Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/80

 

 

 

 

 

 

 

 

     2021         01            26                                    2021/ШЦТ/80

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Баярцэцэг,

            улсын яллагч А.Марал,  

            хохирогч А.Ө, Г.Б, У.У, Ц.М, Ц.Б, Д.Н, Д.Ч,

   шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Б.Д /ҮД:0-929/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  З а овогт  Д-ын А-д холбогдох эрүүгийн 200500000000 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 07-ны хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1973 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймагт төрсөн, 47 настай, эмэгтэй. Дээд боловсролтой, Улс төр судлаач мэргэжилтэй, Эрхэлсэн тодорхой ажилгүй. Ам бүл 2, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 13 гудамж, 17 тоотод оршин суудаг. Урьд

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 299 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оногдуулсан,

Сонгино-хайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1114 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 407 дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж байгаа. Хэрэг хариуцах чадвартай.  З а овогт  Д-ын А /РД:ИЮ0000000/.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Д.А үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд Нийслэлийн орон сууцны корпорацын Буянт Ухаа-2 хороололд түрээсийн орон сууц хөтөлбөрт оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж буюу

1. 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн 7 дугаар төвд хохирогч А.Өаас 5.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2. 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн 7 дугаар төвд хохирогч Г.Баас 5.000.000 төгрөгийг, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 150.000 төгрөг нийт 5.150.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

3. 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр “101 дүгээр байрны 61 тоот гэртээ байхдаа хохирогч У.Угаас 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

4. 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 17 дугаар хороо  Эрүүл мэндийн 7 дугаар төвд хохирогч Ц.Маас 2.800.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

5. 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын хооронд Баянгол дүүргийн 17 дугаар хороо Эрүүл мэндийн 7 дугаар төвийн Хаан банкны АТМ дотор хохирогч М.Сандагдоржоос 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

6. 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 17 дугаар хороо Эрүүл мэндийн 7 дугаар төвийн гадна хохирогч Ц.Бээс 9.540.000 төгрөг шилжүүлэг авч залилсан,

7. 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 17 дугаар хороо Эрүүл мэндийн 7 дугаар төвийн Хаан банкны Модны 2 салбараас хохирогч Д.Наас 1.800.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

8. 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар сарын хорооны нутаг дэвсгэрт Хаан банкны салбарт хохирогч Д.Чээс 2.800.000 төгрөг шилжүүлэн авч залилж нийт 37.590.000 төгрөг буюу үлэмж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар                 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “Шүүгдэгч Д.А үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд Нийслэлийн орон сууцны корпорацын Буянт Ухаа-2 хороололд түрээсийн орон сууц хөтөлбөрт оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж буюу

1. 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн 7 дугаар төвд хохирогч А.Өаас 5.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2. 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн 7 дугаар төвд хохирогч Г.Баас 5.000.000 төгрөгийг, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 150.000 төгрөг нийт 5.150.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

3. 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр “101 дүгээр байрны 61 тоот гэртээ байхдаа хохирогч У.Угаас 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

4. 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 17 дугаар хороо  Эрүүл мэндийн 7 дугаар төвд хохирогч Ц.Маас 2.800.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

5. 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын хооронд Баянгол дүүргийн 17 дугаар хороо Эрүүл мэндийн 7 дугаар төвийн Хаан банкны АТМ дотор хохирогч М.Сандагдоржоос 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

6. 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 17 дугаар хороо Эрүүл мэндийн 7 дугаар төвийн гадна хохирогч Ц.Бээс 9.540.000 төгрөг шилжүүлэг авч залилсан,

7. 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 17 дугаар хороо Эрүүл мэндийн 7 дугаар төвийн Хаан банкны Модны 2 салбараас хохирогч Д.Наас 1.800.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

8. 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар сарын хорооны нутаг дэвсгэрт Хаан банкны салбарт хохирогч Д.Чээс 2.800.000 төгрөг шилжүүлэн авч залилж нийт 37.590.000 төгрөг буюу үлэмж их хэмжээний хохирол учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Агийн өгсөн:“…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа…” гэх мэдүүлэг, 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Өын өгсөн: “…шүүгдэгчид 5.500.000 төгрөг өгсөн, хохирол төлбөрөө гаргуулна…” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Бы өгсөн: “…шүүгдэгчид 5.150.000 төгрөг өгсөн, хохирол төлбөрөө гаргуулна…” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч У.Угийн өгсөн: “…шүүгдэгчид 5.000.000 төгрөг өгсөн, хохирол төлбөрөө гаргуулна…”  гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Мын өгсөн: “…шүүгдэгчид 2.800.000 төгрөг өгсөн, хохирол төлбөрөө гаргуулна…” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Сандагдоржийн өгсөн: “…шүүгдэгчид 5.000.000 төгрөг өгсөн, хохирол төлбөрөө гаргуулна…” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Бийн өгсөн: “…шүүгдэгчид 9540.000 төгрөг өгсөн, хохирол төлбөрөө гаргуулна…” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Нын өгсөн: “…шүүгдэгчид 1.800.000 төгрөг өгсөн, хохирол төлбөрөө гаргуулна…” гэх мэдүүлэг, 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Чийн өгсөн: “…шүүгдэгчид 2.800.000  төгрөг өгсөн, хохирол төлбөрөө гаргуулна…” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Агийн өмгөөлөгч Б.Дгийн эрүүгийн 2005002621604 дугаартай хэрэгт хавтаст хэргээс шинжлэн судлуулсан:

1/ яллагдагч Д.Агийн мэдүүлэг /2хх-156-158 тал/

2/ яллагдагч Д.Агийн группийн дэвтрийн хуулга /1хх- 130-132 тал/

3/ яллагдагч Д.Агийн дипозит дансны хуулга / 1хх-132 тал/

 

Эрүүгийн 20050000000 дугаартай хэргээс шинжлэн судалсан:

 

Хохирогч А.Өын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 05 дугаар сард хамт ажилладаг Э гэх хүнээр дамжуулан А гэдэг хүнтэй танилцсан. Тэр хүн нь Буянт-Ухаа 2 хороололд байранд оруулж өгдөг гэхээр нь 96224218 дугаарын утсаар холбогдож Баянгол дүүргийн 7 дугаар төв дээр охинтойгоо очиж уулзахад А нь надад “би хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг группт оруулж өгдөг хуралд суудаг байсан учраас би хүний нэр хүүхдийг чинь оруулаад Улаан загалмайн хорооноос урьдчилгаа 30 хувийг нь гаргуулаад Буянт-Ухаа 2 хороололд байранд оруулж өгч чадна үүний тулд эхлээд 2.500.000 төгрөг урьдчилгаа өгөх ёстой” гэхээр нь би 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Д.Агийн өөрийнх нь Хаан банкны 5058079749 тоот дансаар 1.250.000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 1.250.000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 2.500.000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 500.000 төгрөг нийт 5.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Д.А нь одоо мөнгөө өгчих юм бол Улаан загалмайн хорооны хөнгөлөлтөд оруулах гээд байна, эсхүл чиний орох ээлжийн оочрыг урагшлуулах гээд байна гэх зэргээр яаруулж намайг залилсан. Мөн манай дүү У.Угаас 5.000.000 төгрөгийг байранд оруулж өгнө гэж хэлээд залилуулсан. Манай ажлын газрын Б.Э /88096577/-д надад манай хамт ажилладаг хүний эмээ нь энэ хүнийг таньдаг гэнэ ээ энэ хүн найдвартай гэж надад хэлэхээр нь би бас манай Б.Э нь бас Буянт-Ухаа 2 хороололд байранд орсон учир би итгээд нээх их асуугаагүй. А нь надад ямар нэгэн зураг үзүүлээгүй. Би тухайн байранд нэг ч удаа очиж үзээгүй. Манай нөхөр Солонгос улсад ажиллаж байсан учир тухайн мөнгийг нөхрөөсөө авч өгсөн юм. Би маш их гомдолтой байна. Энэ хүн намайг сахар өвчтэй охиноор минь далимдуулж залилсан...Иймээс хохирлоо барагдуулах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 14-16 тал/,

 

            Гэрч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“... 2019 оны хавар хамт ажилладаг байсан хүнээс дам сонсоод Буянт-Ухаа 2 хороололд байранд оруулж байгаа Д.А гэдэг хүний талаар олж мэдсэн. Тухайн үед Д.А нь өөрийгөө нийгмийн халамжийн хэлтэст ажилладаг. Хүмүүсийг төрийн орон сууцны корпорац Буян-Ухаа 2 хороололд байранд оруулж өгдөг мэтээр ойлгуулсан байсан. Тэгэхээр нь би байртай юм чинь өөрийн найз болох Өнөржаргалыг оруулъя гэж бодсон. Манай найз Өнөржаргал нь 2 хүүхэдтэй бөгөөд том охин нь өвчтэй байдаг. Тэгээд Баянхошуунд айлын хашаа түрээсэлж гэрт амьдардаг болохоор нь би найздаа тусалъя гэж бодоод Агийн дугаарыг олж авч өгсөн. Тэрнээс хойш Өнөржаргалтай ярихад байр удаашралтай байна гэхээр нь би хамт ажилладаг байсан П.Мөнхбаясгаланд хэлэхэд найдвартай, таньдаг хүн юм чинь бүтчихээр байсан. Өнөржаргал нэг өдөр над руу яриад “энэ хүн чинь залилан хийдэг хүн байна ш дээ гэж над руу уурласан. Би Мөнхбаясгаланд “А гэх эмэгтэй залилан хийдэг юм байна” гэхэд П.Мөнхбаясгалан нь “би өөрөө Буянт-Ухаа 2 хороололд байрандаа орчихсон болохоор найдвартай юм байна” гэж бодсон гэж хэлсэн. Энэнээс хойш Өнөржаргал над руу яриад нөхөр нь Солонгос улсад ажиллаж байгаад бие нь өвдөөд Монголд ирсэн гээд А гэх эмэгтэйд бүх мөнгөө өгчхөөд буцааж авч чадахгүй байна чи надад боломжоороо туслаач гэхээр нь миний бие өөрөө 1.000.000 төгрөгийг өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 17 тал/,

 

   Гэрч У.Угийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сард өөрийн хамаатны эгч болох Өнөржаргалаар дамжуулан А гэх эмэгтэйг таньдаг болсон. Тэгээд А нь Буян-Ухаа 2 хороололд түрээсийн байранд хамруулж өгнө гэхээр нь миний бие анх 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр өөрийн гэх болох Баянгол дүүргийн 07 дугаар хороо 101 дүгээр байрны 61 тоотоос Агийн Хаан банкны 5058079749 тоот дансанд анх 500.000 төгрөгийг хийсэн. Дараа нь 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 1.000.000 төгрөгийг дахин шилжүүлсэн. 2019 оны 09 дүгээр сарын 20-нд 3 дах удаагаа үлдэгдэл 3.500.000 төгрөгийг шилжүүлэн нийт 5.000.000  төгрөгийг шилжүүлсэн. А манай нөхөр бид 2-ийг залуу гэр бүл, тогтвор суурьшилтай төрийн байгууллагад ажилдаг эргэн төлөлт хийх чадвартай юм байна гээд таньдаг хүнээрээ дамжуулаад тус болъё гэхээр нь миний бие итгээд мөнгөө өгсөн. Тэгээд мөнгөө өгсний дараагаар би Атай утсаар холбоотой байсан. Мөнгөө өгснөөс хойш хааяа яриад байр чинь бүтнэ ээ санаа зоволтгүй гэдэг байсан. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 10-наас хойш утас нь холбогдохоо болиод заримдаа холбогдоод ярихаар хөдөө яваад ирлээ гэдэг байсан...2019 оны 12 сар хүртэл ямар ч холбоогүй болж залилуулсан гэдгээ мэдсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 20-21 тал/,

 

Ялын тооцооны тодорхойлолт /1-р хх-ийн 107 тал/,

 

Хохирогч Г.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай эхнэр Азжаргал нь Баянгол дүүргийн нэгдсэн 7-р эмнэлэгт ажилладаг ба 2018 оны 11 дүгээр сарын 15-ны орчим зүс таних А гэх эмэгтэй түрээсийн орон сууцанд материалыг нь бүрдүүлж өгөөд хаалтгүй оруулж өгнө гэдэг юм ярьсан, өөрөө Хан-Уул дүүргийн халамжид ажилладаг гэж хэлсэн байсан. Тэгэхээр нь эхнэр бид хоёр 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Атай Баянгол дүүргийн нэгдсэн 7-р эмнэлгийн хашаанд машин дотор уулзахад “цагаан сарын өмнө гэхэд түрээсийн орон сууцыг бүтээж өгнө, 5,000,000 төгрөгөөр 2 өрөө байранд оруулж өгье” гэж хэлж байсан ба эхнэр бид хоёр ярилцаж байгаад А гэх эмэгтэй хүү залгаад “та яг найдвартай оруулж өгөх юм уу” гэхэд “найдвартай, эгч нь өмнө нь хэд хэдэн хүмүүсийг байранд оруулж өгч байсан болохоор асуудалгүй” гэж хэлсэн байсан болохоор дансыг нь мессежээр аваад мөнгийг Баянгол дүүргийн 18 дугаар хороо 33-54 тоот гэртээ байхдаа өөрийн Хаан банкны 5029535959 данснаас интернэт банкаар А гэх хүний 5058079749 тоот данс руу 5,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд нэг хэсэг байнга ирж уулзаад “ерөнхийдөө болж байгаа, бүтэх гэж байна, жоохон хугацаа орох юу шиг байна, байрыг нь улсын комисс хүлээж аваагүй байна, байр нь болохоор шууд гаргачихна” гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр А нь миний эхнэр болох Азжаргал руу залгаад 500,000 төгрөг шилжүүл гэж ярьсан. Тэгэхээр нь би өөрөө А руу залгахад “байранд орох дарааллыг чинь урдуур оруулаад өгье, танай урд захиалга өгсөн хүмүүс түрүүлж орох гээд байна, тиймээс урдуур оруулахад 500,000 төгрөг хэрэгтэй байна” гэхээр нь надад тухайн үед тийм их мөнгө байхгүй гэхэд А нь байгаа мөнгөө явуулчих гэхээр нь би эхнэр Азжаргалын Хаан банкны 5017128722 тоот данснаас Агийн Хаан банкны 5058079749 данс руу Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 33-54 тоот мобайлаар гэрээсээ шилжүүлсэн юм. Тэгээд мөнгө авснаас хойш болж, бүтэж байна, өнөө маргаашгүй бүтэх гээд байна гэх зэргээр өдөр цаг хугацаа хойшлуулсаар байсан. Одоо бол ямар ч холбоогүй байгаа” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 183-185 тал /,

 

Хохирогч У.Угийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай эгч А.Ө нь Буянт-Ухаа 2 хороололд байранд оруулж өгч байгаа Д.А гэх эмэгтэйн талаар надад ярьсан. Тэр эмэгтэй “Буянт-Ухаа 2 хороололд түрээсийн байранд хамруулж өгнө” гэхээр нь миний бие анх 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр өөрийн гэр болох Баянгол дүүргийн 07 дугаар 101 дүгээр байрны 61 тоотоос Агийн Хаан банкны 5058079749 тоот дансанд анх 500.000 төгрөгийг хийсэн. Дараа нь 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 1.000.000 төгрөгийг дахин шилжүүлсэн. 2019 оны 09 дүгээр сарын 20-нд 3 дахь удаагаа үлдэгдэл 3.500.000 төгрөгийг шилжүүлж нийт 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн. А манай нөхөр бид хоёрыг “залуу гэр бүл, тогтвор суурьшилтай, төрийн байгууллагад ажилладаг, эргэн төлөлт хийх чадвартай юм байна гээд таньдаг хүнээрээ дамжуулаад тус болъё” гэхээр нь миний бие итгээд мөнгөө өгсөн. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 10-наас хойш утас нь холбогдохоо болиод, заримдаа холбогдоод ярихаар хөдөө яваад ирлээ гэдэг байсан. 2019 оны 12 сар хүртэл ямар ч холбоогүй болж залилуулсан гэдгээ мэдсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 225-226 тал /,

 

Хохирогч Ц.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн 7 дугаар төвийн байранд Баянгол дүүргийн Халамжийн мэргэжилтэн Д.А гэх хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйн Төрийн орон сууцны корпорацын Буянт-Ухаа 2 хороололд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох 2 өрөө байранд оруулж өгнө гэсний дагуу 2.800.000 төгрөгийг Хаан банкны 5029820044 тоот данснаас Д.Агийн 5058079749 тоот дансанд шилжүүлэн залилуулсан. ...Аг Болорцэцэг гэдэг одоо цагдаа дээр хохирогчоор явж байгаа эмэгтэйгээр дамжуулан уулзсан. Д.А нь Болорцэцэгийг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн 7 дугаар төвд хөгжлийн бэрхшээлтэй охиноо дагуулаад явж байх үед нь уулзаад “хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд байранд оруулж өгөхөд нь тусалж байгаа чи найз, дотно хүндээ хэлээрээ” гэж хэлсний дагуу манай найз Болорцэцэг надад хэлсэн. Манай дунд охин төрөлхийн зүрхний цооролттой гарсан учир групп тогтоолгосон. Тэгтэл групп нь 2019 оны 09 дүгээр сард дууссан байсан. Болорцэцэг надад Д.А групптэй хүмүүсийг байранд оруулж өгнө гэсэн би бас байранд орохоор мөнгөө өгсөн гэхээр нь би Д.А Баянгол дүүргийн 7 дугаар төвд очиж ажил дээр уулзахад өрөөгүй мөртлөө шатан дээр уулзаад “Би энд халамжийн төвийн дарга хийдэг юм. Хүүхдийг чинь группийг сунгуулаад байранд оруулж өгнө. Ингэхийн тулд эхний ээлжид 500.000 төгрөг хэрэгтэй. Би тэр мөнгийг хуралд орсон хүмүүстэй уулзахад хэрэглэнэ” гэж хэлсэн. Тэгээд надаас 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 500.000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 250.000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 500.000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын эхээр 300.000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 300.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн авч Төрийн орон сууцны корпорацын Буянт-Ухаа 2 хороололд орон сууцанд оруулан өгнө гэж худал хэлж залилан авсан.Эдгээр мөнгийг авахдаа Д.А над руу нэг 9628-тай дугаараас залгаад “таны байр сонгон шалгаруулалтад тэнцсэн байгаа. Үүнээс гадна бас нэг боломж гарч ирсэн байгаа. Дэлхийн зөн олон улсын хүмүүнлэгийн байгууллагаас таны авах гэж байгаа байрны 50 хувийг төлөх боломж байна. Ингэхийн тулд мөнгө хэрэгтэй байна гэж хэлдэг байсан. Үүнээс хойш Д.А нь утсаа авахгүй алга болсон тул цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. Би Д.Агаас нийт 2.800.000 төгрөгийг нэхэмжилж байна, ...хамгийн сүүлийн мөнгөө  Баянгол дүүргийн 2 дугаар ТБД Андууд төвийн хаан банкны салбар дотроос өөрийн интернэт банкаар Д.Агийн хаан банкны 5058079749 тоот данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, /2-хх-ийн 11-12 тал /,

 

Хохирогч  М.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын хооронд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн 7 дугаар төвийн Хаан банкны АТМ дотор  халамжийн Д.А гэх хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйн Төрийн орон сууцны корпорацын Буянт-Ухаа 2 хороололд 2 өрөө байранд оруулж өгнө гэсний дагуу 5.000.000 төгрөгийг Хаан банкны 5022432688 болон Хас банкны 5002396752 тоот данснаас Д.Агийн 5058079749 тоот данс руу шилжүүлэн залилуулсан. Д.Аг манай эхнэрийн танил хүнээс сонсоод холбож өгсөн. ...анх Атай 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн 7 дугаар төв дотор уулзахад өөрийгөө “Би Баянгол дүүргийн халамж, үйлчилгээний төвд мэргэжилтэн хийдэг юм. Би одоо ажлаар явж байна. Энэ жилийн Төрийн орон сууцны корпорацын Буянт-Ухаа 2 хороололд 2 өрөө байранд оруулж өгч чадна. Уг байранд 972 айл орох бөгөөд таныг бүртгүүлээд дарааллын урдуур нь оруулж өгнө. Ингэхийн тулд сонгон шалгаруулалтын хурал болдог бөгөөд уг хуралд оролцох дарга, даамал нарт хувааж өгөх юм би ганцаараа авахгүй. Би бол халамж талаас нь тэр хуралд суудаг хүн байгаа юм. Чамайг найдвартай оруулж өгнө гэхээр нь итгээд 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр өөрийн Хаан банкны 5022432688 данснаас 3.000.000 төгрөгийг Д.Агийн 5058079749 тоот данс руу шилжүүлсэн.  2019 оны 08 дугаар сарын үед Д.А над руу нэг 9628-тай дугаараас залгаад “таны байр сонгон шалгаруулалтад тэнцсэн байгаа. Үүнээс гадна бас нэг боломж гарч ирсэн байгаа. Дэлхийн зөн олон улсын хүмүүнлэгийн байгууллагаас таны авах гэж байгаа байрны 50 хувийг төлөх боломж байна. Ингэхийн тулд 2.000.000 төгрөг шаардлагатай байна” гэхээр нь итгээд 2019 оны 08 дугаар сард Хас банкны 5002396752 тоот данснаас Д.Агийн 5058079749 тоот данс руу шилжүүлсэн. Үүнээс хойш Д.А нь утсаа авахгүй алга болсон тул цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. Би Д.Агаас нийт 5.000.000 төгрөгийг нэхэмжилж байна....” гэх мэдүүлэг,” /2-хх-ийн 39-40 тал/,

 

Хохирогч Ц.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хуучны танил Д.Ад 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн хооронд 9.540.000 төгрөгийг дансаар бэлнээр Төрийн орон сууцны корпорацын Буянт Ухаа 2 хороололд 3 өрөө байранд орохоор Баянгол дүүргийн 21 дүгээр хороо 23-923 тоотод байрлах өөрийн гэрээс Д.Агийн Хаан банкны 5058079749 тоот данс руу интернэт банкаар шилжүүлэн залилуулсан. Би Аг 15 жилийн өмнөөс эхлэн мэднэ, ...өөрийгөө Баянгол дүүргийн халамжаас Төрийн орон сууцны корпорацын Буянт Ухаа 2 хороололд байр өгнө гэж байна, танай охины чинь нэрийг группийн ангилалд оруулчихъя. Чи охиныхоо регистрийн дугаар, нэрийг өгчих гэхээр нь би Туул гэдэг найзаараа өгүүлээд явуулсан. Манай найз Туулын охин бас группт байдаг учир бид хоёр хамт бичиг баримтаа өгөхөөр болсон. Тухайн үед Д.А ямар ч мөнгө аваагүй бөгөөд эхэндээ ямар ч мөнгөний талаар яриагүй. Тэгээд би ажлыг чинь бүтээж өгөх гэж байгаа юм чинь найздаа 300.000 төгрөг өгчих манай нэг хөгшин бурхан болсон учир ажил явдалд нь хэрэглэх гэсэн юм гээд 2019 оны 03 дугаар сарын 16-ний өдөр намайг ажил дээрээ байхад Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Дэлгэрэх хотхоны урд байдаг цайны газраас бэлнээр хүрч ирж авсан. Мөнгө авах үедээ цэнхэр өнгийн Тоёота Приус-30 загварын машинтай ирж авсан бөгөөд машин жолоодож явсан хүнээ миний жолооч гэж хэлсэн. Тэгээд дараа нь “тухайн байранд ороход 3 сарын байрны барьцаа 1.250.000 төгрөг байдаг юм одоо яаралтай өгчих байранд чинь яаралтай оруулах гээд байна” гэж хэлээд 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо 23-923 тоотод байрлах өөрийн гэрээс Д.Агийн Хаан банкны 5058079749 тоот данс руу интернэт банкаар шилжүүлсэн. Д.А надад 2019 оны 04 дүгээр сарын 05-ний өдөр “2 өрөө байрыг чинь 3 өрөө болгох гээд байна” гэж хэлээд 440.000 төгрөгийг Баянгол дүүргийн 21 дүгээр хороо 23-923 тоотод байрлах өөрийн гэрээс Д.Агийн Хаан банкны 5058079749 тоот данс руу интернэт банкаар шилжүүлсэн. 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 600.000 төгрөгийг “байранд оруулахад цаана байгаа хүндээ өгөх гээд байна” гэх зэргийг хэлэхээр нь би ажил дээрээсээ өөрийнхөө 5059018527 тоот данснаас Д.Агийн Хаан банкны 5058079749 тоот данс руу интернэт банкаар шилжүүлсэн. 2019 оны 07 дугаар сарын 08-ний өдөр 500.000 төгрөгийг “охиныг чинь хөнгөлөлттэй үнээр оруулах гээд байна. Чи бүхэл бүтэн 3 өрөө байр авах гэж байж хэдэн төгрөг нэмээд өгчих ” гэж хэлж Баянгол дүүргийн 21 дүгээр хороо 23-923 тоотод байрлах өөрийн гэрээс Д.Агийн Хаан банкны 5058079749 тоот данс руу интернэт банкаар шилжүүлсэн. 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр манай ажил дээр Д.А нь хүрч ирээд “Болороо Дэлхийн зөн олон улсын байгууллагад танай охины нэрийг оруулаад 25.000.000 төгрөгийг гаргуулахаар болоод ТОСК-руу шилжүүлчихсэн. Чи одоо яаралтай 1.400.000 төгрөг шилжүүл. Чи байртай болно гэж бодож байвал шилжүүл” гэж хэлээд явсан. Тэгэхээр нь би дүүгээ цалингийн авхуулж байгаад өөрийнхөө данс руу хийлгүүлээд гэртэй байхдаа буюу Баянгол дүүргийн 21 дүгээр хороо 23-923 тоотод байрлах өөрийн гэрээс Д.Агийн Хаан банкны 5058079749 тоот данс руу интернэт банкаар 1.400.000 төгрөгийг шилжүүлсэн. 2019 оны 07 дугаар сарын 25-ний өдөр “манай нөгөө ТОСК-д ажилладаг эмэгтэй /нэрийг нь санахгүй байна/-н төрсөн өдөр учир 50.000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлээд өөрийнхөө дансаар авсан. Тухайн үед би тэр мөнгийг Баянгол дүүргийн 21 дүгээр хороо 23-923 тоотод байрлах өөрийн гэрээс Д.Агийн Хаан банкны 5058079749 тоот данс руу интернэт банкаар 1.400.000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ хугацаанд би Буянт Ухаа 2 хороололд байранд орох гэж байгаа гээд хамт ажилладаг хүндээ хэлтэл нөгөө хүн маань Аг уулзуулаад өгөөч гэхээр нь би утсыг нь өгсөн чинь өөрсдөө очиж Баянгол дүүргийн 7 дугаар төвийн гадна Соёмбо гэгч нь уулзаад  Д-ын Агийн данс руу өөрийнхөө 5173052818 тоот данснаас шилжүүлсэн байдаг бөгөөд 500.000 төгрөгийг миний данснаас шилжүүлсэн байдаг. Тэр цагаас хойш буюу 2019 оны 10 дугаар сарын сүүлээс хойш Д.А утсаа салгаад алга болсон. Тэгтэл Соёмбо Аг шоронд орсон байна. Би танаар дамжуулан танилцаж мөнгөө өгсөн.Танаас болсон гээд байхаар нь би өөрийнхөө нэр хүндийг хамгаалах зорилгоор өөрөөсөө 5.000.000 гаргаж Соёмбод дансаар өгсөн. Энэ баримт нь байгаа. Тэгээд би Агийн нөхөртэй утсаар ярьж хаана хоригдож байгааг нь мэдээд очиж уулзсан. 2020 оны 11 дүгээр сарын эхээр Туул руу цагдаагаас залгаад та Д.Агийн данс руу мөнгө шилжүүлсэн үү гэж ярьсан гээд би мэдээд ирсэн. Би Д.Агаас нийт 9.540.000 төгрөгийг нэхэмжилж байна....”гэх мэдүүлэг” /2-р хх-ийн 71-72 тал ,/

 

Хохирогч Д.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Би 2017 оны 05 дугаар сарын 17 өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Модны 2-ын Хаан банкны АТМ-ээс Төрийн орон сууцны корпорацын Буянт-Ухаа 2 хороололд байранд оруулж өгнө гэсний дагуу 1.800.000 төгрөгийг Хаан банкны 5009365831 тоот данснаас Д.Агийн 5058079749 тоот шилжүүлэн залилуулсан. Д.Аг 2014 онд Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд ажилладаг байх үеэс нь таньдаг болсон. 2017 оны 03 сард Буянт ухаа 2 хороололд орон сууц шинээр баригдаж байгаа, өргөдөл, бичиг баримт бүрдүүлээд өгвөл байранд орж болно гэж ярьсан. Тэгээд би 04 сард өргөдлөө бичиг баримттай бүрдүүлээд Д.Ад өгсөн. Д.А 05 сард залгаад, Улсын баяраас өмнө байр ашиглалтад орноо, бүртгэлийн хураамж 50.000 төгрөг, байрны урьдчилгаанд эхний ээлжид 400.000 төгрөг өгөхийг асуусан. Тухайн үед нь 450.000 төгрөгийг Д.Агийн Хаан банкны 5058079749 тоот данс руу шилжүүлсэн. 7 сард сураггүй болохоор Д.Агийн 96224218 дугаарт залгаад, нөгөө байр яасан бэ улсын баяраас өмнө ашиглалтад орно гэсэн гэж асуутал “байр ашиглалтад орох болоогүй ээ, хүлээхээр болсон шүү, бараг он гарах байх аа гэж хэлсэн” Иймэрхүү байдлаар жилийн хугацаа өнгөрсөн. 2018 оны 9 сард Д.А нөгөө байр чинь 10 дугаар сарын 02-нд Ахмадын баяраар ашиглалтад орохоор болсон, яаралтай 1 сая төгрөг шилжүүл гэсэн. Тэгэхээр нь 1 сая төгрөг боломжгүй байна аа, гээд 850.000 төгрөгийг Д.Агийн Хаан банкны 5058079749 тоот данс 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр шилжүүлсэн. Тэгээд 10 сар болоход Д.Агаас залгаж асуухад, халаалтын асуудал нь шийдэгдээгүй байгаа, цагаан сарын өмнө ашиглалтад орно гэх зэргээр шалтаг тавьсаар байсан. Мөн 2018 оны 12 сарын 05-нд 500.000 төгрөгийг Д.Агийн Хаан банкны 5058079749 тоот данс руу шилжүүлсэн. 2019 оны 08 дугаар сарын үед Д.А над руу нэг 9628 -тай дугаараас залгаад “таны байр сонгон шалгаруулалтад тэнцсэн байгаа. Үүнээс гадна бас нэг боломж гарч ирсэн байгаа. Дэлхийн зөн олон улсын хүмүүнлэгийн байгууллагаас таны авах гэж байгаа байрны 50 хувийг төлөх боломж байна. Ингэхийн тулд 2.000.000 төгрөг шаардлагатай байна” гэхээр нь итгээд 2019 оны 08 дугаар сард Хас банкны 5002396752 тоот данснаас Д.Агийн 5058079749 тоот данс руу шилжүүлсэн. Үүнээс хойш Д.А нь утсаа авахгүй алга болсон тул цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. Би Д.Агаас нийт 5.000.000 төгрөгийг нэхэмжилж байна.....” гэх мэдүүлэг ” /2-р хх-ийн 99-101 тал /,

 

Хохирогч Д.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2018 оны 08 дугаар сард Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд ажилладаг байхдаа  Д-ын А гэх хүн Буянт Ухаа 2 цогцолборт байранд хамруулж өгч байна гэж хүмүүсээс сонсоод А гэх хүнтэй утсаар холбогдоод уулзахад “Хөгжлийн бэрхшээлтэй, тэтгэврийн зорилтот бүлгийн хүмүүсийг хамруулж байгаа Буянт Ухаа 2 цогцолбор байр байгаа юм. Хэрэв та одоо 2.800.000 төгрөгийг шилжүүлэх юм бол таны нэрийг оруулж өгье. Тэгээд 2020 оны сонгууль хүртэл та тус 3 өрөө байраа түрээслэн амьдарч байгаад сонгуулийн дараагаар таны нэр дээр хувьчлаад өгнө” гэх хэлэхээр нь итгээд 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 17 цагийн үед Сонгино-хайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банканд байхдаа бэлэн 2.800.000 төгрөгийг Даваажав овогтой А гэх хүний 5058079749 дугаарын данс руу шилжүүлсэн. Гэтэл тэр өдрөөс хойш А нь янз бүрийн шалтаг хэлж сар, сараар хойшлуулсаар ерөнхийдөө олдохгүй байсаар өдийг хүрээд байж байтал өнөөдөр Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөгч Б.Батзориг хүн над руу залгаад “Д.А хориотой байгаа.  Та яаралтай харьяа газартаа өргөдлөө өгөөд хэргийг нэгтгүүл гэсний дагуу би ирж өргөдлөө өгч байна. Би 2.800.000 төгрөгөөс нэг ч төгрөг буцааж аваагүй. Би одоо 2.800.000 төгрөгөө нэхэмжилж байна. Би энэ талаараа цагдаад хандаж байгаагүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 129 тал /,

 

- Д овогтой Агийн Хаан банкны 5058079749 дугаарын депозит дансны хуулга /1-р хх-ийн 80-88, 197-205 тал/,

- А овогтой Ө-ын Хаан банкны 5062020451 дугаарын депозит дансны хуулга /1-р хх-ийн 74-77 тал /,

- Э овогтой А-ын Хаан банкны 5017128722 дугаарын депозит дансны хуулга /1-р хх-ийн 179-180 тал /,

- Улсын яллагч: овогтой Ундармаагийн Хаан банкны 5041052716 дугаарын депозит дансны хуулга /1-р хх-ийн 221-222 тал /,

- Ц овогтой М-ийн Хаан банкны 5029820844 дугаарын депозит дансны хуулга /2-р хх-ийн 06-09 тал /,

- М овогтой С-ийн Хаан банкны 5022432688 дугаарын депозит дансны хуулга /2-р хх-ийн 33-34 тал /,

-Ц овогтой Б-ийн Хаан банкны 5059018527 дугаарын депозит дансны хуулга /2-р хх-ийн 62-69 тал/,

-Д овогтой Ч-гийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Д.Агийн Хаан банкны 5058079749 дугаарын данс руу 2.800.000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримтын хуулга, /2 хх-ийн 124 тал /,

 

Яллагдагч Д.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд эрүүгийн 20050000001697 дугаартай хэргийн хохирогч Ц.Маас 2.800.000 төгрөгийг авсан үйлдэл ,   2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр эрүүгийн 2005000001698 дугаартай хэргийн  хохирогч М.Сандагдоржоос 5.000.000 төгрөгийг авсан үйлдэл, 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн хооронд эрүүгийн 200500001699 дугаартай хэргийн хохирогч Ц.Бээс 9.540.000 төгрөгийг авсан үйлдэл, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр эрүүгийн 2008000001579 дугаартай хэргийн  хохирогч Д.Чээс 2.800.000 төгрөгийг авсан үйлдэл, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 06-нд эрүүгийн 1905048201621 дугаартай хэргийн хохирогч А.Өаас 5.150.000 төгрөг авсан үйлдэл, 2019 оны 09 дүгээр сарын 20-нд хохирогч У.Угаас, хохирогч Г.Баас 5.000.000 төгрөг авсан үйлдлүүдээ тус тус хүлээн зөвшөөрч байна. Мөн уг үйлдэлдээ гэмшиж байна. Би 5058079749 дугаарын дансыг анх гарснаас нь хойш ашиглаж байсан. Би өөрийн дансыг хэрэг болох хугацаанд хүнд ашиглуулж байгаагүй өөрөө ашиглаж байсан. Би 2007 он хүртэл Баянгол дүүргийн хөдөлмөр халамжид ажиллаж байсан. Түүнээ хойш ямар нэгэн төрийн болон төрийн бус байгууллагад ажиллаж байгаагүй. Би урьд хүмүүсээс хүүтэй мөнгө авсан байсан, тухайн хүмүүсийн зээлийн хүүд  зарим хэсгийг зарцуулж байсан. Би гэм буруугаа хүлээж байна. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Би шоронгоос гараад ах, дүү нараасаа мөнгө төгрөг цуглуулаад шүүх хурлаас өмнө тодорхой хэсгийг төлж чадна...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 154-156 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Д.Агийн Нийслэлийн Баянгол дүүргийн 16-р хорооны Засаг даргын тодорхойлолт /1-р хх-ийн 127 тал/, иргэний үнэмлэхийн хуулбар /1-р хх-ийн 128 тал/, группийн дэвтрийн хуулбар /1-р хх-ийн 130-131 тал/, Хаан банкны депозит дансны хуулга /1-р хх-ийн 132 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 160 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “…шүүгдэгч Д.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч бусдын эд хөрөнгийг залилж авсан…” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар,

 

Шүүгдэгч Д.А  “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэж,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дгээс “…гэм буруу, зүйлчлэл дээр маргахгүй…” гэж  шүүхийн хэлэлцүүлэгт тус тус  оролцсон болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогч буюу өмчлөгч, эзэмшигч хууртагдсан, төөрөгдөлд орсон, итгэсний улмаас залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгсөн байдаг онцлогтой.

 

Шүүгдэгч Д.А нь хохирогч А.Ө, Г.Б, У.У, Ц.М, М.С, Ц.Б, Д.Н, Д.Ч нарт Нийслэлийн орон сууцны корпорацын Буянт Ухаа-2 хороололд түрээсийн орон сууц хөтөлбөрт оруулж өгнө гэж бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулан хуурч, хохирогч А.Өд 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөг, хохирогч Г.Бд 5.150.000 /таван сая нэг зуун тавин мянга/ төгрөг, хохирогч У.Уд 5.000.000 /таван сая/ төгрөг, хохирогч Ц.Мд 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөг, хохирогч М.С-д 5.000.000 /таван сая/ төгрөг, хохирогч Ц.Бт 9.540.000 /есөн сая таван зуун дөчин мянга/ төгрөг, хохирогч Д.Нт 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг, хохирогч Д.Чт 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх дээрх үйл баримт  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Д.А нь А.Ө, Г.Б, У.У, Ц.М, М.Сандагдорж, Ц.Б, Д.Н, Д.Ч нарт “Нийслэлийн орон сууцны корпорацын Буянт Ухаа-2 хороололд түрээсийн орон сууц хөтөлбөрт оруулж өгнө” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч хохирогч А.Өд 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөг, хохирогч Г.Бд 5.150.000 /таван сая нэг зуун тавин мянга/ төгрөг, хохирогч У.Уд 5.000.000 /таван сая/ төгрөг, хохирогч Ц.Мд 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөг, хохирогч М.С-д 5.000.000 /таван сая/ төгрөг, хохирогч Ц.Бт 9.540.000 /есөн сая таван зуун дөчин мянга/ төгрөг, хохирогч Д.Нт 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг, хохирогч Д.Чт 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийн хохирол учруулан залилсан үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна  гэж дүгнэж  Д.Аг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч Д.А нь хохирогч А.Өд 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөг, хохирогч Г.Бд 5.150.000 /таван сая нэг зуун тавин мянга/ төгрөг, хохирогч У.Уд 5.000.000 /таван сая/ төгрөг, хохирогч Ц.Мд 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөг, хохирогч М.С-д 5.000.000 /таван сая/ төгрөг, хохирогч Ц.Бт 9.540.000 /есөн сая таван зуун дөчин мянга/ төгрөг, хохирогч Д.Нт 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг, хохирогч Д.Чт 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийг тус тус олгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч А.Ө нь шүүгдэгч Д.Ад залилуулсан мөнгөнөөс 1.000.000 төгрөгийг гэрч Энхбаатараас гаргуулан авсан гэж, улсын яллагчаас хохирогч А.Өд гаргуулах хохирол төлбөрийг 4.500.000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэх саналыг гаргасан хэдий ч шүүхээс хохирогч А.Өд шүүгдэгчээс гаргуулбал зохих хохирлыг  5.500.000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

 

Учир нь хохирогч А.Ө шүүгдэгчид 5.500.000 төгрөгийг шилжүүлэн өгч гэмт хэргийн хохирогчоор тогтоогдсон,  гэрч н.Э-аас гаргуулан авсан гэх 1.000.000 төгрөг нь энэ гэмт хэргийн улмаас гаргуулбал зохих хохирол төлбөр биш юм гэж шүүх дүгнэсэн болно.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар

 

Шүүгдэгч Д.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч бусдын эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ “...шүүгдэгч Д.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн  хугацаатай хорих ял эдлүүлэх саналтай байна. Хорих ялыг нээлттэй дэглэмд буюу эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна…” гэв.

 

Шүүгдэгч Д.А  “Эдгээр хүмүүсээс уучлалт гуйж байна. Хорих ялаа авч хохиролгүй болгоно” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д “…Д.Аг олон жилээр хорих нь хэрэгтэй бус харин хохирол төлбөрөө төлүүлж, хохирогч нар  хохиролгүй болох нь чухал гэдэг утгаараа зорчих эрхийг нь хязгаарлах ялыг оногдуулж өгнө үү“ гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт зорчих эрхийг нь хязгаарлах ялыг  сонгож хэрэглэж өгнө үү гэсэн саналыг гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан эрүүгийн хариуцлагын санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд  тохирохгүй гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн  хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Д.Ад Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1114 дугаартай шийтгэх тогтоолын эдлээгүй үлдсэн 1 жил, 9 сар, 6 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Д.Агийн нийт эдлэх ялыг 4 жил 9 сар 6 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6-д заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.А нь Нийслэлийн орон сууцны корпорацын Буянт Ухаа-2 хороололд түрээсийн орон сууц хөтөлбөрт оруулж өгнө” гэх үйл баримтаар бусдыг Залилсан үйлдэлдээ 2018 оны 04 сарын 23-ны өдрийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 299 дугаартай тогтоолоор тэнсэн харгалзах ял, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 1114 дугаартай тогтоолоор 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Д.Ад холбогдох  Залилах гэмт хэргийг анхан шатны  шүүхүүд тухай бүр нь хянан шийдвэрлэсэн байх тул шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг дахин шалгах, тодруулах шаардлагагүй гэж шүүх дүгнэсэн болохыг дурдаж байна.

 

Шүүгдэгч Д.А нь Залилах гэмт хэргийг нэг адил үйл баримтаар өөр өөр цаг хугацаанд үйлдэж тодруулбал 2018 оны 04 сарын 23-ны өдрийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 299 дугаартай тогтоолоор тэнсэн харгалзах ял авсны дараах цаг хугацаанд дахин бусдыг залилан мэхлэх үйлдлийг дахин дахин хийж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг Залилах гэмт хэргийг санаатайгаар, шунахайн сэдлээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэж  шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг сонгож оногдуулсан болохыг тайлбарлаж байна.

 

Шүүгдэгч Д.Агаас гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт 1905048201621, 2005000001682, 2005000001696, 2005000001697, 2005000001698, 2005000001699, 2005000001579 дугаартай хэргүүдийг нэгтгэсэн тусгаарласан хэрэггүй болохыг дурдаж байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч  З а овогт  Д-ын Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Аг  3 / гурав / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Д.Ад Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1114 дугаартай шийтгэх тогтоолын эдлээгүй үлдсэн 1 жил, 9 сар, 6 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Д.Агийн нийт эдлэх ялыг 4 жил 9 сар 6 хоногоор тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Агийн цагдан хоригдсон 117 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ад оногдуулсан 4 жил 9 сар 6 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Д.Агаас нийт 37.590.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Өд 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөг, хохирогч Г.Бд 5.150.000 /таван сая нэг зуун тавин мянга/ төгрөг, хохирогч У.Уд 5.000.000 /таван сая/ төгрөг, хохирогч Ц.Мд 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөг, хохирогч М.С-д 5.000.000 /таван сая/ төгрөг, хохирогч Ц.Бт 9.540.000 /есөн сая таван зуун дөчин мянга/ төгрөг, хохирогч Д.Нт 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг, хохирогч Д.Чт 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

 

6. Шүүгдэгч Д.Агаас гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт 1905048201621, 2005000001682, 2005000001696, 2005000001697, 2005000001698, 2005000001699, 2005000001579 дугаартай хэргүүдийг нэгтгэсэн,  тусгаарласан хэрэггүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

       8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Ад  урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ц.ЭРДЭНЭЧИМЭГ