Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 184/ШШ2017/00228

 

 

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 184/ШШ2017/00228

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Умбагай овогт Энхтөрийн Батболд /РД:ВЮ92051416, Сонгинохайрхан дүүргийн 17-р хороо, Өнөр хороолол,, 32-р байр, 134 тоот хаягт орших суух/-ын нэхэмжлэлтэй,

“Эм-Пи-Ай“ ХХК /РД:5847982/-ийн захирал Б.Нурбекийг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал оролцов.

                ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Э.Батболд шүүхэд гаргасан хүсэлдээ: “Би “Эм-Пи-Ай” ХХК-д 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулан сарын 1,000,000 төгрөгийн цалин авахаар тохирч, гэрээ байгуулсан. Тус компани нь миний ажиллаж эхэлсэн 2015 оны 11 дүгээр сараас эхлэн 2016 оны 02 дугаар сарын 22-ныг хүртэлх цалинг хугацаанд нь өгч байсан боловч 2016 оны 2 дугаар сарын 22-ноос 2016 оны 07 дугаар сарын 22-ныг хүртэлх миний цалин 5,000,000 төгрөгийг өгөлгүй явсаар ... Тиймээс арга буюу Баянзүрх дүүргийн шүүхэд өгсөн боловч 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 32260 тоот захирамжаар  “Эм-Пи-Ай“ ХХК нь хаяг дээр байхгүй гэж хүчингүй болгосон. Иймд захирал Болатын Нурбек /РД:БК91102814/-ийг эрэн сурвалжилж өгнө үү.

 

Нэхэмжлэгч Э.Батболд нь 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цаг 30 минутад зарлагдсан шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргав.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Э.Батболд нь “Эм-Пи-Ай“ ХХК-ийн гүйцэтгэх захирал  Болатын Нурбек /РД:БК91102814/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Эм-Пи-Ай“ ХХК-ийн хаяг тодорхойгүй тул нэхэмжлэхийг хүлээн авахаас татгалзсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /дугаар 101/Ш32016/32260/, тус компанийг төлөөлөн гүйцэтгэх захирал Болатын Нурбекын Э.Батболдтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, Ажилд томилох тухай захирлын тушаал /2015-11-11-ны өдөр/, Цалингийн тооцоо нийлэх гэрээ /2016-09-19, 2016-07-22-ны өдөр/, Ажлын тодорхойлолт /2016-08-05-ны өдөр/, Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 16 тоот “Эм-Пи-Ай“ ХХК-ны гүйцэтгэх захирлын тушаал зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар “Эм-Пи-Ай“ ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Болатын Нурбек /РД:БК91102814/ болох нь тогтоогдож байна.

 

Иймд Э.Батболдийн гаргасан “Эм-Пи-Ай“ ХХК-ийн гүйцэтгэх захирал Болатын Нурбек /РД:БК91102814/-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих “Эм-Пи-Ай“ ХХК-ийн гүйцэтгэх захирал Болатын Нурбек /РД:БК91102814/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Болатын Нурбекийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Э.Батболдын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. “Эм-Пи-Ай“ ХХК-ийн гүйцэтгэх захирал Болатын Нурбекийг хаана байгааг тодруулсны эцэст нэхэмжлэгч Э.Батболд /утас: 99808306/-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаархэлтэст даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар  зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.МӨНХБҮРЭН