| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2021/0047/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/79 |
| Огноо | 2021-01-14 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/79
2021 01 14 2021/ШЦТ/79
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч А.Дүүрэнбилэг,
Шүүгдэгч У.Ч, түүний өмгөөлөгч Ц.Мандал /ҮД:/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Ч-д холбогдох ** дугаартай 2 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Орхон суманд 1996 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Дархан-Уул аймгийн Дархан сумын ** тоотод оршин суух бүртгэлтэй, Б** тоотод түр оршин суух, улсаас авсан шагналгүй,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх заалтад зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж, нийт 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэгдэж байсан, Б овогт Уийн Ч /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
У.Ч нь үргэлжилсэн үйлдлээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ** тоотод байх хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу хохирогч П.Ц-н эзэмшлийн монгол гэрийн ханыг эвдлэн нэвтэрч хөөрөг, даалин, Самсунг Эс-6 загварын гар утас, Нокиа загварын гар утас, эмэгтэй хүний мөнгөн бөгж зэрэг эд зүйлийг авч, түүнд 1.061.800 төгрөгийн хохирол,
Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, ** тоотод байх хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу хохирогч Б.У-н өвлийн орон сууцанд нэвтэрч 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Панасоник маркийн 55 инчийн зурагтыг авч, түүнд 998.000 төгрөгийн хохирол,
** тоотод байх хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу хохирогч Х.Ч-н өвлийн сууцанд нэвтэрч, 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Делл /Dell/ загварын зөөврийн компьютер 1 ширхэг, гуулин нуухтай гартаам толгойтой чулуун хөөрөг 1 ширхэг, даваа толгойтой, хажуу талдаа халтар манатай гартаам хөөрөг 1 ширхэг зэргийг хууль бусаар авч, түүнд 3.281.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, бусдад нийт 5.340.800 төгрөгийн буюу бага хэмжээний хохирлоос дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Чий өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Хэргийн газар үзлэг хийсэн: “... хэрэг учрал болсон гэх газар нь ** тоот буюу урагш харсан модон хаалгатай хашаа байна. Хашаагаар ороход хашааны хойд талд үүдний гонхтой 5 ханатай монгол гэр байна. Гэрийн хаалгыг үзэхэд хөшигдөж эвдсэн зүйлгүй байна, хаалгаар ороход гэрийн хоймор хэсэгт шар өнгийн модон шүүгээ байх ба шүүгээний шургуулга хаалга нээлттэй, доторх эд зүйлийг гаргаж ирсэн байдалтай... үзлэгийг цааш үргэлжлүүлэн хийхэд гэрийн хойд хаяа хэсгийн эсгийг дээш болгож, доод хана хэсэг хугарсан байсныг гэрэл зургийн аргаар бэлжүүлэн, хэрэгт ач холбогдол бүхий мөр хайхад илрээгүй болно...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.9-12/,
“Дамно” ХХК-й 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн БГ2-20-821 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.1.37-38/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Ц-н өгсөн: “... манай гэрээс 2016 онд хувь хүнээс авч байсан алтан нуух, даваа толгойтой, талсттай манан чулуун хөөрөг 1 ширхэг, 2019 онд худалдаж авч байсан зүү ороосон даалин 1 ширхэг, 2019 онд Теди төвөөс авч байсан Самсунг Эс-6 маркийн гар утас 1 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг, Нокиа 8210 маркийн гар утас алдагдсан, өөр эд зүйл алдагдаагүй...” гэх мэдүүлэг /хх.1.85/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Н.Ц-н өгсөн: “... миний бие Н.Ц нь 2018 оноос хойш урт цагаан дээр лангуу ажиллуулж байгаа. 2020 оны 07 сарын 03-ны өдөр өөрийн ажил дээрээ ажил хийж байхад үдээс хойш 15 цагийн үед байх 25 орчим насны туранхай бор царайтай 170 см орчим өндөртэй нэг эрэгтэй орж ирээд “хөөрөг авдаг уу” гэж надаас асуусан. Би “авдаг, хэний хөөрөг юм” гэхэд тэр залуу “миний хөөрөг байгаа юм” гэж хэлсэн. “Чи хэдэд зарах юм” гэхэд “100.000 төгрөгт хөөрөг, даалин цуг өгчихнө” гэж надад хэлсэн. “Чиний хөөрөг мөн юм уу” гэж асуухад “мөн” гэж надад хэлээд “итгэхгүй байгаа бол та манай эхнэртэй ярь” гэж хэлээд нэг дугаар өгөхөөр нь тэр дугаар луу нь залгаад ярьсан. Тэгээд үнэмшээд асуудал гарвал цагдаад өгнө гэж хэлээд утсан дээрээ тэр эрэгтэйн зургийг нь аваад мөнгөө бэлнээр нь 100.000 өгөөд, шар өнгийн зүү ороосон даалин, бор даваа толгойтой сүүлийн үеийн бор манан, шар нуухтай хөөргийг нь аваад үлдсэн...” гэх мэдүүлэг /хх.1.31/,
“Дамно” ХХК-й 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн БЗДЗ-20-430 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.1.121-122/,
СУПЕР 1 /SUPER 1/ барьцаат зээлийн үйлчилгээ /хх.1.168/,
Хэргийн газар үзлэг хийсэн “... хэрэг учрал болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо ... Сургуулийн 1740 /хажуу/ тоот хашаа гэх ба ертөнцийн зүгээр урагшаа харсан сараалжин төмөр хаалгатай, саарал өнгийн хашаа байх ба хашаа дээр нэгэн тоот дугаар байхгүй байв... хоёр давхар цагаан өнгийн байшин байв. Уг байшингийн зүүн тийш харсан 1.5x0.6 м хэмжээтэй цонх дотор тал руу онгойлгосон байдалтай байх ба цонхны гадна талд газарт ямар нэгэн ул мөр байхгүй байв. Уг цонхны дээд талаас 10 см, доод талаас 10 см хэмжээтэй зайд байх түгжээ төмөр хугарсан байдалтай байхыг к/м шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.92-98/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан: “... У.Ч нь 2020 оны 06 сарын эхээр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших ** дээр буугаад дээшээ 200 орчим метр яваад баруун эргээд 100 орчим метр яваад ** тоот айлын хашааг зааж үзүүлэв. Уг айлын хашааг давж орж 2 давхар саарал цагаан өнгийн, бор дээвэртэй байшингийн угаалгын өрөөний вакум цонхыг онгойлгон орж том өрөөнөөс 55 инчийн зурагтыг авсан гэж үзүүлснээр уг ажиллагааг 14 цаг 30 минутад дуусгав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.109-11/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.У-н өгсөн: “... манайхан Сүхбаатар аймаг руу гэр бүлээрээ яваад cap орчим болоод ирсэн. Манай гэрийг миний төрсөн дүү Б харж байсан юм. 2020 оны 06 сарын 04-ний өдөр манай байшингийн вакум цонхыг түлхэж хулгайч орж Панасоник /PANASONIC/ маркийн 55 инчийн хүрээ нь төмөр хар өнгийн зурагт удирдлагатайгаа алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх.1.101-104/,
“Дамно” ХХК-й 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн БЗДЗ-20-448 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.1.209-210/,
Хэргийн газар үзлэг хийсэн: “... хэрэг учрал болсон газар нь Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, ** тоот гэх хаягт байх ба уг хаяг нь Улиастайн шинэ эцсээс ертөнцийн зүгээр баруун хойд зүгт харсан, ногоон өнгийн төмөр хамаатай модон хашаа байв... үзлэгийг цааш үргэлжлүүлэн хашаа дотор байх модон 1 давхар байшинд хийхээр болж тогтов...уг байшин нь хашааны хойд талд байх ба гэрийн эзний хэлснээр байшингийн баруун талын ертөнцийн зүгээр урд зүгт харсан 151x131 см хэмжээтэй вакум цонх байх ба салхивчийг гадна талаас нь түлхэж онгойлгосон байдалтай байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.179-185/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Ч-н өгсөн: “... би өнөөдөр өглөө 09 цаг 00 минутын үед Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, ** тоот хашаанд байрлах өвлийн сууцнаас явган гарч явсан. Манай гэрт ямар нэгэн хүн үлдээгүй, байшингийн хаалгыг цоожилж, цонх саваа хааж гарсан... гэртээ буцаж 15 цаг 00 минутын үед ирсэн. Гэртээ орж ирээд хувцсаа тайлж цайгаа уучхаад гэрээс гарч нойл ороод буцаж байшин руу хартал байшингийн баруун талын өрөөний чүүл нь ярагдсан байдалтай, цаана нь хураалттай юм шиг харагдсан. Тэгээд байшиндаа ороод жижиг өрөөндөө орж үзтэл порчик дутуу хаагдсан байдалтай, ширээ нь шавар болсон байдалтай байхаар нь ширээний шаврыг гараараа буулгачхаад цонхоо хаасан. Манай охин Ч.А орой 19 цаг 3 минутад гэрт ирсэн. Түүний жижиг өрөөнд байсан Делл маркийн хар саарал өнгийн нөүтбүүк, нөүтбүүкний хар өнгийн цэнэглэгч, хар өнгийн маузтай, хар өнгийн нөүтбүүкний цүнх алга болсон талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.1.188-190/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Н.Д-н өгсөн: “... 2020 оны 09 дүгээр сарын дундуур манай дүү Н миний чатаар нэг нөүтбүүк /зөөврийн компьютер/-ийн зураг, үзүүлэлт явуулаад “энд нэг хүн зарах гэж байна, та авах уу” гэсэн. Тэгээд би “хэд гэж байгаа юм” гэсэн чинь “730.000 төгрөг” гэхээр нь “авъя” гээд дүүгийнхээ ХААН банкны данс руу нөхрийнхөө ХААН банкны данснаас мөнгө шилжүүлсэн. Тэгээд удалгүй дүүгийнхээ ажлын өрөөнд яваад орсон. Тэгтэл тэнд манай дүү байсан, бас хүн компьютер засуулаад сууж байсан ба би нөгөө нөүтбүүк /зөөврийн компьютер/-ийг аваад ажлын өрөөндөө орсон... би дүүгээрээ дамжуулан нөүтбүүк /зөөврийн компьютер/ худалдаж авсан, 730.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх.1.196-198/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Н-ийн өгсөн: “... надад нөүтбүүк /зөөврийн компьютер/ зарсан залуу 165-170 см өндөр туранхай, бор царайтай, 20-25 орчим насны саарал өнгийн биеийн тамирын өмд цамцтай, хар өнгийн пүүзтэй байсан байх аа, нүүрэндээ маск зүүсэн, хар өнгийн малгайтай байсан... “энэ нөүтбүүк /зөөврийн компьютер/ зарвал хэд хүрэх бол, би оюутан байхдаа хэрэглэж байсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “750.000 болох байхаа” гэж хэлсэн. Тэгээд тэр залуу надад утасны дугаараа үлдээгээд явсан. Тэр залуу гараад явсны дараа би нэг ах, эгч хоёроос “нөүтбүүк /зөөврийн компьютер/ байна авах уу” гэсэн чинь “авъя” гээд би эргээд нөгөө залуу руу *** дугаар луу нь залгаад “манай ах, эгч хоёр нөүтбүүк /зөөврийн компьютер/-г чинь авъя гэж байна” гэхэд эргээд ороод ирсэн. Тэгээд манай ах, эгч хоёр миний данс руу мөнгө шилжүүлээд би данснаасаа 720.000 төгрөг аваад өөрт байсан 10.000 төгрөг нэмээд 730.000 төгрөгөөр авсан...” гэх мэдүүлэг /хх.1.200-201/,
Мөрдөн шалгах ажиллагаанд У.Чий яллагдагчаар өгсөн: “... би 2020 оны 07 сарын 03-ны өдөр найз Б-тэй хамт 3-р эмнэлгийн хажууд байран дунд архи ууж байхад манай ээж У над руу залгаад “гэрт хүрээд ир, мод хагалаад аваад өг” гэхээр за гэж хэлээд гар утсаа таслаад шууд ээжийн Хар хорин захын урд байх гэрт ганцаараа очоод 30 орчим минут юм хийж байгаад буцаад дүүгийн унадаг дугуйг унаж гараад ертөнцийн зүгээр баруун тийшээ яваад төмөр замаар гарах гэж байхад төмөр замын наад талд байсан хашааны завсраар санамсаргүйгээр харахад жижиг төмөр амбаартай Монгол гэр байсан. Төмөр амбаарыг цоожоор цоожилсон байсан. Тэгэхээр нь би хашааг нь даваад ороход нохой байхгүй байсан. Би цааш явж байгаад гэрийн амбаарыг үзэхэд амбаарыг түгжсэн байсан байхаар би гэрийн зүүн талаар яваад гэрийн ар талд очоод эсгийг нь дээш сөхөөд гэрийн модон ханийг эвдэж, 3-4 модыг хугалж зай гаргаад тэр хэсгээр нь би өөрөө мөлхөж орсон. Гэрт ороод харахад хоймор хэсэгт том өргөн орон дээр Самсунг Эс-6 маркийн гар утас байхаар нь аваад гэрийн баруун гар талд бор өнгийн модон тавиур дээр зурагт байсан. Би бор тавиурын шургуулгыг татаж үзэхэд дотор оо хөөрөгтэй даалин байхаар нь би даалинтай хөөргийг нь авсан, бас хажуу талын шургуулгад товчлууртай Нокиа гар утсыг бас аваад халаас руу хийсэн. Гэрийн баруун гар талд ариун цэврийн тавиур дээр эмэгтэй хүний мөнгөн бөгж байхаар нь бас халаасандаа хийсэн. Тэгээд буцаад хананд үүсгэсэн нүхээрээ гараад хашаа даваад унадаг дугуйгаа унаад Барс 2 захын баруун талаар гараад урт цагаан орж нэг эмэгтэй худалдагчтай лангуу дээр очоод “хөөрөг, даалин авах уу” гэхэд “хэнийх юм” гэхээр нь би “миний хөөрөг, даалин байгаа юм” гэхэд “хэдээр зарах вэ” гэж асуухад нь би “100.000 төгрөгөөр зарна” гээд би тэр эмэгтэй худалдагчид 100.000 төгрөгөөр хөөрөг даалин зарсан...” гэх мэдүүлэг /хх.1.52-53/,
“... би 2020 оны 06 дугаар сарын эхээр яг хэзээ байсныг санахгүй байна 11-12 цагийн орчим Хар хориноос Хужир булан орж найз М-н гэрт очих гээд явж байгаад автобуснаас буугаад гэр хороолол дундуур алхаж байж өргөн гудамжаар ороод зүүн тийш эргээд гудамжны мухарт очсон. Тэр мухарт 2 давхар байшинтай төмөр хаалгатай айл байсан. Би хаалгыг нь тогшоод хүн гарч ирэхгүй болохоор хашааг нь давж ороод байшингийн хаалгыг нь тогшиход бас онгойлгоогүй. Тэгэхээр нь байшингийн зүүн талаар тойроод вакум цонх байхаар нь тэр цонхыг түлхээд орсон. Тэгээд тэр айлаас том хавтгай дэлгэцтэй зурагтыг нь аваад орны тэнд байсан нэг даавуу, бүтээлэг хоёрт боогоод буцаж цонхоороо гараад хажуу талын модон хашаагаар гараад уул даваад зам дээрээс такси бариад явсан. Таксигаар 100 айлын тийш яваад нэг ломбардад 250.000 төгрөгөөр өөрийнхөө бичиг баримтаар тавьсан...” гэх мэдүүлэг /хх.1.137-140/,
“... би энэ гэмт хэргийг ганцаараа үйлдсэн, зөөврийн компьютерыг Компьютер ланд дээр авч очоод нэг залууд үзүүлээд 730.000 төгрөгөөр зарсан, 2 ширхэг хөөргийг замдаа гээчихсэн...” гэх мэдүүлэг /хх.1.236-239/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
У.Ч нь үргэлжилсэн үйлдлээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ** тоотод орших хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу хохирогч П.Ц-н эзэмшлийн монгол гэрийн ханыг эвдлэн нэвтэрч хөөрөг, даалин, Самсунг Эс-6 загварын гар утас, Нокиа загварын гар утас, эмэгтэй хүний мөнгөн бөгж зэрэг эд зүйлийг авч, түүнд 1.061.800 төгрөгийн хохирол,
Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, ** тоотод орших хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу хохирогч Б.У-н өвлийн орон сууцанд нэвтэрч 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Панасоник маркийн 55 инчийн зурагтыг авч, түүнд 998.000 төгрөгийн хохирол,
** тоотод орших хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу хохирогч Х.Ч-н өвлийн сууцанд нэвтэрч, 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Делл /Dell/ загварын зөөврийн компьютер 1 ширхэг, гуулин нуухтай гартаам толгойтой чулуун хөөрөг 1 ширхэг, даваа толгойтой, хажуу талдаа халтар манатай гартаам хөөрөг 1 ширхэг зэргийг хууль бусаар авч, түүнд 3.281.000 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 5.340.800 төгрөгийн буюу бага хэмжээний хохирлоос дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.9-12/,
“Дамно” ХХК-й 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн БГ2-20-821 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.1.37-38/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Ц-н өгсөн: “... манай гэрээс 2016 онд хувь хүнээс авч байсан алтан нуух, даваа толгойтой, талсттай манан чулуун хөөрөг 1 ширхэг, 2019 онд худалдаж авч байсан зүү ороосон даалин 1 ширхэг, 2019 онд Теди төвөөс авч байсан Самсунг Эс-6 маркийн гар утас 1 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг, Нокиа 8210 маркийн гар утас алдагдсан...” гэх мэдүүлэг /хх.1.85/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Н.Ц-н өгсөн: “... 2020 оны 07 сарын 03-ны өдөр өөрийн ажил дээрээ ажил хийж байхад үдээс хойш 15 цагийн үед байх 25 орчим насны туранхай бор царайтай 170 см орчим өндөртэй нэг эрэгтэй орж ирээд “хөөрөг авдаг уу” гэж надаас асуусан. Би “авдаг, хэний хөөрөг юм” гэхэд тэр залуу “миний хөөрөг байгаа юм” гэж хэлсэн. “Чи хэдэд зарах юм” гэхэд “100.000 төгрөгт хөөрөг, даалин цуг өгчихнө” гэж надад хэлсэн. “Чиний хөөрөг мөн юм уу” гэж асуухад “мөн” гэж надад хэлээд “итгэхгүй байгаа бол та манай эхнэртэй ярь” гэж хэлээд нэг дугаар өгөхөөр нь тэр дугаар луу нь залгаад ярьсан. Тэгээд үнэмшээд “асуудал гарвал цагдаад өгнө” гэж хэлээд утсан дээрээ тэр эрэгтэйн зургийг нь аваад мөнгөө бэлнээр нь 100.000 өгөөд, шар өнгийн зүү ороосон даалин, бор даваа толгойтой сүүлийн үеийн бор манан, шар нуухтай хөөргийг нь аваад үлдсэн...” гэх мэдүүлэг /хх.1.31/,
“Дамно” ХХК-й 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн БЗДЗ-20-430 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.1.121-122/,
СУПЕР 1 /SUPER 1/ барьцаат зээлийн үйлчилгээ /хх.1.168/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.92-98/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан: “... У.Ч нь 2020 оны 06 сарын эхээр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших ** дээр буугаад дээшээ 200 орчим метр яваад баруун эргээд 100 орчим метр яваад ** тоот айлын хашааг зааж үзүүлэв. Уг айлын хашааг давж орж 2 давхар саарал цагаан өнгийн, бор дээвэртэй байшингийн угаалгын өрөөний вакум цонхыг онгойлгон орж том өрөөнөөс 55 инчийн зурагтыг авсан гэж үзүүлснээр уг ажиллагааг 14 цаг 30 минутад дуусгав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.109-11/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.У-н өгсөн: “... 2020 оны 06 сарын 04-ний өдөр манай байшингийн вакум цонхыг түлхэж хулгайч орж Панасоник /PANASONIC/ маркийн 55 инчийн хүрээ нь төмөр хар өнгийн зурагт удирдлагатайгаа алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх.1.101-104/,
“Дамно” ХХК-й 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн БЗДЗ-20-448 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.1.209-210/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.179-185/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Ч-н өгсөн: “... жижиг өрөөнд байсан Делл маркийн хар саарал өнгийн нөүтбүүк, нөүтбүүкний хар өнгийн цэнэглэгч, хар өнгийн маузтай, хар өнгийн нөүтбүүкний цүнх алга болсон талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.1.188-190/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Н.Д-н өгсөн: “... 2020 оны 09 дүгээр сарын дундуур манай дүү Н миний чатаар нэг нөүтбүүк /зөөврийн компьютер/-ийн зураг, үзүүлэлт явуулаад “энд нэг хүн зарах гэж байна, та авах уу” гэсэн. Тэгээд би “хэд гэж байгаа юм” гэсэн чинь “730.000 төгрөг” гэхээр нь “авъя” гээд дүүгийнхээ ХААН банкны данс руу нөхрийнхөө ХААН банкны данснаас мөнгө шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх.1.196-198/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Нийн өгсөн: “... надад нөүтбүүк /зөөврийн компьютер/ зарсан залуу 165-170 см өндөр туранхай, бор царайтай, 20-25 орчим насны саарал өнгийн биеийн тамирын өмд цамцтай, хар өнгийн пүүзтэй байсан байх аа, нүүрэндээ маск зүүсэн, хар өнгийн малгайтай байсан... “энэ нөүтбүүк /зөөврийн компьютер/ зарвал хэд хүрэх бол, би оюутан байхдаа хэрэглэж байсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь “би 750.000 болох байхаа” гэж хэлсэн. Тэгээд тэр залуу надад утасны дугаараа үлдээгээд явсан. Тэр залуу гараад явсны дараа би нэг ах, эгч хоёроос “нөүтбүүк /зөөврийн компьютер/ байна, авах уу” гэсэн чинь авъя гээд би эргээд нөгөө залуу руу *** дугаар луу нь залгаад “манай ах, эгч хоёр нөүтбүүк /зөөврийн компьютер/-г чинь авъя гэж байна” гэхэд эргээд ороод ирсэн. Тэгээд манай ах, эгч хоёр миний данс руу мөнгө шилжүүлээд би данснаасаа 720.000 төгрөг аваад өөрт байсан 10.000 төгрөг нэмээд 730.000 төгрөгөөр авсан...” гэх мэдүүлэг /хх.1.200-201/,
Мөрдөн шалгах ажиллагаанд У.Чий яллагдагчаар өгсөн: “... төмөр замын наад талд байсан хашааны завсраар санамсаргүйгээр харахад жижиг төмөр амбаартай Монгол гэр байсан. Төмөр амбаарыг цоожоор цоожилсон байсан. Тэгэхээр нь би хашааг даваад ороход нохой байхгүй байсан. Би цааш явж байгаад гэрийн амбаарыг үзэхэд амбаарыг түгжсэн байсан байхаар нь би гэрийн зүүн талаар нь яваад гэрийн ар талд очоод эсгийг нь дээш нь сөхөөд гэрийн модон ханийг эвдэж, 3-4 модыг хугалж зай гаргаад тэр хэсгээр нь би өөрөө мөлхөж орсон. Гэрт ороод харахад хоймор хэсэгт том өргөн орон дээр Самсунг Эс-6 маркийн гар утас байхаар нь аваад гэрийн баруун гар талд бор өнгийн модон тавиур дээр зурагт байсан. Би бор тавиурын шургуулгыг татаж үзэхэд дотроо хөөрөгтэй даалин байхаар нь би даалинтай хөөргийг нь авсан, бас хажуу талын шургуулгад товчлууртай Нокиа гар утсыг бас аваад халаас руу хийсэн. Гэрийн баруун гар талд ариун цэврийн тавиур дээр эмэгтэй хүний мөнгөн бөгж байхаар нь бас халаасандаа хийсэн. Тэгээд буцаад хананд үүсгэсэн нүхээрээ гараад хашаа даваад унадаг дугуйгаа унаад Барс-2 захын баруун талаар гараад урт цагаан орж нэг эмэгтэй худалдагчтай лангуу дээр очоод “хөөрөг, даалин авах уу” гэхэд “хэнийх юм” гэхээр нь би “миний хөөрөг, даалин байгаа юм” гэхэд “хэдээр зарах вэ” гэж асуухад нь би “100.000 төгрөгөөр зарна” гээд би тэр эмэгтэй худалдагчид 100.000 төгрөгөөр хөөрөг даалин зарсан...” гэх мэдүүлэг /хх.1.52-53/,
“... би 2020 оны 06 дугаар сарын эхээр яг хэзээ байсныг санахгүй байна 11-12 цагийн орчим Хар хориноос Хужир булан орж найз М-н гэрт очих гээд явж байгаад автобуснаас буугаад гэр хороолол дундуур алхаж байж өргөн гудамжаар ороод зүүн тийш эргээд гудамжны мухарт очсон. Тэр мухарт 2 давхар байшинтай төмөр хаалгатай айл байсан. Би хаалгыг нь тогшоод хүн гарч ирэхгүй болохоор хашааг нь давж ороод байшингийн хаалгыг нь тогшиход бас онгойлгоогүй. Тэгэхээр нь байшингийн зүүн талаар тойроод вакум цонх байхаар нь тэр цонхыг түлхээд орсон. Тэгээд тэр айлаас том хавтгай дэлгэцтэй зурагтыг нь аваад орны тэнд байсан нэг даавуу, бүтээлэг хоёрт боогоод буцаж цонхоороо гараад хажуу талын модон хашаагаар гараад уул даваад зам дээрээс такси бариад явсан. Таксигаар 100 айлын тийш яваад нэг ломбардад 250.000 төгрөгөөр өөрийнхөө бичиг баримтаар тавьсан...” гэх мэдүүлэг /хх.1.137-140/,
“... би энэ гэмт хэргийг ганцаараа үйлдсэн, зөөврийн компьютерыг Компьютер ланд дээр авч очоод нэг залууд үзүүлээд 730.000 төгрөгөөр зарсан, 2 ширхэг хөөргийг замдаа гээчихсэн...” гэх мэдүүлэг /хх.1.236-239/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт шүүгдэгч У.Чийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
У.Чий үйлдсэн дээрх гэмт хэрэг нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч У.Ч нь хохирогч П.Ц-д 1.061.800 төгрөг, хохирогч Н.Ч-д 3.141.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Ц-д 100.000 төгрөг тус тус нөхөн төлсөн, шүүгдэгчээс 140.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Ч-д, 998.000 төгрөг гаргуулж хохирогч Б.У-д, 730.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Н.Д-д тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
У.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч У.Чий үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, урьд нь мөн хулгайн гэмт хэргүүдийн учир шүүхээс 3 удаа ял шийтгэгдэж байсан шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч У.Ч-д 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
У.Ч-д эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч У.Ч-ий үйлдсэн гэмт хэрэгт оногдуулахаар Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээг оногдуулахыг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хүсэж байх боловч шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо гүйцэд нөхөн төлж барагдуулаагүй байх тул тэдгээр хүсэлтийг хангах үндэслэлгүй юм.
У.Чий 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс одоог хүртэл цагдан хоригдсон 106 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 39 размерын урд талдаа үдээстэй саарал өнгийн пүүз мэт гутал 1 хосыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар холбогдох байгууллагад шилжүүлж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Б овогт У-ийн Ч-ийг “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч У.Чд 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, У.Чд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар, У.Чийг урьд нь цагдан хорьсон 106 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч У.Ч нь хохирогч П.Ц-д 1.061.800 төгрөг, хохирогч Н.Ч-д 3.141.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Цд 100.000 төгрөг тус тус нөхөн төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 39 размерын урд талдаа үдээстэй саарал өнгийн пүүз мэт гутал 1 хосыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч У.Чээс 140.000 төгрөг гаргуулж хохирогч Х.Ч-д, 998.000 төгрөг гаргуулж хохирогч Б.У-д, 730.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Н.Д-д тус тус олгосугай.
8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, У.Чд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР