Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 184/ШШ2017/00185

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 184/ШШ2017/00185

Улаанбаатар хот

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би,

Нэхэмжлэгч: Боржигон овогт Жоохүүгийн Өлзийбулаг /РД:ЦЗ73040916,   Баянзүрх дүүргийн 3-р хороо, 12 дугаар хороолол, Токио гудамж 9-р байрны 46 тоотод оршин суух/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Жаран овогт Бадамын Доржпалам /РД:ЧА75030666, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Өнөр хороолол 19-р байрны 5 тоотод оршин суух/-д холбогдох дугаар ашигласны төлбөр 392,560 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны  өдөр хүлээн авч хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Өлзийбулаг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

     Миний бие өөрийн өмчлөлийн 88114189 дугаарыг 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр, 88113286 дугаарыг 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр тус тус 1,300,000 төгрөгөөр, сарын 6 хувийн хүүтэйгээр Б.Доржпаламд зарсан боловч 6 сарын 30 хүртэл төлбөр болон  тохиролцсон хүүний мөнгийг төлөөгүйн улмаас гарсан нийт төлбөр 210,000 төгрөг, хүү 182,560 төгрөг, нийт 392,560 төгрөгийг Б.Доржпаламаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд:

     Нэхэмжлэгч Ж.Өлзийбулаг нь хариуцагч Б.Доржпаламаас 392,560 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч бид харилцан тохиролцож нэхэмжлэгч тал 42,560 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэгдэл 350,000 төгрөгийг хариуцагч Б.Доржпалам 2017 оны 02 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулахаар эвлэрсэн байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан тохиролцон нэхэмжлэгч Ж.Өлзийбулаг 42,560 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэгдэл 350,000 төгрөгийг хариуцагч Б.Доржпалам 2017 оны 02 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулахаар тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Дээрхи эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн төлбөрийн 50 хувь болох 6,300төгрөгийг улсын төсвөөс, 6,300 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаарзүйлүүдийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Ж.Өлзийбулаг 42,560 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэгдэл 350,000 төгрөгийг хариуцагч Б.Доржпалам 2017 оны 02 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулахаар тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд хариуцагч Б.Доржпаламаас 6,300 төгрөг, улсын төсвөөс 6,300 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж.Өлзийбулагт   олгосугай.

 

 3.Хариуцагч тохирсон хугацаандаа үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч ньИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д заасны дагуу захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаарзохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анханшатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Д.МӨНХБҮРЭН