| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2021/0015/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/15 |
| Огноо | 2021-01-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/15
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч О.Т,
Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлТ-тэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овгийн О-н Т-д холбогдох 2028002470180 дугаартай нэг хавтас хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, ........................... өдөр Улаанбаатар хотод төрсөн, ...................настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Шилдэг зам ХХК-нд туслах ажилтнаар ажиллаж байсан, ам бүл 3, ээж, ихэрийн хамт ........................................... тоотод оршин суух, ял шийТ-гэлгүй, З овгийн О-н Т, регистрийн дугаар .............................
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
О.Т нь 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 21 цагийн үед Өмнөговь аймгийн ....................... ..........................баг Шар тээг гэх газарт байрлах “Шилдэг зам” ХХК-ийн ажилчдын кемпэд Ц.Б, Б.Б нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, аяганы хагархай шилээр нуруу, гаранд нь зүсэж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэг О.Т шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Жижигээ бид хоёр орой витамин С уух гэж гарсан. Би санаандгүй байдлаар аягаа унагаагаад хагалсан. Санамсаргүй байдлаар миний гарт аяганы сэнж үлдсэн байсан. Э хаалга өшиглөж гарч ирээд Б Ч гурав гарч ирээд зууралдаад байсан. Би гартаа байсан аяганы сэнжээ хаяж чадаагүй зүссэн байсан. Манай ажлын ах нар салгасан гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2020 оны 08-р сарын 28-ны өдөр ажлаасаа буугаад орой 21 цагийн орчимд амралтын гэртээ ирсэн. Гэрт ирээд байж байхад Мөнхжаргал өдөр ажлын талбай дээр Ч-г Т, Т хоёр зодсон гэж байна гэж хэлсэн. Тэгээд болсон зүйлийн талаар асуухаар өөр гэрт хөзөр тоглож байсан Ч-тай Б, Э, М бид дөрөв Ч-тай уулзахаар очсон. Ч-тай уулзаж Т, Т нарт зодуулсан юм уу? гэж асуухад орой ажил тарах үед би Оюунтулга ахтай барилдаад унасан чинь Т, Т хоёр намайг шоолоод тэгээд би уурлаж муудалцсан чинь Т, Т хоёр намайг нийлээд цохиж зодсон гэж хэлсэн. Ч угийн бие муутай групп тогтоолгох гэж байгаа болохоор ядарсан хүнийг хоёр ихэр Т, Т хоёр дээрэлхсэн байна гээд Б, М, Э бид дөрөв уулзахаар хоёр ихрийн гэрт нь очсон. Ч мөн хамт явсан. Тэгээд гэрт нь орж очиход Т, Т хоёр орон дээрээ хамт хэвтэж байсан. М Т босоод ир гээд хөлөнд нь хүрч дуудсан. Тэгтэл Т, Т хоёр босоод ирсэн. Бид нар Т Т хоёр Ч бие муутай тан хоёр нийлж зодлоо гээд ярьж байхад голоор Ч орж ирээд Т-гийн нүүрэнд нь 1 удаа цохиж авсан. Тэгээд гэр дотор зодоон болох гэж байтал гэрт байсан Оюунтулга ах болон бусад ах нар больцгоо гарцгаа гэж бид нарыг гэрээс гаргасан. Тэгээд бид нар гэртээ очиж ажлын хувцсаа сольсон. Э ажлын хувцсаа гөвөхөөр гэрээс гартал гадаа хэрүүл маргаан зодоон болох чимээ сонсогдсон. Тэгээд Б бид хоёр гэрээс юу болоод байна гээд гартал Т Э хоёр зууралдчихсан хажууд нь хүмүүс салгах гээд байж байсан. Б Т-г Э-с салгах гээд бариад автал цаанаас нь Т орж ирээд Б-тай барилцаж зууралдсан. Тэгэхлээр нь би очиж Баас Т-г салгаж аваад зууралдаад байж байхад хүмүүс ирж салгасан. Тэгээд би шууд өөрийн гэр рүүгээ орсон. Араас Б бас орж ирсэн. Тэгээд гэрт ороод иртэл миний нурууны хоёр талаас цус гарч байсан. Б-н баруун гарны тохий орчим хэсгээс нь бас цус гарч байсан. Тэгээд манай М, Э, Ч нар Б бид хоёрын шархыг хараад кэмп менежер Хуягаа ахыг дуудаж цусаа цэвэрлүүлсэн. Б-н тохойн дээрх шарханд нь оёдол тавихгүй бол болохгүй байна гээд шөнөө Даланзадгад руу эмнэлэгт үзүүлэхээр аваад явсан би үлдсэн.Би шархандаа боолт хийлгэсэн... Т, Б бид хоёрын биед гэмтэл учруулснаас болж 2020 оны 08-р сарын 29-ний өдрөөс эхлэн ажлаа хийж чадалгүй ажлаасаа гарсан. Иймээс Т-гээс 2020 оны 08-р сарын 29-ний өдрөөс 09-р сарын 18-ний өдөр хүртэлх ажиллах байсан 20 хоногийн ажлын цалингаа гаргуулж авмаар байна. Би өдрийн 60.000 төгрөгийн цалинтай, амралтын өдөр гэж байдаггүй ажилладаг байсан болохоор нийт 20 хоногийн 1.200.000 төгрөгийг гаргуулж авахаар нэхэмжилж байна...” гэжээ /хх-19-22/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 21 цагийн орчимд ажлаасаа бууж амралтын гэртээ ирэхэд манай гэрт хамт байдаг Мөнхжаргал орой ажил буух үед талбай дээр Т, Т хоёр ихэр Ч-г нийлж зодсон гэсэн гэж хэлсэн. Ч бие муутай өмнө нь групп тогтоолгож байсан одоо дахиад группт хамрагдах гэж байгаа гэдгийг нь бид нар мэддэг болохоор юу болсон талаар Ч-с асуухаар Б, Э, М бид дөрөв Ч-тай уулзахаар байгаа гэрт нь очсон. Ч айлын гэрт хөзөр тоглоод сууж байсан. Бид нар Ч-с юу болсон талаар асуухад Ч, орой ажлын талбай дээр Оюунтулга ахтай барилдаад би унасан юм. Тэгсэн чинь 2 ихэр Т, Т нар намайг шоолоод байхлаар нь би уурлаж муудалцаж тэгээд 2 ихэрт зодуулж цохиулсан гэж хэлсэн. Тэгээд Б, Э, М бид дөрөв Т, Т хоёртой уулзахаар гэрт нь очиход 2 ихэр хэвтэж байсан. М хэвтэж байсан Т-г хөлийг цохиж босоод ир гэж хэлсэн. Тэр үед Т, Т хоёр хоёулаа босож ирсэн. Бид нар хоёулаа нийлж бие муутай хүнийг зодсон байна гэж 2 ихэртэй муудалцахад голоор Ч орж ирээд Т-гийн нүүрэнд нь 1 удаа гараараа цохисон. Тэгээд бид нар Т Т нартай муудалцаж барилцаж авах гэж байхад гэрт байсан ах нар больцгоо гээд бид нарыг гэрээсээ хөөж явуулсан. Тэгээд бид нар амралтын гэртээ ирээд ажлын хувцсаа сольж байхад үед Э ажлын хувцсаа гөвж сэгсрэх гээд гэрээс гартал гэрийн гадаа хүмүүс муудалцаж зодолдох чимээ сонсогдсон. Тэгээд би гэрээс гарч харахад Э Т-тэй барилцаж зууралдсан байдалтай байсан. Би Т Э хоёрын голоор нь салгах санаатай орж Т-г бариад автал араас Т намайг барьж авсан. Миний араас гарч ирсэн Б Т-г надаас салгахаар барьж авсан. Би Т Э хоёртой зууралдаж байгаад тэр хоёртой хамт газар өнхрөлдөж унасан. Б Т-тэй зууралдаж байсан. Тэнд яг цохиж зодолдсон зодоон болоогүй муудалцаж нэг нэгийгээ барьж зууралдацгаасан. Ажлын газрын ах нар ирж салгасан. Тэгээд би босоод тавчикаа өмсөөд гэртээ ороход миний баруун гарын тохойноос цус гарч баруун хөлийг дагаж цус урсаж байсан. Тэр үед бас Б-н ар нуруу хэсгээс нь хоёр газар цус гарч байсан. Б-н өмсөж явсан цагаан цамцны ар тал нь их цус болсон байсан. Манай гэрийн Э, М нар компанийн кэмп менежер Хуягаа ахыг дуудсан. Хуягаа ах ирээд компанийн зарим хүмүүсийг дуудаж Б бид хоёрын шарханд боолт хийсэн. Миний тохойны шархнаас цус гараад тогтохгүй том ангайсан байсан. Тэгээд тэр шөнөө Даланзадгад сум руу явж эмнэлэгт биеэ үзүүлэн эмнэлгийн тусламж авч тохойндоо 3 оёдол тавиулсан...Т, Б бид хоёрын биед гэмтэл учруулснаас болж 2020 оны 08-р сарын 29-ний өдрөөс эхлэн ажлаа хийж чадалгүй ажлаасаа гарсан. Иймээс Т-гээс 2020 оны 08-р сарын 29-ний өдрөөс 09-р сарын 18-ний өдөр хүртэлх ажиллах байсан 20 хоногийн ажлын цалингаа гаргуулж авмаар байна. Би өдрийн 60.000 төгрөгийн цалинтай, амралтын өдөр гэж байдаггүй ажилладаг байсан болохоор нийт 20 хоногийн 1.200.000 төгрөгийг гаргуулж авахаар нэхэмжилж байна…гэжээ /хх-25-28/,
Гэрч О.Т-г мэдүүлэгт: 2020 оны 08дугаар сарын 28-ны өдөр ажлын талбай дээр Ч, Оюунтулга ах хоёр барилдсан юм. Тэгээд Ч-г унахад нь би болон манай ажлын хүмүүс инээлдсэн юм. Тэгтэл Ч уурлаад Т-г чи муу юундаа инээгээд байгаа юм гэж хэлэхэд Т би ганцаараа инээгээ юу ал минь гээд уурлаж босож очоод хувцасных нь энгэрээс нь барьж авсан. Ч зөрүүлээд Т-г барьж авсан. Тэгтэл Ч Т-г гараараа цохиж авсан. Т зөрүүлээд Ч-н нүүр хэсэгт нь гараараа цохиж авсан. Тэр үед манай ажлын ах нар Ч Т хоёрыг салгасан. Тэгээд би буруу хараад тамхи татаад зогсож байхад Ч намайг өшиглөөд авсан. Одоо бодоход намайг Т-тэй андуурсан байх гэж бодож байна. Тэгэхэд нь намайг зүгээр зогсож байхад намайг өшиглөлөө гэж би уурлаж Ч-г барьж аваад нүүрэнд нь 2 удаа гараа цохиж аваад газар унагаасан. Тэр үед Т бид хоёр нийлж Ч-г газар унагаагаад би Ч-г 1 удаа өшиглөсөн. Тэгтэл манай ажлын ах нар зодоон маргааныг салгасан. Удалгүй компаний хөдөлмөр хамгааллын ажилтан ирсэн. Тэгээд тарцгааж бид нар талбайн хогоо цэвэрлэсэн. Энэ өдрийн орой нь 20 цагийн орчимд хоолондоо орчиход гэртээ амраад байж байхад Б, Б, Ч нар манай гэрт орж ирээд намайг орон дээрээ хэвтэж байхад миний хөл рүү гараараа цохиж намайг гэрээс гараад ир зодолдъё гэж дуудсан. Намайг гэрээс гарах гэж байхад манай гэрийн ах Оюунтулга болон бусад хүмүүс Б, Б, Ч нарыг гэрээс гарцгаа гэж хөөж гаргасан. Дараа нь бид хоёр витаминаа уухаар 2 аягандаа витамин үрлээ хийгээд гал тогоо руу явсан. Сэнжтэй шилэн цайны аягыг хоёуланг нь Т барьж явсан. Гал тогоо руу явах замд Т барьж явсан витаминаа газар асгаад тэр асгасан витаминаа түүх гэж байгаад зүүн гартаа барьж явсан аягаа хагалчихсан юм. Т бид хоёр хагарсан хагархайг нь түүж бүтэн аягандаа хийгээд Т зүүн гарандаа хагарсан сэнжийг нь барьж явсан. Тэр үед би Т Ч дээр очъе юу яриад яваад байгаа юм очиж учраа олъё гэж хэлсэн. Тэгээд Т бид хоёр 18 дугаартай Ч, Б, Б, Э нарын гэр рүү нь явсан. Бид хоёр гэрийнх нь гадаа очоод Ч-г дуудахад Э хаалгаа хүчтэй өшиглөж нээж гарч ирээд намайг шууд өшиглөх гэсэн. Тэгэхэд нь би шууд гараараа нэг удаа Эын нүүрэнд нь цохиж аваад зууралдаад газар өнхрөлдсөн. Тэр үед Эын араас Б, Б, Ч нар гүйлдэж гарч ирээд Т-тэй зууралдаж зодолдож байгаа харагдсан...гэжээ. /хх-31-32/,
Гэрч Т.Ч-н мэдүүлэгт: 2020 оны 08-р сарын 28-ны өдөр 18 цаг өнгөрч байх үед Даланзадгадаас Цогтцэций хүртэлх хатуу хучилттай авто зам тавьж байгаа зам дээр О.Т, О.Т, Оюунтулга, Ерөөлт гэх бусад ажлын хүмүүстэй хамт ажлаа хийж байгаад түр ажил завсарлаж тэр зуур би тоглоомоор Оюунтулгатай барилдсан юм. Би Оюунтулга ахад унасан. Намайг унахад О.Т, О.Т гэх 2 ихэр залуу намайг шоолоод инээгээд байсан юм. Би уурлаад яасан юм гэж хэлэхэд юу гэнээ ал минь гэж хэлээд Т босож ирээд намайг чи яахын гээд миний энгэрээс барьж аваад над руу дайрсан би зөрүүлээд бариад автал Т босож ирээд Т Т нар намайг газар унагаж байгаад цохиж зодсон. Ерөөлт, Оюунтулга хоёр ирээд Т, Т хоёрыг надаас салгаж авсан. Тэр үед байгууллагаас тавьж өгсөн миний хувцасны цахилгааныг эвдэж миний толгойны орой хэсэг дээр бага зэрэг хагарч цус гарсан байсан. Тэгээд байж байтал компаний хөдөлмөр хамгааллын ажилтан ирж бид нарыг тараасан. Энэ өдрийн орой гэгээ тасарсан байх үед намайг Ерөөлт ахын гэрт хөзөр тоглоод байж байхад манай гэрт хамт амьдардаг Б, Б хоёр ирээд намайг гэрээс дуудаж гарган чамайг хоёр ихэр зодсон юм уу гэж асуусан. Би тиймээ гэж хэлсэн. Тэгтэл Б, Б хоёр 2 ихрийн гэр лүү ороод явчихсан. Би гэр лүү нь араас нь ороход Б Б хоёр 2 ихэртээ намайг өмөөрч маргалдсан. Тэр үед 2 ихрийн гэрийнхэн гарцгаа маргааш өглөө учраа ол гээд Б, Б бид гурвыг гэрээс гаргасан. Тэгээд Б, Б бид гурав гэртээ очоод ажлын хувцсаа солих гээд байж байхад манай гэрийн хамт амьдардаг Э хувцсаа гөвөхөөр гэрээс гартал 2 ихэр гэрийн гадаа ирчихсэн Эыг цохисон байсан. Гэрийн гадаа хүмүүс чанга чанга ярьцгаагаад байхаар нь Б, Б бид гурав гэрээс гараад очиход 2 ихэр гэрийн гадаа ирчихсэн Б, Б хоёртой муудалцаж барилцаж авсан. Удаагүй манай компаний ажилчид уг хэрүүл маргаан зодооныг салгаж гараасан. Тэгээд гэрт ороод ирэхэд Б-н нуруу хэсэг газраас нь цус гарсан байдалтай хувцас нь цус болж цус гоожиж байсан. Б-н баруун гарын тохой орчим газраас нь цус гарч тэр орчМ-нх нь хувцас их цус болсон байсан. Тэгээд кэмп менежер Хуягаа ах зодоон болсныг мэдээд манай гэрт орж ирсэн...гэжээ. /хх-33-34/,
Гэрч Э.М-н мэдүүлэгт: 2020 оны 08-р сарын 28-ний өдөр орой ажлаасаа буугаад 21 цагийн орчимд компани дахь амралтын гэртээ ирэхэд энэ өдрийн өдөр нь Ч ажлын талбай дээрээ 2 ихэр Т, Т нарт зодуулсан байна гэж гэрт хамт байдаг хүмүүс ярьцгааж байсан. Тэгээд Б, Б, Э бид 4 Ч-тай уулзсан. Тэр үед Ч айлын гэрт хөзөр тоглоод сууж байсан. Тэгээд бид нар Ч-с өдөр юу болсон талаар асуухад 2 ихэрт зодуулсан гэж бид нарт хэлсэн. Тэгээд Б, Б, Э, Ч бид 5 Т, Т хоёртой уулзахаар гэрт нь очсон. Т, Т хоёр гэртээ орон дээрээ хэвтэж байсан. Т-г хөлөнд нь хүрч гараад ир өдөр юу болсон юм гэж асуухад Т, Т хоёр хоёулаа босоод ирсэн. Тэгтэл голоор Ч орж ирээд Т-гийн нүүрэнд нь 1 удаа цохиод авсан. Тэгтэл 2 ихэр бид нар руу дайрсан бид нар өөдөөс нь дайрахад гэрт байсан ах нар больцгоо гарцгаа гэж хэлсэн. Тэгээд Б, Б, Э, Ч бид 5 гэрээс гарч өөрсдийнхөө 18 дугаартай гэртээ орцгоосон. Бид нар ажлын хувцсаа сольж байхад Э ажлын хувцсаа гөвөхөөр гэрээс гарсан. Тэр үед гэрийн хаалга онгорхой байсан. Тэгтэл Э хүнтэй муудалцаад зодолдох шиг болсон гараад харахад Т, Т хоёр гэрийн гадаа ирчихсэн Э Т-тэй зууралдаад газар өнхөрч байсан. Би Э Т хоёрыг салгаж авсан. Тэр үед Б, Б хоёр Т-тэй зууралдаж байсан. Тэр гурвыг компаний ах нар салгасан. Шөнө болсон байсан болохоор хэн хэн ямар ах нар Т, Б, Б гурвыг салгасныг би хараагүй...гэрт орцгооход Б-н нуруун орчим хэсгийн хоёр талын бөөр байрлах хэсгээс нь цус гарч байсан. Мөн Б-н баруун гарын тохой нь зүсэгдсэн шархтай цус гарч байсан. Тэгээд кэмп менежер Хуягаа ахыг дуудсан. Би гэрэл тусгаж юугаар зүссэн юм бол гэж тэр эд зүйлийг нь олохоор гарч хартал шилэн аяганы сэнжний хагархай хэсгийг олж мөн бага зэргийн цус болсон байсан цаас зүсэгчний ир төмрийг олсон. Тэгээд би хагарсан аяганы сэнжийг болон цаас зүсэгчний ирийг гэрт оруулж гэрт байсан Э, Б, Б нарт харуулаад гэрийн тоононы чагтагны олсноос уяж орхисон байсан цементэн дээр тавьсан...гэжээ. /хх-35-36/,
Гэрч О.Цогзолмаагийн мэдүүлэгт: намайг ажлын газрын амралтын гэртээ амарч байхад 2020.08.28-ны өдөр 21 цагийн орчимд гадаа хүмүүс хашигралдаад муудалцах чимээ сонсогдсон. Тэгээд байж байтал хүмүүс зодолдоод Б, Б хоёр зүсүүлчихлээ боолт хийгээтэх гэж намайг дуудсан... гэжээ. /хх-41-42/,
2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 485 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ц.Б-н биед хэвлий, нуруунд шарх, нуруунд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүр болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журам-н 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэжээ. /хх-44-45/,
2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 486 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Б-н биед баруун тохойд шарх, баруун шуу, нурууд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир, үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журМ-н 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.. гэжээ. /Хх-47-48/,
2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 487 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Т.Ч-н биед зулайн хуйх, баруун хацар, зүүн зовхи, эрүү, зүүн чих, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журМ-н 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.. гэжээ. /Хх-50-51/,
2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 483 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: О.Т-гийн биед хүзүү, баруун, зүүн гар, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журМ-н 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.. гэжээ. /Хх-53-54/,
2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 484 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: О.Т-г биед нуруу, баруун шуу, тохой, өвдөг, зүүн хацар, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журМ-н 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.. гэжээ. /Хх-56-57/,
Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-71/,
Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-72/,
Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-73/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-74/,
Банк түүний харилцагч нарын талаарх мэдээлэл /хх-76-81/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-86-87/,
Ажлын байрын тодорхойлолт /хх-88-95/,
Шилдэг зам ХХК-ийн тодорхойлолт /хх-98/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч О.Т-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч О.Т-гийн гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод иТ-гэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Т-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал болох шүүгдэгч О.Т нь хоёр хүний эрүүл мэндэд халдсан, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч О.Т нь 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 21 цагийн үед Өмнөговь аймгийн Ханхонгор суМ-н Хондот баг Шар тээг гэх газарт байрлах “Шилдэг зам” ХХК-ийн ажилчдын кемпэд Ц.Б, Б.Б нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан аяганы хагархай шинжээр нуруу гаранд нь зүсэж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Б-н “...2020 оны 08-р сарын 28-ны өдөр ажлаасаа буугаад орой 21 цагийн орчимд амралтын гэртээ ирсэн. Гэрт ирээд байж байхад Мөнхжаргал өдөр ажлын талбай дээр Ч-г Т, Т хоёр зодсон гэж байна гэж хэлсэн...Тэгээд болсон зүйлийн талаар асуухаар өөр гэрт хөзөр тоглож байсан Ч-тай Б, Э, М бид дөрөв Ч-тай уулзахаар очсон. Ч-тай уулзаж Т, Т нарт зодуулсан юм уу? гэж асуухад орой ажил тарах үед би Оюунтулга ахтай барилдаад унасан чинь Т, Т хоёр намайг шоолоод тэгээд би уурлаж муудалцсан чинь Т, Т хоёр намайг нийлээд цохиж зодсон гэж хэлсэн. Ч угийн бие муутай групп тогтоолгох гэж байгаа болохоор ядарсан хүнийг хоёр ихэр Т, Т хоёр дээрэлхсэн байна гээд Б, М, Э бид дөрөв уулзахаар хоёр ихрийн гэрт нь очсон. Ч мөн хамт явсан. Тэгээд гэрт нь орж очиход Т, Т хоёр орон дээрээ хамт хэвтэж байсан. М Т босоод ир гээд хөлөнд нь хүрч дуудсан. Тэгтэл Т, Т хоёр босоод ирсэн. Бид нар Т Т хоёр Ч бие муутай та хоёр нийлж зодлоо гээд ярьж байхад голоор Ч орж ирээд Т-гийн нүүрэнд нь 1 удаа цохиж авсан. Тэгээд гэр дотор зодоон болох гэж байтал гэрт байсан Оюунтулга ах болон бусад ах нар больцгоо гарцгаа гэж бид нарыг гэрээс гаргасан. Тэгээд бид нар гэртээ очиж ажлын хувцсаа сольсон. Э ажлын хувцсаа гөвөхөөр гэрээс гартал гадаа хэрүүл маргаан зодоон болох чимээ сонсогдсон. Тэгээд Б бид хоёр гэрээс юу болоод байна гээд гартал Т Э хоёр зууралдчихсан хажууд нь хүмүүс салгах гээд байж байсан. Б Т-г Э-с салгах гээд бариад автал цаанаас нь Т орж ирээд Б-тай барилцаж зууралдсан. Тэгэхлээр нь би очиж Баас Т-г салгаж аваад зууралдаад байж байхад хүмүүс ирж салгасан. Тэгээд би шууд өөрийн гэр рүүгээ орсон. Араас Б бас орж ирсэн. Тэгээд гэрт ороод иртэл миний нурууны хоёр талаас цус гарч байсан. Б-н баруун гарны тохий орчим хэсгээс нь бас цус гарч байсан. Тэгээд манай М, Э, Ч нар Б бид хоёрын шархыг хараад кэмп менежер Хуягаа ахыг дуудаж цусаа цэвэрлүүлсэн. Б-н тохойн дээрх шарханд нь оёдол тавихгүй бол болохгүй байна гээд шөнөө Даланзадгад руу эмнэлэгт үзүүлэхээр аваад явсан би үлдсэн.Би шархандаа боолт хийлгэсэн...Т, Б бид хоёрын биед гэмтэл учруулснаас болж 2020 оны 08-р сарын 29-ний өдрөөс эхлэн ажлаа хийж чадалгүй ажлаасаа гарсан. Иймээс Т-гээс 2020 оны 08-р сарын 29-ний өдрөөс 09-р сарын 18-ний өдөр хүртэлх ажиллах байсан 20 хоногийн ажлын цалингаа гаргуулж авмаар байна. Би өдрийн 60.000 төгрөгийн цалинтай, амралтын өдөр гэж байдаггүй ажилладаг байсан болохоор нийт 20 хоногийн 1.200.000 төгрөгийг гаргуулж авахаар нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-19-22/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б-н “...2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 21 цагийн орчимд ажлаасаа бууж амралтын гэртээ ирэхэд манай гэрт хамт байдаг Мөнхжаргал орой ажил буух үед талбай дээр Т, Т хоёр ихэр Ч-г нийлж зодсон гэсэн гэж хэлсэн. Ч бие муутай өмнө нь групп тогтоолгож байсан одоо дахиад группт хамрагдах гэж байгаа гэдгийг нь бид нар мэддэг болохоор юу болсон талаар Ч-с асуухаар Б, Э, М бид дөрөв Ч-тай уулзахаар байгаа гэрт нь очсон. Ч айлын гэрт хөзөр тоглоод сууж байсан. Бид нар Ч-с юу болсон талаар асуухад Ч, орой ажлын талбай дээр Оюунтулга ахтай барилдаад би унасан юм. Тэгсэн чинь 2 ихэр Т, Т нар намайг шоолоод байхлаар нь би уурлаж муудалцаж тэгээд 2 ихэрт зодуулж цохиулсан гэж хэлсэн. Тэгээд Б, Э, М бид дөрөв Т, Т хоёртой уулзахаар гэрт нь очиход 2 ихэр хэвтэж байсан. М хэвтэж байсан Т-г хөлийг цохиж босоод ир гэж хэлсэн. Тэр үед Т, Т хоёр хоёулаа босож ирсэн. Бид нар хоёулаа нийлж бие муутай хүнийг зодсон байна гэж 2 ихэртэй муудалцахад голоор Ч орж ирээд Т-гийн нүүрэнд нь 1 удаа гараараа цохисон. Тэгээд бид нар Т Т нартай муудалцаж барилцаж авах гэж байхад гэрт байсан ах нар больцгоо гээд бид нарыг гэрээсээ хөөж явуулсан. Тэгээд бид нар амралтын гэртээ ирээд ажлын хувцсаа сольж байхад үед Э ажлын хувцсаа гөвж сэгсрэх гээд гэрээс гартал гэрийн гадаа хүмүүс муудалцаж зодолдох чимээ сонсогдсон. Тэгээд би гэрээс гарч харахад Э Т-тэй барилцаж зууралдсан байдалтай байсан. Би Т Э хоёрын голоор нь салгах санаатай орж Т-г бариад автал араас Т намайг барьж авсан. Миний араас гарч ирсэн Б Т-г надаас салгахаар барьж авсан. Би Т Э хоёртой зууралдаж байгаад тэр хоёртой хамт газар өнхрөлдөж унасан. Б Т-тэй зууралдаж байсан. Тэнд яг цохиж зодолдсон зодоон болоогүй муудалцаж нэг нэгийгээ барьж зууралдацгаасан. Ажлын газрын ах нар ирж салгасан. Тэгээд би босоод тавчикаа өмсөөд гэртээ ороход миний баруун гарын тохойноос цус гарч баруун хөлийг дагаж цус урсаж байсан. Тэр үед бас Б-н ар нуруу хэсгээс нь хоёр газар цус гарч байсан. Б-н өмсөж явсан цагаан цамцны ар тал нь их цус болсон байсан. Манай гэрийн Э, М нар компанийн кэмп менежер Хуягаа ахыг дуудсан. Хуягаа ах ирээд компанийн зарим хүмүүсийг дуудаж Б бид хоёрын шарханд боолт хийсэн. Миний тохойны шархнаас цус гараад тогтохгүй том ангайсан байсан. Тэгээд тэр шөнөө Даланзадгад сум руу явж эмнэлэгт биеэ үзүүлэн эмнэлгийн тусламж авч тохойндоо 3 оёдол тавиулсан...Т, Б бид хоёрын биед гэмтэл учруулснаас болж 2020 оны 08-р сарын 29-ний өдрөөс эхлэн ажлаа хийж чадалгүй ажлаасаа гарсан. Иймээс Т-гээс 2020 оны 08-р сарын 29-ний өдрөөс 09-р сарын 18-ний өдөр хүртэлх ажиллах байсан 20 хоногийн ажлын цалингаа гаргуулж авмаар байна. Би өдрийн 60.000 төгрөгийн цалинтай, амралтын өдөр гэж байдаггүй ажилладаг байсан болохоор нийт 20 хоногийн 1.200.000 төгрөгийг гаргуулж авахаар нэхэмжилж байна…” гэх мэдүүлэг /хх-25-28/, 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 485 дугаартай шинжээчийн “...Ц.Б-н биед хэвлий, нуруунд шарх, нуруунд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүр болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журМ-н 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх /хх-44-45/, 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 486 дугаартай шинжээчийн: Б.Б-н биед баруун тохойд шарх, баруун шуу, нурууд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир, үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журМ-н 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх /хх-47-48/ дүгнэлтүүд, гэрч Т.Ч-н мэдүүлэг /хх-33-34/, гэрч Э.М-н мэдүүлэг /хх-35-36/, гэрч Т.Эын мэдүүлэг /хх-35-36/, гэрч Б.Батхуягийн мэдүүлэг /хх-39-40/, гэрч О.Цогзолмаагийн мэдүүлэг /хх-41-42/, шүүгдэгч О.Т-гийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 483 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: О.Т-гийн биед хүзүү, баруун, зүүн гар, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журМ-н 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.. /Хх-53-54/ гэх дүгнэлтээр,
2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 487 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Т.Ч-н биед зулайн хуйх, баруун хацар, зүүн зовхи, эрүү, зүүн чих, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журМ-н 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-50-51/ гэх дүгнэлтээр,
2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 484 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: О.Т-г биед нуруу, баруун шуу, тохой, өвдөг, зүүн хацар, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журМ-н 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-56-57/ гэх дүгнэлтүүдээр тус гэмт хэргийн улмаас шүүгдэгч О.Т, гэрч О.Т, Т.Ч нарын эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч О.Т нь шүүх хуралдаанд “ би санаатайгаар хохирогч нарт гэмтэл учруулаагүй, миний барьж байсан аяга хагарсан миний гарт аяганы бариул бариатай байснаа мэдээгүй хохирогч нартай зууралдах явцдаа зүссэж гэмтэл учруулсан гэх тайлбар мэдүүлгийн гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэг байхаар хуульчилсан.
Шүүгдэгч О.Т нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Б, Б.Б нартай үл ялих зүйлээс болж маргалдан, зууралдах явцдаа гартаа барьж байсан аяганы хагархай сэнжээр хохирогч нарын биеийг зүсэж гэмтэл учруулсан үйлдлээ үйлдлээ хууль бус болохыг ухамсарлах, гарт барьсан хүний биед гэмтэл учруулж болохуйц зүйлээ хаях боломжтой байсан ч түүнийг хүсч үйлдсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Т нь ................... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Шилдэг зам ХХК-нд туслах ажилтнаар ажиллаж байсан, ам бүл 3, ээж, ихэрийн хамт ...............................тоотод оршин суух, ял шийТ-гэлгүй болох нь Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-71/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-72/, Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-73/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-74/, Банк түүний харилцагч нарын талаарх мэдээлэл /хх-76-81/, Ажлын байрын тодорхойлолт /хх-94-95/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Т-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгч О.Т-г хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Улсын яллагч шүүгдэгч О.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах оногдуулах ялын санал, дүгнэлт гаргасан.
Шүүх шүүгдэгч О.Т-гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.
Шүүгдэгч О.Т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялыг шийТ-гэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж шийдвэрлэв.
ШийТ-гэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Т цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгөтэй, урагдсан цамыг шийТ-гэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц усТ-гуулахаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх гэмт хэргийн хохирол хор уршгийн тодорхойлж бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоохоор хуульд заасан.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Б, Б.Б нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 1.200.000 төгрөгийг тус бүр шүүгдэгч О.Т-гээс нэхэмжилсэн.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Б, Б.Б нар Шилдэг зам ХХК-нд 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд туслах ажилтнаар ажиллаж байсан болох нь ажил байдлын тодорхойлолт /хх-88-91/, Шилдэг зам ХХК-ийн тодорхойлолт /хх-98/ зэргээр тогтоогдож байна.
Хавтаст хэргийн хүрээнд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Б, Б.Б нарын хэдий хугацаанд ажилгүй байсан, нийгмийн дааТ-галын шимТ-гэл төлж байсан эсэх талаар нотлох баримт авагдаагүй байх тул хэлэлцээгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхийг үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Т өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдоогүй тул нээлТ-тэй явуулсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овгийн О-н Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийТ-гэсүгэй.
3. Шүүгдэгч О.Т цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4. ШийТ-гэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч О.Т 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгийн торгох ялыг шийТ-гэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Б, Б.Б нар ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгөтэй, урагдсан цамыг шийТ-гэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц усТ-гуулахаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийТ-гэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийТ-гэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийТ-гэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийТ-гэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч О.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ