Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/133

 

                                             

 

 

 

 

 

   2021        01          25                                      2021/ШЦТ/133

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Х.Еркебулан,

Шүүгдэгч Ш.И, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ /ҮД:0642/, Л.Шинэн /ҮД:0932/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Ит холбогдох 2002 00433 0304 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Төв аймагт 1994 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, “Боловсрол” телевизийн “Дримм бокс” телевизэд жүжигчин ажилтай, ам бүл 6 эцэг, эх, дүү, эхнэр, охины хамт амьдардаг, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамжны 52 дугаар байрны 23 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Я овогт Шын И /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Ш.И нь 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, 4 дүгээр гудамжны 238 тоотод байрлах байшинд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/-ын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй 361 грамм цэвэр жинтэй, хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Иын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Хэргийн газрын үзлэг хийсэн “... Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, 4 дүгээр гудамжны 238 тоот байшингаас 391 грамм өвс хураан авсан болно...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.7-8, 9-13/,

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай мөрдөгчийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн: “...Тест ашиглан Ш.Иын шээснээс дээж авахад урьдчилсан байдлаар тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэсэн болохыг заасныг тэмдэглэлд тусгав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.14-15/,

Дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/-biH агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй 391 грамм жинтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хх.16/,

Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 187 дугаартай тогтоол /хх.6/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мөнгөнжигүүрийн өгсөн: “... Манай хуучин амьдарч байсан Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 04-238 тоотод шкаф байдаг. Шкафын дээр ахуйн хэрэглээний жижиг сажиг зүйлс байдаг байсан. Тэр дунд мансууруулах бодис байсан эсэхийг мэдэхгүй байна. Мөнх-Эрдэнэ ах 2017-2018 онд байж байгаад 2019 оны 08 сард Ирланд Улс руу явсан...” гэх мэдүүлэг /хх.23-24/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 4693 дугаар:

“1.2. Шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/ илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/ нь “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаарна.

3. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 361 грамм байсан ба ургамал мэт зүйлээс 0.1 гр-г шинжилгээнд зарцуулав...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх.26-28/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 4696 дугаартай:

“1.2. Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Ш И” гэж хаягласан шээсний дээжнээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн.

Тетрагидроканнабинол /ТНС/ нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад хамаарна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /xx.30-32/,

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Шүүх Сэтгэц Эмгэг Судлалын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 950 дугаартаЙ:

“1. Ш.И нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2. Ш.И нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Ш.И нь сэтгэцийн өвчингүй байна.

4. Ш.И нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. Ш.И нь хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд хэрэг хариуцах чадвартай байсан байна.

6. Ш.И нь одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

7. Ш.И нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна.

8. Ш.Ит эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

9. Ш.И нь сэтгэц идэвхит бодисоос хамааралтай гэх шинж, баримт одоогоор үгүй байна” гэх дүгнэлт /хх.34-35/,

Мөрдөгчийн санал /хх.5/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Иын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлгүүд /хх.17,18-19,20,41/,

Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгах хуудас /хх.52/,

Монгол Улсын хилээр Б.Мөнх-Ирээдүйн гарсан талаар лавлагаа /хх.54/,

Сургуулийн тодорхойлолт /хх.55/,

Ажил байдлын тодорхойлолт /хх.58-62/,

Хувийн байдлын талаарх баримтууд /шинээр гаргасан 7 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Ш.И нь 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, 4 дүгээр гудамжны 238 тоотод байрлах байшинд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/-ын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй 361 грамм цэвэр жинтэй, хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн “... Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, 4 дүгээр гудамжны 238 тоот байшингаас 391 грамм өвс хураан авсан болно...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.7-8, 9-13/,

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай мөрдөгчийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн: “...Тест ашиглан Ш.Иын шээснээс дээж авахад урьдчилсан байдлаар тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэсэн болохыг заасныг тэмдэглэлд тусгав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.14-15/,

Дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/-biH агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй 391 грамм жинтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хх.16/,

Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 187 дугаартай тогтоол /хх.6/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 4693 дугаартай:

“1.2. Шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/ илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/ нь “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаарна.

3. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 361 грамм байсан ба ургамал мэт зүйлээс 0.1 гр-г шинжилгээнд зарцуулав...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх.26-28/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 4696 дугаартай:

“1.2. Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Ш И” гэж хаягласан шээсний дээжнээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн.

Тетрагидроканнабинол /ТНС/ нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад хамаарна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /xx.30-32/,

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Шүүх Сэтгэц Эмгэг Судлалын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 950 дугаартай дүгнэлт /хх.34-35/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Иын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш.Иыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Ш.Иын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Ш.Ит Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ш.Иын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Ш.Ит эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсонгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “1.1.тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.5.өөрийгөө илчилсэн; 1.6.нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн” гэх зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Ш.Ит хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахыг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар хүсэж байх боловч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байх бөгөөд тус гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан үзэхэд тэдгээр хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Ш.И урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар холбогдох байгууллагад шилжүүлж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Я овогт Шын Иыг ““Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ит 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Ш.Ит оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4. Ш.Ит авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай

          5. Ш.И урьд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.4 дэх заалтыг тус тус баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй 361 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ш.Ит авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   

ДАРГАЛАГЧ,

       ШҮҮГЧ                    С.ӨСӨХБАЯР