Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/55

 

                                                                  

 

 

 

 

 

    2021        01          11                                                 2021/ШЦТ/55

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Б.Тулга,

Хохирогч Б.Болор-Эрдэнийн өмгөөлөгч Л.Очбаяр /ҮД:2464/,

Шүүгдэгч А.С, түүний өмгөөлөгч Т.Баярбат /ҮД:0717/,

Шүүгдэгч П.Э, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт /ҮД:1954/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт А.Сийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүрээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт П.Эийг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2006 02625 1788 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

1. Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Улиастай суманд 1996 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Москва гудамжны 22 дугаар байрын 81 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Агийн С /РД: /,

2. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1994 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Эв хамт” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэ толгойн 50 дугаар гудамжны 361а тоотод оршин суух бүртгэлтэй, 2014 онд чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж байсан гэх, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт П Э /РД:/,

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

          А.С нь согтуугаар, П.Этэй бүлэглэж, 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт, албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч болох Б.Болор-Эрдэнэ, Д.Буянхишиг, А.Пүрэвдорж нарын “Сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа явагдаж байгаа, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ олон нийт цугларсан гудамж талбайд чанга дуу чимээ гаргахгүй байх, олон нийтийн А тайван байдлыг алдагдуулахгүй байх” талаар тавьсан хууль ёсны шаардлагыг үл хэрэгсэж, өдөн хоргоож, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн,

Мөн тухайн цаг хугацаанд ганцаараа, цагдаагийн албан хаагч болох Б.Болор- Эрдэнийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан биед нь халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

П.Э нь согтуугаар, А.Стой бүлэглэж, 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт, албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч болох Б.Болор-Эрдэнэ, Д.Буянхишиг, А.Пүрэвдорж нарын “Сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа явагдаж байгаа, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ олон нийт цугларсан гудамж талбайд чанга дуу чимээ гаргахгүй байх, олон нийтийн А тайван байдлыг алдагдуулахгүй байх” талаар тавьсан хууль ёсны шаардлагыг үл хэрэгсэж, өдөн хоргоож, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэний улмаас цагдаагийн албан хаагч А.Пүрэвдоржийн албаны дүрэмт хувцасны мөрдсийг гараараа татаж урсан, мөн цагдаагийн албан хаагч Д.Буянхишигийн ногоон өнгөтэй, албаны хантаазыг урж гэмтээсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Сийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Эийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч А.Пүрэвдоржийн илтгэх хуудас /хх.8/,

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын утга: “Нарангэрэлээс, танай хоёр цагдаа хүмүүст зодуулаад байна” гэх лавлагааны хуудас №:88877055 /PCLF11929788/ /хх.9/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.3-7/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Болор-Эрдэнийн өгсөн: “... 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Шинэ эвсэл” намын сонгуулийн ярилцлага дээр цагдаагийн дэд ахлагч Д.Буянхишигийн хамт хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэж байхад 16:30 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Эрдэнэ толгойн 52 дугаар гудамжны 331 тоотод оршин суух хоёр иргэн сурталчилгааны үйл ажиллагаа явуулж байсан хүмүүс рүү “та нар битгий худлаа яриад бай” гэж орилж хашхираад байхаар нь би хамтрагч цагдаагийн дэд ахлагч Д.Буянхишигийн хамт очиж “та нар цаашаа гэртээ орж амар, та хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын А тайван байдал алдуулж болохгүй” гэж шаардлага тавихад чимээгүй болоод гэртээ орсон. Тэгээд удалгүй хэсэг хугацааны дараа дээрх хоёр залуу усны сав барин хашаанаасаа гарч ирээд хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байхад миний хажууд ирэн нэг залуу нь “энэ хүмүүс яагаад ингэж худлаа яриад байгаа юм бэ? гэж надаас асуухаар нь би “иргэн та гэртээ орж амар” гэсэн шаардлага тавихад тэр залуу надад “энэ хүмүүс худлаа ярьж байхад та нар яагаад хамгаалаад байгаа юм бэ” гэж дахин хэлсэн. Тухайн үед нь би юу ч хэлээгүй хамгаалалтдаа үүрэг гүйцэтгэж байхад нөгөө залуугийн араас хашаанд нь хамт архи согтууруулах ундаа хэрэглэж байсан найз нь гарч ирээд миний урд ирж зогсон “чи наад хувцсаа тайлаад надтай зодолдох уу, чи намайг зодож дийлэхгүй шүү” гэж урд зогсоод байсан. Тухайн үед нь би “та миний урдаас холдоно уу” гэж шаардлага тавьсан. Тэгсэн миний урд зогсож байсан залуу надад хандан “би энд зогсож байна, чадахгүй” гэж надад хариулсан. Тэр үед  эхэлж гарч ирсэн залуу нь сонгуулийн уулзалт болж байгаа газар орчмоор гар утсаараа бичлэг хийгээд бид хоёрын зургийг дараад явж байсан. Яг тэр үед нь 8 дугаар хорооны хэсгийн байцаагч цагдаагийн дэслэгч А.Пүрэвдорж ирээд зогсоход эхэлж гарч ирсэн залуу очоод “би гэрийнхээ гадаа зогсож болох уу” гэж асуухад нь цагдаагийн дэслэгч А.Пүрэвдорж “та согтуу байна, гэртээ ороод амар, битгий гудамж талбайд орилж хашхираад бусдын А тайван байдал алдагдуулаад бай” гэсэн шаардлага тавихад өөдөөс нь гар утсаа гаргаж ирээд “одоо үед гар утастай хүн том болсон” гэж хэлээд цагдаагийн дэслэгч А.Пүрэвдоржийг гар утсандаа бичихээр нь “чи ямар шалтгааны улмаас намайг бичээд байгаа юм” гэж асуухад нөгөө эхэлж гарч ирсэн залуу “тэгвэл намайг тэр 102 луугаа аваад яв, та нарыг харъя” гэж орилж хашхираад байсан. Цагдаагийн дэслэгч А.Пүрэвдорж бид хоёр тухайн этгээдийг автомашинд суулгах гэж байхад сүүлд нь хашаанаас гарч ирсэн залуу миний араас баруун талын нүд, хамрын баруун тал руу нэг удаа цохиход нь миний нүдний шил хагараад нүднээс цус гарч тогтохгүй байсан. Тухайн үед цуг үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч Д.Буянхишиг намайг цохисон залууг барьж хөдөлгөөнийг нь хязгаарлан автомашиндаа суулгаж бид гурав Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны цагдаагийн хэсэг дээр авч ирсэн... Намайг цохисны дараа 103 түргэн тусламж дуудаж үзүүлэхэд хамар хугарсан, баруун нүдний дээд зовхи сэтэрсэн гэж түргэний эмч хэлсэн... Дээрх хоёр этгээдэд бид гурав гурвуулаа шаардлага удаа дараалан тавихад биелүүлэлгүй хэл амаар доромжилж бусдыг өдөөн хатгаж цагдаагийн алба хаагчийн хууль ёсны тавьсан шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэж байсан... намайг цохисноос болж миний баруун шанаа цөмөрч хагалгаа хийлгэж төмөр хадуулсан... албан үүргээ гүйцэтгэж яваад согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хоёр хүнд цохиулсандаа гомдолтой байна... эмчилгээний зардалд 1.017.878 төгрөг баримтаар байна. Баримтгүйгээр миний нүдний харааны шилийг хагалсан энэ шилээ дахиж авахад 140.000 төгрөг болно. Цаашид оёдлоо авхуулна, эм тариа авна гээд зардал мөнгө хэдэн төгрөг гарахыг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх.35-40/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Буянхишигийн өгсөн: “... тухайн үед 52 гудамжны тоглоомын саадын эсрэг талын хашаанд 2 залуу архи ууж хашаан дотроо чанга чанга дуугараад байсан. Тэгж байгаад нэг залуу нь хашаагаараа цухуйгаад Б.Болор-Эрдэнэ бид хоёрт хандаж “та нар худлаа яриад байгаа пиздакуудаа юундаа хамгаалдаг юм” гэсэн. Тэгэхээр нь “энэ хүмүүсийг хамгаалсан юм байхгүй, энд аюулгүй байдал талаасаа эргүүл хийгээд явж байна” гээд хашааны хажуугаар нь явсан. Тэгтэл тэр цухуйсан залуу араас гар утсаараа зураг дараад бичлэг хийж байх шиг байсан. Тухайн үед бид хашааны буланд очоод зогсож байхад хашаанд пиво ууж байсан хоёр залуу усны саваа барин хашаанаасаа гарч ирээд намхан залуу нь бид хоёр дээр хүрч ирээд “та хоёр юу хийгээд худлаа наанаа зогсоод байгаа юм. Би тэр сонгуулийн сурталчилгаа хийж байгаа газраар очоод бусниулчих уу” гэхээр нь би тэр хоёр залууд хандаад “та хоёр усанд явах гэж байгаа бол усандаа яв” гэж хэлсэн чинь намхан залуу нь гар утсаа бариад сонгуулийн сурталчилгаа болж байгаа газар луу явсан. Тэгэхэд манай хороо хариуцсан хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч А.Пүрэвдорж хувийн машинтай хүрч ирсэн. Тэгсэн нөгөө намхан пиво уусан залуу буцан хүрч ирээд дэслэгч А.Пүрэвдоржийг “юу байна хөгшөөн” гээд чанга чанга дуугарсан, тэгэхээр нь “та архи их уусан байна, гэртээ орж амар” гэсэн шаардлага тавьсан. Тэгтэл “үгүй, би гэрийнхээ хажууд байна” гэж хүмүүсийн анхаарлыг татаад байхаар нь “тэгвэл ийшээ машинд суу, цагдаагийн хэсэг дээр очно” гэж машины хаалгыг онгойлгон гарыг нь барих гэсэн чинь үгүй би приусэнд суудаггүй гээд машины хаалгыг хүчтэй түлхэн хаагаад миний өмсөж байсан хантаазны урд хэсгээс бариад намайг хашаа руу түлхсэн. Тэр үед миний хантааз урагдсан. Тэгэхээр нь дэслэгч А.Пүрэвдорж бид хоёр машиндаа зууралдаж байгаад суулгасан. Суулгах үед тэр намхан залуу нь А.Пүрэвдорж байцаагчийн мөрдсийг салгаад газарт шидсэн. Ингээд байцаагч А.Пүрэвдорж газраас мөрдсөө аваад хийж байх үед намхан залуу машины арын суудалд суучхаад хөлөө машинд оруулахгүй түлхээд байсан. Б.Болор-Эрдэнэ машины нэг талд нь би нөгөө талд нь байсан болохоор Б.Болор-Эрдэнэ тэр намхан залууг араас нь татаад би наанаас хөлийг нь түлхэж байхдаа би “Б.Болор-Эрдэнийг тойроод хүрээд ир” гэсэн, тойроод хүрч ирсэн чинь нөгөө хашаанд пиво ууж байсан өндөр залуу нь гүйж ирээд Б.Болор-Эрдэнийн хажуугаас нь нүүр лүү нь нэг удаа гараараа цохисон. Тэгээд би тэр цохисон залууг нь дарж машинд суулгаад тэр хоёр залууг эрүүлжүүлсэн. Тухайн үед Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч нарын сонгуулийн сурталчилгаа хийх, иргэдтэй уулзалт хийх үед цагдаагийн байгууллагаас аюулгүй байдлыг хангах, хэв журам сахиулах үүргийн хүрээнд хариуцсан хорооны нутаг дэвсгэрт сурталчилгаа болж байгаа газрын ойр орчмоор эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан... Хашаандаа пиво уугаад чанга чанга дуугараад бусдын А тайван байдал алдагдуулж байсан хоёр залууд “энэ үйлдлээ боль, гэртээ орж амар” гэсэн шаардлага тавьсан. Тэгэхэд эсэргүүцэж гэртээ орж амрахгүй байсан учраас эрүүлжүүлэхээр цагдаагийн хэсэг рүү авч явах гэхэд эсэргүүцэж хантааз урж, Б.Болор-Эрдэнийг цохисон. Хантаазыг одоо ч уранхай хэвээр хадгалж байгаа. Хантаазны төлбөрийг нярваас асуухад 25.000 төгрөгөөр үнэлэгдэж байсан...” гэх мэдүүлэг /хх.42-43/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Пүрэвдоржийн өгсөн: “... Намайг дөнгөж очоод Буянхишигийн хажууд зогсоход урдаас нэг согтуу 25 орчим насны эрэгтэй хүн Д.Буянхишигийн хажууд ирээд зогссон. Тэгэхээр нь би Д.Буянхишигээс “наадах чинь ямар учиртай хүн юм бэ” гэж асуухад “түрүүнээс хойш согтуу энүүгээр яваад шаардлага биелүүлэхгүй байгаа юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр иргэнд хандаж “та архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байна, одоо гэртээ орж амар” гэж хэлсэн. Тэгтэл тэр иргэн өөдөөс “чи хэний юуг хамгаалаад байгаа юм бэ? Би чиний бичлэгийг хийнэ” гээд миний урдаас утсаа гаргаж ирсэн. Тэгэхээр нь “та наад үйлдлээ таслан зогсоо, би танд хууль ёсны шаардлага тавьж байна, шаардлагатай гэвэл манай өрөөнд очъё” гээд би машины хаалга онгойлгон суулгах гэхэд өөдөөс эсэргүүцэл үзүүлсэн. Тэгээд тэр залууг машинд суулгах гэхэд эсэргүүцэн зууралдаж байгаад миний мөрдсийг тастан газар унагасан. Тэгтэл удалгүй нэг найз нь хүрч ирээд “та нар миний найзыг хаашаа авч явах гээд байгаа юм бэ” гээд нөгөө намхан залуугаа тэврэн машинд суулгахгүй байсан, дайраад байхаар нь “танай найз архи хэтрүүлж хэрэглээд бусдын А тайван байдал алдагдуулаад байна, та холдчих” гэсэн чинь холдохгүй байсан. Тэгээд тэр өндөр залууг нь Б.Болор-Эрдэнэ холдуулж, намхан залууг нь Д.Буянхишиг бид хоёр машиндаа суулгачхаад хаалгаа хаах гээд байж байхад нөгөө өндөр залуу нь Б.Болор-Эрдэнийг хажуугаас нь цохисон. Б.Болор-Эрдэнэ цохиулаад баруун нүднээс нь цус гарчихсан, нүдний шил нь хагарчихсан байсан. Тэгэхэд Д.Буянхишиг цохисон өндөр залууг нь машинд суулган цагдаагийн хэсэг дээрээ ирээд авто эргүүлийн машин дуудаж эрүүлжүүлэх байранд тэр хоёр залууг хүргүүлсэн. Би тэр хороог хариуцсан хэсгийн байцаагч учраас хороон дээрээ болж байгаа Их хурлын сонгуулийн сурталчилгаа хийж байгаа нэр дэвшигчдийн иргэдтэй хийх уулзалт болгон дээр аюулгүй байдлыг хангаж хяналт тавих үүрэгтэй учраас хороо хариуцсан цагдаагийн хамт очсон байсан. Тэгээд тэр хоёр залууг архи хэтрүүлж хэрэглэсэн байна гэртээ орж амрах талаар шаардлага тавьсан... Мөрдсөө буцаагаад оёсон учраас надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.45-46/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Нарангэрэлийн өгсөн: “... Тэр үед би хуралд нь оролцож байхад ард хэдэн хүн орилоод байхаар нь эргээд харсан чинь энгийн хувцастай хоёр залуу тухайн үед хэв журам сахиулж байсан 1 цагдаагийн толгой руу цохин хувцастай нь зууралдаад байхаар нь “болиоч ээ та нар, ажлаа хийж байгаа хүнд яагаад саад болоод байгаа юм бэ” гэж хэлчхээд эргээд харсан. Тэгээд 5 минут орчим болоод дахин эргэж харахад 2 цагдааг 2 энгийн хувцастай залуу цохиод нөгөө хоёр цагдаа нь зууралдаж байгаад тэр хоёр залууг нэг приус-20 машины арын суудалд суулгасан. Тэгээд машин дотор ноцолдож байгаад арын цонхоор нэг гар утас шидчихсэн. Тэгсэн хоёр жоохон хүүхэд гүйж ирээд гар утсыг нь аваад явах гэж байхад нь “хөөе наашаа аваад ир” гээд утсыг авч цагдаад өгөхөөр машинд очиход нэг залуу нь машинаас гүйгээд гарч ирсэн. Тэгсэн дахин цагдаа араас нь зуурч аваад машиндаа оруулж байсан. Тэгсэн нэг мэдсэн 1 цагдаагийн нүднээс нь цус гарчихсан байсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Тэр хоёр цагдаатай зууралдаж байхад онгорхой хашаанаас нэг эмэгтэй гарч ирээд хоёр цагдаагаас зуураад “тавиач наадахаа, боль” гээд орилж чарлаад байсан... Яг зууралдаж байсан болохоор хэн нь цохисныг хараагүй. Нэг мэдэхэд л цагдаагийн нүднээс цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх.51/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Энхжаргалын өгсөн: “... Хохирогчийн хохирлыг барагдуулна. Дүүгийнхээ хийсэн буруу зүйлд их гэмшиж чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Ял шийтгэлгүйгээр өнгөрөөмөөр байна... “ гэх мэдүүлэг /хх.55/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Азжаргалын өгсөн: “... Тэр үед нь би хоолоо хийгээд юм угааж байсан чинь нөхөр П.Э, найз нь Санжаа хоёр “усанд явчхаад ирье” гэж усны сав аваад гарч явсан. Гарч яваад 10 орчим минутын дараа хажуу дэлгүүрийн эгч орж ирээд “танай нөхрийг чинь цагдаа авч явах гээд байна” гэж хэлэхээр нь би хашаанаас гарсан чинь манай нөхрийг машиндаа суулгах гэж нэг цагдаа дараад түлхсэн, манай нөхөр суухгүй гээд хөлөө машинд оруулахгүй байсан. Санжаагийн гарыг нь нэг цагдаа өчсөн байдалтай нэг цагдаагийн нүд юм уу хөмсөгнөөс нь цус гарчихсан машины урд талын суудал дээр сууж байсан. Тэгээд төд удалгүй аваад явчихсан... Цагдаагийн машин биш болохоор би суухгүй, заавал цагдаагийн машинд сууж явна гээд байсан...” гэх мэдүүлэг /хх.56/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 7011 дугаартай:

          “... 1. Б.Болор-Эрдэнийн биед баруун хоншоорын хөндийн урд хана, дотор хана, баруун ухархайн доод ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун дээд зовхинд зүсэгдсэн шарх, баруун доод зовхи, дотор булан, баруун хацарт зулгаралт, баруун хацар, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх баруун дээд зовхины зүсэгдсэн шарх, баруун доод зовхи, дотор булан, баруун хацрын зулгаралт гэмтлүүд нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

          3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.58-59/,

Хэргийн оролцогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэлүүд /хх.60-62/,

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Сийн яллагдагчаар өгсөн: “... Цагдаатай зууралдаж байсан гэдгээ санаж байна, цохисон гэдгээ бол сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх.73-74/,

Мөрдөн шалгах ажиллагаанд П.Эийн яллагдагчаар өгсөн. “... би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Тэр үед хажууд сонгуулийн ажил явж байсан. Бид хоёр чанга ярьсан юм болов уу хашааны цаанаас “дуугаа намсга” гэж нэг цагдаа шаардлага тавьсан. Тэгээд бид хоёр за гэж хэлчхээд сууж байсан. Манай эхнэр юм угаагаад С бид хоёр усанд явах гээд гарсан, тэр үед үүдэн дээр бид хоёрт “дуугаа намсга” гэж хэлсэн цагдаатай тааралдсан. Тэр цагдаа “битгий энүүгээр согтуу хөлчүү яваад бай, сонгуулийн ажил явагдаж байна” гэж хэлэхээр нь би тэр цагдаад “би очоод үзэл бодлоо хэлчих үү” гэж хэлсэн чинь “та нар шиг гөлөгнүүд ийм газар юм хэлдэггүй юм” гэхээр нь би тэр цагдаатай маргалдсан, тэгсэн чинь цаанаас приус-20 маркийн машин ирж зогссон, машин дотроос нэг цагдаа “ийшээ суу” гэсэн чинь “би ийм юманд суухгүй, алаг тэргээ авчирвал би сууя” гэсэн. Тэгээд юм яриад зогсож байхад хоёр цагдаа намайг приус-20 машины арын хаалга руу чихсэн. Тэгээд би яг орчхоод хаалга хаалгахгүй гэж хөлөө гаргачихсан байхад цаанаас манай найз С гүйж ирэхээр нь нэг цагдаа Сийг түлхсэн, тэгээд хаалга хаагдсан, тэгсэн чинь машины гадна талд хүмүүс “чи цагдаа цохичихлоо” гэж хэлж байсан, би цохиж байгааг хараагүй. Тэгээд удалгүй хорооны цагдаагийн хэсэг дээр очоод тэндээс цагдаагийн хэлтэс дээр бид хоёр ирсэн. Цагдаагийн алаг машинд сууна, приус машинд суухгүй гэж эсэргүүцсэн. Болсон явдлыг мэдэх чадвар байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргах болно. Гарсан хохирлын баримтын хүрээнд нөхөн төлөлцөнө. Миний бас болчимгүй үйлдлээс болж найз болох хохирогч Болор-Эрдэнэд тийм асуудал болсонд харамсаж байна. Албан ёсоор уучлалт гуйх болно. Маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх.77-78/,

Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгах хуудас /хх.81, 86/,

Хувийн байдлын талаарх баримтууд /хх.87-88, 97-101/,

Хохирол нөхөн төлсөн баримт /хх.115/,

Хэргийн оролцогч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлүүд /хх.106-110/,

Хохирол нөхөн төлөхийг илэрхийлж, нөхөн төлсөн баримтууд /шинээр гаргасан 4 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн Шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

          А.С нь согтуугаар, П.Этэй бүлэглэж, 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт, албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч болох Б.Болор-Эрдэнэ, Д.Буянхишиг, А.Пүрэвдорж нарын “Сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа явагдаж байна, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ олон нийт цугларсан гудамж талбайд чанга дуу чимээ гаргахгүй байх, олон нийтийн А тайван байдлыг алдагдуулахгүй байх” талаар тавьсан хууль ёсны шаардлагыг үл хэрэгсэж, өдөн хоргоож, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн,

Мөн тухайн цаг хугацаанд ганцаараа, цагдаагийн албан хаагч болох Б.Болор- Эрдэнийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан биед нь халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

П.Э нь согтуугаар, А.Стой бүлэглэж, 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт, албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч болох Б.Болор-Эрдэнэ, Д.Буянхишиг, А.Пүрэвдорж нарын “Сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа явагдаж байгаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ олон нийт цугларсан гудамж талбайд чанга дуу чимээ гаргахгүй байх, олон нийтийн А тайван байдлыг алдагдуулахгүй байх” талаар тавьсан хууль ёсны шаардлагыг үл хэрэгсэж, өдөн хоргоож, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэний улмаас цагдаагийн албан хаагч А.Пүрэвдоржийн албаны дүрэмт хувцасны мөрдсийг гараараа татаж урсан, мөн цагдаагийн албан хаагч Д.Буянхишигийн ногоон өнгөтэй, албаны хантаазыг урж гэмтээсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч А.Пүрэвдоржийн илтгэх хуудас /хх.8/,

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын утга: “Нарангэрэлээс, танай хоёр цагдаа хүмүүст зодуулаад байна” гэх лавлагааны хуудас №:88877055 /PCLF11929788/ /хх.9/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.3-7/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Болор-Эрдэнийн өгсөн: “... хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байхад миний хажууд ирэн нэг залуу нь “энэ хүмүүс яагаад ингэж худлаа яриад байгаа юм бэ? гэж надаас асуухаар нь би “иргэн та гэртээ орж амар” гэсэн шаардлага тавихад тэр залуу надад “энэ хүмүүс худлаа ярьж байхад та нар яагаад хамгаалаад байгаа юм бэ” гэж дахин хэлсэн. Тухайн үед нь би юу ч хэлээгүй хамгаалалтдаа үүрэг гүйцэтгэж байхад нөгөө залуугийн араас хашаанд нь хамт архи согтууруулах ундаа хэрэглэж байсан найз нь гарч ирээд миний урд ирж зогсон “чи наад хувцсаа тайлаад надтай зодолдох уу, чи намайг зодож дийлэхгүй шүү” гэж урд зогсоод байсан. Тухайн үед нь би “та миний урдаас холдоно уу” гэж шаардлага тавьсан. Тэгсэн миний урд зогсож байсан залуу надад хандан “би энд зогсож байна, чадахгүй” гэж надад хариулсан. Тэр үед  эхэлж гарч ирсэн залуу нь сонгуулийн уулзалт болж байгаа газар орчмоор гар утсаараа бичлэг хийгээд бид хоёрын зургийг дараад явж байсан. Яг тэр үед нь 8 дугаар хорооны хэсгийн байцаагч цагдаагийн дэслэгч А.Пүрэвдорж ирээд зогсоход эхэлж гарч ирсэн залуу очоод “би гэрийнхээ гадаа зогсож болох уу” гэж асуухад нь цагдаагийн дэслэгч А.Пүрэвдорж “та согтуу байна, гэртээ ороод амар, битгий гудамж талбайд орилж хашхираад бусдын А тайван байдал алдагдуулаад бай” гэсэн шаардлага тавихад өөдөөс нь гар утсаа гаргаж ирээд “одоо үед гар утастай хүн том болсон” гэж хэлээд цагдаагийн дэслэгч А.Пүрэвдоржийг гар утсандаа бичихээр нь “чи ямар шалтгааны улмаас намайг бичээд байгаа юм” гэж асуухад нөгөө эхэлж гарч ирсэн залуу “тэгвэл намайг тэр 102 луугаа аваад яв, та нарыг харъя” гэж орилж хашхираад байсан. Цагдаагийн дэслэгч А.Пүрэвдорж бид хоёр тухайн этгээдийг автомашинд суулгах гэж байхад сүүлд нь хашаанаас гарч ирсэн залуу миний араас баруун талын нүд, хамрын баруун тал руу нэг удаа цохиход нь миний нүдний шил хагараад нүднээс цус гарч тогтохгүй байсан... Дээрх хоёр этгээдэд бид гурав гурвуулаа шаардлага удаа дараалан тавихад биелүүлэлгүй хэл амаар доромжилж бусдыг өдөөн хатгаж цагдаагийн алба хаагчийн хууль ёсны тавьсан шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэж байсан... намайг цохисноос болж миний баруун шанаа цөмөрч хагалгаа хийлгэж төмөр хадуулсан...” гэх мэдүүлэг /хх.35-40/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Буянхишигийн өгсөн: “... намхан залуу нь бид хоёр дээр хүрч ирээд “та хоёр юу хийгээд худлаа наанаа зогсоод байгаа юм. Би тэр сонгуулийн сурталчилгаа хийж байгаа газраар очоод бусниулчих уу” гэхээр нь би тэр хоёр залууд хандаад “та хоёр усанд явах гэж байгаа бол усандаа яв” гэж хэлсэн чинь намхан залуу нь гар утсаа бариад сонгуулийн сурталчилгаа болж байгаа газар луу явсан. Тэгэхэд манай хороо хариуцсан хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч А.Пүрэвдорж хувийн машинтай хүрч ирсэн. Тэгсэн нөгөө намхан пиво уусан залуу буцан хүрч ирээд дэслэгч А.Пүрэвдоржийг “юу байна хөгшөөн” гээд чанга чанга дуугарсан, тэгэхээр нь “та архи их уусан байна, гэртээ орж амар” гэсэн шаардлага тавьсан. Тэгтэл “үгүй, би гэрийнхээ хажууд байна” гэж хүмүүсийн анхаарлыг татаад байхаар нь “тэгвэл ийшээ машинд суу, цагдаагийн хэсэг дээр очно” гэж машины хаалгыг онгойлгон гарыг нь барих гэсэн чинь үгүй би приусэнд суудаггүй гээд машины хаалгыг хүчтэй түлхэн хаагаад миний өмсөж байсан хантаазны урд хэсгээс бариад намайг хашаа руу түлхсэн. Тэр үед миний хантааз урагдсан. Тэгэхээр нь дэслэгч А.Пүрэвдорж бид хоёр машиндаа зууралдаж байгаад суулгасан. Суулгах үед тэр намхан залуу нь А.Пүрэвдорж байцаагчийн мөрдсийг салгаад газарт шидсэн. Ингээд байцаагч А.Пүрэвдорж газраас мөрдсөө аваад хийж байх үед намхан залуу машины арын суудалд суучхаад хөлөө машинд оруулахгүй түлхээд байсан. Б.Болор-Эрдэнэ машины нэг талд нь би нөгөө талд нь байсан болохоор Б.Болор-Эрдэнэ тэр намхан залууг араас нь татаад би наанаас хөлийг нь түлхэж байхдаа би “Б.Болор-Эрдэнийг тойроод хүрээд ир” гэсэн, тойроод хүрч ирсэн чинь нөгөө хашаанд пиво ууж байсан өндөр залуу нь гүйж ирээд Б.Болор-Эрдэнийн хажуугаас нь нүүр лүү нь нэг удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх.42-43/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Пүрэвдоржийн өгсөн: “... би Д.Буянхишигээс “наадах чинь ямар учиртай хүн юм бэ” гэж асуухад “түрүүнээс хойш согтуу энүүгээр яваад шаардлага биелүүлэхгүй байгаа юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр иргэнд хандаж “та архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байна, одоо гэртээ орж амар” гэж хэлсэн. Тэгтэл тэр иргэн өөдөөс “чи хэний юуг хамгаалаад байгаа юм бэ? Би чиний бичлэгийг хийнэ” гээд миний урдаас утсаа гаргаж ирсэн. Тэгэхээр нь “та наад үйлдлээ таслан зогсоо, би танд хууль ёсны шаардлага тавьж байна, шаардлагатай гэвэл манай өрөөнд очъё” гээд би машины хаалга онгойлгон суулгах гэхэд өөдөөс эсэргүүцэл үзүүлсэн. Тэгээд тэр залууг машинд суулгах гэхэд эсэргүүцэн зууралдаж байгаад миний мөрдсийг тастан газар унагасан. Тэгтэл удалгүй нэг найз нь хүрч ирээд “та нар миний найзыг хаашаа авч явах гээд байгаа юм бэ” гээд нөгөө намхан залуугаа тэврэн машинд суулгахгүй байсан, дайраад байхаар нь “танай найз архи хэтрүүлж хэрэглээд бусдын А тайван байдал алдагдуулаад байна, та холдчих” гэсэн чинь холдохгүй байсан. Тэгээд тэр өндөр залууг нь Б.Болор-Эрдэнэ холдуулж, намхан залууг нь Д.Буянхишиг бид хоёр машиндаа суулгачхаад хаалгаа хаах гээд байж байхад нөгөө өндөр залуу нь Б.Болор-Эрдэнийг хажуугаас нь цохисон. Б.Болор-Эрдэнэ цохиулаад баруун нүднээс нь цус гарчихсан, нүдний шил нь хагарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх.45-46/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Нарангэрэлийн өгсөн: “... Тэр үед би хуралд нь оролцож байхад ард хэдэн хүн орилоод байхаар нь эргээд харсан чинь энгийн хувцастай хоёр залуу тухайн үед хэв журам сахиулж байсан 1 цагдаагийн толгой руу цохин хувцастай нь зууралдаад байхаар нь “болиоч ээ та нар, ажлаа хийж байгаа хүнд яагаад саад болоод байгаа юм бэ” гэж хэлчхээд эргээд харсан. Тэгээд 5 минут орчим болоод дахин эргэж харахад 2 цагдааг 2 энгийн хувцастай залуу цохиод нөгөө хоёр цагдаа нь зууралдаж байгаад тэр хоёр залууг нэг приус-20 машины арын суудалд суулгасан. Тэгээд машин дотор ноцолдож байгаад арын цонхоор нэг гар утас шидчихсэн. Тэгсэн хоёр жоохон хүүхэд гүйж ирээд гар утсыг нь аваад явах гэж байхад нь “хөөе наашаа аваад ир” гээд утсыг авч цагдаад өгөхөөр машинд очиход нэг залуу нь машинаас гүйгээд гарч ирсэн. Тэгсэн дахин цагдаа араас нь зуурч аваад машиндаа оруулж байсан. Тэгсэн нэг мэдсэн 1 цагдаагийн нүднээс нь цус гарчихсан байсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Тэр хоёр цагдаатай зууралдаж байхад онгорхой хашаанаас нэг эмэгтэй гарч ирээд хоёр цагдаагаас зуураад “тавиач наадахаа, боль” гээд орилж чарлаад байсан... Яг зууралдаж байсан болохоор хэн нь цохисныг хараагүй. Нэг мэдэхэд л цагдаагийн нүднээс цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх.51/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Азжаргалын өгсөн: “... манай нөхрийг машиндаа суулгах гэж нэг цагдаа дараад түлхсэн, манай нөхөр суухгүй гээд хөлөө машинд оруулахгүй байсан. Санжаагийн гарыг нь нэг цагдаа өчсөн байдалтай нэг цагдаагийн нүд юм уу хөмсөгнөөс нь цус гарчихсан машины урд талын суудал дээр сууж байсан. Тэгээд төд удалгүй аваад явчихсан...” гэх мэдүүлэг /хх.56/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 7011 дугаартай:

          “... 1. Б.Болор-Эрдэнийн биед баруун хоншоорын хөндийн урд хана, дотор хана, баруун ухархайн доод ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун дээд зовхинд зүсэгдсэн шарх, баруун доод зовхи, дотор булан, баруун хацарт зулгаралт, баруун хацар, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх баруун дээд зовхины зүсэгдсэн шарх, баруун доод зовхи, дотор булан, баруун хацрын зулгаралт гэмтлүүд нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

          3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.58-59/,

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Сийн яллагдагчаар өгсөн: “... Цагдаатай зууралдаж байсан гэдгээ санаж байна...” гэх мэдүүлэг /хх.73-74/,

Мөрдөн шалгах ажиллагаанд П.Эийн яллагдагчаар өгсөн. “... би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Тэгээд би яг орчхоод хаалга хаалгахгүй гэж хөлөө гаргачихсан байхад цаанаас манай найз С гүйж ирэхээр нь нэг цагдаа Сийг түлхсэн, тэгээд хаалга хаагдсан, тэгсэн чинь машины гадна талд хүмүүс “чи цагдаа цохичихлоо” гэж хэлж байсан... Миний бас болчимгүй үйлдлээс болж найз болох хохирогч Болор-Эрдэнэд тийм асуудал болсонд харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх.77-78/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.С, П.Э нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт А.Сийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүрээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт П.Эийг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд А.Сийг “Эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцэх”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, П.Эийг “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Шүүгдэгч А.С, П.Э нарын үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

А.С, П.Э нар нь хохирогч Б.Болор-Эрдэнэд тус бүр 1.850.000 төгрөг, нийт 3.700.000 төгрөг, П.Э нь хохирогч Д.Буянхишигт 25.000 төгрөг, А.Пүрэвдоржид 40.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Б.Болор-Эрдэнэ, Д.Буянхишиг, А.Пүрэвдорж нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

Хохирогч Б.Болор-Эрдэнэ нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн цаашид гарах бусад зардлыг нотлох баримтаа Бүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч А.Соос жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

А.Сид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор, П.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч А.С, П.Э нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэгт хамтран оролцогчдын гүйцэтгэсэн үүрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчдийн өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

          А.Сид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, нийт эдлэх торгох ялын хэмжээг 5.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.700.000 төгрөгөөр тогтоож, П.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

          А.Сид оногдуулсан 5.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд, П.Эт оногдуулсан 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 20 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулах нь зүйтэй.

          Шүүгдэгч А.С, П.Э нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийн улмаас бусдад учруулсан бодит хохирлоо нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.

          А.С, П.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Б овогт Агийн Сийг “Эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцэх” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд, Б овогт П Эийг “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч А.Сид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч П.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, А.Сид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх торгох ялын хэмжээг 5.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.700.000 төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Сид оногдуулсан 5.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд, шүүгдэгч П.Эт оногдуулсан 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 20 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.    

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг А.С, П.Эт нарт тус тус сануулсугай.

6. А.С, П.Эрдэнэцогт нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Болор-Эрдэнэ, Д.Буянхишиг, А.Пүрэвдорж нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7. Хохирогч Б.Болор-Эрдэнэ нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн цаашид гарах бусад зардлыг нотлох баримтаа Бүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч А.Соос жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.С, П.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ,

                    ШҮҮГЧ                  С.ӨСӨХБАЯР