Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 184/ШШ2017/00187

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 184/ШШ2017/00187

Улаанбаатар хот

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би,

Нэхэмжлэгч: “Вишнфанд” ББСБ /РД:2823624, Чингэлтэй дүүргийн 3-р хороо, Энхтайваны өргөн чөлөө ЭТНО, Пийм таур барилга 7 давхар 705 тоотод байрлах/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Арслан мижээ овогт Банзарын Цэнд-Очир /РД:ЧБ84061919, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Мон лаа 9-р гудамж 9 тоотод оршин суух/-т   холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,367,200төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны  өдөр хүлээн авч хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Вишнфанд” ББСБ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

     Б.Цэнд-Очир нь 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Вишнфанд ББСБ-аас 10808823 тоот зээлийн гэрээ байгуулан 6,000,000 төгрөгийн зээлийг Эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 24 сарын хугацаатай сарын 3,2 хувийн хүүтэй зээлж авсан. 2016 оны 3 дугаар сарын 31-ээс хойш зээлийн эргэн төлөлтийг төлөөгүй. Зээлдэгч Б.Цэнд-Очир нь үндсэн зээл 2,600,600 төгрөг, үндсэн зээлийн хүү нь 715,500 төгрөг, торгуулийн хүү 39,600 төгрөг, нотариатын хөлс 11,500 төгрөг, нийт 3,367,200 төгрөгийн төлбөртэй байна. Иймд Б.Цэнд-Очироос 3,367,200 төгрөг гаргуулж, манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд:

     Вишнфанд ББСБ –аас Б.Цэнд-Очирт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,367,200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд бид харилцан тохиролцон хариуцагч Б.Цэнд-Очир нь 2017 оны 02 дугаар сарын 20-ний өдөр 600,000 төгрөг, үлдэгдэл 2,767,200 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 20-ний өдөр хүртэл төлж барагдуулахаар эвлэрч байна гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан тохиролцон нэхэмжлэгч Вишнфанд ББСБ-ын нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 3,367,200  төгрөгийг хариуцагч Б.Цэнд-Очир нь 2017 оны 02 дугаар сарын 20-ний өдөр 600,000 төгрөг, үлдэгдэл 2,767,200 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 20-ний өдөр хүртэл төлж барагдуулахаар тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Дээрхи эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн төлбөрийн 50 хувь болох 34,413төгрөгийг улсын төсвөөс, 34,413 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаарзүйлүүдийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Вишнфанд ББСБ, хариуцагч Б.Цэнд-Очир нар нэхэмжлэлийн шаардлага болох 3,367,200 / гурван сая гурван зуун жаран долоон мянга хоёр зуун/ төгрөгөнд эвлэрэн хэлэлцэж, хариуцагч нь уг төлбөрийг 2017 оны 02 дугаар сарын 20-ний өдөр 600,000 төгрөг, үлдэгдэл 2,767,200 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 20-ний өдөр хүртэл төлж барагдуулахаар тохиролцсон зохигч талуудын эвлэрлийгбаталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд хариуцагч Б.Цэнд-Очироос 34,413 төгрөг, улсын төсвөөс 34,413 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Вишнфанд ББСБ-д  олгосугай.

 

 3.Хариуцагч тохирсон хугацаандаа үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч ньИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д заасны дагуу захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаарзохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анханшатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                                    Д.МӨНХБҮРЭН