| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/1645/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/103 |
| Огноо | 2021-01-19 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Тулга |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/103
2021 01 19 2021/ШЦТ/103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч Б.Тулга,
Хохирогчийн өмгөөлөгч Г.Учрал /ҮД:2388/,
Шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Э.Мөнхдаваа /ҮД:2044/, Т.Сайнбаяр /ҮД:0619/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн Б.Нт холбогдох 1806 04415 1302 дугаартай 2 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1984 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 100 айлын гудамжны 46 дугаар байрны 35 тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй,
Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэн, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзагдсан,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 782 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгэгдэж,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 431 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “Оршин суух газар, ажил,сургуулиа өөрчлөх, өөр газар зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэж байх” үүрэг хүлээлгэх, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт зааснаар “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авагдсан, Б овогт Бы Н /РД:/,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Б.Н нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Угтаал констракшн” ХХК-й “Руби” барьцаалан зээлдүүлэх газарт ажиллаж байх хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, нийт 47.332.307 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Нын өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Цагдаагийн байгууллагад “Угтаал констракшн” ХХК-й “Руби” барьцаалан зээлдүүлэх газар, түүний төлөөлөгч М.Чинзоригийн бичгээр гаргасан өргөдөл /хх.1.14-15/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Чинзоригийн өгсөн: “... манай “Угтаал констракшн” компани нь 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс хойш барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд Хан-Уул, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдэд 3 салбартай... Баянзүрх дүүрэг дэх салбартаа Бы Н гэх хүнийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажилтнаар авч, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. 2017 оны 12 дугаар сар гараад кассын мөнгөний хэлбэлзэл их болоод эхэлсэн. Нэг болохоор ихсээд, нэг болохоор багасаад байсан болохоор би 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Б.Нын ажил дээр нь очин тооцоо нийлж, акт үйлдсэн. Тооцоо нийлэх үед программ дээр хаагдаагүй зээлүүдээ шалгаад үзэхээр барьцаа нь байхгүй байсан. Учрыг нь лавлахаар үйлчлүүлэгч мөнгөө өгөөд, эд зүйлээ авчихсан бөгөөд түүнийг нь программ дээр хасаж, касс руу мөнгөө хийгээгүй зөрчлүүд гарсан. Зээлүүд идэвхтэй яваад байсан болохоор би программ дээрээ хааж, тооцоо нийлсэн акт үйлдэхэд 45.088.215 төгрөг дутсан бөгөөд учрыг нь асуухаар өөртөө авч ашигласан байсан. Энэ 45 сая төгрөгөөс гадна хугацаа нь дуусаад хураагдсан 15.705.000 төгрөгийн дүнтэй барьцааны эд зүйлсийг Н өөрөө хариуцан зарж борлуулах ёстой учраас өөрт нь хүлээлгэж өгсөн. Надад хэлэхдээ “Би машин хямд авч, цаашаа дамлаж зарах гээд кассын мөнгөнөөс авсан” гэдгээ хэлсэн бөгөөд “Одоо байгаа 3 машинаа зараад тооцоогоо дуусгаж, цэгцэлнэ” гэж хэлсэн. Тэгээд Б.Н надад хэлэхдээ “Ажлаасаа гарах ямар ч бодол алга байна, тооцоогоо дуусгаад ажлаа хийнэ” гэж байсан болохоор шууд халаагүй, мөн цагдаад хандаагүй орхичихсон юм. Түүнээс хойш Н ажлаа хийж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ажлаа хаяад явснаас хойш ирээгүй. Н ажлаа хаяад явсны дараа түүний хариуцаж олгосон зээлүүдийн хугацаа дуусаад шалгахад барьцааны эд зүйлс нь үнэлгээндээ хүрэхгүй, хуурамч эд зүйлс байсан. Энэ зээлүүдийнх нь нийт үнийн дүн 10.230.000 төгрөг. Ингээд Н манай компанид 71.023.215 төгрөгийн хохирол учруулаад байна... кассын бэлэн мөнгөний зөрүү 45.218.215 төгрөг байхаас кассад бэлэн 130.000 төгрөг байсан. Яагаад ийм болсон бэ гэхээр Нт нь ажиллаж байх хугацаандаа зээлийг хаахдаа программ дээр хаалт хийхгүйгээр өөрөө аваад байсан болох нь тогтоогдсон. Үүнийг энгийнээр тайлбарлавал тухайн зээлдэгч барьцаанд тавьсан зүйлийг буцааж авахдаа гэрээнд заасны дагуу зээлсэн мөнгийг хүү, төлбөрийн хамт төлж авдаг. Барьцааны зүйлийг харилцагч өөрөө авсан тохиолдолд зээлийг тухайн ажилтан өөрөө хэрэглэсэн байсан бөгөөд программд хаалт хийгээгүй учраас программаар хянахад надад мэдэгдэхгүй байсан. Тэгээд яг тооллого хийх үед идэвхтэй зээлүүд дунд барьцааны эд зүйл байгаагүй. Тэгээд би асуухад “Аваад хэрэглэчихсэн юм” гэж Н нь өөрөө хүлээн зөвшөөрсөн... тухайн үед хугацаа дуусаж хураагдсан 143 ширхэг барьцааны зүйлийг Н өөрөө зарахаар болж авсан. Тэрийг мэдэж байсан. Н өөрөө хариуцах ёстой учраас нэхэмжлэх дүнд оруулсан юм... чанаргүй бараа барьцаалж зээл олгосны дутагдал гэх 15.705.000 төгрөгийн үнэлгээ бүхий барааг Нтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд өөрийн үнэлж авсан үнэт зүйл, зээлийн барьцаатай холбогдолтой дамжин борлуулах болон бусад зээлтэй холбогдолтой бүх асуудлыг ажилтан хариуцах учир Нт хүлээлгэн өгсөн. Нт хүлээлгэн өгсөн баримт гэвэл “Хугацаа дуусаж хураагдан зарж борлуулах зээл” гэсэн бичиглэлтэй 2017.11.23, 2017.11.16, 2017.11.09, 2017.11.02, 2017.10.17, 2017.10.10, 2017.10.03, 2017.09.05, 2017.07.09, 2017.05.06, 2017.04.24 гэсэн баримтуудаас харагдана. Дээрх баримтуудыг Б.Нтай тулж, Н өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж авсан байгаа. Мөн хүн нэг бүрээр гаргаж 2017.12.24-ний өдрийн “Тооцоо нийлсэн акт”-нд дээрх мөнгөөр тусгагдсан байгаа бөгөөд Н хүлээн зөвшөөрч өөрөө гарын үсэг зурсан байдаг” гэх мэдүүлэг /хх.1.22-25, 182, хх.2.3/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Ариунтуяагийн өгсөн: “... би “Руби” барьцаалан зээлдүүлэх газарт эд зүйлс тавьж байгаагүй. 2017 оны сүүлээр байх манай хүүгийн Шевролет Круз маркийн тээврийн хэрэгслийг зарах гэж байсан бөгөөд тухайн үед Н гэх залуу холбогдсон. Тэгээд машиныг 3.500.000 төгрөгөөр авахаар болоход манай машин журмын хашаанд байсан учир журмын хашааны мөнгийг төлөөд үлдэгдлийг нь бид нарт өгөхөөр болсон. Гэтэл тэр Н гэх залуу хэлэхдээ “Журмын хашааны мөнгийг нь төлчихье, харин та энэ баримт дээр гарын үсэг зурчих” гээд ломбардын бичиг харуулсан. Тэр залуу хэлэхдээ “Би таныг гар утас тавьсан гэж материал бүрдүүлээд журмын хашааны мөнгийг нь гаргачихъя” гэхээр нь би тэр залууг өөрөө ломбард ажиллуулдаг юм байна гэж ойлгоод тэр баримт дээр гарын үсэг зураад, тэр залуу энэ баримт дээр гарын үсэг зураад, тэр залуу ломбардаасаа 220.000 төгрөг гаргаад журмын хашааны төлбөрийг төлж байсан юм. Өөрөөр хэлбэл яг утас барьцаанд тавиад мөнгө авч байгаагүй. Харин тэр залуу энэ баримт дээр гарын үсэг зурчих гэхээр нь зурж байсан...” гэх мэдүүлэг /хх.2.5/,
“Баян Сагсай Аудит” ХХК-й 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01/11 дугаартай аудитын тайлан, түүний хавсралт /хх.1.35-47/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 097 дугаар дүгнэлт /хх.1.131-138/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Ж.Бадамсүрэнгийн өгсөн: “... 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Баян Сагсай Аудит” ХХК-аас “Угтаал констракшн” ХХК-й “Руби” барьцаалан зээлдүүлэх газрын санхүүгийн бичиг баримт шалгалт хийж гаргасан аудитын тайлан дээр үндэслэж шинжээчийн дүгнэлт гаргасан. Шинжээчид барьцаат зээлийн үйлчилгээний баримт, “Руби” барьцаалан зээлдүүлэх газрын “Менежмент Сорт” ХХК-ийн барьцаалуулан зээлдүүлэх үйлчилгээний программаас хэвлэсэн “Хугацаа дуусаж, хураагдан зарж борлуулах зээл”-ийн жагсаалт, 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ажилтан Нтай хийсэн “Тооцоо нийлсэн акт” зэргийг үндэслэн шинжилгээ хийсэн болно. “Баян Сагсай Аудит” ХХК-й тайлангаар 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн тооцоо нийлсэн актаар 45.088.215 төгрөг кассаас дутсан. Үүн дээр чанаргүй муу 7.245.000 төгрөг, хураагдсан зээлүүдийн барьцаа хөрөнгө болох 15.705.000 төгрөгийн бараа, барьцаа байхгүй идэвхтэй зээл 2.985.000 төгрөг гээд нийт 71.023.215 төгрөгийн хохирол учруулсан байна гэж гаргасан байгаа. Шинжээчийн дүгнэлтээр 2017 оны 12 дугаар сарын 24-ний “Руби” барьцаалан зээлдүүлэх газрын цахим мэдээлэл дээр 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 20:06:35 цагт мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 44.477.307 төгрөг байснаас бэлэн байсан 130.000 төгрөгийг хасаад 44.347.307 төгрөг байсныг оруулсан.Үүн дээр хураагдсан зээлүүдийн барьцаа хөрөнгө болох 15.705.000 төгрөгийн бараа, барьцаа байхгүй идэвхтэй зээл хөрөнгө болох 15.705.000 төгрөгийн бараа, барьцаа байхгүй идэвхтэй зээл 2.985.000 төгрөг зэргийг нэмж 63.037.307 төгрөгийн дутагдал гэж үзсэн. Чанаргүй муу зээл 7.245.000 төгрөгийн барааг Б.Н зараад хохирлоос хасвал дээрх мөнгөн дүн хасагдана. Гэхдээ тухайн барааг өгсөн эсэхийг мөрдөн байцаалтаар тогтооно. Үнэхээр барааг нь өгөөд, түүнийг зарж борлуулаад мөнгийг нь өгсөн бол энэ нь нийт дутагдлаас хасагдаж тооцно” гэх мэдүүлэг /хх.1.180-181/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Нын яллагдагчаар өгсөн: “... сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... шинжээч Ж.Бадамсүрэнгийн гаргасан шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлттэй холбоотой гарган санал хүсэлт алга байна. Хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.1.163-164/,
Төлбөр барагдуулах тухай гэрээний хуулбар /хх.2.59/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.Н нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Угтаал констракшн” ХХК-й “Руби” барьцаалан зээлдүүлэх газарт ажиллаж байх хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, нийт 47.332.307 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Цагдаагийн байгууллагад “Угтаал констракшн” ХХК-й “Руби” барьцаалан зээлдүүлэх газар, түүний төлөөлөгч М.Чинзоригийн бичгээр гаргасан өргөдөл /хх.1.14-15/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Чинзоригийн өгсөн: “... 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Б.Нын ажил дээр нь очиж тооцоо нийлж, акт үйлдсэн. Тооцоо нийлэх үед программ дээр хаагдаагүй зээлүүдээ шалгаад үзэхээр барьцаа нь байхгүй байсан. Учрыг нь лавлахаар үйлчлүүлэгч мөнгөө өгөөд, эд зүйлээ авчихсан бөгөөд түүнийг нь программ дээр хасаж, касс руу мөнгөө хийгээгүй зөрчлүүд гарсан. Зээлүүд идэвхтэй яваад байсан болохоор би программ дээрээ хааж, тооцоо нийлсэн акт үйлдэхэд 45.088.215 төгрөг дутсан бөгөөд учрыг нь асуухаар өөртөө авч ашигласан байсан. Энэ 45 сая төгрөгөөс гадна хугацаа нь дуусаад хураагдсан 15.705.000 төгрөгийн дүнтэй барьцааны эд зүйлсийг Н өөрөө хариуцан зарж борлуулах ёстой учраас өөрт нь хүлээлгэж өгсөн... Н ажлаа хаяад явсны дараа түүний хариуцаж олгосон зээлүүдийн хугацаа дуусаад шалгахад барьцааны эд зүйлс нь үнэлгээндээ хүрэхгүй, хуурамч эд зүйлс байсан. Энэ зээлүүдийнх нь нийт үнийн дүн 10.230.000 төгрөг. Ингээд Н манай компанид 71.023.215 төгрөгийн хохирол учруулаад байна... кассын бэлэн мөнгөний зөрүү 45.218.215 төгрөг байхаас кассад бэлэн 130.000 төгрөг байсан. Яагаад ийм болсон бэ гэхээр Нт нь ажиллаж байх хугацаандаа зээлийг хаахдаа программ дээр хаалт хийхгүйгээр өөрөө аваад байсан болох нь тогтоогдсон. Үүнийг энгийнээр тайлбарлавал тухайн зээлдэгч барьцаанд тавьсан зүйлийг буцааж авахдаа гэрээнд заасны дагуу зээлсэн мөнгийг хүү, төлбөрийн хамт төлж авдаг. Барьцааны зүйлийг харилцагч өөрөө авсан тохиолдолд зээлийг тухайн ажилтан өөрөө хэрэглэсэн байсан бөгөөд программд хаалт хийгээгүй учраас программаар хянахад надад мэдэгдэхгүй байсан. Тэгээд яг тооллого хийх үед идэвхтэй зээлүүд дунд барьцааны эд зүйл байгаагүй. Тэгээд би асуухад “Аваад хэрэглэчихсэн юм” гэж Н нь өөрөө хүлээн зөвшөөрсөн. ...тухайн үед хугацаа дуусаж хураагдсан 143 ширхэг барьцааны зүйлийг Н өөрөө зарахаар болж авсан. Тэрийг мэдэж байсан. Н өөрөө хариуцах ёстой учраас нэхэмжлэх дүнд оруулсан юм. ...чанаргүй бараа барьцаалж зээл олгосны дутагдал гэх 15.705.000 төгрөгийн үнэлгээ бүхий барааг Нтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд өөрийн үнэлж авсан үнэт зүйл, зээлийн барьцаатай холбогдолтой дамжин борлуулах болон бусад зээлтэй холбогдолтой бүх асуудлыг ажилтан хариуцах учир Нт хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх.1.22-25, 182, хх.2.3/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Ариунтуяагийн өгсөн: “... 2017 оны сүүлээр байх манай хүүгийн Шевролет Круз маркийн тээврийн хэрэгслийг зарах гэж байсан бөгөөд тухайн үед Н гэх залуу холбогдсон. Тэгээд машиныг 3.500.000 төгрөгөөр авахаар болоход манай машин журмын хашаанд байсан учир журмын хашааны мөнгийг төлөөд үлдэгдлийг нь бид нарт өгөхөөр болсон. Гэтэл тэр Н гэх залуу хэлэхдээ “Журмын хашааны мөнгийг нь төлчихье, харин та энэ баримт дээр гарын үсэг зурчих” гээд ломбардын бичиг харуулсан. Тэр залуу хэлэхдээ “Би таныг гар утас тавьсан гэж материал бүрдүүлээд журмын хашааны мөнгийг нь гаргачихъя” гэхээр нь би тэр залууг өөрөө ломбард ажиллуулдаг юм байна гэж ойлгоод тэр баримт дээр гарын үсэг зураад, тэр залуу энэ баримт дээр гарын үсэг зураад, тэр залуу ломбардаасаа 220.000 төгрөг гаргаад журмын хашааны төлбөрийг төлж байсан юм. Өөрөөр хэлбэл яг утас барьцаанд тавиад мөнгө авч байгаагүй. Харин тэр залуу энэ баримт дээр гарын үсэг зурчих гэхээр нь зурж байсан...” гэх мэдүүлэг /хх.2.5/,
“Баян Сагсай Аудит” ХХК-й 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01/11 дугаартай аудитын тайлан, түүний хавсралт /хх.1.35-47/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 097 дугаар дүгнэлт /хх.1.131-138/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Ж.Бадамсүрэнгийн өгсөн: “... 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Баян Сагсай Аудит” ХХК-аас “Угтаал констракшн” ХХК-ийн “Руби” барьцаалан зээлдүүлэх газрын санхүүгийн бичиг баримт шалгалт хийж гаргасан аудитын тайлан дээр үндэслэж шинжээчийн дүгнэлт гаргасан. Шинжээчид барьцаат зээлийн үйлчилгээний баримт, “Руби” барьцаалан зээлдүүлэх газрын “Менежмент Сорт” ХХК-ийн барьцаалуулан зээлдүүлэх үйлчилгээний программаас хэвлэсэн “Хугацаа дуусаж, хураагдан зарж борлуулах зээл”-ийн жагсаалт, 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ажилтан Нтай хийсэн “Тооцоо нийлсэн акт” зэргийг үндэслэн шинжилгээ хийсэн болно. “Баян Сагсай Аудит” ХХК-й тайлангаар 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн тооцоо нийлсэн актаар 45.088.215 төгрөг кассаас дутсан. Үүн дээр чанаргүй муу 7.245.000 төгрөг, хураагдсан зээлүүдийн барьцаа хөрөнгө болох 15.705.000 төгрөгийн бараа, барьцаа байхгүй идэвхтэй зээл 2.985.000 төгрөг гээд нийт 71.023.215 төгрөгийн хохирол учруулсан байна гэж гаргасан байгаа. Шинжээчийн дүгнэлтээр 2017 оны 12 дугаар сарын 24-ний “Руби” барьцаалан зээлдүүлэх газрын цахим мэдээлэл дээр 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 20:06:35 цагт мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 44.477.307 төгрөг байснаас бэлэн байсан 130.000 төгрөгийг хасаад 44.347.307 төгрөг байсныг оруулсан.Үүн дээр хураагдсан зээлүүдийн барьцаа хөрөнгө болох 15.705.000 төгрөгийн бараа, барьцаа байхгүй идэвхтэй зээл хөрөнгө болох 15.705.000 төгрөгийн бараа, барьцаа байхгүй, идэвхтэй зээл 2.985.000 төгрөг зэргийг нэмж 63.037.307 төгрөгийн дутагдал гэж үзсэн. Чанаргүй муу зээл 7.245.000 төгрөгийн барааг Б.Н зараад хохирлоос хасвал дээрх мөнгөн дүн хасагдана. Гэхдээ тухайн барааг өгсөн эсэхийг мөрдөн байцаалтаар тогтооно. Үнэхээр барааг нь өгөөд, түүнийг зарж борлуулаад мөнгийг нь өгсөн бол энэ нь нийт дутагдлаас хасагдаж тооцно” гэх мэдүүлэг /хх.1.180-181/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Нын яллагдагчаар өгсөн: “... сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... шинжээч Ж.Бадамсүрэнгийн гаргасан шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлттэй холбоотой гарган санал хүсэлт алга байна. Хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.1.163-164/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Нын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Ныг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Б.Нын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Б.Н нь гэмт хэргийн хохирол 47.332.307 төгрөгөөс нийт 15.000.000 төгрөг нөхөн төлсөн байх тул үлдэх 32.332.307 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч “Угтаал констракшн” ХХК-д олгох нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Б.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Нын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон хохирогчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Б.Нт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Н нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг гүйцэд нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой гэрээ байгуулсан гэх боловч түүнийг бодитой илэрхийлсэн гэж үзэхээргүй байх тул шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулах тухай шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын хүсэлтүүдийг тус тус хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Прокурорын яллах дүгнэлтэд “Б.Н нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд /үргэлжилсэн үйлдлээр/ Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Угтаал констракшн” ХХК-й “Руби” барьцаалан зээлдүүлэх газарт ажиллаж байх хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, нийт 47.332.307 төгрөгийн хохирол учруулсан” гэж тусгасан уг гэмт хэргийг үйлдсэний дараа Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 431 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, зарим төрлийн үүрэг хүлээлгэх болон хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авагдсан байна.
2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан байсан боловч энэ хэсэгт Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар “үйлдсэн” гэсний дараа “эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон” гэж нэмэлт өөрчлөлт оруулжээ.
Тэгээд ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэж, 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж, 6 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэж тус тус заасан байна.
Гэтэл Б.Н нь өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй учир тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах зэрэг хуулийн зохицуулалтууд тухайн шүүгдэгчийн хувьд үйлчлэх үндэслэлгүй болох нь илт тодорхой байх бөгөөд энэ талаар хэргийн оролцогч талууд огт маргаагүй тул өмнө дурдсан хуулийн зохицуулалтын талаар дүгнэлт хийгээгүй гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгосон шийтгэх тогтоолд дурдаагүй байсан болно.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 431 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Нт хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, “Оршин суух газар, ажил,сургуулиа өөрчлөх, өөр газар зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэж байх” үүрэг хүлээлгэх, “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсан эрүүгийн хариуцлага нь ялын төрөлд хамаарахгүй учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зохицуулалт ч шүүгдэгчийн хувьд үйлчлэхгүй юм.
Б.Ныг 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 04-ны өдөр хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан, цагдан хорьсон нийт 14 хоног, 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс одоог хүртэл цагдан хорьсон 119 хоног, нийт 133 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийг тус тус удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Б овогт Бы Ныг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Б.Нт оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Ныг урьд нь цагдан хорьсон 133 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Наас 46.832.307 төгрөг гаргуулж хохирогч “Угтаал констракшн” ХХК-д олгосугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Нт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР