхэмжлэгч зээлийн материалаа түрүүлж бүрдүүлсэн байсан нь буруу байх боловч үүнийг нь мэдсээр байж зээл олгож шийдвэр гаргачхаад эргээд цуцлахдаа тодорхой тайлбар гаргахгүйгээр 3 сарын дараа албан шийдвэр нь гарсан байна.

Иймд орон сууцны урьдчилгаа төлбөр 30 хувийг Н З д-ын Тамгын газраас олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, 19.500.000 төгрөгийг олгохыг даалгаж, Н З д-ын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/1053 дугаар захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө  үү” гэв.

 

Хариуцагч Н З д, Н г х-ыг х с, у хны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, Ч.О нар шүүхэд ирүүлсэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч н З д, Нийслэлийн Гэр хорооллыг хөгжүүлэх сангийн удирдах хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батбилэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Иргэн А.П нь тус газарт 2017 оны 07 дугаар сард орон сууцны урьдчилгаа төлбөрийн санхүүжилт авах хүсэлт гаргаж холбогдох материалыг бүрдүүлэн өгсөн.

Уг хүсэлтийг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Гэр хорооллыг хөгжүүлэх сангийн удирдах хорооны хурал болж А.Пад санхүүжилт олгох шийдвэр гарсны дагуу 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулан Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын нэр дээр газрын эрхийг шилжүүлж авсан. Н З д-ын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/664 дүгээр “Хөрөнгө гаргах тухай” захирамж батлагдсан байдаг.

Захирамж батлагдсаны дагуу Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газраас иргэн А.П-ын зээл олгохоор судалж “Х*******” ХХК-иас тодруулга авахад орон сууцны урьдчилгаа төлбөр болох 30 хувийн санхүүжилтийг иргэн өөрөө төлсөн, зээлийн шийдвэр 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гарч, сонгож авсан орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр иргэн А.Пын нэр дээр шилжүүлсэн байна.

2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр уг асуудал Сангийн удирдах хороогоор дахин хэлэлцэгдэж, н З д-ын Тамгын газраас 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 06/3386 дугаартай албан бичигт “Н З д-ын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/664 дугаартай захирамжийг үндэслэн С******* дүүргийн 22 дугаар хорооны оршин суугч иргэн А.Пын ирүүлсэн материал нь “Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1.2, 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь заалтуудыг зөрчиж байгаа тул 19,500,000 төгрөгийн санхүүжилтийг буцаан төвлөрүүлэхийг даалгасан байдаг. Уг албан бичгийг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Төрийн сангийн 100200051001 тоот дансанд 19,500,000 төгрөгийг эгүүлэн төвлөрүүлсэн.

Иргэн А. нь тус газарт удаа дараа ирж хариуцсан мэргэжилтэн, удирдах албан тушаалтнуудтай уулзаж тайлбар мэдээллийг тухай бүр авч байсан. Мөн тус газраас 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр албан бичгээр “Санхүүжилт цуцлагдсан тухай” мэдэгдсэн. Мэдэгдлийн дагуу иргэн А.П нь газраа эгүүлэн шилжүүлэн авах үйл ажиллагаанд огтоос оролцоогүй болно.

Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газарт хүсэлт гаргахаасаа өмнө иргэн А.П нь “Х*******” ХХК-иас орон сууцны урьдчилгаа төлбөр болох 30 хувийн санхүүжилтийг иргэн өөрөө төлж, зээлийн шийдвэр нь 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гарч, сонгож авсан орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр иргэн А.П-ын нэр дээр шилжүүлэн, 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “Х*******” ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан байгаа нь “Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “орон сууцгүй байх /өмч/” гэсэн заалтыг зөрчиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байгаа тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.ын “Гэр хорооллыг хөгжүүлэх сангаас орон сууцны урьдчилгаа төлбөр болох 19,500,000.00 төгрөгийг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 19,500,000.00 төгрөг олгохыг даалгах, н З д-ын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/1053 дугаар захирамжийг хүчингүй болгох” тухай нэхэмжлэл гаргажээ.

Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх сангийн удирдах хорооны 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1 дүгээр хуралдаанаар А.П нарын нэр бүхий 5 иргэний “нийслэлийг хөгжүүлэх сангаас дэмжлэг авахыг хүссэн өргөдөл”-ийг хүлээн авч орон сууцны урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг олгохоор шийдвэрлэсэн байна.  

Улмаар н З д-ын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/664 захирамжаар А.П-ын худалдан авах орон сууцны урьдчилгаа төлбөр болох нийт 19,500,000.00 төгрөгийг Орон сууцны хөтөлбөрийн хөрөнгөөс санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ . 

Гэвч санхүүжилт олгох үед А.П-ын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй болсон  гэсэн шалтгаанаар Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх сангийн удирдах хорооны 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2 дугаар хуралдаанаас “...цуцлах талаар албан бичгээр хариу өгөх” -өөр шийдвэрлэсний дагуу н З д-ын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/1053 дугаар захирамж гарч “н З д-ын 2017 оны А/664 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсон” байна.  

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс “миний бие Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх санд гаргасан өргөдөлдөө дурьдсан орон сууцыг худалдаж авсан байхад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан гэсэн үндэслэлээр урьдчилгаа төлбөр олгохоос татгалзаж байгаа нь хууль бус” гэж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...шийдвэрийн дагуу А.П-ын урьдчилгаа төлбөрийг шилжүүлэх гэсэн боловч А.П-ын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан байсан нь ... журмын 4.1.2 дахь заалт, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А.П нь тухайн газар дээрээ сүүлийн нэг жил оршин суугаагүй нь тогтоогдож байгаа тул журмын 4.1.3 дахь заалтад нийцэхгүй байгаа учир хөрөнгө гаргахаас татгалзсан нь хуульд нийцсэн” гэж тус тус маргажээ. 

 

Н З д-ын 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/449 дүгээр захирамжаар батлагдсан нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх зорилго бүхий “Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох журам”-ын 4 дүгээр зүйлд ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр авах иргэн, түүний худалдан авах орон сууцанд тавигдах шаардлагыг, 5 дугаар зүйлд сангийн хөрөнгөөс санхүүжилт олгох журмыг тусгажээ.   

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараар нэхэмжлэгч А.П нь түүнд ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг Орон сууцны хөтөлбөрийн хөрөнгөөс санхүүжүүлэх тухай Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх сангийн удирдах хорооны хурлын болон н З д-ын хөрөнгө гаргах тухай шийдвэрүүд албажиж гарахаас өмнө дээрх журмын 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан “орон сууцгүй байх/өмч/” гэсэн шаардлагыг бичиг баримтын хувьд хангахгүй болсон байсан нь тогтоогдож байна. 

Гэвч н З д-ын “Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох журам батлах тухай” А/449 дүгээр захирамж нь Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна”, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 дахь хэсгийн “а”-д “хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг сурталчлах, биелэлтийг нь хангах ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах”, “б”-д “гамшиг, осол, аюулт үзэгдлийн үед эрэн хайх, аврах, нүүлгэн шилжүүлэх, гамшгийн хор уршгийг арилгахтай холбогдуулан тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд буюу түүний тодорхой хэсэгт түр хугацаанд дагаж мөрдөх журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн тогтоох, хүн хүч дайчлах, төрийн болон орон нутгийн өмчийн үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын тээвэр, холбооны хэрэгсэл, хүнс тэжээлийн нөөцийг дайчилж нөхөх олговор, үнийг төлөх”, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1-д “Монгол Улсын гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх төлөвлөгөө, үндэсний төсөл, хөтөлбөрийг батлах”, Орон сууцны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “4.1.Төрөөс орон сууцны талаар дараахь зарчим баримтална”, 4.1.4-т “эр хорооллын орон сууцыг тохижсон орон сууцны хороолол болгон хөгжүүлэх”, 8 дугаар зүйлийн 8.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга орон сууцны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 8.2.2-т “орон сууцны хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэснийг, мөн Н З д бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн “2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-ийн 2 дугаар зүйлийн 2.3.2-т “Дагуул, хаяа хот, тосгон, дэд төвүүд, шинэ суурьшлын бүсийг цогцоор нь хөгжүүлж, орлогод нийцсэн орон сууц, түрээсийн орон сууцыг хөгжүүлэх, залуучууд, залуу гэр бүлийг орон сууцжуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ”, 2.3.3-т “Орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх санхүүгийн тогтвортой механизмыг бүрдүүлнэ”, 2.3.6-д “Газар шинэчлэн зохион байгуулах төслийг хэрэгжүүлж, инженерийн сүлжээнд холбогдсон, тохилог орон сууц барих ажлыг дэмжинэ” гэсэн заалтуудыг үндэслэж гарсан байна. 

Мөн “Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох журам”-ын 1.2-т “Нийслэлийн агаарын бохирдлын голомт, агаарын чанарыг сайжруулах I, II бүсийн айл өрхийг хөнгөлттэй нөхцлөөр орон сууцаар хангах зорилтын хүрээнд иргэдийн ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг төлж, өмчлөл буюу эзэмшил, ашиглалтад байгаа газрыг тэдгээрийн хүсэлтээр Нийслэлийн газрын санд үнэ төлбөргүй шилжүүлэн авна” гэж заасан байна. 

 

Дээрхээс үзвэл, нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх сангаас иргэдийн ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг санхүүжүүлж байгаагийн нэг зорилго нь нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, улмаар нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад чиглэсэн байна.

Гэтэл хариуцагч захиргааны байгууллагууд нь иргэн А.П нь орон сууцны урьдчилгаа төлбөрийг өөрөө төлж, зээлийн шийдвэр болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан гэсэн үндэслэлээр санхүүжилт олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь нийслэлийн гэр хороолыг хөгжүүлэх сангийн үндсэн зорилгод нийцээгүй шийдвэр болжээ. 

Тодруулбал, А.П нь 2017 оны 07 дугаар сарын 28-ний өдрөөс өмнө  орон сууцны өмчлөгч, хамтран өмчлөгчөөр бүртгэгдэж байгаагүй болох нь Улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн лавлагааг -аар тогтоогдож байх тул журмын 4.1.2-т заасан “орон сууцгүй байх/өмч/” гэсэн шаардлагын бодит байдал дээр хангаж байсан байх ба дэмжлэг хүссэн өргөдөлдөө дурьдсан Баян зүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, 75-16 тоот орон сууцыг Хас банкны ипотекийн зээлээр худалдан авсан байна. 

 Түүнчлэн түүний нийслэлийн газрын санд шилжүүлэн өгсөн С******* дүүргийн 2 дугаар хороо, Хилчин 44-56 тоот хаягт байрлах 537 мкв газар нь агаарын чанарыг сайжруулах 2 дугаар бүс -д хамаарч байна. 

Улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн лавлагаагаар А. нь дээрх хаягт оршин сууж байсан гэж үзэхээргүй байх боловч тэрээр “насанд хүрээгүй дүүгийнхээ асран хамгаалагчаар тогтоогдсон гэсэн шалтгаанаар хаягийн өөрчлөлт хийлгэсэн” гэж шүүх хуралдаанд тайлбарласан, эхнэр М.Б нь дээрх хаягт 2013 оны 07 дугаар сарын 05-аас хойш бүртгэлтэй байсан, тус хаягт гэр бүлээрээ 2013 оноос 2017 оны 09 дүгээр сар хүртэл амьдарсан болох нь хүн амын өрхийн бүртгэлийн дэвтэр, С******* дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тус тус тогтоогдож байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А.П нь тухайн газар дээрээ оршин суугаагүй нь журмын 4.1.3-д заасныг мөн хангахгүй байна” хэмээн тайлбарлан маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй.

Дээрхээс үзвэл А.П нь нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх зорилго бүхий ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг санхүүжилт авах шаардлагыг бодит байдал дээр хангаж байсан гэж үзэхээр байна. 

Гэтэл Нийслэлийн гэр хороолыг хөгжүүлэх сангийн удирдах хорооны 1 дүгээр хуралдаанаар А.П-ыг Хас банкнаас зээл судлуулж, урьдчилгаа шийдүүлсэн хэмээн тэмдэглэж орон сууцны урьдчилгаа төлбөрийг олгохоор шийдвэрлэж эзэмшил газрыг Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газарт шилжүүлэн авсан атлаа баримт бичгийн хувьд шаардлага хангахгүй гэж үзэж санхүүжилтийг цуцалж шийдвэрлэсэн нь “...агаарын бохирдлын голомт, агаарын чанарыг сайжруулах I, II бүсийн айл өрхийг хөнгөлттэй нөхцлөөр орон сууцаар хангах зорилтын хүрээнд иргэдийн ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг төлөх” Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх сангийн зорилгод нийцэхгүй шийдвэр болжээ. 

Иймд нэхэмжлэгч А.П-ын “Гэр хорооллыг хөгжүүлэх сангаас орон сууцны урьдчилгаа төлбөр болох 19,500,000.00 төгрөгийг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 19,500,000.00 төгрөг олгохыг даалгах, н З д-ын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/1053 дугаар захирамжийг хүчингүй болгох” тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн “а”, “б”, Орон сууцны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.П-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, н З д-ын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/1053 дугаар захирамжийг хүчингүй болгож, орон сууцны урьдчилгаа төлбөр болох 19,500,000.00 төгрөгийг олгохгүй байгаа Н г х-ыг х с, у хны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 19,500,000.00 төгрөгийг А.Пад олгохыг Н г х-ыг х с, у хнд даалгасугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Паас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр, хариуцагч Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх сангаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Пад олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ